《♦ Our lies ♦ [Complete]》34-р хэсэг ( Хоосон хүн )
Advertisement
Тэхёны талаас
Тэхён: А-Ёны байгаа газрыг олсон уу?
Менежер: уучлаарай! Олж чадаагүй ч бид дахин хайж байгаа.
Тэхён: А-Ён сангийн ажил хэр явж байна
Менежер: Очих өдрийг төлөвлөөд бүх зүйл бэлэн болсон.
Тэхён: хэд хоног амармаар байгаа болохоор та надад янз бүрийн ажил төлөвлөөгүй биздээ.
Менежер: мэдэж байгаа. Ээж тань уулзахыг хүссэн бас аав тань 5 жилийн дараа сөүлд ирж байгаа.
Тэхён: аавтай уулзчих болохоор ээжид намайг амармаар байна гэж дамжуулаарай!
Менежер: ойлголоо. Машин тань гадаа байгаа гээд машины түлхүүр өгөх нь тэр.
Менежер: сөүлд амьдардаг байсан гэр чинь 5 жил эзгүй их тоостой байгаа байх би хүн явуулах уу?
Тэхён: хэрэггүй ээ! Би өөрөө цэвэрлүүлхээр бол хүн дуудчихна. Баярлалаа ... Амарч дуусаад би тань руу ярина та ч гэсэн амараад ав гээд машин байгаа газар луугаа алхлаа.
Сэтгүүлчид энд тэндээс асуулт асуусан ч би хариулалгүй машиндаа суун сөүлийн зүг хурдлана.
А-Ёнтой уулзахыг хүссэн юмсан. Хаана байгаа юм бэ? Оршуулсан газар чинь хүртэл надад олдохгүй юм.
А-Ёны гэрийн гадна ирэхэд тэднийх хүнгүй байгаа бололтой! Хэн ч гарч ирсэнгүй!
Удалгүй гэрийн гадна А-Ёны ээж гарч ирэн холын бараа ширтэж ямар нэгэн зүйл хүлээж байгаа мэт зогсоно. 10 гаран минутын дараа "Жаргалтай хүүхдүүд" гэсэн нэртэй автобус ирж зогсон дотроос нь 4-5 насны хүү нарч ирэхэд А-Ёны ээж "Тэ-А" гэв. Өнөөх хүү "Эмээ" гэсээр А-Ёны ээжийг тэвэрч авав.
И-Ёны хүү бололтой! Хэрвээ бидний хүүхэд байсан бол 5 настай байх байсан.
Найз нартайгаа уулзахаар болж 5 жилийн дараа гэртээ орж ирэхэд тоос шороо ихтэй ч А-Ёнтой өнгөрүүлсэн дурсамжууд минь сэдрэх шиг ...
Энэ хугацаанд А-Ёны тухай нэг ч секунд мартаж байсангүй!
Өрөөндөө орж ирэхэд А-Ёны унтлагны хувцаснаас эхлээд бүгд яг эвхээстэй үлдээсэн байрандаа байв.
Цаг болоогүй тул би өөрийнхөө гараар гэрээ цэвэрлээд А-Ёны хувцаснуудыг бас хэрэглэж байсан болгоныг яг тэр хэвэнд нь үлдээлээ.
Олон хүмүүс намайг мэдэх тул би саравчтай малгай өмсөн найз нар дээрээ ирэхэд тэд надтай уулзсандаа маш их баярлацгааж, бүгд надад өөрсдийн амьдрал ярьцгааж байв.
Advertisement
Бүгд гэр бүлтэй бас хүүхэдтэй болцгоож ажилд ч орцгоосон тухайгаа ярьж харин надаас сүйт бүсгүйн тухай лавлахад би түүний тухай бага зэрэг л ярьж өгөхөд Жинаг сайхан эмэгтэйг гайхацгаана.
Үнэндээ Жина гаднаасаа тийм ч дотроо сайхан сэтгэлтэй нэгэн байсангүй!
Найзууд бүгд халцгааж бид шөнийн клуб орохоор болцгоов.
Олон жилийн дараа бид уулзалдсан болохоор тэгж амар салхийг хүссэнгүй!
Клубийн дээд давхараас хүмүүсийн бүжиглэхийг харангаа виски шимэн суутал А-Ёнтой адилхан эмэгтэй харагдаж би доош буун бүжиглэж байгаа хүмүүс дундуур зөрсөөр өнөөх эмэгтэйг татан өөр лүүгээ харуулахад би ч тэр ч гайхаж байв.
Би түүнийг тэврэхэд тэр намайг эсэргүүцэн түлхээд дараа алгадах нь тэр.
Мэдээж шүү дээ. Танихгүй эрэгтэй хүн тэврэхээр ийм үйлдэл гаргах нь зөв байх.
Тэр эмэгтэй хамт яваа хүмүүстэйгээ ширээ рүүгээ очиж харин манай найз нар намайг дагуулан ширээнд суулгаад
Хусог: яагаад гэнэт тэр хүүхэнг оролдоод унав.
