《[ LUCIFER ] completed》Үхлийн бурхан
Advertisement
Орчлон ертөнц үүсэхээс ч өмнө бурхад цаг хугацааны эргүүлгийн гадна орших өөрсдийн ертөнцдөө амар амгалан энх тунх амьдран суудаг байж гэнэ.
Гэтэл хумхын тоос цугларсаар дэлхий нэртэй гарагийг бүтээж түүн дээр нь амьдрал цэцэглэсээр улмаар хүн төрөлхтөн гэгч бий болжээ.
Эцэг бурхан бүхий л оршихуйн эмх цэгцийн төлөө өөрийн хөвгүүддээ үүрэг хуваарилсан ч отгон хүү Люсифер нь бурхны байр суурийг хүсэх нь тэр. Сахиусан тэнгэрүүдийн тэн хагас нь Люсиферийг дэмжин төдөлгүй тэнгэрийн орон үймээн самуунд автлаа.
Хилэгнэсэн эцэг бурхан шуналд толгойгоо мэдүүлсэн хүүгээ шийтгэхээр ертөнцийн төгсгөлд там гэгчийг бүтээж "Чи бурхан болохыг хүссэн, тиймээс энэ цаг мөчөөс эхлэн мөнхийн галд шатах доод ертөнцөд очиж нүгэлт сүнснүүдийг шийтгэхтүн" хэмээн зарлигдаад Люсиферийн нандигнан хайрладаг 6 далавчийг өөрийн гараар тас цавчив.
Тэнгэрийн орноос үүрд цөлөгдсөн хүү доод ертөнц рүү унахад түүний өшөө хорсол нь шархалсан нуруун дээр нь бэхжиж урьд өмнө нь огт үзэгдэж харагдаагүй тас хар сарьсан далавч болгон ургах нь тэр.
Үүнийг ажигласан эцэг бурхан ихэд цэрвэн сэжиглэж Люсиферийн талд орсон сахиусан тэнгэрүүдийг үй олноор нь хороогоод тэрхүү яргаллаас нь амьд мултарсан сахиусан тэнгэрүүдийн далавчийг тасдаж хүүгийнхээ араас доод ертөнц рүү цөлж гэнэ.
Гэтэл.
Үймээнээс үүдэж сүйтсэн сахиусан тэнгэрүүдийн тосгонд байрладаг үхлийн үнэр нэвчсэн ойн дунд урсах цусан голоос нярай хүүхдийн уйлах дуу хадах нь тэр.
Тэнгэрийн оронд анх удаагаа час улаан нүдтэй далавчгүй хүүхэд төржээ. Хачирхалтай нь хүүхдэд эцэг эх байсангүй. Нярай гомдол цөхрөл, өвчин зовлон , өшөө хорсол, хагацал гунигийн дундаас бий болж хүн мэт сул дорой ч бурхан адил мөнхийн амьтай байхаар заяагдсан байлаа.
Эцэг бурхан нүглээс төрсөн хүүхдийг хэрхэхээ мэдсэнгүй. Тэгээд тэнгэрийн орныхон 20 жил зөвлөлдөв.
Эцэст нь эцэг бурхан өндөр дуугаар зарлигдлаа.
- Нүглээс төрсөн хүүхдэд "Жуи" хэмээх нэр хайрлаж байна. Түүнийг үхлийн бурханд өргөмжилж эрлэгийн элчүүдийг удирдуулагтун. Тэр хүн төрөлхтний дунд амьдарч тэдний нүглийг дэнслэг. Бузар муу нүгэлтний сүнсийг доод ертөнцөд тушааж Люсиферийн хоол болгоно, харин ачит нэгний сүнсийг дараагийн амьдралд нь замчилна. Жуи 1000 жилд нэг удаа өөрийн биеэр оноогдсон нэгэнтэй хамтран амьдарж амьдралын үнэ цэнийг мэдэрж байг. Түүнийг яг одоо дэлхий рүү явуул. Тэр одооноос үхлийн төлөөлөгч мөн өмч нь.
Advertisement
...
Эргэн тойрон манангаар хучигдсан мөнхийн бүүдгэр хотын төвд орших гантиг чулуун барилгын шатаар нэгэн залуу гартаа бялуу барьсаар хамгийн дээд давхар луу өгсөнө.
Түүнтэй таарсан үйлчлэгчид их л нухацтайгаар "Авхай одоохондоо сэрээгүй байгаа, сэртэл нь хүлээхгүй бол танд аюултай. Ойрд их олон осол тохиож хотод шинэ сүнснүүд ихээр ирэх болсон тул авхай үнэхээр бухимдалтай харагдсан. Тиймээс нойрыг нь тасалдуулаад хэрэггүй л болов уу, бид бүгд авхайг нойрондоо харам гэдгийг мэднэ шүүдээ" хэмээн шивэгнэх аж.
