《playboy issues | jimin》3|2
Advertisement
Амралтын өдрөөр Тэхёнтой хамт түүний ээжид бэлэг сонголцож өгөхөөр гадуур явж байлаа. Маргааш түүний ээжийн төрсөн өдөр ба тэр эмэгтэй хүнд тэр тусмаа ээждээ ямархуу зүйл сайн таалагдахыг мэдэхгүй гэсэн тул надаас хамт явж өгөхийг гуйсан нь энэ байв. Бид хэд хэдэн дэлгүүрээр орсныхоо дараа нэг газар орж хэсэг суухаар шийдэн, миний үргэлж ордог бакери ойрхон байсан тул тийшээ хамт орцгоолоо. Хаалгыг нь нээхэд хаалганы дээр байсан хонх дуугарах ба Тэхён миний ардаас "сайхан үнэртэж байна" гэж хэлээд хажуугаар гаран түрүүлээд ороод явчхав. Би ч энэ үнэрт дуртай.
Тэхён шууд цаашаагаа идэх юмаа сонгохоор юм үзэн яваад өгөх ба намайг дөнгөж л орж ирсний дараа хамгийн түрүүнд нүдэнд туссан нь Юнги байв. Би шууд инээмсэглэн "Юнги??" гэж хэлээд түүн дээр очтол Тэхён үзэж байсан юмаа болин бидний зүг харлаа.
"чи энд ажиллаад байгаа юм уу?"
Юнги "тийм бас үгүй" гэхэд нь би инээмсэглэсээр "юу вээ.." гэтэл тэр "нэг тиймэрхүү" гэж хэлснээ надаас харцаа салган миний хажуу тал руу сонирхсон байдалтай харахад нь би ч гайхан хажуу тийш хартал Тэхён хэдийн хажууд ирээд зогсчихсон байв.
"өө нээрээ Тэхён, энэ бол Юнги. Харин Юнги, энэ бол Тэхён" гэтэл Юнги нэрээ хэлснээ Тэхён руу гараа сунгатал тэр ч мөн гараас нь бариад "Тэхён гэдэг. Ёнжүтэй нэг ангид сурдаг юм. Сайн найзууд"
Юнги амаа жимийн "аан тийм байх нь" гэж хэлээд Тэхёны гарыг тавив.
Би Тэхёны мөрөөс барин цааш түлхсээр "заза Тэхён идэх юмаа авчхаад хурдан нэг газар сууцгаая"
***
Бид ширээний ард суун, авсан амттануудаа идэж байтал Тэхён минут тутамд Юнги рүү эргэж хараад байлаа. Харин Юнги ямар нэг юм хийгээд л байгаа бололтой доошоо харан зогсоно.
"яагаад байн байн түүн рүү хараад байгаа юм?" гэтэл Тэхён нүдээ онийлгосоор "надад энэ Юнги гэгч нэг л танил санагдаад байх юм"
"магадгүй тэр нийтлэг царайтай байх"
"мэдэхгүй ээ, юу ч гэсэн тэр нэг л танил санагдаад байна. Гэснээс чи түүнийг яаж таньдаг юм?"
"зүгээр л.. Бидний гэр ойролцоо байдаг"
Тэхён "ммм" гэснээ Юнги рүү харсаар байв. Тэгээд хэсэг сонжин харсныхаа эцэст түүнээс ашгүй харцаа салгалаа.
Эцэст нь бид явахаар болон Юнгид авсан юмныхаа тооцоог хийчхээд зогсож байтал Юнги "та хоёр одоо хайчих гэж байна?"
"Тэхёны ээжид бэлэг авна даа. Бид хоёр өнөөдөр яг л гол зорилгоо мартчихсан юм шиг явлаа"
Тэхён "угаасаа мартчихсан байсан биздээ? Зүгээр л хоёулаа дэлгүүр хэсэх гэж уулзсан юм шиг л байсан"
Юнги хэсэг чимээгүй Тэхён руу харж байснаа "чи намайг таних уу?" гэх нь тэр. Харин Тэхён бага зэрэг гайхсан бололтой над руу харснаа дараа нь Юнги рүү хараад "сайн мэдэхгүй л юм. Та өөрөө намайг мэддэг юм уу?"
