《playboy issues | jimin》3|7 That guy i love "end"
Advertisement
Би Жиминий аав гэх хүн рүү гайхан харсаар хэдэн секундийг өнгөрөөчхөв. Тэр миний нэрийг мэдэж байна шүү дээ.
Жиминий хоолойгоо засах чимээгээр би түүний аавын сунгасан гараас бариад бөхийсөөр "тантай ч бас танилцсандаа таатай байна" гэж хэлтэл Жиминий аав нүүрэндээ багахан инээмсэглэл тодруулаад миний гарыг тавилаа.
"Жиминээс чиний тухай сонсоод эхэндээ их гайхсан. Түүнийг эмэгтэй хүний талаар тийм их юм ярина гэж бодоогүй юм. Харин түүний ярьснаар чамайг их гайхалтай нэгэн гэж итгэж байгаа шүү"
Т-тэгэхээр... Тэр гэр бүлийнхэндээ миний талаар хэлчхэж. Бурхан минь!!! Жимин тэдэнд юу гэж хэлсэн болоо?
Тэгтэл Жиминий ээж бололтой өнөөх үзэсгэлэнтэй эгч над руу ойртож ирснээ гэнэт хоёр гараас минь бариад авахад нь би гайхсандаа бага зэрэг цочин нүдээ томруулсаар түүн рүү хартал тэрээр дулаахан гэгч нь инээмсэглээд "Хан Ёнжү гэсэн байхаа? Нэр шигээ үзэсгэлэнтэй нэгэн юмаа. Жиминд маань сайн хань болох байх"
Х-хань?? Юун хань билээ?
Жиминий ээж миний гарыг тавьсны дараа Жимин шууд л миний гарыг хөтөлж аваад "тэгвэл бид явлаа" гээд бөхийхөд нь би ч гэсэн даган бөхийлөө. Тэгээд Жиминий аав "төгсөлтөд чинь баяр хүргэе" гээд Жиминий урд цэцэг барихад хачирхалтай нь Жимин цэцгийг авалгүй хэсэг хараад зогсчхов. Би түүний яагаад авахгүй хараад зогсоод байгаад нь гайхан харсаар эцэст нь өмнөөс нь авчихмаар, бараг л өмнөөс нь эвгүй байдалд ороод байгаа юм шиг санагдан түүний гар луу зөөлөн нудартал Жимин толгойгоо хальт сэгсэрснээ цэцгийг аваад,
"баярлалаа.."
***
Жиминтэй хамт тэдний аав ээжээс салан алхаж байхдаа түүнийг бага зэрэг хачин байгааг анзааран "чи зүгээр үү?" гэтэл Жимин "зүгээрээ. Яасан?"
"ямар нэг зүйл сэтгэл санааг чинь зовоогоод байгаа юм шиг харагдаж байна"
"үгүй дээ тийм биш"
"нээрээ чи миний тухай аав ээждээ хэлснээ надад яагаад хэлээгүй юм? Бас чи тэдэнд миний тухай юу ярьсан болоод тэд надад тийм сайн хандаад байдаг байна? Бас чиний сүй?"
"ммм.. Сүйн тухайд... больчихсон. Учир нь Сүног буцаад Хусогтой үерхэж байгаа. Дээр нь миний ааваас гуйсан гуйлт л их нөлөөлсөн шүү. Бас би аав ээжид чамайг дэлхий дээр байж болох хамгийн төгс нэгэн шиг ярьчихсан болохоор одооноос чи хичээх хэрэгтэй болох нь дээ" гэснээ намайг үг хэлэхээс өмнө урагшаа хараад "өө тэр анги ангиараа зургаа авахуулж байна. Хоёулаа хурдан явцгаая" гээд миний гараас хөтөлсөн хэвээр гүйж эхлэв.
***
Орой нь би сургуулийн үйл ажиллагаанаас эргэж ирсний дараа төгсөлтийн үдэшлэгт өөрийгөө бэлдэх хэрэгтэй боллоо. Өрөөндөө дөнгөж орж ирээд суутал ээж том хайрцагтай зүйл барьсаар өрөөнд ороод ирэв.
"одоо үдэшлэгтэй биз дээ?"
"тиймээ. Миний бодлоор би их ядрах юм шиг байна. Гэхдээ энэ хамгийн сүүлийнх болохоор.."