Гэсэн ч залуу тэдний үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд дээд давхрын гол танхимын хаалгыг сэвхийтэл онгойлголоо.
-Жуи! Өнөөдөр их чухал өдөр байхад одоо хүртэл унтсаар байгаад чинь итгэхгүй нь ээ. Өчигдөр шөнө хүний ертөнцөд онгоцны осол гараад ахиад 300 гаруй сүнс ирчихээд байна, тэднийг бүртгэлжүүлж байх ёстой газар луу нь явуулахгүй бол хотод газар гишгэх зай алга. Эрлэгийн элч нар шөнөжин тэр сүнснүүдийг цуглуулах гэж үйлээ үзсэн болохоор тэдэнд ч гэсэн урамшуулал олгох хэрэгтэй байна.
10 хүн багтахаар том орон дээр ганцаар хэвтэх бүсгүй дуртай дургүй өндийн "хараал идсэн хүний ертөнцийнхөн" хэмээн бувтнаад ширээн дээрээс хундагатай өтгөн улаан шингэн уумагцаа сая л сэргэв үү гэлтэй хувцаслаж эхэллээ.
Там диваажингаас ч ангид газар оршихуй, эс оршихуйн яг голд зах хязгаар нь үл мэдэгдэх сүнсний хот бий. Гэнэтийн осол , өвчин зэрэг жам бус үхлээр үхсэн гомдолтой сүнснүүд энэхүү хотод хүргэгдэх агаад тэдний хувь заяаг хэрхэхийг гагцхүү хотын бүтээгч эзэн болох үхлийн цор ганц төлөөлөгч нүглээс төрсөн хүүхэд Жуи шийдэх аж.
Ямар ч махбодийн сүнсийг тас цавчих чадалтай нүгэлгүй ирт хадуур бүсгүйн эрхшээлд байх ба хэрвээ Жуи хэн нэгний сүнсийг шинжиж үзээд хийсэн нүгэл нь хязгаарыг давсан гэж үзвэл тэрхүү нүгэлт сүнсийг өршөөлгүйгээр хэдэн хэсэг цавчиж доод ертөнц рүү илгээнэ..
Бүсгүй хувцаслаж дуусаад эргэн тойрноо ажсанаа залуугийн авчирсан бялуу руу хяламхийж "Юун хачин юм чирээд авчирчихсан юм?" гэхэд залуу эр инээд алдан "Хачин юм биш чиний төрсөн өдрийн бялуу. Мартчихаа юу, өнөөдөр чиний төрсөн өдөр шүүдээ" хэмээв.
Advertisement
-Бурхан минь гэж, И Дон Хэ..чи бол миний харсан энэ зууны хамгийн мэдрэмжгүй эрлэгийн элч. Ямар эмэгтэй 3000 нас хүрж байгаадаа баярлах юм бэ?
-Ингэж хатуурхах хэрэггүй дээ, бидний ертөнцөд бол 3000 бол цэл залуу авхайн нас шүүдээ. Бас өглөөг битгий өтгөрсөн цусаар эхлүүлээд бай, биед чинь муу. Хэрэгтэй бол би чамд өглөө болгон хүний ертөнцөөс шинэ цус авчирж өгье.
Жуи толгой дохиод орчныг ажиглахаар тагтруу гарахад залуу түүнийг дагалдав.
Хөндлөнгийн хүн харвал энэ газар энгийн л нэг хот. Хүмүүс амьд байсан үеийнхээ ажил мэргэжлийг хийж мөнгөн дэвсгэрт хүртэл ашиглана гээч. Сүнснүүд гомдлоо тайлагдтал..өөрөөр хэлвэл үхэлтэйгээ эвлэртлээ энд аж төрдөг. Тэгээд бэлэн болсон үедээ дараагийн амьдрал руугаа явна.
Жуи хэдийгээр сүнснүүдийг дараагийн амьдралд нь хөтөлдөг ч нүгэлгүй ирт хадуураар шийтгэгдсэн бусармаг этгээдүүд яг хаачдагийг ер мэдэхгүй. Эртний түүхээс үзвэл тэд шууд доод ертөнц рүү унаж мөнхийн галд шатан Люсиферийн хоол болдог гэдэг ч бүсгүй одоог хүртэл доод ертөнцийн тухай домог төдийхнийг сонсож байснаас өөрийн нүдээр үзсэн зүйлгүй аж.