"магадгүй тийм. Хэрвээ чи миний тухай Сүногоос сонссон бол мэдэх ёстой"
Юнгиг ингэж хэлтэл Тэхён "ААН!" гэсээр бакери дүүрэн орилох нь тэр. Тэгээд Юнги рүү заан "тэгээд л танил санагдаад байж. Мин Юнги биздээ?" гэтэл Юнги толгой дохив.
Тэхён "би өөрийг чинь харж байгаагүй ч Сүног надад ярьж байсан"
Сүног гэж.. Тэхёны дүү? Юнги түүнийг таньдаг юм уу?
Advertisement
"та хоёр юун тухай яриад байгаа юм?"
Намайг ингэж хэлсний дараа Тэхён над руу хараад "нөгөө.. Манай дүү Сүног, чи мэдэх байх тийм үү? Жиминтэй--"
"тиймээ мэднэ. Гэхдээ Юнги, чи ч гэсэн түүнийг таньдаг юм уу?"
Юнги над руу харснаа хэсэг чимээгүй болчхов. Тэгснээ доошоо хараад "тиймээ мэднэ. Тэр Хусогтой үерхдэг байсныг чи мэдээгүй байх. Юу ч гэсэн тэд үерхдэг байсан. Тэгээд л Хусогоор дамжуулж танилцсан юм. Одоо бол дажгүй найзууд шүү" гэж хэлээд инээмсэглэлээ. Гэтэл Тэхён гэнэт хачин царай гаргаснаа Юнги бид хоёр луу ээлжилж хараад "Ёнжү чи түрүүлээд гарч бай. Надад түүнээс асуух юм байна л даа" гэж хэлээд инээмсэглэсэн ч би түүнийг ямар нэг зүйлийг нуун, худал инээмсэглэж байгааг нь хараад л шууд мэдчихэв. Тэгээд зүгээр л инээмсэглэн "заза, тэгье" гэчхээд Юнгид баяртай гэж хэлэн бакеригаас гарлаа.
Тэхён Ёнжүг гарсны дараа Юнги рүү хараад "тэгэхээр... Сүногтой найзууд. Тийм үү?"
Юнги доош харан зогсонгоо цаасан дээр ямар нэг юм бичсээр "тийм ээ. Яасан?"
"бас Ёнжүтэй.."
Юнги бичиж байсан юмаа болин Тэхён руу хараад "чи юу гэх гээд байгаа юм?"
Тэхён "энэ бүхэн үнэхээр инээдтэй санагдахгүй байна уу? Бүгд хоорондоо холбоотой юм байна. Сүногтой найз гэхээр чинь л ойлголоо. Сүног зүгээр л нэг найзалдаггүй юм. Тэр зөвхөн өөрт хэрэгтэй зүйлд ашиглах гэж л хажуудаа байлгадаг. Тэгэхээр юу ч байсан Ёнжүд ямар нэг муу нөлөөгөөр дотносоогүй гэж найдъя. Та надад тийм хүн шиг санагдахгүй байна" гэж хэлээд инээмсэглэснээ гараад явчхав. Харин Юнги түүний араас хэсэг харж байснаа толгой сэгсрэн инээмсэглэлээ.
***
Эцэст нь бид Тэхёны ээжид ямар ч л байсан бэлэг болгон нэг зүйл сонгож авлаа. Тэгээд оройхон нар жаргахаас өмнө гэрийн өмнө ирэв. Бид машинаас буусны дараа би Тэхён руу эргэж хараад "ээжид чинь бэлэг таалагдах байхаа. Намайг танихгүй л байх гэхдээ мэнд хүргэж байна гээрэй. Бас хоол авч өгсөнд баярлалаа"
"би анхнаасаа л чамд хоол авч өгнө гэсэн шүү дээ"
"тийм л дээ. Заза тэгвэл би орлоо, баяртай. Болгоомжтой хариарай" гэж хэлчхээд эргэж харан гэр лүүгээ орох гэтэл Тэхён араас дуудав. Намайг эргэж харахад Тэхён "нөгөө.. чамд... Заза тэр бишээ. Энэ долоо хоногийн баасан гарагт манайд үдэшлэг болно. Бид төгсөх гэж байгаа учраас магадгүй хамгийн сүүлийнх нь байх. Чи ирнэ биздээ?"
