《Youngblood》[1]
Advertisement
2020 он.
Хавар аж. Дулаахан... Бүх зүйл шинэ.
"Шинэ сурагч самбарт гарч өөрийгөө танилцуулаарай."
Багшийн үгээр ангид байсан бүх сурагчид хойш харц шидэж, хамгийн хойно суусан хөвгүүн удаанаар босч самбарын зүг алхлаа. Түүний нүдэнд залхсан төрх илэрнэ.
"Намайг Ким Тэхён гэдэг. Нэг анги болсондоо таатай байна." хэмээн хөнгөхөн инээмсэглэхэд бүгд алга ташив. Охид царайлаг хөвгүүн шилжиж ирсэнд ихэд сэтгэл хангалуун байгаа нь илт. Угаас тийм байх ёстой билээ.
Тэхён суудалдаа буцан суухад ангийн багш гарч хичээл орох багшийг хүлээх зуурт анги чимээнд автлаа. Олон хүний харцыг өөр дээрээ тосох Тэхён тавгүйтэн цаасан дээр дэмий л зурах бол охид түүнийг байгаа болгон ширтэж хоорондоо шивнэлдэн ярилцана. Удалгүй эмэгтэй багш орж ирэхэд бүх зүйл эмх цэгцэндээ орж Тэхён хичээлээ анхааран сонсож эхлэв.
Хаврын дулаахан өдөр. Нээлттэй цонхоор сэвэлзэх зөөлөн салхи хацар илбэж, үс хийсгэнэ. Хөнгөн... Сэтгэл нэг л дүүрэн байх юм. Би хөнгөн байна.
Үдийн цайны цагаар Тэхён тавцантай хоолоо барьсаар буланд суун кинон дээр гардаг шиг хэн нэгэн хэтэрхий нээлттэй сурагч түүнийг зорьж ирээд шүлсээ үсчүүлэн чалчихгүй байгаасай гэж дотроо бараг л залбирч байв. Чихэвчээ гарган зүүгээд дуртай дуугаа эхлүүлж, хоолоо идэж эхэллээ. Хооллож дуусаад анги руугаа зүглэж явтал бараг л хүнгүй хонгилд түүний урд явж байсан охины халааснаас хэтэвч нь уначих нь тэр. Охин чихэвчтэй бололтой цааш анзааралгүй алхсаар байсанд Тэхён газраас хэтэвчийг авж охины араас гүйцэн очлоо. Мөрөн дээр нь товшин эргэхэд Тэхёний нүд томрох нь тэр.
Хөөрхөн юм.
"Энэ чиний хэтэвч..."
"Өө..." Охин халаасаа шалгаад "...Баярлалаа. Балрах шахлаа." Охин түүнд бөхийгөөд явах гэтэл Тэхён сандарсандаа гараас нь татчихав.
"Юу... Чамайг хэн гэдэг юм?"
"Еэри."
"Намайг Тэхён гэдэг. Таатай байна."
"Мэднэ ээ, бид нэг анги." Тэхён тэрхэн зуурт баярлаад амжих нь тэр. Охин инээмсэглэхэд Тэхён түүнтэй зэрэгцэн алхаж эхэллээ.
"Анхны өдөр ямар байна?"
"Тухгүй."
"Дасах болно оо. Би чамд тусласан ч болно."
Advertisement
"Баярлалаа."
Тэд хамтдаа ангидаа орон Тэхён суудалдаа суухад Еэри хамгийн урд сууж байгаа нь харагдлаа. Тэр инээмсэглэв. Зөөлөн салхи дахиад л намайг тэвэрнэ. Сэтгэл нэг л дүүрээд байсан юм. Хөнгөн...
-
"Алив ээ Жонгүг, дахиад нэг тоглоё. Энэ удаад гарцаагүй би ялна."
Интернэт тоглоомын газраас өмднийхөө халаасанд гараа хийн шийдэмгий гарах хөвгүүнийг ангийнх нь хөвгүүн зогсоохыг хичээн чаргууцалдана. Түүний царайнд хэдийн залхсан төрх илрэх ч, тэр хэзээ ч тоглоомноос татгалзаж байгаагүй юм.
"Чи надад дарааллаад 13 хожигдсон, бүр залхчихлаа." гэсээр түүн рүү харахад өрөвдөлтэй царайнд нь Жонгүгт татгалзахгүй байхын аргагүй санагдаж эхлэв.
