《[ LUCIFER ] completed》Амлалт
Advertisement
Жон Жэвоны гэр.
Чой Сан шилбээ барин "Муу галзуу өлөгчин минь, чи надад ямар новшоо хийчих нь энэ вэ!" хэмээн бархирахад түүний нүднээс нулимс дуслах аж.
Залуу эрийн шилбэний булчин арьсан дотроо яснаасаа салж хэдэн хэсэг болон бутарсан байх ба чөтгөрийн бие нь гэмтэлд даруй хариу үйлдэл үзүүлэн хэдэн минутын дараа эдгэвч төдөлгүй ахин задарч байлаа.
Жуи уруулаа шилэмдэн Саны эрүүнээс атган өөрлүүгээ татаж "Оройтоогүй дээр одоо намайг эзэн рүүгээ хүргээд өгчих, тэгвэл би чамд хийсэн хараалаа хариулъя" гэхэд хөвгүүн өвдөлтөөсөө болж ярвайн "Би түүнийг хаана байгааг мэдэхгүй. Мэдэхгүй гэж байна! Би бараг чамд 1000 удаа мэдэхгүй гэж хэлсэн. Хүний хэл ойлгодоггүй юм уу? Эсвэл би чамд чөтгөрийн хэлээр ахиад 1000 удаа хэлж өгөх ёстой юу?" хэмээнэ.
Бүсгүйн хүүхэн хараа час улаан өнгөөр тодроход тэрбээр заналтай нь аргагүй "Сание, энэ хараал хэр хүчтэйг мэдэж байна уу? Чи 24 цагийн турш бүх булчин чинь ээлжлэн задрахыг мөн хэрхэн эргэн нийлж эдгэрэхийг нэг бүрчлэн мэдрэх болно. Үүний дараа чи ахин тайзан дээр гарч дуулж бүжиглэх нь битгий хэл доголохгүй алхаж ч чадахгүй. Чи ахин дахин өөрийгөө нөхөн сэргээх чадалтай чөтгөрийн биетэйдээ харамсаж намайг хурдан алаад өг гэж надаас гуйна. Харин дараа нь? Люсиферийн хаана байгааг хэлж өгөлгүй өнгөрөөсөн цаг болгоны чинь төлөө би чиний тэгтлээ нандигнаад байдаг хамтлагийн гишүүдийн чинь ясыг нэг нэгээр нь хугална. Тэдэн шиг сул дорой хүн төрөлтөн тэр тамлалаас амьд гарж ирэхгүй л болов уу" хэмээн шивэгнэлээ.
Сан уурандаа бүсгүйг боомилохыг оролдсон ч үүнтэй зэрэгцэн түүний зүүн гарын шөрмөс тасарч хөвгүүн орилсоор шалан дээр эвхрэн хэвтэв.
Энэ нүд халтирам үзэгдлийг хөндлөнгөөс ажиж зогссон Жэвон Жуин гараас зууран "Алив ээ , тэр мэдэхгүй гээд байна шүү дээ. Зүгээр явуулчихаач дээ" гэхэд бүсгүй "Чи намайг нэг муу зальтай чөтгөрийн үгэнд итгэнэ гэж санаа юу. Тэр надад үнэнийг өчтөлөө эндээс нэг ч алхам холдохгүй" хэмээн ширэв татна.
Advertisement
Сан нэг гар дээрээ тулан арайхийн өндийхөд хөвгүүний нүдэнд цус хурсан байх аж.
- Яагаад надад ингэж хандаж байгаа юм? Энэ хараал идсэн дэлхий дээр хэдэн мянган чөтгөр байхад. . яагаад надад ингэж хандаж байгаа юм бэ?
-Учир нь би ингэж чадах болохоор. Чамайг тамласан ч, алсан ч хэн ч надтай хариуцлага тооцохгүй болохоор. Бас хамгийн чухал нь..чи хайрлаж бас хайрлуулсан болохоор.
Хөвгүүн зогтусахад Жуи уруулаа хазлан " Хайрлах нь диваажингийн гялбааг хүртэх явдал юм..гэж эцэг бурхан хэлсэн байдаг. Гэтэл чам шиг дорд чөтгөр хүнийг хайрласан. Хараал идсэн хамтлагийн гишүүд чинь. Чи тэднийг хайрлаж бас тэднээр хайрлуулсан. Хайр гэдэг чиний өрөвдмөөр үнэ цэнгүй амь насанд чинь хэтэрхий гоёдсон зүйл биш гэж үү? 3000 жил бурхдад зүтгэсэн би хүртэл тийм зүйлийг мэдэрж амжаагүй байхад" хэмээн бувтналаа.
