《playboy issues | jimin》2|9
Advertisement
Таксинаас буусны дараа хамаг хурдаараа Жиминий гэр лүү гүйлээ. Тэгээд хаалганых нь өмнө ирээд тогших гэж байтал хаалга нээгдчихэв.
Тэхён "ороод ир"
Дотогшоо орон хаалга хаасны дараа гэнэт дээд давхарт юм хагарах маш чанга дуу сонсогдоход нь би бага зэрэг цочин нүдээ анилаа.
Би гайхсаар "э..энэ Жимин?" гээд Тэхён руу хартал тэр санаа зовнисон янзтай над руу харж байв.
"түүнд юу тохиолдсон юм?"
Тэхён "мэдэхгүй ээ. Гэхдээ тэр өрөөнийхөө хаалгыг дотроос нь түгжчихээд нээхгүй байна" гэж хэлэхэд нь би дээш шатаар гарах гэтэл Тэхён намайг зогсоогоод "би чамайг Жиминий өрөөнд орох хэрэггүй гэж бодож байна. Тэр чамайг гэмтээж магадгүй. Магадгүй зүгээр л ярилцах--"
"гэхдээ би очих ёстой" гэж хэлээд шатаар дээд давхар луу гартал Тэхён ч хэсэг зогсож байгаад араас ирлээ. Бид түүний өрөөний өмнө ирсний дараа дотроос ямар ч чимээ гарахгүй байв. Тэгтэл Жиминий чанга дуугаар орилох чимээ гарахад нь би хаалгыг хүчтэй нүдэж эхэллээ.
"ЖИМИН! Чи зүгээр үү? Хаалгаа нээ Жимин!!"
Гэнэт чимээгүй болоход нь Тэхён бид хоёр гайхсаар нэг нэгэн рүүгээ харж байтал Жимин "та хоёр явцгаа" гэх нь тэр. Түүний хоолойны өнгийг сонсоход үнэхээр ядруу, цөхөрсөн сонсогдож байлаа. Өөрийгөө л гэмтээгээгүй байгаасай.
"Жимин хаалгаа нээчих"
Жимин "би яв гээд байна"
"тэгвэл чиний царайг харчхаад л явъя. Чи өөрийгөө зүгээр гэдгээ харуулчих юм бол Тэхён бид хоёр явна"
Тэр цааш хариу өгөхгүй болохоор нь би дахин хаалга цохиод "Жимин!" гэтэл тэр хаалгаа нээчхэв. Түүнийг харсны дараа миний нүд тэр чигтээ нулимсаар бүрхэгдчих нь тэр. Царай нь цонхийж, нүд нь зөвхөн уйтгар гунигаар дүүрсэн харцаар над руу харж байлаа. Гар нь шархаар дүүрчихсэн, дээрээс нь өрөө нь зүгээр л сүйрчхэж. Шалаар дүүрэн шил, бичиг цаас хөглөрөн, ханан дээр байдаг жаазтай зураг ч газар хэвтэж байлаа. Би түүнийг дээрээс нь доош нь гүйлгэж харсны дараа "бурхан минь Жимин чи.."
Тэр хөл нүцгэн байх ба шалаар дүүрэн байх шилэн дээр алхчихсан бололтой тэр чигтээ цус болчихсон байв. Жимин огтхон ч өвдөхгүй байгаа мэт харах бол Тэхён бид хоёр яг л хөлдчихсөн юм шиг түүн рүү харж байлаа. Би түүн рүү ойртох гэтэл Жимин намайг өөрөөсөө холдуулаад "ийшээ орох хэрэггүй. Чи гэмтэнэ"
"тэгвэл чи гэмтчихсэн байна. Эмнэлэг явцгаая" гээд гараас нь татах гэтэл тэр байрнаасаа хөдлөхгүй байв. Тэгээд миний гарыг тавиулаад "болсон биз дээ? Одоо яв"
Би түүн рүү нулимстай нүдээрээ ширтэж, аль болох аргадахыг хичээн "гэхдээ чи.. Чамд юу болсон юм? Хэлээч дээ Жимин. Чиний бие сайнгүй харагдаж байна. Бас гар, хөл чинь.."
