《playboy issues | jimin》2|1
Advertisement
Оройхон Намжүүнийг ажлаас нь ирсний дараа бид хамтдаа парк орохоор гарцгаалаа. Бид хэсэг тоглосны эцэст нэг тийшээ алхахаар шийдэв. Үнэндээ бид биш ганцхан би тоглож тэр намайг харан инээмсэглэж байсан юм. Намжүүн надад зайрмаг авч өгч, би зайрмагаа идэн харин Намжүүн зүгээр л хажууд алхаж байв.
"чи одоо ч шоколадтайд дуртай юу?"
Би толгой дохин "тиймээ" гэтэл тэр "бага байхад би чиний зайрмагийг унагааж байсныг санаж байна уу?"
"мэдээж. Наадхыг чинь л би харин мартдаггүй юм. Тэгээд чи надад шоколадтай зайрмаг авч өгөөд л би дуртай болчихсон"
"би чамайг анхнаасаа л дуртай гэж бодсон"
"тэгвэл үгүй" гэтэл Намжүүн инээмсэглэснээ нуур луу харсан нэг сандал дээр очоод суучхав. Би ч мөн даган хажууд нь очин суулаа. Гадаа хэдийн харанхуй болчихсон байх ба сандалны хажууд гэрэл байх нь энэ хавийг гэрэлтүүлж байв.
"би өнөөдөр аавтай уулзсан юм. Тэгээд тэр хэлэхдээ Минхёг ахтай нэг зүйлийг талаар ярилцсан гэж байна лээ"
/Хан Минхёг- Ёнжүгийн аав/
"мм юу гэж байна?"
"энэ чамд магадгүй тэнэг сонсогдох байх. Тэд биднийг гэрлүүлэхийг хүсч байна гэсэн"
Түүнийг ингэж хэлэхэд нь би зайрмагаа идэж байснаа больчхов. Бид гэрлэнээ??? Бүр сүй ч биш гэрлэлт шүүдээ. Аавыг тэгж хэлнэ гэж бодсонгүй.
"мэдээж би зөвшөөрөөгүй. Хэрвээ гэрлэлтийг зөвшөөрвөл би хамгийн сайн найзаа алдана гэсэн үг"
"т-тиймээ. Би ч бас. Чи миний хамгийн сайн найз шүү дээ. Сайн найзтайгаа гэрлэнэ гэдэг чинь тэнэг хэрэг"
"аавын ярьснаар тэд биднийг анх жоохон байхад л сүй тавиулах талаар ярилцаж байсан гэсэн. Гэхдээ тэр үед сүй тавьчихаагүй нь яамайдаа. Бас одоо чамд Жимин байгаа бодохоор энэ бүр ч боломжгүй. Маргааш ах эгч хоёр ирээд чамд хэлэх байх. Жиминий тухай эртхэн хэлсэн нь дээр"
Тиймээ. Жиминий тухай хэлмээр байгаа ч бидний харилцаа тийм ч тодорхойгүй. Бас тэр ч гэсэн Тэхёны дүүтэй сүй тавих талаар асуудалтай байгаа. Ер нь яачихсан асуудалтай хүмүүс вэ?
"мэдэхгүй ээ Намжүүн. Хэрвээ аав ээжид Жиминий талаар хэлвэл мэдээж тэд бидний харилцааг эсэргүүцэхгүй. Гэхдээ Жиминий гэр бүл... Тэд яах бол? Миний гол санаа зовж байгаа зүйл бол би аав ээжид Жиминий талаар хэлтэл Жимин өөрөө эцэг эхдээ хэлэхгүй байвал? Хэлсэн ч тэд намайг зөвшөөрөхгүй байвал яах вэ? Тэд түүнийг өөр хүнтэй сүй тавиулах гээд байгаа. Тийм болохоор би одоохондоо хүлээмээр байна"
Advertisement
"чиний дур шүү дээ. Ах эгч хоёр сайн хүмүүс учир тэд чиний хүслийг л дагана. Аав л тэднийг ятгахгүй бол"
"чи? Чамд сайн эсвэл таалагддаг эмэгтэй байхгүй юм уу? Уулздаг ч юм уу"
"надад хэн байна гэж? Сургуульд байхдаа хичээл хичээл гэсээр төгсөөд, төгссөний дараа ажил ажил гээд байх над шиг хүнд уулзах байтугай сонирхох эмэгтэй ч алга"
"уххх.. Чи ажлаасаа амралт авах хэрэгтэй. Гадуур эмэгтэйчүүдтэй уулзаж болз л доо. Чи залуу насаа ингэж үрж болохгүй. Наргиж цэнгэ, зугаац. Тэгээд хангалттай гэж бодсон цагтаа ажлаа хийхгүй юу" гэтэл Намжүүн инээснээ "тийм ч амар бишээ. Бас манай аав ямар хүн билээ дээ. Би айлын ганц хүү шүү дээ. Чи ч гэсэн. Эрэгтэй байсан бол над шиг л байх байсан"
Тэр ингэж хэлээд санаа алдсанаа хэсэг чимээгүй байж байгаад "одоо харьцгаах уу?" гэж хэлээд түрүүлэн бослоо.
