《♦ Our lies ♦ [Complete]》5-р хэсэг ( Сүүлчийн бүжиг )
Advertisement
Миний талаас
Төгсөлтийн үдэшлэг босоо хүлээн авалтаар хийгдэж байлаа. Биднийг орж ирэхтэй зэрэгцэн хүлээн авалт эхлэж сургуулийн захирал үг хэлхээр тайзан дээр гарч байв.
Тэхён над руу ойртон чихэнд минь
Тэхён: тэр яг далайн гахай шиг харагддаггүй гэж үү?
Би: би бас тэгж боддог байсан шдээ гээд бид хүнд сонсогдхооргүйгээр инээлдлээ.
Захиралын урт удаан нээлтийн үг хэлэлтийн дараа урлагын үзүүлбэр бас охидын дунд алдартай болж байгаа хөвгүүдийн хамтлаг ирж дуулж бүжиглэсээр аль хэдийн 2 цаг өнгөрсөн байлаа. Тэхён бид 2 тэднийг харах гэж яаралгүй холоос ажиглаж байв.
Тэхён: гарцгаах уу? Энд халуун байна гэхэд нь толгой дохиход
Тэхён: гадаа байгаа саравчинд хүлээж байгаарай! Би уух юм аваад араас чинь очьё
Би: за гээд түүнээс салан гарах хаалгаар гаран Тэхёны хэлсэн саравчинд суугаад Тэхёныг ирхээс өмнө хөлөө амраая гэж бодон өсгийтөө тайлан хөлөө базлангаа эргэн тойрноо харж байтал биднээс өөр сурагчид энэ хавьд харагдсангүй!
Тэхёныг ирхээс өмнө өндөр өсгийтөө өмсөн түүнийг хүлээж байтал тэр ундаа барьсаар саравчинд орж ирхэд нь
Би: гадаа үнэхээр гоё байна шүү!
Тэхён: ядарч байна уу? Гээд ундаа сарвайхад нь би ундааг аван
Би: үгүй ээ! Удахгүй болох шалгалтнаас өмнө гайхалтай амралт шиг л санагдаж байна гээд малийхад тэрний надад өгсөн ундааг задлах гэтэл дийлсэнгүй!
Тэхён надаас ундааг аван задлангаа
Тэхён: миний дээр асуусан асуултын хариуг бодож үзсэн үү? Гэхтэй зэрэгцэн ундааг задлан над руу сарвайв.
Би ундааг аван
Би: бүдүүлэг байж болох ч би тэр үед сонсоогүй ээ! Гээд ундаас балгахад
Тэхён: тийм байхнээ, миний найз охин болох уу? Гэж асуусан юм гэхэд нь миний уусан ундаа буруу хоолойгоор орж би ханиалгах нь тэр.
Тэр миний нурууг цохиж өгөөд
Тэхён: намайг уучлаарай! Би зүгээр л бидний харилцаа нэг алхамаар урагшлах ёстой гэж бодсон юм гэхэд
Би: надад бодох хугацаа өгч болно биздээ гэж хариулав.
Тэхён: би маргааш шалгалтаа өгчихөөд шанхай явж тэмцээнд орно. Намайг эргэж иртэл сайн бодоод хариугаа өгөөрэй за. Гэхэд нь би толгой дохиж байтал түүний уруул миний духанд хүрэх нь тэр.
Advertisement
Дахиад л бүх зүйл удаашран түүний биеийн саванд согтох шиг болов.
Тэр надаас холдход л би ухаан орон ичингүйрэн түүн рүү хархад тэр малийгаад
Тэхён: орцгоох уу? Бид ядаж хамтдаа бүжиглэх ёстой биздээ.
Би: би бүжиглэж чаддаггүй шдээ
Тэхён: би ч гэсэн гэхдээ ахлах сургуулийн сүүлчийн удаагийн үдэшлэг дээр хичээх хэрэгтэй биздээ
Би: тэр ч тийм шүү!!
Бид дотогш орход чөлөөт бүжиг болж байв. Энд тэнд хослол даашинзтай охид хөвгүүд галзуу юм шиг бүжиглэж байлаа. Тэхён миний гарнаас хөтлөн намайг дагуулан талбайн голд авч ирэн бид өөд өөдөөсөө харан эвгүйхэн хөдөлцгөөв.
Би хэдий өндөр өсгийт өмссөн ч Тэхён надаас хангалттай өндөр байсан юм. Транс доргио ая дууссаны дараа уянгын ая эхлэхэд Тэхён хоёр гарнаас минь барин мөрөн дээрээ тавиад
Тэхён: би муу шүү! Битгий шоолоорой гэв.
Би: би ч гэсэн муу юм чинь зүгээрээ гэхэд тэр гараа бэлхүүсэн дээр минь тавин өөр лүүгээ ойртуулах нь тэр.
Би түүнээс ичиж доош хархад Тэхён эрүүнээс минь барин өөр лүүгээ харуулхад бид харц тулгарч, түүний нүд яг л огторгуй шиг гүн хар бөгөөд би түүний нүдэнд төөрч орхив.
