《playboy issues | jimin》2|4
Advertisement
Өглөө эрт босон Сөүлд ирсний дараа Хусогийг гэрт нь хүргэж өгчхөөд Жимин бид хоёр манайх руу явлаа. Гэрийн үүдэнд ирсний дараа буухаас өмнө Жимин "хоёулаа нэг тийшээ явах уу?"
"хаашаа?"
"үнэндээ өнөөдөр хоёулаа болзох ёстой байсан"
"мм.. Тэгвэл одоо цаг эрт байгаа юм чинь чи гэртээ хариад хувцсаа сольчхоод ир"
Жиминийг толгой дохиход нь би машинаас буулаа. Тэгээд эргэж хартал Жимин цонхоо нээснээ "би хурдан ирнээ" гэж хэлээд инээмсэглэчхээд яваад өгөв.
Гэрт орж иртэл үүдэнд танихгүй нэгний гутал байхыг анзаарав. Эмэгтэй хүний.
Хөмсгөө зангидсаар ортол зочны өрөөнд Сүног сууж байх нь тэр. Тэгээд намайг орж ирэхийг анзааран над руу харснаа босч ирлээ.
"хүний гэрт юу хийж байдаг билээ? Яаж орж ирсэн юм?"
Сүног гартаа барьсан түлхүүрээ хальт өргөөд "аав чинь түлхүүр өгсөн юм"
"тэгээд чи яах гээв?" гэж хэлээд өрөө рүүгээ явж эхлэв. Шатаар гарч байтал тэр ч гэсэн араас даган явж байлаа.
"чамтай ярилцмаар байна"
"юуг?"
Би өрөөндөө орж ирснийхээ дараа гадуурх хувцсаа тайлав. Харин Сүног орон дээр очин сууснаа "би чиний бодож байгаа шиг чинь нэгэн биш шүү. Юу гээч, битгий намайг гуйлгах зүйл хийлгээд бай"
Би хувцасны өрөө рүү явж байхдаа "тэгээд яах гээд байгаа юм?"
"хоёулаа сүй тавьцгаая"
Түүнийг ингэж хэлэхэд нь би явж байсан газраа зогсов. Тэгээд эргэж харан "чи хүсээд байгаа юм уу, эсвэл тэр Хусогоосоо болж намайг ашиглах гээд байгаа юм уу?" гэхэд тэр "аль аль нь" гэж хэлээд орон дээрээс боссоноо над руу алхаж эхлэв. Тэгээд "хэрвээ чи Ёнжүгээс болж санаа зовж байвал энэ тийм ч сүртэй зүйл биш шүү дээ. Бид хэсэгхэн хугацаанд л сүй тавьсан хосууд шиг байж байгаад л., цуцалчхаж болно"
"чи яагаад нэг л, амархан тоглоом тоглох гээд байгаа юм шиг яриад байгаа юм? Сүй гэдгийг зүгээр л чиний хүссэнээр хийгээд, тэгээд чиний хүссэнээр цуцалчихна гэж бодоо юу? Бас би чамтай сүй тавьж чадахгүй. Одоо харин манай гэрээс яв. Гэрт минь хэн нэгэн миний зөвшөөрөлгүй, дураараа орж ирэхэд би дургүй. Гарахынхаа өмнө илүү түлхүүрээ үүдэнд орхичихоорой" гэж хэлээд хувцасны өрөө рүү орон хаалгаа хаав.
Advertisement
Жиминий гэрээс гаран машиндаа суусны дараа хэсэг бодов. Хэрвээ тэр надтай сүй тавихгүй гэж байгаа юм бол тийм байдалд оруулахад л болно тийм үү?
Би утсаа авсныхаа дараа Юнгигийн дугаарыг хийн түүн рүү залгалаа.
⁃ Юнги? Чи одоо хаана байна?
⁃ Солонгост.
⁃ Битгий тоглоод бай. Чамаар хийлгэх юм байна, уулзаж болох уу? Ахад битгий хэлээрэй.
⁃ Чи Тэхёныг ах гэж дууддаг хэрнээ надтай хүндэтгэлгүй харьцах юм.
