《LOVE AGAIN》Жонү убба
Advertisement
Сонбэним ямар хэргээр
та над над руу чат бичсэн бэ?
Уйдаад л...нээрээ
Чонло та хоёр нэг байр
гэдэг нь үнэн юм уу?
Аан тийм ээ...
Гэхдээ та хүнд битгий хэлээрэй.
Чонло их л дургүйцэх байх шүү.
Санаа зоволтгүй ээ..Чи ингэхэд
хичээл тараад завтай юу? Чиний тусламж хэрэгтэй байна.
Сонбэним сургуулийн хүүхдүүд
харчихвал буруугаар
ойлгоно шүү дээ...
Харвал би ойлгуулчихна аа. Маргааш сургууль дээр тайлбарыг нь хэлье.
Ойлголоо сонбэним.
Намайг зүгээр Жонү ах(убба) гэж дуудаа^^
Ойлголоо.Би одоо хичээлээ
хийх хэрэгтэй байна^^
Баяртай Жонү ахаа:)
Okey. Сургууль дээр уулзье...
Жонү ахтай харилцаж дууссаны дараагаас хичээл номондоо анхаарлаа хандуулах ёстой ч даанч тийм ч амархан хичээлээ сайн хийж бүр төвлөрч ч чадсангүй.
Ер нь бодоод байхад дэмий л Жонү ахын цахим шуудангийг Чонлогийн хажууд авлаа. Чонлод маргааш орой цуг явьж чадахгүй нь ээ. Жонү ахтай юманд явах ёстой гэж хэлвэл намайг буруугаар ойлгох болов уу яах бол?
Ер нь би яагаад Чонлогоос айж бас асуух ёстой гэж? ямар миний найз залуу биш. Тэнэг зүйл бодчих шиг боллоо...
.....
Урьдын адил догдлолтойгоор гэрээсээ тэрэнтэй хамт гарч сургууль руу ч цуг орлоо. Ихэнх хүмүүс бид хоёрыг цуг явдаг болсныг мэддэг болсон учир ажиглан харах хүмүүс нь харцгаан мэндлэх нэг нь мэндэлцгээж, бид хоёр ийнхүү салан анги,анги руугаа явцгаалаа.
-Тэр муу шулам хаана байна. Тэр амилсан чөтгөрийг ална даа"
Хоёр ихэр над дээр ирэн Еэбиныг хараасаар миний суудал дээр ирж суухад нь би тэднийг шоолон инээлээ. Хэдий тэд миний хувцсыг Чонлод өгсөн ч буруудаад байсан юм байхгүй л байсан шүү дээ.
Би- Та хоёр намайг Чонлотой хамт гэрт хариулж эвлэрүүлсэн болохоор та хоёрыг уучлалаа шүү" гэж ирмэхэд тэр хоёр баярлаад л намайг тэвэрч аваад уналаа.
Эхний цагийн хонх бид нарыг нялуурж байх хооронд дуугаран бид ч ийнхүү нялуурлаа зогсоон суудал суудалдаа сууцгаана.
Тооны багш ч эхний цагийн хичээлээ орж бид их л уйдах завгүй өнгөрцгөөлөө.
"Нээрээ гарахаасаа өмнө юм асууя. Танай ангийн нэг охин өчигдөр хувцасны шүүгээнд түгжигдсэн гэж сонссон юм байна. Хэн бэ?"
Тооны багш хэнээс сонссон юм бүү мэд ямар ч байсан би гараа өргөн багш ч надаас зүгээр эсэхийг минь асуусаар тэр хүнийг нь хөөсөн гэж хэлчихээд гараад явлаа. Би Минхи, руу харахад тэр мэдэхгүй гэж мөрөө сэгсрэв. Минжон хэлсэн юм болов уу гэж бодоод зурвасаар асуутал тэр ч үгүй гэж хэлэв.
Тэгвэл Чонло, Еэбинаас өөр хэн ч мэдэхгүй шүү дээ. Еэбин лав өөрийгөө барьж өгөхгүй нь лавтай. Арай...Чонло намайг бодоод хэлсэн юм уу? Бас Еэбинаас би өөрөө хариуг нь өгнө гэж бодсон юм сан.
"Хөөе Сохи багш чамайг дуудаад байна"
Юм бодоод сууж байхад хажууд суудаг хүүхэд минь хэлэхэд би аль хэдийн дараагийн цаг орсон байгааг ч мэдэхгүй амьтан багшаас уучлалт гуйв. Ёстой галзуурах нь ээ.. Чонлогоос болж ийм болчих гэж..