Жимин "явж үз. Би зүгээр байна" гэж хэлээд хаалгаа хаах гэхэд нь Тэхён зогсоогоод "эмнэлэг явъя"
"үгүй"
Тэхён "Жимин, чи өөрийгөө хараач дээ. Чиний наад гар, хөл. Ингэж их бэртчихээд эмнэлэг явахгүй байвал юу болохыг мэдэхгүй. Бас бид угаасаа эмнэлэг явах ёстой" гэж хэлээд хэсэг чимээгүй байснаа "чи мэдэж байгаа Жимин"
Advertisement
Түүнийг ингэж хэлсний дараа Жимин түүн рүү харсаар байв. Тэд юу яриад байгаа юм? Яагаад ч юм тэд миний мэдэхгүй зүйлийг яриад байгаа юм шиг санагдаад байна.
Жимин доошоо харснаа сул дуугаар "Ёнжүг явуул" гэж хэлээд хаалгаа хаачих нь тэр.
Би "Жиминаа" гэсээр хаалганы бариулаас барин нээх гэхэд тэр аль хэдийн түгжчихсэн байлаа. Тэгээд тогших гэтэл Тэхён намайг зогсоогоод "Ёнжү, би чамайг дуудаж санааг чинь зовоох хэрэггүй байж"
"үгүй ээ тийм биш. Түүнд юу болсныг чи мэдэж байгаа тийм үү? Бас яагаад ингэж хачин аашлаад байгааг нь ч"
"юу гээч Ёнжү, Жимин тиймэрхүү зүйлээ надаар хэлүүлэхийг хүсэхгүй байх. Бас чи одоо явах хэрэгтэй. Магадгүй чамайг явахаас нааш тэр өрөөнөөсөө гарч ирэхгүй. Би түүнийг эмнэлэг рүү авч явнаа амлъя"
"би явахгүй ээ. Та хоёртой эмнэлэг рүү хамт явна. Яаж түүнийг ийм байдалтай нь орхих юм бэ?" гэж хэлсний дараа арай хийн нулимсаа урсгачихгүйг хичээн доошоо хартал Тэхён миний мөрнөөс барин өөр лүүгээ харуулаад "би түүнд санаа тавинаа. Чи одоо зүгээр л харь. Би чам руу залганаа за юу?" гэхэд нь би хэсэг бодон, Тэхён руу харсны эцэст толгой дохилоо. Би явах ёстой байх. Жимин намайг яв гэсэн. Энэ ямар нэг шалтгаантай л байх.
Би явахынхаа өмнө Жиминд хандан, хаалганд ойртоод "Жиминаа, би явлаа. Тийм болохоор заавал Тэхёнтой хамт эмнэлэг рүү яваарай гуйя. Бас... би чамд санаа зовж байна. Зурвас бичээрэй" гэж хэлчхээд Тэхёнд баяртай гэж хэлэн шатаар буулаа.
