《playboy issues | jimin》0|1 That guy i don't like
Advertisement
"Тэр Жимин явж байна."
"Зүгээр алхаж байхдаа ч яаж ийм сэтгэл татам байж чаддаг байна аа?"
"Царайлаг юмаа"
Сургуулийн коридорт гадилтай сүү уунгаа Мисүтэй хамт зогсож байтал охидууд тайван ч зогсуулчихгүй хашхирч, чих өвтгөмөөр чанга ярьж эхэлцгээв. Чихэнд хэтэрхий чийртэй байсан тул аргагүйн эрхэнд анги руу буцаад орлоо.
Энэ охидууд яагаад зугаа цэнгэл хөөдөг, өөрийг нь тоглоод л хаях залуугийн араас үхэн хатан гүйдэг байнаа? Жоохон үнэ цэнэтэй байж болдоггүй юм байхдаа?
Гадилтай сүүгээ уусаар суудалдаа суутал урд Мисү хүрч ирэн суулаа.
"сая Пак Жиминийг харсан уу?"
"харах ёстой байсан юм уу?"
"Ахх, Ёнжү.. Чамд Жимин үнэхээр таалагддаггүй гэж үү? Бүр ганц ч удаа түүнийг сонирхож байгаагүй юу? Манай сургуулийн ганц чамаас бусад бараг бүх охид Жиминд унаж тусдаг. Зарим эмэгтэй багш нар хүртэл шүү"
"тэгээд?"
Би түүний ярианд огт сонирхолгүй өөр тийш ширтсээр сүүгээ уунгаа хэлтэл Мисүгийн нүд нь томорч ирээд "тэгээд? Тэгээд?? Тэр чинь Пак Жимин шүү дээ"
"харин тэгээд? Тэрний Пак Жимин байх хэнд хамаатай юм? Түүн шиг шалиг залууд унаж тусаад байдаг охид тархиндаа асуудалтай байхаа"
Намайг ярвайн хэлэхэд Мисү нүдээ эргэлдүүлсээр "тэдэнд биш чамд л гол асуудал байгаа юм. Чи арай лесби юм биш биздээ?"
"амаа тат"
Мэдээж Пак Жимин бол манай сургуулийн хамгийн царайлаг залуу.. байх л даа. Яахав мэдэхгүй л юм, юу ч гэсэн тэр бусад охидын хувьд манай сургуулийн хамгийн халуухан, царайлаг залуу. Дээрээс нь хөрөнгөтэй айлын хүүхдээс гадна сургуульд нэр хүндтэй төдийгүй үнэхээр алдартай. Учир нь тэр өөрөө тэргүүний сурагч, харин аав нь манай сургуулийг олон талаар ивээн тэтгэдэг. Тэр хөөрхөн царай, булчинлаг бие, сайхан хоолой гээд түүнд бүх юм байгаа. Гэвч эцсийн эцэст тэр зүгээр л нэг завхай залуу шүү дээ. Охид яг түүний юунд дурлаад байдгийг би ойлгодоггүй юм. Миний нүдээр тэр байдаг л нэг залуу. Магадгүй тэдгээр охидын бэлгийн нүд нь сохорсон байх.
Миний түүнд дургүй байдгийн нэг шалтгаан нь тэр охидыг зүгээр л ТОГЛООМ гэж боддог.
Тэр нэг охин онилж аваад түүнтэйгээ долоо хоног зугаацаад л хаячихдаг. Тэр бараг л сургуулийн бүх охидтой унтаад үзчихсэн байх. Надад түүний юу хийх, яах, ямар охидтой хэрхэн зугаацах нь огтхон ч хамаагүй ч Жиминд сэтгэлтэй гэсэн тэдгээр охид түүнд зүгээр л тоглуулаад хаягдах нь өрөвдөлтэй биш гэж үү? Түүнд бусдын өөрийг нь гэж байгаа сэтгэл огтхон ч хамаагүй харин тэдний сэтгэлээр тоглоод хаях нь л түүнд чухал. Эсвэл зүгээр л тоглуулаад хаягдаж байгаа тэдгээр охид л тэнэг байх.
Бас түүнд дургүй байдаг өөр нэг шалтгаан нь ихэнх охид түүнд ДУРТАЙ байдаг болохоор дургүй.
