《playboy issues | jimin》2|7
Advertisement
Өрөөндөө сууж байтал утас дуугарахад нь аваад харвал аав байлаа. Утсаа авсан даруйд аавын хэлсэн үг намайг гацааж орхив.
- Ёнжү гэх охиноос сал.
- Юу? Та хаанаас мэдсэн юм? Арай Сүног уу?
- Чиний сүйг зөвшөөрөхгүй байгаа шалтгаан чинь тэр охин юм уу? Би чамд өмнө нь хүч хэрэглэх зүйл битгий хийлгээрэй гэсэн. Бас миний шаардлагыг хоёроос олон удаа сонсохгүй байвал яаж байна Жимин?
- Гэхдээ ааваа--
- Би чамд санууллаа шүү.
Үг хэлэхээс өмнө аав утсаа тасалчхав. Би уурандаа утсаа шууд л газар хүчтэй шидлээ. Тэгээд хажуудаа байсан аягатай усыг авч газар луу шидтэл аяга хагарч, дотор нь байсан ус шалаар нэг асгарчих нь тэр. Аяга хагарах дууг сонссон бололтой Мари эгч орж ирэн надаас зүгээр эсэхийг асуусан ч би хариулаагүй тул тэр санаа алдсаар шилийг цэвэрлэж эхлэв.
Ёнжү.. Ёнжүгээс сал гэнээ? Үхсэн ч чадахгүй. Яаж байж түүнд хүлээн зөвшөөрөгдлөө. Тийм амархан салчхаж чадахгүй.
Сүног.. тэр ямар шалтгаантай ингээд байгаа юм бол..?
***
Энэ хамгийн тэнэг санаа байсан. Хусогтой уулзах санаа. Хэзээ ч түүн рүү түрүүлж залгаж уулзахыг асууна гэж бодож байсангүй.
Кафед орж ирээд удаагүй байтал Хусог амандаа дуу аялсаар урд хүрч ирэн суугаад "надаар яах гэсэн юм?" гэж асуух түүний энэ байдал үнэхээр хэнэггүй гэдгийг нь харуулах юм.
"зүгээр л юм асуух гээд"
"тэгээд юу юм?"
"чи Сүногтой үерхэж байсан биз дээ? Яагаад салсан юм?"
"мэдэхгүй ээ. Тэр зүгээр л салцгаая гэсэн. Харин би тэгье гэсэн"
"юу?? Сүног эхэлж салъя гэсэн юм уу?" гэтэл Хусог инээгээд "заза тоглосон юм. Би салъя гэж хэлсэн. Гэхдээ чи яах гээд байгаа юм?" гэж хэлснээ над руу бага зэрэг ёжтой харцаар харах нь тэр.
"яагаад салсан юм?"
"болж бүтэхгүй болоод л сална биздээ? Чамд ямар хамаатай юм? Хүний хэрэгт ингэж дурлаад байгаа чинь сонин байна шүү.."
Хусог над руу нүдээ онийлгон харав. Харин би шууд л босоод "заза би явлаа. Чамтай уулзах таатай байлаа" гээд шууд кафегаас гаран явлаа.
Амралтын өдрөөр гэртээ ганцаараа хийх юмгүй зурагт ширтэн сууж байлаа. Мисү гэрийнхэнтэйгээ хамт аялалд явчихсан, Инү завгүй, Жимин утсаа аваагүй. Хэзээнээс тэр миний дуудлагыг авахаа больчховоо? Цаг тутамд зурвас бичиж, хамт гаръя гэж ядаргаатдаг байсан хүн таг чимээгүй. Дургүй хүрчихлээ.
Хийх юм олдолгүй эцэст нь гэрээс гарахаар шийдэв. Тэгээд дэлгүүр орчхоод, зайрмаг идэнгээ тоглоомын талбайн хажуугаар алхаж байтал өөдөөс Юнги утсаа ширтсээр ирж байгаа нь харагдлаа. Чимээгүй байвал тэр чигээрээ зөрөх шинжтэй байхаар нь "Юнги" гэтэл тэрээр байрандаа зогсоод над руу харав. Тэгээд зогсоод байхаар нь би өмнө нь очоод "юу хийж байгаа юм?" гэтэл "мэдэхгүй ээ. Магадгүй салхилж байна" гэх нь тэр. Сонин хариулт вэ?
