《♦ Our lies ♦ [Complete]》33-р хэсэг ( Буруутай )
Advertisement
Мин: хатагтай! Ноён Тэхён зугтчихлаа
Т.ээж: ЮУ ??? Онгоцонд суугаагүй гэж үү?
Мин: тийм ээ!
~~~~~
Тэхёны талаас
А-Ён байхгүй болсон ч би эцсээ хүртэл дэргэд нь байх ёстой!
Эмнэлэгийн үүдэнд аавтай таарч хамт ороход сувилагчтай тааран
Тэхён: нас барсан хүмүүсийн цогцсыг харж болох уу?
Сувилагч: уучлаарай! Ээж аав болон төрсөн ах дүү нь ордог. Мөн эхнэр нөхөр бол гэрлэлтийн баталгаа харж байж оруулна.
Тэхён: тэгвэл өнөөдөр төрхийн хүндрэлээр нас барсан эмэгтэйн ар гэрийнхэн ирсэн үү?
Сувилагч: ирсээн. Маргааш өглөө чандарлана гэсэн.
Тэхён: баярлалаа.
Аав: хүү минь надад үнэхээр харамсалтай байна. Маргааш чандарлахад очих уу?
Тэхён: надад А-Ёны эцэг эхтэй уулзах нүүр алга. Гэхдээ би холоос ч болов харахгүй бол итгэхгүй нь ...
Аав: харьцгаая!
Аавтай хамт гэртээ ирж хоол идэх гэсэн ч хоол хоолойгоор минь давахгүй нь ...
Гар утсан дээрхи А-Ёнтой хамт авхуулсан зургаа үзэхдээ өөрийн эрхгүй нулимс урсах нь тэр ...
Би чиний өмнө буруутай А-Ёнаа. Бидний хорвоод мэндлээгүй үр бас миний эхний бөгөөд сүүлийн минь хайр болсон чамайгаа өнөөдөр би алдчихлаа.
Зүрх зүсэгдэж, сэтгэл шимширч байна.
Чиний төлөө би юу ч хийж чадаагүй шүү дээ. Өмсөхийг хүссэн хувцсыг чинь ч авч өгч чадаагүй! Хапртай гэдгээ ч ханатлаа хэлж чадаагүй! Яагаад ийм эрт явж байгаа юм бэ? Хэтэрхий үзэсгэлэнтэй болохоор чинь бурхан надаас харамласан юм болов уу?
Толгойнд олон зүйл бодогдож байтал утас дуугарах нь тэр.
Тэхён: байна уу?
Ээж: Тэхёнаа хаана байгаан
Тэхён: гэртээ байна.
Ээж: яагаад яваагүй юм бэ?
Тэхён: маргааш холоос ч болов чандарлахыг нь харж салах ёс хийчихээд би өөрөө эндээс явах болно. Хүрч болох хамгийн өндөр оргилд хүрнэ. А-Ён энийг л хүсэж байсан байх.
Ээж: тэгвэл ээж нь тийзийг нь янзаллаа шүү!
~~~~~
Шөнөжин нойр хүрсэнгүй! Өглөө эрт босон аавтай хамт А-Ёны гэрийн гадна ирэхэд төд удалгүй А-Ёны эцэг эх дүү нь оршуулах ёслолын хувцастай гарч ирцгээх нь тэр.
А-Ёны ээж шөнөжин уйлсан янзтай хүн нь хавдсан харагдаж аав зовлонгоо дотроо хадгалаж байгаа харагдана.
Advertisement
Аав бид 2 тэдний араас дагасаар чандарлах газар ирж тэднийг орсны дараа би араас нь ороход чандарлах үйл явц дэлгэцэн дээр гарч А-Ёны ээж уйлж И-Ён түүнийг түшиж харин аав нь бүгдийг тэсэж байгааг хараад би ч бас уйлж орхилоо.
А-Ёны минь бие халуун галд шатаж байна гэж бодоход нь дотор бачуурч галзуурах шахна. Тэвчээр минь алдагдан тэнээс гарч ирэн машинд орж ирэн аавыг тэврэн цурхиран уйлж эхлэхэд аав нуруун дээр минь цохиж өгч байв.
Тэхён: ааваа би яах вэ? Хэрвээ би тэр үед А-Ёныг явуулчихсан бол тэр өөр залуутай учирч урт удаан амьдрах байсан байх! Би бүх зүйлд буруутай!
Аав: А-Ён чамайг эцсээ хүртэл хайрласан тийм болохоор миний хүү тэвчээртэй байж түүний хүссэн бүхнийг хий. Тэр чинь л гэмээ цайруулж байгаа хэрэг.