Би ингэж хэлээд дүрэмт хувцасныхаа хүрмийг тайлан орон дээрээ тавьтал ээж барьж байсан хайрцагтай зүйлээ хажууд нь тавиад "чамд ирсэн" гэх нь тэр. Надад интернетээр захиалсан зүйл байхгүй, над руу иймэрхүү юм явуулах ч хүн байхгүй тул ээж рүү гайхан хараад "надад аа?" гэтэл тэрээр инээмсэглэн "нээгээд үз л дээ. Тэгвэл хэн явуулсныг гадарлах байх" гэв. Би бага зэрэг гайхчихлаа. Тэгэхээр ээж мэдэж байгаа юм байна. Арай..
Би шууд л хайрцгийг нээн үзтэл дотор нь цайвар ягаан өнгийн даашинз байлаа. Хажууд нь өнгө дагуу өндөр өсгийт ч мөн байсан юм. Тиймээ саналаа. Жимин төгсөлтийн үдэшлэгээр өмсөх даашинзыг минь авч өгнө гэж байсан юм байна.
Би даашинзыг хайрцагнаас гаргаж ирэн хартал нэлээн урт даашинз байлаа. Бараг шагай хүрэх хэмжээний урттай.
Даашинзыг гартаа барин харж байхдаа "Жимин өөрөө хүргэж ирээгүй биз дээ?" гэтэл ээж "үгүй ээ. Гэхдээ тэр чамайг ирж авна гэж дамжуулсан шүү. Хурдан бэлэн болоорой" гэж хэлээд инээмсэглэсээр өрөөнөөс гарчхав. Мэдээж энэ даашинз надад үнэхээр таалагдаж байгаа ч Жимин яаж миний хэмжээг мэдэж авсан юм бол? Хачин л юм..
Бэлэн болсныхоо дараа толинд хартал үнэндээ их дажгүй харагдаж байна. Нүүрний будалтад маань миний өмссөн даашинз үнэхээр тохирчхож. Хэмжээ нь ч таарч байна. Гэхдээ энэ өндөр өсгийт дээр алхаж чадах эсэхээ сайн мэдэхгүй л юм.
Advertisement
Толинд хэсэг харж байгаад цагаа харахаар утсаа автал Жимин залгаж таарав.
- Ээж чинь намайг ирж авна гэдгийг хэлсэн биз дээ? Бэлэн болсон уу? Би ирчихлээ.
- Ойлголоо одоо гарлаа.
Утсаа тасалчхаад жижиг гар цүнхэндээ хийн, дээгүүрээ юмыг яаж мэдэхэв гээд хөр өнгөтэй савхин хүрэм өмсөөд гарлаа. Өрөөнөөс гарч иртэл ээж хүрч ирснээ "бурхан минь би ийм үзэсгэлэнтэй охин төрүүлчихсэн бил үү? Бас энэ даашинз чамд үнэхээр сайхан зохиж байна" гэхэд нь би инээмсэглэн толгой дохилоо.
"Жимин ирчихсэн юм уу?"
"тиймээ би явлаа"
"болгоомжтой байгаарай. Ямар нэг юм болвол залгаарай. Тэгээд сайхан хөгжилдөөрэй"
Би инээмсэглээд "ойлголоо" гэтэл ээж "чи минь үнэхээр үзэсгэлэнтэй юм" гэж хэлээд тэврээд авах нь тэр. Би зөрүүлэн тэврээд "та л төрүүлсэн болохоор шүү дээ" гэчхээд "би тэгвэл явлаа шүү" гэж хэлээд гартал ээж араас "хөгжилтэй байгаарай" гэх нь сонсогдлоо.
Намайг гарч иртэл Жимин яг үүдэнд зогсож байх нь тэр. Тэгээд намайг харчхаад доороос дээш гүйлгэн харснаа толгойгоо бага зэрэг гилжийлгээд "би ч мэдрэмжтэй юмаа. Энэ даашинз чамд ингэж сайхан зохино гэж мэдсэнгүй"
"харин чамайг хэмжээг нь тааруулж авчихна гэж мэдсэнгүй"
Би Жиминд хослол сайхан зохино мэдэж байсан ч өнөөдөр яагаад ч юм миний төсөөлснөөс илүү харагдаж байна. Би өмнө нь энэ талаар тэгж их анхаарал тавьж байгаагүй ч тэр үнэхээр царайлаг юм. Найз охин нь байж ингэж бодож байгаа нь тэнэг санагдаж магадгүй л дээ, зүгээр л би өмнө нь түүний царайлаг төрхийг тэгж их анзаарч байгаагүй. Гэхдээ тэр яг одоо зүгээр л үнэхээр царайлаг байна. Хүрэмнийх нь цаанаас ч түүний булчинлаг бие мэдрэгдэж байна гэж... Бурхан минь. Яг одоо түүнийг тэвэрч аваад үнсмээр байгаа ч энэ жоохон хачин байна байх тийм үү?
