《playboy issues | jimin》0|2
Advertisement
Мисү Ина хоёртой хамт сургуулийн хашаагаар орж явтал Жимин Тэхён Жонгүг гурав явж байх нь харагдав. Гэтэл Мисү тэднийг харсан даруйдаа хурдан алхалсаар Жиминий урд очиход Инү бид хоёр ч араас нь очлоо.
Жимин хажуугаар нь зөрөх гэж байтал Мисү "хөөе Жимин" гэхэд Жимин гайхснаа Мисүгийн урд зогсоод "яасан?"
"чи үнэхээр чамайг гэсэн охидыг боддоггүй юм уу?"
"хэн бэ?"
Түүнийг ингэж хэлтэл Мисү хэлэх үггүй болон гацчихав. Энэ Жимин гэгч яалтчгүй миний бодож байсан адгийн амьтан гэдэг нь мөн байж. Бурхан минь гэж, энэ хачин залуу түүнээс болж тэгж их шаналж байхад юу ч болоогүй юм шиг хэн бэ гэсэн үү? Мисү яг одоо энэ үгийг сонсоод ямар санагдаж байгаа бол доо? Болдог бол тоосгодоод авчих юмсан.!
Мисү арай гэж нулимсаа тэвчиж байгаа бололтой нүдээ хальт аньсныхаа дараа Жимин рүү хараад "чи ч хөгийн новш юм даа" гэтэл Жонгүг Жиминий чихэнд нэг зүйл шивнэхэд тэрээр "ааанн. Мисү байхаа? Надаар яах гээв?" гээд хэнэгчгүй хэлэх нь ямар ч хүний дургүй хүргэмээр юм.
"ядаж надад хэлсэн зүйлийнхээ төлөө уучлалт гуйгаач"
Жимин "би яасан гэж уучлалт гуйх ёстой юм, хмм? Чи өөрөө л над дээр хүрч ирсэн байхаа? Тэглээч чи угаасаа миний сонирхол биш гэж хэлсэн шиг санагдаж байна. Чам шиг амархан охидууд ашиглагдаад л дуусдаг юм..." гэснээ Мисүгийн нүүр лүү ойртон хараад "одоо замаас зайл"
Мисү бараг л уйлах гэж байв. Тэгтэл Жимин тоосон шинжгүй нүүрэндээ хөгийн инээмсэглэлээ тодруулчхаад хажуугаар зөрөх гэхэд нь би цээж рүү нь цохин урдаа зогсоогоод "чамд инээх тийм амархан байна уу?"
Намайг ингэж хэлтэл Мисү, Инү, Жимин болон тэр хоёр битгий хэл хажуугаар зөрж байсан сурагчид ч гайхав. Жимин над руу нэг хөмсгөө өргөн харахад нь би "яаж тэгж хэлчхээд инээж чаддаг байна аа? Гайхмаар юм" гээд түүн рүү хартал яг л намайг үргэлжлүүлэн юу гэж хэлэх нь үү, гэсэн аятай нэг хөмсгөө өргөсөн хэвээр харсаар байлаа.
Би үргэлжлүүлэн "чи Мисүд тэгж хэлэх ямар эрхтэй юм? Юу гээч, чамд яг юу нь тийм инээдтэй байсныг ойлгохгүй байна. Охин хүүхдийг үг хэлээр доромжилчхоод юу ч болоогүй юм шиг инээмсэглээд өнгөрөх чинь зүгээр юм уу? Аа, чам шиг юманд бол хамаагүй л дээ.. Тэгээд ер нь чи чамайг гэсэн охидын сэтгэлээр нь тоглохоос ичдэггүй гэж үү? Би лав ичих байсан. Тэдэнтэй унтаад чи юу хождог юм?"
Жимин "хөөе, миний яах-" гэхэд нь би үгийг нь таслаад "охин хүүхдийг уйлуулчхаад уучлалт ч гуйж чадахгүй байж.. Зөв зүйл хийчихсэн юм шиг урдаас тайлбар тавиад байдаг хүмүүст би дургүй"
Энэ удаа Жимин над руу хөмсгөө зангидан, муухай харлаа. Тэр бусдыг доромжилж болох ч өөрийг нь болохгүй гэж боддог бололтой.
