《my devil twin | [HIATUS]》Бүтэлгүй үдэлтийн оройн хоол ба онгоцны буудлын романтиклал
Advertisement
Хусог сандарсандаа аяга шаазан түжигнүүлж өнөө хэддээ дохио өгөв. Найзууд нь ч ойлгон бидэн дээр ирж мэдэгдчихээгүй байгаа даа гэх мэтээр харц солилцоод амжлаа.
"Та хэд манайд юу хийж байгаа юм бэ?"
Би тэднийг хараад зарим нэг зүйлсийг хэлэх тухай түр хойшлуулсан нь дээр гэж бодон худлаа гайхсан дүр эсгэсэн нь юм.
Жин"Бид чамайг явах гэж байгаа болохоор салах ёс хийх гээд жаахан юм бэлдсэн юмсан."
Жимин" Уг нь гэнэтийн бэлэг байсан юм."гээд шилэн хүзүүгээ маажив.
Хусог" Чи чинь хэзээдээ арын хаалгаар ороод ирчихсэн юм бэ?"
"Би чиний өмнөхөн л орж ирсэн юм аа. Тэгээд ч юундаа сандаралдаад байгаа юм." гээд мөрөө хавчин хөмсгөө өргөхөд Намжүүн" За за, зочны өрөөнд орцгооё оо" гэж орилсоор бидний араас түлхлээ.
Би уг нь тэднийг намайг явах гэж байгаа болохоор салах ёс хийх гэж юм бэлдсэн гэж бодсон ч манай гэр гоё гэхээсээ илүү аймшигтай харагдаж байна. Цаасаар чимэглэл хийсэн бололтой даанч тэр нь урагдаад зурагтын урд унжчихасан, ширээ зассан юм шиг хэрнээ бүх зүйл нь задраад бараг дуусчихсан, буйдан дээр тэдний хувцас мөн дууссан чипснынх нь уут үлдэгдэлтэйгээ хөглөрчихсөн байв. Харин би гал тогоог анзаараагүй байж, гал тогоонд хоол хийх гэж байсан бололтой тэгсэн өнөөх нь хоол нь ширгээд шатчихсан, хайруулийн тавган дээр давсаар булхчихсан түлэгдсэн өндөгнүүд. Ээ, бурхан минь. Алнадаа муу золигнуудийг!!
Хажууд байсан Жиминыг чихдэж аваад " Юу юу гээд байсан билээ. Гэнэтийн бэлэг гэсэн чинь энэ юу юм бэ? Өглөө гэрээ цэвэрлээд явсан байхад та нар бүр бөмбөг тавиад дэлбэлчихээ юу? Аэшш ЯГ ОДОО ЦЭВЭРЛЭ!. " гэж хамаг чангаараа хашхирчихаад өрөөндөө орлоо.
Бичээчийн талаас.
~Зочны өрөөнд.~
Жимин" Яаая , чи наад мөсөө аятайхан бариач дээ."
Тэхён" Би барьж өгч байгаа нь их юм шүү. Чи ер нь өөрөө барь би ах нарт тусаллаа." гээд Жимины хавдсан чихэн дээр барьж байсан мөсөө Жиминд атгуулчихаад унжуулсан цаасаа авах гэж байгаад зурагт унагаах шахсан Намжүүн дээр очин тусаллаа. Харин гал тогоонд Жин Юнги хоёр шатсан тогоо, түлэгдсэн хайруулийн тавагныхаа учирыг олох гэж бөөн юм болж байв. Энэ үед Хусог Жонгүг хоёр хүнсний дэлгүүрт хоосорсон хөрөгчөө дүүргэхийн тулд бүх л зүйлсээс тэргэндээ чихэж явсан юм.
Advertisement
Сэилын талаас.
Муусайн золигнууд чинь Юнгиг надад сайн гэхээр нь илүү аятайхан харьцаж байя гэж бодтол гэр орон дэлблээд хаячихсан байх юм. Хусог ч гэж баахан бүтэлгүй юмнуудтай найзалдаг юм байна шдээ, цуцу.
