《playboy issues | jimin》3|0
Advertisement
Өглөө сэрэн утсаа хартал хэд хэдэн зурвас, мэдэгдэл ирсэн байлаа. Эхнээс нь зурвасуудыг уншвал Мисү, Инү, Тэхён гурваас төрсөн өдрийн мэнд хүргэсэн зурвас ирж. Тиймээ, өнөөдөр бол миний төрсөн өдөр. Гэхдээ яг төрсөн өдөр шиг байх эсэхийг мэдэхгүй л юм. Ээж магадгүй ажилтай гээд яваад өгч ч магадгүй. Тэгэхээр мэдээж Инү, Мисү хоёртой цуг тэмдэглэнэ. Гэхдээ өнөөдөр хичээлийн өдөр учир яалтчгүй сургуульдаа явах ёстой.
Дүрэмт хувцсаа өмсчхөөд өрөөнөөс гарах гэж байтал ааваас дуудлага ирлээ. Аав төрсөн өдрийн хүргэж, юу авмаар байгаагаа хэл гэхэд нь би аавтай уулзмаар байгаагаа хэлэн, түүний нэг завтай өдрөөр нь хамт гадуур гарахаар болов. Уг нь би төрсөн өдрөө анх удаа Жиминтэй хамт тэмдэглэнэ гэж бодож байсан ч бид хоёр ойрын хэдэн хоног огт харилцаагүй болохоор тэгэх боломжгүй бололтой. Харамсалтай л юм.
Ангид орж ирэн суудалдаа суутал урд Тэхён хүрч ирээд суучхав. Би түүн рүү хальт хараад "яасан?" гэтэл Тэхён инээмсэглэн "өнөөдөр төрсөн өдөр чинь гэсэн. Төрсөн өдрийн мэнд"
"баярлалаа. Гэхдээ чи надад мэнд хүргэчихсэн байсан"
"тиймээ. Гэхдээ амаараа хүргэвэл илүү шүү дээ"
Би инээмсэглээд "чи миний төрсөн өдрийг яаж мэдсэн юм?"
"Инү надад хэлсэн. Тэгээд...чамд авмаар байгаа юм байна уу?"
"бид нэг нэгнээсээ бэлэг авахаар тийм дотно биш гэж бодсон"
Тэхён "хамаагүй ээ би чамд өгмөөр байна. Хоёулаа 3 жил нэг ангид сурахдаа хоорондоо юу ч дуугардаггүй байсан. Харин одоо бол арай л дажгүй харилцаатай. Одоо угаасаа төгсөөд салаад явахаас хойш ядаж л 'манай ангид Тэхён гэж хөвгүүн байсан, бас төрсөн өдрөөр минь энэ бэлгийг өгч байж' гэж санаж байвал би баярлана" гэж хэлэхэд нь би инээтэл Тэхён ч даган инээлээ.
Тэхён "би танил байсан хүмүүсээ мартдаггүй. Тэгээд тэд нарыг ч гэсэн намайг битгий мартаасай гэж хүсдэг юм. Тийм болохоор чи надаас юу авмаар байгаагаа хэлчих" гэхэд нь би инээмсэглэсээр "чи үнэхээр надад юм өгмөөр байгаа юм бол юу ч байсан хамаагүй ээ. Сэтгэлээсээ л байвал би баярлана. Тэгээд магадгүй чи сэтгэлээсээ өгсөн бол хоёулаа энэ ангиас салаад явсан ч чи 'би тэр үед Ёнжүд үнэхээр сэтгэлээ гаргаж бэлэг өгсөн' гээд санаж байвал баярлана" гэж хэлтэл Тэхён инээмсэглэлээ. Тэгээд тэр миний урдаас босоод "би анх энэ ангид орж ирэхдээ л чамтай эхэлж яриа өддөг байж"
"юу гэсэн үг юм?"
Тэхён "учир нь би чамайг ийм дажгүй гэж бодож байгаагүй" гэснээ бага зэрэг инээмсэглээд "үнэндээ би чамаас бага зэрэг эмээдэг байсан юм. Чи үнэхээр чимээгүй байдаг байсан. Тэгээд л... Тэр үед чамтай дотносоогүй дээ харамсчихлаа. Хэрвээ тэгсэн бол хоёулаа одоо үнэхээр сайн найзууд байх байсан даа"
"мм... магадгүй ээ. Гэхдээ надаас эмээдэг байсан гэж үнэхээр бодсонгүй" гэтэл Тэхён инээмсэглэсэн хэвээр "тэгвэл би бэлгийг чинь удаахгүй ээ" гэж хэлээд суудал руугаа яваад өгөв.
