《playboy issues | jimin》3|5
Advertisement
"заа бүгд энд жагсаад зогсоцгоогоорой! Тоо авах хэрэгтэй байна"
Багшийг ингэж орилох шахам хэлэхэд нь энд тэнд тарж бутарсан байсан ангийнхан нэг эгнээнд жагсаж зогслоо. Үнэндээ өнөөдөр бид хоёр өдөр нэг шөнийн аялалд гарч байгаа бөгөөд төгсөх ангийн 3 бүлэг хамтдаа явж байгаа юм.
Би ард зогсох Инү рүү эргэж хараад "Мисү яачихваа яагаад ирэхгүй байнаа?"
Инү "би сая залгасан ч утсаа авахгүй байна. Магадгүй сонсохгүй байгаа байх. Би дахиад залгаад үзье" гэж хэлээд утсаа гаргаж ирэн Мисү рүү залгалаа.
Багш "аялалд авч явах зайлшгүй шаардлагатай зүйлсийн жагсаалтыг харцгаасан биз дээ? Бүгд бэлтгэлтэй ирсэн биз?"
"ТИЙМЭЭ!!"
Багш "наад үүрч яваа цүнхэндээ хэрэггүй зүйлс чихэж ирээгүй гэж найдаж байгаа шүү. За одоо тоо аваадахъя. Ирээгүй хүн байна уу?"
"багшаа Мисү ирээгүй байна"
Багш "Мисү?"
"одоо Мисү рүү залгаж байнаа багшаа. Уг нь ирэх ёстой" гэтэл багш хэсэг харж байснаа "юу ч гэсэн яг одоо бол хөдлөхгүй болохоор хэсэг харъя. Ямартай ч түүнтэй холбоо бариадах" гэхэд нь би толгой дохилоо. Харин багш цаашаагаа нөгөө ангийн багш нар байгаа зүг рүү яваад өгөв. Би Инү рүү эргэж хараад "яасан, утсаа авахгүй байна уу?"
Инү "тиймээ авахгүй байна. Яах вэ? Энэ Мисү чинь яачихсан юм болоо?"
"ирэх байлгүй дээ. Түр хүлээе" гэж хэлээд урагшаа харлаа. Хажууханд Жиминий анги жагссан байх ба Жимин Жонгүгтэй юу яриад байгааг нь мэдэхгүй ч их л жаргалтай инээмсэглэн зогсоно. Би түүнийг ширтэн зогсож байтал Жимин инээж байснаа намайг олоод харчхав. Би түүнээс харцаа салгалгүй харсаар байтал тэр ч гэсэн зөрүүлэн харсаар байлаа. Тэгж харж байснаа гэнэт инээмсэглэх нь тэр. Түүний дараа би ч гэсэн өөрийн мэдэлгүй нүүрэндээ инээмсэглэл тодрууллаа. Гэнэт хажуунаас "Мисү одоо болтол ирээгүй байгаа юм уу?" гэх Тэхёны хоолой сонсогдов. Би хажуу тийш Тэхён руу хараад "харин тиймээ. Ирээгүй байна"
Инү "утсаа ч бас авахгүй юм"
Тэхён "одоо тэгвэл яана? Ямар орхиод явалтай нь биш"
Гэнэт багш урд очин зогсоод "за одоо бүгдээрээ автобусандаа ороод сууцгаагаарай"
Би "багшаа явах гэж байгаа юм уу?? Мисү ирээгүй байна шдээ"
Багш "тэглээ гээд ганцхан Мисүг хүлээж бүгдээрээ энд зогсоно гэж байхгүй шүү дээ"
Инү "энэ охин чинь хааччихваа"
"ААА ХҮЛЭЭГЭЭРЭЙ!!"
