《playboy issues | jimin》1|0
Advertisement
Ангиас гарч иртэл шатны наахан Жимин утсаа чихэндээ барьчихсан хэн нэгэнтэй ярьж байгаа бололтой зогсож байлаа. Дээрээс нь үнэхээр ууртай харагдаж байна. Үнэндээ тэр долоо хоногийн турш ийм байгаа. Надтай үг дуугарахгүй, үргэлж хөмсөг зангидаж явна.
Тэрээр утсаа тасалсныхаа дараа гараа атгаж байгаад хана руу хүчтэй цохиход нь би түүн рүү гүйсээр очлоо. Жимин дахиад цохих гэхэд нь би гарыг нь барьж аваад "хөөе чи яагаад байгаа юм?" гэтэл Жимин над руу харснаа гараа надаас татан буулгав. Хэтэрхий хүчтэй цохисон бололтой гар нь шалбарчихсан байлаа.
"яагаад галзуу хүн шиг хана цохиод байгаа юм?"
Жимин "яагаачгүй ээ. Юу ч биш" гээд явах гэхэд нь би гараас нь бариад "хөөе юу болсон юм?" гэтэл Жимин гараа хүчтэй татаж авснаа "юу ч биш гээд байна! Битгий миний хэрэгт оролц. Надаас хол бай" гэж хэлээд яваад өгөв. Харин би түүний араас юу ч ойлгоогүй царайтаа үлдэхдээ "э-энэ одоо? Хүн зүгээр л туслах санаатай асууж байхад ямар муухай ааштай юм бэ? Бурхан минь гэж" гэж хэлээд анги руугаа хурдан хурдан алхлаа. Ангид орж ирээд суутал Мисү эргэж хараад "маргааш Тэхён гэртээ үдэшлэг зохионо гэж байна лээ. Сонссон уу?"
"юу?? Үдэшлэг ээ?"
"Жимин чамд хэлээгүй юм уу?"
"мэдэхгүй ээ! Сая ууртай л юм явж байсан. Шал дургүй хүрчихлээ"
"муудалцчихсан юм уу?"
"хэн мэддэг юм"
Би ингэж хэлчхээд гараа элгэндээ тэврэн "яагаад байгаагаа хэлэхгүй байж хүнд уурлаж гэнэ" гэсээр өөртөө сонсогдохоор амандаа бувтнав.
***
Инү Мисү хоёртой цайны газраас гараад явж байхдаа Жиминийг олж харав. Тэр нэг л өөр харагдаад байна. Ойлгомжтой, ямар нэг юм болсон л байх. Тэр хачин царайлан хэсэг зогсож байснаа яваад өглөө.
Мисү Жиминий араас харж байснаа "Жимин яачихсан юм?" гэхэд нь би мөрөө хавчаад "мэдэх юм алга даа. Инү чамд?" гээд Инү рүү харвал тэр "би ойрд Жиминтэй харьцахгүй байгаа" гэлээ.
Би санаа алдаад алхаж эхлэв. Магадгүй түүний гэр бүлд л асуудал гарсан байх. Тэднийх их асуудалтай юм билээ. Ер нь тэр өөрийнхөө асуудлаа хэн нэгэнд хэлж ярилцдаг болов уу? гэж бодсоор алхаж байхдаа Тэхёныг олж харлаа. Би Инү Мисү хоёрыг орхин түүнийг зүгт явтал тэр хоёр бага зэрэг гайхан үлдэв. Үнэндээ би анх удаа түүнтэй ярилцах гэж байна.
Advertisement
Би "нөгөө Тэхён?" гэтэл тэр над руу харснаа ярилцаж байсан залуугаа цааш явуулчхав.
"Ёнжү?"
"Жиминий талаар асуух гэсэн юм. Тэр сүүлийн үед яагаад тийм сонин байгаад байгааг мэдэх үү?"
"нөгөө, уучлаарай гэхдээ.. хэлж чадахгүй нь ээ"
"яагаад? Түүнд юу болсон юм?"
Тэхён "юу ч гэсэн түүнд хэцүү байгаа. Ер нь бол сэтгэл гутралд орчихсон. Тийм болохоор амархан уурладаг. Юу гээч, Жимин уураа бага зэрэг хянаж чаддаггүй юм. Одоохондоо түүнтэй нэг их ойртоод хэрэггүй дээ. Чамд ч уураа гаргаж магад. Жимин чамд өөрөө бүгдийг нь хэлэх цагт л түүнтэй ярилцаарай" гэснээ миний мөрөн дээр гараа тавиад "баяртай Ёнжү" гээд шүдээ гарган инээмсэглэсээр яваад өгөв.
Тэгээд Жимин яг юунаас болж уурлаад байгаа юм бэ?
