《LOVE AGAIN》Хувцас
Advertisement
Минхи, Минжон хоёрыг хаяж явчихаад ариун цэврийн өрөө лүү орохоор шийдлээ. Хацар дээрх наалтаа авахгүй бол хүмүүс намайг Чонлотой ижилхэн хацартаа ленттэй охин байна гээд бүр хүмүүсийг анхааралдаа авчих гээд хэцүү юм.
Ариун цэврийн өрөөнөөс гараад заал руу алхах үед урдаас Минхи, Минжон хоёр явж байгаа харагдав. Үе үехэн нусаа татаад нулимсаа арчиж байгаа Минжон надад өрөвдөлтэй харагдсан ч хийсэн хэргийг нь бодохоор цаанаасаа дургүй хүрээд тоомооргүй санагдчихлаа. Уйлж байгаа нулимсыг нь бодоод би уучлах ёстой биш.
Хүмүүстэй шахцалдсаар зааланд ороход үнэхээр л сургуулийн тал хүүхдүүд энд цугларсан байгаа харагдав. Багийхан дээрээ очиж хэзээ гарахаа асуутал хоёр тоглолтын дараа гэв.
Энэ хооронд сэтгэл санаагаа сайн бэлдэж, хэний ч талаар бодохгүй зөвхөн тоглолтондоо анхааруулах тал дээр өөрийгөө сайн төвлөрүүлэхээр шийдэв.
Гай газар доороос гэгчээр Чонло болон дээд ангийн ах нар бөөнөөрөө эсрэг хаалганаас орж ирцгээх нь харагдав. Чонло энэ тэмцээныг үзэх юм бол би яаж тоглолтондоо анхаарч чадах билээ!
Сайн харвал ах нарын дунд Еэбин ч явж байлаа. Харваас тэд нар дургүй царайтай байхад энэ одоо яах гээд л наалдаж яваад байдаг юм бол доо...
Хоёр тоглолт дууссаны дараа манай ангийн ээлж ирэн бид нар талбай дээр гарлаа. Хүн бүр алга ташицгааж, түүнчлэн ямар ангитай тоглох талаар ярилцацгаах нь чихэнд тод сонсогдоно. Би ч хүртэл мэдэхгүй багийн охиноосоо ямар ангитай өрсөлдөх юм гэж асууж байтал эсрэг өаг талбай дээр гарсаар бид нарын яриа дуусгавар болсон юм.
Яван явж энэ ангитай юу? Еэбины анги шдээ бүр.Сэтгэл санаа гонсойчихлоо. Еэбин тэдний дунд сууж байсан сандалнаасаа босон тэдэнд "Надад амжилт хүсээрэй" гэж үсээ янзалсаар талбай дээр гарч ирлээ.
-Энэ чиний маягладаг газар биш шүү."
Багийн эсрэг тал руу явч байрлалаа авж байхдаа тэсэлгүй түүнд хэлэв.
-Чонло чамтай тоож харьцаагүй харин надтай байгаа болохоор чи над руу ингэж уурлаад байгаа юм уу?"
Азгүй амьтан байж үүндээ гайхаад байгаа юм уу гэсэн янзтай хэлчих шиг боллоо. Үнэндээ Чонло бид хоёрыг ямар харилцаатай хэр дотно байсныг минь мэдэхгүй байж олон юм ярих юм аа. Хэдий уур минь хүрсэн ч би тэмцээндээ анхаарал хандуулахыг илүүд хүслээ.
-Танай хоёр баг хоёулаа хар өмсгөлтэй байна. Нэг баг нь өөр өнгийн өмсгөл зээлээд авчих"
Шүүгч багш тэгж хэлэн эсрэг талын баг ч манай ангийхныг өмсгөл ол гээд дайраад байсан учир бид нар аргагүйн эрхэнд хурдхан хайхаар болов.
"Манайхаан Жэну өмсгөлөө хэрэглүүлье гэнэ ээ. Хурдлаарай"
Багийн нэг охин Жэнугын өмсгөлийг өмсөнгөө хэллээ.
Жэну чинь Чонлогийн анги учир аль болох түүнд харагдахгүйхэн шиг өөр хүнээс авах гээд гуйх гэтэл нэг нь над руу өмсгөлөө шидчихэв. Хэн өгсөныг нь мэдсэнгүй ч ард талын нэрийг нь хартал гайхширч бас догдолно.
