《playboy issues | jimin》1|6
Advertisement
Сургууль руу дөнгөж орж иртэл ардаас Тэхён дуудах нь тэр. Эргэж хартал тэрээр гүйсээр ирж байлаа. Тэхён хүрч ирснээ "би чамаас ганцхан юм гуйчих уу?"
"юу юм?" гэтэл тэр цүнхнээсээ нэг дэвтэр гаргаж ирээд "би өчигдөр буруу дэвтрээ өгчихжээ. Чи энийг багшид өгөөд миний нөгөө дэвтрийг аваад ир тэгэх үү?"
"өөрөө хэлээд өгчихөд яачхаад байгаа юм?"
"би физикийн багшаас айдаг. Бас дургүй. Ер нь л би физикт дургүй"
Би дэвтрийг нь аваад "заза" гэтэл тэрээр инээсээр "баярлалаа" гэж хэлээд гүйгээд явчхав. Багш нарын өрөөнд орж иртэл Жимин ч бас байж байх нь тэр.
Би багшид Тэхёны дэвтрийг өгөөд "багшаа, өчигдөр дэвтэр хураалгахад Тэхён буруу дэвтрээ өгчихсөн байна гэнэ. Тэгээд энэ.." гээд Тэхёны дэвтрийг багшид өгтөл багш аваад "тэр үнэхээр мэдэхгүй өгсөн үү эсвэл албаар буруу дэвтэр өгсөн үү л гэдэг байна" гэж хэлээд хэдэн дэвтэрнүүдийг үзэж байснаа дундаас нь нэг дэвтэр аван миний зүг бариад "дахиад ийм аргаар хичээлээ нөхөхгүй шүү гэж хэлээрэй"
Би "за" гэж хэлээд Тэхёны дэвтрийг аван багш нарын өрөөнөөс гартал Жимин ч бас ангийн багшдаа бөхийчхөөд миний араас гарч ирлээ. Тэрээр хажууд хүрч ирэн алхаад "чи яагаад Тэхёны дэвтрийг өгч байгаа юм? Өөрөө гар хөлгүй юм уу?"
"физикийн багшаас айдаг, дургүй ч гэнэ үү. Угаасаа манай ангийнхан намайг урдаа барьдаг юм"
"чи тэгээд өмнөөс нь ингээд яваад байх зүгээр юм уу? Одооноос өөрсдөө юмаа хий гэж хэлээч. Тэхён ч гэсэн. Хэзээ нээх хүнээс айдаг болчихсон юм" гэхэд нь би явж байсан газраа зогсон түүн рүү хараад "чи миний өмнөөс уурлаад байгаа юм уу, эсвэл Тэхёнд уурлаад байна уу?" гэтэл Жимин юм хэлэх гэж байгаа бололтой амаа ангайн хэсэг бодож байснаа "мэдээж Тэхёнд уурлаж байна. Ер нь гэнэт бодсон чинь дургүй хүрчихлээ. Бусад нь тэр өдрөө дэвтрээ хураалгаж байхад тэр ганцаараа маргааш нь хураалгана гэдэг чинь байж болох юм уу?"
Би "заза баяртай" гэж хэлээд түүнийг орхин анги руугаа ортол тэрээр ангийн үүдэнд гайхсаар үлдчхэв.
Ангид орж ирэн суудалдаа суух гэж байтал Тэхён өөдөөс хүрч ирээд "өгчихсөн үү?"
"тиймээ" гэж хэлээд түүнд дэвтрийг нь өгтөл Тэхён дэвтрийг аваад "үнэхээр их баярлалаа. Аан нээрээ өнөөдөр манайд үдэшлэгтэй шүү. Инү хэлэхдээ чамайг ирнэ гэсэн гэж байсан. Хэлсэндээ байгаарай" гэхэд нь би яг хариу хэлэх гэтэл үүдэнд хэн нэгэн "хөөе Тэхён" гэсээр түүнийг дуудахад тэрээр миний үгийг сонсолгүй ангиас гараад явчхав. Араас нь хартал түүнийг дуудсан хүн нь Жимин байлаа.
Advertisement
***
Цайны газарт хоолоо дөнгөж ширээн дээр тавин суутал хажуугаар Жимин муухай харсаар зөрөв. Юу вэ? Сая над руу муухай харсан уу? Би гайхсаар араас нь харж байтал ардаас Тэхён Жонгүг хоёр хоорондоо юм ярьсаар хажуугаар зөрөн Жиминий хажууд очин сууцгаав.
Удалгүй Мисү ч хоолоо барин хүрч ирээд урд суулаа. Би Жимин рүү харахаа болин урагшаа хараад "Инү яасан?"