Тэхён Жиминий өрөөний хаалгыг тогшоод "тэр явчихлаа. Одоо хаалгаа нээ" гэж хэлсний дараа хэсэг байж байгаад тэр хаалгаа нээв. Жимин доошоо харан зогсох ба хэсэг чимээгүй байснаа "би Ёнжүд ийм төрхөө харуулах ёсгүй байсан"
Тэхён "тэгвэл чи аль эрт хаалгаа нээх ёстой байсан юм. Тэгээд л би Ёнжүг дуудсан. Одоо эмнэлэг явцгаая"
Жимин "Ёнжү намайг одоо юу гэж бодож байгааг мэдэхгүй нь.. Тэр... тэр намайг галзуу амьтан гээд ойлгочихсон бол яах вэ? Эсвэл сэтгэцийн өвчтэй нэгэн гээд. Бүр үгүй бол надад уурлаж, гомдсон бол?" гэж хэлснээ Тэхён руу дээш хараад "би яах вэ Тэхёнаа?" гэхэд Тэхён түүнийг хараад тэр чигтээ гацчих шиг л болов. Тэр уйлчихсан байх ба нүд нь улайчихсан байлаа. Тэхён өмнө нь Жиминийг иймэрхүү зүйлээс болж уйлж байхыг нь харж байгаагүй юм. Бас өөрийгөө ингэж ихээр гэмтээж байхыг нь ч..
Тэхён түүний цус болсон хөл рүү хараад "Жимин, эхлээд эмнэлэг рүү явцгаая. Тэгээд дараа нь ярилцъя"
***
Гэрт орж ирсний дараа Тэхёнаас дуудлага хүлээж байтал утас дуугарлаа. Тэхён Жиминийг эмнэлэгт хүргэж, гар хөлийг нь боосон бас зүгээр гэдгийг нь хэлэв. Миний түүнд санаа зовох зовнил бага зэрэг багассан ч одоо өөр зүйлд санаа зовж эхэллээ. Жимин юунаас болж өмнө хийж байгаагүй зүйлээ хийсэн юм бол? Тэр өмнө өөрийгөө тэгж гэмтээж байгаагүй, бас тэгтлээ айхтар уурлахыг нь ч харж байсангүй. Жиминий тухай энэ бүх асуудлууд миний санааг хангалттай зовоож байлаа.
Advertisement
Сургууль дээр ирэн, анги руу орох гэж байхдаа Жиминийг олж харав. Тэр хоёр хоног хичээлдээ ирээгүй учир би түүнийг харсандаа баярлаж байлаа. Тэр ангийнхаа өмнө Жонгүг, Тэхён хоёртой хамт зогсох ба тэдэнтэй ярин инээж байхыг нь хараад миний санаа амарчих шиг болов. Тэдэн рүү харж байхад Тэхён над руу эргэж харахад нь яг өөдөөс нь очих гэж байтал Тэхён толгой сэгсэрлээ. Яагаад гэдгийг ойлголгүй гайхан харж байтал Жимин ч над руу харах нь тэр. Би түүн рүү инээмсэглэтэл тэр шууд л анги руугаа ороод явчхав. Тэр... тэр над руу огт инээмсэглэсэнгүй, бүр хараагүй юм шиг л анги руугаа орчихлоо.
Би гайхан, тэр байрандаа зогсож байтал Тэхён миний өмнө хүрч ирэв. Тэгээд миний гараас барихад нь би дээш харлаа.
Тэхён "Жиминий сэтгэл санаа одоохондоо тогтворгүй байгаа. Бас тэр чамайг гэмтээчих вий гэж санаа зовж байгаа юм. Түүнийг ойлгоно гэж найдаж байна"
"гэхдээ... тэр зүгээр биз дээ?"
Тэхён "тиймээ. Тэр хангалттай сайн байгаа" гээд тэр цааш нь юм хэлэх гэж байсан ч би яриаг нь таслаад "тэгвэл боллоо" гэчхээд анги руугаа орлоо. Тэхёнаас илүү зүйл асуумаар байсан ч яагаад ч юм амнаас үг унаж өгөхгүй байсан тул түүний орхин ангидаа орж ирээд суудалдаа суув.
Жимин.. Яг үнэндээ би түүнийг ойлгохгүй байна. Тэр надтай огт харьцахгүй бас юу ч хэлэхгүй байгаа. Яагаад ингээд байгааг нь ойлгохгүй байна. Түүнд юу болоод байгааг ч. Магадгүй тэр надаас салахыг хүссэн байсан ч хэлэх байсан. Тэхёнаар дамжуулаад ч болтугай. Гэтэл тэр юу ч хэлэхгүй юм. Үнэхээр ойлгомжгүй.