Тэр охидыг үргэлж шархлуулдаг байхад тэд яагаад түүнд дуртай хэвээр байсаар байдаг юм бэ? Өөрийг нь шархлуулахыг мэдсээр байж түүнд дурладаг тэдгээр охид тэнэг юм уу эсвэл өөрт нь охид дуртай байдгийг мэддэг болохоор тэднээр тоглосоор байдаг тэр Пак Жимин тийм адгийн амьтан юм уу? Ийм залууст охид яагаад тэгж их дурлаад байдгийг ойлгохгүй юм. Миний хувьд би тэднийг зүгээр л ТЭНЭГ гэж хэлнэ.
Эцэст нь Жимин үргэлж л өөрийнх нь анхааралд өртсөн охидыг өөрийн байгаа болгодог. Харин би сургуульд байгаа үгүй нь мэдэгддэггүй, олон юм яриад байдаггүй, хүмүүсийн анхааралд ч их өртөөд байдаггүй болохоор Жимин над шиг хүн энэ сургуульд байдаг үгүйг ч мэдэхгүй. Энэ бол миний түүнээс хол байх давуу тал.
Бас би түүнийг яг ч гэхдээ түүнд дуртай байдаг төрлийн хүн биш.
***
Би сүүгээ уусаар "юу гээч, ихэнх охидын хүсдэг халуухан царайлаг залуус миний сонирхлыг татдаггүй юм. Надад халамжтай залуус таалагддаг" гэтэл Мисү "ганц халамжтай байлаа гээд яах юм?"
"бас жоохон тэнэг байвал зүгээр. Надтай байхдаа хүн итгэмээргүй тэнэг зүйлс ярьж, надтай хамт галзуу зүйл хийдэг бол таалагдана"
"заза Ёнжү чиний сонирхолд бууж өгье"
"тэгсэн нь дээр. Тэглээч би Жимин шиг булчин шөрмөс болсон залууст дургүй ээ. Аймар шдээ"
Advertisement
Миний хэлсэн үгэнд Мисү гайхсан бололтой ахин нүдээ томруулж ирэн над руу хараад "аймар аа??? Чи чинь-"
Гэнэт Мисүгийн яриаг тасалдуулан ангийн үүдээр Жимин шагайснаа "И Мисү байна уу?" гэх нь тэр. Тэгтэл ангид байсан охидууд ам амандаа бувтнан, зарим нь гайхсаар Мисү рүү харж байв. Юу вэ, Мисү???
Мисү эргэж хараад "аа очлоо" гэснээ над руу хальт харан инээмсэглэчихээд яваад өгөв. Би түүнийг араас нь хэд дуудсан ч сонссонгүй. Бурхан минь энэ охин чинь юу хийгээд байнаа? Арай Жиминтэй ямар нэг юм болоод байгаа юм биш биз? Ангийн цонхоор хальт хартал Мисү Жимин хоёр өөд өөдөөсөө харчихсан ярилцаж байв. Жиминий хажууд түүний бас нэг сургуулийн алдартан найзууд болох Тэхён Жонгүг хоёр зогсоно. Энэ хоёр нь ч бас Жиминтэй яг л адилхан. Чинээлэг айлын хөвгүүд, сурагчдын дунд алдартай, охидоор зугаагаа гаргадаг. Яг л таарсан таар шуудайнууд.
Удалгүй Мисү инээмсэглэсээр орж ирэн миний урд суулаа.
"хөөе Мисү? Чи сая яагаад Жиминтэй уулзаж байгаа юм? Чи түүний дараагийн тоглоом болчхоо юу?"
"тоглоом гэнэ шүү, ямар муухай хэлдэг юм"
"юу гэсэн үг юм бэ? Чи яах гэж түүн шиг амьтантай орооцолдож байгаа юм?"
"түүн шиг амьтан?"
"чи түүнийг мэднэ биз дээ, тэр чинь Пак Жимин. Тэр байгаа болгосон охинтойгоо унтаж байж л санаа нь амардаг гэж сонссон"
"тэгээд юу гэж?"
"бурхан минь, тэгээд юу гэж гэнээ? Чи чинь юу бодож явдаг хүн бэ? Түүнийг унтъя гэвэл чи шууд унтах гээд байгаа юм? Жимин чинь тэр чигээрээ л хөгийн амьтан. Чи яаж хүлээн зөвшөөрч чадаж байнаа!"
Би яг л дэлхий сүйрэх гэж байгаа аятай, гараа энд тэрүүгээр савчуулсаар ярьж байтал Мисү санаа алдаад "гэхдээ Ёнжү, би түүнд сайн байвал яах юм?"