⁃ Тэгвэл Юнги ахаа, тантай уулзаж болох уу?
⁃ Мэдээж хатагтай.
Утсаа тасалсныхаа дараа шууд л арын суудал руу шидэв.
"Юнги л надад тусалж чадна. Би хэдий муу юм хийх гэж байгаагаа мэдэж байгаа ч.."
Гэртээ орж ирснийхээ дараа өрөөндөө орон цүнхээ ор луу шидтэл араас "ямар нэг юм болоо юу?" гэх ахын дуу сонсогдов. Би эргэж хартал ах хаалга налан зогсож байлаа.
"үгүй ээ юу ч биш"
Тэхён "чи... Жиминтэй сүй тавихыг зөвшөөрсөн гэсэн байхаа?"
"яасан?" гэтэл Тэхён "зүгээр л.." гэж хэлээд өрөөнд орж ирснээ миний ширээн дээрх зарим зүйлсийг оролдож эхлэв. Тэгснээ "Жимин энэ сүйг зөвшөөрөхгүй ээ. Би мэдэж байна" гэж хэлээд над руу харлаа.
"тэгээд юу гэж?"
"би чамайг мэднэ шүү дээ Сүног. Чи багаасаа л хүссэн зүйлээ авч байж санаа чинь амардаг байсан. Одоо ч чи Жиминийг авах гэж ямар нэг юм хийж байгаа тийм үү? Үгүй гэвэл, хэрвээ чамд ямар нэг зүйл хийх санаа байгаа бол битгий л гэх гэсэн юм. Би чамайг ч, Жиминийг ч маш сайн мэднэ"
"мэдэж байнаа ахаа. Би яах ч гээгүй шүү дээ. Бас үнэн гэвэл миний гол зорилго Жимин биш" гэхэд Тэхён үл ялиг инээмсэглээд "би гадагшаа гарлаа шүү" гэчхээд өрөөнөөс гараад явчхав. Үнэндээ ах бол жинхэнэ чөтгөр. Байгаа байдал, бодож санаж байгаа нь бүр яг чөтгөр шиг. Эсвэл урьд насандаа чөтгөр байсан байх. Тэр миний юу бодож байгаа, юу хийж байгаа гээд бүгдийг мэддэг. Юнгитэй уулзах гэж байгааг минь ч мэдэж байж магадгүй. Бас дээрээс нь түүний чөтгөр шиг царай. 0,000001 секундын дотор хэдэн хувирал үзүүлдэг гээч?
Advertisement
Гэхдээ ах хэзээ ч надад муу зүйл ярьж, хийж аль эсвэл миний хийсэн муу зүйлсийг дэмжиж байгаагүй. Хэдий чөтгөр шиг ч тэр бол сайн ах.
Хувцсаа солих гэж байхад утас дуугарахад нь харвал дэлгэцэн дээр Юнги гэх нэр гарч ирэв.
Гэрээс гарч иртэл хэдийн Жимин ирчихсэн хүлээж байлаа. Машинд суусны дараа Жимин "гэрт чинь хэн байгаа юм?"
"хүн байхгүй ээ. Аав ээж хоёр ажилтай"
"хэд гэж ирэх юм?"
"орой 9 юм уу, бүр орой гэвэл 10 өнгөрөөгөөд л ирэх байх"
"тэгвэл бид хоёрт цаг байгаа юм байна" гэж хэлээд машинаа асаан хөдлөв.
Бид эхлээд кафе ороод кофе уун, бялуу идсэний дараа гадуур хэсэг алхаж байтал нэг мэдэхэд л гадаа бүрэнхий болж эхэллээ. Бид эхэндээ хэрэгтэй хэрэггүй юм ярьж байсан ч сүүлдээ ярих юмгүй чимээгүй болчхов. Тэгтэл Жимин "сургуулиа төгсөөд яах гэж байна?"
"мм... Сайн мэдэхгүй байна. Харин чи?"
"би их сургуульд ороод тэгээд төгсчхөөд аавын компанийг авах байх. Тэр өөрөө тэгж хүсдэг юм"
"тэгээд чи өөрөө юу хүсдэг юм?"
