《playboy issues | jimin》2|0
Advertisement
Өглөө сэрсэн ч сэрүүлэг дуугарахгүй болохоор нь цаг болоогүй гэж бодоод дахиад унтаад л байв. Эцэст нь гайхан цаг хартал.. 7:55!!!
Би шууд л орилсоор босоод хажуудаа хэвтэх Жиминийг цохин сэрээв. Жимин хагас дутуу нүдээ нээгээд "яасан бэ?"
"юуны чинь яасан бэ?? Хичээл орчихож! Бурхан минь гэж. Яагаад сэрүүлэг дуугарсангүй вэ" гэсээр босоод хамаг хурдаараа дүрэмт хувцсаа аван өмслөө. Жимин ч ардаас боссоноо дүрэмт хувцсаа өмссөөр цамцныхаа товчийг эхнээс нь товчлохдоо "одоо угаасаа амжихгүй юм чинь явахаа болчихъё оо"
"чи болох ч би бол болохгүй" гэж хэлээд цүнхээ аван өрөөнөөс гартал Намжүүн гал тогоод цай уугаад сууж байв. Жимин ардаас "ядаргаатай юмаа" гэсээр гарч ирлээ.
"намайг сэрээчихгүй яасан юм бэ?"
Намжүүн "чамайг өөрөө мэдэж байгаа л юм байх гэж бодсон"
"бурхан минь одоо яанаа.." гэсээр үүдэнд очин гутлаа өмссөнийхөө дараа "хурдал Жимин" гэчхээд гэрээс гарлаа.
Машин дотор явж байтал Жимин "ганц удаа тасалчхаач дээ"
"юугаа яриад байгаа юм? Өмнө хэд хэдэн удаа чамаас болж чөлөө авсан. Бас одоо аав ээж байхгүй болохоор багштай ярих хүн байхгүй"
"Намжүүнаар-"
"болохгүй!! Чи ч яахав багш нар чамайг байсан байгаагүй дүн чинь сайн гарна биз" гэтэл Жимин чимээгүй болчхов. Учир нь энэ үнэн. Түүний аав манай сургуульд үргэлж туслалцаа үзүүлдгээс гадна эмэгтэй багш нар түүнд сайн байдаг. Тэгээд сургуулийн багш, захирлууд түүнд долигонох нь дургүй хүрмээр биш гэж үү?
Машины зогсоолд ирэн, зогсов уу үгүй юу би шууд л машинаас буугаад түрүүлээд гүйчхэв. Харин Жимин гайхсан ч угийн хоцорчихсон учир араас машинаа түгжчихээд тайван гэгч нь алхлаа.
Сургуулийн хаалга татан орж иртэл яг үүдэнд жижүүр багш болон сургалтын менежер зогсож байв. Намайг орж ирсний дараа Жимин ч мөн ардаас орж ирлээ. Багш бидэн рүү муухай хараад "тийшээ зогс" гэлээ. Бид хоёр түүний заасан газар луу нь очин зогстол тэрээр араас хүрч ирээд "цаг хэд болж байгааг мэдэж байна уу?" гэхэд нь бид хоёр зэрэг дуугаар "тиймээ"
"та хоёр аль ангийн сурагчид юм?"
"3-2 ангийн Хан Ёнжү"
"Пак Жимин. 3-1 анги"
Advertisement
Багш "Жимин яагаад хоцорсон юм?"
"сэрүүлгээ тавихаа мартчихаж" гэхэд багш чимээгүй харж байснаа огцом над руу хараад "харин чи?" гээд түрүүнийхээсээ ширүүн дуугаар асуулаа. Ийм болохоор нь л дургүй.
"хэн нэгэн миний сэрүүлгийг унтраачихсан бололтой"
Багш хэсэг бид хоёрыг сонжин харж байснаа "та хоёр нэг гэрээс ирдэг юм уу?" гэхэд нь бид хоёр гэнэт зэрэг дуугаар "үгүй ээ!!"
"тэгвэл хичээл тараад урлаг заал цэвэрлээрэй"
Бид хоёр хоёулаа нүдээ томруулан хараад "УРЛАГ ЗААЛ??!!"