Түрүүхэн л энэ хүнээс болоод уйлж унжаад байсан чинь одоо болохоор түүнээс болж хүчтэй цохилж байгаа зүрхэн дээрээ гараа тавин инээмсэглэсээр талбай дээр гарлаа.
Шүглийн дуунаар эсрэг баг хамгийн эхэнд бөмбөг авч чадсан ч хоромхон зуур манай багт алдан бөмбөг бие биенрүүгээ дамжуулан сүүлдээ над дээр ирж, би бөмбөгийг нь шийд рүү шидэхэд орчихов. Тэнд байсан хүмүүс шүгэл үлээн алга ташиж байтал үзэгчдээс нэг нь илүү чангаар бахиран заалыг тэр чигтээ цуурайтуулна
-СОХИ FIGHTING HAEYADWAE!!"
Лукасыг хашгиран хэлэхэд тэнд байсан бүх хүмүүс түүнийг шоолж инээнэ. Солонгост хэдэн жил амьдарчихаад одоо хүртэл ярьж байгаа юм нь ойлгомжгүй байдаг байна аа...
Эргэн тоглолтондоо анхааран түрүүний техникээрээ яван над руу дамжуулж эсрэг шийд рүү залан явж байтал намайг нэг нь дэгээдэд унагаачихав. Угаасаа тэр шуламнаас өөр хэн л байв гэж...
Бусад маань намайг түшин босгож зарим нь Еэбиныг аятайхан тоглооч гэж загинахад тэр над руу харин ч бахдалтай нь аргагүй инээсээр цаашаагаа явлаа.
Advertisement
Эхэндээ гайгүй тоглож байсан ч сүүл рүүгээ эсрэг баг ялангуяа Еэбин олон дахин намайг зууран авч эсвэл гар цохиж, түлхэх гэх мэтээр бохир арга хэрэглэсээр байсан учир шүүгч тэдний багийхныг хасаж биднийг илт давуу ялууллаа.
Биднийг талбайгаас буусны дараагаар хүн бүр л баяр хүргэн давхар Тэюун ах болон түүний найз нар ч бас над дээр ирж сайн тоглосныг минь магтлаа. Минхи, Минжон хоёр харин ирж ч чадахгүй баяр хүргэж ч чадахгүй хүмүүсээр дамжуулан надад идэж уух юм дамжуулаад байв. Тэглээ гээд уучилна гэж бодсон юм байхдаа...
Манай тоглолт ийнхүү дуусаж зөрөлдөөд Чонлогийн анги гарлаа. Би Чонлог хайн өмсгөлийг нь өгөх гэж байтал тэр ашгүй хажуунаас гараад ирэв.
-Баярлалаа" гэж хэлээд өмсгөлийг нь тайлахад тэр толгой дохисон болоод өмсгөлөө аваад талбай дээр гарна. Бүх дажгүй хөвгүүд нь энэ ангид байгаа учир охидууд ч хэнгэрэг цоолох нь уу гэлтэй чанга орилолдон багш нар тэд нараас чимээгүй байхыг сануулав.
Тэдний тоглолтыг үзээд сууж байтал нэг нь над руу цэвэр ус шидчихэв. Босож зогсоод хэн гэдгийг нь хайтал харваас Минжон над руу шидсэн нь харагдав. Буцаан түүн рүү дургүйлхэн шидэх гэтэл тэр битгий гээд гар, толгойгоо сэгсчээд байв. Тэгснээ талбай дээр байгаа Чонло руу заан бас ус руу заагаад байв.
"Яахаараа би Чонлод ус хүртэл өгөх ёстой юм"
Амандаа бувтнан хэлээд усаар нь тоглоод сууж байтал тэд нарын завсарлагаан болж одоо л харин Чонлод энийг өгөх эсэхтээ эргэлзэв.
"Авахгүй байвал өөр хүүхдэд өгье доо"
Шивнэн хэлсээр Чонло руу усаа өгөхөөр ойртоход Еэбин ч яаж энэ боломжийг алдах вэ дээ намайг түлхсээр Чонлогийн урд очоод зогсчихов.
Угаасаа бүтэхгүй санаа гэдэг нь тодорхой байсан болохоор өөрөө уух гээд онгойлгоод байж байсан чинь гэнэт өөр гар орж ирээд булаагаад авчих нь тэр. Гайхсаар тэр гарын эзэн рүү нь хартал тийм ээ бодсон хүн минь байсан...