Удалгүй ангид их л чимээ шуугиан болсоор Инү Мисү хоёр ороод ирэх нь тэр. Тэр хоёр хоорондоо зодолдоод байгаа эсвэл яагаад байгаа нь мэдэгдэхгүй замдаа байгаа сурагчдыг дайрах шахам хүрч ирэн миний урд ирснээ ширээн дээр хоёр том хайрцган ууттай зүйл, бас том цагаан болон бор бамбарууш тавив. Тэгснээ тэр хоёр яг зэрэг "төрсөн өдрийн мэнд!" гэснээ Мисү "энэ бол бид хоёрын чамд өгч байгаа бэлэг" гэхэд нь би хэсэг харж байгаад хоёр хайрцган ууттай юмны доторхыг нь харлаа.
Advertisement
"та хоёр хамт явж авсан юм уу?"
Мисү "тиймээ. Яаж мэдсэн юм?"
"учир нь та хоёрын өгч байгаа зүйлс чинь бүгд адилхан байна" гэж хэлчхээд өнөөх бор, цагаан өнгөтэй хоёр бамбаруушийг барьж аваад "бүр яг адилхан хоёр бамбарууш шүү"
Намайг ингэж хэлсний дараа ард Тэхёны чанга инээх дуу сонсогдов. Тэгтэл Инү түүн рүү муухай харж байгаа харагдлаа.
Инү "гэртээ очиж байгаад үзээрэй. Яг ингээд харахад адилхан юм шиг байгаа ч үнэндээ тийм биш шүү"
Мисү "тиймээ"
Инү "тэгэхээр өнөөдөр гурвуулаа юу хийх үү?"
Мисү "юу ч гэсэн хичээлийн дараа уулзацгаая" гэж хэлээд суудалдаа суутал Инү ч хонх дуугарах гэж байсан тул анги руугаа яваад өгөв.
Завсарлагаанаар ихэнх нь ангиас гарч харин би хичээлээ хийн сууж байтал ахиад л Тэхён хүрч ирэн урд, Мисүгийн суудалд суугаад "та гурав хамт тэмдэглэх юм уу? Чиний төрсөн өдрийг?"
Би хичээлээ хийсэн хэвээр "тиймээ. Жил болгон бид гурав хамт байдаг. Манай аав ээж хоёр үнэхээр завгүй ажилладаг хүмүүс"
Тэхён "Ёнжү?" гэхэд нь би түүнийг намайг дуудаж байгааг анзааран түүн рүү харлаа. Тэгтэл тэр инээмсэглээд "би та гуравтай нэгдэж болох уу?" гэхэд нь би түүн рүү гайхан хараад "юу?"
"мэдээж болно"
Намайг үг хэлэхээс өмнө Мисү хүрч ирснээ ингэж хэллээ. Би түүний хэлсэн үгэнд гайхан Мисү рүү нүдээ томруулан хартал тэрээр толгойгоо бага зэрэг гилжийлгэн инээмсэглэв.
Тэхён "гайхалтай. Тэгвэл хичээлийн дараа дөрвүүлээ уулзацгаая" гэж хэлээд ангиас гараад явчих нь тэр. Түүнийг гарсны дараа Мисүг суудалдаа суухад нь би "чи яаж байгаа юм?"
"яасан гэж? Тэхёныг хамт байна гэхээр дургүйцээд байгаа юм уу?"
"үгүй л дээ. Гэхдээ тэгээд Тэхён гурван охинтой хамт гадуур явах юм уу?"