Гэхдээ санааг минь зовоож байсан ганц зүйл бол үдэшлэг дээр охидын нүд түүн дээр хэрхэн унах талаар байсан юм.
Жимин намайг түүн рүү удаан ширтээд байгааг анзаарсан бололтой над руу бага зэрэг ойртсоноо тонгойтол бидний дух бараг л нийлчхэв. Харин би сандарсандаа яахаа мэдэхгүй доошоо хартал Жимин "чи надаас харцаа салгаж чадахгүй байна тийм үү?" гээд нүүрэндээ хачирхалтай гэмээр инээмсэглэл тодруулав. Тэгээд тэр үргэлжлүүлэн "яасан? Би тийм царайлаг байна уу?" гэхэд нь би дээшээ хартал бид харц тулгарснаас гадна бидний хоорондох зай үнэхээр давчуу байсан юм.
"чи яг хамгийн анх бид тоглоомоор үерхэж эхэлж байсан үеийг санагдуулчихлаа. Чи тэр үед намайг догдлуулах гэж хичээгээд үргэлж иймэрхүү зүйл ярьдаг байсан"
Жимин "гэхдээ одоо өөрчлөгдсөн юм нь чи догдолж байгаа биз дээ?" гэж хэлээд инээмсэглэхэд нь би хэлэх үггүй болов. Үнэн л дээ. Тэгэхэд надад багахан ч болов догдлох сэтгэл төрдөггүй байсан юм. Харин одоо...Пак Жимин намайг догдлуулдаг. Түүний үйлдэл бүр, нууцлаг хачирхалтай инээмсэглэл нь ч, тэнэг царай нь хүртэл.
Тэгтэл Жимин ойртсоор уруул дээр минь үнсэхэд би зөрүүлэн үнсэв.
Жимин уруулаа салгасны дараа "хоёулаа одоо явах хэрэгтэй байх тийм үү? Үгүй бол энд биднийг үнсэлцээд зогсож байх хойгуур үдэшлэг талдаа орох нь" гэж хэлээд инээмсэглэхэд нь би ч даган инээмсэглэлээ.
Хэзээ дээ би энэ хүнд ингэтлээ эргэлт буцалтгүйгээр дурлачихсан юм болоо..
***
Үдэшлэг болж буй танхимд орж иртэл тийм тод биш ч бас тийм ч харанхуй биш бүдэг бадаг гэрэлтэй байх бөгөөд энд тэндгүй гоёмсог даашинз, хослол өмссөн сурагчид хоорондоо юм ярилцан зогсож байхыг харвал одоохондоо эхлээгүй байгаа бололтой. Биднийг орж ирэхэд ихэнх нь бидний зүг харсан ч тэдний ихэнх нь Жимин рүү харц унагаж байлаа. Дургүй хүрмээр юм. Гэхдээ Жимин царайлаг, сайхан залуу байдагт тэд нар буруугүй ч гэсэн надад таалагдахгүй байна.
Удалгүй Жимин намайг дагуулсаар Тэхён, Жонгүг болон өөр хэдэн залуус дээр очин тэдэнтэй ярилцаж эхлэв. Тэдний ярьж байгаа зүйлс огтхон ч сонирхлыг минь татахгүй байснаас гадна Жимин намайг ганцааранг минь үлдээхгүй гэсэндээ энд хамт зогсож байгааг нь би хангалттай мэдэж байсан юм. Тэгээд би нүдээрээ Инү, Мисү хоёрын аль нэг нь ирсэн эсэхийг шалган хүмүүсийг тойруулан харж байтал үүдээр Инү орж ирж байх нь харагдав. Бурхан минь, Инү даашинз өмсчхөж. Тэр үнэхээр, үнэхээр, үнэхээр хөөрхөн харагдаж байна. Улаан өнгөтэй, эгэм гарсан даашинз нь гайхалтай гэмээр зохиж. Дээрээс нь мөр шүргэсэн үсээ шулуун индүүдчихсэн байгаа нь жирийн үеэсээ хэд дахин өөр бөгөөд үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Учир нь Инүгийн үс төрөлхийн долгионтой болохоор шулуун байгааг нь харах бага зэрэг шинэлэг байна.
