《[ LUCIFER ] completed》Дурсамжгүй залуу
Advertisement
Нар жаргах цагаар түрүүнээс хойш хана налан хий гөлөрж суусан залуу гэнэтхэн ухаан орсон аятай босон өөртөө ус аягалж уучихаад халааснаасаа тамхи гарган асаалаа.
Залуу эр тамхиныхаа утааг таазруу үлээн тоглох агаад бүсгүйд энэ нь их л содон санагдана.
-Ийм хурдан үхэлтэйгээ эвлэрчихээ юу. Жэвонаа, чи ч сонирхолгүй юм аа. Ядаж сөгдөж уйлаад ахиад жаахан амьдруулж өгөөч гэж гуйх хэрэгтэй шүүдээ.
-Тэглээ гээд нэмэртэй юм уу? Чи агаараас хадуур бий болгосон, бас их аймар хоолойгоор "би бол үхлийн цор ганц төлөөлөгч" энэ тэр гээд л. Уйлаад гуйхад өршөөчих байсан бол энэ илбэ шидийн зүйлсээ ийм амархан үзүүлэхгүй байсан биз. Тэгэхээр эртхэн үхлээ хүлээн зөвшөөрөөд үлдсэн цагаа жаргалтай өнгөрөөхдөө анхаарсан нь дээр.
Жуи чангаар инээд алдан алга ташина.
-Новш гэж, тэнгэрийн орон ч энэ удаад намайг үнэхээр ивээжээ? Би ойрын 2 мянган жил чам шиг хүлцэнгүй атлаа ухаалаг нэгэнтэй учирсангүй. Бүгд л хэдийн үхчихсэн байж амьдруулж өгөөч гээд л улиг болсон үгсээ давтдаг..гэтэл чи..Чи үнэхээр зугаатай тоглоом болох нь.
Бүсгүй их л сэтгэл хангалуун байгаа бололтой, дороо хөнгөн дэвхэцсээр залуугийн гараас атгамагцаа хачин царайлан огцом хойш ухарлаа.
Жуи залуу руу эгээтэй л ад зэтгэр харсан аятай ширтэж ахин дахин гараас нь атгана. Түүний царайнаас ажвал саяхны хөөрөл нь ор мөргүй алга болж оронд нь хөнгөн айдас хургажээ.
-Чи хэн юм? Жон Жэ Вон! Чи яг юу юм.. ийм зүйл байх боломжтой гэж үү?
Ном ёсоор бол үхлийн бурхан өөрөө л хүсвэл сахиусан тэнгэр , хүн төрөлхтөн, чөтгөрүүд гээд ямар ч махбодын гарт шүргэх төдийд бүхий л өнгөрснийг нь харах ёстой. Гэтэл энэ залууд дурсамж алга. Хүүхэд нас, анд нөхөд, анхны хайр гээд үнэхээр ямар ч дурсамж алга.
Яг л хоосноос хоосон ёроолгүй ангал руу тасралтгүй унах шиг тийм л мэдрэмж бүсгүйг бүчиж орхижээ.
Жэвон хэсэг дуугаа хурааснаа ханын цагруугаа хяламхийчихээд шүүгээгээ уудлан элдэв гинж чимгээр гоёлоо.
-Чамайг яг яагаад байгааг мэдэхгүй ч галзуу солиотой хүн шиг ийм хурдан өөрчлөгдөөд байгаа чинь жихүүцмээр санагдаад байна. Өөр хэлэх юм байхгүй бол би явлаа, гэрээс гарахаар болвол хаалгаа сайн хаагаарай.
Бүсгүй залуу эрийн цамцны булангаас зууран "Хаачих гэж байгаа юм?" хэмээн лавлахад Жэвон жигтэй нь аргагүй уруулаа шилэмдэнэ.
Advertisement
-Шөнийн клуб руу. Яасан, чи ч гэсэн зугаацмаар байна уу?
...
Бүдэг хөх гэрэл, хөөрөн орилолдох хүмүүс. Тайзны голд цэл залуу эр микрафон барин зогсоно.
Бичлэг хийн зогсох хүмүүс бүгд Жэвоны үйл хөдлөлд анхаарах агаад түүнийг даган дуулж эгээтэй л алдартан адил хүндэтгэх аж.
Үзүүлбэр дуусахад гэрлийн өнгө огцом солигдон хэдэн хормын өмнөх шиг нүргэсэн шөнийн клубын уур амьсгал эргэн ирлээ.
