《playboy issues | jimin》2|3
Advertisement
"тэгэхээр Хусог, эмээг чинь хэн гэдэг вэ? Бас хэдэн настай юм? Чи эмээ дээрээ өссөн үү? Би ч гэсэн. Ер нь бидэн шиг хөвгүүд эмээдээ их сайн байдаг бололтой тийм үү? Хэрвээ хоёулаа аль эрт танилцсан бол эмээ нартайгаа дөрвүүлээ уулзаж ч болох байж"
Жолооны ард машин барьж байсан Жимин ийнхүү ганцаараа ярин явна. Харин хажууд нь би суух ба ард Хусог сууж байлаа. Тиймээ, эцэст нь Жимин ч бас Гванжү рүү явахаар болчихсон.
Жимин "хөөе та хоёр юм ярихгүй юм уу?" гэтэл Хусог "бид Гванжү рүү машинаар явах юм уу?"
"явах биш явж байна"
Хусог "миний төсөөлснөөс өөр юм Ёнжү. Чи яаж түүнтэй үерхсэн юм бэ? Ёстой ойлгохгүй юм"
Жимин "ойлгож ядаад байх юу байна?"
Хусог "чи угийн ийм их ярьдаг юм уу?"
Жимин "гэхдээ нээрээ Ёнжү яаж намайг зөвшөөрсөн юм бол? Тэр ч намайг анх тоож хардаггүй байсан юм. Би л ардаас нь гүйсээр байгаад үерхсэн л дээ. Товчхондоо"
Хусог "угаасаа ч тэгнэ л дээ"
Жимин "арай чи ч бас тэгсэн үү?"
Хусог "Ёнжү чимээгүй хүн хэрнээ хөвгүүдийн дунд алдартай байсан. Манай найзууд түүнийг мөсөн гүнж гэдэг байсан шүү. Тэд ч биднийг үерхэхэд үнэхээр их нэмэр оруулсан. Бараг л тэд миний өмнөөс гуйсан гээч. Ёнжү намайг зөвшөөрдөггүй байсан юм"
Жимин "найзууд чинь янзтай юмаа"
Хусог "хүсвэл дараа нь танилцуулж өгье"
Жимин "өөр Ёнжүгийн талаар яриач? Чи хэр удаан түүний араас гүйсэн юм?"
Хусог "мм магадгүй нэг жил? Ёнжү үнэхээр догь шүү. Чимээгүй, дуу муутай хэрнээ нэг үг хэлэхээрээ бүгдийг нь чимээгүй болгочихдог"
Жимин "наадахтай чинь санал нийлж байна. Тэр нэг удаа намайг сургуулийн өмнө бараг л бүх сурагчдын урд байдалд хийсэн. Магадгүй тэр нь л намайг татсан байх"
"бурхан минь миний талаар ярихаа болиод өгөөч!"
Намайг хэлэхэд тэр хоёр ашгүй чимээгүй боллоо. Найз залуу маань миний хуучин найз залуутай миний талаар ярьж, бүр санал нийлээд байгаад итгэж өгөхгүй нь ээ. Яагаад би дандаа иймэрхүү хүмүүстэй нь таардаг байнаа?
Advertisement
***
Оройн 5 орчим цагийн үед эцэст нь Гванжүд ирэв. Бид эхлээд эмээтэй уулзаж дараа нь тариалангийн талбайд хэсэг ажиллаж байгаад оройн хоолоо идэцгээхээр боллоо.
Хусогийн нагац эгч бидэнд хоол хийж өгөн, бүгд ширээний ард сууцгаав. Хусогийн аав ээж хоёр хэдэн өдөр ажлаар Сөүл явчихсан болохоор түүний нагац эгч нь энд байгаа билээ.