Тэднийг талаар бодсоор чимдонондоо авч явах хувцасаа хийн маргаашдаа бэлдээд дууслаа. Хувцсаа солин үсээ дээш нь шууж нүүрний будгаа арилган чимээгүй болсон залуусыг харахаар зочны өрөө лүү буутал гэр овоо цэвэрхэн болчихсон , гал тогооноос хоолны сайхан үнэр үнэртэж байдаг шүү . Бүр өлссөн гэдгээ ч анзааралгүй гадуур явсан бололтой. Гал тогоонд орон ширээ тойрон зогсох залуус руу очлоо.
"Та хэд юу хийж байгаа юм?"
Жин" Ёохх, цочих гэж. Чи чинь одоо сүнс шиг ямар чимээгүй явдаг юм бэ?" гэж баашилсаар зүрхэн дээрээ гараа тавилаа.
Хусог эрүүн дэх гараа нааш цааш хөдөлгөсөөр" Харин бид энэ ширээнд яаж суувал багтах бол л гэж хэлэлцэж байна."
Жимин" Харин тийм ээ, Аав чинь ширээгээ сольчихоод явсан болохоор бид энэ ширээнд багтахгүй нь дээ."
Тэхён" Аан оллоо. Томчууд нь ширээнд суугаад үлдсэнүүд нь газар суучихая." гэж их л сайхан зүйл олсон юм шиг нүдээ гэрэлтүүлэн хэллээ.
Би түүнийг нэг нудраад " Засс, зүгээр л зочны өрөөнд агуулахаас ширээ авчраад хооллож болно ." гэж хэлэхэд Хусог дөнгөж сая санасан аятай Тэхёныг нудран агуулах руу гүйлдлээ. Харин би үлдсэн хэдтэй зарим зүйлсийг ярин хоолоо таваглаж, жүүс бэлдэж зогстол агуулахаас Хусогын хашхирах чихны хэнгэрэг хагалах шахам чанга сонсогдов.
Хнн аягүй бол аавын авчирсан могойноос айгаа биз!
Манай аав амьтанд их сонирхолтой, Хавай явахаасаа өмнө нэг могойн зулзага авчирч агуулахад торолсон юм. Би Хусогт хэлэхээ мартчихаж.
Агуулахад очтол өнөө могой нь гайгүй том болчихсон торондоо исгэрээд байж байхад Хусог Тэхён хоёр өрөөний нөгөө буланд бие биенийгээ тэвэрчихсэн уйлах нь холгүй зогсож байв. Хнцс, нөгөө араас нь гүйгээд байдаг аймшгийн охид нь харвал яах бол доо, бүр инээд хүрчихлээ.
"Яа, больж үз. Энэ чинь хэдхэн долоо хоногтой могойн зулзага. Бүр та хоёрын өмнөөс гайхаад инээд хүрчихлээ байна. Алив ээ, наад ширээгээ гаргаад ир."
Хусог уйлагнан нусаа татаад" Сэил-а чи энийг жинхэнэ биш чиний пранк гээд хэлчих тэгвэл ёстой айхгүй юм шиг байна."
Advertisement
Тэхён" Сэил эгчээ пранк гээд хэлээд өгөөч дээ. Энэ чинь яг жинхэнэ юм шиг л хөдлөөд дуугараад байх юм ."
Намжүүн" Та хоёр ийм том юм байж ганц жижигхэн могойн зулзаганаас айх ч гэж дээ." гэсээр могойн торны ард байгаа ширээг авахаар дөхсөн ч өнөөх могой чинь нэг исгэртэл Намжүүн ганц үсрээд л Хусог Тэхён хоёртой нэгдчихлээ. Өө хөөрхийс.
" За болио, энэ гэрт бүхэл бүтэн долоон том залуус байхад ганц могойноос айгаад үхлээ юу? Цуцу. " гээд үглээд зогсож байтал Юнги гялс өнөөх могойг чинь ус ууж байх хооронд нь ширээг авлаа.