Бүгд автобус руугаа явах гэж байтал ардаас хэн нэгний орилох дуу сонсогдов. Эргэж хартал Мисү гүйсээр ирж байлаа. Тэрээр гүйсээр хүрч ирэн зогсоод амьсгаагаа дарж ядан "бурхан минь гэж. Гүйсэн чинь яг үхэх гэж байна"
Инү "чи чинь яачихдаг байнаа? Чамайг ирэхгүй юм байх гээд айлаа шдээ. Утсаа ч авахгүй таг болчих юм"
Advertisement
Мисү "харин тиймээ. Нэг асуудал гараад. Гэхдээ л ирчихсэн байна шүү дээ. Хурдан орж сууцгаая"
***
Бид ирэх ёстой газраа ирснийхээ дараа эхлээд майхангаа барьцгаахаар боллоо. Харин майханг хөвгүүд нь барьж өгөхөөр болов. Мисү Инү бид гурав нэг майханд орж байгаа ба бидний майханг манай ангийн Тэүг, Жүн хоёр барьж өглөө. Бид гурав тэр хоёрт баярласнаа хэлчхээд цүнхнүүдээ дотор нь оруулж тавиад бүгд цугласан газар луу очицгоолоо.
Багш "бүгд майхангаа бариад дуусчихсан уу?"
"Тиймээ!!"
Багш "за тэгэхээр өнөөдөр бид юу хийх вэ гэвэл.., эхлээд бид уул руу гарч, тэндээсээ бууж ирснийхээ дараа хөгжөөнт тоглоом тоглочхоод өдрийн хоолоо идэцгээнэ. Тэгээд түүний дараа чөлөөт цаг байгаа. Харин орой нь анги ангиараа тойрч суугаад зарим нэг тоглоом тоглож, чин сэтгэлийн ярилцлага хийнээ" гэхэд бүгд орилолдож эхэллээ.
"харин одоо уул руу явцгаая!"
***
Мисү "би ядарч байна"
Уул руу дээшээ өгсөхөөс илүү зарим нэг газруудаар нь явах илүү хэцүү байлаа. Үнэндээ хад, чулуугүй шороотой хэсгээр явах үед халтирч унах шахаж, азаар Инү Мисү бид гурав зууралдсаар явж байгаа нь арай гайгүй байлаа. Бүгд ар араасаа жагсан явж эхлэхэд миний урд Инү, Инүгийн урд Мисү явж байв. Би эргэж ч харах сөхөөгүй явж байхдаа гэнэт эвгүй гишгэн арагш унах шахахад хэн нэгэн нуруунаас түшин авах нь тэр. Би гайхсаар эргэж хартал энэ Тэхён байлаа. Би унах шахахдаа орилсноо мэдээгүй тул Инү Мисү хоёрыг ч эргэж харсныг анзаарсангүй. Тэд эргэж харахдаа Тэхён түшиж авсныг хараад санаа нь амран буцаад урагш харан явж эхлэв.
Тэхён "болгоомжтой явах хэрэгтэй"
Би түүнээс холдсоны дараа "тиймээ, энэ замаар болгоомжтой явахгүй бол үнэхээр эвгүй юм"
Тэхён "ийм үед л найз залуу нь найз охиноо түшиж явдаг байгаа даа. Тэгтэл энэ Жимин бүр сураггүй шүү" гэхэд нь би инээгээд "би өөрөө явчихаж чаднаа" гэтэл Тэхён "сая унах гэж байсан байж" гэснээ гэнэт инээмсэглэж "нээрээ Жимин ч чамд тус болж чадахгүй байсан юм байна" гэх нь тэр.
Энэ үед Жимин..
"ААА ЖОНГҮГАА!!"
Жонгүг нүдээ эргэлдүүлсээр эргэж хараад "бурхан минь Жимин, чамайг ч гэсэн чирж явах ёстой юм уу?"
Жимин нэг байрандаа таг гацчихсан юм шиг зогссоор арай гэж амаа нээн "олон юм яриад байлгүй намайг ирээд ав л даа" гэхэд Жонгүг буцан Жимин дээр очоод гараас нь татсаар дээшээ гаргалаа. Жимин дээш гарч ирснийхээ дараа түгжчихсэн байсан амьсгаагаа гаргаад "энэ шороо чинь халтираад байна шдээ. Би сая яг унах шахлаа"
Жонгүг "уул руу гарах бүрт би чиний асрагч шиг чамайг харж явах ёстой юм уу?"
Advertisement
Жимин "тиймээ. Учир нь чи миний найз" гэтэл Жонгүг ярвайснаа түрүүлэн алхаж эхлэв.
