《[ LUCIFER ] completed》Цөлөгдсөн сахиусан тэнгэр
Advertisement
Люсиферийн талд орсныхоо төлөө яргалуулж далавчаа алдсан сахиусан тэнгэрүүд доод ертөнц рүү унахдаа бүгд нэгэн дуугаар тангараг өргөж гэнэ.
-Энэ цаг мөчөөс эхлэн миний бие , миний сүнс эцэг бурхан бус эзэн Люсиферийнх. Эзний гишгэсэн газар гишгэж, эзний гэрэлтүүлсэн газрыг эргэлзэлгүйгээр туулах нь миний тавилан. Залхуурал завхайралд живсэн ч бохир цусанд гараа дүрсэн ч энэ бүхнийг таатайгаар хүлээж авах тул тасар татуулсан далавчны минь шархыг гэм нүглээр домнохтун.
Цөлөгдсөн сахиусан тэнгэрүүдийн гачлант тангараг тив дэлхийгээр нэг цуурайтахад үүнийг сонссон Люсифер ариун нэр болоод үзэсгэлэнт далавчнаасаа салсан махбодиудыг ивээлдээ авчээ.
Хожим нь тэнгэрийн орныхон тэдгээр цөлөгдсөн сахиусан тэнгэрүүдийг чөтгөр , шулам хэмээн нэрийдэх болсон нь эдүгээ хүний ертөнцөд хүртэл газар авсан нэршил болжээ.
...
Үүрээр өөртөө кофе найруулж зогссон залуу эхний балгаа тамшаалсныхаа дараахан зочны өрөөндөө оров уу үгүй юу цочсондоо аягатай кофегоо унагаж орхилоо.
Жуи түүн рүү тоглоомтойгоор ширтэнгээ жихүүцмээр инээмсэглэл тодруулж "Юундаа ингэтлээ айсан юм? Чи арай намайг тэр чигтээ алга болчихно гэж найдаагүй биздээ" гэх нь тэр.
Залуу эр нэг санаа алдаад бүсгүйг тоосон шинжгүй шалан дээр асгарсан кофег арчина.
-Айсан юм биш, зүгээр л цоччихлоо. Хэдий үхлийн бурхан байлаа гээд уруулаа хараар өнгөлөөд байх шаардлагагүй л баймаарсан. Эвгүйцмээр юм. Чи уг нь үнэхээр өхөөрдөм шүүдээ.
-Жэвонаа, 21-р зуунд эмэгтэй хүнээс гэнэн даруухан төрх шаардах чинь тэнэг хэрэг. Би хэдэн мянган жилийн туршид эмэгтэйчүүдэд хамаг эрх мэдлээ булаалгахаас айж ирсэн тэнэг эрчүүдийн гаргаж ирсэн эцгийн эрхт ёст бурангуй үзэлд тус болох зүйл хийнэ гэж үү?Дорд үгээгүй эрчүүдийн нүдэнд яаж хөөрхөн харагдах вэ гэж бодох нь утгагүй зүйл.
Бүсгүй гараа элгэндээ тэврэн уцаарлангуй өгүүлэхэд залуу илт дургүйцсэн өнгөөр "Би уг нь зүгээр л чамайг магтсан шүүдээ, чи бүх зүйлийг хүндээр тусгах юм" хэмээн тээршаана.
Уур амьсгал улам дордоод байх шиг, Жэвон бүсгүйн дэргэд суухаас ч цааргалан дэмий л хана налан зогсоно.
Хэсэг хугацааны аниргүйдлийн дараа Жуи ичингүйрэн байж "Би өлсөөд байна" гэх нь тэр.
Аргагүй дээ, сүнсний хот хүний ертөнц хоёрын голд тэнүүчлэх нь маш их хэмжээний энерги шаарддаг. Гэвч бүсгүйн өлсгөлөнг хүний ертөнцийн амин дэм барагтаа л бол нөхөж дөнгөхгүй л болов уу. Түүнд цус хэрэгтэй..шинэхэн цус.