"аан би ч гэсэн. Үнэндээ гэрт ганцаараа хийх юм олдохгүй, уйдсандаа гарч ирсэн юм"
Юнги "заза... Тэгвэл явж байсан замаараа яв даа" гээд хажуугаар зөрөх гэхэд нь би гарнаас нь барьж аваад "надтай түр хамт байчих л даа. Үнэндээ надад намайг гэх хүн танаас өөр алга. Найзууд маань бүгдээрээ завгүй"
Юнги "манай найзууд ч гэсэн" гэж хэлээд явах гэхэд нь би гараас нь дахин барьж аваад "хоёулаа жоохон юм ярилцах уу?" гэтэл Юнги нүдээ эргэлдүүлсээр "чамайг ийм ядаргаатай гэж бодсонгүй"
***
Эцэст нь бид хамтлаа тоглоомын талбайг тойрон алхцгааж байлаа. Тэрээр утсаа оролдоод байхаар нь би болиулахаар шийдэж "та хэнтэй амьдардаг юм?"
Advertisement
Юнги утас руугаа харсан хэвээр "нэг найзтайгаа"
"надад найзуудынхаа тухай яриач"
"надад яг дотны гэвэл хоёр л хүн байгаа. Нэгэнтэй нь хамт амьдардаг"
"тэгээд хэн гэдэг юм?"
"Ким Согжин"
"нөгөөдөхийг нь?"
"Жон Хусог"
"аан Жон Хусог.. ЮУ?? ЖОН ХУСОГ АА?"
Би ингэж орилсоор байрандаа зогстол Юнги одоо л нэг юм утаснаасаа салснаа эргэж хараад "таньдаг юм уу?" гэх нь тэр.
Хусог Юнги хоёр найзууд юм уу? Гэхдээ тэр Хусогийн найз юм бол бидний үерхэж байсныг мэддэг байх ёстой доо? Магадгүй түүнд Хусогийн хэрэгт дурлах хэрэг байгаагүй байх. Тэгээд тэр сонирхоогүй хэрэг. Яг үнэндээ би ч гэсэн түүнийг санахгүй байна. Гэхдээ Хусогтой үерхэж байхад хальт Юнги гэж байсан шиг санагдчихлаа шүү.
"тиймээ бага зэрэг"
Намайг хэлэхэд Юнги "мм" гэчхээд алхаж эхлэв. Тиймээ хараач. Тэр сонирхохгүй байна. Намайг Хусогийг яаж таньдгийг ч асуухгүй юм.
Би ч араас нь алхаж эхэлтэл Юнги "чи Хусогийг таньдаг юм бол түүний тухай нэг зүйлийг мэдэх үү?"
"юуг?"
Юнги утсаа болиод "н..нөгөө бэлгийн чиг хандлага ч юм уу,.."
"юу гэсэн үг юм?" гэтэл тэр "заза юу ч биш дээ" гэж хэлээд буцаад утас руугаа ширтэж эхлэв.
"бэлгийн чиг гэж чи түүнийг гей гэх гээд байгаа юм уу?"
"үгүй л дээ. Зүгээр л сонирхсон юм. Хусог ойрд жоохон сонин байхаар нь л"
"би түүнийг гей эсвэл бисекс гэж бодохгүй байна"
"би ч гэсэн"
Ямар хачин хариулт вэ? Тэр ер нь их хачирхалтай залуу юмаа. Ярьж байгаа зүйл, байгаа байдал нь гээд л..
Бид хоёрыг тэгээд алхаж байтал ардаас гэнэт хэн нэгэн миний гараас хүчтэй татан өөр лүүгээ харуулчхав.
"Жимин?"
"Ёнжү.."