" Аан эр хүн байсан байна. Ашгүй дээ, Юнги-ши."
Ашгүй нэг урт настай үдэлтийн оройн хоолний ширээ бэлэн болж бүгд ширээ тойрон сууцгааж бие биенийнхээ хөгжилтэй пактуудыг ярин суутал нүдэнд нэг юм нэг л сонин харагдаад байх юм.
"Хөөе, Хуби энэ зурагт нэг л далий харагдахгүй байна уу?"гэхэд кола ууж байсан Намжүүн хахаад хачир идэж байсан Жонгүг рүү тургичихлаа.
Хусог" Харин тийн, нэг л сонин далий ч юм шиг, уг нь хөдөлгөөгүй дээ."
" Сонин л юм даа. Аав харвал...." гээд яриагаа гүйцээх гэж байтал Жимин чангаар уулга алдлаа.
Жимин" Яаая, Жин хён та одоо хавдсан чих хөндчихлөө шүү дээ."
Жин" Чи л намхан болохоор тохойнд наад чих чинь хөндөгдөөд байна за."
Жимин" Би намхан биш, Сэил намайг том залуу гэсэн юм чинь."
Жонгүг" Ганц таныг биш бүгдийг нь хэлсэн биз дээ."
Ээ бурхан минь. Өнөө оройны хоол чинь бүр шөнө дуусах нь ээ.
"Яа, золигнууд минь дуугүй бол."
Хэрэлдэж хэлэлцэж арай гэж оройн хоол дуусч Хусогийг найзууд манайд хонохоор болж би ч үүрээр нислэгтэй учраас эртхэн орондоо орлоо. Яг үнэндээ эртхэн гэж шөнийн арван нэгэн цагт унтах гээд өрөөндөө орсон юм даа. Нүдээ аниад яг сайхан унтах гэж байтал сэрүүлэг дуугаран хамаг нойр үргээчихлээ. Өө, новш гэж. Хамаг хараалаа урсган шал нойрмог хүн сэрүүлгээ унтраан хувцаслаад нүүрээ угаан өөрийгөө бэлдэн үүдний өрөөнд очвол дүүгийн минь бүтэлгүй найзууд бүгд сэрээд бэлэн болчихсон зогсож байв. Гэхдээ нэг хүнээс бусад нь. Мин Юнги гэдэг хүн гутлын тавиур тэврээд шүлсээ гоожуулчихсан хурхирч өгч байна даа. Чимдананаа Хусогт өгөөд шууд машин луу гүйж урд суудалд суугаад тухтай байрлалд суулаа. Удсанчгүй Хусог найзуудтайгаа гарч ирэн бид онгоцны буудал руу хөдөлсөн байхаа? Би Хусогыг гарч ирэхийг харсанаа санаж байгаа ч яг тэр үед нэг нойр хүргэм дуу явж байсаныг бас санаж байна. Сайхан унтаж байтал хэн нэгэн намайг сэгсчээд хөдөлгөөд ч байгаа юм шиг нүдээ нээвэл Хусог яг өөдөөс харчихсан "ССээиилл ссээррээээррээйй ббиидд ииррччииххллээ." гэх нь сонсогдон би цочисондоо машинаар дүүрэн хашхирлаа.
Бичээчийн талаас.
"Аааааа! Муу заваан гахай, яв яв"
Яг энэ үед зүүдэндээ хашхирах Сэилыг Хусог Юнги хоёр шоололдон явсаар онгоцны буудлын машины зогсоолд ирлээ.
Хусог" Сэил сэрээрэй бид ирчихлээ." гээд биеийг нь сэгсчитэл Сэил хашхирсаар сэрэн яг өөдөөс нь харчихсан байсан Хусогийн нүдийг баруун гарийн шулуун цохилт хийчихэв.