"чинийхээр чамд хаягдсан охидууд чамайг гэсэн сэтгэлтэй л байсан байх. Харин чи тэдний сэтгэлийг тоглоом болгож хаяж л байдаг. Юу гээч, үнэндээ би чам шиг с*ксээс өөр зүйл мэддэггүй завхай залууст үнэн голоосоо дургүй. Надад чиний юу хийх, яах чинь хамаагүй л дээ. Гэхдээ ядаж тоглосон охидоосоо уучлалт гуйж сур ойлгов уу?" гэж хэлээд Мисүг хөтлөн хажуугаар нь зөрөхийнхөө өмнө "нээрээ амархан охидууд ашиглагдаад л дуусдаг гэсэн үү? Инээдтэй юм. Чи өөрийгөө тийм өндөрт мандчихсан нар гэж бодоогүй биз дээ? Чам шиг юмнуудад амархан байтугай нохой ч олдмооргүй л юм" гэчхээд түүний хажуугаар зөрөн явлаа. Харин Инү Жимин рүү харсанчгүй араас нь явав. Сургуулийн гадаа байсан бүх сурагчид Жиминий урдаас хэн нэгэн тэр тусмаа эмэгтэй хүн зөрсөнд гайхан ярилцана.
Advertisement
Тэхён гайхан амаа дарж байснаа "би Ёнжүг ийм их ярьдаг гэж бодож байсангүй. Тэр анги дээр үнэхээр чимээгүй байдаг. Гэхдээ Жимин.." гээд Жимин рүү харснаа гар луу нь цохиж аваад "тэр сая чамайг бүр байхгүй болгочихлоо шдээ. Би Ёнжүг ийм гэж бодож байсангүй шүү. Тэр ч догь юмаа"
Жонгүг "харж байна уу? Жимин бүр хэлэх үггүй болчихож"
Жимин өмнө нь харьцаж ч үзээгүй охиндоо сургуулийн сурагчдын өмнө элдэв янзаар хэлүүлчихсэндээ бус яагаад түүний хэлсэн үг бүр нь тэгж их уурыг нь хүргээд байсанд гайхсаар түүнийгээ ил гаргахгүйг хичээн "амаа татаж үз" гэж хэлээд тэр хоёрыг орхин алхаж эхлэв.
***
"бурхан минь Ёнжү! Чи сая ямар догь байв аа! Амьдралдаа анх удаа чамайг хэн нэгний өөдөөс зоригтойгоор үг хэлэхийг харлаа. Чи Жиминийг зүгээр л... зүгээр л хэлэх үггүй болгочихсон"
Инү бид хоёрын урд зогсчихсон их л сэтгэл нь хөдөлсөн янзтай ярих ба Мисү түүний ярьсныг дэмжин "царайг нь харсан уу? Амьдралдаа анх удаа тийм байдалд орсон байх даа"
Инү "би ч гэсэн Жиминий тийм царайг огтхон ч харж байгаагүй. Ёнжү чи үнэхээр гайхалтай байлаа. Охидууд Жиминий өөдөөс тэгж хэрэлдэх байтугай үг ч дуугарч чаддаггүй юм. Тэгтэл чи бүр түүнийг хэлэх үггүй гацаачихсан гээд боддоо? Гадаа байсан сурагчид ч гайхаж байсан"
"охидоо... Би ч гэсэн өөрийгөө гайхаж байна. Яаж миний амнаас тийм үгнүүд гардаг байна аа? Одоо бодсон чинь түүнийг арай л муухай хэлчихсэн юм шиг санагдчихлаа"
Намайг нүүрээ даран хэлтэл Инү "ямар хамаатай юм. Жимин тиймэрхүү юм хүртэх хэрэгтэй. Мисүг юу гэсэн билээ дээ? Чи дуугараагүй бол би хэлэх байсан юм"
Би "тийм л дээ. Мисүд тэгж хэлсэн нь ямар ч хүний уур хүргэх л байсан. Гэхдээ..саяны явдлаас болоод Жимин намайг заначихсан бол?" гэтэл Инү "яавал гэж? Саяных шигээ өмнөөс нь үг хэлээрээ дайраад байхад зүгээр дээ" гээд худлаа инээн миний мөрөн дээр гараа тавив.