Тэхён их л болгоомжлонгуй асуув. Харин би хариуд нь зөөлөн инээмсэглээд "тэгье ээ очъё" гэтэл Тэхёны баярлаж байгаа нь илт харагдаж байлаа. Тэгээд Тэхён явах гэж байгаа бололтой арагшаа ухрахаар нь би ч мөн эргэж харан орох гэтэл Тэхён гэнэт "аан нөгөө, өдрийн Юнги байна аа?" гэхэд нь би түүн рүү бага зэрэг сонирхсон харцаар хараад "яасан?" гэтэл Тэхён "түүнийг ч бас дуудчихаарай" гэж хэлээд инээмсэглэсээр машиндаа суугаад яваад өгөв.
***
Сул, цагаан өнгийн цамц мөн өргөн, сул загвартай цэнхэр жинсен өмд өмсөн Тэхёны үдэшлэг рүү явлаа. Инү иймэрхүү үдэшлэгт тийм ч яваад байдаггүй болохоор энэ удаад ч бас яваагүй. Тийм учраас Мисү бид хоёр хамтдаа очсон юм.
Тэхёны энэ байшин яалтчгүй үдэшлэг зохиоход хамгийн тохиромжтой газар. Гадаа нь том талбайтай, усан сантай, байшин нь хоёр давхар дээвэр нь шилэн хашлагатай. Бас үнэхээр том.
Advertisement
Биднийг дотогш орсны дараа Тэхён шууд л өөдөөс хүрээд ирлээ. Түүнийг намайг тэврэхэд л тэр уугаад эхэлчихсэн байгааг анзаарсан юм. Түүнийг надаас холдсоны дараа намайг ярвайтал Тэхён "би сая хоёрхон хундага коктейл уусан. Битгий согтуу хүн рүү харж байгаа юм шиг хараад бай" гэхэд нь би санаа алдаад "ингэж ууж болох эсэхийг мэдэхгүй л байна шүү"
Тэхён Мисү рүү харснаа дараа нь над руу хараад "Инү ирээгүй юм уу?"
Би "тиймээ. Тэр угаасаа ирэхгүй. Чи мэдэж байгаа"
Тэхён "тиймээ мэднэ. Тэгвэл Юнги?"
Би түүнийг араас нь шууд Юнгиг асууж байгаад бага зэрэг гайхсан ч юм бодолгүйгээр "би түүнд хэлсээн. Тэр эхэндээ дургүйцсэн ч ирнэ гэж хэлсэн болохоор ирэх л ёстой"
Тэхён "мм тийм үү. Баярлалаа Ёнжү. Та хоёр тийшээ орж бай даа. Би гарчхаад ирье" гэж хэлээд хажуугаар зөрөн байшингаас гараад явчхав.
Би урагш харан хүмүүсийн дундуур алхаж эхэлтэл Мисү араас даган алхахдаа "Юнги гэж чиний дээр нэг ярьж байсан хүн мөн үү? Нөгөө, дэлгүүрт.."
"тиймээ мөн"
"тэгвэл Тэхён яагаад түүнийг сонирхоод байгаа юм?"
"тэд танилууд юм байна лээ"
"танилууд?"
"тиймээ" гэж хэлээд нэг уух юм авчхаад ширээ түшин зогстол Мисү хажууд ирж зогсоод "зүгээр л танилууд гэж үү?" гэснээ нэг л ойлгоогүй царай гаргасаар "хачин л юм даа" гэж хэлээд хажуудаа байсан коктейлийг аваад уучхав.
Тэгж зогсож байхдаа гэнэт тэр олон хүмүүсийн цаана Жиминийг хэн нэгэнтэй юм ярин зогсож байхыг олж харлаа. Бурхан минь, Жимин.. Жимин. Энэ нэрийг үнэхээр их саначхаж.
