《my devil twin | [HIATUS]》Халтар найзууд
Advertisement
Хүн болгон л ихэр хүүхдүүд дуртай байдаг. Хамаатнуудынхаа хамгийн дуртай хүүхдүүд байсан гэж ээж биднийг жаахан байхад хэлдэг байсан. Тийм ээ,Бид өөрсддөө ч дуртай. Гэхдээ ахлах сургуульд ордог жил хүртлээ л. Эцэг эх минь бизнесмэн хүмүүс болохоор биднийг дунд сургуулийн хоёрдугаар ангид байхад Ханнам Дун луу нүүж үүнийгээ дагаад бүх зүйлс орвонгоороо эргэсэн юм даа. Арван дөрвөн жил найзалсан найзуудаасаа хагацах, таниж мэдэхгүй орчинд очино гэдэг бидэнд муухай санагдсан. Ихэр дүү минь өөр эсийнх ч бид хоёр секундын зайтай төрсөн эрэгтэй эмэгтэй ихэрүүд. Бид хүмүүсээр тоглох дуртай болохоор нэг тоглоом эхлүүлсэн юм.
"Энд биднийг ихэр гэдгийг мэдэх хүүхдүүд байхгүй болохоор хөгжилдөцгөөё . Хэн нэгэн "Хөөх та хоёр ихэрүүд хэрэг үү?"гэж асуутал нь нууцлана шүү" гэж тэр анх энэ тоглоомны санааг гаргаж байсан юм. Надад ч хөгжилтэй санагдсан болохоор зөвшөөрсөн. Харин энэ тоглоом ахлах сургуульд бүрэн утгаараа новш болсон. Ахлах сургуульд орох хүртэл хэн ч биднийг ихэр гэж гадарлаа ч үгүй шүү. Ахлах сургуульд тэнэг ихэр минь галзуу өлөгчинд ухаанаа алдаж, өнөөх галзуу хүүхэн нь намайг халуухан найз залуутай нь ойр байхыг харсаар арай гэж өөртөө татсан баян халуухан залуу нь өөрөөс нь хэд дахин хөөрхөн охинтой явахыг хараад тэвчээргүйтэж ихэрт минь худал үгс эвлүүлэн намайг матчихсан. Харин усан толгойт дүү минь тэр үгэнд нь итгэж намайг сургууль даяар шившиглэсэн юм даа. Би түргэн ууртай болохоор өнөөх өлөгчин дээр нь очоод ихэр гэдгээ хэлэхэд өнөөх нь гайхаж байсан гээч. Тэнэг амьтан найз залуугийнхаа ар гэрийг ч мэдэхгүй. Энэ явдлаас хойш сургууль тэр чигтээ биднийг ихэр гэдгийг мэдсэн бөгөөд би "хатуу самар" гэдэг хочтой болсон юм даа. Мөн бидний өсвөр насны тоглоом өндөрлөж, ихэр минь надаас уучлалт гуйсан ч надад намайг " чи бол хөгийн бяцхан янхан" гэж хэлсэн хүнийг уучилах сонирхол байхгүй.
" Сайн сонс ,усан толгойт минь. Өчигдөр чирч ирсэн хүүхэн чинь явж ч амжаагүй байхад чи яаж халтар найзуудаа гэрт авчрахыг бодож байна аа. Би чиний охидыг үсдэж чадах ч хөвгүүдийн зодоон мэдэхгүй тэнэг минь. Би чамд болон өнөөх халтруудад чинь хоол өгөхгүй бас ирж байгаа бол наад өгзгөө чирээд өөр нэг найзынхаа гэр лүү ЗАЙЛ."
