《playboy issues | jimin》0|7
Advertisement
Өрөөнөөсөө гарч ирээд хөргөгчнөөс ус аван уутал ээж гал тогоонд орж ирээд "өдөр гэрт байсан хүү.. Пак Жимин гэл үү?" гэхэд нь би савтай усаа ширээн дээр тавиад "тиймээ"
"тэгэхээр та хоёр үнэхээр үерхэж байгаа юм уу?"
"мм.... Магадгүй тийм"
"хэзээнээс?"
"хэдхэн хоногийн өмнөөс л"
"яагаад үерхэж байгаагаа хэлээгүй юм? Их царайлаг хүү байна лээ. Бас бие хаа ч сайтай"
"тийм л дээ. Гэхдээ та түүнийг сайн мэдэхгүй шүү дээ. Тэр охидын дунд үнэхээр алдартай. Тийм болохоор ааш зан нь тийм сайхан бишээ"
"надад тэгж санагдахгүй л байсан даа. Үнэхээр эелдэг юм билээ"
"гаднаа л"
Би ингэж хэлчхээд гартаа барьсан савтай усаа ууж эхлэв.
"тэгэхээр.... та хоёр одоохондоо бэлгийн харьцаанд ороогүй биздээ?"
Ээжийг хэлэхэд нь би шууд л ууж байсан усандаа хахаж цацан асгачихлаа.
"юу яриад байгаа юм бэ? Юу гэж дээ!"
Ээж "юмыг яаж мэдэхэв хэрвээ тийм юм болвол болгоомжтой байгаарай гэх гэсэн юм. Жишээ нь хамгаалалт. Учир нь чи сургуулиа төгсөөгүй байгаа" гэж хэлээд инээмсэглэснээ цааш явахынхаа өмнө "түүний тухай асуух зүйл их байгаа ч дараа нь илүү тухтай ярилцацгаая. Ээж нь унтлаа шүү. Сайхан амраарай" гэж хэлчхээд яваад өгөв.
"ээж бас юу вээ? Ганц охиноо сургуулиа ч төгсөөгүй байхад хүнтэй унтана гэж яаж бодож чадаж байнаа?"
Савтай усаа буцааж хийхдээ хөргөгчний хаалгыг чанга гэгч нь хаан өрөө рүүгээ орохоор явлаа.
***
Өнөөдөр амралтын өдөр учир 10 цаг хүртэл унтсаны эцэст сэрэн утсаа аваад хартал Жиминээс 3 дуудлага, 5 зурвас ирсэн байв. Юу вэ? Яагаад?
Яагаад утсаа авахгүй байгаа юм?
Одоог хүртэл унтсаар л байгаа юм уу?
Чиний унтаж байгаа царайг харж сэрэх юмсан.
Хоёулаа өнөөдөр болзъё. Бидний анхны болзоо. Би одоо чам руу очлоо.
Би гэрийн чинь гадаа байна! Унтаахай минь одоо бос.
"юу гадаа??" гэсээр цаг хартал 10:05 болж байв. Шууд босон цонхоор хартал үүдэнд Жиминий машин байлаа.
"үнэхээр ирчихэж. Гэхдээ дотор нь байхгүй юм шиг харагдаад байх юм" гэтэл гэнэт хаалга тогших нь тэр. Тэгтэл хаалганы цаанаас "Ёнжү, би ирлээ. Боссон уу?" гэх Жиминий хоолой сонсогдов.
Юу вэээ?? Ж-Жимин? Тэр яагаад энд байгаа юм? Манай гэрт?
"би орлоо шүү" гэсний дараа хаалга онгойгдож эхлэв. Би шууд л хөнжилдөө шурган хэвтлээ. Жимин хүрч ирэн орон дээр сууснаа хөнжлийг минь миний толгой дээрээс аваад "миний унтаахай гүнж унтсаар л байгаа юм биш биз?" гэхэд нь би түүн рүү муухай хараад "ямар юмаа? Унтаахай гүнж ээ?"
Advertisement
Жимин толгой дохьсноо "тиймээ, яасан? Эсвэл би чамайг үнсэж сэрээх ёстой байсан юм уу?" гэж хэлээд инээмсэглэв. Би хөнжлөө буцааж аван дээгүүрээ бүтээх гэтэл Жимин хөнжлийг улам чанга атгаад "яах гээд байгаа юм бэ? Надтай гарахгүй юм уу?"
"тиймээ гармааргүй байна. Тэглээч би дөнгөж сая сэрсэн"
Жимин "тэгээд юу гэж? Ичээд байгаа юм уу?" гээд инээмсэглэснээ хажууд хөнжил дотор орон миний өөдөөс хараад хэвтчихэв.
