《my devil twin | [HIATUS]》[Side story]
Advertisement
Сэил уйдсандаа утсаа ухсаар хэвтэнэ. Тэр эхлээд юүтүбэ орж юу гэдгийг нь мэдэхгүй хэдэн бичлэг үзэж эвшээлгээд байж байтал инстаграмаас мэдэгдэл ирэв. Ороод харвал Юнги шинэчлэлт хийжээ.
liked by J-Hope and 2,678,45 others
surprise, does it suit me? this hat.
view all 575,75 Comments
Царайлаг байна аа! Хичнээн олон удаа асуудаг юм?
би чамаас биш дагагчдаасаа асууж байна!
Аягүү, царайлаг шүү нээрээ!
Кхм! Та гуай эр ч байсан, эм ч байсан хандарч л байх юм аа? Үхмээр байна уу хайраа?
Хайраа, чи болил доо. Олон нийтийн сүлжээнд соёлтой бай л даа.
MinYoongi's_wife Вуа! Миний хайр ямар хөөрхөн юм бэ? Хуримын ордон руу хулгайлчихмаар..
Сэил дүүгийнхээ найзуудын инстаграмыг дагадаг болоод нэг хонож байгаа ч тэднийг их 'од' гэдгийг мэдэж авсан ч бүр ийм гэж санаагүй юм. Сэил сүүлийн Юнгид хайраа илчилсэн хүний сэтгэгдлийг уншаад нэг л сонин болчихов. Хөмсөг нь өөрийн эрхгүй зангирч, бүх сэтгэгдлүүдийг уншиж эхлэв.
"Юнги убба дандаа
хамгийн төгс нь байх юм!
Би танд хайртай убба!"
"Хэтэрхий сэтгэл татам байна!
Найз охингүй биздээ?"
"Маргааш сэрээд надтай
гэр бүл болчихсон
байвал гайхаж болохгүй
шүү убба!"...
Өчнөөн олон хайрын сэтгэгдлүүд!
Саравчтай малгай сайхан зохидог юм байна. So cutenss!
reply:(36)
MinYoongi's_wife @Jung_Seil? Энэ одоо хэн бэ?
imurehope Хусог уббагийн ихэр эгч нь шүү дээ!
Сэил өрөө ч мэдэлгүй сэтгэгдэл биччихсэн байсандаа цочирдон утсаа оролдохоо болив. Гэвч таван минут ч болоогүй байтал түүний гарт утас нь атгаастай, дэлгэц дээр нь Юнгигийн инстаграм зурайж харагдах аж.
Ахин нэг шинэчлэлт!
liked by J-Hope and 2,678 others
Чамд л зориулж энэ гитарыг хөглөж өгье.
Чамайг л энэ гитарыг аяыг түрүүлж сонсоосой гэж хүсэж байна.
Би чамаар л хөглөгддөг dear JS.
view all 2,575 Comments
omg! Мөс шиг хүнийг хайлуулаад хайр агуу юм аа!
MinYoongi's_wife Эхнэр нь би байхад! Намайг араар тавиад байгаа юм уу?!
reply: Нэгт би чиний нөхөр биш. Хоёрт эхнэргүй хүн араар тавдаггүй юм
MinYoongi's_wife LMAO! Надад хариу өглөө гэж үү?
I agre *shy*
reply: MinYoongi's_wife wthfck! Who are u b*tch?
@MinYoongi's_wife Хэл амаа бодоорой!
Сэил энэ бүхнийг харч суусаар хараалгуулсандаа уурлах уу? Юнгиг өөрийг нь өмөөрсөнд инээх үү? гэдгээ мэдэхгүй утсаа гөлийсөөр суув. Гэхдээ л түүний нүүрэнд инээмсэглэл давамгайлж байлаа.
"Яа! Та хоёр романслаж дуусаагүй юу? Ханнад гэнэтийн бэлэг бэлдэх гээд ярилцаж байхад Юнги л тоохгүй юм!" хэмээн өрөөнийх нь хаалгыг тогших ч үгүй орж ирсэн Хусог ийн орилсон ч Сэил тоосонгүй. Инээгээд л суугаад байв.