Advertisement
Хоёр секундын зайтай төрсөн ихэр эгч минь утсыг спикер дээр тавьсаныг ч мэдэлгүй хөөрхийлөлтэй найзуудыг минь орилон харааж байхад би найзуудаа шоолсоор гэрийнхээ грашиндаа машинаа тавьж байлаа. Ууг нь манай залуус гэрт анх удаа зочилж Сэилтэй танилцах гэсэн ч тэр тэднийг хараа ч үгүй байж маш ихээр хараачихлаа. Би тэднийг шоконд орсон байдлаас нь гаргахын тулд түрүүлж ам нээн " За ах дүү нар минь тэр ааш муутай ч сайн хүн. Яг одоо бидэнд зориулж хоол нэмж хийж байгаад мөрийцсөн ч бэлэн шүү. Тэгээд орцгоох уу? " Гэсээр инээхэд тэд толгой дохин урд хаалгаар орлоо. Яг бодсончлон Сэил хоол нэмэхээр хөргөгч ухаж байв.
"Хэе, эгчээ бид ирлээ."гадуур хувцсаа өлгөн залуусыг зочны өрөөнд орохыг дохиод гал тогоо руу орлоо.
Сэил" Жон Хусог тэнэг минь. Би чамд минутын өмнө хэлсэн найзуудтайгаа зайл гэж."
"Хонгор эгч минь тэд тантай танилцахыг эртнээс хүссэн."
Сэил" Аав ээж болон бяцхан Хунбин одоо ирж яваа тэднийгээ явуул эсвэл өрөөндөө оруул."хэмээн сүүг саваар нь уунгаа зочны өрөөний буйдан дээр чихэлдэн суух залуус руу харангаа хэллээ.
"Чи тэдэнд ямар нэг юм өгөхгүй юм уу?"
Сэил" Үгүй ээ, харин чиний эхнэр өгнө. Бас би чиний болон найзуудын чинь үйлчлэгч биш." Дараа нь тэр " Ханна чи сайн бэр дүү болоод нөхрийнхөө найзуудад үйлчилээч "гэж хамгийн чангаараа хашгирахад буйдан хажуулдан сууж байсан төгс төгөлдөр Юнги болон Тэхён нар цочсондоо буйдан дээрээс унав. Ханна дээрээс дуулгавартай гэгч нь бууж ирээд эгчийн бэлдсэн ундаа болон чипсыг тэдэнд аваачиж өглөө.
" Сэил чи бүр намайг бараа аятай л үзэж байна уу?"
Сэил" Би чамайг тэрнийх гэдгийг мэднэ. Харин нэг нууц гэвэл тэр чамайг өөрийнх нь гэдгийг мэдэхгүй"гэсээр мөрөө хавчин зочны өрөө лүү явлаа.
Жон Сэилын талаас
"Сайн уу? Намжүүн Жин Юнги Жимин Тэхён Жонгүг. Том нүдэлцгээх хэрэггүй дээ би та нарыг танина бас Хусог оройн хоолны үеэр та нарын тухай үргэлж чалчдаг яг л мангуу тоть шиг. Бас энэ нь надад би тэдэнд чамаас илүү хайртай гэдгээ мэдэгдэхийг хүссэн юм гэдэг шиг л сонсогддог гээч"
Advertisement
Юнги"Чи хувцсаа сольж болохгүй юу?"
"Үүнийг тайлчихаад би юу өмсөх юм"
Юнги" Битүү хувцас" гэсээр нүдээ арай гэж цээжнээс минь салгалаа.
Харин би инээн " Залуу минь би хувцсаа солино оо, усан толгойтын найз ч өхөөрдөм юм аа" гээд өрөө лүүгээ явлаа. Намайг зочны өрөөнөөс гарахад л тэд ашгүй нэг амьсгаа авсан уу аятай л чалчиж гарлаа. Инээдтэй юм шүү. Тэд яагаад надаас айгаад байгааг би ойлгохгүй л байна. Ер тэд ч гэж сургууль дээр бүгд л эмээдэг. Би яачихсан юм бол .....хмм магадгүй гурван сарын өмнө дүүгээ чадснаас л болсон байх.