-Баярлалаа"
Чонлог ингэж хэлэхэд нь би толгой дохин ууж байгааг нь хэсэг харж зогсов. Харин үүнийг тэвчээгүй Еэбин тэд нарын нэгэнд нь ус шидэж өгсөөр цаашаагаа явчихав.
Их л томроод байсан хүн одоо яахав дээ...
Чонлогийн анги удалгүй ялалт байгуулан би ч дэвхцэж, цовхичин ганцаараа орилоод байсан учир зарим хүмүүс намайг "Суу л даа. Чи галзуу хүн шиг харагдаад байна" гэхэд нь л би даруухан төлөвтөө орон тэд нарт холоос баяр хүргэчихээд багийхан руугаа явлаа.
...
Нилээн хэдэн цаг тоглосны эцэст охидуудын багаас манай анги алтыг аван хөвгүүдээс мэдээж Чонлогийн анги авсан. Төгсөх ангийхныг энэ жил сагсны тэмцээнд оруулаагүй учир доод ангийханд нь их л том боломж олгож өгсөн дөө.
Заалнаас ихэнх нь найз нөхөд, ангийхантайгаа гарч байхад би л харин ганцаархнаа энд байж байдаг. Над шиг ийм азгүй хүн байдаг болов уу даа..
Цонхоор гадаахыг ажиглах нь ээ аль хэдийн нар буугаад сар гарчихсан үзэгдлээ. Яаж ганцаараа явна аа.. Уг нь ч яг ийм үед Чонлотой явбал зүгээр юм сан. Одоо тэр Еэбиныгээ хүргэж байгаа байлгүй дээ...
Гарахаасаа өмнө хувцсаа солихоор болж хүмүүсийг заалнаас гарахыг хүлээн хэсэг удлаа. Тэгэхгүй бол ямар ч гаж донтой юмнууд нь ороод ирэх билээ.
Бүгд явж дуусан өрөөнд ганцаараа үлдэх үед л хувцсаа солих боломжтой болон хувцас солих өрөөнүүдийн нэг рүү нь орон хувцаснуудаа хаалган дээрээ тохсоор хувцсаа сольж эхлэлээ.
Хаалга дуугарах үед энэ охидын хэсэг болохоор их санаа зовоогүй ч ямар ч байсан чимээгүй л явахыг нь хүлээн зогслоо. Тэгсэн гэнэт миний тохсон хувцаснуудыг хоёр гар орж ирэн бүгдийг нь хуу хамчихав.
"Гуйж байна.Хувцсыг минь үлдээчих л дээ...Оронд нь түрийвчээ шидэж өгье"
Айсандаа түрийвчээ хурдхан нөгөө тал руу шидсэн чинь тэр хүн нь буцаагаад шидээд өгчихөөр нь их гайхлаа.
Advertisement
"Хирээ мэдэж Чонлотой харьц. Нүцгэн гараад хувцсаа хайгаарай. Яахав чамайг бодоод сургууль дотор үлдээлээ шүү."
Энэ үгийг сонсоод л Еэбин гэдгийг хангалттай мэдэв. Муу шулам! дараа нь таарвал зүгээр өнгөрөөхгүй дээ.
Одоо яах вэ? хэнээс тусламж гуйх уу? нөгөө хоёр луу залгахаар арай л сонин санагдаад байх юм.За за дүүрсэн хэрэг гэж шийдэн дундаа байдаг групп чат рүү тусламж гуйсан зурвас илгээлээ.
SmartSohi
Гуйя. Туслаарай.
Еэбин миний хувцсыг аваад явчихлаа.
Та хоёр хайгаад олоод өгөөч...
МУУ ШУЛАМ!!
Би тэрэнтэй таарвал....
ХАНА РУУ ТОЛГОЙГ НЬ САВАХ БОЛНО ДОО!
Бид хоёр чамайг яг хайгаад явж байсан юм.Удахгүй ээ. Жоохон хүлээгээрэй...
SmartSohi
Хувцас солих өрөө шүү.
Гуйя.Хурдлаарай....
Тэд нар луу сүүлийн зурвасаа бичиж дуусгаад цүнхэндээ байсан алчуураараа биеэ ороох гэж оролдлоо. Ядаж байхад сагсны өмсгөл хүртэл аваад явчихдаг.
