《[ LUCIFER ] completed》Люсиферийн нулимс
Advertisement
Хүний ертөнц сүнсний хот хоёрыг холбодог бадмаарган хаалган дээр цацаг чимгээр гоёсон хувцастай бүсгүй шүхэр барин зогсоно.
Ийш тийш хяламхийн хөмсөг зангидаж буйгаас нь үзвэл хэн нэгнийг нилээд удаан хүлээж байгаа бололтой.
Төдөлгүй Донхэ гартаа анхаарал татахуйц хүрэн өнгөтэй арьсан цүнх барьсаар бүсгүй дээр ирснээ гэнэтхэн чангаар хөхрөх нь тэр.
-Чи арай хүний ертөнц рүү ингэж явах гээгүй биздээ? Бурхан минь гэж, Жуи..наад балар эртний хувцсаа тайл.Чи яг л 16-р зууны хүйтэн сэтгэлт боолын худалдаачин шиг харагдаж байна, багт наадам л биш бол 21-р зуунд хэн ч ингэж хувцаслахаа больсон.
Бүсгүй хачин царайлснаа үг дуугүй залууг мөрлөн эргэн өөрийн шилтгээн рүүгээ зүглэв.
Донхэ санаа алдан "Ахх, би уг нь чамаас 2000 жилээр ах юмсан, чи надаас өндөр албан тушаалтай гээд ингэж увайгүй аашлах хэрэгтэй юм уу" гэхэд гүйх шахам алхаж байсан Жуи огцом дороо зогсон хүйтэн харцаар залууг сонжин ширтлээ.
Залуугийн хэлдэг зөв, тэр эелдэг харагддаг ч тэнгэрийн оронд хөл тавьж чаддаг цор ганц эрлэгийн элч. Дээрээс нь хамгийн ахмад эрлэгийн элч учир газар доорх ертөнцөд ч нөлөө үзүүлж чадах хүчирхэг чөтгөр. Донхэ хүсвэл Жуин сүнсийг одоо ч хамаагүй үхэлд тушааж дөнгөнө.
-Харин чи ? Эрлэгийн элч байж ам нээх болгондоо эцэг бурхны нэрийг дууддаг чинь жинхэнэ увайгүй үйлдэл юм биш үү. Нэг ярьснийх шулуухан хэлчихье, бурхан биднийг хаясан. Тиймдээ ч би дэлхийгээс зайгаа барьж сүнсний хотыг босгосон. Бидэн шиг хүмүүс урдах ажлаа олигтойхон хийвэл л барав.
1000жил тутамд бүсгүй өөрийн мэдэлгүй хэг ёг авирлаж эхэлдэг. Тэнгэрийн оронд төрсөн байж ямар ч гэм хийгээгүй байхдаа хөөгдөж ахин хэзээ ч тэнд хөл тавиагүйдээ, бас тэр бурхан гэгч өөрт нь хачин ажил даалгачихаад хөсөр хаясан байж 1000 жил тутамд шийтгэж байгаа аятай дэлхий рүү албадаж явуулдаг нь яавч байж болшгүй зүйл мэт санагдана.
Тэд явсаар гантиг шилтгээнд очиход үйлчлэгчид залуугийн заавраар бүсгүйд шинэ хувцас оёхоор яаравчлав.
Донхэ өнөөх арьсан цүнхнээсээ бичиг баримт бололтой, тамга тэмдгээр дүүрэн баахан цаас гарган бүсгүйд атгууллаа.
Advertisement
-Наадах чинь энэ удаагийн даалгаварт оноогдсон хүний мэдээлэл. Залуухан царайлаг хүү шиг санагдсан, ямартай ч чи уйдахгүй байх. Тэнгэрийн орон ч хэрцгий шүү, ийм хөөрхөн хүүд ийм эрт үхэл төлөвлөж байдаг..