Жэвон үзэгчидтэй салах ёс хийсэн болоод түрүүнээс хойш өөрийг нь гөлрөн зогссон бүсгүйн гараас атган VIP өрөө лүү зүглэнэ.
Жуи яахаа үл мэдэн залууг үг дуугүй дагалдах агаад тайзны ард байрлах VIP өрөө зөвхөн тэдэнд зориулагдаа юу гэлтэй, элдэв амттан архи дарсаар дүүрэн ширээ эзнээ хүлээх аж.
Бүсгүйн хувьд энэ бүхэн цоо шинэ үзэгдэл..шөнийн клуб, архи дарс, хөлчүү дурлал энэ тэр гээд л. Тэр амьдралынхаа эхний 20 жилээс хойш зөвхөн ажилласаар л ирсэн шүүдээ.
Дуу чимээ тусгаарлагчаас болоод ч тэр үү , өрөө нам гүм.
Залуу эр бүсгүйд виски хундагалахад Жуи уух эсэхдээ хэсэг эргэлзэн шаргал шингэний үнэрээс цэрвэн хөмсөг зангидна.
-Юу вэ, үхлийн бурхан гэчихээд ганц хундага ч ууж чаддаггүй юм уу? Өхөөрдмөөр юм аа.
-Амаа тат. Би 3000 настай, ганц хундага дарснаас айна гэж бодоо юу.
Жуи хундагатайг нэг амьсгаагаар хөнтөрснийхөө дараа гашуун амтнаас нь болж ярвайхад залуу бүсгүйг шоолон хөхөрлөө.
-Ер нь бол би энэ цагаар клубд зочилсон хамгийн хөөрхөн охинтой зугаацдаг юмсан.. Уг нь чиний сууж байгаа буйдан загас наадуулахад хамгийн тухтай нь.
Жэвон уруулаа шилэмдэн бүсгүй рүү аажмаар дөхөхөд жаалхан охин өөрийн мэдэлгүй хойш налсаар хормын дараа гэхэд залуу эр бүсгүйн дээр гарчихсан байх нь тэр.
-Жон Жэвон, би бараг чиний элэнц эмээг сүүлчийн замд нь үдсэн ч байж мэднэ. Тэгэхээр жаахан хүндэтгэлтэй байвал яаж байна? Яг одоо миний дээрээс босохгүй бол үлдсэн 1сарын амийг чинь хүчингүйд тооцоод одоо там руу чирчихнэ шүү.
Залуу эр бүсгүйн хацрыг илбэн уруулыг нь хуруугаараа имэрчихээд ёжтой инээмсэглэл тодруулав.
-Үнэнээр нь хэл, чи өмнө нь эр хүнтэй байж үзээгүй. Тийм биз? Хариулахгүй байсан ч мэдэж байна, энэ хариу үйлдэл..үл мэдэг айдастай харц. Чи магадгүй үнсэлцэж ч үзээгүй бололтой. Бурхан минь гэж, Жуи..эмэгтэй хүн яаж 3000 жилийн туршид секс хийж үзэлгүй амьдарч болдог юм?
Advertisement
Жуи гэнэтхэн хөмсөг зангидан ер бусын их хүчээр залууг газарт унатал нь түлхэж орхилоо.
Хөвгүүн цээжээ тэврэн шалан дээр тийчигнэн гийнаж "Новш гэж, чи золтой л хавиргыг минь хугалчихсангүй. Хараал ид.. би чинь энгийн хүн. Наад аймшигтай их хүчээ бодолтой ашиглаж болдоггүй юм уу" хэмээнэ.
Өндөр өсгийтийн товших чимээ хадаж бүсгүй залуу эрийн хүзүүн дээр гишгэлэн амьсгааг нь бооход Жэвон бүсгүйн хөлөөс зуурахаас өөр дорвитой зүйл хийж чадсангүй.
-Сонс, жулдрай минь. Над шиг өндөр зэрэглэлийн бурхан чиний сүнсийг дэнслэхээр ирснийг аз гэж бод. Өдөржин унтаж завтай үедээ хэдэн зураг авахуулсан болоод шөнө нь клубд наргиад л. Үнэнийг хэлэхэд би амьд яваа насандаа чам шиг хэрэггүй амьтан харж байсангүй. Үлдсэн амьдралаа жаргалтай өнгөрүүлье л гэж бодож байвал надаар даажигнах хэрэггүй , ойлгов уу.