Би түүн рүү ширтсээр зогсож байтал Жимин инээсээр над руу харсан ч, харсны дараа инээд нь алга болчхов. Гэхдээ тэр надаас бултаагүй, хараагүй юм шиг царайлаагүй. Тэр над руу үргэлжлүүлэн ширтсээр байв. Харин би Мисү рүү харалгүйгээр "хүлээж байгаарай" гэчхээд шууд чигээрээ, энд байсан хүмүүсийн дундуур алхаж байхдаа Жимин рүү харсаар байлаа. Тэр ч мөн надаас харцаа огт салгахгүй байсан юм. Би түүний урд очин зогстол Жимин над руу харсан хэвээр байлаа. Тэгтэл түүний хажууд байсан хэдэн залуусын нэг нь "алив гарцгаая. Усан сан дээр очъё" гээд түүнийг дагуулан гарах гэтэл Жимин "та нар түрүүлээд гарч бай. Би араас чинь очъё" гэхэд өнөөх залуус толгой дохицгоосоор гараад явчхав. Тэгээд Жимин над руу эргэж харснаа "Ёнжү.. Би чамайг энд ирнэ гэж мэдсэнгүй. Тэхён надад хэлээгүй юмсан"
"хэрвээ хэлсэн бол чи ирэхгүй байх байсан тийм үү?"
"үнэндээ үгүй ээ. Би--"
"чи дараа нь бүгдийг нь хэлнэ, ярилцана гэчхээд яагаад одоо хүртэл надаас зугтаагаад байгаа юм?"
"үгүй ээ би зугтаагүй"
"тийм ээ чи зугтаад байна"
Жимин нүдээ эргэлдүүлсээр "Ёнжү, надад шалтгаан байгаа болоод л ингэж байна. Зүгээр л одоо ярилцахад тохиромжтой цаг нь биш"
"тиймээ мөн. Яг сайхан цаг. Алив гарцгаая"
Би шууд л түүнийг хөтлөн байшингаас гарлаа. Жимин гайхсан ч дуугүй л надад чирэгдэж явсаар байшингийн ард хүнгүй газар ирэн зогсов. Намайг түүн рүү эргэж хартал Жимин яг л гэм хийчихсэн юм шиг доош харан зогсоно.
"Жимин?"
Жимин толгойгоо бага зэрэг өндийлгөсөөр "намайг уучлаарай. Би их--"
Би шууд түүнийг тэвэрч аван, нүүрээ цээжинд нь наасаар нүдээ анилаа. Харин Жимин ингэнэ гэж бодоогүй бололтой эхэндээ их гайхаж байсан ч дараа нь намайг зөрүүлэн тэврэв.
"би чамаас хол баймааргүй байна. Хоёулаа бүгдийг ярилцаад өмнөх шигээ хамт байцгаая. Надад чамд юу болоод байгааг хэлээч. Юу ч байсан хамаагүй би сонсмоор байна"
"чи сонсоод намайг сэтгэцийн өвчтэй гээд бодчихож магадгүй. Гэхдээ би тийм биш шүү. Зүгээр л энэ үнэхээр адармаатай. Бас би энэ талаар хэн нэгэнд хэлэхийг үнэхээр хүсэхгүй байна"
Би Жиминээс бага зэрэг холдон түүн рүү хараад "хэрвээ чи хэн нэгэнд хэлэхгүй дотроо ганцаараа хадгалж, ганцаараа зовсоор байх юм бол эцэст нь тэр асуудал чамайг дотроос чинь идэж эхлэх болно. Надад хэл ээ, би сонсож өгөх болно" гэж хэлээд буцан түүнийг тэврэв.
Жимин хэсэг чимээгүй байснаа "үнэндээ.. би чамд өмнө нь хэлж байсан даа? Бага байхад ээж минь надтай огт уулздаггүй байсан гэж. Гэвч үнэндээ, ээж биш аав л уулзуулдаггүй байсан юм билээ. Би саяхан аавынхаа өмнө нь харж байгаагүй төрхийг харсан. Тэр.. тэр ээжийг үргэлж дарамталж, зовоодог байсныг би мэдээгүй.."
Сүүлд нь түүний хоолой зангирч эхлэхэд нь би түүний нүүрийн өөрийн мөрөндөө наан, нурууг нь зөөлөн иллээ.