Ёнжүг хүлээн ангийнх нь үүдэнд зогсож байтал тэр ч удалгүй хүрээд ирэв. Тэгээд над руу гайхан харснаа "юу хийж байгаа юм?"
Үнэндээ түүнийг хараад хэл ам таталдан, гацчих нь тэр. Яагаад байнаа Жимин??
"юу.. Нөгөө зүгээр л.." гэтэл түүний цаанаас Тэхён ирж байгаа харагдав.
"Тэхёныг хүлээж байсан юм" гээд түүнийг мөрөөр нь тэврэн автал түүний царай ч гайхсан харагдаж байв. Ёнжү "мм" гэчхээд анги руугаа орлоо. Түүнийг орсны дараа би Тэхёныг тавьтал тэрээр "юу вэ? Яагаад байгаа юм?"
"зүгээр дээ яагаачгүй ор" гэчхээд түүнийг орхин явтал Тэхён ард юу ч ойлгоогүй царайтай үлдэв.
Ангид сууж байхдаа орж байгаа хичээлээ ч мартан Ёнжүг бодон сууж байлаа. Багш өөр юманд анхаарлаа хандуулж байсан тул утсаа гаргаж ирэн түүн рүү зурвас бичив.
:
Юу хийж байна?
:
Хичээл. Хичээлийн цагаар хичээлээс өөр юу хийх юм? Чи өөрөө юу хийгээд байгаа юм?
:
Үнэндээ чамайг бодож байна.
:
Одооноос бид үерхэж байгаа гэж ойлгож болох уу?
:
Мэдэхгүй ээ.
:
Магадгүй тийм.
Түүнийг зурвасыг уншаад өөрийн эрхгүй инээмсэглэж байлаа. Тэр зөвшөөрчихсөн. Тэгэхээр бид үерхэж байгаа гэсэн үг!!
:
Би чамд сайн. Үнэхээр их ♥️
Түүн рүү зурвас бичсэний дараа тэрээр хариу бичихгүй их удав. Уурлуулчхаж дээ гэж бодтол гэнэт зурвас ирэх нь тэр.
:
Би ч гэсэн.
:
Сайн.
:
💕
Бурхан минь... Миний зүрх зогсчих шиг боллоо. Энэ үнэхээр гэж үү? Би зүүдлээгүй байгаадаа? Ёнжү надад сэтгэлээ илчилчихлээ. Тэр надад өмнө нь сайн гэдгээ хэлэх байтугай сэтгэлээ ч нээж байгаагүй. Бас э-энэ зүрх...!!
Advertisement
Догдолсондоо утсаа тэврэн орилтол гэнэт ангид ганцаараа биш байгаагаа санав. Толгой өндийн хартал багш битгий хэл бүх сурагчид над руу харж байлаа.
Би "уучлаарай" гэчхээд утсаа цааш хийтэл бүгд хийж байсан зүйлдээ анхаарлаа хандуулж эхлэв. Гэвч ганцхан миний ухаан санаа л өөр газар байгаад байлаа. Инээмсэглэхгүй байхыг хичээсэн ч чадахгүй байна. Бурхан минь Ёнжүгээс болж зүрхний өвчтэй болох бололтой.
Түүн рүү зурвасаа биччихээд шууд утсаа хаан энгэртээ барилаа.
Би юу хийчихвээ???!! Одоо Жимин намайг юу гэж бодох бол? Бурхан минь! Бурхан минь! Араас нь зүрх хэрэггүй ч явуулчхав уу? Аа яанаа? Ичиж үхэх нь ээ.. гэсээр доошоо ширээн дээр толгойгоо тавих гэж байгаад хүчтэй цохичхов. Би ёолсоор өндийн духаа барьтал багш "Хан Ёнжү? Нойр чинь хүрээд байгаа юм уу?"
"аа үгүй ээ багшаа. Тэгээгүй.. Уучлаарай"
Завсарлагаанаар цайны газар луу буухаар Мисүтэй ангиас гарч иртэл өөдөөр Жимин Жонгүг хоёр ирж байв. Бид хоёр бие бие рүүгээ харан инээмсэглэсээр алхаж байтал гэнэт ардаас Инү хүрч ирснээ гараас татаад "яанаа Ёнжү хурдлаарай"
"яасан бэ?"
