《[ TOXIC ] completed》Үдэшлэг
Advertisement
Ханын цаг шөнийн 2 болж буйг зарлан хэдэнтээ хангинахад ирсэн зочдын ихэнхи нь ухаан мэдрэлээ алдталаа согтчихсон, элдэв хачин хөдөлгөөн хийн бүжиж төдөлгүй энд тэнд буйдан, сандал гээд байж болох бүхнийг түшсээр талимаарсан нүдээр орчноо ажих агаад гагцхүү зогсолтгүй хангинах түргэн хэмнэлтэй дуу л тэднийг тасарч унахаас сэргийлэх мэт улам эрчээ авсаар согтуу зүрхийг нь савлуулж байлаа.
Югём байшин дотуур тэнүүчилсээр эцэст нь хоосон өрөө олсон нь Жимины унтлагын өрөө байсан агаад залуу эр найзынхаа өрөөнд тухламагцаа доод давхраас авчирсан шилтэй вискинээсээ хундагалан тайвнаар тамшаалан шимж суув.
Жимин гэрийн эзний хувиар хэдийн тасарсан зочдыг арай эрүүл ухаантайд нь даатган дагалдуулж дуудлагын таксинд суулгаж өгөх гэсээр тун завгүй холхино.
Үдэшлэг эхэлснээс хойш ганц зугаацах завгүй байсан хүн нь Рюжин бололтой. Цэнгүүний гол дүр болох жаалхан охин дээр хүн болгоны харц тусаж байсан төдийгүй тэд бүгд бүсгүйг удахгүй дебют хийх бэлтгэгдэгч бус Жимины амраг гэсэн дүрээр тодотгон ширтэх аж. Бүсгүй байшинд ирсэн болгонтой мэнд мэдэн ер бусын инээмсэглэлээ тодруулж заримдаа бүр өөрийгөө хүчлэн эелдэг загнаж явсаар тэнхээгээ баржээ.
Рюжин хэсэг зуур амрахаар дээд давхар луу гарсан даруйдаа Жимины өрөө лүү зүглэлээ.
Бүсгүй өрөөнд орж ирсэн даруйдаа хана налан ганцаар ууж суух залуутай харц тулгарч орхив. Югём ч бүсгүйд ийм төрхөө харуулахыг хүсээгүй бололтой, хоромхон зуурт нүүр буруулна.
Өрөөнд анир чимээгүй ноёлох агаад нээлттэй салхивчаар гадаа болж буй бүхэн бүдэг бадаг сонсдох ч тэдэн дундаас Жимины хоолой цойлох нь хачин.
-Юу вэ? Чи ч гэсэн явах гэж байгаа юм уу, ээе дахиад жаахан хөгжилдөцгөөе л дөө. Өнөөдөр! өнөөдөр..өнөөдөр Пак Жимин миний бие бүгдийг нь дайлж байхад ийм эрт явчихаж болохгүй шүү. Ойлгосон уу? ойлгосон биз? Хөөе..хөөе. Өнөөдөр ямар өдөр билээ дээ. Хайртай бүсгүй минь над дээр ирчихээд байхад! Намайг сонгочихоод байхад!.. ийм сайхан өдрийг үүр цайтал тэмдэглэх хэрэгтэй!
Жимин сөөнгөтсөн хоолойгоор ийн цамнаж гадаах цэцэрлэгт хүрээлэнд зочидтой хамт үргэлжлүүлэн зугаацах агаад түүний үгс Югём Рюжин хоёрт тийм ч таатай туссангүй.
Югём гуйван алхсаар ахин таагүй үг сонсохгүйн тулд цонхыг сайтар түгжээд өөрийгөө шоолон хөхөрлөө.
Advertisement
-Шин Рюжин.. Шин Рюжин. Тэгэхээр чиний төлөвлөгөө энэ юм биздээ? Машиныг минь хулгайлж Жимин дээр ирчихээд өөртөө зориулж томоохон үдэшлэг хийлгэх чиний чин хүсэл байжээ дээ. Бас тэр шатан дээрх үнсэлт..Хах, нүдэн дээр минь найзтай маань үнсэлцээд л. Надаар тохуурхах сайхан байна уу?
Түрүүнээс хойш Югёмын үйлдэл бүрийг дагуулан ширтэж байсан бүсгүй ёжтой нь аргагүй инээмсэглээд өөртөө виски хундагалалаа.