Оройн хоолны дараа бид гурав ширээний ардаас босон явцгаах гэтэл Хусогийн нагац эгч "ийм орой болчихсон байхад явах гээд байгаа юм уу? Эндээс гараад удаагүй байтал л харанхуй болчихно"
Жимин "өө зүгээр дээ. Бид нар дажгүй явчихна"
"тэгсэн ч дээ. Яаж ийм орой болсон хойно хүүхдүүдийг явуулах юм"
Хусог "та тэгээд биднийг хоно гэх гээд байгаа юм уу?"
"болохгүй юм байгаа билүү? Яагаад энэ байшин тийм олон өрөөтэй билээ дээ" гэтэл түүний үгийг эмээ дэмжин "тиймээ. Та нар нэг ирсэн бол хоноод явцгаа" гэж хэлээд ширээний ардаас бостол Хусогийн нагац эгч түүнийг өрөөнд нь оруулж өгөв. Тэгээд гарч ирснээ "тэгэхээр та гурав хоёр давхарт унтацгаасан нь дээр. Гэхдээ ортой ганцхан өрөө байгаа болохоор газар ор засаад унтах юм уу? Эсвэл охиныгоо орон дээр, та хоёр газар унтаж болно. Бүр үгүй гэвэл-" гэтэл Хусог үгийг нь таслан "заза эгчээ бид гурав учраа олчихно оо. Та одоо өөрөө явж амар"
Хусогийн нагац эгч ор, хөнжлийн юмнууд хаана байгааг хэлсний дараа яваад өгөв. Харин Хусог Жимин хоёрыг дээд давхар луу гарч байх хооронд би доор үлдэн аав ээжид хонох болсон тухайгаа хэлэхээр утсаар ярьсны дараа тэр хоёрын араас дээд давхар луу гарлаа.
Хусог "энд дөрвөн өрөө байгаа. Тэгэхээр яамаар байна?"
Жимин "Ёнжү бид хоёр ортой өрөөнд, чи өөр өрөөнд байж болно"
Хусог "яагаад та хоёр ортой өрөөг авдаг билээ?"
Жимин "тэгээд чи ганцаараа орон дээр бид хоёрыг газар унт гэж байгаа юм уу?"
Хусог "чи яагаад Ёнжү та хоёр наалдчихсан юм шиг хамтад нь яриад байгаа юм?"
Advertisement
Жимин "учир нь Ёнжү бол би. Би бол Ёнжү. Эмэгтэй хүнийг орон дээр унтуулах ёстой биш үү?"
Хусог "тэгээд чи эмэгтэй юм уу?"
Би "бурхан минь.. Тэгэхээр яагаад та хоёр газар хамт унтаж болохгүй гэж? Эсвэл хамтдаа орон дээр ч юм уу?"
Хусог "эрэгтэй хүнтэй хамт унтуулчхаарай"
Жимин "намайг энэнтэй унт гэжүү? Үгүй шүү Ёнжү. Би чамтай унтмаар байна"
Хусог "өө бүр цагаандаа гарчээ"
Би "заза хамаагүй ээ өөрсдөө учраа олцгоо" гэчхээд нэг өрөө рүү орон хаалгаа хаав. Өрөөнд ортол яг л энд хүн байдаг гэлтэй хувцасны шүүгээ, тавиур, хичээлийн ширээ ч байв. Хэсэг харж байгаад газар ороо зассаныхаа дараа тэр хоёрыг яасан эсэхийг мэдэхээр өрөөнөөс гарч иртэл үүдэнд хэн нэгэн байхгүй байлаа.
"ямар ч л байсан учраа олчихсон бололтой" гэж бодсоор угаалгын өрөө орох гэж байтал өөдөөс харсан өрөөнөөс Жимин гараад ирэв. Тэгтэл түүний араас Хусог "хөөе!" гэсээр Жиминий ардаас түүнийг түлхэн, гүйсээр гарч иртэл Жимин яг л унахаа шахан надад наалдлаа. Тэгээд холдсоныхоо дараа Хусог руу эргэж харан "чи ямар ядаргаатай юм бэ?"