Их завсарлагааны хонх дуугаран би ч урвагар царайтай юм хоёр ихэртэй хоолны танхим руу орцгоон анх удаагаа багшид ингэж загнуулж үзэж байна гэж тэр хоёрт хэлэхэд тэр хоёр ч намайг шоолон удахгүй дасна даа гэсээр нуруун дээр цохицгоов.
Би-Нээрээ өчигдөр Жонү ах бид хоёр зурвасаар харилцсан."
Минхи-Хөөх нээрээ юу? Итгэмээргүй юм!"
Минжон-Лукасыг чи Жонү ахаар орлуулчихаж байгаа юм уу?"
Минжоны энэ тэнэг үгийг сонсонгуутаа идэж байсан хоолондоо хахан түүнийг цохиод авлаа.
Би-Чонлог яая гэж байхад юун орлуулах. Жонү ахтай зүгээр ах дүүгийн харилцаатай болсон гэж хэлэх гэж байхад"
"Тийм байх өө. Тийм байх" гэсээр тэр хоёр над руу мушилзаж харсаар хоолоо идэцгээлээ. Та хоёр яахав ээ хүнээр тоглож л бай. Энэ хоёрын хариуг яаж барих вэ гэж байтал тэдний сайн хүмүүс цуг явцгааж байгаа харагдав.
Advertisement
"Тэюун ах аа! Наашаа суучих. Өө Рэнжүнаа чи бас нааш ир!"
Би тэр хэдийг харангуутаа шууд орилон гар даллахад тэр хэд над руу гайхан харсаар манай ширээний зүг алхалаа. Хөөрхий гэхдээ энэ хоёроор тоглонгоо бас нийлүүлчих санаатай л....
Минхи-Хөөе чи галзуураад байгаач! Энэ охидууд чинь муухай хараад байна.."
Минжон-Харин тийн. Би Рэнжүнд чинь ч тэглээч сайн байх аа больчихсон"
Хоёр ихэр тэр хэдийг ирэн иртэл намайг загнаж үглэсээр байлаа. Тэюун ахын найзууд болон манай нөгөө ангийн зарим хөвгүүд тэр хоёрын хажуу суудлууд дээр нь суухад тэр хоёр эхэндээ чимээгүй байснаа сүүлдээ бие биентэйгээ ярилцацгаагаад бүр инээлдэж хөөрөлдөцгөөж өгч байв.
Дуртай л байгаа юм байж яах гэж ингэдэг байна. Ялангуяа Минжоны Рэнжүн рүү харж байгаа харцийг нь хараад байгаарай...
Тэюун ах-Чонло та хоёр гайгүй юу?"
Би-Тийм ээ сонбэним"
Тэюун ах-Өө..Угаасаа Чонло тэнд ганцаараа явж байна, дуудлаа шүү" гэж хэлэхэд нь би хурдхан толгой дохив. Угаасаа царайг нь харах гэж л хоолны танхим руу орж ирсэн юм чинь. Чонлог ах нар нь болон найзууд нь дуудахад тэр бидний зүг ирэн миний өөдөөс харсан хоосон суудал дээр хоолоо тависаар суув.
Жонү ах- Сохи хичээл тараад уулзахаа мартаагүй биз. Нөгөө зүйлийг чинь хэлье"
Чонлог харангаа хоолоо идээд баярласан амьтан байж байсан гэнэт Жонү ахыг ингэж хэлсэнд би гэлтгүй бүгд хөлдчихсөн амьтан болчихов. Жонү ах намайг алаад хаячих юм аа...
"А-Аан ойлголоо Жонү ахаа"
Жонү ахад хэлсээр буцаад чигээрээ хартал Чонло намайг нэг л тийм гэхийн аргагүй харцаар ширтчихсэн сууж байлаа. Би түүн рүү юм хэлчихэж ч чадахгүй яаж ч чадахгүй амьтан дэмий хоолоороо тоглон хошуугаа унжуулан суучихав.
"Тэюун ахыг сонбэним гэж дууддаг байж, Жонү ахтай нэг хоногийн дотор ах дүүгийн сайхан харилцаатай болчихсон бололтой."
Тэр чимээгүй орчинд Чонло дуугарахад намайг улам ч байж суухын аргагүй болгоод хаячих шиг санагдлаа.