"юу??? Чи сайн юм уу?"
Би том нүдэлсээр түүнээс асуутал Мисү сандарсаар "үгүй ээ, яг ч сайн биш. Зүгээр л түүнийг үнэхээр сонирхож эхэлж байвал? Бас би Жиминээс өөр хүнд сайн болсон ч чи шүүмжилсээр байх уу?"
Би санаа алдаад "за яахав чи түүнийг сонирхож болно л доо, гэхдээ түүнтэй хэт дотносох хэрэггүй. Тэр чинь Жимин шүү дээ. Тэр чамаар тоглоод л хаяна. Би зүгээр л чамд санаа зовж байна"
"тиймээ чиний Жиминд хэр дургүйг чинь бас надад санаа зовж байгааг чинь ч ойлгож байна. Гэхдээ би чамайг яагаад Жиминд тэгж их дургүй байдгийг чинь ойлгохгүй юм"
"юу гээч би түүнд тийм их дургүй биш. Зүгээр л чи түүн шиг хүнтэй байхад хэтэрхий гоёдоно. Бас чи түүнтэй ямар нь мэдэгдэхгүй харилцаанд ороод сүүлд нь тэр чамайг шархлуулаад дуусахвий л гэж санаа зовж байна. Миний хэлэх гэсэн зүйл бол хэрвээ чи түүнд дурлачихвал тэр чамайг шархлуулна. Тэгээд чи зүгээр гэж үү?"
"тийм зүйл болохгүй ээ. Би түүнд дурлахгүй"
"найдаж л байя"
***
Оройхон хичээлээ тарчхаад гэртээ орж иртэл ээж аль хэдийн ирчихсэн хоол хийж байлаа. Ээж ажлын шаардлагаар олон хоногоор хөдөө орон нутаг, гадаад орон руу ч их явдаг болохоор гэрт тийм ч их ирээд байдаггүй юм. Аав ч ялгаагүй. Одоогоор бол тэр Испанид байгаа.
Би гал тогоонд орж ирэн сандал дээр цүнхээ тавьчхаад "та ийм эрт ирсэн юм уу?"
"тиймээ. Одоо энд 7 хоног болох байх. Харин аав чинь хэдэн долоо хоногийн дараа л ирэх байхдаа. Испанид их удах юм шиг байна лээ"
"та хоёр ойр ойрхон ийш тийшээ яваад байхаар хэцүү юмаа"
"тиймээ бид ч гэсэн мэдэж байна. Гэхдээ яалтчгүй явахаас өөр аргагүй болохоор. Нээрээ хичээл чинь яаж байна даа? Дажгүй биздээ?
"тиймээ. Мэдээж"
"гэртээ ганцаараа байх үедээ найзыгаа авчирч байгаарай"
Би толгой дохичхоод цүнхээ аван өрөө рүүгээ орлоо.
Өрөөндөө хичээлээ хийж дуусчхаад орон дээрээ түр хэвтэх зуураа Мисүгийн тухай бодов. Тэр одоо Жиминийд байгаа байхдаа? Мисү хэлэхдээ Жимин түүнийг гэртээ урьсан гэсэн. Гэртээ.. Гэртээ шүү дээ?
Би шууд л орноосоо өндийн босоод "угаасаа л ойлгомжтой байгаа биз дээ? Үерхдэггүй байж гэртээ урина гэдэг чинь түүнтэй унтах гэж л гэртээ аваачиж байгаа шдээ. Бурхан минь Мисүд санаа зовохгүй байж чадахгүй нь. Тэр Жимин новш Мисүг минь гомдоох юм бол ална даа... Мисү түүнээс болж уйлдаг л юм бол..
Advertisement
Удаан бодсоны эцэст Мисүгийн утас руу залгахаар шийдэв. Эхний дуудлаган дээр аваагүй ч хоёр дахь дээр удаан дуудуулж байж авлаа.
- Бай-
- Байна уу?
Үгээ гүйцээж чадалгүй сая сонсогдсон эрэгтэй хүний хоолой намайг гацаачихав.
- Хөөе байна уу?
- Аа- байнаа. Мисүтэй ярих гэсэн юм?
- Тэр усанд орж байна. Тэгэхээр тасаллаа.