Хусог "у-уучлаарай? Ядаргаатай? Чи сая яаснаа мэдэж байна уу? Бурхан минь Ёнжү, чамайг яагаад түүнтэй үерхдэгийг би бүр ойлгохгүй нь ээ"
Жимин "чи угаасаа ойлгохгүй мэдэв үү? Чиний наад хэрэггүй бодлуудаар дүүрэн толгойд бид хоёрын яагаад үерхдэгийг ойлгох зай угаасаа байхгүй"
Хусог "би чамайг алчих уу? Өнөөдөр унтаад маргааш сэрэхгүй байвал битгий гайхаарай"
Жимин "үхчихсэн байх юм бол юундаа гайхах юм?"
Би нүдээ эргэлдүүлсээр тэр хоёр орхин угаалгын өрөө рүү оров.
"энэ хоёр чинь овоо эвтэй байх шиг байсан чинь яагаад гэнэт ингэж хэрэлдээд байгаа юм бэ? Тэгтлээ хэрэлдэн барин хамт унтах гээд байгаа юм байхдаа?"
Угаалгын өрөөнөөс гарч иртэл ахиад л нөгөө хоёр чинь байхгүй болчихсон байв.
Өрөөндөө зодолдож байгаа л гэж битгий хэлээрэй дээ.
Өөрийнхөө өрөөний үүдэнд ирсний дараа хэсэг бодож байгаад эргэж харан тэр хоёрын байгаа өрөө рүү орж шалгахаар шийдэв. Зөөлөн хаалга онгойлготол тэр хоёр, газар хоёр тийшээ харчихсан унтаж байлаа. Бүр арваад хүн унтахаар ор засчихсан хэрнээ хоёулаа хоёр захад нь унтаад байгаа юм даа!! Энэ хоёр угийн ийм тэнэг юм уу? Яагаад ороо тусдаа засаж, эсвэл өөр өөр өрөөнд унтаж болоогүй юм бэ? Хусогийг тэнэг гэдгийг мэддэг байсан ч Жиминийг үнэхээр ийм гэж бодож байгаагүй юм байна. Өмнө нь хэзээ ч ийм хүүхэд шиг зан гаргаж байгаагүй. Үргэлж л догь залуу шиг аашилдаг. Мэдээж түүнийг таньж мэдэхээс өмнө огт өөр хүн гэж төсөөлдөг байсан. Гэтэл одоо найз охиныхоо хуучин найз залуутай хүүхэд шиг хэрэлдээд байгаа юм шүү.
Тэгээд эцэст нь нөгөө ор нь эзэнгүй үлдчихлээ.
***
Унтаж байтал гэнэт хаалга дуугарах шиг болсон ч тоосонгүй үргэлжлүүлэн унтаж байтал гэнэт ард нэг хүн хэвтэх шиг болон, бүр ардаас тэврээд авахад нь цочин сэрэв. Тэгтэл намайг сэрсэн гэдгийг мэдсэн бололтой Жимин "сэрээчихсэн бол уучлаарай. Чамтай хамт ингээд унтмаар байгаа болохоор битгий эргэж хараарай" гэж хэлээд толгойгоо миний хүзүүнд наан амьсгалахад тэр ч гэсэн бараг л унтаа байдалтай байгаа нь мэдрэгдэж байв.
"чи араас тэвэрч унтах дуртай юм уу?"
"чамайг л"
Би гэнэт гайхан "чамайг л?? Тэгвэл надаас өөр.." гэтэл Жиминий үл ялиг инээх нь сонсогдов.
"би өмнө охидуутай хэзээ ч нэг оронд хамт унтаж байгаагүй"
"тийм л болог"
"энэ үнээн"
Жиминий дуу үнэхээр нойрмог хэрнээ бага зэрэг сөөнгөдүү сонсогдож байлаа. Харин энэ хоолой нь яагаад ч юм надад үнэхээр их таалагдаж байв. Улам их дурламаар..
"чамаас болж миний нойр сэргэчихлээ. Бас миний хүзүү рүү амьсгалахаа боливол яаж байна?"
...