Аав намайг онгоцны буудал дээр хүргэж өгөөд дахин тэврээд
Аав: А-Ёныг хэзээ ч мартаж болохгүй шүү! Чи юу хийж байж дараа нь А-Ёнтой уулзахдаа нүүр бардам уулзахаа шантрах тутамдаа бодож байх хэрэгтэй шүү!
Би дуугарахгүй зүгээр л толгой дохин Мин жолоочийн өгсөн тийзийг авч, Мин жолоочийн бэлдсэн ачааг аван дотогш орж онгоцоо хүлээхдээ утсан дээрхи А-Ёны бичлэгийг үзэж байгаа дахиад л нулимс урсагчихлаа.
Хамгийн нандин бүхнээ чамтай хамт үлдэх хэрэгтэй бололтой!
Чам руу хараад инээдэг байсан инээмсэглэл, чам руу хардаг харц, чамаас мэдэрдэг байсан тэр мэдрэмжүүд эцэст нь чамайг хайрласан хайраа дахин хэнд ч өгөхгүй!
Эхний бөгөөл эцсийн хайр минь зөвхөн чи байх болно А-Ёнаа ...
~~~~~
Миний талаас
Хүүхэд минь төрж түүнийг энгэртээ тэвэрснийхээ дараа ухаан алдаснаас хойш бүхэл бүтэн 14 цаг унтчиж, Тэхён намайг хүлээж байгаа байхдаа.
Сувилагч орж ирэхэд нь
Би: миний хүү хаана байна
Сувилагч: эрүүл саруул хүүхдийн өрөөнд унтаж байгаа.
Би: миний нөхөр намайг одоо ч гэсэн гадаа хүлээж байгаа юу?
Сувилагч: би сайн мэдэхгүй байна. Өвдөлт мэдрэгдэж байна уу?
Би: бага зэрэг л ...
Сувилагч: багахан тунгаар өвчин намдаагч хийлээ шүү!
Би: за
Өвчин намдаагч хийсний дараа хажуудаа байх утас руу сарвайн утсаа аван Тэхён руу залгатал утас нь унтраастай байх нь тэр.
Advertisement
Би үргэлжлүүлэн И-Ён руу залгаад
И-Ён: өө эгчээ та сэрчихсэн үү? Би удахгүй очноо
Би: чи зүгээр үү? Хоолой чинь муу сонсогдож байх чинь
И-Ён: өчигдөр нагац эгч нас барчихсан. Бид 3 оршуулах ёслол дээр байна.
Би: ээж гайгүй юу?
И-Ён: одоо гайгүй тайвширч байх шиг байна. Чандарлах газар ч ёстой аймар байсаан.
Би: чи Тэхён ахтайгаа яриагүй биз
И-Ён: үгүй ээ! Тантай хамт байхгүй байгаа юм уу?
Би: утас нь холбогдохгүй байхаар нь гайхаад л ... Ингэс хийж байгаад ирэх байх.
Сувилагч хүүг минь авчран би хүүхдээ хөхүүлж байхдаа сувилагч рүү харан
Би: яг аав шүү! Надтай адилхан юм нэг ч алга гэхэд сувилагч инээмсэглээд
Сувилагч: одоо дүгнэлт хийхэд арай эрт байнаа.
Би: тийм байх тээ.
Хүүгээ хөхүүлсэний дараа сувилагч хүүг аваад явчихлаа.
Тэднийг гарсны дараа Тэхён руу залгатал бас л холбогдох боломжгүй байв.
Т.ээж: Тэхён рүү залгаж байна уу? Гэсээр орж ирэхэд нь би гайхан багахан авиа гаргахад
Т.ээж: Тэхён эндээс явчихсан. Чи болон чиний хүүгээс илүү түүнд карьер нь чухал гэдгийг эцэст нь ойлгоод явчихсан.
Би: та худлаа хэлж байна. Тэхён хэзээ ч тийм сонголт хийхгүй!!
Т.ээж: тэгвэл яагаад хүүхэд нь төрчхөөд байхад байхгүй байгаа юм. Тэхёнд хайртай бол түүнд саад болох хэрэггүй гээд дугтуйтай мөнгө шидчихээд гараад явчих нь тэр.
Энэ тухай бодох тэнхэл ч алга. Ийм зүйл сонсоод би Тэхёныг үзэн ядсангүй! Одоо ч түүнийг хайрлаж бас түүний сонголтыг хүндлэж байна.
Би: Тэхёнаа ийм сонголт хийсэн бол хүрэх ёстой хамгийн өндөр оргилд нь хүрээрэй! ээжийн чинь хэлснээр над шиг хүн чиний замд саад л болно байх
Чамайг хараад шалтгаангүй инээдэг байсан өдрүүд минь дурсамж болон үлдэж байна. Баяртай Ким Тэхён ...
