《playboy issues | jimin》3|4
Advertisement
Дүрэмт хувцсаа өмсчхөөд гарч иртэл ээж үүдэнд толинд харан зогсож байлаа. Тэгээд толинд харсан хэвээр "цайгаа ууцгаая" гэхэд нь би гал тогоо руу орон ширээний ард суув. Удалгүй ээж хүрч ирэн хамт цайгаа уулаа. Цайгаа ууж дуусчхаад бостол ээж "дараа долоо хоногт шүүх хурал болно. Тэгээд сургуулиа төгссөний чинь дараа хамт Чикаго явахаа мэдэж байгаа биздээ?" гэхэд нь би ээж рүү эргэж хараад "тиймээ. Мэдэж байна" гэтэл ээж ширээний ардаас боссоноо миний өмнө хүрч ирэн гарыг минь атгаад "Ёнжү, чамд ямар байгааг чинь мэдэж байнаа. Ээж аав хоёр чинь салж байгаа нь чамд хэцүү байгаа биздээ? Бас ааваасаа хол байна гэдэг ч ялгаагүй. Гэхдээ үүнээс өөр арга байхгүй байгаад уучлаарай. Тийм болохоор Ёнжү, ээжийгээ ойлгоорой за юу?" гэж хэлээд духан дээр үнссэнээ намайг тэвэрлээ. Би хариуд нь "гэхдээ төгсөлтийн баяраар.. аав байна биздээ?" гэтэл ээж надаас холдсоноо "тиймээ мэдээж. Охиныхоо төгсөлтийн баяр дээр байлгүй яах юм?"
"бас.. заавал Чикаго явах шаардлагатай юм уу? Энд байж болохгүй юм уу?" гэхэд ээж хэсэг чимээгүй байснаа "хэрвээ хоёулаа Чикагод байвал ээж нь дахиж өөр улс орон руу ажлаар явахгүй тэндээ тогтож ажиллана. Ер нь иймэрхүү шалтгаанаар л тийшээ явж байгаа юм. Бас тэнд байх чамд ч гэсэн тустай шүү дээ. Тэндхийн сайн сургуульд сурч, хэлээ ч улам сайжруулна тийм биздээ?" гэж хэлээд хацарнаас зөөлөн чимхэлснээ "одоо харин хичээлдээ явцгаая. Би чамайг хүргэж өгье" гэж хэлээд хажуугаар зөрөн гал тогооны өрөөнөөс гарлаа.
***
Анги руу орох гээд явж байтал өөдөөс Тэхён ирж байх нь харагдав. Тэрээр миний өмнө ирэн зогссоноо "сайн уу Ёнжү" гэхэд нь би хальт инээмсэглээд "сайн" гэтэл Тэхён "нээрээ Юнги байна даа? Чи түүнтэй уулзсан уу? Бие нь ямархуу байна?"
"өчигдөр гэрт нь хальт очсон. Зүүн гар нь гэмтсэнээс бусдаар дажгүй байна лээ. Чи яагаад тэгтлээ санаа зовоод байгаа юм?" гэчхээд гэнэт нэг зүйлийг санан "нээрээ чи уржигдар Юнгиг осолдсон гэхийг сонсоод их л яараад явсан. Эмнэлэг дээр нь очоогүй юм уу? Ер нь яагаад ингэж их санаа зовж, анхаарал тавиад байгаа юм?"
Тэхён "ю-юун яагаад гэж? Зүгээр л санаа зовж болохгүй юм уу? Би ер нь л энгийн танил хүн байсан ч анхаарал тавьдаг!" гэж хэлснээ хажуугаар зөрөөд явчих нь тэр.