Хэсэг хугацаа өнгөрсөн ч Жимин хариу хэлсэнгүй. Тэгээд би түүнийг унтчихсан болохыг ойлгон, эргэж хараад түүний унтаж байгаа төрхийг харсныхаа дараа духан дээр нь үнсэн "сайхан амраарай" гэчхээд түүний энгэрт нь наалдан хэвтлээ.
Advertisement
- In Serial7 Chapters
Computerman
I've always loved playing games, I played them so much that the world bend to my will and allowed me to play them for eternity. Please don't be afraid I was human once let me tell you the tales of old times where everything was convoluted mess. The tale of my life and how I became Computerman. Cover art is from wombo art app, with prompt of "neutron Star" in synthwave category.
8 93 - In Serial32 Chapters
Bookworld Online: The Rogue Necromancer
Have you ever wanted to play the main character of your favorite book? Now you can! Welcome to Bookworld Online!
8 228 - In Serial28 Chapters
Write Way Magazine
Write Way Magazine is a weekly publication aiming to bring articles, short-stories, news, and editorial pieces related to web fiction, to you, the readers. The world of web fiction has grown over the years yet it is not serviced by mainstream literary magazines or journals, a hole Write Way Magazine intends to fill. To submit an article, please send WhoCares a message over RRl or Discord.
8 122 - In Serial33 Chapters
Totentanz
The story of an arrogant teacher, an unwanted pupil, a lie, a betrayal, a time-loop, and an impending alien invasion.
8 141 - In Serial31 Chapters
The Tears of Kas̆dael
It was just supposed to be a game. A really, really great game, yes - but a game. Instead, Jasper got his heart ripped out by a brooding goddess and awoke to find himself in another world. No weapons, no skills. Naked. Trapped in a world full of ancient horrors, where gods and monsters still roam the earth, Jasper is forced to adapt quickly or die - and he's not ready to die. Good thing he's a mage. This is a high-fantasy novel with light LitRPG elements. It's not super-crunchy, but the system is an important part of the story. There is some light cursing and gore, but this is not a Grimdark novel. There will also be no harem. The current schedule is chapters on M-W-F of around 2000-2500 words, as well as occasional bonus chapters that provide background or insights into side characters. This is my first real attempt at writing a full novel, but the story is based on a world that I've been creating and re-creating since I was a child. I have an extensive "history" and religion, and even a semi-cohesive language system worked out, which will hopefully slowly shine through as the story progresses. I want to avoid having too many info-dumps, so I may from time to time post a bonus lore chapter that will explain some of the background for any who are interested.
8 233 - In Serial53 Chapters
From the Ashes
Juliana could not believe Lady Catherine assigned her to be Richard's chambermaid. She obviously enjoyed doing so because Juliana could hear the wretched woman's cackle all the way down the hall. How embarrassing to be reduced to the state of his servant, but there was little she could do about her status in life. Richard came home to find the Wadsworth's family home in ruin. He could not believe his childhood friend Juliana Wadsworth was gone. Told by his conniving stepmother that she had perished in a fire that happened years ago when he was away. He had always believed she would wait for him and that he would be hers and now she was no more. Lady Catherine had thought Richard as spineless as his father. She could not have been more wrong. There is no limit to her schemes. Juliana or Anna as the servants call her has fallen into her plot nicely. With Richard thinking his precious Juliana gone and Juliana to embarrassed by her lot in life to reveal who she really is. Lady Bentley knew she could count on Juliana to play into her hands perfectly, compromising the new Lord Bentley and securing her place at the Manor forever. Highest Rank - #1 Tuesday August 23rd, 2016 (Historical Fiction Hot List) SO HAPPY!!!! If you are reading this story on any other platform other than Wattpad you are very likely to be at risk of a malware attack. If you wish to read this story in it's original, safe, form, please go to https://www.wattpad.com/197007309-from-the-ashes-prologue. Thank you. ©All Rights Reserved by Author Cover and Story by: Ruechari
8 199