Хусог гараа урдуур нь савчуулаад ч гөлийсөөр байсанд мөрнөөс нь барьж сэгсрэв.
Сэил" Яасан бэ?"
Хусог" Чи миний хэлснийг сонссон уу? Юнгиг өдөхөө боль за юу!"
Advertisement
Сэил" Би яасан гэж? Юнги чинь л өөрөө зураг дээрээ гоё гоё юм бичээд байхад-
Дон
Сэилын утсанд инстаграмаас дм ирэхэд тэрээр өөрөөсөө өндөр дүүгээ ганц түлхээд л газар унагачихав. Тэгээд утсаа нээж үзтэл Юнгигээс дм иржээ.
Хусог" Та хоёр хурдан учраа олохгүй орон гарантаад л байх юм аа! Би л энд зовж байна!" гээд ёолсоор өгзгөө илэн гарч явав. Сэилд түүнийг тоох зав алга аа, өөрийгөө борлуулах гээд...
Сэил орондоо орсон ч саяны бичсэн зурвасуудаа байн байн харж инээгээд л байв. Яг л хүсэж байсан кумамоныг нь авч өгсөн мэт. Тэр орон дээрээ тийчигнэн хэвтэж байхад Юнги гэртээ зүрхээр явж байлаа. Тэр анхны харцаар л Сэилд дурлаж, өдөр шөнө ээлжилж цаг хугацаа урсан өнгөрөх тусам улам гүн хайрлаж байсан юм. Юнги гэдэг хүн Сэил гэх дэггүй гэнэн цайлган ч шудрага охиноор дүүрч байлаа.
"Мин Юнги! Наад утсаа доош нь тавиад анхаараач дээ!" хэмээн аль өдрөөс хойш видео дуудлага хийж буй Хусог ориллоо. Хусогын орилоон бусдынх нь чихэнд хайр найргүй хандаж байгаа ч Юнги л хайрандаа дүлийрчээ.
"Залуусаа! Би Сэилыг гуйлаа! Та нар надад туслана шүү за юу!"хэмээн сая нэг ухаан нь галактикийн хөвөгчөөс бууж ирсэн Юнги орилох аж.
Хусог" Юу? Та хоёр хэзээ дээ үерхэхээр дотно болчихов?"
Юнги" Дөнгөж сая, за алив ярилцъя! Надад төгс төлөвлөгөө хэрэгтэй шүү Намжүүн!" хэмээн бусдыгаа шавдуулан ажилдаа ханцуй шамлан орлоо. Энэ видео дуудлага Хусогт чиглэсэн байсан хормын дотор л Юнгигийн зүгт чиглэв.
--Маргааш нь--
Сэил эрт босож усанд орж өглөөний цайгаа бэлдлээ. Дараа нь өрөөндөө орж ирээд тун удахгүй уулзах царайлаг залууд сайхан харагдахыг хүссэндээ шүүгээгээ дэлгэн өөрийн хувцаснуудыг ухаж эхлэв. Гэвч түүнд сэтгэлд нь нийцсэн хувцас олдсонгүй.
Эцэст нь цаг ч дөхсөн тул цагаан мөр гаргадаг топ мөн хүрэн өнгөтэй тарпиц өмдийг хослуулан өмсжээ.
Гэрээсээ гарахад нь Юнги шулуун хар өмд,хар футболк дээгүүр нь цэнхэр хүрэм өмссөн байх агаад машинаа налан зогсож байлаа. Юнги хичээсэн юм шиг харагдахыг хүсээгүй мэт саравчтай малгай маск хоёр өмссөн байв.
Тэрээр Сэилыг харж инээж байсан ч удалгүй хөмсөг нь зангирав. Гэхдээ тэр ил гаргахыг хүссэнгүй, ямар тэд албан ёсоор үерхсэн биш! Гэхдээ энэ удахгүй дээ.