Advertisement
Би Жиминд Инү дээр очихоо хэлчхээд шууд Инү рүү гүйх шахам очтол Инү даашинздаа аль эсвэл өмссөн өсгийттөө түүртээд байгаа бололтой нэг л явж ядаад байв. Тэгээд намайг харсныхаа дараа "хөөхх чи үнэхээр хөөрхөн харагдаж байна" гэснээ намайг түшиж зогсоод "ашгүй чамтай таарлаа"
"яасан? Чамд эвгүй байгаа юм уу?"
Инү "тиймээ, үнэндээ энэн дээр алхах хэцүү байгаагаас гадна удаан зогсвол хөл өвдөх шинжтэй. Хурдхан нэг газар олж суух минь" гэж хэлж дуусаагүй байтал Мисү орилсоор хүрээд ирэв. Тэр өвдөг шүргэсэн хар хөх өнгийн даашинз өмссөн байх бөгөөд, бэлхүүс хүрсэн урт тас хар үсээ бага зэрэг долгиотуулсан байлаа. Мэдээж Мисү угийн л хөөрхөн нэгэн шүү дээ.
Тэрээр бид хоёрыг хэсэг харж байснаа нүдээ томруулаад "бурхан минь гэж та хоёр чинь ийм хөөрхөн гэдгээ нууж байсан юм уу?" гэлээ. Бид бие биенийхээ өмссөн даашинз, зүүлт гээд янз бүрийн юмыг ярилцаж байтал Инү над руу хараад "чиний даашинз чинь надад таалагдаж байна. Авсан юм уу?"
Би толгой дохин "тиймээ, Жимин авч өгсөн юм. Дажгүй байна уу?" гээд доороо нэг эргэж үзүүлтэл Мисү хоёр гараа атган урдаа барьсаар "Жимин ч найз охиндоо сайн анхаарал тавих юм. Дээрээс нь яаж ийм мэдрэмжтэй сонголт хийдэг байнаа? Чамд гайхалтай зохиж байна. Яг үнэнийг хэлэхэд чи энд байгаа бүх охидоос хамгийн онцгой нь байна"
Инү "заза тэр яахав. Гурвуулаа тийшээ очиж юм идэцгээе"
Бид ширээн дээр дүүрэн тансаг амттан, зууш тавьсан хэсгээр явж идэнгээ хоорондоо юм ярьсаар зогсож байтал удалгүй тайзан хэсэгт төгсөх гурван ангийн багш нэр хэдэн зүйл хэдсний дараа 25 эсвэл 30 орчим насны нэг залуу гарч зогсоод одоо болж буй үдэшлэгийн талаар бас хэдэн зүйл хэллээ. Тэгээд түүнийг ярьж дууссаны дараа хөгжим явж эхлэхэд бүгд л төв хэсэгт бүжиглэж эхэлцгээв. Харин Инү, Мисү бид гурав идсэн хэвээр, тэдний бүжиглэхийг харан зогсож байсан юм. Тэгээд зарим нэгний инээдтэй бүжгийг шоолж, хоорондоо инээлдсээр зогсож байтал хажуунаас хэн нэгэн "өршөөгөөрэй" гэхэд нь бид гурав гурвуулаа хартал энэ 3-1 ангийн алдартай хөвгүүн байлаа. Ер нь 3-1 ангийн хөвгүүд бусад сурагчдын дунд их алдартай байдаг. Жишээ нь Жимин, Жонгүг бас энэ залуу.
Миний мэдэхээр түүнийг Бэкхён гэдэг бас сурагчдын дунд нэр хүндтэй ч бага зэрэг хөндий гэж сонссон юм байна. Сурагчидтай тэгж их дотно харилцаад байдаггүй, бас түүнд дотны ганц, хоёр л найз байдаг гэсэн.