Хусог" Яаая, Жон Сэил чи чинь галзуурчихаа юу?"
Сэилын талаас.
Сая яг юу болчихов оо? Яасан гэдгээ ч мэдэхгүй байгаа ч Хусог л намайг загнаад уналаа. Нүдээ сайн нухалж байгаад эргэн тойрноо хартал бид аль хэдийнээ онгоцны буудлын гадаа ирчихсэн машинд Юнги бид гурваас өөр хүн алга байв.
"Яа чи чинь яагаад орилоод байгаа юм? Алив тэр ачаа буулгаад ир чамайг баашилсаар байтал би хоцорлоо. Хүүхэд шиг гэдэг нь."
Хусог" Чи чинь өөрөө...."
Юнги" Сэилын цаг боллоо. Алив бууя бууя."
Биднийг дотор ороход бусад залуус ирчихсэн хүлээгээд зогсож байв. Визээ шалгуулан нисэх цагаа хүлээн суухад Юнги миний хажуугаар эргэлдэн нэг юм хэлэх гээд хэлж чадахгүй юм шиг бүлтэгнээд л байгаад байлаа. Ашгүй зориг оров уу? гээд хэлэх гэж байхад нь миний нисэх цаг болсоныг чанга яригчаар зарлан түүний нүдэнд нь гэрэлтсэн оч замхран алга болчихов. Явахынхаа өмнө тэнэг дүүгээ болон найзуудыг нь тэврэн салах ёс хийлээ. Хамгийн сүүлд Юнгиг тэврэх дээ хацар дээр нь үнсээд арагшаа ч харалгүй шууд шалган луу гүйсэн юм.
Advertisement
- In Serial315 Chapters
Murim Recurve
At the lowest point of her life, the daughter of a noble family encounters a human—a denizen of Myth in her world—and inherits his fate. Blinded, and betrayed, her perception of the world became skewed, only to realise a shocking fact: Her world wasn’t real. What was Virtual? And What was Reality? In a world where supernatural elements run amok, she had to seek the truth, and decide whether to live in her Virtual World or barge into Reality.
8 362 - In Serial23 Chapters
Re: Transport to Another World as My Game Character!
The stories about high school students. who asleep while his pc game still on. When he wake up suddenly he was in a fantasy world as his game Character that, he playing for 4 years #Warning! Bad Grammar!
8 240 - In Serial15 Chapters
Call of The Dragons
In a continent called Hiphon, it sits separated from the rest of the world, reality slowly surrendering to fictional forces, be it creatures not found on the other continents or people coming down with a case of magical powers, fiction meshes with reality almost fruitlessly. However, even in this world there are creatures that are an unknown. One of those creatures, being the almighty dragon, told only through children's books and fairy tails. Oculus has found a dragon. In a cave outside his village, in a mystical part of Hiphon known as the Exxen Rings, he finds a crimson dragon resting in the deepest part of the cave. Oculus asks for the dragons power, but it swiftly denies that wish. It isn't until years later when a mysterious carriage popped out of nowhere with an interesting guest that he finds an opportunity to gain that power. The dragon will grant his power for one last request. Oculus will have to prove that there is more dragons living in the world. Will Oculus be able to find a dragon with the help of his new friend, or will he come up with nothing, leaving the dragon to die a lonely death?
8 158 - In Serial18 Chapters
Idle Immortal
Lin Yang's dream of becoming a Cultivator like his brother, But the bitter reality was that at age 10, Lin Yang had participated in the cultivation test but failed because he had no talent for cultivation and had to forget his dream. But 5 years later, he summons a very unique rectangular-shaped spirit.
8 179 - In Serial15 Chapters
UnKnown
One hated for having a villains quirk other loved for having a hero's quirk, both unknown to the people around them, only having each other until one day they broke.
8 87 - In Serial11 Chapters
Mr. Kim | [A Jinayeon Story]
Where Im Nayeon, a college student, falls for a college lecturer, Kim Seokjin.
8 60