-Тэгээд намайг хоол хийгээд өг гэж байгаа юм уу? Ахх, би яагаад намайг үхэл рүү авч явах хүнийг хүртэл тэжээх хэрэгтэй юм?
-Алив ээ, хоол хийгээд өг л дөө. Би энэ ачийг чинь бодоод диваажинд хүргэх ч юм билэв үү?
Жуи нүүр дүүрэн инээмсэглэхэд залуу эр толгойгоо хөнгөхөн сэгсрээд инээд алдан "За яахав, энэ удаад л хийж өгье. Харин чи маргаашнаас эхлээд надтай цуг моделийн агентлаг руу явах ёстой шүү" гэсээр гал тогоо руугаа зүглэлээ.
Advertisement
...
Үдийн нарны хурц тусгалыг ч хэлэх үү, зуны өдрийн халууныг ч хэлэх үү бүсгүй хөнжлөө тийрсээр гүн нойрноосоо арайхийн сэрэхдээ харсан зүйлээсээ болж тэвдэн хөнжлөөрөө нүүрээ халхлах нь тэр.
Жэвон чамин бариултай хутгыг хичээнгүйлэн ирлэх агаад бүсгүйг сэрснийг анзаармагцаа хутгаа атгасаар түүн рүү дөхлөө.
-Чи..чи яахгээд байгаа юм? Галзуурчихаа юу, намайг хутгаллаа гээд би үхэх юм шиг байна уу?
Залуу эр Жуин өмнө ирснээ огтхон ч эргэлзэлгүйгээр гарынхаа шууг хөндлөн зүсчихээд өвдөлтөөсөө болж ярвайнгаа "Уу" гэх нь тэр.
Шинэхэн цусны эхүүн үнэр хамар цоргиулам хурцаар ханхалж тэрхэн хоромд хяналтаа алдсан жаалхан охин залуу эрийн гарт соёогоо зоож орхив.
Нүд харанхуйлж чих шуугина. Өмнө нь хэзээ ч амьд хүний халуун биеэс цус амталж байсангүй. Юу гээчийн чихэрлэг..
Бүсгүй 3 балга цус сорсныхоо дараа биеэ сул тавин орлуу эрчиндээ унаж тачаадан амьсгаадах агаад түүнд Жэвоны "Ингэхийг нь мэдсэн бол дэмий л зүслээ" гэх нь тэртээ алсад сонсдоно.
Жуин бүхэл бие цахилгаан гүйдэлд цохиулах мэт мэдрэмжинд автаж түүний оюун санаа хүртэл анхилам цэцэгт нугаар тэнүүчлэх аж.
Хэсэг хугацааны дараа бүсгүй ахин сэрлээ. Энэ удаад нойрноосоо бус мэдрэмжээсээ.
Түүнээс хоёр алхмын зайд Жэвон гарынхаа шархыг цэвэрлэн цагаан бинтээр ороон сууна.
-Чи намайг цус уух шаардлагатайг яаж мэдсэн юм? Бас..би яагаад чиний орон дээр сэрж байгаа юм?
-Мэдэж ядаад байх юм байгаагүй л дээ. Чи ер нь өглөөний явдлыг санаж байна уу? Миний хийсэн хоолыг их л амтархан идсэн хэрнээ төдөлгүй бүгдийг нь бөөлжөөд гаргачихсан. Царай чинь яг л үхэх гэж байгаа хүн шиг цонхийгоод л..тэгснээ ухаан алдчихсан. Жаахан гайхсан ч гэлээ хариулт нь тодорхой байсан хэрэг. Чи хүн биш тэгэхээр хүний ертөнцийн хоолыг шингээж чадахгүй. Харин орны тухайд..харамсалтай нь манайд энэнээс өөр ор байхгүй бас би ухаан алдсан эмэгтэйг хүйтэн шалан дээр хэвтүүлэх хүн чанаргүй нэгэн биш.
Жэвон нэгэн хэмнэлээр тайвнаар өгүүлэх агаад түүний хоолой гайхмаар донтуулам өнгөтэй аж. Баргил атлаа үл ялиг сөөнгө.