Юнги ардаас харан хэсэг зогсож байснаа "заза би явлаа шүү" гэж хэлэхэд нь би түүн рүү харах гэсэн ч Жимин намайг эргэж харуулалгүйгээр хоёр мөрнөөс минь барьж байв. Түүнийг явсан бололтой Жимин гараа сулруулаад "нөгөө.. Би залгасныг чинь мэдсэнгүй ээ. Утсаа эвдэлчихсэн юм. Уучлаарай"
"магадгүй уурандаа хана руу савчихсан байх тийм үү?" гэтэл Жимин хэсэг чимээгүй байснаа "..тиймээ"
"юу болсон юм?"
"юу ч биш ээ. Гэхдээ саяны залуу хэн бэ?"
"эхлээд чи надад хэл л дээ. Чамд ямар нэг зүйл болсон юм шиг байна. Уурандаа утсаа хүртэл эвдэлсэн юм бол юу ч биш гээд өнгөрөх зүйл биш"
"тэгвэл... Танайд хүн байгаа юу?"
***
Гэрт орж ирсний дараа Жиминийг зочны өрөөний буйдан дээр сууж байхад нь би жүүс аягалж өгөөд хажууд нь суун "чи яагаад ярилгүйгээр шууд ирсэн юм?"
"зүгээр л чамайг гэртээ байгаа байх гэж бодсон"
Би түүн рүү болсон зүйлсийг нь яриулахаар харж байтал Жимин ч ойлгоогүй бололтой өөдөөс хачин хачин хараад байв. Тэр заримдаа үнэхээр тэнэг хүн шиг болчихдогийг нь нуугаад хэрэггүй байх.
"тэгээд чамд юу болсныг хэлэхгүй юм уу?"
"яг үнэндээ үнэхээр сүртэй зүйл биш ээ. Аав бид хоёрын л асуудал. Чи санаа зовох хэрэггүй. Харин түрүүнийхээ явдлыг тайлбарлахгүй юм уу? Нэг залуутай хоёулханаа алхаж байснаа?"
"тэр манай энэ хавьд амьдардаг ах байгаа юм. Тэр--" гэтэл Жимин миний үгийг таслаад "хөөх ах? Та хоёр үнэхээр дотно бололтой тийм үү?" гэж хэлээд ширээн дээр байсан жүүсийг аван уув.
"үнэндээ тийм биш ээ. Тэр жоохон хүйтэн хөндий юм билээ. Зүгээр нэг удаа надад тус хүргэсэн юм"
"яаж?"
Advertisement
"дэлгүүрт миний өмнөөс мөнгийг минь төлсөн. Би түүнд--"
"өмнөөс чинь? Тэр ч догь залуу юмаа. Магадгүй анхнаасаа чамайг сонирхож байсан байх. Тэгээд чамд догь харагдахыг хичээж албаар тэгсэн ч юм билүү"
"бурхан минь Жимин. Ямар аймар ургуулж боддог юм бэ? Тэр үнэхээр намайг сонирхоогүй ээ. Бүр надаас хөөрхөн охиныг тоохгүй байсан"
"тэгвэл чи түүний араас гүйгээд байгаа юм уу? Түрүүн ч бас чи уулзъя гэсэн юм уу?"
"заза больё Жимин. Өнөөдөр зүгээр түүнтэй таарчихсан юм. Чи өөрөө утсаа авахгүй байсан. Хэрвээ чи утсаа авсан бол би чамтай уулзах гэж байсан юм" гэтэл Жимин хэсэг над руу харж байснаа ойртон, бүсэлхийгээр наалдаад тэвэрчхэв.
"тиймээ би мэднэ. Чамайг надад хамгийн их хайртай гэдгийг. Бас би чамд найз охинтой болвол хийхийг хүсдэг байсан зүйлүүдээ чамтай хийнэ гэж байсан даа?"
"тиймээ"
"нэгийг нь хийхийг хүсч байна. Чи надтай хамт хийх үү?"
"юу юм?"
Жимин дээшээ над руу харснаа "эхлээд зөвшөөрөх үгүйгээ хэлчих" гэснээ хамгийн сүүлд нь "гуйя" гэж хэлэв.
