《playboy issues | jimin》1|5
Advertisement
Өрөөндөө хэвтэж байгаад нэг мэдсэн унтчихсан байлаа. Сэртэл Жимин хажууд унтаж байх нь тэр. Би гайхан шууд босч суугаад "энэ яагаад энд унтаж байдаг билээ?" гэтэл үүдний хаалга онгойх шиг болж ээж аав хоёр хоорондоо юм ярилцсаар орж ирэх нь сонсогдов. Би гайхсаар цаг хартал 22:30. Ийм орой болчихсон юм уу??
"зочны өрөөний гэрэл асаалттай байхыг бодвол Ёнжү гэртээ байгаа бололтой. Унтчихсан юм байхдаа?"
Ээжийн хоолой сонсогдоход нь би шууд л Жиминийг түлхээд сэрээх гэтэл тэрээр сэрэхгүй хачин дуу гаргасаар бүр над руу ойртон бэлхүүсээр тэвэрчхэв. Би түүний нуруу руу хүчтэй цохитол Жимин орилох нь тэр. Би шууд амыг нь дартал Жимин нүдээ нээн над руу харлаа. Би долоовор хуруугаа уруулынхаа урд тавиад "чшш"
Ээж "сая юу байсан бэ?"
Би ээжийг өрөөнд орж ирэх байгааг мэдээд Жиминийн татан орноос босгов.
Жимин "ээж аав чинь ирчихсэн юм уу?" гээд шивнэсээр хэллээ. Би Жиминийг орны цаана аваачаад "доошоо хэвт"
"юу вэ? Энд үү?"
Би шууд Жиминийг доош даран хэвтүүлээд "зүгээр л амаа татаад байж бай" гэж хэлчхээд гүйсээр өрөөнөөс гарч иртэл ээж аав хоёр зогсож байх нь тэр.
"өө та хоёр ирчихсэн юм уу?"
Ээж "сая эндээс эрэгтэй хүний орилох дуу гарах шиг болсон?"
Би "гадаа л байсан юм байлгүй. Би харин зурагт үзээд хэвтэж байгаад унтчихсан байна. Та хоёр тэндээ хонохгүй байсан юм уу?"
Аав "харин ажлаа эртхэн зохицуулчхаад"
Ээж "юм идсэн үү?"
Би "аан тиймээ. Идчихсэн. Та хоёр одоо өрөөндөө ордоо"
Ээж "заза" гэсээр тэр хоёр өрөө рүүгээ оров. Би цээжин дээрээ гараа тавин нэг амьсгаа авчхаад буцаад өрөө лүүгээ орсныхоо дараа хаалгаа түгжлээ. Жимин орны цаанаас босч ирээд "аав ээж чинь яагаад ирчхэв?"
"ажлаа зохицуулчихсан гэнээ. Чи одоо хурдан яв"
"яаж дээ. Ийм орой болчхоод байхад яаж явах юм?"
"юу солиороод байгаа юм? Тэгээд хонох гээд байгаа юм уу? Маргааш хичээлтэй гэдгээ мэдэж байна уу?"
Advertisement
"би явмааргүй байнаа"
Би "юу гэсэн үг юм? Хурдан яваа!" гэсээр Жиминийг түлхтэл тэрээр "заза явлаадаа. Харин намайг гаргаж өг" гэхэд нь би нүдээ эргэлдүүлсээр "ядаргаатай юм"
***
Зөөлөн хаалга онгойлготол зочны өрөөнд хэн нэгэн байхгүй байв. Бодвол аав ээж хоёр унтчихсан бололтой. Эсвэл унтаагүй өрөөндөө ном уншаад ч юм уу сууцгааж байж магадгүй.
Би Жиминийг "гараад ир" гэж гараараа дохиод өөрөө өрөөнөөсөө гарлаа. Жиминтэй хамт үүдэнд ирсний дараа "БИ ГАРЧХААД ИРЬЕ" гэж орилчхоод шууд хаалга онгойлгон гарав.
Гарч ирсний дараа Жимин машиндаа суухынхаа өмнө эргэж хараад "би явлаа шүү"
Би "за яв" гэтэл Жимин над руу харсаар байлаа.
"явлаа шүү"
"яваачдээ"
Жимин "заза" гэж хэлснээ машиндаа суув. Тэгээд над руу хараад инээмсэглэн гараа даллачхаад машинаа асаан яваад өглөө. Түүний араас хэсэг харж байгаа гэр лүүгээ оров.
***
Өглөө хичээлдээ явахаар өрөөнөөс гарч иртэл ээж хажуугаар зөрөхдөө "би хүргээд өгөх үү?" гэлээ.
"хэрэггүй ээ би өөрөө явчихна. Аав явчихсан юм уу?"
