《playboy issues | jimin》3|6
Advertisement
Унтах цаг болж бүгд майхандаа орцгоосон байлаа. Харин Инү Мисү бид гурав майхан дотроо тойрч суугаад элдэв зүйлсийг ярилцаж байв.
Мисү "дараа долоо хоногт төгсөлтийн баяр болно. Аххх үнэхээр хурдан юмаа"
Инү "тиймээ, одоо ингээд л төгсөх нь"
Мисү "Ёнжү Англи явчхаар бид гурвын харилцаа тасрахгүй биз дээ?"
Би "юу гэж дээ. Би өдөр болгон та хоёртой video call хийж байнаа. Тэгээд солонгост ирвэл хамгийн түрүүнд та хоёртой уулзна"
Мисү Инү рүү харснаа "хөөх тэр сая биднийг Жиминий дээр тавьчихлаа" гэж хэлээд инээх нь тэр. Би гайхан харж байтал Инү "чамайг Жиминийг нэгт тавих байх л гэж бодсон юм. Гэхдээ чи бодит байдал дээр хамгийн эхэнд Жиминийг л бодож солонгост ирэх байх"
Мисү "Ёнжүд Жимин байна, харин Инүд Жонгүг.. Би хэзээ ганцаараа байхаа болих юм болоо" гээд хошуугаа унжуулсаар хэлтэл Инү "мэдээгүй юм уу? Жонгүг бид хоёр салчихсан шд" гэхэд нь Мисү бид хоёр зэрэг "АЙН?? ХЭЗЭЭ?" гэсээр Инүг цочтол нь орилон хэлтэл тэрээр цочсондоо нүдээ анин бага зэрэг хойшилсноо "юу вэ гэнэт ямар аймар орилдог юм?"
Би "яагаад салчихсан юм?"
Инү "болж бүтэхгүй болоод л сална биз дээ?" гэж хэлээд чимээгүй болоход нь Мисү бид хоёрыг байдлыг анзааран бие бие рүүгээ харсаар чимээгүй болцгоолоо.
Мисү "хөөе, та хоёр төгсөлтийн үдэшлэгээр өмсөх даашинзаа авсан уу?"
Инү "үгүй ээ"
Би "уг нь надад өмсөж байгаагүй хэд хэдэн даашинз байгаа ч Жимин надад авч өгнө гэсэн" гэтэл Мисү "аа гоё юмаа" гэж хэлээд хажуу тийшээ хэвтчихэв.
Мисү "атаархаж байна.. Би хэзээ найз залуутай болж анхаарал халамж тавиулах ямар байдгийг мэдрэх юм болоо? Би хэзээ хаягдахгүйгээр аятайхан үерхэх юм бэ?" гэснээ гэнэт өндийн босоод "ер нь би яагаад хайр дурлалын тал дээр тийм азгүй байдаг юм? Би ч гэсэн та хоёр шиг залуусын анхаарлын төвд байж, гуйлгуулж үзмээр л байна.."
Инү "олон юм ярилгүй эхлээд сургуулиа л төгсөөдөх. Тэгээд их сургуульд орсныхоо дараа наад асуудлаа ярь. Одоо унтацгаая" гэж хэлээд хөнжлөө нөмрөөд хэвтэхэд нь би ч гэсэн даган хэвттэл Мисү "хөөе та хоёр!! Би юм яримаар байна шдээ! Та хоёр унтчих юм бол хэн намайг сонсох юм?"
Advertisement
Би хэвтсэнийхээ дараа гэрлээ унтраатал Мисү "ХӨӨЕ Л ДЭЭ!!!"
***
ТӨГСӨЛТИЙН БАЯР
Танхимд бүх төгсөх ангийн сурагчид сууцгаасан байх ба сургуулийн захирлын хоолой микрофонгүй байсан ч сонсогдохоор нам гүм байлаа. Захирлыг үг хэлж дуусмагц танхим тэр чигтээ алга ташилтын чимээгээр дүүрсэн ч төд удалгүй чимээгүй болов. Сургуульд нэр нөлөө бүхий, сургуулийн урдаа барьдаг хэдэн сурагчдын нэг болох Пак Жимин индэрийн ард гаран зогссон нь тэр байлаа.
