《playboy issues | jimin》0|5
Advertisement
Пак Жимин. Тэр дахиад л намайг өөрийн дураараа үнсчихлээ. Хэзээ ийм байхаа болих юм бол? Тэр үргэлж л өөрийнхөө дураар бүхнийг хийж байх юм. Харин би түүнийг өөрөөсөө холдуулж ч чадахгүй байсаар л.
Бидний богинохон үнсэлтийн дараа Жимин надаас холдоод "романтик биш байна гэж үү? Яг л киноны үзэгдэл шиг" гэж хэлээд нүд рүү минь ширтсэн хэвээр инээмсэглэснээ "догдолж байна уу?"
"хэдий саяны нөхцөл байдал, уур амьсгал бас чиний үнсэлт гээд бүгд цаг үеээ олсон романтик, сэтгэл хөдөлмөөр байсан ч.. би огтхон ч догдолсонгүй. Урмыг чинь хугалсан бол уучлаарай"
Би түүнд ингэж хэлчхээд түрүүлэн машинд нь суулаа. Харин Жимин яг л өмнөх шигээ нууцлаг инээмсэглэлээ нүүрэндээ тодруулсаар зогсоно.
Мэдээж ихэнх охид иймэрхүү нөхцөлд догдлох нь гарцаагүй. Харин миний хувьд иймэрхүү зүйлд догдлох нь инээдтэй зүйл. Мэдэхгүй юм даа, яагаад ч юм би тийм амархан догдлоод байхаа больчихсон бололтой.
***
Усанд орчихоод толгойгоо алчуураар арчсаар гарч иртэл утсанд зурвас ирэх нь тэр.
:
Ханиад хүрээгүй биздээ?
:
Хараахан үгүй. Гэхдээ чамаас болж хүрэх шахлаа.
:
Чи түрүүн миний үнсэлтэнд догдлоогүй гэдэгтээ итгэлтэй байна уу? Хэрвээ би чамаас өөр нэгнийг тэгж үнссэн бол өдийд ухаан алдаад эмнэлэгт сэрэх байсан даа.
:
Инээдтэй байна. Яаж өөр шиг чинь ийм өөртөө итгэлтэй болох вэ, ноён Пак?
:
Бас би чамд хэлсэн байхаа? Тиймэрхүү юм намайг догдлуулахгүй ойлгов уу? Тийм болохоор намайг догдлуулах гэж янз бүрийн юм битгий хийгээд бай.
:
Хаха. Чи арай надаас нуугаад байгаа юм биш биз?
:
Юуг?
:
Мэдрэмжээ. Чи догдолсон. Тийм биздээ?
:
Миний бодлоор чи зүгээр л догдлох ёсгүй гэдэг үгээр өөрийгөө хуураад байгаа юм шиг санагдаж байна.
:
Чиний л бодол.
Би утсаа унтраалаа. Тийм болохоор над руу битгий юм бичээрэй.
Түүн рүү юм биччихээд шууд л утсаа унтраан ор луугаа шидэв.
"тэнэг юм. Намайг тэгтлээ өөртөө дурлуулахыг хүсээд байгаа юм байхдаа? Ер нь энэ залуу надаар яг яах гээд байдаг юм бэ? Надаас илүү хөөрхөн, өөр олон охид араас нь хөл алдан гүйдэг байхад.."
***
Ангиас гаран багш нарын өрөө рүү явж байх замдаа Жиминийг хэн нэгэнтэй үнсэлцээд зогсож байхыг харлаа. Би тоогоогүй мэт урагшаа харан явах гэтэл Жимин намайг харчихав. Тэр шууд л үнсэлтээ салган миний араас хүрч ирээд "хаачих гэж байгаа юм?"
"багш нарын өрөө. Саяны охин хэн бэ?"
"Хмм, Ж.... Живон байхаа"
"юу гээч чи надтай үерхэж байх ганцхан сарын хугацаандаа өөр охинтой орооцолдохгүй байж болохгүй юу?"