Нилээн удаан хүлээгээд сүүлдээ тэр хоёр луу залгасан ч аль нь ч утсаа авахгүй байлаа. Ахин дахин залгасан ч хариулахгүй байсан учир уурандаа утсаа газар шидэх гэж байтал ашгүй дуудлага ирэхээр нь нэрийн харалгүй баярлаад авсан чинь эрэгтэй хүний хоолой сонсогдов. Гайхсаар дугаарыг нь хартал Чонло юу даа? Яах гэж байгаа юм бол...
-Б-Байна уу."
-Хувцсыг чинь авчирлаа. Хоёр найз чинь намайг явуулахгүй чамд хувцас авчирж өг гээд ядаргаатаад, өөрсдөө завгүй гээд түрүүлээд явчихсан. Хаана байгаагаа хэл"
"Заалны хувцасны өрөөнд" гэж хэлэхэд Чонло тасалчихав.
Юугаа бодож Чонлод хувцас өгөөд өөрсдөө зугтаачихдаг байна аа. Тэнэг амьтад тэнэгийн тэнэгүүд!
Хэдэн хормын дараа хаалга онгойж байгаа дуу сонсогдон Чонло байгаасай л гэж их хүслээ.
"Ч-Чонло мөн үү?"
Сандарсаар арай хийн асуухад миний дээрээс нэг ууттай зүйл шидчихэв. Задлаад харахад
Тийм ээ! мэдээж миний хувцаснууд байсан.
-Юу..Нөгөө баярлалаа Чонло.Чамд одоо төвөг удаад яахав дээ. Түрүүлээд харьдаа"
-Чамайг хүлээж байя. Ижилхэн нэг гэрийн зүгтэйгээс хойш. Тэглээ ч орой болчихсон байна. Дахиад тэр гаж донтой юмнуудтай тааралдаж магадгүй"
Түүний уяхан зөөлөн хоолой дээр нь надтай хамт явна гэсэн үгийг сонсоод өөрийн эрхгүй нураад өгмөөр санагдана. Их догдолж, догдолсноосоо болоод чимээгүй байсан тэр орчин ч ганцхан миний зүрхны цохилтоор дүүрэн цуурайтан сонсогдоно. Чонлод сонсогдуулахгүй байхыг хичээн хэд хэдэн удаа амьсгаа авчихаад хувцсаа өмсөхөөр шийдлээ.
Хувцсаа өмсөж дууссан болчихоод жижиг хувцасны өрөөнөөсөө гараад өрөөг ажиглавал Чонло харагдахгүй байв. Хэлсэн үгнүүдэд нь баярлаад байсан тэнэг зүрхээ цохьсоор тэр өрөөг орхин гартал яг өөдөөс Чонло ширтээд зогсож байлаа.
-Цочих гэж"
Би зүрхээ даран хэлтэл Чонло намайг тоолгүй урд гараад яваад өгөв. Би ч ардаас нь дагасаар байгаад сургуулиас бид хоёр зэрэг гарлаа.
Өнөөдөр л чухам харьцахгүй үзэн ядна гээд уг нь шийдчихсэн байсан чинь яалтачгүй бүх юм Чонлотой холбогдоод... намайг энэ хүнтэй цуг хэлхэлдээд явж бай гэж байгаа юм шиг санагдаад байх юм.
"Чи миний яриаг сонсож байна уу ер нь?"
Чонло миний цүнхнээс барин сэгсчихэд л би ухаан орон асуултаа дахиад тавихыг гуйлаа.
-Ингэтлээ юу бодоод байдаг байна аа ёстой нэг... Хувцаснуудыг чинь хэн авчихсан юм?"
-А-Аан нөгөө, юу, үнэнд-"
-Еэбин байна тийм үү?"
Чонло Еэбиныг гэж хэлэхэд би тэрэн лүү гайхан харлаа. Би Чонлог чинь Еэбиныг их л сайхан сэтгэлтэй өөрт нь гэмгүй сайн болсон охин гэж боддог байх гэж би бодсон шүү дээ..