"битгий тэнэг юм яриад бай"
Мисү "ахх, Ёнжү миний төлөө тийм үйлдэл хийсэнд чинь сэтгэл хөдөлж байна шүү"
Бид гурвыг коридорт цонхны дэргэд ийнхүү ярилцаж зогстол нөгөө гурав чинь урдуур зөрөв. Энэ гуравтай дахиж тааралдмааргүй байна. Хурдан анги руугаа орох минь гэж бодсоор шууд л анги руугаа орох гэтэл хэн нэгэн гараас минь бариад авах нь тэр. Эргэж хартал.. Жимин!?
Жимин над руу ойртон чихэнд минь "чамайг өөрийн болгохдоо л болгоно доо" гээд шивнэх шахам хэлснээ инээмсэглэсээр яваад өгөв.
Би гараа барин орилтол Инү "яасан бэ? Гар чинь яасан юм?" гэхэд нь би "тэр сая миний гараас барьчихлаа!"
Инү "үнэндээ наадах чинь гол асуудал биш, тэр чамайг дараагийн байгаа болгочих шиг боллоо"
***
Сургуулийн цайны газарт Мисүтэй хамт хоол идэн сууж байлаа. Үнэндээ Инү цайны цагаар ихэнхдээ энд хоол иддэггүй юм л даа.
"чи Жиминийг онилсон охинтойгоо унтаж байж л санаа нь амардаг гэдгийг мэднэ биздээ? Хмм, чи надад өөрөө ингэж хэлж байсан санагдаж байна"
Мисү хоолоо идсээр ингэж хэлэхэд нь би "тэгээд юу гэж? Надад тэр чинь хамаагүй ээ. Би хүсэхгүй байхад тэр надтай хийнэ гэж үү? Хэрвээ тэгвэл хүчиндсэн хэргээр цагдаад өгөх болно" гээд хэсэг чимээгүй байж байгаад "гэхдээ чи зүгээр үү?"
"юу?"
"Жиминий тухайд. Тэр..."
Мисү санаа алдаад "юу гээч, надад битгий тэгж их санаа зов доо. Би Жиминээс болж шархлаагүй за юу? Ер нь анхнаасаа түүнтэй зууралдсан би л тэнэг л дээ. Тэгээд ч би тэр тухай бодмооргүй байна. Угаасаа Жиминийг новшийн амьтан гэдгийг мэдэх юм хойно түүнтэй ахиж зууралдахыг хүсэхгүй байна" гээд хоолоо идсэн ч юмгүй тоглосоор хэлэв. Тэгээд халбагаа доош тавьснаа над руу хараад "гэснээс тэр хүчиндсэн хэргээр цагдаад өгөх тухайд Жимин цагдааг тиймэрхүү зүйл дээр аргалчих нь гэж бодож байна. Тэр ямар айлын хүү билээ дээ? Эсвэл тэр чамайг яаж ийж байгаад л ямар ч аргаар хамаагүй амыг чинь хамхиулж чадна. Чамд гэж хэлэхэд Жиминий өөдөөс анх удаа сөрсөн нь чи болохоор тэр чамайг заначихсан байгаа гэдэгт итгэлтэй байна. Чамайг доороо оруулахаас нааш тавьж явуулахгүй л байх"
Advertisement
Мисүгийн ярьж байгаа байдлыг нь харахад тэр Жиминээс болж тийм ч их шаналахгүй байгаа бололтой. Ашгүй дээ.