Зүрх минь догдолж, энд зөвхөн бид 2 л байгаа юм шиг санагдаж байлаа.
Би өөрийн мэдэлгүй түүний уруул бас нүд рүү ээлжлэн ширтэж байсан юм. Тэхён над руу бага багаар ойртсоор уруулан дээр минь үнсэх нь тэр.
Зүрх минь цээжнээсээ сугарч гарч ирэхнүү гэлтэй хүчтэй цохилож, хөл минь салгалаж байлаа. Азаар би Тэхёны хүзүүгээр тэвэрсэн болхоор унасангүй! Энэ миний анхны үнсэлт байгаагүй ч анхны үнсэлт мэт догдлуулж бас хэтэрхий амтлаг үнсэлт байсан юм.
Тэхён бид 2н анхны үнсэлт ... Бүгд биднийг харж байгаа ч энэ надад хамаа алга ...
Үдэшлэг дуусаж бид тэр газраас гарч ирхэд Тэхён намайг хүргэж өгхөөр болж бид манайх руу явж байтал хөл минь өндөр өсгийтөөс болж аймшигтай өвдөж арай ядан хөл дээрээ тогтож байв.
Тэрийг минь анзаарсан Тэхён урд минь суун
Тэхён: үүрүүл гэхэд нь
Би: яаж дээ
Тэхён: үүрүүлэхгүй бол гомдоно шүү гэж хоолойгоо нарийсган хошуугаа унжуулах нь тэр.
Advertisement
Би өөрийн эрхгүй инээн түүний хүзүүгээр тэврэн нуруунд нь наалдхад тэр дээш өндийлөө.
Тэхён: А-Ёнаа
Би: ммм
Тэхён: би чамд худлаа хэлсэн байвал чи намайг уучлах уу?
Би: хэр том худал хуурмагаас шалтгаалнадаа гэхэд тэр хүндээр санаа алдан хэсэг чимээгүй явж байгаад
Тэхён: чи намайг юу гэж боддог байсан бэ?
Би: ммм өндөр царайлаг хөөрхөн охин сонирходог алдартай нэгэн. Гэхэд тэр инээн
Тэхён: чи хамгийн хөөрхөн нь миний хувьд... Хамгийн тод гэрэлтдэг алтан гадас од шиг л санагддаг гэхэд нь би хариу хэлсэнгүй!
Тэхён: гүйлээ шүү! Сайн бариарай гээд гүйх нь тэр. Би түүнийг тэврэх тэврэлтээ илүү чангалан түүнийг гүйхэд түүнийг даган чанга инээж орхилоо.
Энэ их аз жаргалд төгсгөл байхгүй байгаасай! Зүрхийг минь булаах энэ залууд итгэж болно гэж хэн нэгэн нь надад хэлээд өгөөч.
~~~~~
А-Ёнаа, А-Ёнаа, А-Ёнаа гэж 3дах удаагийн дуудалтаар би бодлоосоо саллаа.
Сөүлийн их сургуульд ороод аль хэдийнээ 2дох сараа ардаа үдэх гэж байна.
: юуг ингэтлээ бодоод байдаг юм бэ?
Би: түүнтэй хамт байсан хамгийн сүүлийн орой, ба анхны бөгөөд сүүлчийн бүжигнийхээ тухай
: юу гээч А-Ёнаа тэр чиний найз залуу байгаагүй тийм болхоор тэгж их шаналах хэрэггүй ээ! Чамайг гэсэн дажгүй нэгэн гарч ирж л таараа
Би: тийм байх тээ гэхэд утсанд минь зурвас ирж би өөрийн эрхгүй догдолж бас сандарч байв.
Халааснаасаа утсаа гаргаж ирэн хархад энэ Сора байлаа.
Өнөөдөр манай ахлах ангийхан уулзах гэж байгаа юм.
Харин Тэхёны хувьд тэр шанхай яваад эргэж ирээгүй! Энэ магадгүй түүний бэртэлээс болсон байх л даа.
Шанхайд болсон тэмцээний үеэр тэр бэртэж тоглолтоо үргэжлүүлж чадаагүй бөгөөд тэр сөүлд эргэж ирээгүй байх.
Түүнийг эргэж ирсэн тухай мэдээлэл би олж уншаагүй!
Сүүлийн цагаа таран ахлах ангийханыхаа уулзалт болох газар ирхэд тэд аль хэдийнээ цугларчихсан байв. Би Сорагийн хажууд суугаад
Би: юу вэ? Нөгөө ангийхан ч гэсэн ирэх юм уу?
Сора: аанхаа бас багш нар гэж шивнэх төдийхөнөөс хэлэн
Сора: Аан нээрэн өнөөдөр Тэхён сөүлд ирсэн гэсэн гэхэд би пал хийсэн ч ямар ч хувирал үзүүлэлгүй цайнаас уун
Би: тийм үү? Мэдээгүй юм байна гэхэд Сора гайхсан янзтай над руу ойртоод
Сора: бид түүнийг урисан ч түүний ээж нь өвчтэй байгаа гэж хэлсэн. Үнэхээр том бэртэл авсан бололтой шүү!