Т-тэр үнэхээр тасалчихлаа??? Саяных Пак Жиминий хоолой байсан уу? Гэхдээ.. МИСҮ УСАНД ОРЖ БАЙНААА????!
БУРХАН МИНЬ ГЭЖ! Тэд унтчихаж.
***
"И МИСҮ!"
Сургуулийн хашааны үүдэнд Мисүг орж явааг хараад түүний нэрийг дуудан орилсоор, хамаг хурдаараа гүйгээд очтол Мисү гайхсан байртай "Ёнжү?"
Би амьсгаагаа хэсэг дарж ядан зогсох ба Мисү одоо ч гайхсан төрхтэй над руу харан зогссоор л байлаа. Арай гайгүй болоход нь би шууд л өндийн нүүрээ Мисүгийн нүүртэй нийлүүлэх шахам ойртоод "чамтай яриатай шүү" гэж хэлээд шууд эргэж харан сургууль руу орохоор алхаж эхлэв. Мэдээж Мисү бага зэрэг сандарч бас гайхаж байсан нь илт.
Завсарлагаанаар Мисүтэй ярилцах гээд түүнийг дуудах гэтэл надаас өрсөн хэн нэгэн "Мисү, гараад ирээч" гэх нь тэр. Хартал ангийн үүдэнд өнөөх чөтгөр зогсож байлаа. Мисү шууд л гараад гүйчхэв. БУРХАН МИНЬ ГЭЖ! Энэ хоёр уур хүргэж байна шүү!
Их завсарлагааны хонх дуугарахад нь би шууд л Мисүг сугадаж аваад "алив цайны газар луу явцгаая" гээд түүн рүү нүдээ онийлгон хараад "яриатай гэсэн байхаа? Надаас зугтаад байгааг чинь анзаарсан шүү" гэтэл Мисү уруулаа хазан, нүүрээ надаас бага зэрэг холдуулав. Би түүнийг тоолгүй чирсээр цайны газарт орж ирлээ. Бид хоолоо барин нэг ширээнд суухад Мисү "тэгэхээр юу гээч Ёнжү-"
"И Мисү.. Чи ч үнэхээр сайн найзынхаа итгэлийг алдаж байна даа.." гээд түүн рүү харан "чи түүнтэй унтчихсан уу?" гэтэл Мисүгийн нүд байдаг хэмжээнээсээ хэд дахин томрон шууд л өндийж ирээд миний амыг хааснаа "ю-юу?? Яаж.."
Би амнаасаа түүний гарыг холдуулаад "яаж гэдэг чинь юу гэсэн үг юм? Өчигдөр чиний утсыг Пак Жимин аваад чамайг усанд орж байна гэсэн. Бурхан минь Мисү, уулзаад эхний өдрөө л-"
Мисү дахин миний амыг дараад "хөөе хаана байгаагаа мэдэж байна уу? Энд ийм юм яриад байх даа яадаг юм?" гэснээ удаанаар гараа миний амнаас аваад "би үнэхээр буруу юм хийснээ мэдэж байна. Би зүгээр л Жиминтэй хэсэг хугацаанд байгаад үзье гэж бодсон юм. Гэхдээ хэзээ ч түүнд дурлахгүй болохоор битгий санаа зов"
"хэсэг хугацаанд хамт байгаад үзье гэдэг нь унтах гэсэн утгаар юм уу?"
"үгүй ээ Ёнжү!!"
Намайг чимээгүй болон санаа алдтал Мисү хэсэг чимээгүй байснаа "нээрээ өнөөдөр Инү ирээгүй юм уу?"
Тэр ингэж хэлчхээд хоолоо идэж эхлэв. Үнэндээ Мисү тийм ч дурламтгай биш. Миний бодлоор тэр хэн нэгэнд чин сэтгэлээсээ дурлах болвол хажууд нь удаан байж, түүний сэтгэлийг өөртөө татах гэж хичээх нэгэнд л дасаж дурлана. Гэхдээ Мисү их эмзэг бас багахан зүйлд гомдчихдог болохоор тэр Жиминд сайн биш байсан ч түүний ганцхан буруу үйлдэл Мисүд хүндээр тусна. Тэр зүгээр л их эмзэг, гомдомтгой болохоор Жимин түүнийг гомдоох ямар нэг үйлдэл гаргавал би лав зүгээр байж чадахгүй.