Жуи бичиг баримтуудтай танилцах хоорондоо "Өнчин, ядуу, боловсролгүй. Моделийн цагийн ажил хийдэг тулдаа л өөрийгөө тэжээж дөнгөдөг юм шив дээ. Байдаг л нэг азгүй амьтан" хэмээн бувтнахтай зэрэгцэн тасалгааны хаалга онгойж үйлчлэгчид бэлэн болсон хувцсыг эзэндээ өргөн барилаа.
Төдөлгүй бүсгүй өнөөх хувцсыг сольж өмсөөд Донхэ дээр очиход залуу сая л нэг юм санаа амрав уу гэлтэй зөөлнөөр мишээж "Одоо л орчин үеийн амжилттай яваа залуу авхай шиг харагдаж байна" хэмээн шивнэв.
...
21-р зуун. Техник технологи, шинжлэх ухаанд үсрэнгүй хөгжил авчирсан цаг.
Хөл хөдөлгөөнтэй хотын гудамж , гоёж гоодсон залуус, гэрлэн чимэг, зугаа цэнгэлээр дүүрэн орчин үеийн хот бүсгүйд нэг л танил бус.
Донхэ удаанаар алхангаа орчныг нэгд нэгэнгүй ажиглах бүсгүйг шоолон хөхөрж "Жуи чамайг хамгийн сүүлд 1000 жилийн өмнө хүний ертөнцөд ирснийг чинь ойлгож байна л даа..гэхдээ эндэх сүнсний ертөнцөөс нэг их ялгарахгүй болохоор анх удаа хүн харж байгаа харийн биет шиг аашлахаа боль, чи хэтэрхий их анхаарал татаад байна" гэхэд бүсгүй санаа алдлаа.
-Зүгээр л.. нэг л дасаж өгөхгүй байна. Цэлмэг тэнгэр, жаргалтай хүмүүс. Тэд яагаад инээгээд байгаа юм? Сүнсний хот бол баяр баясалгүй хоосон биетээр дүүрэн дүнсгэр газар. Гэтэл эндэх..нүд гялбуулам юм. Гэхдээ түүнээс илүүтэйгээр анхаарал татаж байгаа зүйл гэвэл энд хэтэрхий олон чөтгөр байна.
Бүсгүйг ийн шивнэхтэй зэрэгцэн залуу эр зогтусан орчин тойрноо ахин нэг ажиглалаа. Тийм ээ, зөрж өнгөрөх 100 хүн тутмын нэгнийх нь хүүхэн хараа энгийн хүнээс тэс өөр байх нь тэр.
Яалт ч үгүй энэ чөтгөрүүд ямар нэг зорилготойгоор энд байгаа мэт яг л энгийн хүн шиг аягласаар хэдэн зууныг өнгөрөөгөө юу гэлтэй, хүмүүс дунд хэдийн уусаж орхижээ.
-Жуи, эд нарт санаа зовох хэрэггүй. Ийм доод зэрэглэлийн чөтгөрүүд Люсиферийн зөвшөөрөлгүйгээр юу ч хийх эрхгүй байдаг юм. Тэд зүгээр л цаг нөхцөөж жижиг сажиг хор хутгаж явдаг биз. Чи зүгээр л хийх ёстойгоо хийхэд болно. Чиний зорилго бол чөтгөр агнах биш хамтран амьдрагчийнхаа сүнсийг тамруу илгээх. Энэнд л анхаар.
Advertisement
Залуу эр ахин цаг алдахгүйн тулд бүсгүйг хөтлөсөөр даалгаврын эзний гэрийн үүдэнд ирлээ.
- Хүний амьдралыг таашаах хэрэгтэй шүү , за юу. Ямар нэг юм болвол эргэлзэлгүйгээр ахыгаа дуудаарай. Инээж, уйлж, уурлаж , гомдоод..мэдрэмжээ чөлөөтэй байлгаарай. Бидэн шиг мөнхийн амьтай махбодоос ялгаатай нь хүний амьдрал цаг үргэлж гялалзан гялтганадаг. Хүмүүс мэдэрдэг болохоор л үхэгсдээс ялгаатай байдаг юм шүү дээ.
Донхэгийн харц хачин гунигтай байх агаад яагаад ч юм эцсийн салах ёсоо гүйцэтгэж байгаа мэт авирлах нь хачин.