Би түүн рүү "юу л хийх гээд байна даа" гэсэн харцаар хэсэг харж байгаад "за тэгье ээ" гэтэл Жимин баярлаж байгаа бололтой инээмсэглэснээ "хэлсэн дээ биз? Дараа нь үгүй гэхгүй шүү"
"чи яг яах гээд байгаа юм? Арай.." гэтэл Жимин жуумалзсанаа "хамт усанд оръё" гэх нь тэр.
***
"НАМАЙГ БУУЛГААЧ!"
Жимин намайг хоёр гар дээрээ өргөчихсөн угаалгын өрөө рүү явж байхад би буух гэж тийчгэнэж байхдаа орилсон нь энэ байлаа.
Жимин намайг буулгачхаад намайг гарахаас өмнө хаалга түгжсэнээ, өмнө нь хаагаад зогсчхов. Би түүнийг холдуулахыг хичээсэн ч тэр инээсээр байрнаасаа огтхон ч хөдлөхгүй байлаа.
"Пак Жимин! Тоглоод байна уу? Намайг гаргаадах. Тэгээд ганцаараа усанд ор" гээд Жиминийг хаалганаас холдуулах гэсэн ч дийлэхгүй байв.
Жимин "чи өөрөө зөвшөөрсөн биз дээ? Гэснээс түрүүн чи намайг юу ч хэлээгүй байхад юу бодож байсан юм? Арай.." гэж хэлснээ над руу ойртож эхлэх нь тэр.
Би түүнийг ойртох тусам арагшилсаар "ямар нэг юм хийвэл чи эндээс амьд гарахгүй шүү"
Жимин "чиний гарт үхвэл харамсах зүйл алгаа" гэж хэлээд намайг хананд тулахад тэрээр шууд ойртон уруул дээр үнслээ. Биднийг үнсэлцэж байхад нэг мэдсэн Жимин миний өмсөж байсан цамцыг тайлчих нь тэр. Тэгээд надаас холдсоноо инээгээд "хамт усанд оръё л доо. Би үргэлж ингэхийг хүсдэг байсан юм"
"нүцгэн үү? Ямар ч хувцасгүй хамт усанд орох гээд байгаа юм уу? Хувцастайгаа гэвэл зөвшөөрье"
"надад солих хувцас байхгүй"
"тэгвэл надад хамаагүй" гээд шууд хаалга руу зүглэтэл Жимин ардаас бүсэлхийгээр тэврээд авав. Тэгээд хүзүүнд уруулаа нааснаа "гуйя Ёнжү. Чи өөрөө зөвшөөрсөн шүү дээ" гэж хэлээд өмсөж байсан майк дотуур гараа оруулчхав. Би түүний үйлдэлд гэнэт цочиход Жиминий инээх нь сонсогдлоо. Тэгээд би эргэж хараад "гэхдээ надад эвгүй байна. Яаж чамтай.."
Жимин "юу гэсэн үг юм? Өмнө нь нэг нэгнээ хувцасгүйгээр нь харж байгаагүй болохоор уу? Хэрвээ хоёулаа өмнө нь с*кс хийсэн бол чи ингэж ичихгүй байсан даа" гэхэд нь би түүний гар луу цохитол Жимин инээсээр байв.
"би чамайг өмнө нь ямар байсныг таг мартаж орхиж"
"харин чи л намайг өөрчлөөд байна шүү дээ. Унтахыг зөвшөөрдөггүй юм чинь зүгээр л хамт усанд орцгооё. Би юу ч хийхгүй. Амлаж байна" гэснээ миний нүүр лүү ойртон хараад хүүхэд шиг царай гарган "тэгэх үү?"
"битгий ийм царай гаргаад бай л даа Жимин.. Тэгвэл зүгээр л усанд орно биз дээ?"