Би "битгий тэгж яриад байлдаа! Бүр айчихлаа байна" гэж хэлээд толгойгоо барин сууж байгаад Жиминийг энд байгаа эсэхийг мэдэхээр заалыг тойруулан харвал зүүн талын хажууханд нөгөө хоёртойгоо сууж байв.
Гэхдээ тэр надад юу хийж чадна гэж? Эцсийн эцэст тэр намайг хүсэхгүй байхад надтай хийх гэж оролдох л юм бол тэр чинь хүчин шүү дээ. Бас би түүнийг арай ч тэгэх хүнээ алдсан хүн гэж бодохгүй байна. Яахав би түүнийг адгийн амьтан гэж боддог ч миний бодсоноос арай өөр хүн байж болно шүү дээ. Надад өөрийн нууц өгөөмөр сэтгэлээ гаргаж чимээгүй өнгөрчих ч юм билүү. Угаасаа надад түүнээс айгаад байх шалтгаан алга. Яахав бага зэрэг айдаг л даа. Гэхдээ л... гэж бодсоор Жимин рүү хартал тэр над руу харж байв. Өө новш. Би шууд л харц бууруулав. Тэгээд хэсэг өөр тийшээ харж байгаад дахиад хартал тэр над руу харсаар байлаа. Тэгтэл Жимин над руу харсан хэвээр босоход нь би сандран шууд босоод "Мисү гарцгаая"
Мисү "юу вэ? Болоогүй байна шдээ" гэчхээд дээш харснаа намайг давуулан арагш гайхсан янзтай хараад байхаар нь эргээд хартал яг ард минь Жимин өмднийхөө халаасанд гараа хийчихсэн, нүүрэндээ хачин гэмээр инээмсэглэл тодруулан зогсож байлаа. Би цочсондоо нүдээ анин цээжин дээрээ гараа тавьтал Жимин "яагаад над руу байн байн хараад байсан юм?"
"би хараагүй"
"тиймээ чи харсан. Яасан? Би чамд тийм сонин байна уу?" гээд хэсэг над руу харж байснаа "гараад ир" гээд явах гэхэд нь би "чадахгүй" гэж хэлээд буцаад суух гэтэл Жимин эргэж харснаа миний гараас барин заалны үүд рүү чирж эхлэв. Би түүний гараас мултрах гэж хамаг хүчээрээ хичээсэн ч түүний хүчинд дийлдэн, Жиминд чирэгдэж явсаар цайны газраас гарч ирлээ. Жимин гарч ирснийхээ дараа миний гарыг тавьчхаад эргэж харснаа шууд "надтай болзмоор байна уу?" гэх нь тэр. Болзох? Энэ хүн хүнтэй болздог байсан юм уу?
Би "наадах чинь боловсоноор хоёулаа унтъя гэсэн үг үү? Бас би чамд дургүй гэдгээ өөрөөр яаж хэлэх ёстой вэ?" гэтэл Жимин миний уруул руу харсаар ойртоход нь би сандарсандаа шууд л гараа амныхаа урд барив. Тэгтэл Жимин тэр чигтээ гацчих нь тэр. Би түүний нүүрийг өөрөөсөө холдуулаад "би чам шиг залуутай үнсэлцэхэд хэтэрхий ариухан байна" гээд хажуугаар нь зөрөх гэтэл Жимин гарнаас бариад авлаа.
"чи жүжиглээд байгаа юм уу? Эсвэл намайг үнэхээр сонирхдоггүй юм уу?
"чи өөрийгөө үнэхээр тэнгэрийн амьтан гээд бодчихсон бололтой. Чам шиг залуусыг чиний хэлснээр амархан охидууд л сонирхдог юм. Би чамд хэлсэн байхаа? Би чам шиг залууст дургүй"
Жимин инээснээ "юу гээч, охидууд угаасаа эхэндээ ингэдэг юм. Тэгээд дараа нь надаас гуйдаг" гэснээ над руу ойртоод чихэнд "чи ч гэсэн ялгаагүй надаас гуйх л болно" гэсээр шивнэн хэлэв.