Шовх гадсан өсгий залуугийн төвөнхийг онилон гишгэлэх нь тээртэй.
Жуи гүнзгий амьсгаа авч дотор нь буцлах уур хилэнг түр ч атугай сатааруулсан болоод өрөөг орхин дээвэр лүү зүглэхэд VIP өрөөний шалан дээрх залуу золтой л амь тавьчихаагүйдээ санаа амрав бололтой, тамхиа асаачихаад тааз руу ширтэн хэвтлээ.
Хөвгүүний нүүр амьсгалын дутагдлаас болж минчийн улайсан байх агаад тэрбээр тамхиныхаа утааг тамшаалан уушгилангаа "Өхөөрдмөөр юм" хэмээн бувтнах аж.
...
Гантиг харшийн 1 дүгээр давхар дахь хуралдааны танхимд улаан хивс дэвсжээ.
Жуи даалгавраа дуусгалгүй гэртээ ирсэн нь эрлэгийн элчүүдийг хүртэл сандаргаж орхив. Тэр магадгүй тэнгэрийн орны зарлигийг үл тоосон анхны эмэгтэй ч байж мэднэ.
Сүнсний хот цаг үргэлж бөгчим бөгөөд бүрхэг байдаг ч өнөөдөр яагаад ч юм хэрээ гуагласан жихүүн салхитай өдөр айлчилжээ.
Төдөлгүй Донхэ танхимд гүйхээрээ нэг орж ирж бүсгүйг хармагцаа санаа алдан "Цуурхал үнэн байх нь ээ" хэмээн бувтнаад хувцсаа янзалж ихэмсгээр ёсоллоо.
Залуу эр арайхийн уураа тэвчиж байна уу гэлтэй гараа зангидна. Тэр иймэрхүү үед хүндлэх, мэндлэх ёс жаягийг үзэн яддаг. Эрлэгийн элч болохоор юу ч болж байсан үхлийн бурхны өмнө толгой гудайх нь амьдралынх нь туршид тасралтгүй үргэлжлэх үүрэг л гэсэн үг.
-Жуи..чи чинь юугаа бодож байсан юм бэ? Даалгавраа дуусгалгүйгээр хотод эргэж ирнэ гэдэг бурхны эсрэг үйлдэж байгаа том гэмт хэрэг. Би элчүүдийг чимээгүй болгох болохоор тэнгэрийн оронд хэл хүрэхээс өмнө хурдан хүний ертөнц рүү буц.
-Чадахгүй ээ! Ахаа..би үнэхээр чадахгүй. Ямар ч байсан тэр залуутай л биш. Та тэнгэрийн оронд очиж чадна биздээ? Одоо яваад миний оноогдсон хүнийг солиулаад өг. Би лав тэр залуутай бүтэн нэг сар амьдарч чадахгүй. Намайг галзуурахыг хармааргүй байгаа биз дээ, мм? Солиод өгчихвөл юу ч болж байсан амаа хамхиад даалгавраа гүйцэтгэе.
Донхэ бүсгүйг үл тоомсорлон нүдээ эргэлдүүлнэ.
-Тэгээд тэнгэрийн орны эсрэг тэрсэлж байгаа шалтгаан чинь ердөө л энэ юм уу? Тэр залуу юу? Больж үз. Хөөрхөн л хүү байсан шүүдээ. Зүгээр л өдийг хүртэл эрэгтэй хүнтэй ойрын харилцаанд байж үзээгүй болохоор л чамд тавгүй санагдсан хэрэг. Удахгүй дасчихна дөө.
-Дасах? Би яаж тийм эрээ цээргүй галзуу новшийн аашинд дасах юм? Үгүй ээ, үгүй. Яасан ч буцахгүй. Бурхан зүгээр л надаар тохуурхаж байгаа байх. Яаж ч бодсон тийм увайгүй хүнтэй хамт амьдруулна гэж байхгүй биздээ, миний тэвчээрийг шалгах гэсэн юм уу хаашаа юм.
Бүсгүй бухимдан суудлаасаа өндийхөд үйлчлэгчид түүний өлмий дор сөгдөн цартай хундагаа өргөн барилаа. Жуи хундагатайг ихэд тамшаалан балгалах агаад түүний уруулнаас халин асгарсан цус шанааг нь даган урсана.
Яалт ч үгүй, шинэхэн цус хамгийн шилдэг нь. Виски гэнэ шүү, бөөлжис цутгамаар үнэрийг нь тэвчих ямар аймшигтай байсан гэж санана. Хүний ертөнцийнхөн яаж тийм заваан амттай шингэнд дурладаг байна аа.
