《[ TOXIC ] completed》Хариуцлага
Advertisement
2018.12 сар, JYP entertainment
Зул сарын баяр дөхчихсөнийг ч хэлэх үү, алдартнууд шинэ жилийн баярт зориулсан тоглолтдоо бэлдээд тун чиг завгүй. Арын ажилчид ч нойр хоолоо хасан гүйлдэж энэ их ажлаас бэлтгэгдэгчид хүртэл бултаж чадалгүй тоглолтын арын бүжигчнээр сонгогджээ.
Өглөө 6 цагаас эхэлсэн бүжгийн бэлтгэл үд дунд өнгөрөхөд ч завсарласангүй. Өглөөнөөс хойш тасралтгүй хөдөлсөөр хөлсөндөө нэвт норсон жаалхан охин гэнэтхэн зөвшөөрөл ч асуулгүй угаалгын өрөө лүү гүйлээ.
Рюжин сөгдөж суугаад суултуур түшин хий огиулан ханиалгасаар арайхийн хөл дээрээ эргэн тогтохдоо тосгуур луу бүдчин алхаж эцэст нь хүйтэн усаар нүүрээ шавшив.
Өглөөний цай уугаагүй ирсэн болохоор ингээд байгаа юм байхдаа? Галзуурах нь ээ, ядаж ус уух ч амралт өгөхгүй юм. Би яагаад ингэж сульдаад байна аа..Ахх, тамхи..тамхи татахаа болих хэрэгтэй.
Жаалхан охин хана налан өөртэйгөө ярингаа амьсгалаа тогтворжуулахаар хичээх зуур найдлага тавин утсаа шалгасан ч хүлээж байсан зурвас одоо хүртэл ирээгүй нь хачин.
Жимин сар хагасын өмнө Америк руу үйл ажиллагаанд оролцохоор явсан ч өдөр ирэх тутам Рюжины зурваст хариулах нь цөөрсөөр байгаа билээ. Залуу эр хичнээн завгүй байсан ч цагийн зөрүүг ч үл хайхран шөнө бүр бүсгүйд юу хийсэн талаараа, өдөр ямархуу өнгөрсөн тухайд уртаас урт зурвас үлдээдэгсэн.
Гэтэл ахиад л алга. Бүтэн 3 хоног өнгөрчихөөд байхад хариу алга.
Бүсгүйн бодлыг тасалдуулан угаалгын өрөөнд энтертайментэд 2,3 сарын өмнө шинээр орж ирсэн эгчмэд бэлтгэгдэгч эмэгтэй орж ирснээ мэндийн зөрөөгүй "Юу вэ? Чамайг хүмүүс удахгүй дебют хийнэ гэж цуураад байхаар нь тийм сайн юм байхдаа гэтэл ганц өдрийн бэлтгэл даахааргүй амьтан юм шивдээ. Азтай юм аа, Пак Жимины амраг болохоор нэг их зовоод байхгүй шууд мөрөөдөлдөө хүрчихнэ." гэх нь тэр.
-Амаа мэдээрэй. Чи хэдхэн сарын өмнө бэлтгэгдэгч болчихоод юу мэддэг гэж миний тухай дураараа чалчаад байгаа юм?
Хорон үгтэй эмэгтэй Рюжин рүү нэг хялалзчихаад будгаа сэргээхээр толь руу дөхлөө.
-Надруу асаж байхаар найз залуудаа анхаарвал яасан юм? Ингэхэд чи зүгээр л Жимины зугаа юм биш үү? Тэр найз охинтой байсан бол шөнө бүр модел эмэгтэйчүүдтэй зугаацахгүй л болов уу.
Advertisement
Жаалхан охин хөмсөг зангидан уруулаа будаж байсан эмэгтэйг хана руу түлхэв.
-Чи ер нь юу ярьж байгаагаа мэдэж байна уу? Худал үгэнд ч бас хариуцлага хүлээлгэж болдог юм!