***
Гэр лүү орох гэж байхдаа газар ширтэн алхаж байтал хэн нэгний "жоохноо" гэх дуу гарахад нь дээш хартал Юнги өмднийхөө хармаанд гараа хийчихсэн зогсож байлаа.
"хичээлээсээ ирж байгаа юм уу?"
"тиймээ"
Юнги хэд алхан над руу ойртоод "хөөхх ахлах сургуулийн дүрэмт хувцсаа саначихлаа" гэхэд нь би хальт инээмсэглэв. Харин Юнги надад ямар нэг юм болсныг анзаарсан бололтой "надаас түрүүлж яриа өдөөд байдаг хүнд юу тохиолдоо вэ?" гэхэд нь би чимээгүй доошоо харсаар байтал Юнги эцэст нь бага зэрэг санаа зовнисон бололтой "чи зүгээр үү?"
"үнэндээ үгүй ээ. Зүгээр биш байна"
"юу болоов?"
"мэдэхгүй ээ. Би өөрөө ч юу болоод байгааг ойлгохгүй нь"
Юнги "хэрвээ чамд ярилцах хүн хэрэгтэй байгаа бол би байгаа шүү" гэж хэлэхэд нь би түүн рүү дээш харлаа.
Эцэст нь бид хоёр тоглоомын талбайн ойролцоо суун зарим зүйлсийг ярилцсан юм. Би өнөөдөр яагаад ч юм огт ам нээмээргүй санагдаж, Мисү Инү хоёрт ч юм хэлээгүй хэрнээ Юнгид болсон бүх зүйлээ ярьсан. Тэр зүгээр л итгэж болох хүн шиг санагддаг юм.
Юнги "өсвөр насныхны хайр дурлал аа гэж. Иймэрхүү зүйлд санаа зовох хэрэггүй дээ. Зүгээр л бүгдийг нь мартчих. Хэрвээ чи энэ зүйлдээ тэгж их санаа зовоод байвал ирээдүйд зөвхөн 'би тэр үед яагаад тийм байв аа?' л гэж боддог юм. Тэгж их сэтгэлээ шаналгах хэрэггүй"
"тэгж бодож байгаа ч бодохгүй байж чадахгүй байна"
"мэднээ. Тэгдэг л юм. Хэрвээ та хоёр ирээдүйд гэрлэхгүй л юм бол сална гэсэн үг. Тэгээд энэ үерхэл чинь ирээдүйд зөвхөн дурсамж л гэж яригдана. Гэхдээ ахлах сургуулиасаа ч биш дунд сургуулиасаа үерхээд гэрлэсэн хосууд ч байдаг шүү. Магадгүй та хоёрын хайр дурлал чинь жоохон адал явдалтай л байгаа байх"
Түүнийг ярьж дууссаны дараа би өөрийн мэдэлгүй инээтэл Юнги над руу гайхан харав.
"таны ярьсан зүйл инээдтэй байгаагүй шүү. Ийм үед гуниглах ёстойгоо мэдэж байгаа ч та өмнө нь ийм их юм ярьж байгаагүй"
Юнги бага зэрэг инээмсэглэснээ урагшаа хараад "чи ч үнэхээр хачин юмаа. Ийм үед тийм юм бодоод инээж л байдаг. Би зүгээр л зөвлөгөө өгөх тал дээр сайн гээд ойлгочих"
"тэгвэл ашгүй асуудлаа ярилцах найзтай болчихлоо. Мисү Инү хоёр надад зөвлөхдөө тийм ч сайн биш. Миний ярьсан юмыг яаж ийж байгаад л өөр сэдэв рүү оруулчихдаг"
"тэгвэл бид найзууд болж байгаа юм бол одооноос надтай хүндэтгэлтэй харьцах хэрэггүй дээ. Надад эвгүй байна"
"тэгвэл надад эвгүй байх болно"
Юнги "зүгээрээ дасчихна" гэж хэлээд инээмсэглэснээ босоод "одоо орцгооё. Хоёулаа бараг л харанхуй болтол ярьчихсан байна" гэхэд нь би ч араас нь босон "тиймээ. Одоо орох хэрэгтэй. Бас баярлалаа Юнги"
***
"чи яагаад тэр хоёрыг салгах ёстой юм?"