Арга буюу түүнийг даган "Энэ удаа бооцоотой." хэмээгээд эргэж орох гэтэл Жонгүг нэг зүйл мартсанаа саналаа.
Тэр ангийнхаа хөвгүүний гарыг угзран тавиулаад,
"Би ажилтай байснаа мартчихаж, дараа тоглоё." гэж хэлээд уучлалт ч хүсэлгүй нэг тийш алхах нь тэр. Түүний араас нэрийг нь дуудан гомдоллох авч энэ Жонгүгт огтоос хамаа байсангүй.
Хэдий Жонгүг яаралтай ажилтай гэсэн ч тэрээр хөл алдан гүйлгүй, нэг л хэвийн алхаагаар алхах нь түүний хувьд тийм ч яаралтай санагдаагүй мэт.
Тэр алхах замдаа сургуулийнхаа урд явж байгааг анзааран өнөөдөр тасалчихсан гэдгээ санасаар хурдхан шиг хажуугаар нь гүйж өнгөрөх гэж хичээнэ.
Таних мэт нэгэн.
Түүний нүдэнд сургуулийн хаалгаар таних мэт нэгэн гарч ирэх шиг харагдсан ч Жонгүг нэг л эргэж хараад, андуу бодсон мэт сургуулийн урдаас холдохын түүс болсон аятай цааш гүйх нь тэр.
Зорьсон газартаа ирээд бугуйн цагаа харах үед аль хэдийн хагас цаг хоцорчихсноо мэдлээ. Гэвч Жонгүгийн царайнд гэмшсэн төрх үл гарсаар зоогийн газар луу орох аж. Түүнийг хүлээж байсан бүсгүй үе үе цагаа харан суугаа харагдах бөгөөд Жонгүг түүнд дөхөж очиход огтхон ч хүлээгээгүй мэт аз жаргалтай инээмсэглэл нүүрэндээ тодруулан гараа даллана.
"Удаан хүлээсэн үү?"
"Үгүй ээ, би дөнгөж орж ирээд сууж байсан юм." гэх нь түүнийг Жонгүгт маш удаан хүлээлээ гэж хэлэх шиг санагдуулж байв. Охин утсаа секунд бүрт шалгаж харж байсныг тэр анзаарсан билээ.
Advertisement
"За, тийм бол хоолоо захиалъя."
Хооллож дуусаад жаргалтай харагдах охин инээд алдсаар Жонгүгийн хажууд алхаж байв. Тэдний гар шүргэлцэх үед Жонгүг эргэлзэх зүйлгүй охины гараас хөтөлсөөр,
"Сүён, маргааш орой надтай уулзаарай." гэж хэлээд түүн рүү харах үед охины царайнд ягаан туяа татах нь Жонгүгийг инээмсэглүүлж дөнгөлөө.
Сүён хэзээ ч түүнээс ийм үгс сонсож байгаагүй аж. Атгасан гар нь сандарсандаа чичрэх вий гэхээс Сүён санаа зовсоор байвч гаднаа цоглог харагдахыг хичээнэ.
"Царайлаг ах гуйж байгаа бол зөвшөөрөхөөс өөр яахав." гээд инээхэд Жонгүг хөнгөхөн толгой сэгсрэн хоцорлоо.
Ядаж л ийм зүйл хийж өгөх хэрэгтэй.
-
Хичээл тарсныг илтгэх хонх дугарч Тэхён дэвтрээ цүнхлээд Еэригийн суудаг суудал руу харсан ч тэр хэдийн явчихсан байсан юм. Ингээд тэр сургуулиас ганцаараа гаран алхлаа. Өөрийн эрхгүй л шинэ танилаа бодож, Еэри гэх охины хөөрхөн царай, шаргал үс нь бодол эзэмдсээр тэр хөнгөн инээмсэглэх аж. Гэртээ ирэхэд оройн хоолны үнэр гэр дүүргэж Тэхён инээмсэглэн өөрийгөө ирсэнийг мэдэгдэхэд ээж нь гараа угаагаад ирэхийг дуудлаа. Тэр ээжтэйгээ амьдардаг юм.
"Өнөөдөр тэгээд хэр байв даа?"
Тэхён ээжийнхээ өөдөөс харж суугаад хооллож эхлэхдээ "Маш сайн. Сургууль таалагдаж байгаа."
"Ашгүй дээ. Чамайг ингэж хэлнэ гэж бодсонгүй."