Юнги боловсон залуугийн эелдэг зангаар Сэилд машиныхаа хаалгыг онгойлгож өгөхөд Сэил ч инээсээр жолоочийн хажуу суудалд суув.
Юнги" Өглөөний мэнд хадагтай." гээд машинаа асаан зам даган явж эхэллээ.
Сэил" Чамд ч бас өглөөний мэнд. За, чамд санаа байна уу? Бид хаачих юм?" гэж хэлийг нь захтнуулах асуултаа тавьлаа. Түүнд үнэхээр сонирхолтой байгаа билээ, учир нь Сэил өмнө хэзээ ч албан ёсоор ингэж эрэгтэй хүнтэй гадуур гарч үзээгүй юм. Хусог чинь гэр бүл.
Advertisement
Юнги" Парк ямар байна?" гэвэл Сэил нүүр дүүрэн инээсээр толгой дохив. Удалгүй тэд парк дээр ирлээ. Амралтын өдөр болоод ч тэр үү залуухан хосууд мөн хүүхдүүдээр дүүрэн парк хөл хөдөлгөөн үнэхээр их байв. Сэил парк ороогүй их удсан гэдгээ зогсоо зайгүй шулганаж, өнөөдөр Юнгитэй хамт байгаа тухайгаа ч хэлэхэд нь Юнги аз жаргалаар бялхаж байлаа. Хэн чиг л өөрийн хайртай нэгнийг хажуудаа суулгаад аз жаргалыг мэдрэх мэдрэмжид дуртай шүү дээ.
Сэил энэ тэрүүгээр жаахан хүүхэд шиг л гүйн, тоглоом бүрийг дуусгаж байхад Юнги яг л аав шиг нь түүнийг харж, инээсээр явав.
Сэил" Юнги, хоёулаа галзуу хулгана дээр сууя! Алив ээ, Хусогтай дээр нэг ирэхэд сууж чадаагүй. Өнөөдөр заавал сууна аа!" хэмээн Юнгиг сугадан галзуу хулгана дээр суухаар жагсаж буй жагсаалд нэгдэв. Юнги худлаа инээсээр баргар царайлан Сэилын хажууд зогсоно. Юнги өндрөөс айдаг! Гэтэл... Одоо галзуу хулгана уу? Түүнд хаяад явчихмаар санагдаж байгаа ч энэ Сэилын хүсэл шүү дээ. Юнги өөрийн эрх болоод бяцхан найз охин болох хүнээ энэ газар орхиод зугтаж чадахгүй.
Тэдний ээлж ирэхэд Юнги хөшүүн биеэ хөдөлгөж ядан Сэилтэй зэрэгцэж суув.
Сэил баяртайгаар хөхрөн хурдхан л хурдаа авч хамгийн өндөр цэг дээрээ очоосой гэж хүсэх бол Юнги Сэилын хажууд бөөлжихгүй байх тухай л бодож байлаа.
Галзуу хулгана хөдлөж эхлэв.
Сэил жаргалтайгаар инээж байхад Юнги хамгийн муухайгаараа орилж байв. Хамгийн өндөр цэгтээ ирсэн ч Юнги арайхийн бөөлжихгүйг хичээж тэвчиж суусан юм. Хажуу тийш толгойгоо эргүүлэн харахад Сэил гэрэлтсэн инээдээрээ нүүрээ чимж, жаахан хүүхэд шиг л инээж хөхөрч байсанд Юнгигийн дотор эвгүйцэм мэдрэмж нь алга болж түүнийг аз жаргалын вирусээр өвчлөх шиг л болж байх нь тэр.
Паркаар дүүрэн галзуу хулгана дээр суугсадын орилоон сая нэг намжин Сэил Юнги хоёр галзуу хулгана дээрээсээ буулаа.