Инү "хурдал л даа" гээд гараас татан чирэхэд нь би Жимин рүү харсаар түүнд чирэгдэн явлаа. Жимин намайг ардаас дуудсан ч Инү хамаг хүчээрээ намайг чирэн гүйх шахам алхана.
Инү намайг охидын угаалгын өрөөнд оруулж ирээд зогсоход нь би "юу болоод ингээд байгаа юм бол?" гэтэл Инү хажуу тийш толгойгоороо дохив. Түүний дохисон зүг рүү хартал ханан дээр улаан өнгөөр "НОВШИЙН ӨЛӨГЧИН ХАН ЁНЖҮ" гээд биччихсэн байх нь тэр.
"энэ юу вэ??"
Инү "мэдэхгүй ээ. Харин сая намайг орж иртэл.." гэтэл ардаас Мисү орж ирснээ амаа дараад "oh my god. Энэ чинь...?! Энийг бичсэн нэг нь өөрөө жинхэнэ өлөгчин байх даа"
"намайг үзэн яддаг хүн бас байдаг юм байх даа..? Үзэх ядах байтугай мэддэг ч хүн байдаггүй байх гэж бодож байлаа"
Инү "чамтай ойрд тааруу харилцаатай байсан хүн байгаа юу? Магадгүй Жиминд сайн охидуудын л нэг байх. Чамайг Жиминтэй дотно байгаад байхаар атаархаж байгаа юм"
Би "тэгвэл цаашид энийг бичсэн охины уур бүр ч хүрэх нь дээ" гэж хэлээд түрүүлэн гартал Инү Мисү хоёр бага зэрэг гайхсаар үлдэв.
Үнэндээ надад иймэрхүү зүйл үнэхээр хүнд тусч байна. Өмнө нь хэзээ ч хэн нэгний нүдэнд өртөхгүй, хэл амны бай болохгүйгээр байдаг байсан юм. Магадгүй Инүгийн хэлсэн үнэн. Энэ Жиминий араас гүйдэг охидын л хийсэн зүйл.
***
Хичээл тарсны дараа Жиминий машинд суун явж байтал тэрээр "өдөр... Инү чамайг яаруу аваад явсан даа? Юу болсон юм? Ямар нэг юм.." гэхэд нь би толгой сэгсрээд "мм, сүртэй юм биш. Инү угаасаа жижигхэн зүйлийг сүртэй ярьдаг юм. Ямар нэг юм болоогүй"
Жимин "тэгвэл болоо доо" гээд хэсэг чимээгүй байж байснаа "Ёнжү?"
"за"
"заза юу ч биш дээ" гэхэд нь би түүн рүү хачин харав.
"хэл л дээ. Юу хэлэх гэсэн юм?"
"юу ч бишээ"
"ингэхээр чинь улам сонирхол татдаг гэдгийг мэддэггүй юм уу?"
"нээрээ амралтын өдрөөр хамт гарах уу?"
"хаашаа?"
"зүгээр л хаашаа ч хамаагүй. Чи хамт байхад л болно"
Яагаад ч юм гэнэт сандраад эхлэв. Гэснээс бид үерхэж байгаа биздээ? Аахх, эвгүй юм. Жилийн өмнө л ганц удаа үерхэж байсан учраас надад ямар ч туршлага байхгүй. Харин Жимин бол Жимин шүү дээ.
Машин гэрийн үүдэнд зогсоход би бүсээ тайлчхаад Жимин рүү хартал тэр ч гэсэн над руу харж байв. Өмнө нь ингэдэггүй байсан ч гэнэт л сандраад байх юм. Би гацаж түгдэрсээр "з-за б-би гэртээ орлоо" гээд буух гэтэл Жимин миний гараас барьснаа "Ёнжү" гэхэд нь эргэж хартал тэрээр над руу хэсэг харж байснаа ойртон уруул дээр үнслээ. Тэгээд тэр инээмсэглэн надаас холдоод "чамаас улам л салмааргүй санагдаад байх юм. Чи манайд амьдарч болохгүй юм уу?"
"х-хоёулхнаа юу??" гэтэл Жимин инээснээ "бурхан минь чи яагаад ийм хөөрхөн юм бэ? Ингэх тусам чинь улам их дурлаад байна" гэхэд нь би ичсэндээ урагшаа харлаа.