-Тийм ээ, сайхан байна. Үгээр хэлшгүй таашаалтай байна. Өнгөрсөн хугацаанд энэ бүх өвдөлтийг ганцаараа тэсэж байсан болохоор, одоо шаналах нэгэн нь би биш чи болохоор баярласандаа.. үхэх нь.
Рюжины хацар үл мэдэг улайж хэл яриа нь бага зэрэг ээдрэх нь согтож байгааг нь илтгэх шиг. Бүсгүй орны дэргэдэх шүүгээнээс тамхи гарган амандаа зуухад Югём бүсгүйн тамхийг асааж өглөө.
1 ширхэг. 2 ширхэг. Өрөөг тамхины утаа манан мэт бүрхэнэ.
Бүсгүй 3 дахь тамхиа асаахдаа залуугийн мөрийг дэрлэхэд Югём ч төвөгшөөсөнгүй, Рюжины атгасан хоосон хундаганд ахин виски дүүргэлээ.
Залуу эр хундаганд виски дүүргэснийхээ дараа л энэ эд үнэхээр градус өндөртэй гэдгийг санав бололтой, бүсгүйгээс хундгыг булааж авах гэсэн ч бүтэлтэй юм болсонгүй. Дор хаяж 200г виски..Бүсгүй энийг бүгдийг нь уучихвал одоо халамцуу байгаа хүн шууд тасрах нь ойлгомжтой.
-Алив ээ, Рюжинаа. Нааш нь өгөөдөх. Би хэтэрхий ихийг хийчихэж, чи наадахаа уувал хяналтаа алдана. Надад өгчих.
-Ахх, зүгээр л амаа тат. Чамайг надад анхаарал тавьж байна гэхээс огиудас хүрэх юм.
Югём өөртөө хундагаласнаа нэг амьсгаагаар хөнтөрчихөөд тамхи асаалаа. Үнэндээ тэд энэ байшинг агааржуулалтын систем сайтайд талархах хэрэгтэй. Хэрэв тийм биш байсан бол тэд аль хэдийн олон угсруулж татсан тамхиныхаа утаанд угаартаж үхэхээр байлаа.
-Би чамайг халамжлах тийм хачин байна уу?
-Больж үз, Ким Югём. Өнгөрснөө нэг хар даа? Чамтай анх уулзсан өдөр..JYP энтертайментийн амралтын өрөө. Тэр өдрөөс эхлүүлээд өдийг хүртэл чамтай өнгөрүүлсэн бүхий л цаг хугацаанд би хохирогч байсан. Чи надаар тохуурхаж намайг туйлдуулж..Чамаас болж би төрсөн өдрөө ч үзэн яддаг болсон. Тийм байхад гэнэтхэн "хайртай, уучлаарай" гэхээр чинь би "би ч гэсэн чамд хайртай" гээд гүйнэ гэж бодоо юу.. Хачин гэнэ шүү, бүр аймшигтай байна.
Advertisement
Залуу эр санаа алдаад бүсгүйн гараас атгана.
-Эхэндээ чамайг үзэн ядсан. Үнэн шүү, үнэхээр их үзэн ядсан. "Ахх, энэ хачин охиноос яах салах вэ" гэж өдөр шөнөгүй бодож , чамайг харах бүрийд л уур минь буцалдаг байсан. Чамайг энтертайментэд бэлтгэгдэгчээр орсон гэдгийг сонсоод галзуурах шахсан гээч. Гэхдээ..чи мэдэх үү? Бүжгийн бэлтгэлийн өрөөнд ухаан алдаж унасан өдөр чинь би өөртөө гэмшсэн. Чиний өмнө буруутай юмшиг санагдаж эхэлсэн. Чамайг ухаангүй хэвтэж байхыг хараад тэнгэр хөмөрчих шиг санагдсан.
Рюжин согтуу ухаандаа хэдэн сарын өмнөх өдрүүдийг гүйлгэн харж байлаа. Тийм ээ, тэр үед ч үнэхээр үхчихмээр байсансан. Дебют ойртсонтой холбоотойгоор хэдэн долоо хоногийн турш дэглэм барьж дээрээс нь бэлтгэлийн цаг хүртэл нэмэгдчихсэн учраас шантармаар , бүх зүйлд буугаад өгчихмөөр санагдаж билээ.
Югём бүсгүйн гарыг зөөлнөөр үнсэж халуу шатах хацрыг нь илбэв.