-Шин Рюжин, энд ганц юу ярьж байгаагаа мэдэхгүй байгаа хүн нь чи л байна. Амтай болгон нь л Жиминтэй шөнийг өнгөрүүлсэн америк охидын тухай ярьж байхад чи одоо хүртэл юу ч мэдээгүй юм шивдээ. Юу гээч? эрчүүдтэй зугаацаж хялбар аргаар амьдарч байгаа юм бол ядаж бусдад битгий төвөг удаад бай за юу. Чамайг зөвшөөрөлгүй гарснаас болж бусад бэлтгэгдэгч нар шийтгүүлж байхад чи энд амраад л. Хий огиулж байгааг чинь сонссон..Жирэмсэн болчихоогүй л гэж найдъя, бяцхан өлөгчин минь.
Эгчмэд бүсгүй Рюжиныг мөрлөн гарахад жаалхан охин хэсэг тээнэгэлзэж зогссоноо ум хумгүй дээд давхрын булангийн студи руу гүйлээ.
Хонгилд зөрсөн болгон юунд ч юм бэ тэвдэн гүйх алдартай бэлтгэгдэгч охин руу гайхшран ширтэнэ.
Яагаад ийм үед хүртэл чи л толгойд минь орж ирдэг юм бол? Яагаад миний зугтах зүг, тэмүүлэх цэг үргэлж чи байдаг юм бол?
Хаалга онгойх дуунаар анхаарал нь сарнисан залуу өөрлүү нь ирнэ гэж огтхон ч төсөөлөөгүй танил төрхийг танимагцаа үл ялиг балмагдсан ч түүнийгээ нуун тайвнаар нүүр будагч, стилистүүдээ өрөөнөөс нь гарахыг эелдгээр гуйлаа.
Югём рекламны зураг авалтаа дуусгачихаад студидээ түр амрах зуураа тайзны будалтаа сэргээлгэж байсан нь энэ.
Зүүд нойрондоо л учирдаг хайртай эмэгтэйнх нь нүдэнд нулимс хуржээ.
Залуу эр Рюжины хацрыг илбээд юу ч асуулгүйгээр уйлж дуустал нь халуун энгэртээ наан тэвэрж алгуурхнаар нурууг нь илбэн аргадна.
-Югёмаа, гэнэт ирчихээд ийм зүйл гуйж байгаад уучлаарай. Гэхдээ бэлтгэгдэгчдийг зул сарын тоглолт болтол энтертайментаас гарахыг хориглочихсон..Надад чиний тусламж хэрэгтэй байна.
-Юу юм? зүгээр хэл, би чиний төлөө юу ч байсан хийж өгнө.
Цэлмэг тэнгэрээс цас хаялна. Өвлийн анхны цас очиж очиж энэ өдөр орох гэж.. Ямар их догдолж хүлээсэн билээ дээ, ямар олон төлөвлөгөө зохиосон билээ дээ.
Advertisement
Бүсгүй гүнзгий амьсгаа аван залуутай харц тулгарахдаа ахиад л уйлчих гээд байгаагаа анзаарав.
-Надад жирэмсний тест хэрэгтэй байна.
Хэдхэн хормын дотор залуугийн царайнд ямар олон сэтгэл хөдлөл ажиглагдсаныг дурдах нь зүйтэй. Баярласан, бухимдсан, гайхширсан, гунигласан.. Түүний хувьд цаг хугацаа зогсчихсон гэхэд ч хилсдэхгүй нь.
-Ойлголоо. Би 5 минутаас хэтрэхгүй хүрээд ирэх болохоор энд суугаад хүлээж бай.
...
Хэсэг хугацааны дараа бүсгүй тестээ атгасаар студи доторх угаалгын өрөөнөөс гарж ирэхэд Югём амттан бэлдчихсэн хүлээж байлаа.
-Хариу..хариу нь юу гэж байна?