Бүсгүй залуу эрийг талимаарсан нүдээр ширтэх ба уур амьсгал хэзээ хэзээд байгаагүйгээрээ дээрдэв үү гэлтэй.
Жэвон гараа боож дуусмагцаа шүүгээнээсээ нимгэн футволк гарган бүсгүйн зүг шидээд "Чиний цамц бөөлжсөнд чинь бохирдчихсон болохоор угаагаад тавьчихсан. Наадах чинь юбканы чинь өнгөтэй хослоно. Хурдан солиод өмсчих, сая студиэс залгасан болохоор хоцорж болохгүй" гэхэд Жуи хөмсөг зангидан "Тэгээд юу гэж, би яахаараа чамтай хамт явах ёстой юм. Сүүлд чамайг дагаж явахад юу болсон билээ дээ" хэмээн дурамжхан өгүүллээ.
VIP өрөөний явдал залуу эрийн тархинд зурсхийхэд тэр тэсэлгүй жуумалзав.
-Жуи, студид чамтай зугаацах зав гарахгүй дээ. Нээрээ шүү. Яахав тэгж их хүсээд байвал бид орой ирээд энд үргэлжлүүлж болох л юм. Харин одоо намайг дур тавьсан аятай нялхарсан харцаараа ширтэхээ болиод хурдан хувцсаа соль. Бид хоцрох нь.
Advertisement
Жуи хачин царайлан залуугийн араас дэр шидэхэд Жэвон дэггүй инээд тодруулсаар амжиж өрөөг орхилоо.
...
Жэвон зураг авалтанд зориулсан будалтаа хийлгэчихээд өлгөөтэй хувцаснууд дундаас цагаан даашинз сонгон бүсгүйд атгууллаа.
-Булан эргээд хувцас солих өрөө байгаа, 15 минутын дараа бэлэн болсон байх ёстой шүү.
-Юу? Би яахаараа бэлэн байх ёстой гэж? Чи арай намайг загвар өмсөгч болгох гээгүй биздээ?
Залуу их л баясгалантайгаар жуумалзаж бүсгүйн мөрнөөс атган хувцас солих өрөө лүү түлхэнгээ "Ай даа..хүний амьдрал гэдэг чиний бодсоноос ч хэрцгий шүүдээ. Чи манай гэрт үнэгүй амьдраад надаар тэжээлгээд байж болохгүй. Бас чи цус уухгүй удвал аймшигтай сульддаг юм билээ. Тэгэхээр одооноос эхлээд чи ч гэсэн ажил хийж үлдсэн амьдралын минь туршид намайг эрүүл саруул байлгахад анхаарах хэрэгтэй. Би эрүүл байж гэмээнэ чамайг цусаараа тэжээнэ, ойлгов уу. За одоо..мөнгө олцгооё" гэх нь тэр.
Гайхалтай..3000 жилийн амьдралдаа бүхнийг үзэж туулсан гэж бодтол одоо бүр хүний ертөнцөд загвар өмсөгч хийх л дутаад байж гэнэ. Жон Жэвон, муу зальтай новш. Яаж үхлийн бурхны ариун нэр төрд сэв суулгаж чадав аа. Чамайг үхлийн муугаар үхүүлнэ дээ!
Жуи даашинзыг дутуу хагас өмссөн болоод бухимдан өөрөө өөртэйгөө ярьсаар хувцас солих өрөөнөөс гармагцаа хэн нэгэнтэй мөргөлдчихөв.
Түүнтэй мөргөлдсөн залуухан бүсгүй толгой гудайн уучлалт гуйчихаад өндийхөд тэд харц тулгарч орхилоо.
Жуи бүсгүйг танимхайран нүдээ онийлгоход өнөөх эмэгтэй харин ч Жуигаас зугтаад байна уу гэлтэй шал ширтэх аж.
-Хах, ямар сонин учрал вэ. Цөлөгдсөн сахиусан тэнгэрүүдийн нэгтэй энд таарах гэж. Би буруу санаагүй бол чи Аирин байх аа? Доод ертөнцөд эзэндээ үйлчилж байх ёстой нэгэн хүний ертөнцөд яасан дураараа тэнэж явах юм?
