《[ TOXIC ] completed》Болзоо
Advertisement
Үүр шөнийн заагаар Рюжин хэдэн цагийн турш оролдсон таблетаа орны хөлд шидчихээд ус уухаар өндийлөө. Дэлгэцэн дээрх хайлтууд "GOT7 Yugyeom" гэх үгсээр дүүржээ.
Жаалхан охины нүдний доогуур сэлхийж хавдан уруул нь шархалсан нь тэвдэхдээ уруулаа хэмлэдэг зуршлаас нь үүдсэн бололтой.
Өрөөний ханаар дүүрэн элдэв шагнал өргөмжлөл хадсан байх бөгөөд энэ гэрт бүх юм ганц л хүнд зориулагджээ. Жижиг ор, авсаархан шүүгээ мөн цонхны тавцан дээр өрж тавьсан номнууд.Хөргөгчинд лаазалсан хүнс тэгээд нэг сар идэж хүрэлцэх гоймон бий. Эцэг эхээ авто ослоор алдсан жаахан охин үеэлийнхээ гарыг харж амьдрахаас залхахдаа тусдаа гарсан нь энэ.
Яадаг ч байсан их сургуулийн төлбөрт зориулсан хадгаламжиндаа гар хүрж болохгүй юмсан.. Маргааш оройдоо багтаад шинэ бичвэр оруулахгүй бол байрны түрээсээ төлж дийлэхгүйд хүрэх нь.
Рюжин интернэтээс Got7-н тухай хэдэн мянган удаа хайлт хийж үүгээр ч зогсохгүй Югёмын хэдэн зуун бичлэг үзүүлбэрийг үзсэн ч өчүүхэн төдий өө сэв олж чадаагүйн дээр үүнээс илүүтэй энэ залуу дебют хийхээсээ өмнө хүртэл ер хэрэг төвөгт орооцолдоогүй нь бүсгүйг байж ядуулах аж.
Хөндлөнгийн хүний нүдээр харвал "Хөөх, үнэхээр хичээнгүйлэн амьдарж ирсэн байх нь ээ" гэж бахархан дүгнэхээр байвч эмэгтэйн хувьд энэ бүхэн хар дарсан зүүд аятай хүндээр тусах нь хачин.
Нар мандахад Рюжин дансны үлдэгдэлээ шалгачихаад камераа аван зурагтын байр луу зүглэлээ. Тэрээр дөнгөж саяхан GOT7 хамтлагийн фэнүүд болох Агасэ нарын клубд бүртгүүлсэн бөгөөд бүр өөрийн гэсэн Югёмын фэн хаяг нээгээд амжжээ. Бүсгүй хэд хоногийн турш бодсоны эцэст фэн хаяг нээж тэр залуугийн тухай мэдээллээр дүүргэн дагагч цуглуулаад эцэст нь бөмбөг тэслэхээр шийдсэн нь энэ.
Улааран бутрах тэнгэрийн хаяа, сүлэлдэх үүлсийн завсраар тусах үүрийн гэгээн үзэсгэлэнтэйг яана.
Хөгжмийн нэвтрүүлгийн бичлэгийн байрны гадна 2 цаг гаруй хүлээсний дараа охид шуугилдан алдартнууд гарж ирж буйг илтгэн орилолдлоо.
Эв хавгүйхэн камер барин зогсох охин танигдахгүй гэсэндээ ягаан өнгийн хиймэл үс зүүж нүүрээ ч нилээн тод буджээ.
Түүний бүх л анхаарал хамгийн ард чимээгүйхэн алхах залуу дээр тогтох агаад тэр эр өмнө нь уулзсан шиг хурц ширүүн харц ёжлонгуй инээмсэглэл тодруулсангүй. Харин ч даруухнаар инээмсэглэн фэнүүд рүүгээ гар даллах нь хачин.
Миний уулзсан Югём , дэлгэцний цаанаас харсан Югём , яг одоо урд минь зогсох Югём яавч нэг хүн биш. Тэгэхээр чи яг хэдэн нүүртэй юм бэ дээ?
Залуу эр машиндаа суусныхаа дараа ч гэгээлгээр инээсээр байсан хэрнэ бүсгүйн зүг тогтож хармагцаа гэнэтхэн зогтусч удалгүй нууцлаг мишээл тодрууллаа.