"..... Тиймээс би энэ сургуульд байсан үе ээ үргэлж дурсаж явах болно. Бүгдэд нь цаашдын ажил, сурлагад нь амжилт хүсмээр байна. Хүссэн ирээдүйгээ бий болгохыг хүсье"
Жимин ингэж хэлээд бүх сурагчдын өмнө бөхийхөд танхим дахь төгсөлтийн баярын үйл ажиллагаа Жиминий үгээр болон сурагчдын алга ташилтаар өндөрлөв.
***
Сургуулиас гарч ирэхэд сурагчдын эцэг эх нь ирсэн байх ба бүгд гарч ирснийхээ дараа гэр бүлийнхэнтэйгээ зураг даруулж байлаа. Мисү, Инү хоёр гэр бүлийнхэн рүүгээ явсны дараа надаас холхон урд нь аав ээж хоёр цэцэг барин зогсож байхыг харав. Би шууд тэдэн рүү гүйж очиход эхлээд аав, дараа нь ээж тэврэн авлаа. Тэгээд аав энгэртээ барьсан байсан цэцгээ миний зүг бариад "баяр хүргэе миний охин. Ингээд сургуулиа төгсчихлөө. Саяхан л сургуульд орж байсан чинь санаанд орчихлоо" гэхэд нь би цэцгийг аваад аавыг тэвэрлээ. Сүүлийн хэдэн сар тэдний хамт байхыг хараагүй болохоор ядаж л өнөөдөр хамтдаа байгааг нь харах сайхан байна.
Би ааваас холдсоны дараа өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлэгнээд иртэл ээж "Ёнжү? Уйлах гээд байгаа юм уу?"
Аав "төгсөлтийн баяраар бүгд л уйлдаг шүү дээ" гэхэд нь би уйлах гэж байсан ч өөрийн мэдэлгүй инээчхэв. Тэгтэл ээж гартаа барьсан байсан том цаасан ууттай зүйлийг миний өмнө бариад "май бэлэг. Аав бид хоёроос чинь өгч байгаа юм. Сургуулиа төгсөж байгаад чинь баяр хүргэе"
Би ууттай зүйлийг аваад "баярлалаа"
Ээж "нээрээ зургаа даруулах уу? Ийм өдөр болж байхад зургаа мартчих вий дээ" гэж хэлээд барьж явсан цүнхнээсээ камераа гаргаж ирлээ.
Би "хүнээр авахуулчихъя" гээд эргэн тойрноо харж байтал хаа нэгтээгээс "би та гурвын зургийг аваад өгөх үү?" гэх нь тэр. Жимин?
Advertisement
Эргэж хартал Жимин ээжээс камерыг нь аван зогсож байлаа.
Ээж "чи чинь Жимин билүү?"
Жимин "тиймээ Жимин гэдэг. Тантай өмнө нь нэг удаа л уулзаж байсан" гэчхээд аав руу харснаа "та манай Ёнжүгийн аав байх нь ээ" гээд бөхийснөө "сайн байна уу, намайг Пак Жимин гэдэг" гэхэд аав бага зэрэг гайхаж байгаа бололтой байв.
Аав "манай Ёнжү?" гэтэл Жимин аав хоёр зэрэг над руу харах нь тэр.
Жимин "Ёнжү танд хэлээгүй юм уу? Би--" гэхэд нь би түүний үгийг тасалж урдуур нь ороод "ааваа танилц. Миний найз залуу байгаа юм" гэтэл аав гайхаж байгаа нь илт байв.
"найз залуу??"
Жимин "тиймээ. Тантай танилцахад таатай байна. Ёнжүгийн ааваа" гээд ахин нэг бөхийв.
Аав Жимин рүү бага зэрэг хачин харж байтал Жимин камер барьсаар хол зогсоод "за юу ч гэсэн та гурвын зургийг аваад өгье. Ойртоод зогсоорой"
Бид гурав зургаа даруулсны дараа ээж ятгаж байгаад Жиминтэй дөрвүүлээ авахуулахаар болов. Бүр нэг гэр бүл болчихсон биш дээ.