***
Мисү өмнөх өдрүүдэд зүв зүгээр байсан ч өнөөдөр гэнэт хачин болчихсон. Юу ч дуугарахгүй, хажууд яг л мануухай шиг явж байгаа. Надад юу болсноо ч хэлэхгүй байгаа нь бага зэрэг уур хүрмээр байгаа ч санаа зовчихлоо.
Сургуулийн цайны газарт Мисүтэй хамт хоолоо барьсаар нэг ширээнд очин суув. Хоолоо идэж байгаад Мисү рүү хальт хартал хоолноосоо нэг ч савхдаагүй байлаа. Санаа алдан сууж байтал хажууд Инү хүрч ирэн суугаад "за та хоёроор юу байна даа?" гэснээ Мисү рүү хараад "юу вэ? Чи яачихсан юм?"
"өнөөдөр л ийм болчихлоо. Юунаас болсноо хэлэхгүй юм. Магадгүй Пак Жиминээс л болсон биз"
Намайг хэлэхэд Инү шууд Мисү рүү хараад "Жимин чамд юу гэсэн юм? Би очоод болгоод өгье л дөө"
Үнэндээ Инү Жиминтэй дажгүй харилцаатай байдаг ганц охин. Ер нь бол тэд найзууд. Жимин охидуудтай тийм ч удаан холбоотой байдаггүй ч Инү Жимин хоёр ахлах сургуульд орсноосоо хойш хоорондоо холбоотой байгаа. Яг үнэндээ Жиминтэй албан ёсоор үерхэж байсан ганцхан охин байдаг ба тэр нь Инү. Одоо бол тэр хоёр энгийн л харилцаатай.
"би та хоёрт хэлэх эсэхээ удаан бодлоо л доо. Хэрвээ би хэлвэл та хоёр надад уурлахгүй биз дээ?
Мисүг ингэж хэлэхэд нь би толгой дохиод "мэдээж чамд уурлахгүй ээ" гэтэл Инү "харин хэн нэгэн чамайг ийм болгосон бол очоод алаад өгөх болохоор санаа зоволтгүй хэл"
"би үнэндээ уйлахгүйг үнэхээр их хичээж байна л даа. Гэхдээ.. түүний.. бишээ Жиминий хэлсэн үг-"
Би шууд л түүний үгийг таслан суудлаасаа босоод "тэгэхээр тэрнээс болсон гэж мэдээд байсан юм! Би чамд хэлсэн биз дээ? Пак Жимин бол хөгийн амьтан, тэр чамтай унтаад л хаяна. Тэгээд чи сүүлд нь шархалнаа гэж" гэхэд Инү намайг татан буцаж суулгаснаа "Жимин угаасаа л новш шүү дээ. Түүнийг-" гэтэл түүний үгийг таслан утас нь дуугарлаа. Тэр "хүлээж байгаарай" гээд утсаар ярьж байснаа цайны газраас гараад явчихав.
"тэр надтай унтсан бас бид хэдэн удаа гадуур гарсан. Гэхдээ... тэр өчигдөр надад 'чи хэзээ ч миний сонирхол байгаагүй' гэж хэлсэн"
Мисү ингэж хэлэхдээ бараг л уйлах гэж байв. Нүдэнд нь нулимс цийлгэнэчихсэн арай гэж урсгачихгүйг хичээн сууна.
"юу? Бурхан минь, яадаг адгийн амьтан бэ??! Гэхдээ чи өөрөө зүгээрээ л гээд байсан шдээ.." гээд би санаа алдан "тэгэхээр тэр үнэхээр чамд тэгж хэлсэн юм уу? Би сүүлд нь угаасаа ийм юм болно гэж мэдээд байсан юм. Аахх, тэр новш яаж чамд ингэж хэлж чаддаг байнаа? Үнэхээр л охидын зүрх сэтгэлийг бодно чинээ байхгүй юм. Би түүнийг болгоод өгнө дөө" гэсээр Пак Жиминийг хайн заалыг тойруулан харж байтал хажуу талд холгүйхэн нэг ширээн дээр Жимин нөгөө хоёртойгоо яг над руу харчихсан сууж байх нь тэр. Бүр гурвуулаа!! Би нүдээ томруулан шууд л өөр тийшээ харав. Юу вэ? Сая юу болчихвоо? Бид харц тулгарчихсан уу? Юу, гэхдээ яагаад? Тэр яагаад над руу харж байдаг билээ? Мисү рүү харж байсан юм болов уу? Үгүй ээ над руу харж байсан! Сонин юм, өмнө нь намайг тоож ч анзаардаггүй байсан даа.
