《[ TOXIC ] completed》Зодоон
Advertisement
Рюжин эрүүнээс нь атгах хүчирхэг гарыг арайхийн түлхээд гайхсан басхүү айсан харцаар залууг ширтэнэ.
-Би юу яриад байгааг чинь ойлгохгүй байна. Югёмаа, би чиний найзтай сээтэгнэж яах юм? Чи ер нь хэний тухай яриад байгаа юм?
-Сонс, Шин Рюжин. Би бүгдийг нь мэдчихээд ирсэн болохоор мэдэн будилаад байх хэрэггүй. Пак Жимин. Миний найз.. Чи ямар нэг шулмын урхи ашиглаагүй л бол тэр хэзээ ч найзынхаа охин руу нүд унагах нэгэн биш.
Найзынхаа охин руу нүд унагах нэгэн биш..найзынхаа охин руу..Тэгэхээр би түүний охин гэж үү? Би Ким Югёмын бүсгүй юм уу?
Гэсэн ч одоо догдолж зогсох цаг алга. Тэр хэн ч байлаа гэсэн надруу галзуурсан мэт давшилж байгаа нь таалагдахгүй байна.
Бүсгүй гүнзгий амьсгаа аваад Югёмын энгэрээс татахад тэдний хооронд хэдхэн сантиметрийн зай үлджээ.
-Чи надад дурлачихсан юм уу?
Залуу ийм асуултанд бэлэн биш байсан бололтой, хэсэг балмагдсанаа "Чи чинь галзуурчихаа юу. Би юу гэж чам шиг юманд дурлах юм. Наад тэнэг бодлоо толгойноосоо авч хая" гэхэд Рюжин хөнгөхөн инээд алдах нь тэр.
-Хэн ч хамааралгүй хүнийхээ гэрт шөнийн 2 цагт ирчихээд хэрүүл өддөггүй юм. Ялангуяа эр эмийн асуудлаар. Чи үнэхээр надад өчүүхэн төдий ч сэтгэлгүй гэж үү?
Югём хачин царайлснаа дорхноо хувьсаж урьдын адил тоомжиргүй царай гаргаад гарах хаалга руу зүглэлээ.
-Мөрөөдөхөө боль гэж хэлсэн шүү. Чи бид хоёрын хооронд одоо ч ирээдүйд ч үнэхээр юу ч болохгүй.
Залуу хаалгаар дөнгөж гармагц Рюжин шаламгай гэгч нь үүдэн дээрээ очиж тоглоомтой хоолойгоор "Тэгвэл би найзтай чинь унтсан ч зүгээр биздээ" гэчихээд хаалгаа тас хийтэл хаачих нь тэр.
Югём эргэн бүсгүйн гэр лүү орох гэсэн ч хожимджээ. Төмөр хаалга тэднийг зааглаж залуу дэмий л дотроо бачимдан хаалга нүднэ.
-Новш гэж , Шин Рюжин ! Хаалгаа тайл. Тайлаач ! Энэ талаар бодсоны ч хэрэггүй. Чамайг Жиминтэй эсвэл өөр ямар нэг хараал идсэн новштой ойртсон тухай сонсох л юм бол тэр зулбасгыг чинь зүгээр өнгөрөөхгүй гэж мэдээрэй! Хөөе!
Advertisement
Рюжин юу ч болоогүй мэт чихэвчээ зүүгээд хөнжилдөө шургалаа. Бүсгүйн нүүрэнд инээмсэглэл тодоржээ.
Бид тэр үед ойлгоогүй юм, хэн нэгнийг өмчлөх нь хайрын илэрхийлэл биш гэдгийг..
...
Жимин дуу бичлэгийн өрөөнд бодлогшрон суух агаад Югёмыг өрөөнд орж ирснийг ч анзаарсангүй.
Тэр ямар нэг зүйлийн тухай хичээнгүйлэн бичих агаад студид намуухан атлаа баясал төрүүлэм аяз сонсдоно.
Югём хэсэг тээнэгэлзэж зогссоноо хоолойгоо засахад Жимин одоо л нэг бодит байдалдаа эргэж ирэв үү гэлтэй түүн рүү харан дулаахнаар инээмсэглэлээ.
-Өө, чи ирчихээ юу. Солонгост ирсэн юм бол шууд гэр лүүгээ харьж амрахгүй энд юу хийж байгаа юм?
Югём юу гэж хариулахаа мэдсэнгүй, ямар мэндийн зөрөөгүй "Чи Рюжинтэй ямар холбоотой юм?" гэж асуултай нь биш.