-Харваас ойлгомжтой харагдаж байна. Тэр бүдүүлэг охин хэрээс хэтэрч байна. Би тэрэнтэй хариуцлага тооцох болно"
Чонло дуугаа өндөрсгөн хурдан ярьж эхлэхэд нь би түүнийг ууртай байгааг нь мэдлээ. Хурдхан гараа урдуураа сэгсчээд
"Үгүй ээ. Яах юм бэ. Би үнэндээ Еэбиныг эхлэж өдсөн юм аа" гэхэд Чонло алхахаа болин над руу нэг харан
"За яахав. Тийм болохоос..." гэж хэлсээр буцан урагшаагаа алхалаа. Надад баярлаж яваарай шулам минь. Чонлогоор биш би өөрөө чамаас хариугаа авна даа..
-Чи яагаад наалтаа одоо хүртэл авахгүй байгаа юм"
Би түүнээс яагаад наалтаа авахгүй яваад байгааг нь асуутал тэр над руу залхсан янзтай
-Өнөөдөр муудалцсан гэсэн шиг их юм асуумаар санагдаад байгаа юм уу?" гэж надаас асуухад би толгойгоо сэгсэрэхэд тэр буцан алхангаа
-Өчигдөр харсан эдгээгүй байсан. Хэд хоноод авчихна аа. Чинийх арай гайгүй эдгэчихсэн бололтой"
Чонло над руу ойртон харсаар хэлэхэд нь би ичсэндээ өөр тийшээгээ харсаар толгойгоо дохьлоо.
Түүний шоолж байгаа нь надад сонсогдож уг нь түүний инээмсэглэсэн царайг нь харахыг хүссэн ч тэр аль хэдийн түрүүлээд явчихсан байв.
Түүний инээмсэглэж явдаг үе нь их ховорхон тохиолдол л доо. Даанч инээмсэглэлийг нь дахиад л харж чадсангүй...
Бид хоёр гэрийн урд ирэхэд л би яагаад ийм хурдан ирсэнд гайхаж бас урам хугарах мэдрэмж төрнө. Илүү хол байсан бол бид хоёр одоо хүртэл ярилцаад гоё байхгүй юу. Чонло бид хоёр хоёулахнаа цахилгаан шатанд суун хаалга хаагдахыг хүлээж байтал нэг гар орж ирсээр буцаагаад онгойлгочихов.
Бид нарын үеийн гэмээр жирийн охин байлаа. Дүрэмт хувцсыг нь харахад харваас өөр сургууль гэдэг нь мэдэгдэв.
Тэр охин явж байх хугацаандаа ялангуяа Чонлоруу нүдээ бүлтийлтэл хараад байв. Энэ бас яах гээд байна аа...
"Уучлаарай. Өөрийн чинь давхар ирчихлээ"
Би түүнд эелдгээр хэлэхэд тэр миний үгийг сонсохгүй амаа ангайтал Чонло руу ширтсээр байгаа нь миний дургүйг улам хүргэв. Тэгснээ утсаа гаргаж ирэн Чонло руу сунгахад л би түүнийг юу хийх гээд байгааг нь ойлгосон юм.
"Утасны дугаар юм уу, цахим хаягаа өгчих"
Тэр охин утсаа Чонлогын гаранд атгуулан хэлэхэд нь Чонло юу ч дуугаралгүй утас руу нь нэг ширтэн дараа нь над руу нэг ширтэв. Нэг шулмыг яая даа гэж байхад энд Чонло дугаараа хийчихвэл надад бүр ч хэцүү болно шүү дээ...
"Наад хүний чинь найз охин энд байна. Бас түрүүнээс хойш давхар чинь ирчихлээ гэж хэллээ."
Би Чонлогийн найз охин болж худал жүжиглэн ааштай охины дүр үзүүлэн тэрэн рүү цэхэлзэн хартал тэр охин бид хоёр луу ээлжлэн хөмсгөө өргөж харсаар ширэв татчихаад цахилгаан шатнаас буучихав.
"Би хэзээ чиний найз залуу болчихсон юм бол?"
Чонлог ийм асуулт асууна гэж мэдсэн юм аа. Ямар харамлаад гэж хэлэлтэй нь биш дээ. Эвтэйхэн хоолойгоо засчихаад түүн рүү харан
-Надад нэг өрсөлдөгч байхад л хангалттай. Олуулаа байх надад улам ч хэцүү санагдана"
-Хөөх яасан ухаантай толгойтой юм бэ? Наад ухаанаа Жонү ахад нэг ашиглаад үзээрэй. Найдвартай бүтэх байх"
Чонло гэнэт өглөөний талаар ярин сөхөж өмнөх шигээ намайг орхин түрүүлээд буучихав. Угаасаа би л эхэлж Жонү ахын дугаар гэх юмнуудын нүдэн дээр нь авчихсан хойно юу хэлэх билээ дээ...