Тэд ойр зуурын яриа өрнүүлсээр хооллож дуусаад Тэхён өрөөндөө орсон юм. Орон дээрээ тэрийж унаад тааз ширтэнэ. Бодлыг нь хулгайлчихсан бололтой. Хөөрхөн нүдтэй тэр охиныг хурдан харах талаар л бодолд тархи нь автаж зүрх нь хурдсах аж. Тэгсээр тэр өнөөдрийн хичээлдээ ядарсан болоод ч тэр үү унтаж орхисон юм.
-
"Чи ямар спортод дуртай юм?"
Дараагийн өдөр... Цайны цаг. Еэри Тэхёний өөдөөс харан хооллож байгаад гэнэт асуув.
"Сагсан бөмбөг."
"Хүүе, чи тэгвэл сургуулийн сагсан бөмбөгийн багт элсэж болох юм байна шд. Дараа долоо хоног хүртэл хүүхдүүдийг шалгаруулж, элсүүлж байгаа."
"Тийм үү? Би хаана очиж бүртгүүлэх ёстой юм?"
"Багийнх нь ахлагч манай ангийн сурагч байдаг юм. Жонгүг...-аан, байна." гэсээр Тэхёний хойшоо заах ба Тэхён толгой эргүүлэн хойш харахдаа ганцаараа чихэвчээ зүүн хооллох эрэгтэй сурагчийг олж харах нь тэр.
"Жонгүг? Танил нэр байх чинь."
-
Жонгүгт ганцаар суун хоол идэх нь дадал болчихсон гэхэд хилсдэхгүй. Ирж хамт хооллохыг хүсэх сурагчид олон хэдий ч тэр чихэвчээ ч тайлахгүй хоолоо иддэг тул түүний хүслээр хэн ч ойртож очихоо больсон юм. Жонгүгт энэ бүхэн таатай санагдана.
Өнөөдөр бол Сүён түүний найз охин болох өдөр. Тэр гуйх л юм бол найз охин нь болно гэдэг нь баттай билээ. Үүний талаар Жонгүг бодсоор хоолны үлдэгдлээ хураан анги руугаа зүглэв.
Хичээл эхлэхийг хүлээн тэрээр цаасан дээр элдэв зүйлсийг зурсаар суух үед түүний хажууд хэн нэгэн ирэх нь мэдрэгдлээ.
"Уучлаарай, өөрөө Жонгүг мөн үү?"
Толгой өндийлгөн дээш харахад түүний дахиж уулзана гэж төсөөлж ч байгаагүй нэгэн зогсож байх нь тэр.
"Тэхён... уу?"
Гайхсаар харахад Тэхёны нүүрэнд инээмсэглэл тодорсоор,
"Тийм л юм шиг байна."
Жонгүг одоо ч нүдэндээ итгэхгүй байгаа янзтай харагдах бөгөөд Тэхёныг инээмсэглэх үед тэр ч бас даган үл ялиг инээмсэглэж,
"Чамтай таардаг юм байж ээ."
"Чамтай ч бас." гэхтэй зэрэгцэн сургуулийн хонх тэдний яриаг таслалаа.
"Хичээл тараад ярьцгаая." гэсээр Тэхён өөрийн суудалдаа очиж суух үед Жонгүг түүнийг дагуулан харсаар хичээлээ эхлүүлэв.
Түүний нүүрэнд инээмсэглэл тодорч, толгойнд шилжиж ирсэн сурагч найзынх нь талаарх бодлууд эргэлдэж тэрээр хичээлээ тийм ч сайн ойлгож чадсангүй. Тэхёныг ажиглахад тэр өмнөхөөсөө илүү өндөр бас эршүүд болсон санагдаж байв. Тэр гэмгүй инээмсэглэдэг хэвээрээ байсан атал Жонгүг түүний хажууд өөрийгөө маш их өөр болсон мэтээр мэдэрч эхэлсэн аж.
Түүн шиг дуу цөөтэй, сэхүүн нэгнийг хэн ч орхиод явах нь тодорхой тул тэрээр багахан айж байв. Жонгүг бардам, их зангаасаа тэгэхэд л анх удаа төвөгшөөж зүрх чичрэм айдсыг мэдэрсэн гэж хэлж болох. Тэгээд л өөрийгөө эвдэн Тэхёнтай яаж харьцахаа ч бодоод амжсан билээ. Учир нь Жонгүг найзыгаа удаан хүлээсэн юм.