Ээж "тиймээ. Би одоо явлаа" гэснээ үүдэнд зогсоод гарахынхаа өмнө "дараагийн удаа ирэхдээ машинаа өөр газар тавьж бай гэж Жиминд хэлээрэй. За ээж нь явлаа шүү" гэж хэлээд гараад явчхав. Миний нүд хэвийн хэмжээнээс хэд дахин томрон ээжийн араас гайхсаар үлдлээ.
"ЮУ ВЭ??? Бурхан минь мэдэж байсан юм уу??! Яанаа.."
Ээжийг гарсны дараа амаа даран хэсэг зогсож байгаад хичээлдээ явахаар араас нь гарлаа.
Сургууль дээр цайны газарт хоол идээд сууж байтал Инү Мисү хоёр хоорондоо юм ярилцаж байснаа над руу хараад "чи яагаад Тэхёны үдэшлэгт очихгүй гээд байгаа юм?"
"би тиймэрхүү юманд очих дургүй. Тэгээд тэнд очоод бүгдээрээ ууна биз" гэж хэлээд будаа савхдан амандаа хийхдээ урагшаа харвал тэндээс Жимин хоолоо барьчихсан ирж байлаа. Тэрээр над руу харсаар хажуугаар зөрөхийнхөө өмнө нүдээ ирмэчхээд инээмсэглэхэд нь гэнэт л зүрх түргэн цохилоод эхлэх нь тэр. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч энэ их сонин мэдрэмж байсан. "Бусад охидод ч ийм мэдрэмж төрдөг байх даа" гэх бодол толгойд эргэлдэж байв. Жимин хажуугаар зөрөн хойно нэг ширээнд Тэхён Жонгүг хоёртой суусны дараа би араас нь ширтсээр байлаа. Хэр удаан ширтсэнээ мэдэхгүй ч хэн нэгэн "Ёнжү" гэхэд л нэг юм Жиминээс харцаа салгав.
Advertisement
Инү "чи юу хараад байгаа юм?"
"юу ч бишдээ"
Мисү "тэгээд үдэшлэгт очихгүй юм уу? Чамайг очихгүй гэвэл би очихгүй"
Инү "Жимин очих болохоор тэгээд байгаа юм уу?" гэхэд нь би нэг юм санан түүн рүү хараад "Жимин? Юу, үгүй ээ би очно" гэж хэлээд хоолоо барин босоод "за тэгвэл би явлаа" гэж хэлээд ширээнээс босон явлаа. Харин тэр хоёр ахиад л юу ч ойлгоогүй чигтээ үлдэв.
***
Завсарлагаанаар ангид хүүхдүүд шуугилдаж байхад би бодолд автан сууна.
Би арай ч өөрийгөө Жиминд сайн болсон гэж бодохгүй байна. Би яаж түүн шиг завхай залууд дурлах юм бэ? Тиймээ, энэ бол байж боломгүй зүйл. Гэхдээ миний мэдрэмжүүд.. Жимин надад хүрэхэд, над руу хараад инээмсэглэхэд төрдөг мэдрэмжүүд өөр зүйл хэлээд байна.
"юу бодоод байгаа юм?"
Бодож байсан бодлуудыг минь Тэхёны дуу сарниулчихав. Урагшаа хартал тэрээр Мисүгийн суудалд над руу харчихсан сууж байлаа.
"юу бодсон болоод намайг бүхэл бүтэн 5 удаа чамайг дуудаж байхад сонссонгүй вэ?"
"чамд хамаагүй дээ"
"Жиминийг болохоор уу?"
Би түүний хэлсэнд гайхан нүдээ томруулаад "ю-юу яриад байгаа юм?"
Тэхён инээмсэглээд "чи Жиминд сайн биздээ?"
"а-айн?? Чимээгүй байгаач! Юун Жимин? Б-би яахаараа Жиминд сайн байдаг юм!"
Тэхён шүдээ гарган инээгээд "сандарч байгааг нь ээ"
"би сандраагүй! Бас чи надтай дотно юм шиг байхаа боль. Өмнөх шигээ анзаардаггүй байснаараа л бай"
"чи намайг хайр дурлалын мэргэжилтэн гэдгийг мэддэггүй хэрэг үү? Би чамайг Жимин рүү ширтэж байхыг хэд хэдэн удаа харж байсан"
Түүнийг ингэж хэлэхэд нэг удаа Жиминийг харж байгаад Тэхёнтой харц тулгарчихсанаа санав.
"тэр чинь эртээд нэг л удаа байсан"
"үгүй ээ нэг биш удаа. Өнөөдөр ч гэсэн"
"чи чинь намайг ширтээд сууж байдаг юм уу?"