Би "хөөе яаж байгаа юм?" гээд холдох гэтэл Жимин миний гарнаас хөдөлгөхгүйгээр бариад "дөнгөж сэрсэн царай чинь ч хөөрхөн юм. Чи яагаад ийм хөөрхөн байдаг юм бэ?"
"больж үз. Дөнгөж сэрсэн царай хөөрхөн байна гэж юу байсан юм?"
Жимин инээснээ "за тийм дээ" гэхэд нь би түүн рүү муухай хартал Жимин чанга дуугаар инээж эхлэв.
"чи үнэхээр надад сайн юм биш биздээ?"
Намайг түүнээс асуухад Жимин зүгээр л толгой сэгсэрлээ. Би үргэлжлүүлэн "бас л догдлуулах оролдлого уу? Чи үнэхээр хачин. Үргэлж надад драма дээрх залуус шиг гоё гоё үг хэлдэг мөртлөө тэрийгээ зөвхөн надад хэлдэг бас догдлуулах гэж гэдэг. Бас хэлж байгаа, хийж байгаа чинь яг л надад сайн юм шиг мэдрэгдээд байх юм"
Жимин инээмсэглэсэн хэвээр "бид үерхэж байгаа болохоор би чамд ингэж хандмаар байна. Бас би жинхнээсээ үерхэхээрээ хийхийг хүсдэг байсан зүйлүүдээ чамтай хиймээр байна. Бас эхнээс нь хийж байгаа"
"гэхдээ яагаад надтай гэж?"
"зүгээр л. Магадгүй бид үерхэж байгаа болохоор?" гэхэд нь би "гэхдээ юу гээч, чи ойрд нэг л...миний мэддэг байсан Жиминээс өөрчлөгдчихсөн юм шиг санагдаад байгаа. Энэ нь чи бид хоёр үерхэж эхэлснээс хойш өөрчлөгдсөн эсвэл угаасаа ийм байсныг чинь би мэддэггүй байсан. Аль нь юм?"
Жимин "аль аль нь" гэж хэлээд инээмсэглэснээ хэсэг чимээгүй миний нүд рүү харж байгаад "юу гээч, би чиний нүд рүү харах болгонд нүднээс чинь ямар нэг үзэсгэлэнтэй зүйлийг олж харах юм" гэхэд нь би "юу юм?" гэтэл тэр "өөрийгөө" гэж хэлээд инээмсэглэснээ босчхов.
"бурхан минь, чам шиг өөртөө итгэлтэй байж үзэх юмсан"
"аливээ бос. Бидний болзооны цагаас битгий хороогоод бай. Би зүгээр л нэг сарын үерхлээ үр бүтээлтэй, дурсамжтай байлгах гэсэн юм"
"тэгээд чи л тэгмээр байгаа биз. Би лав энэ нэг сарыг хурдан өнгөрөөсэй гэж хүсч байна"
***
Бид мэдээж хамгийн эхэнд кино театр орсон. Киноны тасалбараа авчихаад, Жиминийг хүлээж байх хооронд зарим нэг зүйлсийг бодов. Эрэгтэй хүн ер нь догдолдог болов уу? Драма дээрээс бол харж байсан ч амьдрал дээр тэднийг юу мэдэрч байгааг мэдэхгүй юм. Ялангуяа Пак Жиминийг. Тэр догдолж бас сандардаг болов уу?
Advertisement
Жимин попкорн, ундаа барьсаар хүрч ирээд "за орцгоох уу? Одоо бараг эхлэх болж байгаа байхаа"
Кино эхлэн талдаа оров. Үнэндээ дажгүй хайрын тухай кино шиг байсан ч тэр ийм кино үздэг юм байх даа? Эрэгтэй хүмүүс түлхүү тулаантай, түүхэн эсвэл уран зөгнөлт кино үздэг байх гэж бодож байсан. Эсвэл тэр зүгээр намайг бодож энэ киног сонгосон юм болов уу?
Киноны эрэгтэй гол дүр эмэгтэйдээ гэрлэх санал тавьж буй хэсэг гарч эхлэхэд нь би нэг юм санав. Зүгээр л үзье.
Бид хоёрын сандлын дунд тусгаарласан бариул дээр Жимин гараа тавьсан байх ба би түүнд нь хүрэхээр аажим аажмаар гараа ойртуулж байтал гэнэт Жимин "хэрвээ хүрвэл дараа нь харамсана шүү" гэхэд нь би сандран шууд л гараа татаж авав.
"ю-юу яриад байгаа юм?"
Жимин тоосонгүй бололтой чимээгүй болчхов. "Ер нь ямар хамаатай юм? Тэр надад дандаа л дураараа хүрдэг. Тэгэхээр би ч гэсэн хүрэхэд яав л гэж?" гэж бодсоор шууд л Жиминий гараас атгачхав. Тэгтэл Жимин гараа авахгүйгээр над руу гайхан харлаа.