Залуу эр хэрэндээ л юу ч болоогүй мэтээр асуухыг хичээсэн ч хоолой нь өөрт нь захирагдалгүйгээр чичирхийлж орхих нь тэр.
-Мэдэхгүй ээ, заавар дээр нь 5 минут хүлээх ёстой гэчихсэн байсан.
Тэд хэсэг чимээгүй суусны дараа Югём бүсгүйн гараас атган "Үнэхээр хүүхэдтэй болчихсон байвал чи айдол болох боломжгүй болно. Цаашид яаж амьдрах бодолтой байна" гэхэд Рюжин дэмий л толгой сэгсэрлээ.
-Үнэнийг хэлэхэд хүүхэдтэй болсон байлаа ч эцэст нь тээж төрүүлсэн ч ..би эцэг нь Жимин үү эсвэл чи юу гэдгийг ч мэдэхгүй байна. Новш гэж, энэ зүгээр л миний ичгүүргүй аашилсны шийтгэл байх..Хамгийн инээдтэй нь юу гээч? Жимин гадаадад байхдаа нилээд олон бүсгүйчүүлтэй зугаацсан бололтой. Тэр одоо амжилтынхаа оргил дээр яваа алдартан, тийм байж хүүхэдтэй болсноо хүлээн зөвшөөрнө гэж үү? Үгүй л болов уу.
Югём толгой гудайлгаснаа төдөлгүй дорвитой шийдвэр гаргасан мэт зөөлнөөр мишээв.
-Хэрвээ..жирэмсэн болчихсон байвал, тэгээд чи төрүүлнэ гэж шийдвэл би алдартан байхаа болиод хариуцлагаа хүлээх болно. Жимины хүүхэд байсан ч хамаагүй, би хариуцлага хүлээе.. Чамайг хайрлаж чадаагүйд, тавьж явуулсандаа, байдлыг энэ хүртэл лавшруулсандаа би бүгдэд нь хариуцлага хүлээмээр байна. Намайг уучлаарай.
Түрүүхэн орж эхэлсэн цас одоо цонхны тавцан дээр хунгарлажээ.
Югём бүсгүйн уруул дээр зөөлнөөр үнсээд тэд догдлол мөн айдас дүүрэн сэтгэлээр тестийн хариуг шалгав.
Нэг зураас. Тодоос тод нэг зураас.
Бүсгүй санаа нь амарсан аятай буйдангийн түшлэг налахад залуу эр түүнд амттан дөхүүлэв.
-Асуудал хүндрээгүй нь сайн ч гэлээ, чи ойрын хугацаанд Жиминтэй ярилцсан нь дээр байх. Араар тавилтыг хүлээн зөвшөөрнө гэдэг амаргүй эд. Ялангуяа мэдсээр байж чимээгүй өнгөрнө гэдэг чамд л хэцүү болно гэсэн үг. Би чамд энтертайментаас гарах зөвшөөрөл олоод өгье.
Рюжин өрөвдөлтэй нь аргагүй инээд алдаад "Энтертайментаас гарлаа ч Солонгост байхгүй хүнийг хаанаас олж уулзах вэ дээ" гэхэд гэнэтхэн орчныг аниргүй бүчих нь тэр.
Бүсгүй гайхан Югём руу харахад залуу эр өөдөөс нь хөмсөг зангидан ширтэх аж.
Югёмын дотор ямар нэг этгээд уур хилэн буцлах агаад тэр нь бүсгүйгээс бус хамгийн сайн найзаасаа болсон бухимдал ажгуу.