-Юу вэ, ахаа. Битгий ингэж хараад бай, би одоо жаахан охин биш болохоор алзахгүй дээ. Санаа амар буц. Намайг байхгүйд сүнсний хотыг сайн харж хандаарай. Сарын дараа уулзацгаая.
Залуу эр инээмсэглэн бүсгүйн захиасыг дуулгавартай нь аргагүй дагахаа илэрхийлж байсан хэрнэ "Сарын дараа уулзацгаая" гэсэн үгсийг сонсмогцоо гэнэтхэн харц буруулж хормын дотор агаарт сарнин алга боллоо.
Жуи залуугийн хачин авирыг нэг их анхааралгүй "Учир нь олдохгүй хүн шүү, яриагаа дуусгаж амжаагүй байхад явчих юм" хэмээн бувтнаад одооноос эхлэн амьдрах гэрийнхээ хаалгыг итгэлтэй нь аргагүй татан орлоо.
Олон давхар орон сууцанд байрлах тохилог 2 өрөө байр. Ганцаараа амьдардаг залуу хүүд бол яг тохирсон оромж.
Нүсэр тавилгагүй классик хэв маягийн тохижилттой байрны нэг ханан дээр олны дунд "Люсиферийн нулимс" хэмээн алдаршсан зургийн эх хувь хадаатай байх нь нэг л зохимжгүй харагдана.
Гэрийн эзэн одоо ч нойрсож байх шиг, хаалттай хаалганы цаана жигд хэмнэлээр амьсгалах дуу сонсдох аж.
Бүсгүй буйдан дээр тухлан гэрийн эзнийг сэрэхийг хүлээнгээ зурагт асааж орчин үеийн амьдралыг тольдохоор шийдэв.
Хэсэг хугацааны дараа модон шал чийхран унтлагийн өрөөний хаалга нээгдэж залуу хүү нойрмог нүдээрээ гэрт нь тухлах урилгагүй зочин руу гайхан ширтлээ.
-Уучлаарай, өөрөө энд юу хийж байгаа юм? Үгүй ээ, яаж орж ирсэн юм? Бусдын гэрт хулгайгаар орох гэмт хэрэг гэдгийг мэдэх үү. Цагдаа дуудахаас өмнө гарсан чинь дээр шүү.
Чамин савхин хүрэм хөдөрсөн турьхан бүсгүй яавч дээрэмчин шиг харагдахгүй нь лав. Тиймдээ ч залуу эр хүлээцтэй хандаж байх шиг.
Бүсгүй ихэмсгээр өндийн босож залуу руу цоо ширтэнгээ аажмаар дөхөх нь жихүүцмээр.
-Жон Жэ Вон, 26 настай амжилттай яваа модел..яахав хүний ертөнцийхнөөр бол чи идэр залуу нэгэн ч миний хувьд бол зүгээр л нялх хүүхэд. Донхэ ахын хэлдэг зөв байж, чи ийм жаахнаараа үхэхэд хэтэрхий харамсалтай юм. Харуусмаар..үзэсгэлэнтэй төрх байна.
Залуу хөмсөг зангидан "Үхэх? Больж үз. Харин чи л сэтгэцийн өвчтэй гэхэд хэтэрхий хөөрхөн юм. Яалт ч үгүй цагдаа биш сэтгэцийн эмнэлэг рүү залгасан нь дээр юм байна" гэхэд бүсгүй бухимдан хуруугаа имэрч, ердөө тэгэх төдийд л гарт нь цусан судалтай хурц ирт хадуур бий боллоо.
Жэвон цочиж сандарсандаа орилон арагш ухрахдаа өөрийнхөө хөлөнд тээгэлдэн газарт унахад бүсгүй хадуурныхаа ирийг залуугийн хоолойд тулгах нь тэр.
Advertisement
- In Serial26 Chapters
La Puerta de Maltras eng.