Жимин "харанхуй кино театрт аль хэдийнээ ямар нэг зүйлийг дотроо бодчихсон залуугийн гарт хүрэх нь үнэхээр аюултай нөхцөл байдал гэж бодохгүй байна уу?" гэж хэлснээ гараа дээш нь харуулаад миний гарыг атгачхав. Сандран гараа авах гэтэл Жимин улам чанга атгана.
"юу бодсон гэж? А-аюултай нөхцөл байдал?"
Жимин инээмсэглэснээ миний гарыг атгасан байсан гараа даашинзан дотуур минь оруулан гуян дээгүүр гүйлгэж эхлэлээ. Үнэндээ би сул, цайвар ягаан даашинз өмссөн болохоор хөлөөрөө ямар нэг юм өмсөөгүй учир Жимин гуяыг минь зөөлөн илэх нь намайг тавгүйтүүлж байв. Түүний надад хүрч байгаа нь мэдрэгдээд байна.
Тэгээд гуяыг минь илж байсан гараа дээшлүүлсээр дотоожны минь гаднаас хуруугаараа зөөлөн үрж эхлэхэд нь миний бие хачин болж байгааг анзаараад шууд Жиминийг болиулав.
"ч-чи чинь ямар новшоо хийгээд байгаа юм?"
Жимин над руу хараад "харамсана гэж хэлсэн биз дээ?" гэж хэлснээ урагшаа харчхав.
Бурхан минь гэж.. Саяных юу байсан бэ? Тэр кино театрт байж яаж ингэж чадаж байнаа? Түүний үйлдэл бүр нь яагаад ийм байдгийг ойлгохгүй нь.
Жиминий үйлдлээс болоод хэтэрхий сандарснаас болж хамаг хөлс гарчихсан байв. Яг л удахгүй шатах гэж байгаа мэт мэдрэмж төрөөд байх юм. Хурдан эндээс гарах юмсан.
Киног арай гэж дуусган гарч ирээд шууд л угаалгын өрөө оров. Би гараа угаачхаад толь руу хэсэг өөрийгөө харан зогслоо.
"одоог хүртэл сандраад байх юм. Хамаг бие хачин болчихлоо. Саяны Жиминий үйлдэл надад үнэхээр таалагдсангүй"
Өөртэйгөө ярьсаар угаалгын өрөөнөөс гарч иртэл Жимин миний цүнхийг барьчихсан зогсож байв. Жиминээс цүнхээ авсныхаа дараа эргэн тойрны хүмүүс бид хоёр луу харж байгааг анзаарлаа. Мэдээж ойлгомжтой шүү дээ. Охидууд Жиминийг ярьж байна.
Би зөвхөн Жиминд сонсогдохоор "чи хаана ч байсан алдартай байх юм. Энэ охидууд чамайг хараад шивнэлдэж байгааг анзаарч байна уу?"
"мэдээж. Дээрээс нь намайг найз охиноо хүлээн цүнхийг нь бариад зогсож байгаа ямар эелдэг залуу вэ гэж бодож байгаа"
"бас чамтай хамт явж байгаа охинд дургүй нь хүрч байгаа, тийм үү? Би сая нэг нь миний тухай ярихыг сонслоо"
Жимин "тэд чамд зүгээр л атаархаж байгаа юмаа" гэснээ миний бүсэлхийгээр тэврээд уруулаа чихэнд минь наан "намайг өөрийн болгочихсон болохоор" гээд алхаж эхлэв. Харин би түүний гарыг өөрөөсөө холдуулаад "битгий солиор. Бас надад битгий хүр"
***
Миний хүслээр бид пицца идэхээр боллоо. Пиццагаа авсны дараа би ширээний ард суун яг идэх гэж байтал Жимин "чи пиццанд дуртай юм уу?"
Би "үгүй ээ тийм ч дуртай биш. Гэхдээ хааяа идэхэд зүгээр" гэж хэлээд пиццанаасаа нэг хазлаа. Жимин нэг ундаа авсан байх ба дотор нь хоёр соруул хийчхэв.
"чи яагаад нэгийг авчихсан юм?"
"би иймэрхүү ундаа нээх их уух дургүй ээ. Ам цангавал ус авч ууна"
"хөөхх эрүүл хооллолтод ч анхаардаг байх нь ээ"
"харин чи үргэлж биед муу зүйл идэх юм"
Би гартаа пиццагаа барьчихсан байсан болохоор ундаа руу толгойгоороо ойртон соруулыг амандаа хийтэл Жимин ч гэсэн ойртон нөгөө соруулыг нь амандаа хийчих нь тэр. Би нүдээ томруулсаар шууд л холдов.
"ч-чи уухгүй гээгүй юм уу?"