"саяных үдэлтийн үнсэлт байсан юмаа. Яасан, чи хардаа юу?"
Advertisement
Түүний ёжтой инээмсэглэлийг хараад би "инээдтэй байна.. Хардах гэнэ шүү" гэж хэлээд нүдээ эргэлдүүлтэл тэр инээснээ "заза тоглосон юм. Гэхдээ би чамайг үнсэж чадахгүй шүү дээ. Бас би нэг сар хүнтэй унтахгүй гэсэн үг үү???"
"яасан? Тэвчиж чадахгүй юм шиг байна уу?"
"бүхэл бүтэн нэг сар шүү дээ"
"заза надад хамаагүй ээ. Хүссэнээрээ л бол. Чиний хэн нэгэнтэй унтаж хэвтэх миний сонирхлыг татахгүй болохоор хүссэнээрээ зугаац. Харин сургууль дээр надтай үерхэж байгаа гэчихээд өөр охин эргүүлээд яваад байхгүй л бол болоо. Би ямар чамайг с*ксээр хангаж чадах биш. Угаасаа одоо та нарын гормон чинь хүчтэй ялгардаг нас биздээ?"
Жимин "тэр ч тийм л дээ. Гэхдээ-" гэхэд нь би түүний үгийг таслан шууд л багш нарын өрөө рүү ороод хаалгаа хаачихав.
***
Цайны газарт орж ирээд хоолоо барьсаар Мисүгийн урд очин суулаа. Тэр өнөөдөр их дуу муутай байгаа. Ингэхээрээ л ямар нэг юм болчихсон байдаг юмдаа. Харамсалтай нь энэ удаа Инү алга. Ер нь л тэр ихэнхдээ алга байдаг л даа.
"юу болсноо хэлэхгүй юм уу И Мисү?"
"мэдэхгүй ээ эхлээд бодлоо цэгцлэх хэрэгтэй байна. Гэснээс би өчигдөр Хусогтой таарсан"
Би түүний хэлэхийг сонсоод хоолоо идэж байснаа тэр дороо гацчихав. Тэгээд юу ч болоогүй юм шиг "аан" гэчхээд үргэлжлүүлэн идэж эхэллээ.
Үнэндээ Хусог миний өмнөх ба хамгийн анхны найз залуу. Бид нэг жил үерхээд өмнө жилийн зун салсан. Түүнийхээр бид аль хэдийн салчихсан байсан юм шиг байна лээ. Тэр надад юу ч хэлэлгүй хэдэн долоо хоногоор байхгүй болчихоод гэнэт гарч ирэхдээ нэг охин дагуулчихсан тэгээд надад "хүүе, чи одоо болтол найз залуутай болоогүй байгаа юм уу?" гэж хэлсэн. Энэ намайг яг л инээх уйлахын дунд гацаасан юм даа. Хамгийн тэнэг дурсамж.
"та хоёр одоог хүртэл холбоогүй байгаа юу?"
"тэгж салчихаад холбоотой байна гэж үү? Тэрний дараа би шууд л утаснаасаа дугаарыг нь устгаад, бүх SNS хаяг, утсаараа блок хийсэн. Хамгийн тэнэг нь тэр өдөр би өдөржингөө уйлсан гээч! Чи ер нь яах гэж наад новшийн амьтнаа надад сануулчихав аа?"
Би барьж байсан халбагаа ширээ рүү шидтэл Мисү тэнэг юм шиг инээсээр "бурхан минь, Хусог.. Би түүний хэлснийг бодохгүй байж чаддаггүй.. Гэхдээ тэр яаж чамд тэгж хэлж чаддаг байнаа, тиймээ?"
"амаа татаа! Түүнийг дахиж дурсмааргүй байна"
***
Хичээлийн дараа Жиминий машинд суун хөдөлсний дараа Жимин "чи манайд очиж үзмээр байна уу?"
"яах юм?"
"ганцаараа амьдардаг найз залуугийнхаа гэрт очиж үзмээргүй байгаа юм уу?"