"хоёулханаа байвал яана гэж? Намайг ямар нэг юм хийх вий гэж айгаад байгаа юм уу? Үнэндээ чамайг үнсэхэд ч хайран санагдаад байхад"
"гэхдээ ер нь хамт амьдрах талаар бодоод хэрэггүй. Тэглээч хоёулаа ахлах сургуулиа ч төгсөөгүй байгаа. Аав ээж ч зөвшөөрөхгүй"
"тэгвэл зөвшөөрөл авчихъя л даа"
"Жимин!" гэтэл тэрээр амаа жимийснээ инээмсэглэв. Тэгээд би санаа алдан "заза би орлоо" гэтэл Жимин толгой дохисноо "ммм" гэхэд нь би машинаас буулаа. Машинаас буучхаад гэр лүү орохын өмнө эргэж хартал тэрээр машиных нь цонх нь онгойлттой над руу харан инээмсэглэсээр байлаа. Энэ инээмсэглэлийг үүрд нүдэндээ хадгалаад авах юмсан. Нүдээ аних бүрт харагдаж, инээмсэглэх бүрт бодолд минь үзэгддэг байвал.. Яг одоо түүнээс хэзээ ч салмааргүй, холдмооргүй санагдаж байгаа ч хэзээ нэгэн цагт бид салах үе ирэх болов уу?
Тийм гэвэл тэр үед хэн нь илүү шаналах бол?
Advertisement
-
In Serial48 Chapters
Ascension: The Coming Storm
Ascension; two souls sharing the same vessel. While most idolize this rare ability the ones that have experienced it know of its possible dark nature. Tristal is a land with magic coursing through the ore underneath the citizen's very feet letting most enjoy the use of magic at every corner. Ascension releases something much more volatile, Etherea. Lifting a finger with magic could create a small gust of wind, doing the same with Etherea could wipe out an entire forest, if used in the right hands. This power comes at a heavy price, mentally and physically, but it's the only thing that can help humanity survive the onslaught of an army of Demons. Kingdom Map found here Dates are included in the book, all dates shown will follow the format of (Day/Month/Year). I am currently in the middle of a surge of late nights and early mornings, most of my time being spent studying. I promise this book is not abandoned, university has just eaten my free time.
8 127 -
In Serial7 Chapters
Child of Nightmares
You can't master fear. You can only embrace it and hope you're strong enough to finish what you started before it destroys you. Vi has always dreamed about being summoned to a fantasy world, where she can fulfill her dreams of heroism and adventure and escape her boring, depressing, real life. But if there's one thing true about Vi, it's that her dreams are dark, terrible, and never what they seem. Since she was a child, she's been the victim of chronic nightmares that seem to defy all reason. Her mind is clouded by an almost sentient darkness, seeking her weaknesses and exploiting them for its malevolent ends. For ten years, the only thing standing between her and insanity has been her own iron will. But iron corrodes, and Vi knows she can't hold on much longer. Now her dreams have come true. She finds herself in a world of magic, monsters, and legendary heroes. But Vi is no hero. She's a teenage nerd with no real skills, and surviving in this strange new land is no easy task. She will need to grow and adapt, conquer impossible odds, and stand face to face with terrifying monsters. One thing is certain: Vi's struggles will change her. But will she change into the woman she hopes she can be, or the one she fears she's becoming? <><><><> Cover by NinjaSmashingOnions
8 102 -
In Serial7 Chapters
Tales Of Zephyr
Coffee, conversations and adventures in a fantasy world of sky islands and mystical spirits. Come and join a sailor, a summoner, and a eloquere as their friendship blooms in an adventours feel-good story that is bound to go places as more chapters are added.Get comfortable, maybe something warm to drink, and discover the fantastical world of Zephyr.
8 88 -
In Serial16 Chapters
Legacy of the Sea
Follow five mercenaries on their dangerous journey in a Fantasy Bronze Age surrounding as they answer the urgent call for aid from an old friend. Dive into the realm of Aermorik, meet heroes and traitors, join great battles and deeds of a valour and accompany our mercenaries on their mission. Will they manage to deliberate the city of Alessina and its inhabitants from the terror of a foreign invader? But where do the invaders come from and do they act on their own? What other adventures and personal stories will our ancient mercenaries have to deal with? This story -despite taking place in a pseudo historic fantasy world- is based and inspired by the real world event which is called "the bronze age collapse" where most likely a combination of famine, economical problems and invading tribes which are commonly known as the "sea-people" led to the collapse of most bronze age empires. If you wanna learn more about the historic inspiration of our story we suggest this youtube Video: https://www.youtube.com/watch?v=aq4G-7v-_xI
8 265 -
In Serial33 Chapters
Yearning
When Shouta Aizawa lets his best friend convince him to go to a strip club with him (despite his better judgment) he might just have met the love of his life. And he might also have invited a lot of problems into his life.HEAVY TRIGGER WARNINGS. SMUT HEAVY. Read at your own risk. Dead Dove - Do Not Eat.
8 132 -
In Serial45 Chapters
SO YOU WANT TO BE RICH?
#18 in NON FICTION So you want to be rich?FOLLOW THESE INSTRUCTIONS AND BE A MILLIONAIRE
8 142