Багш "Жимин цэвэрлэхгүй байж болно" гэхэд нь би нүдээ томруулсаар "юу?? Багшаа! Энэ чинь шударга бус. Тэр ч гэсэн хоцорсон!"
Багшийн үг хэлэх гэтэл Жимин "зүгээрээ би цэвэрлэнээ. Хоцорсон нь миний буруу юм чинь. Одоо анги руугаа явж болно биздээ?" гэж хэлээд бөхийснөө түрүүлээд яваад өгөв. Би ч багшид бөхийсөн болчхоод араас нь анги руугаа явлаа.
***
Хичээлийн дараа цүнхээ аваад ангиас гарахдаа заал цэвэрлэх ёстойгоо санав. Бүхэл бүтэн заал шүү дээ! Ганц хоцорсны төлөө ийм шийтгэл өгч болдог л юм байх даа. Бүр Жиминтэй биш намайг ганцааранг нь цэвэрлүүлэх гэж байсан шүү.
Мисү Инү хоёрт баяртай гэж хэлчхээд нөгөө талын шатаар доош бууж байтал өөдөөс Жимин хүрээд ирэх нь тэр. Бид хоёр шатан дээр бие биенээ хараад яагаад гэдгийг нь мэдэхгүй ч чимээгүй тэгээд зогсчхов. Яасан билээ?
Би "ч-чи яах гэж байгаа юм?"
Жимин "өө нөгөө... чам дээр очих гэж байсан юмаа. Хамт цэвэрлэнэ биздээ? Явъя" гэж хэлээд эргэж харан түрүүлээд буучхав.
Зааланд ус, алчуур, шалны мод, шүүр гээд хамаг юмаа авчирсныхаа дараа цэвэрлэж эхлэхээр цамцныхаа ханцуйг хойш нь шууж эхэлтэл Жимин "бүр ингэж цэвэрлэх юм уу? Зүгээр л хальт хальт цэвэрлээд л явчихъя л даа"
"маргааш тэр багш чинь дутуу цэвэрлэлээ энээ тэрээ гэж гай болноо. Хүсвэл чи явж болно шдээ. Багш угаасаа чамайг цэвэрлэхгүй байж болно гэсэн биздээ?" гэж хэлээд нэг шүүр яван урагшаа явж эхлэв. Тэгтэл Жимин ардаас "заза" гэсээр цамцныхаа ханцуйг хойш нь шуугаад, нэг шүүр барин араас хүрч ирлээ. Бид хоёр шүүрдэж дуусан дараа нь шалны тал хэсгийг нь угаасны дараа би Жиминд "чи яваад дахиад ус аваад ир" гэтэл Жимин над руу том нүдлэн хараад "яагаад би?"
Advertisement
"би сая шал угаасан биздээ?!!"
Жимин санаа алдсанаа "заа" гэсээр хувин бариад гараад явчхав.
Би шалны модыг түшин зогсож байгаад "ахх ядаргаатай юмаа. Ядаж байхад энэ Жимин юу ч хийхгүй юм. Гэрээ ч ингэж цэвэрлэдэггүй юмсан"
Гэнэт заалны хаалга онгойн Жимин орж ирэн хувинтай усаа шалан дээр тавиад "за хурдан дуусгачих тэгээд хурдан явцгаая"
"хурдан дуусгачхаад явцгаая гэж хэлж болохгүй байна уу?"
"үнэндээ би цэвэрлэгээний бодисын харшилтай"
"мөн тийм байхдаа" гэж хэлээд алчуур базан, үргэлжлүүлэн угааж эхэллээ. Тэгтэл Жимин "үгүй ээ энэ үнэн. Ер нь би их бүтэхгүй л хүн юм шиг байна. Дээрээс нь уураа ч барьж чаддаггүй. Хэрвээ чамтай гэрлэвэл чамайг жирэмсэн болсны дараа гэрээ цэвэрлэж өгнө гэсэн ч би чадахгүй" гээд хошуугаа унжуулан зогсоход нь би шалаа угааж байснаа гэнэт зогсоод Жимин рүү харан "ю-юу?? Чи чинь юугаа яриад байгаа юм? Гэрлэсний дараа жирэмсэн болноо?? Хэн? Би юу?! Надтай яриагүй биздээ? Эсвэл зүгээр мөрөөдлөө яриад байна уу?" гэчхээд үргэжлүүлэн шалаа угааж эхэллээ.