"өнөөдөр цайны газарт хоол идэхгүй гэсэн"
"мм"
Хоолоо идэж дуусчхаад цайны газраас гаран анги руугаа алхаж байтал хажуугаас хэн нэгэн "чи үнэхээр Тэхёнд сайн юм биш үү?" гэхэд нь хажуу тийш харвал Жимин байлаа.
"юу гэсэн үг юм?"
"чи анх бид гурваас Тэхёныг л царайлаг гэж боддог байсан гэсэн. Бас одоо ч гэсэн Тэхёнтой илүү дотно юм байна лээ"
"би түүнтэй дотно биш. Хэрвээ чи өглөөний дэвтрийг ярьж байвал би угаасаа ангийнхий өмнөөс тэгдэг юм"
"чи өмнө нь огт үдэшлэгт очдоггүй байсан хэрнээ энэ удаа Тэхёны үдэшлэгт явж байгаа биздээ?"
"тэгээд юу гэж?"
"түүнд сайн эсэхийг чинь л мэдмээр байна"
"би түүнд сайн биш"
"чи ингэж хэлж байгаа ч үйлдэл чинь түүнд сайн гэж хэлээд байна"
Би явж байсан газраа зогсоод "тэгвэл яах гэж асуусан юм?" гэтэл Жимин миний өөдөөс харан зогссоноо гараа өмднийхөө хармаанд хийгээд "үнэхээр сайн юм уу?"
"би үгүй гэсэн. Харин чи өөдөөс тийм гээд байна. Ингэх юм бол яах гэж асуугаад байгаа юм?"
"чиний хэлж байгаа чинь ч түүнд сайн гээд байна шдээ"
"чи чинь тэнэг юм уу? Би Тэхёнд сайн биш гэж хэлээд байхад чи яагаад намайг Тэхёнд сайн болгох гээд байгаа юм бэ? Арай.... намайг хардаад байгаа юм уу?"
Жимин "юу?? ҮГҮЙ!! Мэдээж үгүй! Би яах гэж чамайг Тэхёнтой хардах юм?! Больж үз би явлаа" гэж хэлээд түрүүлээд яваад өгөв.
"бурхан минь... Ямар сүртэй уурладаг юм бэ? Хүн зүгээр асууж байхад. Угаасаа намайг хардахааргүй царайтай юм байж... Тэгээд яг юунаас болж ингээд байгаа юм бол? Арай Тэхёныг надаас харамлаад байгаа юм байхдаа?"
Орой Тэхёныд үдэшлэг эхлээд удаагүй байтал би дээд давхарт тагтан дээр зогсож байлаа. Үнэндээ Ёнжүгийн тухай бодож байсан юм. Гэтэл хажууд Жонгүг хүрч ирэн зогссоноо "Ёнжү байхгүй болохоор уйтгартай байна уу?"
"Тэхён яасан?"
Жонгүг "доор байгаа. Чи буухгүй юм уу? Ганцаараа ингээд зогсоод байх юм" гэхэд нь би юу ч хэлэлгүй тэнгэр ширтсээр зогсоно. Гадаа хэдийн харанхуй болчихсон байсан ба одод үүлний цаагуур орон, сар бүдэг бадаг үзэгдэх ажээ.
Advertisement
"чи Ёнжүд сайн биздээ? Яагаад нуугаад байгаа юм?"
"тиймээ. Би түүнд үнэхээр сайн. Дасчихсан, дурлалдаа мансуурчихсан, харахгүй бол байж сууж чадахгүй тийм ихээр сайн. Гэхдээ би түүнд "хайртай" гэдгээ үнэхээр хэлж чадахгүй юм шиг байна. Яагаад ч юм айгаад байх юм. Түүнийг надад дургүй байх вий, үзэн яддаг байх вий, намайг өөрт нь тэгтлээ их сайн гэдгийг мэдээд орхиод явчих вий гэж айснаасаа болоод түүнд юу ч хэлж чадахгүй юм шиг байна. Сэтгэлд нь өөр нэгэн байвал яаана гэсэн эргэлзлээсээ болж түүнд өөрийнхөө сэтгэлээ нээхээс айгаад байгаа бололтой. Миний сэтгэлийг хүлээж авахгүй байвал яах вэ?.."
Эцэст нь түүнд яагаад тийм хурдан дасчихсан юм бол..?