-Гурван сарын өмнө.-
Тэр өдөр Хусог өөрөө л эхэлж миний кумамоныг тэвэрч унтаж шүлс болгочихоод уучлалт ч гуйлгүй явчихсан юм. Уур хүрсэндээ харамсалтай нь аргагүй чадсан даа. Дараагийн өдөр тэр сагсны бэлтгэл хийнэ гээд өглөө эрт явах тухай би саналаа. Тэгээд хичээлээс чөлөө авчихаад шампунь болон ангижруулагч гельнийх нь саванд тод шар өнгийн будаг хийгээд сахлын хөөсыг нь дуусгаад оронд нь шоколадан крем хийв. Одоо сургууль дээр л хийх үлдлээ. Хоёр хоногийн өмнө манайд нууцаар ирсэн охиныг олж уулзаад Хусогыг чадах гэж байгаа тухайгаа хэлтэл тэр мангар дүүд минь ашиглуулсан даа шаралхан надад туслахаар болов. Эцэс сүүлд нь долоо хоногийн өмнө ааваас арай гэж гуйж авахуулсан хар Mercedes-Benz-ийг нь будганд оруулаад дээгүүр нь баахан эрвээхий наалгав.
Ашгүй маргааш болж өглөө эрт гэрийнхэн маань ихэр дүүгийн минь аймшигтай орилох дуугаар сэргээсэн юм. Хусог угаалгын өрөөнөөс хагас нүцгэн доогуураа алчуур ороогоод шав шар үстэй хүн нүүрэн дээрээ шоколадан крем түрэхчихсэн гарч ирлээ. Аав ээж бид гурав түүнийг хараад элгээ хөштөл инээхэд тэр хачин царайлсаар буцаж угаалгын өрөөнд орлоо. Өглөөний цайны дараа бид тус тусынхаа машинд суухаар явахад хонгор дүү минь ахиад л ориллоо. Яагаад гэвэл түүний охин хүсэхээс ч илүү хүсэж байсан машин нь одоо яг л охиных шиг ягаан бас эрвээхийтэй . Тэр хачин царайлсаар над руу харахад би толгой сэгсэрлээ.
Тэр надтай хамт явахыг хүсэж байгаа ч би зөвшөөрөхгүй. Бас тэрэнд энэнээс өөр машин байхгүй байгаа, одоохондоо л. Нэг илүү байгаа ч түүнийгээ засварт өгчихсөн юм. "Хохинь миний кумамоныг яах гэж тэвэрч унтаав заваанаа" гэж бодсоор сургууль дээр ирэн хөөрхий дүүгээ хүлээлээ. Сургууль тэр чигээрээ түүнийг шоолж би ч дунд зогсоод инээж байтал өчигдөр уулзсан охин ирээд дүүг минь алгадлаа. Тийм ээ, одоо л жинхэнэ шившиг.
Өнөө охин худал нулимс дуслуулан ярьж эхэллээ."Хусог ,Убба муу өөдгүй амьтан. Та миний амьдралыг сүйрүүлчихлээ. Би жирэмсэн болчихож , одоо би яах юм бэ?"гээд чангаар уйлж эхэлхэд Хусог над руу харлаа. Би ч их л тэвчээр гаргаж байна даа. Инээхгүй байж чадахгүй нь ээ. Тэнэг дүүгийн минь араас хөлөө хугалчих гээд байдаг охид бас шинэ найз охин нь итгэж ядан харцгаана. Бурхан минь тэвчихгүй нь ээ.
Би чанга инээхэд хүн бүр надад анхаарлаа хандуулхад Хусог урд минь ирж зогслоо.
Хусог" Чи яах гэж ингэж байгаа юм"
" Чи л өөрөө өчигдөр миний кумамоныг тэвэрч унтаад шүлсээ гоожуулаад хаячихсан бүр болоогүй уучлалт ч гуйгаагүй биз дээ. Уучлалт гуйхгүй бол өшөө их зүйл байгаа шүү." Одоо бол тойрч зогссон хүүхдүүд намайг гайхацгааж байлаа.
Хмм.. тэдний юу гэж бодох надад хамаатай байсан бол би энэ наргиаг эхлэх ч үгүй байсан юм.
Хусог"Чи зүгээр л хэлэхгүй яасан юм"
"Чи намайг сонсох ч үгүй гүйгээд явчихсан бас би чиний дугаарыг мэдэхгүй"гээд нүдээ эргэлдүүллээ.
Хусог" Жон Сэил чиний кумамоныг шүлсээрээ бохирдуулсанд уучлаарай."