Advertisement
"харин тэр тусмаа. Ганцаараа амьдардаг донтой залуугийн гэрт очно гэдэг над шиг охины хувьд ямар санагдахыг мэдэхгүй юу? Гэртээ аваачиж байгаад яачих ч юм билээ"
Намайг ингэж хэлсээр сандалдаа шигдтэл Жимин над руу хальт нүдээ томруулан харснаа "бурхан минь Ёнжү, чи яаж намайг ингэж бодож чадаж байнаа? Би чамд хүрэхгүй гэсэн бол хүрэхгүй ойлгов уу? Би үнэхээр чамайг яахчгүй. Зүгээр л манайд очоод оройн хоол иддэггүй юмаа гэхэд цай уучихаад яв тэгэх үү?" гэснээ "би охиноос хэзээ ч ингэж гуйж байсангүй" гэсээр амандаа бувтнав.
Би нүдээ эргэлдүүлээд "тэгье ээ" гэтэл Жимин инээмсэглэлээ.
***
Тэдний гэрт орж ирсний дараа түүнийг чинээлэг айлын хүүхэд гэдгийг санав. Үнэхээр том юм. Бүр түүнийг орж ирэхэд үйлчлэгч эгч нар нь эгнэж зогсоод, түүнийг хүлээж байсан гээч? Яг л кинон дээр гардаг шиг. Бараг л хаантаан гэх нь холгүй.
Жимин намайг өрөөндөө оруулж ирээд "энэ миний өрөө. Чи тэр орон дээр сууж бай. Би хувцсаа солиодохъё" гэж хэлээд нэг өрөө рүү орчхов. Түүний өрөө ч үнэхээр том юм. Бүр үнэхээр том. Түүний өрөө тэр чигтээ хар саарал өнгөтэй байх ба өрөөний баруун талын хананы голд нэг өргөн том ор байлаа. Би орон дээр очин суусныхаа дараа хойшоо хэвтэв. Зөөлхөн юм. Ингээд л сайхан унтчих юмсан. Даанч би Жиминд итгэж чадахгүй.. гэж бодсоор босон суулаа. Удалгүй Жимин цаад өрөөнөөс энгийн даавуун саарал цамц, бэлтгэлийн хар өмдтэй гарч ирэв.
Тэр "доошоо бууя" гэж хэлснээ өрөөнөөс гараад явчхав. Харин би араас нь чимээгүй даган гарлаа. Доош бууж иртэл гал тогоонд нь ширээ дүүрэн хоол бэлдчихсэн байх нь тэр. Хэзээдээ хийчихдэг байнаа?
Жимин ширээний ард сууснаа "оройн хоол идээд явбал дургүйцэхгүй биздээ?"
Би "эд нарыг харсны дараа бол үгүй ээ" гэж хэлээд ширээний ард суув. Намайг суусны дараа Жиминий ард байсан үйлчлэгч эгч нар "сайхан хооллоорой" гэчихээд яваад өглөө.
"энд үнэхээр кино шиг санагдаж байна. Бас саяны үйлчлэгч нар чинь чамтай яг л хаан шиг харьцаад байх юм"
Жимин "хэрвээ чи надтай гэрлэвэл хатан шиг нь амьдрана шүү" гэснээ инээмсэглэв.
Би "хэрэггүй ээ" гэж хэлээд хоолоо идэж эхэллээ. Тэгээд үргэлжлүүлэн "нээрээ түрүүн орж ирэхэд үйлчлэгч нар чинь хүлээгээд зогсож байсан. Арай өдөр болгон тэгээд байж байдаг юм биш биз дээ? ...Надад жоохон инээдтэй санагдаад байх юм. Кинон дээр л иймэрхүү юм харж байснаас амьдрал дээр нээрээ ингэдэг гэж бодсонгүй" гэтэл Жимин инээгээд "үнэндээ би өнөөдөр хүнтэй очно гэж хэлсэн юм. Тэгээд л.. Бас би өмнө нь Жонгүг, Тэхён хоёроос өөр хүн авчирч байгаагүй болохоор тэд жоохон сүртэй хүлээж авч байгаа юм" гэхэд нь би ойлгон "аан, даанч тийм байхаа. Ширээ дүүрэн хоол бэлдчихсэн байхаар нь гайхсан. Чамайг өдөр болгон ингэж их иддэг юм байх л гэж бодсон шүү" гэтэл Жимин дахиад л инээх нь тэр.