"тийм"
***
Ванн дотор ус дүүргээд өөрөө дотор нь орон өвдгөө тэврээд сууж байтал Жимин ороод ирэв. Цээж нүцгэн! Тэгээд хажууд ирээд өмдөө тайлж эхлэхэд нь би шууд л доошоо харлаа. Тэгээд усанд Жиминийг орж ирэхийг мэдээд дээш хартал тэрээр миний хойно суучихсан байв. Тэгээд намайг татан өөр лүүгээ наах гэхэд нь би тэгүүлэхгүйг хичээж "чи яагаад байгаа юм бэ? Чамд ойрхон байвал надад эвгүй байх гээд байна"
"би өөдөөс чинь хараад суух юм уу?"
"заза хэрэггүй ээ"
Хэрвээ тэр өөдөөс хараад суучих юм бод намайг тэр чигээр нь харна гэсэн үг. Яаж тэгж болох юм бэ?
Жимин мөрнөөс минь татсанаа миний нурууг цээжиндээ наачхав. Тэгээд гараа миний урдуур гарган тэвэрлээ. Бурхан минь гэж, миний бие түүний биенд хүрээд байна!
Бид хэсэг чимээгүй байсан ч гэнэт Жимин ярьж эхлэв.
"үнэндээ би өмнө нь бусад залуус шиг байгаагүй ээ. Хайрын тухай кино их үздэг байсан. Харин Тэхён, Жонгүг хоёр намайг охин шиг юм гэдэг байсан юм. Тэгээд тиймэрхүү кино үзэхээрээ хосуудынх нь хийж байгаа зүйлүүдийг хийж үзэхийг хүсдэг байсан. Ингэж хамт суух ч гэсэн кинон дээрээс харж байсан юм. Би жоохон инээдтэй байна уу? Төсөөлж байснаас чинь өөр байгаа биз?"
"тиймээ үнэхээр өөр"
Үнэхээр л тэр миний бодож байснаас үнэхээр өөр байсан. Би түүнийг их зантай, охидыг хэзээ ч хүндэлж мэддэггүй завхай нэгэн л гэж боддог байсан. Гэхдээ тэр миний төсөөллөөс огт өөр. Надтай хамгийн эелдгээр харьцаж, зүгээр л хүчээр хийчихдэг байх гэж боддог байсан зүйлсийг тэр надаас гуйж байж хийж байсан. Заримдаа үнэхээр зөрүүд, заримдаа яг л жоохон хүүхэд шиг. Хэн түүнийг гаднаас нь хараад үзсэн хайрын тухай кинон дээр нь гардаг хосуудын зүйлсийг хийхийг хүсдэг гэж бодох юм?
Ингээд бодохоор би яагаад анх түүнд тэгж их дургүй байснаа ойлгохгүй юм.
Гэнэт Жимин эрүүгээ миний мөрөн дээр тавьснаа "гэхдээ яг энэ хэвээрээ унтчихмаар санагдаад байх юм" гэж хэлэхэд нь бага зэрэг хажуу тийш болон хартал тэрээр нүдээ аньчихсан байлаа. Би түүний хамран дээр хальт үнстэл Жимин нүдээ нээн эрүүгээ авав. Тэгээд би улам түүнд наалдан, хойш наллаа. Амьдралдаа эрэгтэй хүнтэй хамт усанд орно гэж бодож байсангүй. Үнэндээ үнэхээр эвгүй байгаа ч Жиминтэй болохоор тийм биш байна. Гэхдээ ирээдүйд нөхөртэй болвол хамт усанд орох байдаг л асуудал болох байх.
Тэрээр хэсэг чимээгүй байснаа "хэрвээ бидний үерхлийг бидний гэр бүл зөвшөөрөхгүй бол яах вэ?" гэхэд нь бага зэрэг гайхсаар түүн рүү хартал тэрээр доошоо харж байв. Магадгүй түүний гэр бүл Сүногтой сүй тавь гэж шаардсан байх.
Би урагшаа хараад "мэдэхгүй ээ"
"би өдийг хүртэл аавын үгнээс огт зөрж байгаагүй. Энэ удаад ч гэсэн чадахгүй байх вий гэхээс айгаад байх юм"
"тэгвэл хоёулаа чиний хэлдгээр ойн дунд нэг байшинтай болоод амьдрах юм уу?"