Түүнтэй өмнө нь огт харьцаж байгаагүй бид гурав түүн рүү гайхсаар харж байтал тэр Инү рүү хараад "надтай бүжиглэх үү?" гэх нь тэр. Мисү бид хоёр нүдээ томруулж, амаа ангайх шахам Инү рүү хартал тэр ч бас бага зэрэг гайхсан янзтай зогсож байсан юм. Сургуулийн алдартай хөвгүүн түүнийг бүжиглэхийг асуугаад байхад тэр юундаа бодоод зогсоод байгаа юм бэ? Энэ чинь Бэкхён шүү дээ! Бас тэр охидыг тэр болгон гуйгаад байдаггүй.
Яг үнэнийг хэлэхэд би анх ахлах сургуульд ороод Бэкхёныг сонирхож байснаа хэлэх хэрэгтэй байх. Гэхдээ тэр үнэхээр намайг сонирхох төрлийн хүн биш байсан болохоор л би бууж өгсөн юм.
Инү "ийм бүжгэн дээр үү?" гэж хэлээд бүжиглэж байгаа хүмүүс рүү заалаа. Тиймдээ, Инү чинь иймэрхүү галзуу аятай бүжиг бүжиглэх дургүй. Бэкхён уянгын ая явж эхлэхээр ирж болоогүй юм байхдаа? Тэртээ тэргүй бид гурав идээд л зогсож байх байсан. Эсвэл Жонгүг түрүүлж ирэх гээд байсан болохоор нь юм болов уу?
Бэкхён огт эргэлзэлгүйгээр "тиймээ. Болохгүй юу байгаа юм?"
Инү Мисү, бид хоёр луу ээлжлэн харсаар эцэст нь Бэкхёны сунгасан гараас барьтал тэр шууд л түүний дагуулсаар олон хүмүүс дунд ороод алга болчхов. Харин Мисү бид хоёр араас нь харсаар үлдлээ.
Мисү хэсэг чимээгүй араас нь харж байснаа "саяных Бэкхён байсан биз дээ?"
"тиймээ"
"чамайг 1-р ангид түүнд сайн байсныг би мэдэх юм байна"
"зүгээр л сонирхдог байсан юм"
Мисү "гэхдээ алдартай хөвгүүд яагаад дандаа Инүг сонирхдог юм бэ? Би яачхаад байгаа юм" гээд миний мөрийг дэрлэн худлаа уйлж эхлэв.
Инү бид гурав дундаас хамгийн ухаалаг дээрээ хамгийн зөв бодолтой нь. Ямар залуу түүнийг анх хараад сонирхохгүй байх юм бэ? Түүнийг улам сайн таньж мэдсэн ч түүнд улам их л татагдана.
Бид хоёр үргэлжлүүлэн идэх гэж байтал миний гарнаас хэн нэгэн бариад авахад нь эргээд хартал Жимин инээмсэглэчихсэн зогсож байлаа.
Жимин "явж бүжиглэх үү?" гэснээ Мисү рүү хараад "уучлаарай, найзыг чинь аваад явлаа шүү" гэж хэлээд шууд л намайг дагуулсаар бүжиглэж байгаа хүмүүс дунд ороод явчхав. Мисүг ганцааранг нь орхичихлоо. Тэр ч дараа нь Инү бид хоёрт уурлана даа..
Жимин миний өөдөөс харан, хоёр гарыг минь салгаж бариад, тэнэг бүжиг бүжиглэж эхлэв. Тэр хоёр тийшээ тэнэг хөдөлгөөн хийхдээ над руу харан инээсээр байх ба би өөрийн мэдэлгүй инээсээр түүнийг даган бүжиглэж эхэллээ.
"хэцүү байвал наад өсгийтэй юмаа тайлчихгүй юу"
Жимин намайг өндөр өсгийт дээр бүжиглэх бага зэрэг хэцүү байгааг анзаарсан бололтой доош хальт харчхаад ингэж хэллээ.
"тэгвэл бусад нь намайг юу гэж бодох юм?"
Жимин "ямар хамаатай юм" гээд хэнэгчгүй хэлчхээд толгойгоо сэгсчих шахам бүжиглэсээр байв. Бурхан минь, түүнийг бүжиглэх дуртай гэж мэдээгүй юм байна. Бага зэрэг тэнэг харагдаж байгаа ч, хөөрхөн юм.