Жимин "үгүй ээ тэгээгүй. Их уух дургүй л гэсэн. Яагаад намайг хоёр соруул хийсэн гэж бодоов?" гэж хэлээд над руу харан инээмсэглэв. Харин би өөдөөс нь худлаа инээгээд "уух гэж байгаа бол миний дараа уу. Битгий гэнэт ингэж ойртоод бай" гэхэд Жимин инээмсэглэсээр "догдлоод байгаа байх нь"
Би "үгүй!!" гэж хэлээд пиццагаа идэж эхлэв. Гэвч Жимин намайг ширтсээр байгаа нь илт мэдэгдэх ба яагаад ч юм энэ нь надад тавгүй байна.
"битгий намайг ширтээд бай тэгэх үү?"
"догдлоод байгаа юм уу?"
"дахиж ингэж асуувал би чамайг ална шүү"
Жимин инээснээ зөвхөн өөртөө сонсогдохоор "одоо яадаг билээ, би догдлоод байдаг.."
Advertisement
- In Serial570 Chapters
Tsuki ga Michibiku Isekai Douchuu
High school student Misumi Makoto is called into a fantasy world by the god Tsukuyomi, in order to be a hero. However, the Goddess ruling the world isn’t as thrilled to have him there, and kicks him to the edge of the world. Tsukuyomi declares that Makoto is free to find his own way after Makoto is abandoned by the other Goddess.
8 232 - In Serial22 Chapters
Iron Saga - A Military science fiction adventure
This is my first attempt at anything resembling a novel. I planned it as an ongoing story with my main character Leo go through different arcs. This story will have many aspects, ideas, and inspirations I care about in it. The genre is primarily being military science fiction with a sprinkle of litrpg and elements throughout the story.
8 197 - In Serial41 Chapters
The Ash Earth
Another chance at life? Hell Yeah! As the strongest Soul Cultivator, Rihan sat in the Pinnacle of the Martial World but was taken down by the Ancient Gods and his lackey. He was killed by the Ancient God and returned to his 11-year-old self. Given another chance to change his destiny and save his loved ones. With another hope to battle the Ancient God, he will once again set out with the vast knowledge accumulated from his previous life. Training faster than anyone else, and holding the knowledge from the distant future, he will set out to settle the enmities from his past lives as he climb to be the strongest again. "I can't believe I'm returned back to my 13-year-old self," Rihan's eye looks determined, "I will beyond the Ancient Gods and be a God-like being that dominates everything in this life!" *A new chapter will be released every 2 days.
8 201 - In Serial19 Chapters
A magical fox Stole my body and gave me its
The story talks about a normal guy named Ivo having a near-death experience and having a bodyswap with a magical fox in another world.My attempt at mixing isekai with magical foxes and other beasts. English is not my main language, and my choice of trying to write in 1st person might not be the best, but that's how I could bring myself to write it so I'll cope with it.Updating is gonna be sporadic, but I try to aim at one chapter (1-2 pages) per week
8 210 - In Serial74 Chapters
unconditional love ✓
" Loving you is a losing game " " Sumedh....." She yelled and wakeup in jerk and started cryingShe just got up from her worst nightmare........." Where is my sumedh " she said " We got know that he is no more.." a boy said with teary eyes" No...he is alive..I can feel his presences of his unconditional love..I can feel him in pain" she said and sobbed " I will get him back .." she said and ran towards a dark room ..Darkness engulfed her and she cried heart out .. remembering her love..Sumedh mudhelkar an caring nature boy who fall in love with his co star. Confessied but...Malika singh she is in love with his co star sumedh but not excepting beacuse of some reasons some fear... She have a terrible past" Then two best friends become a best lovers " But Strom of their life waiting for them" " They saprated ..but love never dies.." For her loving him is a losing game ..Where is sumedh ? Is he alive ? To get know where is sumedh read Second season of this book is " Unconditional love _finding your love "
8 193 - In Serial32 Chapters
Dere's Boyfriend Scenarios (DISCONTINUED)
(NEW)Hey before you click on this book I want to say that this book is discontinued the reason and my 50k special voice reveal are in my last chapter i did there will be a link there and i will also be making a new version on this book in the future hopefully :) enjoy this book if you're still reading it though have fun and I'll see ya soon on the next update/book!!(NEWEST)Hey! The newer book is out!! So go ahead and go there!! Enjoy!! :D (OLD)Hi there this is my first Boyfriend Scenarios so hope you guys like it! It's my first time making a story so forgive me if I did something wrong so yeah! Also I update a scenario when I'm not lazy so... ye In this scenario there will be:Tsundere DandereDeredereYandereOujidereKuudereBakadereSo I hope you enjoy this Scenario!!Ranks uwu#253 Tsundere#43 Dandere#34 Deredere#28 Dere#15 Boyfriend scenarios #16 Dere#24 Boyfriend scenarios#20 Boyfriend scenarios#18 Boyfriend scenarios
8 210