Төдөлгүй хөвгүүн бүх өвдөлтөө умартав уу гэлтэй дээш харан хэвтэж галзуурсан мэт чангаар инээж эхэллээ.
-Үхлийн бурхан Жуи.. хахах, чи ч жинхэнэ өрөвдөлтэй новш юм даа. Өөрт байхгүй зүйлийг хүчээр ч болов булааж авах гээд чадаагүй болохоор одоо үгүй хийх гэсэн юм биздээ. Алив ээ , тэг л дээ. Намайг хэдэн хэсэг хэрчээд хая. Миний аз жаргал үгүй боллоо гээд чи аз жаргалтай болж чадна гэж бодоо юу. Битгий мөрөөд! Чи хэзээ ч хайрыг мэдрэхгүй бас хэзээ ч хайрлуулж чадахгүй. Чи үргэлж гансрал ганцаардлаар дүүрсэн сүнсний хотдоо баяр баясалгүй амьдралаар амьдарсаар тэндээ ялзарч дуусна.
Жуи хүндээр амьсгалан Сан руу ойртоход Жэвон бүсгүйн гарнаас зууран хүчээр унтлагын өрөөнөөс чирч гаргалаа.
-Нэг муу хүн байж яаж наад бохир савраа надад хүргэж чадаж байна аа! Яг одоо замаас зайлахгүй бол би энэ муу чөтгөрийн зулбасгыг там руу явуулчихаад дараа нь чамайг араас нь илгээчихнэ шүү.
Тасхийх дуу хадахад жаалхан охин нүүрээ даран газарт унаж тэрхэн зуурт уурандаа улайссан хүүхэн хараа нь эргэн хэвийн байдалд шилжив.
Жэвон энэ удаад үнэхээр уурласан бололтой, бүсгүй рүү их л жигшингүй харц шидлэх аж.
Advertisement
-Би эмэгтэй хүнд гар хүрдэггүй ч энэ удаад үнэхээр тэвчихгүй нь! Жуи, энэ яргаллаа зогсоо. Чи тэр хөгийн хотдоо юу хийдэг байсан чинь хамаагүй. Гэхдээ энд, миний гэрт хэн ч ингэж тарчлах ёсгүй. Ойлгов уу? Улс даяар эрэн хайх ажиллагаа явуулж "Алдартан Чой Сан барьцаалагджээ" мэтийн тэнэг нийтлэл гаргуулж өөрсөддөө лай удах гээгүй л юм бол одоо явж ховс ч юм уу нэг юм хэрэглээд энэ асуудлаа зохицуул.
Жуи сая л ямар том асуудал дэгдээснээ ойлгосон мэт "За яахав" гэснээ агаарт замхарлаа.
Залуу эр нэг санаа алдаад гал тогооноос цэвэрхэн хутга аваад эргэн унтлагын өрөө лүү оров.
Сан одоо ч шалан дээр эвхрэн хэвтэх агаад үе үе яраглан дуу алдана. Түүний өмссөн чамин өмсгөл хүйтэн хөлсөнд нь нэвт норжээ.
Тог..Тог..
Шалан дээр цус дуслана.
Сан Жэвоны хөлнөөс зууран өндийсөөр түүний хөлд сөгдөнгөө шархалсан бугуйнд соёогоо зооход Жэвон бяцхан чөтгөрийн толгойг илэн "Сайн хүү байсны чинь шагнал, цаашдаа ч бас амаа татаж явах хэрэгтэйгээ мэдэж байгаа биздээ?" хэмээн доогтой инээв.
Сан толгой дохисноо цусанд ханасан бололтой, соёогоо долоочихоод эгц арагш ор луу унан тааз ширтэн хэвтлээ. Түүний бие хавьгүй дээрдсэн нь илт.
-Мэдээж. Харин чи..амлалтаа зөрчих ёсгүйгээ мэдэж байгаа биздээ?
Жэвон жуумалзан хөвгүүний дэргэд суулаа. Саны шанааг илбэх гар нь аажмаар доошилж хуруугаараа эгэм төвөнхийг нь тэмтэрнэ.
-Санаа зоволтгүй дээ, би чиний хөөрхийлөлтэй хөвгүүдэд сайн санаа тавина. Тэргэл сартай шөнө хүртэл л тэвччих. Жуин хамгийн их итгэдэг эрлэгийн элч хүртэл бидний талд байгаа, төлөвлөгөө бүтэх нь цаг хугацааны л асуудал болсон.