Би заримдаа анзааргагүй байдаг байж болох ч иймэрхүү юмыг анзаарахгүй байхаар тэнэг биш. Би өмнө нь Тэхёныг ийм төрхийг хэзээ ч харж байгаагүй бас тэр хэн нэгэнд тэгтлээ санаа зовж, анхаарал тавихыг ч урьд нь хараагүй. Найзууд гэдгээр нь харъя гэсэн ч Тэхён Юнгид Жимин бас Жонгүгт ханддаг шигээ ханддаггүй. Зүгээр л их өөр. Бүр Юнгид надаас илүү санаа зовоод байгаа юм даа. Гэсэн ч би итгэлгүй байна. Ийм юм байх боломжгүй. Тиймээ, боломжгүй!
Advertisement
Ангийн үүдэнд юм бодон зогсож байснаа гэнэт толгой сэгсэрсээр анги руугаа орлоо.
***
Ангид ихэнх сурагчид шуугилдаж байхад ангийн багш орж ирэн "чимээгүй" гэж хэлснээр бүгд суудал суудалдаа суун чимээгүй болцгоов.
Багш "бүгд шалгалтынхаа дүнгээ харчихсан байх. Тэгэхээр одоо бидэнд төгсөхөд сар ч хүрэхгүй хугацаа үлдчихлээ. Тийм болохоор дургүй байсан ч ангийнхантайгаа дотно байхыг хичээгээрэй. Бас энэ долоо хоногийн амралтын өдрөөр бүх төгсөх ангийнхан хамт хоёр өдөр, нэг шөнийн аялалд гарна" гэхэд бүгд шуугилдаж эхлэх нь тэр.
Багш "хоногоор явна гэхээр дуу орцгоож байгааг нь ээ. Тэгээд аялалд явж ирчхээд төгсөлтийн баярын дараах төгсөлтийн үдэшлэгийн талаар ярилцнаа. Энэ үдэшлэг та нарын мэдэх үдэшлэгээс огт өөр гэдгийг мэдэж байгаа биздээ? Бас үдэшлэг дээр сурагчдын зөвлөлөөс сургуулийн хатан, хаан гэж шалгаруулах санал гаргасан. Юу ч гэсэн энэ тухай дараа долоо хоногт сурагчдад зарлах болохоор дараа ярьцгаая. Тэгэхээр тэтгэлэгт хамрагдсан сурагчид байвал одоо багш нарын өрөөнд хүрч ирээд надтай уулзаарай" гэж хэлээд гараад явчхав. Багшийг гарсны дараа ангийнхан сургуулийн хатан, хаанд хэн шалгарч болохыг ярилцаж эхлэлээ. Тэдний ихэнх нь Исүлийг сургуулийн хатан болох байх гэцгээх ба сургуулийн хаанд бараг бүгд 3-1 ангийн Пак Жимин гэцгээж байв. Гэнэт Мисү эргэж харан сууснаа "яахав манай сургуульд Жиминээс өөр гайгүй залуу байхгүй л дээ. Уг нь Тэхён Жиминээс дутахааргүй, бараг илүү царайлаг ч гэсэн сургуулийн бас хичээлээс гадуурх үйл ажиллагаанд тийм ч идэвхтэй байдаггүй болохоор хүүхдүүд тэгж тоохгүй байгаа юм. Бас дүндээ ч тэгж анхаарал тавиад байдаггүй. Гэхдээ Жонгүг бол дажгүй шүү. Тэр бүх зүйлээрээ Жиминтэй зэрэгцдэг. Гэхдээ тийм байхад яагаад бүгд Жимин Жимин гээд байдгийг ойлгохгүй юм" гэтэл гэнэт ардаас "учир нь Жонгүг бид хоёр Жиминээс хамаагүй даруухан" гэх нь тэр. Би гайхсаар эргэж хартал Тэхён яг ард элгээ тэвэрсээр зогсох ба эхлээд над руу харж байснаа дараа нь Мисү рүү хараад нэг хөмсгөө өргөлөө. Тэгээд хажуу салааны ширээг түшин зогсоод "бас би тийм ч идэвхгүй хүн биш шүү. Чамайг бодвол хэд хэдэн удаа сагсны тэмцээнд сургуулиа төлөөлж оролцож байсан бас 2 билүү 3 удаа сургуулиас гадуур сайн үйлсийн аянд бие даан оролцсон. Аан харин дүн дээр бол саяны шалгалтаа л тиймхэн өгчихсөн юм. Тэрнээс биш би үргэлж л эхний 5т явдаг байсан. Магадгүй Жиминий хэлснээр Юнги ахтай хэтэрхий их зууралдсанаас болсон байх" гэтэл Мисү түүн рүү хэсэг харж байснаа "заза уучлаарай. Би буруу юм ярьчхаж. Гэхдээ чи яагаад тэр Юнги гэгчтэй зууралдаад байгаа юм? Та хоёр тийм дотно юм уу?"