Донхэ тэвчээр алдрав бололтой, энгэрийн халааснаасаа тамхиа гарган асаалаа.
Танхимд хэсэг аниргүй нүүрлэв. Бүсгүй ахин нэг хундага цус авчрахыг үүрэгдэхэд залуу 2 дах тамхиа асаана.
-Тэр хүү чамд юу хийсэн болоод чи хүний ертөнцөд нэг ч хоног тэсээгүйг мэдэх юм алга. Гэхдээ бидэнд дүрэм журам гэж бий. Чи хэдийн 3000 хүрсэн, жаахан охин шиг аашилж хотыг тэвдүүлэхээ боль. Айгаагүй л юм бол одоо хүний ертөнц рүү буц.
-Айх? Би юунаас айх ёстой юм?
Залуу амандаа "дурлахаас" хэмээн бувтнасан ч бүсгүй сонссонгүй. Жуигийн хачин ааш Донхэд нэг л сэжигтэй санагдана. Түүний мэдэх үхлийн бурхан хэзээ ч энгийн нэг хүнээс болж ингэж сүржин авирлах нэгэн биш. Ялангуяа эр хүнээс.
Донхэ үйлчлэгчдийн авчирсан цусыг бүсгүйн гараас булаан томхон балгалаад эргүүлж өгөхдөө хуурамч мишээл тодрууллаа.
Advertisement
- In Serial257 Chapters
Isekai Yururi Kikou ~Raising Children While Being an Adventurer~
『I’m terribly sorry…』A god was suddenly prostrating in front of Kayano Takumi. He was apparently killed by mistake. Moreover, he can’t be reborn again. However, he is able to live in a different world? Then, let’s do that, please. The god made a mistake again and transferred me into a dangerous forest. Seriously, what’s going on? Besides, there are children here. I can’t leave them here, I will take care of them.
8 530 - In Serial160 Chapters
Annihilation Maker DXD
Reincarnated into DXD world.
8 1399 - In Serial24 Chapters
Not A Hero
Every 109 years after the demon king's death, a new one is born. The kingdom of Cumaria has faced this threat for ages and are resolved to overthrow the demon king again. Their solution, the summoning of heroes. An ancient magic that summons three heroes endowed with great potential. What happens if they summon one more? Follow Boris, the inadvertent addition to the heroes, as he tries to make a place for himself in a world of magic. Meanwhile his friends are chosen heroes, destined to kill the demon lord. MATURE CONTENT. Tagged [17+] for Strong Language, Gore, Violence.
8 235 - In Serial14 Chapters
Pokemon: Ultimate Generations!
Gan was playing his new pokemon Sword Version until an earthquake suddenly shook the area he lived in. Once it stopped, he went to check on his parents, who were alright. Afterward, he went to bed and woke up in the middle of the night to get some water when he saw a strange light coming from his basement. Gan was naturally curious, so he went to check it out. Disclaimer: Based on the Anime and Games, with a twist.
8 190 - In Serial43 Chapters
How to Make a Wand
When mage Magdala Gallus gets suspended from Magisterium for making explosives instead of focusing her rare alchemical skills on more productive pursuits, her mother ships her off to her uncle, the absent-minded but brilliant Lord Kalan, as punishment. Hard at work creating an instrument capable of converting magic, her uncle soon draws Magdala into his quest for a dragon scale—the only thing that can prove his theory that magic is the same for everyone. However, as Magdala, Lord Kalan, and Lord Kalan’s unusual apprentice, Dwayne, soon realize, it’s an impossible mission. With bandits populating the region where the dangerous creatures live and a pair of mercenaries who aren’t who they seem, it will take more than their magic to find and kill a dragon . . . and stay alive.
8 103 - In Serial55 Chapters
Prison Mate
Ace is the rogue of the century, only at age 18, killing over a thousand pack members- only in the United States. Who knows how many outside of the US. Past that, one day he gets captured by ten Alphas and thrown into the highest security prison.Lillian is 14 when this occurs, before that her family was very protective of her, now they don't care what she does. Anyways, four years later, one day at school she has a field trip to the highest security prison, that Ace is being held in. A ten page permission slip had to be signed to go and her parents agreed for her to go.Warning: It's mature for a reason, and not only for sex.Rewritten version only profile.#1 in Werewolf July 9, 2019
8 132