Би- Үгүй ээ. Тийм би-"
Жонү ах-Сохи бид хоёр өчигдөр харин бие биенийгээ тэгж дуудаж байя гэж тохирсон юм аа. Тийм ээ?"
Жонү ах над руу инээмсэглэн хэлэхэд нь би үнэхээр..үнэхээр юу гэж ч хэлэхээ мэдсэнгүй. Би Чонло руу нэг харан Жонү ах руу нэг харан эв хавгүй инээмсэглэн толгой дохиод хоол руугаа ширтэж суухаас өөр аргагүйд хүрэв. Тэгсэн гэнэт л Чонлогийн зүг ширээ цохих нь дуулдан би цочсоор урагш хартал тэр над руу яг хараад зогсчихсон байв.
Чонло-Ах дүү нарын нялууралд чинь саад болмооргүй байна. Удаан суувал бөөлжих гээд байгаа болохоор явлаа. Надад нэг нь эм авчраарай." гэсээр гараа халаасандаа хийсээр явлаа.
Жонү ах- Заа Чонло~ эгдүүтэй ах нь чамд эм авчирж өгнө өө" гэж араас нь улам л хачир нэмэхэд Чонло эргэж харан Жонү ах руу толгойгоо дохин над руу нэг сонин харцаар харчихаад цаашаагаа алхалаа.
Тэюун ах-Хөөх Чонлог ийм ууртай явж байхыг нь харсангүй" гэхэд цаанаас ах нар болон найзууд нь санал нэгдэн толгой дохицгоов.
"ЖОНҮ АХ АА ЯАГААД ТИЙМ ЮМ ХЭЛЖ БАЙГАА ЮМ БЭ!"
Би их л чанга дуугаран Жонү ахад хэлж толгойгоо ширээгээр цохисоор хэвтэхэд тэд нар намайг шоолон инээлдэж Жонү ах л юу ч мэдэхгүй зурам шиг царай гаргаад суучихав.
Тэд нартай хооллоод нэг их удалгүй би хичээлээ бэлдэнэ гэж хэлээд түрүүлээд яваад өгсөн юм. Ангидаа толгойгоо барин дахин ширээгээ цохиод унатал хүүхдүүд намайг галзуурсан гэж ярьцгаан зарим нь бүр эмч дуудах уу ч гэцгээж байв. Гэхдээ энэ одоо хамаагүй ээ! Чонлотой өчигдөр эвлэрэлдээд гоё байсан юм сан.
Дараагийн хичээлийн цагаар найзууд ч энэ тэндээс шалиг охиноор минь дуудан шоололдож, багш нарт ч нэг загнуулаад өнөөдөржингөө нэг толгойны өвчин болсон хүн суусан юм даа.
Уг нь хичээл хийж эхлэх нас минь одоо ч гэлээ үнэхээр одоо хичээлдээ анхаарч чадахгүй нь ээ!!
Advertisement
Хичээлийн сүүлийн хонх дуугарахтай давхцан надад ч зурвас ирлээ. Мэдээж юу гэж Чонло байна гэж горьдох билээдээ. Жонү ахаас байсан л даа.
Намайг хүлээж байгаарай.
Би одоо тарлаа. ^_^
Ойлголоо ах аа...
Хэдий Жонү ахад уурласан ч өнөөдөр уулзана гэж тохирсон л бол уулзах ёстой шүү дээ. Жонү ахыг хүлээхээс өөр аргагүй болчихсон болохоор би Минхи, Минжон хоёроос түр хамт байя гэхэд тэр хоёр ч зөвшөөрөн надтай цуг Жонү ахыг хүлээсэн юм.
Минхи- Гурвуулахнаа цуг үлдээгүй удсан юм шиг санагдчихлаа"
Би-Би л Чонлотой ойрд яваад та хоёртой цуг гадуур гарч чадахгүй байх юм.."
Минжон-Хөөе! Сайн хүнтэйгээ л байвал бид нар ойлгоно шүүдээ. Тэгэхэд би.." гэж түүний яриа сүүлрүүгээ сонсогдохоо болиод ирэнгүүт нь Минхи бид хоёр гайхсаар Минжоныг хартал түүний хацарнаас нулимс урсаж байгаа харагдлаа.
"Миний бодож байгаа хүн мөн үү?" хэмээн Минжоноос асуухад тэр ч толгой дохих аядав.