-Зүгээр л..Өдийг хүртэл миний төлөө хийсэн бүхэн чинь, надад зориулсан бүхэн чинь хэтэрхий их байхад би чамд хариуд нь юу ч хийж өгөөгүй шүүдээ. Эцсээ хүртэл бардам зангаараа түрий барьж оройтож ухаарсанд уучлаарай. Үнэхээр их уучлаарай..Гэсэн ч, би чамд хайртай гэдэг үнэнийг одоо юу ч өөрчилж чадахгүй. Шин Рюжин, би чамд үнэхээр их хайртай. Үнэхээр их.
Өндөр градустай виски бүсгүйн дотрыг шатаах шиг болоход Рюжин хүндээр амьсгаадсаар тэсэлгүй ноосон цамцаа тайлж шидэхдээ бариу улаан юбкатэйгээ хослох өнгийн торон дотуур хувцастайгаа үлдлээ.
-Миний сонголт байхад чи яахаараа гэмшдэг юм? Югёмаа, ингээд байвал надад эвгүй санагдаж эхэлнэ шүү. Чамайг хайрласандаа, хайрлахаа больсондоо харамсахаар зүйл битгий хэл. Хөгийн новш хэвээрээ бай. Зүгээр л намайг хэзээ ч хайрлаагүй, намайг тоогоогүй тэр хүйтэн залуу хэвээрээ үлд. Гуйя.
Залуу эр хэсэг чимээгүй сууснаа шилэнд үлдсэн бүх вискиг шавхан балгалаад гүнзгий амьсгал авлаа.
-Тэгвэл, сүүлийн удаа..намайг адгийн новш байхыг зөвшөөр.
Хормын төдийд бүсгүйн аманд залуугийн хэл түрэмгийлэн орж амьсгал авах ч сөхөө өгөлгүйгээр улаахан уруулыг нь эзэмдлээ.
Хаалттай хаалганы цаана хөлчүү наргигчдын дуу чангарч сулрах тутам өрөөнд амраглах хоёрын дотор "хэн нэгэн ороод ирчих вий" гэх айдас шургалан байх ч тэдний хувьд энэ айдсаас илүү одоо мэдэрж буй таашаал нь чухал гэдэг нь гарцаагүй.
Бүсгүй дуу алдан гиншихэд залуу эр сэрэмж алдалгүй амыг нь таглаж үргэлжлүүлэн хөхийг нь базлана.
-Би чамд хайртай.
Рюжины ухаан орж гарах ч гагцхүү энэ үг түүний толгойд хадагдан үлджээ.
Нэг мөч өнгөрч тэд хоёул тавирсны дараа залуу эр бүсгүйн дэргэд үлдмээр байсан ч чадсангүй. Сайн найзынхаа найз бүсгүйтэй өрөөнийх нь орон дээр хурьцчихаад баригдчихвал хичнээн ичгүүртэй..
Югём дэмий л хэсэг тээнэгэлзэж зогссоны дараагаар хувцаслаж эцэст нь орон дээр амьсгаадан хэвтэх бүсгүйн уруул дээр зөөлнөөр үнсээд өрөөг орхилоо.
Үүр цайж эхлэхэд зочдын хөл хөдөлгөөн татрав бололтой, Жимин сүүлчийн зочноо үдэж өгөөд өрөөндөө ороход Рюжин ор хөнжлийн даавууг бүгдийг нь сугалж аваад угаалгын машинд чихчихсэн өөрөө шүршүүрт орж байлаа.
-Хонгор минь, ядаж хаалгаа хаагаад шүршүүрт ор л доо. мм? Би уг нь орж ирээд шууд унтах гэж байсан юмсан..яагаад хөнжлийн даавуу угаачихаж байгаа юм бэ.
-Уучлаарай, би архи сайн даадаггүй болохоор бөөлжчихсөн юм. Тэгээд л угаахаас өөр аргагүй болчихсон хэрэг.
Ямар гайхалтай шалтаг вэ, Шин Рюжин. Түүнд үнэнийг хэлээч. Орон дээр чинь найзтай чинь унтчихсан юм, хөнжлийн даавуу хөлс үрийн шингэнд будагдчихсан болохоор угаахаас өөр арга байсангүй гээд үнэнийг өчөөч.