"би энэ тухай мэдсэний дараа миний өвчин бага зэрэг хүндэрчихсэн. Тэгээд би.. олон тэнэг үйлдлүүд хийсэн. Чи нэгийг нь мэднэ дээ.."
Тэр өдөр, тэгээд л Жимин тэгж аашилж. Өөрийгөө тэгтлээ их гэмтээчихсэн байсан. Бас түүнээс хойш хичээлдээ бараг ирэхгүй, хааяа даа л суудаг болчихсон.
Жимин надаас холдсоноо миний гараас барьсаар доош харан "тэгээд эмнэлэгт очиж эхэлсэн юм. Тэхёны ятгалгаар. Түүний бууж өгдөггүй занг мэдэх болохоор эхэндээ бараг өдөр болгон шахуу эмнэлэг рүү явж, дараа нь долоо хоногт нэг удаа очдог болсон. Өнгөрсөн 2 сар нэг иймэрхүү л өнгөрсөн. Салъя гэсэн шалтгаан нь чамтай хамт байвал чамайг гэмтээж магадгүй болохоор. Хэрвээ өвчин нэг сэдэрчихвэл би хянаж чаддаггүй юм. Хэд хэдэн удаа Тэхён бас Жонгүгийг гэмтээх шахсан. Ийм байхад чамтай хамт байна гэдэг боломжгүй юм шиг санагдаж байсан. Тэгээд зүгээр болсныхоо дараа чамтай ахин ярилцаж, хамт байхыг хүссэн юм. Гэхдээ одоо бол эмчийнхээ тусламжтай сайжирчихсан шүү. Чиний бодож байгаагаас ч илүү сайн байгаа" гэж хэлээд над руу харан инээмсэглэлээ. Тэгснээ "чи ч гэсэн намайг тэвэрч үнсмээр байсан биздээ?" гэх нь тэр.
Би энэ хоёр сард түүнийг яагаад надаас зайгаа барьж холдоод байгаа шалтгааныг мэдэх гэж оролдож байхад тэр өөрийнхөө өвчинтэй тэмцэж, эмнэлэгт тэр их цагийг өнгөрүүлдэг байж. Бас салах гэсэн нь ч надаас л болсон юм байна.
Бодох төдийд л нүдийг минь нулимс бүрхээд эхэлчхэв. Би Жиминий нэг хацар дээр гараа тавиад "чи надад анх л энэ талаараа бүгдийг нь хэлчихсэн бол би ойлгох байсан шүү дээ"
Жимин миний уруул дээр үнссэнээ намайг тэврэн, толгой дээр минь эрүүгээ тавиад "одоо хамаатай гэж үү? Хоёулаа хамт байхад"
"үнэндээ надад чи сэтгэцийн өвчтэй байсан ч хамаагүй" гэтэл Жимин инээвхийлэв.
Жимин надаас холдсоноо хоёр хацраас минь бариад "бурхан минь гэж. Чи сэтгэцийн өвчтэй залуутай болзохыг хүсч байна гэж үү?"
"тэр нь чи байвал тийм ээ" гэтэл Жимин үсийг минь сэгсийлгээд "чи үнэхээр..."
Өдөр бүр уулзалдаж, гадуур зугаалан, бие биедээ нялуун үгс хэлэх биш хамт байхдаа яг л найзууд шиг байдаг, жижигхэн зүйл дээр санаа нь зовж, хэчнээн хугацаанд хол байсан ч дараа нь уулзахад сэтгэл нь яг л өмнө шигээ хөрөөгүй дулаанаараа байхыг хайр гэдэггүй гэж үү?
Advertisement
- In Serial55 Chapters
ThanaTopiary
A first-person slow-burn reincarnation slice-of-lives, with system elements. An exploration of personal growth and the costs, benefits, and consequences of rebirth. Drama and psychology play the lead roles for the first arc. Reincarnation is not rapidfire, each life is important.Living hadn't ended well, but dying came with its own set of complications. Now, I get to do both again (and again .... (and again) .... ).cover designed using: 123freevectors
8 296 - In Serial15 Chapters
A Meta-Human In Another World
Lilly Meadow, a genetically engineered Meta-Human from a dystopian future version of Earth along with two others and their android caretakers are transported to another world during a failed test in wormhole experiment. Lilly now has to adapt to a strange new world that is nothing like her own. Coming from a society where the concept of family and crimes among many other common concepts don't exist and all are conditioned and brainwashed to follow the commands from the government how will Lilly cope with the culture shock? Will Lilly be able to fight the brainwashing and conditioning? And how will the super genius change the world? I also update this on Scribble Hub. This is a rough draft, I will eventually rewrite this story once this is finished and am a better writer.