Advertisement
Тэхён "үнэндээ дотно байсан ч болоосой. Би дотно болох гэж үнэхээр их хичээж байгаа. Тэр намайг өөртөө ерөөсөө ойртуулдаггүй. Би зүгээр л найзууд болъё гэж зөндөө их гуйж, араас нь гүйсэн. Гэхдээ тэр... тэр яг л төмөр ханхүү шиг" гэтэл Мисү инээх нь тэр. Тэхён гайхсаар хөмсгөө зангидан түүн рүү хартал Мисү "чи яг тэр Юнгидээ дурлачхаад араас нь гүйгээд байгаа юм шиг сонсогдож байна. Чимээгүй бай, бусад нь чамайг буруугаар ойлгочих нь" гэсээр инээх нь тэр. Харин Тэхён Мисү рүү байдгаараа муухай харсаар "инээдтэй биш байна. Намайг ижил хүйстнээ сонирхдог гэх гээд байгаа юм уу?"
Мисү "би зүгээр л тоглож хэлсэн шдээ. Чи уурлаад байгаа юм уу?"
Би "магадгүй Юнги яагаад ч юм цаанаасаа хүнийг татах чадвартай байх. Би ч бас анх Юнгитэй найзууд болох гэж хэд хэдэн удаа хичээсэн ч тэр бага зэрэг хөндий байсан. Гэхдээ Юнгитэй гайгүй дотносоод ирэхээр их дажгүй залуу шүү. Тэхён нөхөрсөг болохоор Юнгитэй дотносохыг хүсэх нь аргагүй л дээ. Тийм үү?"
Тэхёныг чимээгүй зогсож байтал Мисү "чи уурлаагүй биздээ?" гэсэн ч Тэхён чимээгүй зогссоор байлаа.
Мисү "ямар хүндээр тусгаж авдаг юм бэ? Чи жинхнээсээ ижил хүйстэн байсан бол ч яахав. Уурлах нь аргагүй. Гэхдээ зүгээр л тоглож хэлж байхад тэгтлээ уурлах ямар хэрэг байнаа?" гэтэл Тэхён ширээнээс холдсоноо "заза би явлаа" гэж хэлснээ ангиас гараад явчих нь тэр. Харин Мисү бид хоёр араас нь гайхсаар үлдэв.
Мисү "тэр уурлачхаж"
***
Хичээлийн дараа Жиминээр машинтай хүргүүлчхээд гэр лүү орох гэж байтал Жимин хэсэг алхъя гэснээр бид хоёр манай гэрээс холгүйгээр цэцэрлэгийн хажуугаар алхаж байлаа.
Би "аав ээж хоёрын шүүх хурал дараа долоо хоногт болно гэсэн. Харин дараа долоо хоногт нь би сургуулиа төгсөнө"
Жимин "нээрээ ч төгсөхөд удаан хугацаа үлдсэнгүй шүү. Цаг хугацаа ч хурдан юмаа. Гэснээс чи төгсөлтийн үдэшлэгт юу өмсөхөө шийдсэн үү?"