"тиймээ, яагаад болохгүй гэж? Жил болгон гурвуулаа байдаг юм чинь энэ жил дөрвүүлээ байвал илүү гоё байна байх. Тэхён хөөрхөн шүү дээ"
"х-хөөрхөн? Мэдэхгүй юм даа. Би өмнө нь Тэхёнтой огт харьцдаггүй байсан. Жиминтэй дотно болсноос хойш л Тэхён надтай дотно болчихсон. Айхтар дотно биш ч гэсэн"
Мисү "чамд гэж хэлэхэд яг үнэндээ Жиминээс илүү Тэхён надад таалагддаг. Чамд хань болох юм шиг санагддаг юм" гэж хэлээд урагшаа харснаа буцаж эргэж хараад "нээрээ би нэг юм олж мэдсэн. Жонгүг Инү хоёрын тухай. Миний бодлоор Жонгүг Инүд сайн байхаа. Тэгээд түүний араас гүйгээд байгаа юм шиг байна лээ. Би өчигдөр хамт дэлгүүр хэсэж байхдаа нууцаар зурвасуудыг нь уншчихсан юм"
"юу?? Тийм үү? Тэгээд сонирхолтой юм байна уу?"
"их хэцүү нөхцөлд уншсан болохоор сайн уншиж чадаагүй ээ. Гэхдээ сүүлийн хэдэн зурвасууд дээр дандаа Жонгүг Инүг гуйсан, уучлалт гуйсан маягийн юм байсан"
"тэгвэл Инү яагаад бидэнд юу ч хэлэхгүй байгаа юм бол?"
"тэр Жонгүгийг зөвшөөрөхгүй байгаа болохоор л байх. Мэдэхгүй ээ. Гэснээс ер нь тавуулаа гарвал яаж байна?"
Advertisement
"юу?? Жонгүгийг нэмэх гээд байгаа юм уу? Тэгвэл би мэдэж байна, Инүд тухгүй байх болно"
Мисү "за зүгээр дээ. Би Тэхёнд хэлчихье" гэж хэлээд урагшаа харахад нь би түүний араас дуудтал багш ороод ирэхэд нь аргагүйн эрхэнд чимээгүй боллоо.
***
Эцэст нь бид тавуулаа болж өдөржингөө гадуур хөгжилдсөний эцэст парк дээр дууссан юм. Би олуулаа төрсөн өдрөө тэмдэглэж үзээгүй, бас өнөөдөр надад хамгийн их таалагдсан бас дурсамжтай төрсөн өдөр болсон болохоор би магадгүй Мисүд баярлах хэрэгтэй байх. Хамгийн гол нь Инү Жонгүгаас зугтааж, харин Жонгүг аль болох Инүтэй ойр байхыг хичээж байхыг би анзаарсан. Гэхдээ бид зөвхөн хөгжилдөж байсан болохоор Инү өөр зүйлсэд анхаарал хандуулж сүүлдээ Жонгүгийг ч мартчихсан бололтой байсан. Жонгүг надтай уулзана гэж бодоогүй байсан гэсэн ч надад бэлэг өгсөн юм. Тэхён ч тэр, Жонгүг ч тэр миний бодож байснаас огт өөр хүмүүс байсан. Их зантай, эрх мэдлээ гайхуулсан, охидыг оймс шигээ сольдог, зугаа цэнгэлд дуртай, юунд ч сэтгэл гаргадаггүй тийм хөвгүүдийн нэг гэж боддог байсан ч үнэндээ тийм байгаагүй. Тэд хамгийн эелдэг, хамгийн их сэтгэл гаргадаг нь байсан юм. Магадгүй би хүнийг анх харснаараа аль эсвэл хүмүүсийн яриа сонсож, гадаад байдлаар нь дүгнэх ёсгүй гэдгийг тэднээс л мэдэж авсан байх. Жимин ч ялгаагүй. Тэр хамгийн өөр нь байсан.
Эцэст нь гадаа харанхуй болж, бүгд харьцгаахаар бодов. Жонгүг гуйсаар нэг юм Инү, Мисү хоёрыг хүргэж өгөхөөр болж, Тэхён надтай нэг зүг биш ч гэсэн намайг хүргэж өгөхөөр боллоо. Тэгээд гэрийн үүдэнд ирсний дараа машинаас буутал Тэхён нэг юм санасан бололтой "өө нээрээ" гэснээ машин руугаа ороод явчхав. Тэгээд нэг ууттай юм барин гарч ирээд миний зүг барин "өгөхөө мартчихаж. Төрсөн өдрийн бэлэг" гэхэд нь би түүний өгсөн ууттай зүйлийг авлаа.
Би "woah" гэсээр уутыг нээн үзтэл дотор нь том жижиг хоёр хайрцагтай зүйл байв.