Зарим шөнө тэр танил бус залуу эрийн хоолойг сонсдог "Жуи..Жуи..чи бидний нэг шүүдээ. Чи үхлийн зарц биш, дээд түвшний чөтгөр. Жуи..тэнгэрийн орны тушаалыг дагах хэрэггүй. Доод ертөнцдөө эргээд ир" гээд л.
Харин зарим шөнө зүүд зүүдлэнэ. Царай нь харагдахгүй сарьсан далавчтай залуугийн дэргэд зогсох цусан улаан нүдтэй өөрийгөө хардаг.
Бүсгүй анх төрөхдөө час улаан нүдтэй байснаа мэддэг ч тэнгэрийн орныхон хүч хавсран шившлэг хийж чөтгөрийн хүч давамгайлсан нүдийг нь тамгалж орхисон гэдэг.
Хэсэг хугацааны дараа Донхэ бүсгүйн бодлогшролыг тасалдуулан чангаар хоолойгоо заслаа.
-Тэнгэрийн орноос тушаал ирсэн. 1000 жил тутамд гүйцэтгэх ёстой даалгавар чинь..Жуи, чи өнөөдрөөс эхэлж нэг сарын турш хүний ертөнцөд оноогдсон нэгэнтэй хамтран амьдарна. Хамтран амьдрагчийн чинь үхэл хэдийн төлөвлөгдсөн.
-Хэдийн төлөвлөгдсөн? Өмнөх даалгаврууд дээр би тэдэнтэй хамт амьдраад эцэст нь дурсамжийг нь арчихад л хангалттай байсан шүүдээ. Тэгээд ч үхэл төлөвлөнө гэдэг боломжгүй зүйл. Бид хэнийг хэзээ үхэхийг шийдэж чадахгүй.
Жуи хөмсөг зангидан хариулт нэхэх мэт залуу руу цоргитол ширтэнэ.
Advertisement
- In Serial1363 Chapters
VRMMO: The Unrivaled
Lu Chen used to be a ranker of the most popular VRMMO game, Spirit of Grief. After a car accident turned his dreams into dust, his disability left him incapable of escaping the pit of mediocrity he was thrown into. Helpless and defeated, his story ended.Two years later, the Eternal Moon Corporation launched a new VRMMO called "Heavenblessed", and Lu Chen stumbled into another terrible accident that left him in a complicated situation far beyond his ability to handle. That won't stop him from rising to the top, however. Not again.Come witness the rise of the sword-wielding zombie and the relationships he makes during his journey to the apex! For riches and bi- ahem, for career and love!He wields a demonic sword from Hell, he dons armor shining with Heaven's light. His boots stride across the sky as his helmet devours the souls of his enemies. On his left side sits the Goddess of Death. On the other, the Angel of Beauty.From the land of ice and death, a generation of Asura Kings rises, their roars reverberating throughout the world.Tremble in fear, noobs!
8 8158 - In Serial1353 Chapters
Refining the Mountains and Rivers
A young man's life changes when he stumbles upon a mysterious item. Qin Yu had never been a lucky person. Weak of body, bullied by his peers, and with only his friend as his family, he struggles day-by-day to live. But everything changes when he stumbles upon a little blue lamp. An immortal and demonic cultivating adventure.
8 3346 - In Serial2455 Chapters
Mortal Cultivation Biography
A poor and ordinary boy from a village joins a minor sect in Jiang Hu and becomes an Unofficial Disciple by chance. How will Han Li, a commoner by birth, establish a foothold for himself in in his sect? With his mediocre aptitude, he must successfully traverse the treacherous path of cultivation and avoid the notice of those who may do him harm. This is a story of an ordinary mortal who, against all odds, clashes with devilish demons and ancient celestials in order to find his own path towards immortality.
8 1057 - In Serial1503 Chapters
Dragon Prince Yuan
Destiny stolen at birth, the prince of the once mighty Great Zhou Empire, Zhou Yuan, has been plagued all his life by a fatal poison, forced to suffer powerlessly until one day when fate draws him into a mysterious domain where he meets a beautiful girl in green, a bizarre dog-like creature and an unfathomable old man in black.Join Zhou Yuan as he is thrust into the whirlpool of destiny while he seeks the pinnacle of cultivation.
8 1060 - In Serial677 Chapters
Ranker's Return
In the early days of the virtual reality game, Arena, meleegod was the strongest ranked player! He deleted his character and suddenly left. In order to restore his bankrupt family, he returned to Arena!"Do you want to create a character?"
8 1719 - In Serial1525 Chapters
Monarch of Evernight
Qianye rose from hardship but was felled by betrayal. From then, one man, one gun; he tread the path between Evernight and Daybreak and became a legend. Even if Evernight was destined to be his fate, he still intends to become the ruler who dictates.
8 22867