Жимин "мэдэхгүй ээ. Магадгүй аавын хүслээр байхыг л" гэж хэлээд инээмсэглэв.
"чамд өөрийн гэсэн хүсэл байдаггүй юм уу?" гэхэд Жимин өөдөөс хараад "чамд ч гэсэн байхгүй биздээ?"
"надад байгаа!"
"тэгээд юу юм?"
"энэ жоохон инээдтэй сонсогдож магадгүй ч би бялуу хийдэг хүн болохыг хүсдэг юм. Мэдээж аав ээж үүнийг зөвшөөрөхгүй"
Жимин инээснээ "хөөрхөн юм.. Би бялуунд дуртай"
"хэрвээ би бялуу хийгээд сурчихвал чамд хийж өгнөө"
"миний төрсөн өдөр аль хэдийн өнгөрчихсөн болохоор дараа жилийн төрсөн өдрөөр өгөөрэй"
"хийгээд сурчихвал юм бол шүү дээ" гэчхээд чимээгүй болон алхаж байтал гэнэт гаранд нэг зүйл хүрэхэд нь гайхан харвал Жимин юу ч болоогүй юм шиг миний гараас хөтлөн алхаж байлаа. Тэр миний гар луу харсаар "хөөх чиний гар чинь яасан хүйтэн юм бэ? Даараад байгаа юм уу?"
"үгүй ээ. Үнэндээ би угийн ийм хүйтэн гартай. Зарим хүмүүс намайг цус сорогч гээд байдаг юм"
Жимин "наадах чинь үнэн байж магадгүй шүү. Чи хөөрхөн, хүйтэн, цагаан арьстай бас.." гэж хэлээд зогссоноо миний уруул руу хараад "гоё уруултай!" гээд инээснээ миний уруул дээр үнсчхэв.
Түүнийг надаас холдсоны дараа би "гоё уруултай гэж юу байсан юм?"
"хөөрхөн уруултай. Харах тоолонд үнсмээр санагдаад байдаг уруул"
Би нүдээ эргэлдүүлсээр алхаж байтал ардаас Жимин хүрч ирснээ ахиад л гарнаас хөтлөөд алхаж эхлэв. Тэгээд алхаж байтал гэнэт бороо дусалж эхлэх нь тэр.
Жимин алга дэлгэснээ "бороо ороод байна уу даа?"
Гэтэл бороо улам ширүүсэж эхлэв. Бид хоёр бороонд норсоор Жиминий машин руу гүйлээ. Машинд орж ирэн суусны дараа би "гэнэт ингэж ширүүн ордог нь яаж байгаа юм бол?" гэтэл Жимин "өө чи норчхож"
"харин тийм. Чи ч гэсэн норчхож"
"үс чинь ч гэсэн"
"чиний үс ч бас"
Бид ингэж хэлээд инээлдтэл Жимин "явцгаах уу даа?" гэж хэлээд машинаа асаалаа.
***
Бидний байсан газраас Жиминий гэр ойрхон байсан тул бид хоёр тэднийд орж ирээд байж байтал Жимин хувцсаа сольчхоод бууж ирснээ надад нэг хувцас өгөн "чи түр хувцсаа тайлаад энийг өмсчих. Хувцсыг чинь хатаасан нь дээр байх" гэхэд нь түүний өгсөн хувцсыг аван хэсэг харж байтал Жимин "дээшээ миний өрөөнд очоод сольчихоо" гэлээ. Би түүний хувцсыг аван дээд давхар луу гарав. Тэгээд хувцсаа солин өмссөний дараа хартал Жимиий өгсөн хувцас нь үнэхээр том байх ба яагаад ч юм нэг юмыг санагдуулаад байлаа. Аан! Кинон дээр гардаг шүү дээ. Ямар нэг шалтгаанаас болон найз залуугийнхаа хувцсыг өмсчихдөг. Гэхдээ надад Жиминий энэ цамц, өмд нь таалагдаад байх юм. Бас эндээс түүний гоё үнэр үнэртэж байна.