-Яахав, үхлийн бурхны хувьд над шиг далавчгүй хоцорсон сахиусан тэнгэр бол юу ч биш байх. Гэхдээ би чамаас дор хаяж хэдэн зуунаар эгч. Санамсаргүй таарсан ч гэсэн хүндэлдэггүй юм гэхэд үгээр идэхгүй байвал сайн байна. Тэгээд ч би аль эрт тэнгэрийн оронд хамаарахаа больсон, Люсифер зөвшөөрсөн болохоор л би энд байгаа.
Жуи бүсгүйн цээж рүү хуруугаараа чичлэх нь дорд үзэж байгаагийн илрэл мэт.
-Хөөе, хүний ертөнцөд амьдарсаар байгаад хэрээ мэдэхээ байчихаа юу? Би бол бурхан. Би яалаа гэж нэг муу гологдсон сахиусан тэнгэрт хүндэтгэл үзүүлэх юм. Чи бол байдаг л нэг хог шаар, далавчаа тасдуулчихаад өөрийгөө сахиусан тэнгэр гэхээсээ ичихгүй байна уу. Муу шулам. Би өнөөдөр сайхан ааштай байгаа болхоор чамайг шийтгэлгүй үлдээе. Дараагийн удаад надтай таарахдаа бөхийхгүй бол нүгэлгүй ирт хадуураар цовдолчихно гэж мэдээрэй.
Аирин гараа чангаар атган хорсол дүүрэн нүдээр үхлийн бурхныг ширтэнэ. Бүсгүйн нүдэнд уур гомдлоос нь үүссэн нулимс цийлэгнэжээ.
-Жуи..чи нүглээс төрсөн гэгддэг ч яг үнэндээ би болоод миний анд нөхдийн яргалал дахь зовлон шаналалаас үүдсэн цусан голд бий болсон. Бид нар тийм аймшигт шийтгэл туулсан болохоор л чи одоо энд бурхан нэр зүүгээд зогсож байгаа. Чиний мэдэхээр би энэрэнгүй сахиусан тэнгэр Аирин байхаа больсон, тиймээс дураараа аяглах хэрэггүй. Дараагийн удаад намайг сүрдүүлвэл жинхэнэ шулам ямар байдгийг үзүүлээд өгч болно шүү.
Аирин Жуиг мөрлөн гарахад Жуи шүдээ хавиран "муу өлөгчин чинь яаж зүрхэлж..намайг сүрдүүлнэ гэнээ..нэг муу шулам байж бурхны өмнө бардамнана гэнээ" хэмээн үглэнэ.
Гэнэтхэн үүлгүй тэнгэрт аянга цахин аадар асгарлаа.
Үхлийн бурхан хэмжээлшгүйгээр хилэгнэжээ.
Төрсөн цагаасаа эхлэн тэрбээр өөрийн бүтээсэн хотод хатан хаан байсан. Гэтэл доод ертөнцийн шулам түүнийг заналхийллээ. Энэ нь бүсгүйд яг л аугаа замналд нь саад тотгор учруулсан мэт санагдах нь хачин.
Магад Жуи төлөвшөөгүй нэгэн. Хүүхдээрээ..сэтгэлд хөдлөлдөө автамтгий гэвэл илүү зохино.
Гэнэтхэн бүсгүй дороо зогтуслаа.
Бүсгүйн чих шуугин ухаан санаа нь орж гарна. Зүүдэнд нь л сонсогддог өнөөх хоолой ахин түүнийг дуудах шиг.
-Жуи..жуи..бидэнтэй нэгд. Чи бүхнийг мэдэж байгаа, чи бүхнийг ойлгож байгаа. Бид чамайг ухаарах өдрийг хоног тоолон хүлээсэн. Чи бол чөтгөр. Хэмжээлшгүй их хүч чамд бий..жуи..бидэн дээр ир..жуи..
Бүсгүйн толгой хүчтэй хатгуулан өвдөж тэрбээр тэсгэл алдан чангаар хашгичлаа. Шалан дээр эвхэрч хэвтэнгээ тусламж гуйн орилох бүсгүйг хэн ч сонсохгүй байна уу гэлтэй, хувцасны өрөөнд хэн ч ирсэнгүй.