Юнги Сүногийнд буйдан дээр суун шар айраг уунгаа ингэж хэлтэл Сүног өрөөнөөсөө гарч ирснээ түүний ойролцоо суугаад "юу гэсэн үг юм?"
Юнги "би бодож байгаагаа шууд хэлвэл чи дургүйцэхгүй биз дээ?"
Сүног "хэлээд үз л дээ"
"би Ёнжүг урхидаж, найз залуугаас нь салгаж чадахгүй"
Сүног гайхсаар хөмсөг зангидан түүн рүү хартал Юнги огт тоохгүй байгаа бололтой шар айргаа уусаар, зурагт үзэн сууж байлаа. Сүног босон Юнгигийн хажууд суугаад "яагаад гэнэт ингэж байгаа юм?"
"учир нь... Тэр сайн охин шиг санагддаг. Түүнтэй хэд хэд уулзсны дараа түүнд ямар ч залуу татагдахгүй байх аргагүй юм байна гэж бодсон юм"
"хөөхх... Чи түүнд сайн болчихсон юм уу?"
"үгүй ээ. Зүгээр л тэр юу хэлж ярихаа мэддэг, эелдэг, бусдад санаа зовдог. Бас хүндлэл мэддэг. Тийм болохоор би тийм нэгнийг шаналгамааргүй байна. Зүгээр л жаргалтай байгаа хосуудын дундуур орох чинь миний хийх зүйл биш"
Сүног Юнгигээс харцаа салган, урагш харснаа "чиний хийх зүйл бишээ? Инээдтэй байна шүү Юнги. Би чамд тэр хоёрыг салгах хэрэгтэй гэж хэлсэн харин чи зөвшөөрсөн. Тэгээд одоо ингэж хэлэх чинь ичгүүргүй санагдахгүй байна уу?"
"хамаагүй ээ би хийхгүй"
"ямар ч хор шаргүй, сайн хүнээ өөрийн болгох хүсэлгүй Юнги. Чи Ёнжүд сайн юм бол өөрийн болгохын тулд бүгдийг хийе гэсэн бодол төрөхгүй байна гэж үү?"
"тиймээ"
Юнги ингэж хэлснийхээ дараа боссоноо "тэгэхээр би явлаа. Дараа уулзъя" гэчхээд цааш харан явахынхаа өмнө "бас би түүнд сайн биш" гэж хэлээд гараад явчхав.
Advertisement
- In Serial38 Chapters
My Birthday Wish to be a Dungeon Master was Granted!
Hello! Daichi here! Ever since I got hooked up on novels and manga related to dungeon managing, I've been wishing every year on my birthday to be one in a fantasy world. Stupid right? But what if I tell you I really am one? Right now I am managing a small dungeon that is still not well-known but in due time. I will make it the biggest and hardest dungeon ever known to mankind! Author's note: Welp... I'm back... Tme to continue this novel...
8 235 - In Serial17 Chapters
Book 1: Demonic Wolfsbane
A group of children are brought into a secluded part of a forest to undergo a coming of age ritual, but unbeknownst to everyone, the rite of passage does not go as planned alarming the Elders. Thus starts his journey of Blood and Pain. Cover Photo is From Google Search, Will Make One of my own Eventually Please Leave Comments, if you feel like it, Letting Me Know What You Think. Thanx
8 113 - In Serial84 Chapters
(EX)tinction.Protocol() - All Life is precious...unless it gives EXP.