Чонлог орохоос нь өмнө Чонлод "баяртай бас баярлалаа" гэж хэлтэл тэр урьдийн адил толгойгоо дохиод гэртээ орчихов. Хүнд баяртай гэж хэлчихээр юу унах гээд байдаг байна аа...
Гэрийн хаалгаараа орох гэтэл Чонлогийн хаалга гэнэт дуугарахаар нь гайхан хартал тэр хаалгаа онгойлгон үсээ нэг сэгсэрчихээд
"Маргааш цуг явна шүү. Сайхан амраарай" гэсээр буцаад хаалгаа хаачихав.
Бодлыг минь сая уншчихсан юм байхдаа энэ Чонло? Яахаараа ийм мэдрэмжтэй байдаг байна аа. Үүнээс болоод л улам их хайрлах мэдрэмж төрөх юм.
Инээмсэглэл дүүрэн орж ирсээр өрөө рүүгээ орж ирэн хувцас хунар гээч бүх зүйлээ тайлан унтлаганы хувцсаа өмсөн утсаа шалган харахад гурав, дөрвөн зурвас болон дуудлагууд ирсэн харгадав.
Минхи, Минжоноос очиж чадахгүй нь гэсэн зурвас болон цахим шуудангаас Лукасын бичсэн зөндөө олон зурваснууд байлаа.
Бас.. бас энэ Жонү ах яах гэж зурвас бичсэн юм бол?
Advertisement
- In Serial34 Chapters
Avatar: The Wild Lands (A Medieval 'Avatar: The Last Airbender' Fiction)
Stormy clouds hover over the Wild Lands. The Raiders of the North Sea, in the name of the Spirits of the Deep, ravage the misty shores. The Empire of the Holy Flame’s serfs hide in the fiefs of Fire Knights and guard themselves against the Dark Spirits that roam the wilds. The Caliph in the East, leading his Holy Army, heads towards the hopeless Heaven's Shrine. There, the beleaguered monks listen as the Voice of the Wind predicts the coming of a saviour. The saviour who will teach harmony to a world that has forgotten peace. This savior is the Avatar, the ancient embodiment of balance: the one who wields the Four Elements to establish unity among the Four Nations, as well as between humankind and spirits. (This is a non-profit fan-fiction. Avatar: The Last Airbender & Avatar: The Legend of Korra are a property of Nickelodeon, Michael Dante DiMartino and Bryan Konietzk. We support the official release)
8 194 - In Serial35 Chapters
Secunda
A young woman becomes the unlikely host to a monstrous skull and now must adapt to her strange new partner. However, he doesn’t come without challenges as she soon finds out. On top of it all, an old friend comes back into her life with a new dangerous stranger stalking right behind.
8 97 - In Serial11 Chapters
Wyche of Wyche Farm
Simon has just finished his A levels and enjoying his freedom but gets more than he bargained for when he is whisked back 400 years to uncover conspiracies and family secrets. Witches, suspicious villagers and clerics who want to burn him at the stake are only part of the problem as he discovers when he is rescued by a teenager who wants to take him to court to marry a princess.
8 307 - In Serial24 Chapters
Immortalia
[Sci-Fi / Fantasy / Romance ] Aurora Rosa is bonded—but not by choice, her existence is tied to a man she has yet to meet. Forced into submission because of her origin, her fate is sealed. Why? Because she is the property of Zachary Thomson. The man who owns her contract. As an Immortalia, she is nothing but a product with no expiration date. With extraordinary powers, she’s useful to many. Useful in the sense that she can benefit several businesses—that is until they tamper with her nature, and transforms her into a weapon instead of a tool.Cover Model: Miss Mosh http://miss-mosh.deviantart.com/Cover art: Prisim
8 925 - In Serial19 Chapters
The Book Cover Store {#1} [CLOSED]
THE Book Cover STORE [#1] Request your covers on the first page, I'll get back to you in 1-4 days, depending on how many requests there are.[[This book is completed~check out book 2, for much better, and more responsive covers!!]]
8 504 - In Serial23 Chapters
Solangelooo
Simple Solangelo fanfic, not an AU, a little bit on angst, and no smut bcs I don't like it much or writing it.Please enjoy! Fridays are update days!
8 53