"би тэр тухай бодсон. Гэхдээ үнэхээр ирээдүйгүй юм шиг санагдсан" гэж хэлээд инээхэд нь би ч даган инээлээ.
Жимин толгойгоо миний толгойн хажууд наан нүдээ аниад "миний хийх үйлдэл бүхэн үргэлж чиний төлөө байх болно" гээд шивнэх төдий хэлэв.
"юу гэсэн бэ?"
"юу ч биш"
Би түүнийг гомдоохыг хүсэхгүй байна. Бас шархлуулахыг хүсэхгүй байна. Харин тэгэхгүйн тулд юу хийх ёстой вэ? Ийм үед юу хийж, юу хэлэх ёстойгоо мэдэхгүй байгаа ч түүнийг шархлуулах ёсгүй гэдгээ л мэдэж байна.
Тэр миний амьдралыг өөрчлөхөөр гарч ирсэн харанхуй шөнийг гэрэлтүүлэх сар. Хатуу, хөндий байсан намайг одоогийнх шиг өөрчилж чадсан нэгэн.
Зүгээр л ийм нэгэнд ирээдүйд, эсвэл цаашдаа түүнийг шархлуулах ямар нэг муу зүйл хийчих вий гэхээс айж байна.
Одооноос өөрийн хийх үйлдэл бүхнээ түүний төлөө байлгамаар байна. Түүнийг ганцхан хажуудаа байлгах гэж биш түүнийг жаргалтай байлгах гэж. Зөвхөн..
Advertisement
- In Serial55 Chapters
Becket The Elf?
A man finds himself in a new body and a new world. Why and how is he here are the questions that run through his head. Who's this woman lying in bed next to him?Cover art by drealicious.
8 368 - In Serial14 Chapters
Time Travel System
One day Nathan got the system with the ability to time travel.
8 128 - In Serial29 Chapters
System of Gods and Devils
Roger gets reincarnated after his murder into a Cultivation world. He gets a normal family until his parents run away and his adopted sister gets taken away by her real family. He then finds himself alone on the lap of an abandoned Immortal which is now his wife. Tags: Harem, OP, Cultivation,...
8 257 - In Serial221 Chapters
Tutu (an apocalyptic story)
Lakeview, Canada. In this avarage town, Danny, an university student that outwardly appears to be no different than his peers, had just started his university life. Despite outwardly looks, Danny's story is anything but ordinary. As he goes about an apparently normal daily life, our protagonist carries a dark secret from the past, hiding it from the world and those around him. However, unbeknownst to him, everything is about to change. When Danny receives an offer from an unexpected source, he becomes aware of a terrible fate. Soon, civilization itself will face an existential crisis and Danny must quickly prepare himself the best way he can in order to survive the upheveal. Though future is bleak and marred with uncertainty, change brings with it unforseen opportunities. Follow Danny as he struggles with both past and future in a world thrown into chaos. (TLDR: A guy with a troublesome past faces an apocalyptic situation) Tutu is a low-fantasy novel that focus heavily on character development and introspection. The story features gore, zombies, monsters, demons, action, mystery, some light horror and will eventually include many more things. Things you will not find here: plot armor, heaven-defying luck and two-dimensional characters. This is my first ever shared novel, I hope you guys have fun and enjoy the ride. Also do point out any mistakes you find, and contructive criticism is ALWAYS welcome. Avarage chapter length: 1.9k words as of chapter 54 (minimum of 1.5k per chapter) Releases: 3 chapters/week
8 174 - In Serial56 Chapters
Supreme Empire
Our story follows a not so normal guy, who gets reincarnated into a fantasical world of Swords and Magic.Follow the journey of a Noble boy, as he goes on to become the greatest ruler this world has ever seen. All with his unique inventions and a system!
8 268 - In Serial24 Chapters
Finding Love In Paradise || Vkook
BTS go to Hawaii for a fanmeet and 1 month vacation. Will Taehyung and Jungkook be able to confess their true feelings for eachother?
8 125