Би түүнийг тоолгүй өөрөөсөө холдуулаад "зайлж үз" гэчхээд хажуугаар нь зөрөн явлаа.
"Ёнжү... Тэр яачихсан охин юм бэ?"
Сургуулийн гадаа модны сүүдэр дэх сандал дээр Тэхёнтой хамт сууж байхдаа түүнд ингэж хэлсээр барьж байсан ундаагаа уутал Тэхён инээн "би чамд хэлсэн биз дээ? Амархан охин шиг санагддаггүй гээд байхад. Би таая л даа. Тэр чиний үнсэлтээс татгалзсан уу?" гэхэд нь би түүн рүү гайхан хараад "чи яаж мэдэж байгаа юм?"
"илт л байна даг. Гэхдээ Ёнжү арай ижил хүйстэн юм биш байгаа? Хөвгүүдтэй харьцаж байхыг нь өмнө нь огт харж байгаагүй, бас чамайг хүртэл голчихлоо"
"харин? Арай нөгөө Мисү билүү, тэр найз майздаа сайн юм биш биздээ? Бүр хачин санагдчихлаа. Гэхдээ түүнийг ижил хүйстнээ сонирхдог гэвэл би лав гайхахгүй юм шиг байна"
"за би тоглосон юм даа. Чамайг харсан чинь инээд хүрчихлээ. Гэхдээ юу гээч, чи түүнийг үнсэхдээ буруу арга хэрэглэсэн байх. Түүнийг ямар ч аргагүй байдалд оруул ойлгов уу? Чиний сайн үнсэцдэгийг мэднээ. Харин түүнийгээ Ёнжүд харуул"
Би түүн рүү сонин хараад "юу вэ? Чи миний сайн үнсэлцдэгийг яаж мэдэж байгаа юм? Надтай үнсэлцэж үзсэн юм уу?"
Тэхён ундаа ууж байснаа тэр чигтээ гацан хэсэг чимээгүй болчхов. Тэгснээ над руу хараад "инээдтэй байна. Угаасаа манай сургуулийнхан бүгд л тэгж боддог" гэж хэлээд боссоноо "алив орцгооё. Хонх дуугарах нь"
Хичээл тараад ангиасаа гаран алхаж байтал гэтэл хажуунаас хэн нэгэн хүчтэй татаад нэг анги руу оруулчих нь тэр. Гайхаж, сандарсаар эргээд хартал...
Жимин хаалга хааснаа над руу хараад "юу байна даа?"
"бас одоо яах гээд байгаа юм?"
Жимин "энэ ангид одоо хүн байхгүй. Тэгэхээр хоёулаа юу ч хийж болно гэсэн үг" гэснээ хаалга түгжчихэв.
Би "тонил" гэж хэлээд гарах гэтэл Жимин шууд намайг түлхчих нь тэр.
Жимин "чиний үг хэл, үйлдэл бүр чинь уур хүргэмээр юмаа. Бас чамайг яагаад надад ийм дургүй байдгийг чинь ойлгохгүй байна" гэснээ миний хоёр мөрнөөс барин хана руу хүчтэй шахаад, нэг хөмсгөө өргөснөө "хөөе, яагаад надад дургүй юм? Мм? Найзаар чинь тоглоод хаячихсан болохоор уу? Чамайг хүн болгон чимээгүй гэдэг юм байна лээ. Гэхдээ найзынхаа төлөө миний өмнөөс чанга дуугарсан байхаа?" гэхэд нь би "тэгээд? Чам шиг хүнтэй тэгж харьцахгүй бол болохгүй биз дээ?" гэтэл Жимин доошоо харан инээснээ "хүний дургүй хүргэхдээ сайн гээч" гээд над руу харан "ийм болохоор чинь би чамайг зүгээр орхимооргүй байна" гэж хэлээд над руу харж байснаа шууд л уруул дээр үнсчих нь тэр. Би эхэндээ түүний үйлдэлд гайхшран, юу ч хийж чадахгүй гацаа байдалтай байж байсан ч гэнэт санан түүнийг өөрөөсөө холдуудах гэсэн ч тэр хэтэрхий хүчтэй юм. Одоо л түүний бие яагаад тийм булчинлаг байдгийг ойлголоо.