"гэхдээ би үйлчлэгч эгч нарыг чинь ийм хөгшин байдаг гэж бодсонгүй"
"залуухан байна гэж бодоо юу? Гэхдээ тэд надад их хань болдог юм"
Бид хоолоо идэж дууссаны дараа түүний өрөөнд орлоо. Би түүний орон дээр суун харин тэр ширээгээ түшин зогсоно.
"чи хэзээ харих юм?"
"удахгүй ээ. Үнэндээ одоо харимаар байна"
"би чамайг хүргэж өгнөө"
Би "чамаас юм асууж болох уу?" гэтэл Жимин толгой дохиход нь би "эцэг эх чинь хаана байдаг юм? Бас чи яагаад ганцаараа амьдардаг юм?" гэж хэлээд түүн рүү харав.
Жимин "тэд хамт тусдаа амьдардаг. Үргэлж л ажил ажил гэдэг болохоор надад санаа тавьдаггүй юм" гээд хэсэг чимээгүй доошоо харж байснаа "үнэндээ би ээж аавтайгаа хамт амьдрахыг их хүсдэг. Гэрт ирэхэд ямар ч чимээгүй, бүрэнхий л нэг байшин хэвээрээ. Гэртээ ирэхэд ээж хоол хийчихсэн, аав зурагт үзээд сууж байдаг тийм гэр бүлтэй байхыг хүсдэг ч миний хүссэн зүйл хэзээ ч боломжгүй байдаг"
Үнэндээ Жиминийг бага зэрэг өрөвдчихлөө. Тэр энэ том байшинд ганцаараа юу хийдэг юм бол? Түүнд уйтгар, гунигтай бас хоосон санагддаг байх. Түүний ярианаас сонсоход багаасаа эцэг эхийн хайраар дутмаг байсан мэт байх юм.
Жимин "чи ээжтэйгээ байдаг гэсэн байхаа? Харин би бараг л төрснөөсөө хойш ээжтэйгээ уулзаж байгаагүй. Тэр надад дургүй байх. Аав л над дээр ирдэг. Багадаа би эмээгийндээ байдаг байхад аав хааяа над дээр ирдэг байсан. Одоо бол аав сард нэг удаа шахуу л утсаар ярьдаг. Гэхдээ гайхалтай нь би тэдэнд үнэхээр их хайртай. Үргэлж санадаг бас хайрласаар л байдаг. Миний амьдрал үнэхээр хачин байна уу?" гэж хэлээд над руу харав. Би түүний нүднээс уйтгар гунигийг олж харсан. Түүний нүдэнд аль хэдийн нулимс хурчихсан байлаа. Би Жиминийг эцэг эхийн хайраар дутдаг нэгэн гэж бодож байсангүй. Бас хэн нэгнийг хайрлаж санадаг гэж. Магадгүй түүний охидоор тоглодог шалтгааны нэг нь энэ юм болов уу?
Би өөрийн мэдэлгүй л босч очоод Жиминийг тэвэрчихэв. Жимин ч битгий хэл би өөрөө гайхчихлаа. Би яагаад түүнийг тэвэрчихвээ? Сандран түүнээс холдтол Жимин над руу харсаар гараас минь барин "түрхэн зуур л"
Би үгүй гэмээр байсан ч түүний нүдийг хараад эсэргүүцэж чадсангүй. Бага багаар ойртсоор тэвэртэл тэр ч гэсэн гараа бэлхүүсээр минь ороон улам чанга тэвэрлээ.