Тэхён: тэр А-Ёнтой хэтэрхий адилхан биш гэж байна гэж үү! Өндөр нам нь ч гэсэн яг адилхан байна үнэр нь ч гэсэн.
Намжүүн: би ч гэсэн их гайхлаа. Хальт төстэй хүмүүс байдаг ч усны дусал мэт адилхан хүмүүс байна гэдэг сонин л юм.
Юнги: чи яг нас барсанг нь шалгаж үзсэн юм уу?
Тэхён: шарилыг нь хадгалаж байгаа газар олдохгүй байгаа нь сонин санагдаад байгаа л даа.
Намжүүн: сүй тавихаасаа өмнө чамд хийх юм их байгаам биш үү!
Тэхён: тийм бололтой!
Бид хэд гэр гэр лүүгээ явцгааж харин би өнөөх эмэгтэйг хүлээн клубийн гадаа зогсоно.
Шөнө дунд 3 цагийн алдад өнөөх эмэгтэй найз нартайгаа гарч ирэн бүгд тал тал руу явцгааж харин тэр такси барин явлаа.
Би таксины араас дагахдаа би бага багаар сандарч байлаа.
Хэрвээ тэр А-Ён мөн бол яах вэ? Би 5 жилийн турш буруу бодож байсан бол яах вэ? Хэрвээ тэр намайг өөрийг нь орхисон гэж буруу бодож байгаа бол яах вэ?
Гэхдээ тэр шал өөр газар ирэх нь тэр. Таксинаас буун өндөр барилга руу орчих нь тэр.
Advertisement
Би сэтгэл гонсгор өөрийнхөө гэр лүү орж ирэн
Тэхён: юунд найдсан юм бэ? Ким Тэхён ... Шатааж байхыг нь харчихаад амьд байна гэж бодсон юм биш биз ?
~~~~~
Сөүлд байхдаа эмчлүүлдэг байсан эмнэлэгтээ ирэн шинжилгээнд хамрагдан цахилгаан шатанд суун явж байтал хаалга хаагдахтай зэрэгцэн эмэгтэй хүний гар орж ирэн хаалгыг буцаан нээхэд И-Ён байв. Би гэм хийсэн хүн шиг сандран
Тэхён: И-Ёнаа сайн уу?
И-Ён: Сайн байгаа. Таныг сайн байгааг ч гэсэн бид нар мэдэж байгаа. Бид нарыг тэгж орхиж явчаад муу байвал онцгүй шдээ тийм ээ!
Тэхён: надад ийм зүйл асуух нүүр байхгүй ч А-Ёныг хаана оршуулсан юм бэ? Би А-Ёнтай уулзмаар байна.
И-Ён: юу яриад байгаа юм бэ? Эгч хүүтэйгээ хамт эв эрүүл амьдарч байхад ямар муу ёртой юм асуудын? Аан бодолдоо 2ууланг нь булшлаад явсан орхисон юм байна тээ. Гэхтэй зэрэгцэн цахилгаан шат зогсон хаалга нээгдэх нь тэр.
Би И-Ёны араас гаран түүнийг татан
Тэхён: амьд гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Би нүдээрээ харсан шдээ. Гэхэд И-Ён утсаа оролдон дараа нь над руу харуулахад дэлгэцэн дээр гэр бүлийн зуран байв. А-Ёны ээж, аав И-Ён болон А-Ён бас нэг бяцхан хүү байв.
И-Ён: энэ зургийг 7хон хоногийн өмнө авхуулсан. Бас өөрийн чинь хүү таныг өвчсөн юм шиг адилхан байгааг харахгүй байна уу?
Битгий жүжиглээд бай! Манай гэрийнхэн ТэАг бодоод таныг одоо ч хүндэлж явдаг болохоор тэр чирээгээ өмнөх шигээ үлдий. Эгч минь одоо л таныг мартаж аз жаргалтай амьдарч эхлэж байхад дахиж зовоох гэсний хэрэггүй! Гээд яваад өгөх нь тэр.
Би яг юу хийх ёстойгоо мэдэхгүй машинаа асаан хамгийн түрүүнд ээж рүү явлаа.
Та энэ бүхэнд буруугүй биздээ.
Би ээжийг гэрт ирэн дотогш орон тэр намайг инээмсэглэн угтахад би түүн рүү мухай харан зогсоно.
Ээж: ямар нэгэн юм болоо юу?
Тэхён: А-Ёныг яагаад үхсэн гэж хэлсэн юм ? ЯАГААД ???
Ээж: чиний төлөө л хийсэн юм. Хэрвээ чи эндээс яваагүй бол энэ оргилд хүрэхгүй байсан юм.
Тэхён: та яагаад өөрийнхөө төлөө хийсэн зүйлээ миний төлөө гээд байгаа юм бэ? Энэ 5 жил би ямар их зовсонг та мэдэх үү? Би А-Ёнд ямар их хайртай байсан гээч! Миний бие, эд эс надаас А-Ёныг нэхэж сэтгэл дотроо цусаар уйлж байсан. Энэ оргилд хүрэхдээ ч гэсэн би А-Ёнтой уулзахдаа нүүр бардам уулзахын тулд хийсэн. Яаж ийм харгис байж чадаж байнаа.