"Уучиллаа, бас чи шинэ илүү томыг авч өгнө шүү" гээд түүний араас хашгирахад тэр гараа дохив.
-Гурван сарын өмнөх дурсамж дууслаа.-
Би энэ өдөр сургууль дээр хэзээ ч харуулж байгаагүй хувь хүнээ харуулсан юм. Хөгжилтэй, гомдомтгой Сэил. Хэн ч намайг ийм гэж бодоогүй ч би аавынхаа эрхийн мангар нь. Харин энэ явдлаас болж хүүхдүүдийг надаас тэгж эмээнэ гэж бодоогүй бөгөөд одоог хүртэл гайхдаг. Зүгээр л тэнэг ихэр дүүгээ чадсаны минь төлөө найзууд минь дөлж байх нь надад тийм сонин мэдрэмжийг өгч байлаа. Магадгүй хүүхдүүд сургууль дээрээ хатуу төрх гаргаж явдаг Жон Хусогыг чадсан ихэр эгчийнх нь хараанд өртөж дараагийнх нь тоглоом болохыг хүсээгүй дээ л дөлж, эмээдэг байх.
Advertisement
- In Serial75 Chapters
Mail Fox Tales
When trying to save an injured animal while drunk you don't really expect many consequences. If you were sober, you'd likely expect to be saddled with a few bills and some work finding the owner.In either case, being saddled with divine duties by an ancient animal spirit is probably not amongst the things you expect. Neither did Eva when she picked up an injured canine after an evening out drinking with a friend to celebrate their arrival in Tokyo.At least those duties are little more than a part time job as a delivery-fox. And they come with room and board, as well as making her life that much more interesting.
8 262 - In Serial7 Chapters
Diasori Dynasty: The World's Last Heroes
In the world of fantasy, children are born with the ability to become a warrior, mage, and thief. When you become three you have to take a test to see what class you are and then you start training in that class. Chen Diasori, a man who has been reincarnated to this strange world accidentally merged his body with two other people who had the ability to become a warrior and thief while he already had the ability to become a mage. So when the world was introduced to a child not with two but all three classes, all of the seventeen kingdoms starts fighting for him. Chen however doesn't have any plan of helping any one of them since considering the way he died was by betrayal. What will happen to Chen in the future, read more to join his adventure and story.
8 156 - In Serial50 Chapters
More Than You Realize
(This won't follow the actual story line. This is what is going on inside my head)Sabre and Galaxy Steve have been betrayed by Rainbow Steve. He is now working with Void Steve, thinking he is on the right path. After Rainbow Steve leaves, Void transports Galaxy Steve away from Sabre. After Sabre demands to know what he did with Galaxy Steve, Void transports Sabre to the Void. There, Sabre and Void both find out that Sabre is not all what he seems. What's so different about Sabre, and what will become of this?
8 240 - In Serial69 Chapters
The Worst (Unthinkable)
"Cause I usually do, stick to the business but you came out the blue and then you just flipped it, God damn baby my mind's blown""I got more than a thing for you, tattoo it in ink for you, right over my heart girl I'd do the unthinkable"
8 182 - In Serial7 Chapters
Rozmowy z Severuskiem
Severus mnie zmusił do zrobienia tej książki, tytuł widać, że przez niego wymyślony...Także jeśli chcecie odkryć sekrety kiecy Snape'a i nie tylko, zapraszam!Ostrzeżenia: Podteksty seksualne i mnóstwo przekleństwArt z okładki z pinteresta https://pl.pinterest.com/pin/856739529100480912/
8 110 - In Serial36 Chapters
And Then There Was Victor
How exactly did I end up the best friend of the guy I hated my entire life? Listen, this is going to be a long story. Let me take you to the beginning. The year was 1992...ENEMIES-TO-FRIENDS-TO-LOVERSVictor Manning has been infuriating Becka since she sat behind him in 7th grade English. He's cocky, self-centered, and obnoxious. When High School ends, the college dynamic slowly turns Victor into the one person Becka cannot live without. "The best slow burn I've ever read."YA/NA, for cursing. Set in the 1990s.
8 306