Жиминийг бүжиглэж байх хооронд гэнэт ая солигдчих нь тэр. Жимин тэр дороо зогссоноо хэсэг гайхан, том нүдлэн зогсоно. Эргэн тойронд хүмүүс хоёр хоёроороо бүжиглэж эхлэх ба би Жиминаас урьтан түүний хүзүүн дээр хоёр гараа тавиад "аливээ, бүжиглэцгээе" гэтэл Жимин над руу нэг хөмсгөө өргөн харж байснаа дараа нь хоёр гараа ташаан дээр минь тавин инээмсэглэж "чи намайг иймэрхүү аян дээр бүжиглэх дургүй гэдгийг мэдэхгүй л байхдаа"
"зүгээр ээ би ч гэсэн дургүй"
Тэр түрүүнийх шигээ галзуу юм шиг бүжиглэх дуртай бололтой.
Би эргэн тойрноо хартал Инү биднээс холхон Бэкхёнтой бүжиглэж байх нь харагдлаа. Харин Мисү... түүнийг олж харсны дараа нүд минь гайхсандаа бага зэрэг томорчхов. Тэр Жонгүгтэй бүжиглэж байна. Гэхдээ тэр хоёр хоорондоо дажгүй л харагдаж байна л даа. Гэхдээ Тэхён байсан бол арай дээр байх байсан юм. Нээрээ Тэхён..-
Хажуунаас Жимин юм хэлэх шиг болоход нь Мисүгээс харцаа салган Жимин рүү хараад "юу гэсэн бэ?" гэтэл тэр "чи ч гэсэн бүжиглэх дургүй байгаа юм бол хоёулаа эндээс явцгаая"
"явцгаая аа??"
"тиймээ. Энд байх уйтгартай байна"
Түүний царайг харахад ч тэр тоглоогүй байна шүү.
"тэгээд хаачих юм?"
"Сөүл хотын шөнийн гудамжаар жоохон тэнэцгээе. Хаашаа ч хамаагүй"
Би хэсэг харж байгаад толгой дохьтол тэр инээмсэглэн миний гараас хөтлөөд үүд рүү явж эхлэв. Бид заалнаас гарсны дараа хонгилоор гарах хаалгыг хайн хэсэг гүйлээ. Тэгээд гарч ирсний дараа Жимин "машины зогсоол руу юу, эсвэл шууд уу?" гэхэд нь би "шууд" гэтэл Жимин "би ч бас тэгж бодож байлаа" гэж хэлээд миний гараас хөтөлсөн хэвээр гүйж эхлэв. Тэгээд бид гудамжаар тэгж явсаар хотын их хүнтэй хэсэгт гараад ирлээ. Жимин энэ удаа намайг дагуулсаар гүйх биш алхаж эхлэв. Харин бидний хажуугаар өнгөрч байгаа хүмүүс бид хоёр луу зөрөх үедээ заавал эргэж харж байлаа. Аргагүй байлгүй, гоёмсог хослол, даашинз өмсчхөөд гудамжаар ингэж алхаад байхаар эвгүй санагдаж магадгүй л юм. Дээрээс нь миний өмссөн даашинз шагай хүрсэн урттай, бага зэрэг нэвсгэрдүү байсан болохоор сүртэй харагдаж байгаа байх.
Жимин гэнэт тэнэг юм шиг инээгээд "энэ хүмүүс бидэн рүү яаж харж байгааг хараач. Хөгийн юмаа, хоёулаа ямар харагдаж байгаа бол?" гээд над руу харахад нь би "мэдэх юм алга. Ямартай ч миний энэ даашинз сайхан харагдахгүй л байгаа байх" гээд даашинзны хормойноос барин бага зэрэг дээш өргөлөө.
Жимин "үгүй ээ, юу яриад байгаа юм? Мэдээж энэ сайхан харагдаж байна. Цаг хугацаагаар аялаж байгаа гүнж шиг л байна даг" гэж хэлээд шүдээ гарган инээхэд нь түүний нүд нь тэр чигтээ зураас болчхов. Ингэхэд тэр инээж байхдаа намайг олж хардаг болов уу?
Би түүний ярьсан зүйлд инээмсэглээд "за одоо хаачих юм?" гэтэл Жимин миний нүд рүү харсан хэвээр инээмсэглээд "юу ч гэсэн намайг дагаад яв" гэж хэлээд урагшаа харан алхаж эхлэв.
***
Бид парк дээр ирэн тоглоогүй ч тэр хавиар хэсэг зугаалсны дараа зайрмаг авчхаад нэгэн сандал дээр очин сууцгаав. Хүн багатай хэсэгт холхон суусан ч гэсэн ойр хавиар өнгөрөх зарим нэг нь биднийг анзаарч байлаа.