Жимин "чи мэднэ шдээ. Намайг иймэрхүү юманд муу гэдгийг"
Жонгүг "чи сая муу биш айдаг гэх гэсэн байх тиймүү?" гэтэл Жимин түүн рүү муухай харлаа. Тэгтэл Жонгүг "зүгээр л намайг ийм зүйлдээ сайн байгаад баярлаж яв. Угаасаа надад хийж чадахгүй зүйл байхгүй л дээ" гэтэл Жимин нуруу руу нь цохиод "өөртөө бардаж гэнэ"
Жимин хэсэг явж байснаа гэнэт хальтран унах шахахдаа Жонгүгийн гарнаас зууран авлаа. Тэгээд цааш алхахдаа ч түүний гарнаас барьсан хэвээр байв. Түүний огт тавихгүй байгааг анзаарсан Жонгүг гар луугаа хараад "хоёулаа ингэж явах юм уу?"
Жимин "чамаас л зуурахгүй бол уначих юм шиг санагдаад байна" гэтэл Жонгүгт угаасаа өөр арга байхгүй тул зүгээр л тэнэг царай гаргасаар урагшаа харав. Үнэндээ Жонгүг өөр сурагчид тэднийг харвал юу гэж бодох бол гэхээс бага зэрэг санаа зовж байлаа.
Жимин "нээрээ Ёнжү яаж байгаа бол? Бэртчихгүй, зүгээр л явж байгаасай даа. Гэхдээ Тэхён түүнтэй нэг анги юм чинь санаа тавьчих байх тиймээ?" гэтэл Жонгүг "өөрийгөө яаая гэж байж Ёнжүд бас санаа зовохтойгоо?"
***
Орой нь нар жаргаж, бүрэнхий болж эхлэхэд бүгд дулаахан хувцсаа өмсөцгөөгөөд анги ангиараа энд тэнд тойрон сууцгаалаа. Эхэндээ гадаа тийм ч сэрүүхэн байгаагүй учир жоохон тоглоом тоглож байгаад, дараа нь өнгөрсөн 3 жилд болсон ангийнхаа тухай зарим хөгжилтэй дурсамжуудыг ярилцав. Үнэндээ би их чимээгүй, юм дуугараад байдаггүй байсан болохоор ангийнхантайгаа өнгөрүүлсэн санаанд орох дурсамж үнэхээр ховор. Бусад нь бүгд анги дотор болж байсан хөгжилтэй зүйлсийг ярилцаж, харин би тэднийг сонсон, зарим хөгжилтэй явдал дээр тэдэнтэй хамт инээж байлаа.
Тэхён Ёнжү рүү хэсэг харж байснаа гэнэт нэг зүйл санах шиг болж "нээрээ та нар санаж байна уу? 2-р ангид байхад хичээлийн шугамаар аялалд гардаг өдөр Минхёг Ёнжүд сэтгэлээ илчилж байсныг?" гэтэл бүгд "аан тийм" гэсээр инээлдэж эхлэв. Би юу яриад байгааг ойлгохгүй сууж байтал хажууд сууж байсан Мисү инээсээр миний гар луу хүчтэй цохих нь тэр. Би гараа барьсаар түүн рүү муухай хараад "яагаад байгаа юм?"
Мисү "чи санахгүй байгаа юм уу?"
Би Мисү рүү хөмсөг зангидан харж байтал Тэүг "тэгэхэд л би анх Ёнжүг тийм хүйтэн сэтгэлтэйг нь мэдэж байсан. Та нар санаж байгаа биз дээ? Минхёг тэр өдөр яасныг?" гэж хэлээд инээтэл бусад нь ч гэсэн даган инээлдэж эхлэв. Тэдэнд юу нь инээдтэй байгаа юм бэ? Үнэндээ Минхёг надад яг ч сэтгэлээ илчлээгүй юмсан.
Тэхён "хөөе, гэхдээ Минхёг яг ч сэтгэлээ илчлээгүй байхаа. Яг илчлэх гэж байсан чинь Ёнжү.." гээд үгээ дуусгалгүй инээх нь тэр. Ойлгох юм алга. Яагаад инээцгээгээд байгаа юм?