The english version of my story: La Puerta de Maltras... The door of Maltras. A new world, a new life. After dying, a boy reincarnates in an alternate universe during times of conflict and undeveloped cultures. Swords and magic, an adventure to discover the new secrets hidden in this new universe. Spanish version: https://royalroadl.com/fiction/7331
8 142 - In Serial16 Chapters
Nefarious Affairs
He broke free from the shackles that bound him for all these years, let go of the relations he had, and ran away from the responsibility that has become a burden to him. Boian did not have many expectations other than to live peacefully. What a pleasant dream? It's funny how a monster who should be crushing others dreams started to dream about peaceful life. He knew he couldn't live like normal humans. Living to old age with a loving wife and giving birth to a bunch of children was not possible for him anymore. He couldn't live in isolation either due to the food needed to maintain his Heart. The deeply rooted ideology and training he received in food consumption prevented him from doing so. He knew his very own existence did not allow him to live peacefully, yet he tried. But, everything changed when he met a strange girl in his peaceful way of living. A meeting that changed his expectations and pulled him back to the shackles, relations, and responsibility he tried to escape from but this time with no chance of escape. It was because, she gave him the fiercest stimulant that makes or breaks a man, 'Ambition.' He wanted to go back to where he was kicked out with his head high and beat the people who dared to look down on him. Even if it was the DEVIL himself. ***************************** Author half asleep: Simply put. A poor fellow gets messed up real hard by a chick and gets thrown back into the good vs evil cliche war he tried to escape from. Whether the chick be a blessing to him or a burden to him forms the story. Tags: Adventure, Heavy romance [No cliche harem but there are affairs(pun intended)]. Also a lot of action later on. I am a newbie...So be gentle with me plz.. (KiBiBiK's note - I have changed the title and synopsis so apologies to early readers)
8 221 - In Serial7 Chapters
Zero Percent Remaining
Hey! Can you lend me a hand? I can't remember who or where I am. You are the only person I can contact. Will you help me survive this, or leave me to my horrid fate? By the way, my battery is dying... I wonder what happens when it reaches zero. This series has been discontinued.
8 172 - In Serial23 Chapters
Power Trip
Mark Lee is an old man. In his life he has born witness to alien tech being integrated onto earth. Fought in several world wars, and saw the rise and fall of successive governments. He clawed his way to the top before settling in to live the quiet life, running his family business. He earned his retirement, and would have happily lived the rest of his days like this. Until a freak accident brought his whole world down around him. Having lost everything on earth, he sets his sights farther out. He might be alone on earth but he still has someone out there somewhere, and he knows how to get to where they are. The only catch is, it’s a one way trip. A trip usually only taken by those many decades younger than him. Knowing it might be the last thing he ever does, he sets out on what just might be the biggest adventure of his long life.
8 160 - In Serial46 Chapters
Chronicles of Rathia - The Era of Blood
Welcome to the Chronicles of Rathia. Contained within is a trilogy of stories which are all set in different time periods and with different characters. Each story has its own era from The Era of Blood, The Era of Magic and The Era of Demons. Read along the first in the series which is The Era of Blood where magic is still in an infant stage and where swords can dominate the battle field. In The Era of Blood, you follow along the first main character who had his memories wiped clean except for the most basic things in life. It is up to him to find out how to get his memories back and why they are gone. (If you don't like the story layout or characters, I suggest either just reading through or wait till the next one in the series is being released. With how it's set up, you can enjoy any of the three in the trilogy but of course reading in order will help give a better understanding of the world.) (Side authors note - I'm currently reworking the first several chapters as they are lacklustre to myself since they were originally a draft and not concrete at first. This note will stay here until all the chapters I wanted to fix up are done.)
8 202 - In Serial114 Chapters
Hidden
Emma, a 17 year old girl who goes to a Dragon academy with no Dragon. sounds odd, Right? A girl with no powers make it into an advanced High school with only the most advanced magicians, takes in a lonely magicless girl? She's hiding something. She's not normal She's keeping something... ˜"*°•.˜"*°• Hidden •°*"˜.•°*"˜ Highest rank: #1 in magicThis needs heavy editing
8 273