Advertisement
- In Serial37 Chapters
The Witch's Alpha
Grace did everything she could to separate herself from the supernatural world. Little did she know, one moment of weakness would destroy all of her hard work. Can she get over her fears for love?---------------------------------------------------------"Grace, have you ever heard about werewolves and mates?" I looked at him confused. "No, what does that mean?""It means every werewolf has a mate. One person made specifically for them. Their soul mate in a way.""Do you have a mate?" I asked quietly. "Yes..." Shock and fury ran through my body like a bolt of lightning and I scrambled off his lap."IS THAT WHY YOU CAN'T SLEEP WITH ME, OWEN? BECAUSE YOU HAVE A MATE BACK HOME? A PERFECT WOMAN WAITING FOR YOU?!" I screamed at him. "NO! No, no, no Grace that's not it at all! Please, just listen to me!" His face contorted into a mixture of shock and fear that made me put a lid on my righteous indignation for a hot second to let him explain. "Ok, then what is it?" I narrowed my eyes."It's you Grace. You're my mate."Cover made by @ViaAlyssaNicole
8 383 - In Serial30 Chapters
The Ride to Love
Corina Hamilton - biker chick. That's how I'm labeled by anyone and everyone. I mean, they're not wrong. I treat my Harley's like they're babies; baths everyday, buy new parts to make them happy, give them endless love and affection. Hell, I even up and left my entire life, moving from Ohio to Florida one winter because I got fed up with leaving my bikes in the garage. Florida gave me more than just unlimited Harley riding though. It gave me Ryder Cunningham.
8 110 - In Serial10 Chapters
Behind His Mask: The First Spell Book
Evander is a complete mystery to Sarah until she's given a spell book he authored. Is he a tortured prince? A bloodthirsty jester? The owner of the haunted mansion or the man hired to drive the ghosts out? Only the book will tell.
8 133 - In Serial64 Chapters
The Prime Minister's Beloved Wife
Transmigrated into an ancient novel, the modern fashion designer Bai Yu Yan suddenly became the wife of the Prime Minister. However, regardless of her position, her ending was but a tragic death. "Death? Ha!", Bai Yu Yan scoffed as she packed her bag to become the master of her own fate. "Wife, this lord has already warmed the bed for you. You dare run after eating this lord's tofu?", a certain lord stripped himself and closed the bedroom door. ...In a world where survival was her only goal, love came knocking on her door. Although he was her husband, he would soon meet his fated one. But why does this man look so handsome in her design? Bai Yu Yan looked at fate on one hand and her heart on the other. Which one will she choose? Start: 12th April 2020 [Original Story] [Cover credit: @buruberipeach]
8 147 - In Serial29 Chapters
What's Left of Our Hearts
What would you do for a second chance with the one that got away?-----Clara and Dominic have not seen each other in seven years. Now she lives in New York, and he in London. They were each other's best friend, first crush, first love, and first heartbreak. By pure chance, they cross paths after years have passed, and old feelings surface. Attraction. Hurt. Love. Pain. Is fate trying to bring them back together, or will it make them relive the heartbreak all over again?*Wattpad Featured Story**1st place Romance winner, Galaxy StarGaze Awards**1st place, Best Cover, Galaxy StarGaze Awards*© 2021 Rowan ShawAll rights reserved. No portion of this book may be reproduced in any form without permission from the author, except as permitted by U.S. copyright law.
8 223 - In Serial60 Chapters
Taken
A horse ranch. That's where I lived at least. I know, not very exciting to those of you who don't care for this life or think it's all about work. But let me tell you, you're actually quite wrong. It's a very exciting job and the best part is is that I get to work with one of my favorite animals every day. Horses. I know I wouldn't want to have any other life than this.One night though, everything changed. I had gotten lost somewhere in the woods in the middle of the mountains with my horse Storm. Usually I knew exactly where I was going and where I was but my horse had gotten spooked and raced far into the mountains. I tried slowing Storm down but he wouldn't. I became lost with no idea where to go and that's when he showed up. He claimed that I was his mate and I was to be his forever.Thinking he was crazy, I turned Storm around to start running but imagine my surprise when he raced ahead of me and changed into a wolf right in front of my eyes. Effectively kidnapping me and taking me with him to his home, or prison I might say.This is my story and what happened when I was taken by the Alpha.
8 267