"бас хамгийн гунигтай нь миний эхнэр болох хүн намайг тоохгүй юм" гээд санаа алдахад нь би чанга инээсээр "бурхан минь Жимин инээдтэй байна. Чиний эхнэр болох хүн гэнээ?" гэж хэлээд түүн рүү хартал жоохон хүүхэд шиг хошуугаа унжуулан доошоо харчихсан сууж байлаа. Тэгснээ над руу хараад "чи намайг үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй юм байна тийм үү? Би уг нь хэрвээ чи намайг зөвшөөрвөл би аавд чиний тухай хэлж Сүногоос татгалзана гэж бодож байсан. Гэхдээ чамайг надаас татгалзвал... Сүногтой сүй тавина гээд өөртөө амлачихсан" гэж хэлээд доошоо харан хуруугаа оролдоно. Би чимээгүй түүн рүү ширтсээр байлаа. Одоо бодоод байхад Жиминий надад сайн гэснийг би тоглоомоор л хүлээж аваад байж. Үгүй ээ, зүгээр л би түүнд сайн гэдгээ хэлэхээс айгаад байсан юм байна. Гэхдээ тэр ч гэсэн надад сайн байхад би юунаас айгаад байгаа юм бэ? Тэр надад сайн гэдгээ олон удаа хэлсэн байхад..
"Жиминаа, би-"
"дуусч байна уу? Явцгаах уу?"
".... т-тиймээ. Болчихлоо. Одоо явцгаая"
***
Машинтай гэрийн үүдэнд ирсний дараа буух гэтэл Жимин гарнаас бариад "түр ингээд сууж болох уу?" гэхэд нь би хэсэг Жимин рүү гайхан харж байгаад толгой дохилоо.
"аав намайг Сүногтой сүй тавь гээд байгаа. Харин миний зөвшөөрөх үгүй чамаас л шалтгаална" гэхэд нь би түүн рүү харав. Би яг яах ёстой юм болоо? Түүнд сайн гэдгээ яаж хэлэх учраа олохгүй юм. Бас би энэ мэдрэмжийг андуурсан бол яах юм бэ?
Жимин "би чамайг надад сайн гэж боддог байсан ч би чиний юу бодож явдгийг мэдэхгүй. Дотроо чи огт өөр зүйлийг ч бодож байж болно. Тийм болохоор би чамайг заавал надад сайн бол гэхгүй ч надад сайн болох талаар бодож үзээрэй" гээд хэсэг чимээгүй байснаа "аан нээрээ. Би орж цүнхээ авах юм байна. Та хоёрт ядаргаа болоод яахав. Би одоо гэртээ харилаа. Бас... өчигдөр сэрүүлгийг чинь би унтраачихсан юмаа. Уучлаарай" гэснээ намайг үг хэлэхээс өмнө буугаад явчхав.
"энэ муу чинь...!"
Гэрт Жиминтэй хамт орж иртэл Намжүүн хараахан ирээгүй бололтой байхгүй байлаа.
Жимин "өө нээрээ өнөөдөр гурвуулаа төлөвлөгөөтэй байсан билүү"
Би "би цэвэрлэгээ хийхээсээ өмнө түүн рүү зурвас бичсэн. Тэгээд орой шөнийн парк явахаар болсон. Чи явахгүй юм уу?"
Жимин "үгүй ээ би одоо гэр лүүгээ явлаа. Үнэндээ та хоёрын цагаас хороомооргүй байна" гэж хэлээд өрөө рүү орчхов. Энэ чинь гэгээрчихсэн юм уу? Хэзээ иймэрхүү юм ярьдаг болчхов оо? Хардаад байна энэ тэр гээд байсан.. Хмм.