Ээж: Тэхёнаа ээжийгээ уучлаарай гэхдээ энэ бүхэн болоод өнгөрсөн. Та 2ын зам салчихсан болохоор одоо зүгээр л Жинатай гэрлэж үргэжлүүлэн амьдар ...
Тэхён: бидний хүүхдийг ТэА гэдэг ... Та мэдсэн үү?
Ээж: мэдэж байгаа. Одоо тайвшир! Сэтгэлийн хөөрлөө дарж бодит байдалдаа анхаарал !!!
Тэхён: таны хайр л тийм хурдан хөрдөг байх! Харин минийх лав тийм биш. Би А-Ён болон өөрийн хүүхдээ буцааж авахдаа л авна. Харин тэр Жинатайгаа та өөрөө л гэрлэ за юу?
Ээж: чи харамсах болно. Тэр охинд одоо ч чамайг дэмжих нэр алдар байхгүй! Харин Жина бол өөр
Тэхён: юу гээч! А-Ён намайг өөрийнхөө хайраар дэмждэг байсан юм шүү!
~~~~~
Миний талаас
Хүүгээ аван супермаркет орж хшнсээ цуглуулж байтал ТэА алга болчих нь тэр.
Би ТэАг хайн явж байтал тэр настайвтар хүнтэй ярилцан зогсож байв.
Би: ТэА!!!
ТэА: ээжээ гээд над дээр гүйж ирэн
ТэА: тэр ах намайг өөрийх нь хүүтэй адилхан гэж хэлсэн гэхэд би өнөөх хүн рүү хархад өнөөх хүн босож ирэн бидэн рүү хархад би гайхаж орхилоо.
Би: ноён Ким (Тэхёны аав)
Т.аав: А-Ёнаа гэхэд би бөхийн
Би: та сайн сууж байсан биздээ.
Т.аав: чи яаж ... ??? Бид чамайг үхсэн гэж бодсон шдээ.
Би: үхсэээн ... ??? Яагаад
Т.аав: тэгвэл энэ хүү миний ач юм уу? Тэхён та 2ын хүүхэд
Би: тиймээ, бид 2 эв эрүүл амьдарч байгаа шдээ. Гэхэд тэр намайг ирж тэврээд
Т.аав: ингээд амьд байгаад чинь баярлалаа А-Ёнаа.
—MN4EVER—
Advertisement
- In Serial19 Chapters
The Ultimata: Village and Pillage - An Unofficial Minecraft Story
This story is NOT an official Minecraft product. It has in no way been approved by Mojang, nor is it associated with them. It is purely a work of fan fiction. While spending years of her life in a village where she was the only one of her kind, a stranger’s sudden appearance changes her life. As he tries to explain his situation, his memory quickly hazes and leaves him with no recollection of his life before their meeting. As they travel to Alex’s home, they find everything destroyed and the flag of the Pillagers that took everything from her. Working alongside Steve, she trains to get her revenge on the Pillagers while uncovering the mysteries behind the man from the woods.
8 172 - In Serial11 Chapters
My hero academia: Purple Tiger
A modern day swordsman at 18 years old, the current successor to his dojo gets killed randomly and reincarnated in the world of my hero academia with 3 wishes. What waves will he make in this familiar world? Stay tuned! Cover image does not belong to me, message if you want removed btw I am typing in my phone since I have a shit laptop so don’t judge.
8 190 - In Serial6 Chapters
Heart cultivator
James has a strange addiction to eating trucks but one day they decide to take revenge and send him to another world with such a strong blow. he wakes up in a dying body and without a dantian, what will happen next can only be discovered by reading.
8 174 - In Serial14 Chapters
13 Reasons Why
just a load of shitty imagines :)
8 170 - In Serial21 Chapters
The Street Festival: How A Wallflower Became The Hero (updated)
Marty, is a quiet, shy kid, a loner with no close friends. He's always felt like an odd, uncomfortable, awkward person with zero social skills. With no positive male role model in his life, he hasn't gained much insight into what it means to be a man. He doesn't know how to act manly and doesn't show interest in traditionally manly pursuits. As a result, he's picked on and made fun of at school, called a wimp, a weakling and worse. When you add to that his straight "A" status in all his classes and his reputation for preferring the company of sci-fi stories & movies and comics over other humans, you start to understand the other name they call him, "nerd." He doesn't see the perks of being a wallflower and doesn't want to continue going through life as one. When his mom lands a job in another city, he sees an opportunity to reinvent himself, become the cool jock, or someone else the people at his new school will respect, and want to get to know.But will it be easy to do and will it work out like he plans?*This story was written by Sabrynabrooklynne on Wattpad. If you aren't reading it there, it's been stolen. Please report the website. It's probably not the final version either.*
8 123 - In Serial127 Chapters
BIG HIT GIRLS | ROSE QUARTZ
➡BIG HIT's GIRLS | ROSE QUARTZ"2, 3! BE AS ONE! HELLO, WE'RE ROSE QUARTZ"
8 126