***
Хичээлийн дараа Жиминтэй машины зогсоол руу алхаж байтал Жиминий машины урд иртэл түүний утас дуугарав.
"би ахиж очихгүй гэж хэлсэн", "чадахгүй гээд байна",
"намайг тайван байлга гуйя"
Жимин ингэж хэлээд утсаа тасалчхав. Түүнийг утсаа тасалчхаад эргэж харахад нь би "юу болсноо хэлэхгүй юм уу?" гэтэл Жимин "би чамд хэлсэн шдээ. Миний хэрэгт битгий оролц"
"чи өөрөө миний найз залуу гээд миний хэрэгт оролцдог хэрнээ яагаад намайг гэхээр болохгүй гээд байгаа юм? Хэрвээ надад хэлвэл--"
"ҮГҮЙ ГЭЭД БАЙНА!"
Тэр бараг л над руу хашхирав.
"ҮГҮЙ ГЭЭД БАЙХАД ЧИ ХЭН БОЛООД ИНГЭЖ ИХ АСУУЖ ШАЛГААГААД БАЙГАА ЮМ БЭ??!"
Тэр.. Тэр яагаад над руу ийм чанга дуугаар орилоод байгаа юм бэ?
"харин чи яагаад өөдөөс хашхичаад байгаа юм? Би зүгээр л чиний санааг зовоогоод байгаа зүйлийг чинь сонсож зөвлөе гэж бодсон юм"
"зүгээр л намайг тайван орхиод өг. Надад чиний хэрэг байхгүй байхад битгий ингээд бай. Чи миний тухай юу ч мэдэхгүй. Тийм байж миний хэрэгт битгий оролцоод бай!! Зүгээр л амаа татаад чимээгүй байж болохгүй байна уу?"
"би чиний дураар амаа татаад суух ёстой юм уу? Чамд санаа зовсондоо л асуусан"
Жимин "тэгвэл битгий санаа зов!" гэснээ толгойгоо бариад "бурхан минь гэж эндээс зайлаад өг гуйя..! Надад чиний санаа зоволт хэрэггүй"
"зайлаад өг? Гайхалтай мэдээж. Энийг чинь л хүлээгээд байсан юм. Бидний энэ тэнэг утгагүй тоглоомыг дуусгацгаая. Энэ үерхэл анхнаасаа л ямар ч утгагүй байсан. Зорилго нь зүгээр л чи надтай унтах. Тийм биздээ?"
Жимин "юу... Үгүй ээ Ёнжү. Би-" гэхэд нь би түүний үгийг таслаж "яг одоо зайлаад өгөх болохоор хүргэж өгөх гэсний хэрэггүй шүү. Бас утаснаасаа миний дугаарыг устгаарай. Энэ бол бидний утгагүй үерхлийн төгсгөл ойлгов уу? Баяртай би харилаа" гэж хэлээд эргэж харан явтал Жимин юу ч дуугаралгүй үлдэх аж.
──────────
🤫
🤔
😂
Advertisement
- In Serial40 Chapters
Woke up Kidnapped
Gabriel Walker wakes up confused in a white cell in a spaceship with no memory of how he ended up there. With him in the cell is a alien prisoner and together they begin planning their escape and start figuring out what happened. New chapter every other Wednesday (usually) Chapters with explicit sexual content are marked with (nsfw).
8 128 - In Serial89 Chapters
光の道 : Refraction
New Tokyo is a city of two cultures where wizards and ordinary people live in harmony. But this peace comes at a great price. To protect public order, Magical Anti-Crime Special Force Unit is quick to eliminate every disobedient mage. Niji Murasaki has always aspired to become a member of this Unit, but after an unlucky turn of events she is forced to stay on the other side of the barricade. Her thrilling, but life-threatening adventure begins! Illustrated by Chu Chuguy. Updates: Tue/Sat
8 239 - In Serial10 Chapters
Heartless
Lionel Stine, a doctor who lives on the outskirt of the city called Lenin. He meets a peddler who sell heart shaped prism encased in a translucent box.
8 131 - In Serial51 Chapters
Destined Meet ; jjh ✔️
It a best choice.....to marry you~Jaehyun*the way author write is a bit mess not too mess,author lazy to edit so hope you can forgive*#complete Highest rank:4#jaehyunfanfic 6#jaehyunff 1#jaehyunjung1#nctjaehyun 2#jaehyunfanfic
8 217 - In Serial17 Chapters
Obito Hatake(Son of Kakashi x Mirai)
This is a request story from @Jodanse-Putos Obito is the son of Kakashi and was named after his friend. His mother was a member of the Uchiha clan but died shortly after he was born. When he was a kid he met Mirai and they've been friends ever since. Now the story takes place at the beginning of Boruto.I dont own Naruto or Boruto or any pictures in this story.
8 211 - In Serial7 Chapters
' i wish ii could paint our love'
8 161