Advertisement
- In Serial27 Chapters
A Coder's Guide To Magic
Magic, you wave your hand, use up some mana, call out the name and stuff happens; that's how it usually works. Not in this world... Otto is a slightly unhinged programmer brought to a fantasy world where magic exists, not as a list of spells or a wall of icons you press but as a detailed system of commands and mechanics allowing one to problem solve encounters and create countless inventions! With one goal on his mind, to learn all he possibly can about magic, Otto will be thrust into a troubled world where magic is heavilly regulated and the corupt nobilty wield god-like powers and arcane tools passed down through generations. Will Otto join the system? Try to overthrow it or completely ignore it on his quest for knowledge? Or maybe he'll fall prey to it...
8 248 - In Serial19 Chapters
The Children of Destiny
Steam punk/ high fantasy In a world where you need to get famous to get magical, a dying avenger and a naive noble merge into a whole one fateful night. The storm which brings them together is just a prelude to the gale which will blow throughout the Empire. Our protagonist Cyn Pavone must come to terms with the conflict within in order to merge with the very society that eradicated his clan and gain enough power to unleash his vengeance. Discord server World Map showing the North pole World Map showing the mortal continent Themes: Spoiler Overarching theme- revenge saga Focus- character based progress style- multiple povs action- strategic battles Rankings for noblity: Spoiler Baronet (Village head. Population- 100-400) Baron (City Mayor Population- 10,000-30,000) --- can appoint iron Knights=Baronet (1/10 of no of villages) Viscount ( District leader- ~10 cities) --- can appoint 1 copper Knight = Baron and 10 iron knights Earl (Zone- ~10 districts) --- can appoint 1 silver knight = Viscount and 10 copper and 100 iron knights Marquis (state) --- can appoint 1 gold knight = Earl and 10 100 and 1000 silver copper iron respectively 4 Dukes (7 states each)--- can appoint 1 platinum knight = Marquis and as above for the other knights King (Regiis III) --- Kingsguard. 1 Knight Command = Duke and as above for the rest Military Rankings: Spoiler Captain (10 martial warriors) = A rank mercenary = Baronet General (10 Captains) = S rank = Baron Lieutenant Commander (10 Generals) = SS rank = Viscount Commander (10 Lieutenants) = SSS rank (max)= Earl Marshal (10 Commanders) = Marquis = Guild branch leader for a nation Master of War(10 Marshals) = Duke = Guild leader of the Yohei
8 186 - In Serial7 Chapters
The Ingress of Dreams
It starts with a hypothesis on the Internet that a dream hundreds of thousands of people around the world report having is actually a shared dream. Details noticed in one person's dream are found to be independently verifiable in another. Once you enter The Dream, you stop having normal dreams. Night after night you fall asleep and reenter the same dreamworld you left, a corresponding amount of time having passed in it as well. With each day and night that passes, the number of people roped into this phenomenon increases until very quickly most of the world's population are sharing this second life in their sleep. This dreamscape quickly develops its own rules, nations, dangers and wars, and fundamentally changes everything about humanity's waking and dream lives.
8 125 - In Serial357 Chapters
Immanent Ascension (A Progression Fantasy Adventure)
Xerxes' first mage mission is to carry out a routine inspection, so why is he fighting for his life? Banished demons from the Nightmare Cove have come for blood, and no one is safe. Xerxes lives in the Golden Age of a magical empire that spans the stars. But cultists hide in plain sight while mages and military alike vie for superiority. As a Dark Age looms, the only way for a young combat mage to survive is to ascend to the highest heights.... ----------- Release schedule: M - T - W - TH - F (one chapter a day)
8 325 - In Serial15 Chapters
Author sent into his own story, now what do I do?
This story of me, Alex that is summoned to another world in a fantasy universe by myself. This story will also be written for fun. I have no idea where I am going with this. This story will be more active than my other stories.
8 91 - In Serial38 Chapters
If You'll Be My Star (Anakin x Reader) BOOK TWO *COMPLETED*
A Jedi shall not know love. It was the code taught to you. But what happens when Anakin Skywalker comes back into your life and you are put under his protection when new dangers threaten your life?This is an Anakin Skywalker x Reader and is set during the events of Attack of the Clones. All rights go to Disney and Lucasfilm, I only own the scenes I wrote in myself.#1 in anakinxreader 08/13/2021
8 100