Ямар нэг зүйл толгой дотор нь тасарч нүд нь шатах мэт халуу дүүгэнэ. Ходоод нь хүртэл цоорч байна уу гэлтэй хөндүүрлэх нь хачин. Цуснаас өөр зүйл уугаагүй юмсан..гэтэл яагаад?
10 орчим минут өөртэйгөө тэмцэлдсэний дараа хүйтэн хөлсөндөө хутгалдсан эмэгтэй гараа тулсаар өндийн зогслоо.
Хүний ертөнцөд олноороо таарах болсон чөтгөрүүд, эзнийхээ зөвшөөрлийг авсан гэх шулам. Даалгавар ирэхээс өмнө үй олноороо үхсэн хүмүүс болоод тэдгээрийн сүнснүүд. Гэнэтийн осол. Тахал.. Энэ бүх жолоодлогогүй үхэл хоорондоо холбоотой бол?
Жуин хүүхэн хараа анх төрөхдөө заяагдсан шигээ цусан улаан өнгөөр хувиржээ. Бурхдын тамгалсан тэр нүд одоо эрх чөлөөтэйгөөр орчин тойрноо зэвүүцэн ширтэнэ.
-
Advertisement
- In Serial34 Chapters
Irminsul - [participant in the Royal Road Writathon challenge]
Summer, sweltering heat and boredom, the ingredients for a wonderful summer-break. That is, until the newest Fantasy-VR-MMORPG comes out and captivates Christina, allowing her to play in a way she had never been able to play before. Irminsul, a world of savage monsters, noble wizards and capricious Gods awaits. Participant of the Royal Road Writathon-55k Challenge
8 196 - In Serial419 Chapters
The Mystery of the High Maiden (Marhahnyahm)
A Saga detailing the Plight and Journey of the Cursed Children Ages have passed since the Demons of the Lower Realms were exiled from the Midworld. In the time since, calamity wrecked the world of Arhmanhah. Now the people grow desolate. During the twilight of the current age, a boy was born to a cursed couple. The two had offended a sage who sought shelter, and paid for their insolence. Their child was to be exiled. Yet the sage felt remorse, and offered to train and guide their yet unborn son for the journey that was ahead. And so it happened that their child, Tumbmar, became a disciple to one of the greatest sages. The twelve-year old would venture forth from his home, embarking on a journey that would change not only the fate of his world, but the ones of his dearest companions. Not least, the mysterious maiden he found under a tree. Their lives would be intertwined, involving the Gods above and the Demons below. Together they would herald the great saga, recorded at the close of that age! Updates Mondays, Wednesdays, and Fridays.
8 233 - In Serial7 Chapters
The Exploiter
Congratulations Fray! You're one of the 10,000 lucky contest winners chosen to test the Beta version of Cry Of Iron.You will be the first testers outside of the Creation Team. More info will be given to you when you receive your first capsule. Attached to this email, you will find a contract. Please read it carefully, honestly answer it, sign it and send it back A-S-A-P. It will be personally reviewed by the creators' main team and, once approved you will receive the gaming capsule within 2-3 working days. We hope you will enjoy being the first visitors to this new world of ours. Follow the path or make your own, there are no limits but the ones you set yourself.
8 150 - In Serial26 Chapters
Rodentia Adventures
In a world both very distant from our own, yet simultaneously existing right beneath our very eyes, a brave warrior ventures into a hidden shrine in search of one thing: A legendary weapon with the power to destroy an ancient evil, and free her people from its tyranny. Then, a bunch of other stuff happens!
8 75 - In Serial16 Chapters
Choices
Life is all about choices. Choosing where to go, what to do, and who to be. Now I leave the choice in your hands. You are the protagonist. You choose where you go, what you do, and who you are. You choose the story. You choose the adventure. The choice is yours. Now choose.
8 178 - In Serial13 Chapters
Lakshmila TS Collection
None of them are related to the true story all of them are fictional...
8 168