Хоёр талд суух Инү, Мисү хоёр ч ялгаагүй инээлдэцгээнэ.
Тэүг "Минхёг ч үнэхээр байдалд орсон шүү. Тэгээд сар хүрэхгүй хугацааны дараа шилжчихсэн биз дээ? Хувийн асуудал гэсэн ч магадгүй Ёнжүгаас болсон байхаа" гээд зогсолтгүй инээж байв. Тэнэг юм. Ийм юманд инээж л байдаг.
Би шууд л тэднийг орхин босон явтал бүгд инээж байснаа болин миний зүг харлаа. Тэгээд ардаас "тэр уурлачихсан уу?", "хөөе чи уурлуулчихлаа" гэж хоорондоо шивнэлдэх нь сонсогдож байв.
Сурагчид байгаа газраас багахан холдон анир чимээгүй газраар, шөнийн үнэрийг мэдрэн удаанаар алхаж байлаа. Би үнэндээ дуу чимээтэй газарт тийм ч дуртай биш. Олон хүнтэй газарт бол бүр ч дургүй. Ихэнхдээ ганцаараа, чимээгүй, тайван орчинд байх дуртай. Бага зэрэг зожиг юм шиг санагдаж байна уу? Би лав тэгж боддоггүй л юм.
Гэнэт ард хөлийн чимээ дуулдахад нь сандарсандаа огцом эргэж хартал Жимин ард цочсон царайтай зогсож байлаа.
"чи намайг айлгачихлаа" гэтэл Жимин "чи ч гэсэн" гэснээ над руу ойртон алхаад "ганцаараа юу хийж байгаа юм? Ангийнхантайгаа хөгжилдөхгүй яасан юм?" гэж хэлээд алхаж эхлэхэд нь би зэрэгцэн алхсаар "сонирхолгүй байна"
Жимин "надад ч гэсэн" гэж хэлээд хэсэг чимээгүй байснаа "гэснээс удахгүй төгсөх нь ээ"
"харин тиймээ. Хурдан юм"
"бусад хүүхдүүд ч төгсөнө гээд догдолж байгаа даа. Харин би чамайг төгсөөд л Чикаго явна гэж бодохоор гунигтай байх юм. Бид хэр удаан уулзахгүй байх бол?"
"чи... надтай хамт явахгүй юм уу?" гэтэл Жимин хэсэг чимээгүй болчхов.
"би явж чадахгүй ээ" гэхэд нь би түүн рүү харлаа. Тэр тэнгэр ширтсээр алхах ба огт бодсон зүйлгүй харагдана. Тэр явж чадахгүй ээ? Яагаад?
Жимин "би эндээ их сургуульд орж төгсөөд аавын ажлыг үргэлжлүүлнэ. Энэ бол түүний хүсэл. Ийм л байна даа" гэж хэлээд над руу харснаа гэнэт инээмсэглэж "гадаа гоё байна шүү тиймээ? Хоёулаа хэсэг алхаж байгаад буцаад явахгүй бол төөрчихнө" гэж хэлээд алхахад нь би байрандаа зогслоо. Үнэндээ би түүнийг надтай хамт Чикаго явах байх гэж найдаж байсан. Үгүй ээ, зүгээр л итгэлтэй байсан юм. Тийм болохоор л үүнд огт санааа зовохгүй байсан. Гэхдээ... тэр явахгүй юм бол яах вэ?
Жимин эргэж хараад "Ёнжү? Явахгүй юм уу? Яагаад зогсоод байгаа юм" гэхэд нь би удаанаар түүн рүү толгойгоо өргөн хараад "а-аан за. Очлоо" гэж хэлээд түүн рүү хөлөө зөөж ядсаар алхаж эхэллээ.