Жимин найз руугаа хэсэг гайхаж харснаа удаан тухласан сандлаасаа өндийж түрийвчээ гарган "За хөгшөөн, нэгэнт ирчихсэн юм чинь гарж юм идье. Би чамайг дайлах болохоор сайхан ярьж сууя. Ганц хоёр шил пиво уусан ч яахав" гэхэд Югём толгойгоо дохисон ч Жиминий түрийвчнээс харцаа салгасангүй.
-Түрийвчинд чинь байгаа зураг..манай энтертайментийн бэлтгэгдэгч Шин Рюжин юм уу?
Жимин гэмгүй инээд алдах нь үл ялиг ичингүйрж байна уу гэлтэй. Тэр түрийвчиндэх зургаа гарган Югёмд атгууллаа.
-Чи ч анзаарга сайтай юм гээч. Тиймээ, Рюжин. Хөөрхөн байгаа биз? Зураг авалтын үеэр хамт гадуур хооллохдоо нууцаар дарчихсан юм. Санамсаргүй авсан ч гэсэн..үнэхээр хөөрхөн байгаа биздээ.
Югём зураг руу хэсэг ширтсэнээ нүдээ эргэлдүүлэн "За Жиминаа, би чиний найз болохоор л хэлж байгаа юм шүү. Энэ охин яавч бүтэхгүй ээ, үнэхээр хамраа сөхчихсөн хачин ааштай хүүхэд. Тэглээ ч харагдаж байгаа шигээ гэнэн цайлган цэвэр ариун эмэгтэй биш" гэх нь тэр.
Жимин зургаа булаах шахам буцааж аваад түрийвчнийхээ эхний тасалгаанд нандигнан хийлээ.
-Тэгвэл чи л Рюжинийг буруу таньсан байх. Тэр хамт байхад түшигтэй , хөгжилтэй эмэгтэй. Би түүнийг дебют хийх хүртэл хүлээж байгаад мөрөөдлөө биелүүлсэн хойно нь болзохыг гуйна гээд төлөвлөчихсөн болохоор битгий ийм тэнэг юм яриад бай.
Advertisement
-Би чамайг Рюжинтэй орооцолдох хэрэггүй гээд байна !
Югём гэнэтхэн дуугаа өндөргөсөндөө өөрөө ч гайхах шиг. Залуусын хооронд хормын төдийд жихүүцмээр хүйтэн уур амьсгал ноёлжээ.
Тэд хэсэг чимээгүй зогссоны эцэст Жимин уур амьсгалыг зөөллөх гэсэн шиг худал инээмсэглэн " Юу вэ? Чи юундаа бухимдаад байгаа юм. Тэглээ ч чи биш би л болзоно. Би өөрийнхөө амьдарлыг мэдэж байна. Алдсан ч оносон ч миний шийдвэр болохоор ингэтлээ санаа зовох хэрэггүй" гэсээр Югёмын мөрөн дээр алгадлаа.
Гэсэн ч Югём тайван бус байгаа нь илт, хөмсгөө үрчилзүүлэн гараа атгах аж.
-Жиминаа, би уг нь энэ тухай чамд хэлэхгүй гэж бодож байсан юм. Гэхдээ хүн чанар зулгаагаад болохгүй нь. Би Рюжинтэй унтчихсан..
Залуу эдгээр үгсийг хэлэхдээ гэмшиж буй мэт харагдавч үнэндээ дотроо инээж байлаа. Магадгүй тэр бохир үнэнийг илчилснээр найз нь илбийн мэтээр ухаарж Рюжинийг жигшин зэвүүцнэ гэж бодсон биз.
Гэвч бодит байдал өөр шүү дээ, ямагт төсөөлөхийн аргагүй хариу үйлдэл биднийг хүлээж байдаг.
-Тэгээд юу гэж? Чи түүнд хайртай юм уу, эсвэл та хоёр болздог юм уу?
-Юу? Үгүй ээ. Рюжин шиг бүсгүйчүүл яавч миний сонирхол биш. Зүгээр нэг удаагийн явдал байсан юм.
Дуу бичлэгийн студид тоглогдох намуухан аяз одоо сэтгэл өвтгөм хөгөөр эгшиглэж байх шиг.
Жиминий харцанд үл ялиг гуниг тодровч тэр ахин юу ч болоогүй мэт инээд алдах нь хачин.
-Тэгвэл зүгээр ээ.. Бид бүгд л алдаа гаргаж эсвэл эрсдэлтэй зүйл хийж амьдардаг шүүдээ. Чи намайг Рюжинийг сонирхоно гэж мэдээгүйдээ л тэгчихсэн биз. Миний өмнө гэмших хэрэггүй.
Югём гэнэтхэн өөдрөг залууг заамдах нь тэр. Тэгмэгцээ чанга дуугаар ийн хашгичив.