Би дотроо баахан юм бодсоор удаанаар толгойгоо эргүүлэн ахин Жимин рүү хартал тэр над руу харсан хэвээр байлаа. Тэгснээ бүр болоогүй инээмсэглэх нь тэр. WTF?
Би ахин хурдхан шиг шууд өөр тийшээ харлаа. Ямар новш нь вэ? Тэр яагаад над руу ингэж удаан ширтээд байгаа юм бол? Тэгээд бүр инээмсэглэх? Юу болоод байнаа? Жимин яг гаж донтон шиг санагдчихлаа.
Гэхдээ би яагаад түүнтэй харц тулгарчхаад ингэж сандраад байгаа юм бол? Тэр Пак Жимин болохоор уу? Заза хамаа алга. Хамгийн гол нь тэр намайг олоод харчихлаа гэдэг чинь намайг мэддэг болчихлоо гэсэн үг. Тэгээд бүр инээмсэглэж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Ааа, үгүй ээ! Тэр намайг мэдэж болохгүй. Намайг мэддэг болж болохгүй шдээ! Бурхан минь би түүний анхаарлыг татаагүй байгаасай.
Сургуулийн цайны газарт Тэхён Жонгүг хоёртой суух ба энд тэндгүй л биднийг харж шивнэлдсэн охидууд. Үүнд ч аль хэдийн дасчихаж. Гэхдээ тэд ингэхээс залхдаггүй юм байх даа?
Жонгүг "нээрээ нөгөө хэн билээ? Дээрийн чиний хамт яваад байсан.. Мисү билүү?"
Намайг толгой дохьтол Жонгүг "тэр чинь яасан юм? Больчихсон юм уу?"
"тиймээ сонирхолгүй байсан"
Жонгүг "уг нь дажгүй охин шиг санагдаж байсан юм" гээд утсаа ширтсээр хэлэв.
Удалгүй Жонгүг Мисүг олж харсны дараа түүний урд суух охиныг ч бас анзаарлаа.
Тэхён утсаар оролдож байснаа гэнэт "нээрээ маргааш манайд үдэшлэгтэй гэдгийг мэдэж байгаа биздээ? Жимин чи Исүлийг аваад ирээрэй. Чадвал Инүг ч бас"
Би түүн рүү муухай хараад "яагаад би?"
Тэхён "Исүл чамд сайн байдаг. Харин Инү чиний найз. Исүл хэдий халуухан ч надтай тийм ч сайхан харьцаад байдаггүй" гэж хэлээд мөрөө хавчив.
"Инү намайг гуйсан ч очихгүй. Харин би Исүлийг гуймааргүй байна"
Намайг ингэж хэлтэл Тэхён хэсэг чимээгүй байснаа "хөөе нээрээ, Жиминаа чи бараг манай сургуулийн бүх охидыг дуусгачихсан юм биш үү? Чамайг сургуулийн коридороор явахад хажуугаар чинь зөрөх охидын дунд танихгүй охин байвал гайхах байхдаа. Бүр нөгөө сургуулийн охид хүртэл чамайг мэддэг юм байна лээ. Би гайхсан шүү" гэж хэлээд инээх нь тэр. Харин Жонгүг доошоо харсан хэвээр Тэхёны ярьсан зүйлд багахан инээмсэглэх шиг болов.
Би хөмсгөө өргөн "мэдэхгүй ээ, гэхдээ энэ дунд надтай унтаагүй охин байгаа болов уу?" гэтэл Тэхён инээснээ "гэхдээ энэ тэгж их сайрхаад байх зүйл биш л дээ" гэхэд саянаас хойш чимээгүй суусан Жонгүг "миний бодлоор тэр Мисүгийн найз лав чамтай унтаагүй ганц охин байхаа" гэхэд нь би түүн рүү нэг хөмсгөө өргөн харлаа. Жонгүг над руу харж байснаа дараа нь хажуу тийш хараад "тэр" гээд ойрхон байх ширээ рүү заав. Заасан зүг рүү нь хартал өмнө нь анзаарч байгаагүй охин байлаа. Гайхан хэсэг харж байтал тэр ч гэсэн над руу харчихав. Тэгснээ шууд л өөр тийшээ харчихлаа. Үргэлжлүүлэн хэсэг харж байтал ахин наашаа харах нь тэр. Харин энэ удаад би өөдөөс нь инээмсэглэтэл ахиад л толгойгоо хурдхан шиг өөр тийшээ эргүүлчихэв.