Nightmares. Monsters. Creatures. MAJIK? HP? MP? WTF IS MAGN??? The world is falling into a twisted dark age where organic and inorganic matter is being ‘changed’ giving birth to disturbing nightmare creatures. Humanity is not excluded however; they are given the chance to reach new evolutionary heights and absorb power.... As long as they can fight and kill. Follow fresh parents Goduyne and Marrigan do what they can to protect newborn boy Lone, in a harsh and terrifying world that has technology and normalcy abruptly rug-pulled from humanity.Already facing the harsh tests of being new parents, can they survive long enough to give their child a chance at life?.. This isn’t your ‘happy-go-lucky’ RPG MMO theme park experience. There is no system. Just the raw laws of physics, twisted & bent. There is no help guide. Just bloody trial and error. There is no noob zone. Just harsh survival. All life is precious…. ...unless it gives EXP it seems.
8 147 - In Serial59 Chapters
Knights quest
EN, a being of pure immeasurable energy, tired of his lonely existence decided to create multiple universes to fulfill his wanting of love.But as time passed and these worlds advanced they grew to forget about EN....so to fill the void, EN created the nine stars...beings of pure light and with their creation they were each given two universes. As time passed each of the nine stars created five moons each.....these were beings of lesser light.....their task was to enter the universes and spread the Order and teachings of EN....as time passed the moons grew in power, which caused the stars to grow in power. This new found power caused some of the stars to question the strength of their creator,EN, however EN foresaw this, and created a being to rival any of the stars, The Black Sun, is what this being was called, and his sole purpose was to keep the stars in order. As the millenia passed the stars strength kept increasing, eventually the ones who questioned En persuaded the others to rise up against Black Sun, but they were unable to kill him, so they divided his body into six parts keeping them hidden in various worlds. Enraged even further by this, EN, placed the nine stars in a deep sleep, as he could not bring himself to kill his creations.The five strongest moons who were created by Black Sun took this chance to gather and revive The Black Sun, however before they could recover the last piece of him, the remaing moons,forty five in total, stood against them, unable to win they fled to the last remaining world, but they were out of time. So on this last remaining world they decided to spread their essence, which contained their memories and abilities so that someday they may be reborn. Years passed, before the first of the Five Great Moons had been reborn. He had awoken as a decent of one of the lesser Moons, he was known as King, a divine being task with the protection of the Ark. Now reborn as King, he retains his bodies pervious memories, to discover that the last piece of Blacksun's body is being used as the Ark, to give the knights of this world absurdly strong abilities. Hiding in plain sight as King he now waits for his chance to retake the last piece of BlackSun's body and to awake the rebirth of his fallen brothers.
8 148 - In Serial24 Chapters
Titan United Book 2
On the outer reaches of Titan space, a dangerous Titan mercenary finds himself marooned on a planet far from home. He must find a way to survive the local wildlife, a strange ecosystem, his own injuries while looking for a way to reconcile his bloody past. He finds out that the planet has a higher oxygen level and time is running out before his blood is poisoned and he becomes a permanent fixture of this planet's ecosystem. His name is whispered like an urban legend throughout Titan society and one way or another, when you cross Lupis, you will never be safe again.
8 109 - In Serial14 Chapters
The Need For Speed || Iceman Fanfic {COMPLETED}
⚠️: This isn't your usual Top Gun Fanfiction. If you don't like that, then don't read. I went to great lengths to re write this puppy. With Mav's career on the line after Goose's death, she has to make a big decision, either leave Top Gun Altogether or stay and work through it. Rivalries are ablaze as the new Rio Ghostrider is called upon to be Mavericks Rio, where as Iceman proves he's worthy of the certain female fighter pilot's attention.Book 1: The Need For SpeedBook 2: Medal of Honor
8 85