Сэил" Галзуу хулгана миний хамгийн дуртай тоглоом. Дараа хамт ирвэл ахиад сууна шүү за." гээд өхөөрдөм инээв. Юнги гаднаа толгой дохиж байсан ч дотроо 'ахиж л паркын болзоо хийдэггүй юм шүү!' хэмээн өөртөө сануулга өгч байв. Парк дээр бүтэн өдөр өнжсөн хоёр ойрхон байх жижигхэн ч тохилог ресторанд орон хооллоо.
Сэил" Эндхийн тахиа янзтай юм аа! Дандаа ирмээр.." гэв. Юнги ч бас санал нэгдэн толгой дохиход нь утсанд нь зурвас ирэв.
Бэлэн болчихсон болохоор хурдан хүрээд ирээ.
Юнги ч хариу бичээд Сэилд ахиад үзүүлэх газар байгаа тухайгаа хэлэн машиндаа сууцгаалаа. Сэил замдаа ядарсан бололтой тухгүй гэгч нь унтаж байхад Юнги хүзүүнд зүүдэг дэр түүнд дэрлүүлээд, жолоогоо барингаа Сэилын унтаж буй өхөөрдөм төрхийг харж инээсээр зорьсон газраа иржээ.
Далайн эргийн машин зогсоолд машинаа тавиад Сэилыг сэрээв. Сэил сэрээд их гайхаж байсан ч сайхан орой байсан тул далайн эргээр алхах нь гэж бодсоор Юнгиг дагаж алхаж эхэллээ. Тэд нилээн явсаар гэрлээр чимсэн далайн эргийн сайхныг харж болох жижигхэн саравчинд зогсов. Тэнд хэн ч байхгүй байх бөгөөд хаанаас ч юм уянгын ая эгшиглэн байхад гэрэлнүүд нь унтарч буцан асахдаа жижигхэн тайзан дээр Хусог болон түүний найзууд микрофон барин зогсож байхыг харан Сэил гайхширав. Ахин өөр ая эгшиглэж эхлэхэд Юнги тэдэнтэй нэгдэн дуулж байлаа. Дуулах явцдаа Сэилыг бас л хоёр хүн бүжиглэж болох жижигхэн бүжгийн талбайд аваачиж бүжгэнд урив. Сэил дуртай нь аргагүй зөвшөөрөхөд тэд гайхалтай аянд бүжиж эхэллээ. Сэилын нүд дэлхийгээс асар хол ч хамгийн үзэсгэлэнтэй орших оддыг бүхэлд нь өөртөө багтаасан мэт үзэсгэлэнтэйгээр гэрэлтэх бол Юнгигийн нүдэнд Сэил л харагдаж байх аж.
Хамгийн үзэсгэлэнтэй болоод нандин цаг мөч.
Ая байгалийн дуу чимээнд уусан дуусах мөчид тэд биесээсээ холдож ядан зогсоно. Юнги нэг өвдөг дээрээ сөгдөн, цэнхэр хүрэмнийхээ халаасыг ухаж улаан хилэн гадартай бөгжний хайрцаг гаргаж ирэхэд Сэил нулимс хуралдсан нүдээр түүнийг харж, амаа дарав.
"Жон Сэил. Би чамд хайртай, энэ хайрыг бусдын ямар ч хайртай харьцуулашгүй. Би дэлхий ертөнцийг хэдэн мянга тойрсон ч чамд л дурлах сонголтыг хийнэ. Чи бол миний цор ганц. Харин би... Чиний цор ганц байж болох уу? Бид танилцаад удаагүй ч би чамайг анх харсан цагаасаа л дурласан ухаангүй залуу чинь баймаар байна. Дурлах гэдэг тийм ч их цаг хэрэггүй юм билээ. Дурлахад хэдэн секунд хангалттай, харин биесээ үхэн үхтлээ хайрлацгаая. Үфф.. би одоо сандарч үзээгүйгээрээ сандарч байна. Зүгээр л би чамд хайртай, надтай үерхэх үү? гэх гэсэн ч олон тэнэг зүйл ярьчихлаа." гээд урдаа зогсох Сэилыг харж суутал Сэил түүнтэй зэрэгцэж суугаад инээгээд л байв.