Хөөрхөн юм.
"хмм, энэ чинь хэн билээ? Би санахгүй байгаа юм болов уу, эсвэл.."
Жонгүг "чи л мэдэхгүй байгаа юм. Мм, би түүнийг анх ахлах сургуульд ордог жил зааланд харж байсан санагдаж байна. Гэхдээ тэр Инүгийн найз гэдгийг чи мэддэггүй юм уу?"
Би нүдээ бага зэрэг томруулан "юу? Тийм үү? Инүгийн найз гэж үү? Би түүний найзуудыг огт сонирхож байгаагүй бололтой. Гэхдээ сонин юмаа, би түүнийг мэдэхгүй байна гэдэг"
Яагаад өмнө нь харж байгаагүй юм бол?
Тэхён утсаар тоглон огт анзаарахгүй байж байснаа түүний зүг хальт харсны дараа "аан мэдэх юм байна. Манай анги шдээ. Их дуу цөөтэй. Нэг их юм яриад байдаггүй. Хан Ёнжү байхаа" гэх нь тэр.
Гэтэл Жонгүг гэнэт санасан бололтой "аан тийм Ёнжү. Нэрийг нь сая л саналаа"
"Ёнжү?"
Тэхён "гэхдээ хөөрхөн байгаа биз? Би лав түүнтэй ойртож үзээгүй ээ. Тэр бусад охид шиг амархан санагддаггүй юм"
Би хөмсгөө өргөн "хмм? Амархан санагддаггүй ээ? Гэхдээ тийм байлаа гээд юу гэж?"
Тэхён нүүрэндээ хальтхан инээмсэглэл тодруулаад "би чамайг түүнийг өөрийн болгож чадахгүй гэж бодож байна. Тэр жоохон аймар бас хүйтэн, ширүүн ааштай юм шиг санагддаг"
Би инээмсэглээд "тэгвэл тэр тусмаа сонирхолтой юм биш үү? Ёнжү.. Нэр нь ч таалагдаж байна. Би түүнийг заавал өөрийн болгоно оо. Охин л бол охин шүү дээ. Хэдий тэр хүйтэн хөндий ааштай байлаа ч надад бууж өгөх нь гарцаагүй"
Тэхён "тэгвэл харж л байя Жимин" гэж хэлээд гартаа барьсан утсандаа анхаарлаа хандуулав. Харин би 3 жил хамт сурсан ч өмнө нь огт анзаараагүй охин болох Ёнжү рүү хэсэг харлаа.
"Хан Ёнжү гэсэн байхаа..?"
Advertisement
- In Serial47 Chapters
The Helena Chronicles
Espers are really no different than humans; they look like any normal human and in general behave like any normal human. However, there are a few key differences. The max life expectancy of espers ranges from forty-five to fifty. They naturally have a knack for mathematics and are extremely intelligent in general, this is because their abilities rely on the subconscious and conscious calculations. They also have a mysterious energy source they call Focus that is generated naturally by all espers. The continent of Elestveeve is populated by three major factions, each a governing force. On the west of the continent, there is the Noble Houses that subscribe to the Deity Faith. The Houses ruling with the Deity Faith as council since the religion's founding four-hundred years previous. Controlling most of the northeast is WITCH, an organization ruled by powerful espers; claiming the mysterious Genesis as their capital, they are a whispered myth among much of the continent's less technically advanced residents. In the southeast you have Tech City, a towering monolith of a capital with four sky layers and metropolis' leveled deep underground; it is a city brimming with technical advancement and cyber integration. Each faction contends with one another for their evolutionary ideology, by devout religious worship to receive miraculous gifts, unique genetic lineage to obtain ESP, and technological integration to become something more than human. Helena, a young genius and esper, awakes in a dark room with only fuzzy memories and the company of seven other children. She must determine how she got there and how to get back to where she came from. Warning: Due to time constraints, I don't have the time to keep up on my three stories; therefore, Helena will need to go in a stasis chamber until I can find more time to write between work and life. I love my first girl so much! however, it seems she is the least popular among the fans (the poor girl T_T). This world is much bigger than my other two novels and I'm not giving up on it, but simply having to put her on ice.