Сора: нээрэн өнөөдөр энд Жимин ирнэ. Тэр надтай нэг сургууль бас бид найзууд болсон. Нэмж хэлхэд тэр ахлах сургуульдаа чамайг сонирходог байсан юм байна лээ
Би: Жимин та 2 нэг сургуульд орсонг би мэднэ. Бас Жимин намайг сонирходог байсан тухай 1000 удаа түүнтэй болзохыг 100 удаа санал болгосноо мэдэх үү?
Сора: нээрэн болзоод үз
Би: 101 дэх удаа ...
Сора: мангар. Тэхёнтай таарах юм бол хоолойг нь хэрчиж алнадаа гээд гараараа хоолойгоо хэрчиж үзүүлж байв.
Төд удалгүй Жимин орж ирхэд Сора яг миний урд суухыг санал болгож, Пак Жимин яг урд минь суух нь тэр.
Би толгойгоо бага зэрэг бөхийлгөөд багахан инээмсэглээд дахин түүн рүү харсангүй!
Нөгөө ангийхан багш нар ирэн бид хооллож бас бага зэрэг ууцгаасан юм. Сора бараг тасарталаа ууж, хагас дутуу ухаантай ч найз залуугаа дуудаад амжсан байв. Найз залуу нь гадаа ирсэн болхоор Жимин бид 2 түүнийг найз залууд нь гаргаж өгхөд тэр согтуу ч гэсэн Жимин рүү заан
Сора: яа Пак Жимин чи А-Ёныг хүргэж өгөөгүй байвал би чамайг ална шүү! Гэхэд Жимин инээн
Жиммн: за атмаанаа гэв.
Бид дотогш орж би дахин бага зэрэг нэмж уусан болхоор тасрах шахаж тооцоо хариуцсан хүүхдэд тооцоонд нэмэр болхоор хэдэн вон өгөөд гарч ирэн уртаар санаа алдаж халаасандаа гараа хийн тэнгэр лүү харан
Би: надаас өөр тод гэрэлтэх нэгэнг олчихсон бололтой гээд инээн зогсож байтал миний ардах хаалга нээгдэж эргэж хартал Жимин зогсож байв.
Би түүнрүү харж байгаад зогсуулан
Би: би өөрөө явчих болхоор заавал хүргэж өгөх хэрэггүй бас би Сорад хүргэж өгсөн гэж хэлчихнэ
Жимин: Сорад худлаа хэлмээргүй байна бас би чамайг хүргэж өгхийг хүсэж байна гэв.
---MN4EVER---
Advertisement
- In Serial207 Chapters
A Journey of Black and Red
A conversation with a handsome stranger leaves Ariane chained in a cellar with a strange affliction. She soon discovers that the darkness of the nineteenth century’s Deep South hides many dangers. Mages, wolf shifters and the humans who hunt them play a risky game where to stumble is to die, all under the amused gaze of the apex predators of the supernatural world: vampires. It is never healthy to attract the gaze of the aristocracy of the night. It takes much to survive in this merciless world, but Ariane will not let that deter her. The southern belle has a bite, and she is willing to learn and to grow in this hostile new world. She will use whatever means necessary to reclaim her freedom, be it guile, charm, or those intriguing new instincts that make blood so delectable. This is a story of vampires as I believe they should be, with their strengths and weaknesses, with their remnants of humanity and the beast inside. Updates every Friday. Mind the tags. Cover by Antti Hakosaari: https://www.artstation.com/haco Special thanks to Svensonsen for getting me started, as well as Omi Nya, Jemima, my patrons and you dear readers, for the support.
8 181 - In Serial35 Chapters
With this hand, I shall crush the Heavens
[ 我用這只手抓住天堂的陰莖 ] These hands with which I intend to grasp! Daring to tear down heavens will! Nothing can stop my ascent! Story by: Golden Centipede Translated by: Venerable Autist© https://imgur.com/jAaJdj8 Don't come in with any expectations or you will be disappointed.
8 214 - In Serial24 Chapters
The Parasite in Cultivator World
What will happen if parasite which is aware that it is something more, appears in the world full of cultivators? Did it appear as part of evolution process or it was a terrible mistake of some experiment? The path which was destined is not known for parasite, but power which it posesses, was given for something more significant. The steps which it will undertake could be cruel or virtuous. That is yet to be discovered.
8 130 - In Serial13 Chapters
Aqua Requiem Bloodlines
Lordol died out of heart attack, suddenly he finds himself into the alternative world where ship girls rule the world, while captains are a merely supportive role where they can only command and order the construction of new ship girls
8 164 - In Serial10 Chapters
299 441 Yen
What if someone that you meet in your dreams ask you to wake up as if nothing had happened? What if the same person requests you to work as Novelist for 299,441 Yen a month but with one condition: "You will work for me only during your dreams", but why would the payment be in Yen if the currency of Josh's Country is dollar? Wait, doesn't that mean that the Job is at Japan?
8 185 - In Serial18 Chapters
Tiny soul ( Antisepticeye X reader )
Y/n was having a perfectly normal when......
8 263