Жимин надтай ээж ааваас холхон зогсоод "аав чинь намайг мэддэггүй юм уу?" гэх нь тэр. Би бага зэрэг гайхан түүн рүү хараад "ю-юу?? Аан.. би аавтай сүүлийн хэдэн сар тийм ч их яриагүй ээ"
"үгүй ээ тэрнээс өмнө. Аав ээж чинь хамт байдаг байхад хоёулаа үерхдэг байсан биз дээ?"
"тиймээ гэхдээ аав чиний талаар мэдэх ёстой доо. Аав намайг үерхдэг гэдгийг мэддэг байсан юмсан. Магадгүй тэр мартчихсан байх" гээд инээмсэглэтэл Жимин намайг үл тоон өөр тийшээ харлаа.
"тэгвэл танай аав ээж чинь намайг мэдэх юм уу?" гэтэл Жимин шууд л над руу харав. Тэгээд чимээгүй хараад байхаар нь "тэд намайг байтугай чамайг хүнтэй үерхдэгийг ч мэдэхгүй биз? Чи лав миний тухай хэлж байгаагүй байх" гэж хэлээд доошоо хартал Жимин гэнэт миний гараас хөтлөхөд нь би гайхсаар түүн рүү харлаа. Тэрээр инээмсэглэсээр "мэдмээр байна уу? Тэд энд ирчихсэн байгаа" гэж хэлээд намайг дагуулан нэг тийшээ явж эхлэв. Ю-юу вэ? Энэ чинь яах гээд байнаа? А-арай намайг шууд аав ээжтэйгээ танилцуулах гээд байгаа юм биш биз дээ?!!
"Жиминаа!! Одоо бишээ. Би шууд ингээд уулзах гэж тэгж хэлээгүй шдээ"
Түүнд чирэгдэж явахдаа араас нь хэд дуудан юм хэлсэн ч Жимин огт тоохгүй байгаа шинжтэй байв. Бүр шийдчихэж ээ?
"Жиминаа!"
Эцэст нь тэдний ойролцоо ирэхэд яг л төсөөлж байснаар баян айлын ноён, эзэгтэй шиг хүмүүс байв. Тэд өөр тийшээ харан юм ярилцан зогсох ба Жимин бид хоёрыг хажууд нь ирэхэд тэд бидний зүг харлаа. Жиминий ээж бололтой өндөр, тайрмал үстэй, үзэсгэлэнтэй эмэгтэй Жимин рүү харсныхаа дараа инээмсэглэв. Инээмсэглэл нь хүртэл өөрийг нь гайхалтай гэмээр чимэх энэ эмэгтэй Жиминий ээж байх нь. Тэрээр Жимин рүү харан инээмсэглэж байснаа дараа нь над руу бага зэрэг сонирхсон янзтай харав. Харин хажууд нь зогсох Жиминий аав бололтой хүн Жимин рүү хараад "өө Жимин" гэснээ дараа нь над руу харлаа. Тэр Жиминтэй адилхан юм. Нас нь явсан ч царайлаг түр төрхөө алдаагүй байна. Гэхдээ Жиминээс бага зэрэг хүйтэн царайтай юм. Энэ намайг бүр илүү сандрахад хүргэж байлаа.
Би үнэндээ бага зэрэг айж байв. Жиминий аав гэх энэ хүн түүнийг сэхээтэн гэр бүлээс гаралтай айлын охинтой гэрлүүлэх гэж байсан байхад би түүний шаардлагад нийцэхгүй бол яах вэ? Тэдэн шиг хүмүүс үнэхээр өндөр шаардлага тавьдаг байх. Харин би тэдний сэтгэлд нийцэхгүй бол?
Маш олон сэтгэл зовоосон зүйлүүд толгой дотор эргэлдэж яахаа мэдэхгүй зогсож байтал Жимин миний гарнаас чанга атгах нь мэдрэгдэв. Түүн рүү хартал тэрээр над руу инээмсэглэн харж байлаа. Тэгээд урагшаа харснаа "энэ байна. Миний ярьж байсан охин" гэх нь тэр. Миний ярьж байсаан?? Тэр арай тэдэнд миний тухай хэлсэн юм уу? Тэгээд драма дээр гардаг шиг тэд намайг зөвшөөрөөгүй болохоор Жимин тэдний үгээс зөрж байгаа нь энэ юм биш биз? Бурхан минь..!