Аргаа баран түүний баруун хөл рүү нь хамаг чадлаараа өшиглөтөл Жимин шууд л хөлөө барин ёолсоор надаас холдов.
Би уруулаа арчаад "чи чинь яадаг галзуу новш вэ? Ийм болохоор чинь чамд дургүй байдаг юм. Хэрвээ наад тархинд чинь намайг шаана гэсэн бодол байгаа бол эртхэн хэлчихье. Чи чадахгүй ойлгов уу!" гээд явах гэснээ эргэж харан "хэрвээ чамд тархи байдаг бол шүү дээ" гэж хэлчхээд хаалганы түгжээг тайлаад ууртай гэгч нь саван гарлаа.
Advertisement
- In Serial59 Chapters
Another Day
New day shall come, again and again. Some will see it, some won't. And that is what I have been telling myself for quite some time... One more day. Just one more day. 18+ Extreme profanity, violence and gore. Size of chapters grow a 'bit'. [Chapter 4 - 2000 words.] [Chapter 20 - 15000 words.] This project was caused by huge amount of fantasy stories I have read on royalroad, and the issues I had, and still have with them. Don't like, make your own. Right? Anyway, please read the tags carefully, each one of them is there for a reason. This is my first story so don't expect too much.
8 217 - In Serial7 Chapters
Titama
Titama's crew runs illegal clones on the streets of Neo Francisco, grown in vats with only brain stems intact. But with her boss, Muturangi, wanting to spread his tentacles of influence and greed, his latest venture takes things a step further. Over one bloody night, Titama will be forced to fight for her life, and for what she hopes is right.
8 175 - In Serial11 Chapters
The Fallen
It started with a small conflict between two lesser dukedoms. But then, the warrior was dragged into a mess beyond his understanding. As forces which he never even suspected existed appeared one after another, he is forced to fight for his own survival, and carve himself a place in this world in the flesh of his enemies.
8 115 - In Serial13 Chapters
The Plummeting Ascension
Framed for the gruesome death of his mother, Julious is ripped from his mundane life just as fate had begun smiling upon him. An unknown entity, ever watchful over this lost boy of 14, darts just out of Julious' grasp but never truly leaves his side. It remains veiled within the deep shadows of past and present pushing the boy towards an uncertain future. Julious is forced to run for his life, quickly discovering his mind is not completely his own. Nightmares filled with foreign memories and ancient musings haunt his dreams and strange voices consume his every waking thought.Surviving in a world over run with demons and magical creatures alike he is not alone in the fight for survival. But how does one tell friend from foe? Humanity clings to slivers of hope as they attempt to rebuild in the wake of the great cataclysm. Though the world may now be out of the dark ages it is not out of the woods yet. Humanity must not only survive warring with itself, but must also take back the planet from the nightmares that came along with the return of magic!The bringer of wanton anguish jeers at all who fall before its machinations! This shadow is like smoke on the wind, all who detect it know of a fire burning but can the flames be found and extinguished before the inferno spreads out of control? We are all kings or pawns, for life is but a game played by immortals. Who are the players and what is the goal?*Book two is in editing currently, book three soon to come!
8 130 - In Serial19 Chapters
Red: Butterfly (Twilight Fanfic) (Complete)
A strange girl appeared with long pure red hair, Rosy beige skin, and ocean blue eyes. Her beauty outcasted any girl in the whole world. She lives with her father who wanted nothing more, but to see her daughter smile again as he started a new job, new place, new state, and a new life for them. Yet, the strange girl gives nothing to show any emotion of expression.To her own thoughts, she was nothing more, but an empty, broken butterfly.
8 137 - In Serial8 Chapters
Ask lightbulb :D
Ask me questions cuz I'm bored
8 153