8 78 - In Serial26 Chapters
Cloudlark
File under: sky pirates, guild level-ups, and true companions (nakama) The problem isn't her, it's her folks. Seren is tired of living a lonely life on the island, but every time she brings up the lack of community to her parents, they tell her that it's better that way. Better not to have anyone else around. Better to have dad-vetted "friends" in touch only by mail. Better to not go near the transportation area and to report anything "strange." And she tries. She really does. When it becomes crystal clear that nothing will change, the lure of far off horizons is louder than ever. The last straw is when an attempt to abide by the rules fails and even small pleasures are taken from her. Opportunity knocks and she throws open the door, determined to prove that she can take care of herself. Too bad the world is just as determined to prove otherwise. (Story is aiming for PG-13 levels of content. Tagged with Profanity & Gore just to be safe.) (weekly update at Friday midnight PST / Saturday 4pm JST)
8 114 - In Serial41 Chapters
Sage ▸ Stiles Stilinski [Book One]
"You do realize that I'm supposed to tell you when you're throwing yourself into a dangerous situation and that doing this will probably get you killed, right?" "I don't need you to take care of me, Sage." "Says the werewolf that fell into the floor." Sage Connelly was notoriously known for the fire that killed her entire family when she was only ten years old. Granted, that name held importance for an entire year before people eventually forgot about the Connelly's and the other family involved in the fire, the Hale's. Nearly six years later, when the little girl is not so little anymore, Sage comes back with more than just a leather jacket hanging on her shoulders. She comes back with a personality distinctly different from what her old friends remembered, not only stunning Jackson Whittemore into silence but efficiently taking away Scott McCall and Stiles Stilinski's ability to talk about the dead body found in the woods the night before. Even more, the bite on Scott's body that held an importance only two people in town could help him with: Sage, to her dismay, was one of them.When Derek Hale calls upon her help, giving her the title of Scott McCall's personal babysitter, she's inevitably forced to tag along with the boy's trusty side-kick. The introverted and overly, well, intimidating qualities that the blonde had lead Stiles Stilinski into an unfathomable struggle of convincing himself that Sage Connelly was just a crush, and that Lydia Martin would forever be the one holding his heart. That lasted as long as the one-way conversation the boy had with the strawberry blonde in the middle of a hospital. His downward spiral leads him directly into the arms of a stubborn, damn blonde that was confident she didn't need a boy in her life that was still tripping over an elementary school crush. [Season One & Two of Teen Wolf]IN THE SLOW PROCESS OF EDITING. SEQUEL IS NOW PUBLISHED, 'STILL'© Copyright 2016 | vividparacosmCover: @amberIes
8 190 - In Serial54 Chapters
Tainted Heart | 被污染的心 (BL)
Lian Ren, a trash and incompetent direct disciple of Yun Sect Master Shao Ling always wanted an acknowledgement from his Master, but never received it. Even when he was tormented by his fellow disciples, banished from the Yun Sect and became the Frost Demon, His Master, Shao Ling didn't even gave him a loom of acknowledgement let alone sympathy. Now that his Master died by his hand along with him but woke up realizing that he came back from the past, what will he do?(Note: This is a BL story. So feel free to leave if you don't like this type of story. I understand and accept your personal preferences- R u n n o x.)
8 274 - In Serial30 Chapters
Time Can't Heal This
I've always hated the saying "Time heals all wounds." Maybe in most cases that may be true. In my experience with life and pain however, time has only ever bled out the wound. The scars that the wounds left behind though, are often so deep that just looking at them becomes painful to the mind. Time only heals what you let go of. Sometimes letting go and moving on just doesn't feel possible; no matter how much time you let pass you by.These poems signify what time hasn't healed for me.
8 120