Би сандарсаар Жиминий аав руу хартал тэрээр хэсэг харж байснаа над руу гараа сунгаад,
"ингэж чамтай уулздаг юм байжээ. Танилцсандаа таатай байна. Хан Ёнжү байхаа?" гэх нь тэр.
───────────────
☺️🙌🏻💕
Advertisement
- In Serial12 Chapters
I AM CREATION
A Story Of A Being So Powerfull That Exceed Your Imagination, But All Alone... All Alone In The Empty endless of nothingness.. This Is The Story Of A New Beginning, Which The Being Creates And Is A New Endinning, Which The Being Destroy.. Join In The Creation And The Distraction Of Countless World. As It Makes New Creation...
8 136 - In Serial6 Chapters
I'm the Trash-Tier Villainess!
Alt Name: Reincarnated as The Villain I Hate The Most! Kasuga Mai lived the most normal and plain life of being a highschool student. Born with "just fine" looks, she never got any special attention but was not bullied either. Yes, average she was. Until she entered the world of 𝗬𝗨𝗡𝗡𝗜𝗘. YUNNIE is a social link where everyone can be readers of popular novels. One of the most trending novels in her era was the Isekai Novel- Death Over You. In the social link called, 𝗬𝗨𝗡𝗡𝗜𝗘, she was known as: Unknown Shoujo-san. She was very popular reader and friend of almost everyone on the community. . Unknown Shoujo-san was known for being the #1 Hater of the Kusanagi Eru- the villainess of the novel Death Over You. In that community, no one hated Eru more than Unknown Shoujo-san. However, no one loathed her for hating Eru. In fact, everyone agreed with Unknown Shoujo-san's fair bashing as it only attacks the character with fair judgement and never the author. But what happens when, "𝗛𝗨𝗛?! 𝗜'𝗩𝗘 𝗕𝗘𝗘𝗡 𝗥𝗘𝗜𝗡𝗖𝗔𝗥𝗡𝗔𝗧𝗘𝗗 𝗔𝗦 𝗘𝗥𝗨?!" Mai, in the body of Eru, screamed unbelieving of her own words. This is the tale of the irony; the girl who's been reincarnated in the world of Death Over You as her most hated Villainess.
8 186 - In Serial54 Chapters
New chance in fantasy
As he died too soon, a man is sent in an other world to complete his life. By the will of the god of luck no less, he has now a new chance....in a fantasy world. Some would say it is a nightmare to be sent away from everything you know, for him...it is a dream coming true. (apologies to all of you if my English isn't perfect, it is not my natal language. Living in Belgium, I am far more fluent in french, but I'll do my best. Feel free to review, good comments are always appreciated.)
8 174 - In Serial13 Chapters
Let's Be Gods!
Hired by a god, Piper is about to step through death's door when she gets the chance to wield cosmic power. Only thing is, gods aren't immune to Murphy's Law, and Piper ends up thrown across the cosmos. As she fights to adjust to her powers, alongside reassigning ownership of various articles, she comes to realise being a god may actually be pretty fun. --------------------------------------------------------------- Comments on writing style, typos, character impressions? Fire at will!
8 212 - In Serial18 Chapters
Eat me (erotic series #2)
Thea Villaflor and her fianceé Direck Zaragosa we're broke up because of one night mistake. Kahit ilang taon na ang lumipas ay mahal pa rin ni thea ang binata hindi niya magawang mag hanap ng ibang lalaking mamahalin niya ng higit kay direck. Ika nga ng matatanda kapag kayo ang para sa isa't isa kayo talaga kahit na anong pananakit ang gawin ng partner mo kung mahal mo mapapatawad mo. Mapapatawad kaya ni thea ang ating papa direck?
8 99 - In Serial19 Chapters
TikTok University
You go to a school filled with famous TikTok stars and the DRAMA is unbelievable. You came to L.A for business but will you fall in love?
8 197