~~~~~
5 жилийн дараа
Дэлхийн олон рекордыг эвдсэн теннисчин Ким Тэхён Lotte грүпийн охин Юн Жинатай гэрлэх гэж байгаагаа олонд зарласан бөгөөд хосууд сүй тавих ёслолоо солонгос хийх юм байна мөн алдарт теннисчин Ким Тэхён 5 жилийн дараа энэ сарын 20нд солонгос ирэх нь тодорхой болсон байна.
Зочны өрөөнөөс гарах мэдээг сонсонгоо хоол бэлдэж тавиад
Би: Тэ-А миний хүү хоолоо идээрэй! Гэхэд хүү маань ариун цэврийн өрөөнөөс гүйж ирэн
ТэА: ээжээ би өнөөдөр үнэхээр завгүй болохоор намайг дуудах хэрэггүй шүү!
Би: дахиад л зураг зурах юм уу?
ТэА: тийм ээ,
Би: удахгүй И-Ён эгч нь ирнэ. Эгчтэйгээ дахиад муудаваа. Ээж нь ажилдаа явах хэрэгтэй!
ТэА: ээжээ!
Би: ммм
ТэА: та эрт ирээрэй! Би таныг иртэл чинь хүлээнэ шүү!! Гэхэд нь би хүүгээ үнсэн инээмсэглэлээ.
И-Ён нойрмог гэгч нь орж ирэхэд нь би түүнтэй зөрөн ажил руугаа яаран гарлаа.
Ким Тэхён байхгүй ч амьдрал үргэжлэсээр байна.
Сургуулиа төгсөж, хүүгээ өсгөж харин одоо хуулийн фермд ажиллаад 2 жилийн хугацаа өнгөрчиж.
Бид чамгүйгээр харин чи бидэнгүйгээр амьдарсаар байна. Цаашид ч ийм байх болно.
—MN4EVER—
Advertisement
- In Serial10 Chapters
Reincarnation of a Dedicated Loser
Hard working smart kid with the determination of a lion suffers his entire life and gives up, but in his last moments he shows his strong will to fight once again. Unfortunately its too late for his life to change. But not to late for a second chance. With his dedication he resolves to never be weak or powerless and decides to live a good life, in a new world of powerful magic and adventurures, with great beasts and challenges ahead.
8 143 - In Serial28 Chapters
Which way is my home
This is the story of Cyan, your average guy that while he was sleeping in his bed down with sickness, being force to stay home and rest by his mother, he missed his first day of school, that same day he was summoned to another world of sword and magic, dragged without any previous notice, he will have to learn to fend for himself if he want to survive and go back home. Without the special lecture from a cute angel and only the cheat’s (wishes) granted by the gods of both worlds (that he don't know he have), loss, he will begin a journey to find a way home.
8 126 - In Serial14 Chapters
One can only laugh in the face of destiny
This is the story of the most unlikely hero ever written. He knows not why he is here or what is expected of him and to be honest he does not really care as long as he gets to eat his snacks. But our hero's destiny is now tied to these new people he has never known. It is up to him and the unwilling Frank to overcome many trials ahead and save this god forsaken world.
8 257 - In Serial10 Chapters
The Next Madara (not being written)
The long awaited return is here the story has returned and is hopefully everything people have hoped for.For people who don't know which is probably most of you this was once a story with nearly two hundred thousand reads I deleted those chapters because they sucked and now I'm writing it again but better
8 189 - In Serial9 Chapters
Vampire Midas AU
An alternate timeline to my main AU's story.Taking an unintended detour while trying to get back to Fortnite island doesn't end well for Midas and his soon-to-be boyfriend Agent Jones, also known as Jonesy. A confrontation with vampires leaves the mastermind bitten and eventually starting to undergo his decent into vampirism.He struggles to hide it from his family, clashing with the bloodlusting monster deep inside him. Can he resist his hunger and keep it contained? Or will he lose control and let the truth escape?------Happy Halloween y'all. Well, I'm HOPING I can get all these parts done before Halloween is over. I suppose we'll wait and see I guess.But yeah I thought of this last minute and wanted to give y'all somethin' spooky to read for the spooky month. (I dunno if it's spooky but eh)I had a big brain idea for a third Oneshot on vampire Midas, but decided to instead give him an AU of his own. This will not be a long story as I'm hoping it won't have too many chapters, but the chapters themselves will be very long.This is an alternate timeline to my main AU's story. And yes Midas and Jones are still gay for each other in this timeline. That hasn't changed 😂One other thing, this AU is probably gonna be more on the smutty side, so if that ain't your thing maybe don't read this.Anyway enjoy a bloodsucking gold boi and his golden haired boyfriend
8 97 - In Serial39 Chapters
ɢᴏᴛ ʏᴏᴜ (ꜱ.ᴄ)
Everything can change, depend on what you do today 📸
8 189