Ахх хайр дурлал гээч зүйл яахаараа хүний сэтгэлийг шархлуулж, зовоож байдаг байна аа...
Би-Тэгээд юу болсон юм. Цайны цагаар та хоёр уг нь гайгүй харагдаад байсан биз дээ?"
Минжон-Чамайг түрүүлээд явсны дараа Минхи Тэюун ахтай цуг нэг тийшээ явчихсан байсан. Ах нар ч бүгд яваад өгчихсөн нэг мэдсэн бид хоёр хоёулахнаа үүдэнд үлдчихсэн зогсчихсон байсан. Би ч дотроо их баярлаад түүнийг дагаад яриад өдөөд л явж байсан чинь тэр над руу гэнэт эргэж хараад "Зүгээр л ядаргаа удаад байлгүй яваад өг. Чамд дахиж сайхан хандмааргүй байна" гэж хэлсэн.."
Түүний яриа дуусахад тэр цухиртлаа уйлан би ч зовлонг нь сайн мэдэж байгаа болохоор түүний нуруун дээр нь зөөлөн цохиж, Минхи харин өөрийгөө яагаад эрэгтэй хүн дагаад ихрийгээ орхиж чадав аа гээд л харамсаад суугаад байсан юм даа...
Минжоныг аргадаж байх хооронд Жонү ахаас зурвас ирэн харвал ангийн үүдэнд байна гэв. Би ч шууд ангийн үүд рүү хартал Жонү ах нуруугаа харуулчихсан зогсож байлаа. Би Минхид чимээгүй баяртай гэж хэлчихээд цүнхээ аваад ангиас гаран Жонү ахтай цуг сургуулиас гарлаа.
Жонү ах- Танай найз чинь яагаад уйлчихсан юм. Уг нь тэд нартай мэндлээд чамайг дуудье гэж бодсон ч тохиромжтой цаг нь биш байсан болохоор чам руу зурвас бичлээ"
Би- Дүү нараасаа асуу. Ах нар нь ийм сайхан зантай байхад дүү нар нь яагаад ийм хүйтэн сэтгэлтэй мөс шиг хүмүүс байдаг байна аа? Ялангуяа гадаад хүмүүс нь!"
Жонү ах- Гадаад хүмүүс гэхээр...бодвол Чонло, Рэнжүн хоёр байна тийм үү?" гэж асуухад би шууд л толгой дохив.
Жонү ах хөнгөхөн инээгээд "Мэдэхгүй юм даа. Энэ хоёрыг хэдий гаднаас нь харахад хамгийн даруу, их зантай нь юм шиг харагддаг ч гэлээ бид нартай байхаараа хөгжилтэй, галзуу улсууд байдаг юм"
За ёстой инээд хүргэчихлээ. Рэнжүн яах вэ хэдий гадны хүмүүстэйгээ нэг их харьцаад байдаггүй ч гэлээ хааяа хааяа инээмсэглээд хөгжилдөөд явж байдаг харагдсан. Чонло ч...мэдэхгүй нь дээ. Хөгжилтэй гэхэд зүүдэнд ч орохгүй байна...
Жонү ах-За ирчихлээ. Ийшээ орьё"
Би-Ах аа энэ чинь бэлэг дурсгалын дэлгүүр байна шүү дээ. Та надад бас одоо хүртэл шалтгаанаа хэлэхгүй яваад л байгаа"
Жонү ах-Өө тийм бил үү..." гэсээр тэр надад юм ч хэлж чадахгүй нүүр амаа дараад инээгээд байлаа.
Аягүү... Жонү ах гэхдээ ичхээрээ надаасаа илүү эгдүүтэй болчих юм аа...
Жонү ах- Н-Нөгөө би найз охиндоо юм авах гээд..."
Би- Аан ойлголоо-.... АЙН! НАЙЗ ОХИНТОЙ БАЙСАН ЮМ УУ?"
Жонү ах-Харин манай найз охины төрсөн өдөр удахгүй болох гэж байгаа юм аа. Чамд л итгэж болох юм шиг санагдаад... Би тэд нарт хүртэл хэлээгүй шүү"
Би- З-За за. Ойлголоо..Манай сургууль юм уу?"
Жонү ах-Үгүй ээ энэ ойрхон байдаг Тэсон ахлах сургуульд сурдаг юм аа. Дараа нь тэдэнтэй албан ёсоор танилцуулах болохоор одоохондоо битгий хэлээрэй"
Жонү ах зурам шиг инээн хэлэхэд нь би толгой дохин ийнхүү бид хоёр тэр дэлгүүр лүү орон найз охинд нь тохирох зүйлсүүд харцгаасан юм.