Жонгүг "хөөх, найз минь ингэж нэг дурладаг юм байжээ. Гэхдээ чамд гэж хэлэхэд яагаад айгаад байгааг чинь ойлгохгүй байна. Зүгээр л очоод хэл. Тэр чиний сэтгэлийг хүлээж авнаа"
"мэдэхгүй ээ"
Би өөр үг хэлэлгүй доошоо хартал Жонгүг "охидтой унтаж хэвтэхээс өөр юм мэддэггүй залууг ч Ёнжү ингэтлээ өөрчлөх гэж. Үнэхээр итгэж чадахгүй байна шүү. Бүр чамаас болж хэлэх гэж ирсэн юмаа хүртэл мартчихсан байна. Ёнжү ирчихсэн. Чамайг энд ганцааранг чинь эморуулмааргүй л байна шүү"
Би Жонгүг рүү хараад "айн? Тэгээд наадахаа эртхэн хэлэхгүй яасан юм?" гэж хэлээд шууд тагтнаас буун гүйсээр өрөөнөөс гарлаа.
Доод давхарт бууж ирсний дараа энэ олон хүмүүс дунд Ёнжүг олох хэцүү байлаа. Бүхэлд нь тойруулан харсны эцэст Ёнжүг олж харав. Гэхдээ Тэхёнтой. Тэр хоёр яагаад хамт бүжиглэж байгаа юм бэ?!
Тэхёны үдэшлэгт иртэл Тэхён Жонгүг шууд л өөдөөс тосон авлаа. Мисү Инү хоёр хоорондоо ярилцсаар цааш яваад өгөв. Харин Жонгүг Жимин дээр оччихоод ирье гэж хэлээд яваад өглөө.
Тэхён "хөөхх чи ирчихлээ"
Би "мм т-тиймээ. Нөгөө.."
Тэхён "Жимин үү? Тэр дээд давхарт байгаа. Удахгүй буугаад ирэх байхаа. Жонгүг түүнийг авчрах гэж л явсан. Тэр болтол хоёулаа бүжиглэж байя" гэснээ ууж байсан аягатай юмаа ширээн дээр тавиад, миний хоёр гараас барин олон хүмүүс дунд орчхов. Тэрээр миний хоёр гараас барьсан хэвээр, дөрвөлжин ам гарган инээсээр дээш үсэрч байлаа.
Тэхён "хөгжилтэй байлдаа" гэхэд нь би инээсээр түүнийг даган хөдлөв. Гэтэл гэнэт хэн нэгэн миний гарыг Тэхёнаас булаагаад барьчих нь тэр.
Тэхён "өө Жимин"
Жимин "та хоёр юу хийгээд байгаа юм?"
Би "бид... бүжиглэж байна"
Жимин эхлээд над руу, дараа нь Тэхён руу муухай харснаа намайг хөтлөн хаа нэг тийшээ дагуулан алхаж эхэллээ. Би эхэндээ гайхан юу хэлэхээ мэдэхгүй байсан ч одоо бага зэрэг уур хүрч эхлэв. Би зогсон түүнээс гараа татаж аваад "яагаад байгаа юм? Гар өвдөж байна" гэж хэлээд гараа барилаа.
"тэгвэл чи Тэхёнтой юу хийгээд байсан юм?"
"хэлсэн биздээ? Бүжиглэж байсан гэж"
"чи надад Тэхёнд сайн биш гэсэн. Тэгсэн хэрнээ одоо түүнтэй инээлдээд, бүжиглээд зогсож байх юм?"
"юу?? Тэгээд юу гэж? Би бүжиглэж болохгүй юм уу? Ер нь чи өглөөнөөс хойш яагаад хачин аашлаад байгаа юм? Чи надаас найзаа харамлаад байгаа юм уу? Намайг түүнд сайн байхвий гэхээс айгаад байгаа юм уу? Хэрвээ би түүнд үнэхээр сайн байсан бол чи бид хоёрын үерхлийг зөвшөөрөхгүй юм байна тийм үү?"
"тиймээ! Би хэзээ ч та хоёрыг зөвшөөрөхгүй"
Би түүн рүү гайхан хараад "юу? яагаад? Яагаад чи хоёр хүний үерхлийг хориод байгаа юм? Чамд ямар ч хамаагүй биздээ? Эсвэл чи Тэхёнд сайн юм уу? Тэгээд надтай хардаад байгаа юм уу?"
"больж үз Хан Ёнжү"
"тэгээд юу юм? Яагаад ингэж аашлаад байгаа юм?"
"учир нь би чамайг Тэхёнтой хардаад байна"
Түүнийг ингэж хэлэхэд бид хоёр гайхан нэг нэгэн рүүгээ харав. Тэр сая юу гэсэн бэ? Хардсан? Түүний хэл нь халтираад зөрүүлээд хэлчихсэн үү?
Жимин над руу харсан хэвээр амьсгаагаа гаргаад "яагаад гэвэл би яг одоо чамд галзууртлаа дурлачхаад байна Хан Ёнжү. Тэгтэл чи сайн найзтай минь дотно байгаад байгаа чинь миний дургүйг хүргэж байна"
ЮУ?? Тэр надад дурлачихсан гэсэн үү???