Advertisement
- In Serial52 Chapters
ROACH- rising pestilence
A weary mind awakens in an unfamiliar body, lost, confused, scared, and very far from home. He doesn't know where he is, he isn't sure what he may become, and his stomach growls hungrily. But he knows one thing. He must feed and he isn't too bothered on how, only when. Through his struggles to survive trying to take his place in this world. It, the world will be forever changed. -------------------------------------------------------------------------------------------------------------------------------- My first story here so let's do it! hopefully with flying colors. (This story is not about an insect that goes on an edgelord, death rampage, so those who came for that, know now what you are reading and stop rating down thx, still, some murder and mayhem is involved) Feel free to critique, I will be checking on reviews and comments every now and then to see what others think of my writing and how I might adjust it in the future. (although I'm also doing this for fun so don't get your knickers in a twist if things don't change to your liking). (Know that even if you comment/review that doesn't mean I will respond or that I will take your advice, after all, I too have my own preferences). A chapter tends to come out every fortnight, however sometimes it may be sooner or later, It depends on how lazy I'm feeling or how busy I am. Ps. A friend of mine drew the cover art, appreciate its homebrew goodness. PPs. serious readers may want to read the author's notes as well. PPPs. If you rate down please say why, I want info, not merely ratings that don't tell me anything, preferably in comments, so I can try to best satisfy my audience, or at the very least understand their reasons.
8 126 - In Serial6 Chapters
Legend of Truck-san
Truck-san was never like other trucks. For some reason, he's been hitting a bunch of japanese teenagers. Guilty, he prayed to the gods that they live out their lives in another world. One day during a whiteout snowstorm where his driver can barely see, he kills yet another japanese teenager. As always, Truck-san prays for the boy to reincarnate and have a full life. This time, however, the kid's soul goes into Truck-san! His own wish turned against him, Truck-san has to find his way back to his original world, save his driver from a wintery death, and most importantly- Deliver his payload on time.
8 215 - In Serial8 Chapters
Rigor and Mortis
A Tabletop player Erik dies and wakes up in a fantasy world that copes with high level monsters and habitual otherworldly invasions called "Upheavals" by establish guild of Warriors, Scouts, and Mages. They decide to see what a motivated Necromancer can do after coming to terms with how harsh life can be.I'll do my best to upload, aiming for at least once a month.
8 218 - In Serial13 Chapters
In My Head
A circle is inscribed upon stone, chants are repeated over and over, calling, calling out into the aether, calling for one to come. Who am I? Where am I? How did I get here? I don't understand, is that magic? What even is that? Please help me. Together we'll be taking a journey through the mind of... well, we'll have to find that out together. Chapters will be short and fast and reader interaction will be key. I'll be adjusting the tags as we get to new places.
8 154 - In Serial6 Chapters
MoshiMonsterXReaderXDonaldTrumpXDonaldDuck
*co-writter ~ bearsandcupcakes*What happens when Donald Trump finds out that the creator of his favourite game Moshi Monsters is a mexican? Can he deport his feelings??
8 194 - In Serial43 Chapters
SimpleMinded
"You can't do nothing for yourself?" She shakes her head while looking at her feet, "Look at me and answer me with your words."She slowly looks up, "N-No S-Sir." I walk pass her and she keeps her head down, "Don't just stand there, follow me. I'm taking you back, I didn't sign up for this. I was told to watch over a woman, but I wasn't told that the woman couldn't do anything for herself. Your basically a kid in a grown woman body." I look back at her from the corner of my eye and see a tear sliding down her face. "Are you crying? Why? You couldn't have gotten attached that quick." She keeps her head down and I groan, "Ugh, please stop crying." She wipes her face and sniffle, "Why are you crying?" "Because the old man promised me that you would take care of me. He lied to me, you're taking me back to that place." I throw my head back and close my eyes shut. By old man she means my father. "Okay, okay, okay. Stop crying, I'm not taking you back." ££££££££££££££££££££££££££££££££££££££££££££££££Niall Andrews is the son of a man who saves people that have been kidnapped. These people go missing from days to years. Niall is building up his own company to compete against his dad. As soon as Niall company starts growing, his father pushes a woman on him to take care of. Haven Posh has been in a basement since she was a baby. She was kidnapped months after she was born. Niall's dad is the person to find Haven and save her, but none of Haven family are around for her to go back to. Not only that, Haven can't do anything for herself. The only thing she can do is clean herself and read, but don't know what any of the words mean or what she's reading.What happens when Haven ends up in Niall's care?Cover By: @ihavenocluesoo
8 102