Би доош харан, хэсэг хөлөө савлан сууж байгаад "уг нь ингээд төгсөж байж сүүлийн өдрөө ангийнхантайгаа өнгөрүүлэх байтал хоёулангийнх нь байж байгааг. Парк дээр үдэшлэгийн хувцастай зайрмаг идээд сууж байх ч гэж. Яахав чамтай тэр уйтгартай газраас явсандаа харамсахгүй байгаа ч ангийнхаа заримтай нь дахиж уулзах эсэхийг ч мэдэхгүй юм"
"харин би л чамтай дахиж уулзах эсэхээ мэдэхээ байчхаад байна"
"юу гэсэн үг юм?"
Би түүн рүү бага зэрэг гайхсан байдалтай асуутал Жимин хэсэг чимээгүй байснаа "яахав, би чамтай хамт Чикаго явж чадахгүй гэсэн дээ? Тэгээд л... Гэхдээ хоёулаа хол байлаа гээд бидний харилцаанд ямар нэг зүйл нөлөөлөхгүй. Хоёулаа гэртээ байгаа цагтаа үргэлж video call хийж байх болно. Идэхдээ, унтахдаа, хоол хийхдээ бүр усанд орж байхдаа ч гэсэн. Тэгвэл-" гэхэд нь би түүний үгийг таслаад "намайг тайтгаруулах гэсэн дээ ийм юм яриад байгаа юм уу?"
Жимин "үгүй ээ, өөрийгөө" гэж хэлэхэд нь би чимээгүй болов. Тэгтэл Жимин инээсээр миний хүзүүгээр тэврээд "заза. Ямартай ч ойлгосон биз? Хоёулаа юу ч тохиолдсон харилцаагаа тасалж болохгүй"
"ойлголоо доо. Гэхдээ чи энд их сургуульд орвол бас зөндөө л хөөрхөн охидууд чамайг сонирхож эхлэх байхдаа. Мэдээж сонирхоно л доо. Харин чи тэр болгонд нь нүүр өгөөд үзээрэй. Ямар ч охинтой эелдэг харьцаад хэрэггүй. Юу гэмээр ч юм бэ дээ... яг л гей залуу шиг бай" гэтэл Жимин тэнэг юм шиг инээх нь тэр. Тэгээд над руу харан "гей??" гэснээ зогсолтгүй инээсээр байв.
"угаасаа чи гей шиг л байхгүй бол охидууд чамаас салахгүй шдээ. Найз охинтой гэсэн ч зарим шир охидууд тоодоггүй юм. Тэгээд ч чи охидтой харьцахгүй байхыг би хаа байсан Чикагогоос мэдэж чадахгүй. Миний ардуур уулзаад явах ч юм билүү"
Жимин хүзүүгээр минь тэвэрсэн хэвээр намайг өөртөө ойртуулснаа хацар дээр үнсээд "чи миний талаар сайн мэддэггүй бололтой" гэхэд нь би түүн рүү муухай хараад "юу?" гэтэл Жимин "битгий ингэж муухай хараад байлдаа. Бүр айчихлаа. Бараг ирэх хэдэн жил охидтой ойртож чадахгүй бололтой" гээд инээхэд нь би түүн рүү муухай харсан хэвээр л байлаа.
"угаасаа л намайг Чикагод байхад чиний энд юу хийж яахыг би мэдэж чадахгүй. Бас чи надад юу гэж ч хэлсэн би тэрэнд чинь итгэчихнэ"
"тэгтлээ уулзаачгүй охидтойгоо хардаад байгаа юм бол би яг л мэдрэл муутай, ноомой амьтан шиг л байхад болно биз дээ? Яагаав нөгөө шил зүүчхээд ном тэврээд яваад байдаг?" гэж хэлээд чангаар инээхэд нь би түүнийг цохилоо.