.....
Найз охинд нь бэлэг сонгосоор байгаад орой болж, сүүлдээ би ч ядран Жонү ах хүргээд өгье гэсэн ч би татгалзсаар байгаад гэр лүүгээ ганцаараа явлаа. Жонү ахаар хүргүүлмээр байсан ч Чонло харчихвал намайг улам л буруугаар бодно шүү дээ...
Байр луугаа орон нэг л мэдсэн би цахилгаан шатанд хөлөө жийгээд шалан дээр суучихсан байлаа. Гадуур хөлөө өвдтөл явлаа. Одоо байгаагаа харвал яг л гудамжны хүн шиг харагдаж байгаа даа. Ийм тэнэг царайтай үед л битгий Чонлотой таарчаасай...
Цахилгаан шатны хаалга бага багаар онгойж эхлэхэд би босох гэж оролдон нэг хэсэг үйлээ үзлээ. Гэвч босох гэсэн ч үнэндээ хөлийн шөрмөс татчихсан байсан юм л даа...
"Юугаа хийгээд байгаа юм?"
Урд нэг хүний хоолой сонсогдоход би цочсондоо цахилгаан шатны ханыг нуруугаараа мөргөчихөв. Бүх газраар өвдөлт мэдрэгдэн босож ч чадахгүй хэвтээд байсанд тэр хүн намайг өргөсөөр манай хаалганы эсрэг талд зогсчихов. Энэ угаасаа Чонлогоос өөр хэн л байв гэж. Ичиж үхэх нь ээ...
Чонло-Өдөржингөө гадуур болзсон хүнийг би тэврээд гэртээ оруулж л байдаг" гэж хэлэн намайг буйдан дээр суулгахад би хэдий үнэнээ хэлэх гэсэн ч Жонү ахын битгий хэлээрэй гэснийг нь бодон чимээгүй л яриаг нь сонслоо.
-Хөлийнхөө шөрмөсийг тататлаа гадуур сайхан зугаалжээ. Атаархмаар юм аа. "
Чонло их л ууртай дуугаран байн байн юм үглээд байсан болохоор нь би тэрүүгээр ямар ч шалтгаангүй тоглохоор шийдэн
"Тийм ээ. Жонү ах намайг сайн хайрлаад явчихмаар юм байна лээ. Маргааш манай Жонү ах намайг хүрч ирээд авна гэсэн болохоор чамтай цуг явж чамайг зовоохгүй ээ. За за баярлалаа Чонло. Би одоо гэр лүүгээ орьё доо"
Би төв царай гарган хэлсээр үүд рүү хөлөө чирэн явахад ард Чонлогийн намайг дуудаж байгаа хоолой сонсогдон би аажмаар эргэж харахад Чонло аль хэдийн миний урд ирчихсэн намайг хараад зогсож байлаа.
Тэр нүдээ анин амьсгаагаа оруулж гарган өөрийгөө тайвшруулж байхыг бодвол ууртай гэж бодох нь зөв үү? Гэхдээ яасан гэж энэ ер нь уурлах юм?
"Сохи чамд үнэхээр Жонү ах таалагдаад байгаа юм уу?..."
Тэр сул дуугаар надаас асуулт асуухад би толгой дохьсон юм. Тэгсэн тэрний нүд нь гэнэт сонин болж ирээд
-ЧИ НАМАЙГ ЕР НЬ ОЙЛГОХГҮЙ БАЙГАА ЮМ УУ? ЗАВСАРЛАГААНААС ХОЙШ Л ЧАМАЙГ ХАРДААД ЯВААД БАЙХАД ТЭНЭГ БОЛООД ЭНИЙГ МЭДЭХГҮЙ БАЙГАА ЮМ УУ?
ТЭГ ЭЭ ТЭГ ЕР НЬ ТЭР ЖОНҮ АХТАЙГАА САЙХАН ЯВААРАЙ! НАДАД ХАМААГҮЙ!"
Зүгээр ярьж байсан хүн чинь гэнэт над руу хашгираад хэлэхээр нь би түүнээс үхтлээ цочин Чонло руу харлаа. Тэгсэн тэр намайг үүдэнд орхин хүнд хүнд алхасаар өрөө лүүгээ орон хаалгаа хүчтэй хаачихав.