"үгүй ээ"
Жимин "тэгвэл би даашинзыг чинь авч өгмөөр байна" гэхэд нь би түүн рүү харлаа. Тэгээд харцаа салган урагшаа харсныхаа дараа "яагаад тэгэх ёстой юм? Үнэндээ надад өмнө нь авч байсан ч нэг ч удаагүй өмсөөгүй хэд хэдэн даашинз байгаа" гэтэл Жимин инээмсэглээд "яагаад хүн гоё үг хэлж байхад өөдөөс сонин юм яриад ярианы эрч бууруулаад байдаг юм бэ? Би чамд заавал даашинз авч өгөх болохоор чи тэр үдэшлэгт миний авч өгөх даашинзыг заавал өмсөөрэй" гэх нь тэр. Хариуд нь намайг үг хэлэх гэтэл Жимин миний уруул дээр долоовор хуруугаа тавиад "заавал шүү" гэж хэлчхээд хуруугаа авлаа.
Жимин Ёнжүгийн гараас хөтлөн алхаж байснаа урагшаа нэг юм харснаа зогсчхов. Тэгээд нүдээ онийлгон хэсэг харж байгаад "тэр Тэхён мөн үү?" гэхэд нь Ёнжү түүний харж байгаа зүг рүү хартал үнэхээр Тэхён байлаа. Хачирхалтай нь тэр Юнгигийн амьдардаг байрны гадаа зогсож байв.
Ёнжү "энэ чинь Юнгигийн амьдардаг байр биш үү? Яагаад тэр энд байдаг билээ?" гэснээ "түүн дээр очъё" гээд явах гэхэд нь Жимин Юнгиг гарч ирж байхыг харан түүний гараас огцом татаж аваад нэгэн булангийн араар орон зогслоо. Ёнжү түүн рүү гайхсаар харахад нь Жимин "түр хүлээж бай" гэчхээд түүний араас Тэхёны зүг харав. Юнги Тэхён хоёр ямар нэг юм ярилцаж байгаа бололтой зогсох ба хэсэг зогсож байснаа хамт Юнгигийн гэр лүү ороод явчих нь тэр. Тэгтэл гэнэт түүний ардаас Ёнжү "хөөе, тэр яагаад тийшээгээ ороод явчихав?" гэхэд нь Жимин цочсондоо цээжин дээрээ гараа тавьсаар эргэж харан "чи намайг цочоочихлоо.."
Ёнжү "саяных Юнги байсан уу?"
Жимин "тийм л юм шиг байна"
Би түүн рүү нүдээ онийлгон хэсэг харж байгаад "чамд Тэхён Юнгигийн араас тэгж гүйгээд байгаа нь хачин санагдахгүй байна уу? Бас тэгж их санаа тавиад байгаа нь ч?" гэтэл Жимин инээсээр "үгүй ээ. Тэхён угаасаа л тийм шдээ"
"чи ямар нэг юм мэдэж байгаа биздээ?" гэхэд Жимин амаа жимийснээ бага зэрэг толгойгоо гилжийлгэлээ.
"хэрвээ надаас юм нууж байгаа бол эртхэн хэлээрэй Пак Жимин! Чи надаас удаан нууж чадахгүй шүү"
"надад чамаас нуух юм юу л байв гэж"
Би "Тэхён. Тэхён арай Юнгид..—" гэтэл Жимин миний яриаг тасалснаа "ер нь чамайг гэрт чинь хүргэж өгье. Орой болчхож" гэсээр шууд л миний гараас хөтлөн үгийг минь ч сонсолгүй алхаж эхлэв.