"ороод нээгээд үзээрэй"
"чи хэзээ дээ авчихсан юм? Өглөөхөн асууж байсан хэрнээ тийм хурдан авчхаж байгаа юм уу?" гэтэл Тэхён хэсэг чимээгүй байснаа "тиймээ"
"баярлалаа. Өнөөдөр хамт байж, төрсөн өдрийг минь тэмдэглэж өгсөнд. Бас үүнд" гээд түүний өгсөн бэлгийг дээш өргөтөл Тэхён инээмсэглэв.
Тэхён "нөгөө.. Жиминтэй ярилцсан уу?"
"...үгүй ээ. Тэр надтай харьцахгүй байхаар шийдсэн бололтой байсан"
"тэр аавтайгаа жоохон асуудалтай байгаа. Тэгээд л жоохон стресстээд хүнтэй ч ярих хүсэлгүй болчихсон байх. Надтай хүртэл харьцахгүй байгаа. Тэр удахгүй зүгээр болох байхаа"
"тэгж л найдъя.. За тэгвэл баяртай. Хүргэж өгсөнд баярлалаа" гэж хэлээд орох гэтэл Тэхён "хүлээж бай" гэснээ миний мөрнөөс барин өөр лүүгээ харуулаад духан дээр үнсчхэв. Миний нүд байдгаараа томрон харж байтал Тэхён надаас холдсоноо инээмсэглээд "ингэж гайхах хэрэггүй дээ. Найзуудын үнсэлт гэж мэддэггүй юм уу? Танай Жимин чинь зааж өгсөн юм"
"ю-юу? Жимин..?"
Тэхён "чи үүнийг мэдэхгүй байх л даа. Жимин Жонгүг бид хоёрын төрсөн өдрөөр дандаа бид хоёрын духан дээр үнсдэг. Инээдтэй байна уу? Бид гурвын тухай илүү их мэдвэл сонирхолтой зүйл олон байгаа шүү" гэж хэлээд чанга инээх нь тэр. Тэгснээ "за тэгвэл би явлаа шүү. Хурдан гэртээ ор доо" гэж хэлээд машиндаа суугаад яваад өгөв.
Гэртээ орж иртэл гэрэл унтраалттай байхыг бодвол ээж гэрт алга. Тэр өмнө жил ч гэсэн байгаагүй. Чухал өдрүүдээр дандаа л байдаггүй юм. Магадгүй түүний хувьд чухал биш байж ч мэднэ.
Гэрлээ асаасны дараа ширээн дээр нэг зүйл байхыг анзаарав. Очин хартал бялуу бас хажууд том хайрцагтай зүйл байлаа. Хайрцган дээр цаас наасан байх ба түүн дээр:
"Ёнжү, энэ жил ч гэсэн хамт байж чадахгүй нь. Ээжийгээ үнэхээр уучлаарай. Дараагийн удаа заавал хамт байх болноо, амлаж байна.
Төрсөн өдрийн мэнд Ёнжү. Хайртай шүү"
Цаасыг цааш нь тавиад хайрцгийг нээн үзвэл хөх өнгөтэй гоёмсог даашинз байлаа. Удаан харсны эцэст энэ даашинзыг аав бид гурав хамт гадуур явж байхдаа харсан даашинз байхыг анзаарав. Тэр үед аав ээж хоёрын ажлаар хамт явж байсан болохоор түүнийг нэг их анзаараагүй гэж бодсон ч тэр анзаарч. Тэд намайг огт хайхардаггүй юм шиг байдаг хэрнээ үргэлж санаа тавьж байдаг шүү дээ.
Өрөөндөө орж ирэн хувцсаа сольсныхоо дараа гэнэт санан Тэхёны өгсөн зүйлийг нээж үзтэл жижиг хайрцагт нь бугуйвч болон бөгж байлаа. Надад үнэхээр таалагдсан учир шууд л зүүчхэв. Үнэндээ би гарандаа янз бүрийн юм зүүгээд байдаггүй, зүүх ч дургүй учир надад тийм ч их гоёл чимэглэл байдаггүй. Харин энэ бугуйвч бас бөгж яагаад ч юм надад таалагдаж, зүүмээр санагдахыг бодоход Тэхён ч дажгүй мэдрэмжтэй бололтой.
Дараа нь том хайрцагтайг нь нээн үзвэл цайвар ягаан өнгийн цүнх байх ба дээр нь нэг цаас байв.
"Хан Ёнжү төрсөн өдрийн мэнд!!