Advertisement
- In Serial49 Chapters
Dungeon Games
The world of Terra holds a very interesting and unique pastime, a game called Dungeon Wars. The game was developed after an accident created a form of Artificial intelligence that was able to create, and sustain it's own miniature habitat with an ecosystem based off of the creatures that began as it's 'start' This in turn created a craze of a new, and somewhat fun method of research that grew and became a game. They sold these A.I units for a modest sum, along with starter races, and from there it took off to become something larger, and greater. Welcome to the Dungeon Wars, a tournament based system where gamers can earn the points needed to increase their Dungeon pet A.I. quicker than natural means, and earn rare and prized races to add into their miniature ecosystem.
8 122 - In Serial20 Chapters
Sherlock Holmes Monster Hunter: Terror at Scotland Yard
Sherlock Holmes is a timeless character, beloved by many. This is not that Holmes. The year is 1880, 11 years prior to the classic stories that we know, and we step into an alternate universe where monsters are not just under the bed but around every corner. Holmes must use all of his intellectual prowess to sort through this strange underworld of creatures once believed to be only the stuff of lore and children's nightmares. Having abandoned his career as a private investigator the quintessential sleuth is about to make the acquaintance of Dr. John Watson, and with the help of his peculiar new ally, as well as some re-imagined versions of other classic Holmes characters, he must endeavor to unravel a mystery that seems to be emanating from the very halls of justice itself. For you see, there is a terror at Scotland Yard!
8 60 - In Serial18 Chapters
Do you love me? - Robin Arrellano
A simple thrombus in the drive can cause passion in two completely different people..or maybe not so different.
8 272 - In Serial13 Chapters
Kasih Nadiah (Nadiah's Love)
Three years ago, Maa'rof leaves for Malacca to study, leaving his childhood sweetheart behind. Keeping her reluctance silent, Nadiah lets him go whilst carrying the promise he made. Now a qualified Ustaz; Maa'rof returns only to be a distant stranger who hardly acknowledges her. Hurt and confused, coupled with her conviction of his unexplainable hatred towards her, Nadiah gives him the cold shoulder treatment in return. But when trouble plagues, entwining their fates together; Nadiah is confronted by decisions she has to make and is forced to examine her heart.Set amidst the backdrop of the British Colonial rule in Singapore, Kasih Nadiah is a tale of culture, tradition, religion and love.Genres: Historical Fiction, Romance, Spiritual
8 192 - In Serial127 Chapters
Quick Transmigration: He Likes Being A Father
[ Completed) BL He transmigrates into each world as a cannon fodder. The original cannon fodder would always be pregnant when he transmigrates over. He was forced to be a father in every world.It's impossible for him to have the child unless...The former campus king: I will give you 10 million yuan if you have the child.Xu Ze: Okay.Rich man: I will give you 100 million yuan if you leave immediately after giving birth.Xu Ze: No problem.The slag film emperor: I will give you 200 million, so give me the child.Xu Ze: Okay.CEO: I will give you one billion yuan. You worked hard.Xu Ze: Deal....After the deal was sealed, the slag men would chase after him with their child.Xu Ze: This has nothing to do with me.ーーーーーーSTORY NOT MINE!!!!!
8 140 - In Serial219 Chapters
THE DARK ENIGMA • TOM RIDDLE
❝shes truely a mystery, her motives are unknown❞━ tom riddle x readerStarted : February 9th, 2022Ended : -༶•┈┈[ ]┈♛ ♛┈[ ]┈┈•༶In which the twin of Harry Potter stumbles upon a diary and ends up helping it gather it's soul pieces back༶•┈┈[ ]┈♛ ♛┈[ ]┈┈•༶9/27/22 - #1 in tommarvoloriddle9/29/22 - #1 in harrypotter10/2/22 - #1 in horcrux10/6/22 - #1 in pottertwins11/18/22 - #1 in xreader11/15/22 - #3 in fanfic11/15/22 - #3 in fanfiction11/22/22 - #5 in diary10/6/23 - #10 in tomriddle
8 149