Би түүн рүү хөлдчихсөн юм шиг л харж байлаа. Бид хэр удаан ширтэлцсэнийг ч мэдсэнгүй. Яг одоо дотор минь юу болоод байгааг ч ойлгох сөхөө алга. Яг одоо мэдрэгдэж байгаа мэдрэмжийг юу гэж хэлэхээ мэдэхгүй нь. Цээжинд галт уул дэлбэрэх гээд байгаа ч юм шиг, бүр биеийн минь бүх цус нүүрэнд оччихсон уу гэлтэй халуу оргино. Зүрх минь амаар гарах гэж байгаа мэт л цохилж байлаа. Бараг л хажуугаар өнгөрөх хүнд сонсогдохоор.. Түүнээс ийм үг сонсоно чинээ төсөөлж байсангүй. Энэ зүүд биш байгаа?
Advertisement
- In Serial71 Chapters
The Breath of Creation [DROPPED]
General Summary: Sometimes, the multiverse needs expanding. That's where I come in. But, unfortunately, being a deity isn't all fun and games (and is incredibly complicated), as there are always things working against you. Not even the God of the Multiverses can change that. Another Summary: Twelve souls were chosen to expand into the void surrounding the known universe(s), and were given a grace period in which they would experience a relatively safe expansion of their domains. Once that period is up, however, they are free to interact with each other...and what lurks in the depths of the Abyss, the Void, and the Primordial Chaos. I am one of those souls. And let me tell you, this shit ain't easy. Between trying to raise mortals into an immortal army, with which I can defend my domain, dealing with my children, and trying to maintain the balance between all realms of existance, I have my work cut out for me. Sigh. Now I know why, back on Earth, gods worked in mysterious, invisible ways. There's just too much to be done. Formerly called RE: Deity
8 151 - In Serial14 Chapters
ASHURA- THE DEMON SOVEREIGN
A God killed by other Gods but saved by the Supreme One, Given another chance in life. What happens when he is born as a ruthless demon with the blessing of the Supreme one. This is my frst time trying for a fiction. Being not so good with english i request you to please correct me when i am wrong
8 192 - In Serial12 Chapters
The Weapon of Truth
Nothing is as it seems in the city of death... Evan Engle is an assassin in the most dangerous city in the world. He is trained in the art of taking lives. But there's just one problem: he can't bring himself to kill. Corbin Regilus is an estranged prince, cast out of his family and his cushy royal life for being a demigod, a child of the moon. Soon, with a desperate Evan looking for a kill and a bounty on Corbin's head, their fates collide and they are forced to meet. Will their collision cause an explosion big enough to destroy the universe or will the two polar opposites combine and make an something entirely new?
8 145 - In Serial106 Chapters
Baller || ✓ [book2FIUFAMILYseries]
- F I U F A M I L Y S E R I E S -Book 2 - can be read as stand aloneTori Quinn - the beautiful new girl on campus who has one rule; she doesn't date jocks.Maddox Hunter - the handsome basketball star who's draft to the NBA is a season away. His rule? He doesn't take no for an answer.Tori and Maddox might have spent a summers night together but bumping into each other changes things. Tori has a strict rule of not dating jocks. Maddox has a habit of not taking no for an answer. Will his persistence pay off in order to get the girl he can't get off his mind? Or will her rule, rule her life? ✫✬✫"You should know I don't date jocks -- stop trying so hard." "And I don't take no for an answer -- you're just giving me a challenge, darling.""Maddox? Go fuck yourself." She shot back with an over dramatic smile."Aw baby, has no one taught you how to put that mouth of yours to good use yet? I could give you a lesson or two." I taunted her. Which back fired when she threw up her middle finger and walked away from me - on the plus side I got a great view of her ass.[#2] FIU [#1] Baller [#1] MaddoxCompleted; 26/05/22
8 385 - In Serial13 Chapters
Son of the black
He knew what would happen but he did it. He ran away and left everything behind. Jatar 'the coward' , Gunmar's second son, and future Trollhunter. MOVED EVERYTHING ACTIVE!! Only posting on FF.net and AO3!
8 157 - In Serial110 Chapters
Zodiac High-The Series
"When you have a school notoriously renowned for welcoming misconduct into its territory with open arms, a sophomore class with a knack for rule-breaking, and, of course, a complicated social system, what do you get, Ms. Cole?""Well, Miss, you get... chaos."..... Varsity High isn't an ordinary school. Attended by the rich, the clever, the courageous and the mischievous alike, there is never a dull moment... or, as a matter of fact, one that isn't out-of-control in every single way. Welcome to your worst nightmare... or, perhaps, your best daydream...
8 140