Сэил" Хмм, бид үерхэж болно л доо. Гэхдээ...өөрийгөө битгий гээгээрэй! Надаас болж одоогийн чи миний хүсдэг хүн болчихвол би хүсдэг хүнгүй болчихно шүү дээ!" гээд бөгжний хайрцагийг нээн гоёмсог бөгжийг гартаа атгав. Тэгээд алгаа дэлгэн бөгжөө Юнгид харуулахад Юнги бөгжийг түүний зүүн гарын ядам хуруунд зүүж өглөө. Дараа нь Сэил Юнгиг газраас босгон тоос болсон өмдийг нь гөвж өгөх нь тэр.
Сэил" За, бидэнд алгассан зөндөө зүйлс байгаа болохоор хийхэд бэлэн үү Юнги?"
Юнги" Бүр эхнээс нь эхэлсэн ч яахав. Хамтдаа." гээд гараа сунган "Сайн уу? Мин Юнги гэдэг. Танилцах уу хөөрхөн өө?"
Сэил" Хөөрхөн гэсэнд баярлаж байгаа ч би найз залуутай!" хэмээн зүүн гараа харуулан инээв. Хариуд нь Юнги ч бас инээж түүнийг тэврэн авлаа.
"Бурхан минь! Та хоёр ямар нялуун юм бэ?" гэж Хусог чангаар орилов.
B/N: За дуусаа! Би энэ хэсгийг бичихдээ нэг юм мэдэж авсан нь романтик юм бичих дээ зүгээр л майлдаг юм байна. Романтик бичвэр санал болгоорой~😂 За баяртай.
Advertisement
- In Serial10 Chapters
In Memoriam
A Warhammer 40,000 Fan Novel Serving as an Acolyte of the Inquisition, Carrell Vestulus finds himself without the people he has spent his past years relying on, confronted with xenos, heretics and a force beyond his comprehension that seems to harry him at every turn, he must draw on powers not of his own to strike back against the horrors of the galaxy and protect those that he fights and serves alongside.
8 204 - In Serial20 Chapters
Robinson Crusoe (Completed)
Robinson Crusoe is a novel by Daniel Defoe, first published on 25 April 1719. The first edition credited the work's protagonist Robinson Crusoe as its author, leading many readers to believe he was a real person and the book a travelogue of true incidents. Epistolary, confessional, and didactic in form, the book is presented as an autobiography of the title character (whose birth name is Robinson Kreutznaer)-a castaway who spends twenty-eight years on a remote tropical desert island near Trinidad, encountering cannibals, captives, and mutineers, before ultimately being rescued.
8 166 - In Serial8 Chapters
The Descent
For centuries Gus has hunted monsters in the world above, but a new mission has he and his friends entering the underworld. The item they're looking for is mysterious and world below is full of tricks. But the greatest of dangers won't come from monsters, and the underworld wants something from them, too.
8 214 - In Serial7 Chapters
The White Fox Twin | AzurLane Kaga X Male Commander Reader
Btw yes i take that srsly...And yes the title is exactly what you expect.So i hope u enjoy it.
8 101 - In Serial45 Chapters
Songs of Legacies: Ties
Ties follows the stories of certain groups of individuals. In these groups are key people who have gained memories of a past life, and these key people will use their knowledge to better or worsen the world of their second chance at life without the knowledge of a greater power, much greater than any could imagine, working behind them. Additional tags: Military WordPress Page: https://songsoflegacies.wordpress.com/ties/ Note: the entire Bootcamp is a prologue and worldbuilding arc. Don't skip it if you don't want confusion in the later arcs and chapters. Campaign is the first primary arc, and will be followed by the Conquest, Uprising, and Revelation arcs. At the end will be an epilogue arc (where its name is still being thought up by me).
8 87 - In Serial26 Chapters
Roommates // killugon
-KILLUA X GON KILLUA X GON KILLUA X GON. this story is where killua and Gon become collage roommates and yeah. -[note]This story is actually shit 💀-cover art is by @//Matsumoto_zo on Twitter
8 156