8 172 - In Serial6 Chapters
The Forager from Another World and his Online Shop
Granted a second chance at living by the gods, a man's soul was transferred to another world. With a skill of foraging and an online shop, will he be able to survive along inside the death forest? Will he succumb to the same fate of his previous life? Or will he be the catalyst to modernize the new world? Read and find out! This is a slice-of-life type of "isekai". A bit of fighting here and there but the premise of the novel is to not focus on getting overpowered. This is something I decided to write to relax rather than having some crazy plot about revenge, demon king, or other crazy stuff. Come join me in my journey of relaxation~ I'm a newbie writer so I apologize for any mistakes down the line. Do point it out in the comment section!
8 205 - In Serial6 Chapters
Aria - The Pulsar Chronicles
Pulsar is in crisis. Warlords vie for supremacy, waging their bloody battles at the cost of innocent lives. Aria, the young daughter of an influential warlord, is thrown head first into the brutal world outside her gilded cage. With the help of a pair of drifters bearing mysterious pasts, she must reclaim what is rightfully hers.
8 93 - In Serial138 Chapters
Naruto Boyfriend Scenarios
Hello anime fans!Welcome to a book of Naruto Boyfriend Scenarios where you the reader (female) gets the chance to date the following characters:NarutoSasukeNejiGaaraSaiAt the beginning of the book there are more then five characters but as the chapters progress they are cut short! Sai is only introduced halfway in. If you'd like, you can check out my one-shot books [Book One and TWO] as well as my other X reader books that include full blown stories of individual Naruto characters X reader!I also have a Naruto Girlfriend Scenarios so feel free to check that one out. For male readers specifically but also female readers if they like that shit!DID YOU SEARCH FOR "Husband! Naruto x wife! Reader" TO SPOT THIS BOOK?!It's just a thought.Glad you stumbled upon my Scenario book!From 2016-2022 this book has been! The first handful are trash! But not all that! My aim for this book is THREE HUNDRED SCENARIOS, even if some may be headcanons or images!~Wanna help me get there?! Chip in some ideas! Enjoy your journey, from first kiss to your desired boyfriend/husband showing the kids inappropriate content!Update: I CANNOT reach 300 scenarios! Like, am I crazy? Yeah. But crazy enough to come up with THAT?! YEAH, NO! 😂😩
8 230 - In Serial23 Chapters
ONLY YOURS (#2)
When does the hero himself becomes the villain of his story? When he feels that the most precious thing in his life is getting snatched away, for which he can take anyone's life. *****************************************" Shivaay please.. I don't even know whether she likes me or -"" Dare you ask her. " Shivaay cut him off by grabbing his collar and pushed away. " Shivaay listen to me. Everyone out there is not to hurt you. Some are with you to heal you. To make you happy. To take you to the places where all happiness belongs to you. To love you like there is no tomorrow. So please... Listen to me. Talk to her, sought out everything, every misunderstandings, clear out everything. Before....Before its too late. " Shravan said to his brother who was taking out his anger and frustration on the punching bag. Shivaay grabbed Shravan's collar and pinned him on the wall almost startling him. " SHUT UP..! Just shut up. Stop lecturing me. It's my life and I will fucking live it in my way. Don't tell me what to do and what not. And one more thing.. If you weren't my brother, I would have ripped your head the secound I spotted you with my girl. " Shivaay yelled at him and pushed him away. " Shivaay don't. You are on the wrong track. Don't turn your love into some kind of obsession and madness. You will only end up hurting her and loosing her forever. " Shravan shouted back. " Huh.! Love without obsession is a waste of time for me. And about madness, she has only seen Shivaay's limitless love. Now she will get to know, up-to which extend I can go for her. " " And one more thing. What's mine is mine. Keep it in your pretty little mind. "*****************************************There is no limit in love. It's just a passion.But it is not a matter of everyone's bass to have such love. Will Amaya be able to appreciate Shivaay's outspoken love or will choose the Simplicity of Shravan?Cover credits : Myself.! Aesthetics credits : @heyhurgun
8 90 - In Serial12 Chapters
The Day She Left Him
September 16, 2012 was no ordinary day for Lisa. It was the Sunday that changed her life forever. After 6 hard years, the grueling battle to keep her marriage intact had left her feeling empty and drained. Her eyes were dry as she packed her luggage that morning. They were still dry when she sat down and wrote the letter he would read when he returned home later that day. If he returns home at all...
8 180