Хэдхэн сарын дараа төгсөх гэж байгаа болохоор цаашдаа их сургуульдаа ч юм уу эсвэл гадуур гарахдаа энэ цүнхийг үүрээрэй. Эсвэл зүгээр наад цүнхээ хадгалж болно. Тэгээд намайг санах үедээ гаргаж ирээд харж бай. Би энэ цүнхийг үнэхээр сэтгэлээсээ авч өгсөн юм шүү ТоТ бас их үнэтэй.
ҮНЭХЭЭР ҮНЭТЭЙ ЦҮНХ ШҮҮ!!
-Тэхёноос"
Бурхан минь. Үнэтэй гэдгийг нь бүр ингэж хэлж байгаа юм бол хэрэглэх эсэхээ мэдэхээ байчихлаа. Үнэхээр л зүгээр хадгалаад, Тэхёныг санахаар гаргаж ирээд хардаг ч юм уу. Ямартай ч тэр эмэгтэй хүнд бэлэг сонгохдоо сайн юм байна.
Цүнхийг хайрцагнаас нь гарган харах гэтэл доор нь дахиад нэг цаас байхыг анзаарав.
"Цаашдаа ч бас чамтай найзууд байхыг хүсч байна. Хан Ёнжү, сайн найзууд болцгооё"
────────
a/n: нээрээ Тэхён Ёнжүд өгөх бэлгээ аль өмнөх өдөр нь авчихсан байсан шд кк 😎
Advertisement
- In Serial7 Chapters
The Traveling Musician
A man, a laptop, and the opportunity of a lifetime. To recreate himself in his ideal image. However, he is given a limit of 10,000 creation points to do so. Discovering that it was possible to change his race from a human to a god, the man decides to do just that. However, the cost to become a god wasn't a cheap, costing 15,000 creation points, more than he was allowed to spend. Finding a workaround, the man was able to change his race into that of the powerful beings that are gods. However, unlike what he had in mind, he finds out that he is not the powerful deity he believed himself to be. Instead, he has nearly all the characterstics of a common man, outside of his divine talent for music. And it is divine, for he became the god of music, and must now rely on his divine talents to survive and navigate a new world...
8 140 - In Serial51 Chapters
Reid Ghealach - Home
Reid Ghealach is a werewolf who has been living as a loner for the past ten years after his own pack chased him away. Now he has to come back home because someone he considered closer than family died. He is determined to figure out who is responsible for their death and avenge them. As he deals with the pack that has always hated him in a city full of memories he would rather not think about, he uncovers that his hometown has become full of scheming creatures, all aiming to destroy the pack he once called his own. Warning: it's a M/M romance (BL) and there is a bit of homophobia involved
8 249 - In Serial9 Chapters
Beyond the Veil
When Lynn's best friend gets abducted, she doesn't think twice about following after her. She enters a world with vampires, fey, angels, and every other creature to ever inspire mankind's most fantastical stories. During her search, she discovers the world is being threatened by a sorceress hell bent on getting her revenge. Will Lynn be able to stop The Queen Beyond the Veil from destroying the world? Mobile version can be found on https://www.wattpad.com/story/251183008-beyond-the-veil
8 124 - In Serial13 Chapters
Leo of Island of Transylvania meet the Thundercats
The Island of Transylvania meets a place known as 3rd Earth. citizens of Island of Transylvania who have been kidnap and Force to do manual labor for Mutants if not stop could end in war. Meet the people and have the fun reading story. Hello all, this is my first novel, so no haters and yes constructive criticism is welcomed.There is only going 1- 11 Chapters os I hope you like it. May start a new one called Griffin meets the Thundercats which is a prequel to Leo of Island of Transylvania meets the Thundercats. I will decide later bye for now.I discontinued this story because I my Computer had to be rebooted And I lost what I have writing. It take over where I stop go Up for adoption.
8 99 - In Serial9 Chapters
Camp Camp | Max/Neil
Because this needed to fucking happen, and if no one else was gonna write some of this shit, I decided I would have to.all characters belong to Rooster Teeth Camp Campstory cover does not belong to me either
8 133 - In Serial70 Chapters
Memories | Jenzie Meme Book
A collection of Jenzie, Dance Moms and Brat TV memesEnjoy!**STARTED ON JUNE 27th 2020****COMPLETED ON JULY 7th 2020**
8 125