"юу гэж дээ. Жиминийг давуулж харахаар л чи шууд нүдэнд тусаад байдаг. Тэгээд дандаа Жимин рүү харж байдаг"
Би хариу хэлэлгүй түүн рүү хальт муухай харчхаад доошоо хартал Тэхён "би хүнд хэлэхгүй дээ. Харин надаас тусламж авмаар байвал би хэзээд туслана шүү" гэж хэлээд босчхов.
"надад чиний тусламж энэ тэр хэрэггүй ээ. Ямар би Жиминд сайн биш"
Тэхён "битгий сэтгэлээ нуугаад бай л даа. Жимин та хоёр адилхан юм.." гэж хэлснээ яваад өгөх нь тэр. Адилхаан?? Тэр бид хоёр?
***
Хичээл тарсны дараа ангиас гарч иртэл ардаас Тэхён дуудан багшид өгөх ёстой сурагчдын дэвтэрнүүдийг надад өглөө. Ер нь яагаад заавал би өгөх ёстой юм бэ? Үнэндээ багш нар надад сайн байдаг болохоор манай ангийнхан ихэнхдээ намайг урдаа барьдаг. Тэглээ гээд юм болгонд нь би ингэж өмнөөс нь хийж байх юм байхдаа?
Тэхёнтой хамт багш нарын өрөөнд орон дэвтэрнүүдийг өгчхөөд гарч иртэл Тэхён "баяртай" гэж хэлээд шууд л гүйгээд явчхав. Харин би нөгөө тийшээ харан алхаж явтал Жимин өөдөөс ирж байх нь тэр. Харихгүй юугаа хийгээд яваад байдаг байнаа?
Жимин хүрч ирэн миний өмнө зогссоноо "юу хийж байгаа юм?"
"харин чи?"
"багшид юм хийж өгөөд. Чи сая Тэхёнтой хамт байсан уу?"
"аан тиймээ. Багшид дэвтэр өгсөн юм"
Тэгтэл Жимин "ойрд Тэхёнтой их дотно байх чинээ" гэж амандаа бувтнасаар түрүүлээд яваад өгөв.
Advertisement
- In Serial12 Chapters
AfterWorld
Dying from reasons unknown Jake finds himself alive in a world between the mortal realm. Here in a world called Afterworld. Jake must strive to keep his second life from slipping through his grasp as he works to grow stronger. Taking up the mantle of an adventurer Jake will travel the world. Along with his friends, he will risk his life for glory, power, and adventure. In a world straight out of a fantasy, one could only guess at what fate has in store for Jake. Welcome to AfterWorld the world for souls. Please be sure to grab a brochure and a map for all first-time visitors. Those of you who have returned we hope your stay is enjoyable. RIP!
8 80 - In Serial14 Chapters
Midas Touch
There is no such thing as time travel, i know that, you know that, we all know that. However if you were to find yourself at the exact point that caused you to lose your everything you owned and everything you aspired to achieve, what would you do. Foloow us as we follow the journey of Simon Emerson who finds himself in the past but is certain it is merely in his head as he attempts to undo his failures in life and achieve his lifelong dream.
8 190 - In Serial10 Chapters
Star Academy - Year One
Far in the future, when humanity has spread itself across half the known universe, a single academy attracts the greatest minds. That school is Star Academy. Run by a mysterious headmistress, filled with oddities, training humanity's best and brightest for an unknown purpose. Part military training, part science curriculum Star Academy trains leaders for humanities many disparate factions. Our story follows three 7-year-olds torn from their families and their former lives. Thrust into the heart of an epic space opera they have no inkling yet of. Auberje, Riley, and Helos are bound by age and united by training, yet apart by faction. Should they come together and fulfill their purpose, hope might still be had. For now, they must train and learn. Students at Star Academy are always pushed to their limits during the mysterious Greathing competitions.
8 116 - In Serial22 Chapters
medieval reincarnation(being remade)
This Story is Going to me remade,
8 223 - In Serial67 Chapters
Sports Love *Ricci Rivero* [COMPLETE]
Mia De Leon was your Dream Girl She was a great Volleyball player but She's still singleLahat ng lalaki gustong maging kanya pero isang lalaki lang ang nasa puso niyaRicci Rivero was the man of your DreamsHe has many fangirls because he is so handsome Just because of that but eversince he Met Mia He fell inloveBasahin niyo po yung story nila Mia De Leon at Ricci Rivero. Highest Ranking #59 In FanFiction
8 198 - In Serial38 Chapters
4 Letters Long [OHSHC]
Kaoru x OCAkane Yukimura and her brother, Yoichirou Yukimura transfer to Ouran Campus upon Shizue Suoh's, Tamaki's grandmother, request in return for Akane who saved her life.Akane and Yoichirou have not led an easy life for their past five years. But when they come across the Ouran High School Host Club, things start to turn to the lighter side.
8 95