-Чи чинь яачихаад байгаа юм? Шин Рюжин болохгүй гэж байна! Би түүнтэй унтчихсан гээд байна ! Тэр бузар эмэгтэй тархийг чинь яаж угаасан болоод ийм заваан зүйл сонсчихоод тайван хүлээж аваад байгаа юм!
Хэмхрэх дуу. Цус. Ёолох чимээ.
Жимин Югёмыг газар унатал нь цохиж орхижээ. Одоо түүний ч бас харцанд уур хилэнгийн гал дүрэлзэнэ.
-Рюжинийг доромжлохоо боль! Эмэгтэй хүн чамд итгээд өөрийгөө өгсөн байхад түүнийг завхай хүүхэн шиг ярихаасаа ичихгүй байна уу? Ерөөсөө энэ яриаг болоогүй гээд тооцчихъё. Чи миний найз мөн л юм бол энэ тухай ахиж ам нээхгүй байсан чинь дээр шүү.
Югёмд байдлыг бүр илүү дордуулах хүсэл байсангүй. Ерөөсөө энэнээс илүү дордоно гэдэг байж боломгүй зүйл мэт.
Тэрбээр хөндүүр оргих эрүүгээ атгасаар Жимин рүү муухай харан өрөөг орхиход Жимин сандал дээр нүүрээ даран суулаа..
Advertisement
- In Serial38 Chapters
Meant to Bea
Born a bastard, Race Belington has lived all his life paying the price of his father's infidelity. Scorned and set aside by society, he is in doubt that even his newly acquired wealth will be enough to secure him a wife. Still, he manages to fall in love with a woman of the ton, and risks it all by asking her to marry him.What Race is however not expecting, is to wake up on the morning of his honeymoon, to find a stranger in his bed.*#BEASERIES* Trigger warning; This book contains scenes of abuse.
8 223 - In Serial44 Chapters
Stigma | KTH ✔
"You changed me into something I never thought I could be. You ignited emotions inside me I never thought I could feel. You're seriously stupid if you think I'd ever let you walk away from me."[COMPLETED]Started: 2017-08-03Ended: 2020-05-09#1 in #Stigma 2019-04-24 (':#14 in #Teendrama 2019-05-11 (':#10 in #Teendrama 2021-04-13 ('':
8 161 - In Serial13 Chapters
GOYONG
Discover the untold story of famous young Filipino soldier Heneral Gregorio del Pilar and an unknown girl who changed him forever.This story is inspired by the life of Heneral Gregorio del Pilar. Some of the events stated in the story are historical facts.
8 65 - In Serial25 Chapters
Cyber Heart |JJK Fanfiction|
"So....how do you feel about humans?" Jungkook looked up at me with his mechanic blue eyes and stroked my cheek, his fingers tenderly brushing against my skin."I know I feel something about you...Dr. Marks..." I looked up at him with wide eyes and I froze. Robots can't fall in love with humans. It isn't possible.....is it?⭐Best Ranking: #1 in #robots #1 in #robot #1 in #sciencefantasy #1 in #jungkookie #1 in #mechanic #1 in #lab⭐️~Sci-fi Fanfiction~All Credit for cover photo goes to BTS and Bighit Entertainment
8 230 - In Serial36 Chapters
Gone Bad (Nigerian Novel) -Editing
"Nimi, a frustrated church girl, encounters her biggest temptation yet when she lands herself in the arms of Lagos' most eligible bachelor..."Nimi is tired of being a 'good girl', so she decides to take a risk for once in her life.Yet, she never expected that a late-night adventure would land her in the arms of Lagos' most influential bachelor.Rich enough to be on EFCC's wanted list, and too hot to handle, Isren would be the undoing of every moral she had learned in Sunday school. With her misconceived faith on the line and promiscuous desires in mind, there was no surviving this man. Only God could save her now.Ranking #1 Nigerian 17/02/2022#1 Christian Fiction 11/04/2022Nb: I am currently editing the first draft, hence it won't be the best quality of writing, so thanks for your understanding if you proceed with reading it🤍. Also, share with a friend who might appreciate another Nigerian read!
8 236 - In Serial79 Chapters
What's wrong with Levi's Secretary ? [Levi x Reader]
Levi x Reader (AU)In which a cold and rich CEO, is trying to make his secratary stay on his side. But that's not it.. They both have hidden and tangled secrets that brought them here. Together, Levi and his secretary attempt to find the truth. Truth of a dark past.. Desclaimer : -This fanfiction is inspired by a Korean Drama called "What's Wrong With Secretary Kim ?"I changed the plot a little, so it's not completely copying the drama series.- Enjoy :)
8 109