Сан биеэр нь тэнүүчлэх Жэвоны гараас атган "Цаг хугацааны л асуудал гэнэ шүү. Энэ байдлаараа бол би нэг их удахгүй энэ солиотой хүүхний чинь гарт үрэгдэх биз" хэмээн хэдэрлэхэд Жэвон инээд алдан "Юу вэ, би чамайг хаяхгүй гэдгийг мэдсээр байж гомдоллож гэнэ. Юу ч болж байсан би чамайг хамгаална. Амлаж байна, чи үхсэн ч миний л гарт үхэх ёстой" гэх нь тэр.
Энэ хооронд Жуи хаалганы цаана амаа даран ирснээ мэдэгдэхгүйг хичээн чимээ чагнан зогсоно.
- Жэвонаа..чи яг хэн юм бэ?
Advertisement
- In Serial31 Chapters
Black Sheep [dropped]
It was bad enough living in a cold mechanical world. It was even worse when he was exiled. Follow the man, marked for his crimes, and damned to eternal torment as he tries to find a place where he can belong. * This is my first work. I've read stories on here for years and was finally inspired to contribute some content. * Any feedback will be greatly appreciated. I think I have a neat idea and could use your help to turn it into a fun read. * The RPG starts on chapter 8 so feel free to skip ahead if that's what you're here for.
8 167 - In Serial26 Chapters
Dim(5,5,5)
M.I.C.A.I.N , stands for Mobile, Independently Cognate, Artificially Intelligent Nano factory. At twelve angstroms long, he's Microscopic, often finding it difficult to relate to his human peers at Special Dimensions Agency where he works as a investigator and fixer of of micro electronic circuitry. Worse, he reads too much detective fiction. This time he gets involved with Richie Wander, a real, if recidivist Boston Blackie style private eye, to investigate a murder, and contend with dockside mobsters. There's a dame to save, and a mystery to solve. Is our micro-hero big enough to step up to the challenge?
8 188 - In Serial40 Chapters
A Hunt Upon Wings of Shadows
Lianne has spent the last few years of her life as a nomadic monster-hunter, aimlessly taking jobs and disappearing without a trace. Her innately high ether reserves are the only thing that’s keeping her alive. After a painful yet successful contract, she receives an offer to hunt a peculiar beast from a mysterious man who- much to her dismay- pairs her with a man by the name of Sirius, a skilled swordsman with too much empathy to give out. At the same time, inside the impossibly tall walls of the divine city, a group of soldiers including a naive yet powerful girl by the name of Felicia, an exemplar soldier named Raynauld, and a scarred and aloof woman named Maria prepare to head out on a mission to deliver justice to a deserter who is reported to be in a large town far outside the lush interior of the city. However, the two groups will find that their paths will intertwine, and painful memories will push them against each other at every turn, with new monsters emerging from the shadows to pick each of them apart piece by piece. ************************** Alright, so this is the first book I've posted here, and I've been sitting on this idea for a long while. I'm open to any pieces of criticism, and I would be glad to receive tips and advice. Enjoy! Normally, new chapters come out Saturday nights, sometimes double uploads if there's a short chapter or if I feel like it. That's subject to change if I run out of the current backlog. Second note, this is the first draft, and some things (like a few characters) are going to be cut. It's still going to be the same storyline, but keep that in mind.
8 167 - In Serial34 Chapters
Unknown || Ziam
It was unexpected. No one expected it at all, especially Zayn, life sure is full of surprises. The unexpected surprise is, Zayn ends up falling in love with his sexy stalker.
8 177 - In Serial199 Chapters
A Cheap, OP Brawler
A young Japanese man with eyes that take him as a 'demon,' Jinma Kotori, is killed by his former shady company and gets a second chance to live in a new fantasy RPG-like world as a bodacious goddess' 'Champion.' He begins his new life with the world's default starter class, a Brawler, and a defense-based blessing. Much to the goddess' surprise, Jinma's stats were already high for a human before the blessing was granted, and his first encounter in the new world of Raiza is a high-leveled, Special Monster ... A typical isekai harem story with video-game mechanics and OP MC with monster girls as his main focus of love interests. Adult language, scenes, and content involving sex and gore are to be expected. Viewer discretion is advised. This story is also published on webnovel.com and scribblehub.com If you'd like to give support for all of my stories and access exclusive content, please go to my subscribestar to do so. subscribestar dot adult slash orangerain
8 149 - In Serial29 Chapters
Disastrous
Being kidnapped by the trapboys......but these aren't normal trapboysand she isn't a normal girlstart date: march 24th, 2022finished date: may 10th, 2022
8 183