"заза мэдэхгүй ээ. Бодсон чинь уур хүрчихлээ"
Жимин миний хоёр хацарнаас барин өөр лүүгээ харуулаад "манай Ёнжү ч хөөрхөн юмаа. Тэгтлээ санаа зовох хэрэггүй дээ. Би зун амралтаар чам дээр очноо за юу?" гэхэд нь би хэсэг чимээгүй байж байгаад шивнэх төдий "зааза..." гэтэл Жимин миний уруул дээр үнсчихээд "одоо харин явцгаая" гэж хэлээд миний гараас хөтлөн босчхов. Би араас нь гайхан харсаар "хаашаа?" гэтэл Жимин над руу эргэж харан инээмсэглээд,
"бидний ирээдүй рүү"
Advertisement
- In Serial125 Chapters
Change: New World
A young man who's lived his everyday life with bitter pessimism suddenly gets his world turned upside down by what he calls, """"The world's most untimely apocalypse"""". Despite all the new dangers that came with this unexpected situation, he has so far managed to avoid death, ruin and whatever else the world decided to throw at him. Unexpected development after unexpected development, danger after danger, situation after situation, will he survive this **game** of life and death? I will be posting a chapter a week. (No chapter this week 2/11/17)
8 261 - In Serial469 Chapters
The Adventures of Einarr Stigandersen
Einarr Stigandersen is the dispossessed prince of Raenshold, his father its landless Thane. They sail from port to port, leading a vagabond's life aboard the longship Vidofnir, until a fateful battle with a demon ship and an unnatural storm send them reeling to Kjell Hall. A princess' beauty and the Jarl's wrath soon conspire to send Einarr on a series of impossible quests. Will Einarr and the Vidofnings find adventure, glory, and revenge, or will they end as ashes in the frozen seas? Chapters released Tuesdays and Thursdays. Newest chapters can be found on my personal blog (2 chapters ahead). Covers for individual volumes done by Wil Eyster at Eyster Artistry.
8 240 - In Serial75 Chapters
Mail Fox Tales
When trying to save an injured animal while drunk you don't really expect many consequences. If you were sober, you'd likely expect to be saddled with a few bills and some work finding the owner.In either case, being saddled with divine duties by an ancient animal spirit is probably not amongst the things you expect. Neither did Eva when she picked up an injured canine after an evening out drinking with a friend to celebrate their arrival in Tokyo.At least those duties are little more than a part time job as a delivery-fox. And they come with room and board, as well as making her life that much more interesting.
8 262 - In Serial6 Chapters
Monsters Came Following
This story sets in the modern world where our protagonist returns to. After being abandoned, the once hero became a demon king as his fate sets him forward into. His adventures in the another world can upon an end after ascending and being forcefully sent back into earth. Yuan lives his life ordinarily in his homeworld but things don't just end as how it should be. If only that Gates didn't appear in four months of time after he had returned. If only that everything remained as simple. But no, it didn't. Monsters came out of these gateways and wreck havoc in the human world, games are starting and his life of simplicity didn't go as planned. On the good side, he got kids, well there's three of them and he can reunite with his wife - speaking of which, the four were the masterminds. This story is randomly written. Have vague ideas on how it should end. This story is present at first on scribble hub, doing my best to catch up.
8 191 - In Serial54 Chapters
Havens home for boys [bxbxb+]
[SEXUAL, MATURE CONTENT BXB]"Open..." Adorjan drawed out slowly. Before shoving his fingers down my throat. I watch him with wide eyes, batting my eyelashes. He lets out a low groan as I feel Vance dragging his hands down my stomach. He kisses after his finger tips, leaving a tingling sensation flooding my lower region. The twins are on the other side of the bed in their own world of pleasure. Vance slowly slides his member inside me as Adorjan starts abusing my mouth. ~~~All Kalons life he was shunned away, forced into hiding, he was looked down upon by his own parents, they were ashamed of him. That was till they were gone...Years later, his last accident this...was his last and final chance. Havens home for boys...a boarding school tucked away in the dark streets of London, hiding incubus', demons, angels...Where each boy is different, with their own curse, power and differences. He finally feels safe.Till he realizes who's place he took...Ps this will be poly/group relationship, open relationships, and all Bxb, MxB and bxbxb+Please read tags before reading!!
8 227 - In Serial7 Chapters
The Diamond Of Eve
A Teenage boy who has grown up with a childhood bully living the normal and dull school life suddenly falls into a distorted space, with this new world he will have to face new challenges as he learns more about the dreadful and dog eat dog world alongside the bully. Note: This is a draft story and just me testing and improving my skills as a writer, I don't often post and I don't expect this story to be any better than your common piece of a shit story someone abandons because he has no time whatsoever so please be advised. I have 1 other story on the road, I won't even mention the name but if you find it congrats lol.. anyways enjoy. Ah and lastly, I wanted to add tragedy because something does happen but I only had room for romance, don't expect it to be all lovey-dovey.
8 92