Жимин тоглоомтой нь аргагүй мушилзаад талимаарсан нүдээр бүсгүйг ширтэнгээ өөрөө алгуурхнаар хувцсаа тайллаа.
Бүлээн шүршүүрийн дор хүйтэн гар гуяар нь тэнүүчилж ар шилэн хүзүүн дээр нь зөөлнөөр үнсэхэд бүсгүй хэсэг балмагдсан ч эсэргүүцсэнгүй, доош харан уруулаа хазлав.
-Би чамд хайртай, Шин Рюжин.
Сануулгагүйгээр дотор нь нэвтрэх эдээс болж жаалхан охин дуу алдан хавчигнаж золтой л залууг түлхээд зугтчихсангүй. Түүнд үнэндээ нэг шөнийн дотор 2 өөр залуугийн хүслийг хангах тэнхэл байна гэж үү?
Бүсгүй шүршүүрийн шилэн ханыг түшиж чангаар гиншсээр өглөөний нартай золгов.
Гэвч энэ бүхэн төгсөх болоогүйг, Ким Югёмын хувьд энэ шөнө сүүлийнх биш байсныг, Шин Рюжины төлөвлөгөө бүрэн дуусаагүйг, Пак Жимины хайр тийм ч үнэнч урт удаан хугацаанд үргэлжлэх зүйл биш гэдгийг тэрхэн мөчид тэдний хэн хэн нь таамаглаагүй билээ.
Advertisement
- In Serial20 Chapters
You Forgot Me
Zhao Family's father and son have a heartache. Father: Where is my son's mother? 3 year old Son: Where is my mother? Soon, the pair of Father and Son came up with a plan to trick their family member home. Romance, Family, Drama, Slight Comedy. Male Protagonist is a Big-Shot CEO. Content and cover © 2021 Emerald Green
8 115 - In Serial78 Chapters
See Me
(Complete) After Seren is assaulted by someone in her friend group, she begins to fall deeper into the depths of her depression. No one seems to notice, except for the former bad boy and his friends."Seriously, this is probably the best book I've read on Wattpad." [email protected]"I thought you were bluffing in the description but dang, you got me. Ima say- this truly is one of the best books on Wattpad." [email protected]"Easily the best book I have ever read and I'm not exaggerating." - @purelyaureila "Simultaneously shattered me and put me back together, one of the best things I've ever read. Didn't think I could love two characters so deeply." [email protected]"If I was ever to reread a book- it would be this one." [email protected] "This is my favourite book! I would pay literal money just to continue to experience these characters!" - @sapphhhireeeSpin Offs: Notice Me, and Trust Me *****
8 124 - In Serial53 Chapters
Strictly Professional ✔️
Derick Reid owner of a multi-billionaire company in NYC, your typical billionaire playboy, the usual arrogant and rude and add a pinch of heartlessness and you've got this man on your hands.Juliana Downs, she's the beauty with the brains, she's job hunting after quitting her last job, a girl is gotta pay her bills somehow, what better way than to work as the PA of the said multi-billion dollar company owner and our beloved Julie likes to workStrictly Professional. But are things really going to stay Strictly professional? ⚠️This Story Contains Swearing⚠️My most esteemed award #4 in food - 3/3/2021#1 in boss - 8/21/2019 - 11/26/2020#3 in possessive - 8/23/2019#1 in professional - 9/14/2019#1 in family - 11/9/2019#1 in past - 12/9/2019#1 in stubborn - 3/20/2020 - 1/1/2021 - 5/14/2021#1 in music - 7/25/2020#1 in secretary - 7/29/2020#1 in betrayal - 7/31/2020#1 in cute - 8/17/2020#1 in arrogant - 9/2/2020#1 in playboy - 10/29/2020#1 in complete - 5/1/2021#3 in arrogant - 5/14/2021Will be edited after completing the story and please if you see any mistakes point them out.
8 207 - In Serial11 Chapters
Admission
Oliver and Felicity have been together for months but After she Gains a serious head injury that messes with her emotions will she be the Felicity once was or go in a life of madness? Olicity
8 208 - In Serial17 Chapters
I wasn't supposed to exist, but now that I was here I could change things.
8 298 - In Serial19 Chapters
The Lost Prince (Ice Fantasy) [COMPLETED]
Instead of growing up in the Immortal realm, Prince Ying Kong Shi grew up in the mortal realm. Accidentally (or is it?), he met Princess Yan Da unraveling the path destined for him.
8 181