Эхэндээ түүний дуунаас цочин зүрхэн дээрээ гаран тавьж, хэдэн хором тайвширсны дараа л гэнэт түүний үгийг ойлгон амаа даран түүний өрөө лүү харсан юм. Юу гэчихвээ?
"ЧОНЛО НЭЭРЭЭ ЮМ УУ?"
Би тэвчилгүй түүний өрөөний гадна ирээд чангаар орилон асуухад тэр юу ч дуугарахгүй үхсэн юм шиг л байгаад байсан болохоор би сүүлдээ тэсгэл алдан
Би-ЧОНЛО ТЭГВЭЛ МАРГААШ ЦУГ СУРГУУЛЬ РУУ ЯВНА ШҮҮ."
Чонло-Эгдүүтэй Жонү ахтайгаа яваач" гэсээр чимээгүй байсан хүн чинь өрөөний цаанаас ориллоо.
Би-Чамтай явна аа! БАЯРТАЙ"
Чонло-Жонү ахад ч бас баяртай гэж зурвасаараа хэлээрэй!"
Би-Ойлголоо. БИ Ч ГЭСЭН ЧАМД САЙН ШҮҮ" гэсээр өрөөнөөс нь холдон үүд рүү очтол Чонло өрөөнийхөө хаалгыг хүчтэй онгойлгон
" Хөөе! Хэн чамд сайн гэсэн юм" гэж хэрүүл өдсөөр над руу ирэхэд нь би аль хэдийн үүдний хаалгыг нь онгойлгочихсон доглон юм гэр лүүгээ гүйсээр орсон юм даа...
Гэр лүүгээ ороод шууд л Жонү ахад баярласнаа илэрхийлэн хичээл номоо ч идэвхтэй хийн шөнө болоход зурам ч хийлгүй Чонлогийн үгийг бодон бодсоор байгаад үүрийн таван цаг гэхэд арай гэж нэг юм маргаашийг хүлээсээр унтсан юм даа...
Advertisement
- End802 Chapters
Museum of Deadly Beasts
Lin Jin never imagined he would ever transmigrate. And to such a peculiar world at that. Here, deadly beasts were regarded as sacred, and thankfully, he owned a museum for deadly beasts. “Master, this is just a dying little tortoise…” “What tortoise? This is a rare species that contains the blood of a Black Tortoise and could be promoted up to level seven.” “What about this shedding mongrel?” “Mongrel? How narrow-minded. This is a branch descendant of the snarling hound with a hint of Kirin’s blood. Take my word for it and sign the blood contract at once. I guarantee you that you’ll soar to success and be on your path to invincibility!”
8 3452 - In Serial14 Chapters
The King Of Sloth
What happens when you take an extraordinarily lazy and indifferent prince that doesn't do anything else other than sleep and put him in a world of swords and magic? A world where the strong rule over the weak and crush all who say otherwise? A world where monsters of all kinds roam free? He sleeps obviously!
8 96 - In Serial19 Chapters
Corona (The story of a small life in a big universe)
The vast wonderings of life conjured up by an ordinary teenage girl.Readers, please feel free to correct any mistakes that you see by telling me in the comments. Thanks, and I hope you enjoy!
8 291 - In Serial37 Chapters
The Ruka Wild ↠ Book 2 > A:TLA
( sequel to The Ruka Wild > book 1 ) Join Ruka on her journey alongside Prince Zuko and former General Iroh for her new destiny has begun. For the highs and the lows bring the love and the hate. "There's good in him, Ruka. You just haven't let him show you yet." "Many things will go wrong, my dear. That's just part of the journey."-I do not own Avatar: The Last Airbender nor do I own any of the characters - only Ruka's. Credits go to the person who made the girl I'm using as Ruka. -BOOK 2 : EARTH - COMPLETE
8 157 - In Serial15 Chapters
Ukai's Daughter
You are basically Ukai's daughter. You go to Aobajohsai and then in your second year when Ukai starts coaching you transfer to Karasuno. The boys don't know that Ukai has a daughter. This is a Kageyama x reader so swag.
8 66 - In Serial144 Chapters
Real Love | Big Scarr
Kodi is just a normal girl who loves having a good time and making money. What will happen after having fun takes a turn for the worst, and she's saved by Scarr, a trapper. Will this turn out to be the best encounter that has ever happened or a wicked one?
8 145