Хувцсаа сольчхоод өрөөнөөс гарч иртэл үүдэнд Жимин зогсож байв. Тэгээд над руу хэсэг харж байснаа "одоо л яагаад охидууд найз залуугийнхаа хувцсыг өмсөх дуртай байдгийг ойлголоо. Бас дээрээс нь энэ нойтон үс.." гээд миний үсийг сэгсийлгэн инээхэд нь би болиулаад "битгий миний үсийг арзайлгаад бай"
Жимин "бас бид хамт хоносны маргааш чи ямар ч хувцасгүй биен дээрээ том цагаан цамц өмсчихвөл ямар халуухан--" гэхэд нь би түүний гар луу цохиод "ямар киногоо яриад байгаа юм?" гэтэл Жимин ёолсноо над руу харан миний нойтон хувцсыг аваад "би энийг хатаачихъя" гэж хэлээд яваад өгөв. Харин би ард нь түүнийг харан инээсээр үлдлээ.
Advertisement
- In Serial24 Chapters
The Pirate and the Potioneer
When pirate captain Eli Valenz kidnaps Navy potioneer Ambrose Beake, the two men strike an accord: Ambrose will brew for the buccaneers until he’s earned enough money to open a potion shop on land. Dry, safe, impossible-to-drown-on land. But as their seaward journey leads them towards krakens, evil commodores, and worst of all, feelings, they both find they’re in for more than they bargained for.
8 157 - In Serial50 Chapters
Tearha: Titan War
A war had raged on for centuries in an isolated part of the world. Under a smog of burning rust, the continent of Katoki tore itself apart with Titan battles between mechs and golems. With Adelaide Wiltkins and Joashden Stalewaver at her side, Lucinda Baerrinska returns to the Titan War she escaped from in hopes of finding a doctor to save her comatose sister, only to arrive to a new threat. Elsewhere, deserter Shou Kenta performs an experiment that could change the outlook of the war and put an end to the conflict but finds himself back in the crosshair of the army he had escaped from. As the players move onto the board, the wheels of the eternal conflict begin to tremble.
8 148 - In Serial33 Chapters
Mlp X Reader (Shorts)
Welcome to my book of my little pony x reader shorts!As the title says they are rather short stories!But I want you to find them enjoyable ^w^
8 239 - In Serial24 Chapters
Inner Demons
Naruto x Gaara, what more can I say? This is probably VERY cliche and cringey (this is my first fanfic by the way). Soooo, yeah.I do not own Naruto.P.S, I drew the pictures myself... Plz don't judge.
8 150 - In Serial13 Chapters
All World Online
Damien Close, age 19, becomes a quadriplegic after an unfortunate car accident, losing all function of his body from the neck down. With his parents in shock and his best friend suffering from unbearable guilt, Damien finds himself without much support. Being unable to even take his own life, Damien struggles to get past each day, looking for something to live for. With every passing day, Damien becomes more solemn and impassive. Three months later, Damien has almost given up, but to his surprise something unexpected happens. He is given the chance of a lifetime; to take part in a study focused on researching the effects of VR games on quadriplegic patients. Authors Note: If you find that the dialogue from the prologue to chapter 5 seem to be not that smooth, I apologize for that, it was my first time writing a fanfic so the dialogue was not in a format that is ideal. However, due to reader comments and some research I will try to attempt to improve the dialogue from chapter 6 and onwards. I may or may not come back to edit the first few chapters since I would have to rewrite most of it and I would rather spend that time writing out more of the story.
8 136 - In Serial34 Chapters
Crazier Then You (Twilight // Crazy Jane)
Crazy Jane moves in with her cousin Bella after being released from the insane asylum. She tries to go back to normal but meeting one wolf ensures she and her personalities never will again."Damn is daddy a kink or something?""Better fuck off or I will jerk a knot in your ass"#2 - Crazy Jane 5/20/21#33- Emmett Cullen 12/17/20#1- imprint 12/24/20#21- Paul Lahote 08/11/21#1- Jacob Black 6/23//21#1- twilight 10/22/21
8 215