Жимин өрөөнөөс цүнхээ аван гарч ирснийхээ дараа "намайг гаргаж өг" гэж хэлээд гараад явчхав. Би нүдээ эргэлдүүлсээр араас нь гарлаа. Тэрээр машиныхаа хойд талын суудалд цүнхээ хийснийхээ дараа над руу эргэж хараад "Намжүүн ахад цаг гарга гэчхээд явж байгаад уучлаарай гээд хэлчхээрэй. Бас.. Ёнжү чи-" гэхэд нь би түүний үгийг таслан ойртоод хацар дээр нь зөөлөн үнсчхээд холдов.
"б-баяртай. Эртхэн харь, маргааш уулзъя" гэж хэлээд сандарсандаа шууд л эргэж хараад гэр лүүгээ орлоо. Жимин харин тэр байрандаа таг гөлөрчихсөн зогсож байгаад түүнийг үнссэн хацартаа гараа зөөлөн хүргэлээ. Тэгээд тэнэг юм шиг инээмсэглэж эхлэв.
"тэр намайг анх удаа үнсэж байна"
Advertisement
- In Serial46 Chapters
Rebirth: Rise of the Slave Master
Synopsis: Rick Nelson is a man who thought he had conquered the world, that is... Dream World Online, mankind's first and most successful VRMMORPG. His fate changes, however, when those he trusts most turn on him, crippling his chances for future success. Faced with a sudden and tragic death, he is shockingly reborn. Now in the past with a chance to do everything over again, Rick learns an important truth: Cold or not, revenge must be served! Willingly embracing the path of darkness, Rick embarks on a journey that will take him beyond the realms of good and evil, right and wrong, and onto his own legendary path... the path of the Slave Master! So begins the tale of a game-obsessed loner as he is inevitably side-tracked on his road to revenge! May Also Include: A hopeless attempt at Comedy and stale, tired Romance tropesWarnings: Some Strong Language (PG-13) A thoroughly unoriginal, yet (hopefully) entertaining story that will give you hours of enjoyment!
8 257 - In Serial132 Chapters
Life of the dark god
This is the story about the young god Hikaru. He was born in an old world and had to fight through a lot of hardships since birth. His strong character got formed by all the things which happened to him during his fights. Follow the dark god through his trials and adventures to become a higher beeing. (hopefully it will be the first of 3 seasons)
8 288 - In Serial7 Chapters
The Wizard
Join Michael Tanner and wonder as he survives the end of the world. Cry for him as he endures his pain. Become fascinated as he learns the powers of one of the first Wizards of Earth. Fear as he confronts death. Rejoice as he conquers and becomes more powerful. Clash with him against the godlike powers that seek to destroy what remains of Mankind. Be outraged as he deals with the darker side of Humanity. Enjoy as he learns what it is to become who he is to be.
8 188 - In Serial16 Chapters
I'm not psycho ~ Violate - Violet and Tate
She wish that she could kill herself and never come back this time, just for still loving TateIt would all be okay if he didn't do what he didTate sat in the corner, cuddling his knees sobbingIts not my fault... im not psychoHe thought to himself, wiping away the tears
8 176 - In Serial38 Chapters
Raising Rio
Rio Francie Esposito was the innocent, little girl who managed to capture the hearts of the people she met. The little girl was brought into the world filled with nightmares, blood and violence. Her too kind soul somehow overlooked the negatives that the world had to offer and only looked at the positives. With her mother and father being the world renown, relentless assassin and Italian Mafia Leader that has been ever known to man and her brothers being the overprotective 'buttheads' they are-they try to ensure that no harm would ever come to their Rio. However, there is only so much protection they can give to Rio until it is overruled by many Mafia's who have combined together in hopes of getting one thing and one That being Rio.-Inspired by 'poppy0402's Catching Charlie'.Achievements:#1 In Growing Up
8 228 - In Serial160 Chapters
Life Quotes
Quotes to help you reflect or remember times from your life. VOTE | COMMENT | FOLLOW MY PROFILE | CHECK OUT MY OTHER STORIES
8 225