Advertisement
- In Serial33 Chapters
Witness
The mind is a fragile thing. One slip and the shattered pieces are so innumerable that reconstruction is impossible. One such Theodore Chatwood is unfortunately very familiar with that sentiment. From a young age, frequent visions of horrid, incomprehensible beings plagued his mind, and it only became worse with time. They speak in colors, whispering in ageless language... They wait in corners, watching intently. The world harbors much more than meets the blind eye. Do not fret, though. Simply take the syringe. Hold your breath. Close your eyes. It will all be finished soon... *Updates every Sunday* Cover by: Tentacles and Teeth
8 187 - In Serial11 Chapters
Dungeon monster
So this is going to be my first time writing on this website or an website in general . Helpful suggestions for my story is very welcomed and it might not be used but it will be read. The basic theme of the story is like the title said our main charactor Zig dies and is reborn into the first of the monster in the dungeons. Not only that but a bing of enormouse power has made him is entertainment. Follow Zig as he lives through his multiple lives. Also I do not plan on making the Zig a god and I am planing on him getting killed at least 3 times or more. Guys I am changing things up starting with names and it will be a rewrite. If someone wants to take it pleaze do.
8 155 - In Serial71 Chapters
A God in a Xianxia world
Tom is a God who has created a world but can't create new life. In order to populate it, he makes a bet with an Old God to start from the beginning again and cultivate on a new world. Going through countless adventures, through countless trials, will Tom be able to win his bet.
8 472 - In Serial75 Chapters
Devil in My Heart
'You're my endless love, from one life to next life. When he has decided to love someone, it's not easy to move to another heart. That's why love is precious.'The tale is under the blue sky where the human world relates to other creatures among god, asura, and demon.Ryan is the reincarnation of a goddess Lyra, but in this life, Ryan is an ordinary person and a commoner. Ryan meets Lucien who is a fallen god. We can say Lucien as asura or demigod. They had met in the heaven realm, but they didn't know each other when they met again in a terrible incident in the human world. In the past, Lucien who was named Aquila in heaven was fell in love with Lyra. When Aquila fell from heaven, he was saved by Tyrone, a powerful demon, who gave him the name Lucien. Tyrone fell in love with him. Meanwhile, there is a god named Cygnus who is reincarnated into the human world to protect humans from demons. The three of them are finally reunited. So, who will you choose? God or demigod (asura)?The adventure begins when Ryan was taken by the asura. How is destiny going to be?He lifted me with both hands. Walk in the fog and then fly. I saw his face more clearly because of the moonlight. My fear was replaced with a sense of my charm towards him. His long black hair was flowing beautifully in the moonlight. His sharp eyes looked ahead. Sometimes he looks at me, but I quickly avert my eyes. This mixed feeling is like a wave. Then he took me to the mansion. Arrived at the mansion, he lowered me from his arms...*****A fresh story about reincarnation is different than usual. With a fantasy setting, readers are invited to imagine different places, such as the heavenly realm, fairy forest, crystal cave, under the lake and sea with any creature that you can find in this story."Use your power only to protect."*****If you like this story, please give it a vote. Thank you so much 🙏😊Since 03 April 2022
8 233 - In Serial4 Chapters
The new red dragon emperor
What if Ddraig had enough of Issei and built up the energy to leave his body due to being humiliated by other dragons and having his host as a massive perv.Welcome to the world where Izuku got the so called "quirk" which is actually one of the most powerful sacred gears, additionally to that he accidentally gains a powerful quirk from no other than his sperm doner All Might. We will see his adventours with his partner and discover the different factions. But the problem is with his family especially him being the son of the number 1 hero and he additionally has a sister which is a tormentor but oh well we will see in the story.What will happen to Issei now and his harem? What will the girls reaction be? What will be Serzechs, Azazel and Michaels reaction to this whole ordeal?Some warnings: there will be character bashing, I have no grudges on any characters but I wanted to experiment with some characters.I do not own MHA or High School DxD. The Photos are not mine, but if it is yours and you want credit/take it down just say and I will. Otherwise sorry for any gramatical errors.
8 201 - In Serial6 Chapters
A Teacher, A Rapist, and A Liar
True story.
8 141