Advertisement
Тухайн үед Югём амандаа "Шин Рю Жин" хэмээн шивнэснийг бүсгүйгээс өөр хэн ч анзаараагүй билээ.
Машин хөдлөж хүмүүс тарсан хойно ч жаалхан охин нэг л байрандаа нэг л янзандаа зогссон хэвээр. Камерт тэр харц тодрон үлджээ.
Рюжин хиймэл үс зүүчихээд байхад хүртэл Югём өөрийг нь таньсанд бус өөрлүү нь ширтэж байсан тэр төрхөөс болж хэсэгтээ хяналтаа алдаад байв.
Урхидах мэт дур хөдөлгөм атлаа гүн гүнзгий мэдрэмж дагуулах хүйтэн харц. Үзэсгэлэнтэй..
Хэдэн өдөр өнгөрсөн ч бүсгүй аливаад анхаарлаа төвлөрүүлж чадсангүй, тэр мөчийг төсөөлөх төдийд хацар халуу дүүгэн зүрхний хэмнэл хурдасна. Гэвч энэ мэдрэмж удаан үргэлжилсэнгүй, камерт бууж үлдсэн дүрсийг томоор угаалган өрөөнийхөө хананд өлгөх хүртэл шүүдээ.
...
Хотын гудмаар яаран алхах ахлах сургуулийн сурагч руу хүмүүс сожсон байртай ширтэх аж. Угаасаа өглөө эрт тэгээд бүр ид хичээл орох цагаар хичээлээ таслан зугаалах сурагч тийм ч таатай сэтгэгдэл төрүүлэхгүй л болов уу.
Рюжин гартаа GOT7-н энэ сарын хуваарийг атган алхах бөгөөд утаснаасаа харцаа салгаж үл чадна.
Тэрбээр хэд хоногийн өмнө хамтлагийн дотуур байрны өмнө танилцсан улаан галзуу фэн охидоос "Югём менежертэйгээ цуг Ганнамд байдаг салоны хажуугаар явж байсан гэнэ, эргэн ирэлтийн үс засалтаа хийлгэх гэж байгаа юм шиг байна. Хурдан тэр салоныг нь олж очихгүй бол гоё зүйлээс хоцорно шүү!" гэх зурвас авсан даруйдаа улирлын шалгалтаа хаян гарж иржээ.
Бүсгүй агасэ клубт бүртгүүлсэн эхний нэг сардаа тун ч идэвхтэй байж GOT7-н бүхэл бүтэн шүүгээ дүүргэхээр цуглуулгатай болсон ч одоо бол мөнгө их зарцуулагддаг фэн уулзалт , хөгжмийн нэвтрүүлгийн орох эрхийн оронд дотуур байрны үүдэнд хүлээх цаашлаад нэвтрүүлгийн бичлэгээс гарж ирэхэд нь араас нь дагах зэргийг илүүд үздэг болов.
Энэ нь жаалхан охины дотор цаг ямагт эргэлддэг " Югём ажлын хуваарьгүй үедээ юу хийдэг бол? " гэх асуултын хариултыг өгөх төдийгүй залуугийн бизнес төрхийг шинжих бус түүнийг илүү энгийн хувь хүн талаас нь харах боломжийг олгодог тул сасэн фэн байх нь шилдэг арга мэт санагдана.
Өнгөрсөн 3 сард Югёмыг үзэн ядахаас илүү хайрлах цаашлаад харамлах мэдрэмж нэмэгджээ. Цаг ямагт үздэг нэвтрүүлгүүд , олон цагаар хүлээж суусан өдрүүд үүнд нөлөөлсөн байж мэднэ. Ямартай ч Рюжин залууд зориулж нээсэн фэн хаяг дээрээ 1.326,000 дагагч цуглуулсан төдийгүй хэдийн 92000 гаруй пост оруулаад амжсан байлаа..
Шувуутай хонх жингэнэх нь тансаг гоо сайхны газрын VIP тасгийн хаалгаар хэн нэгэн орж ирж буйг илтгэнэ.
Рюжин Ганнамын үнэтэй гэсэн салонуудаар хэрэн хэсүүчилсээр 4дэх салондоо орж ирэхдээ танил царайг хараад жаргалтай нь аргагүй инээмсэглэлээ. Югёмын менежер ах энд байгаа юм чинь Югём ч гэсэн байж л таараа.
Advertisement
Гэсэн ч ахимаг насны эрийн хариу үйлдэл тийм ч таатай байсангүй, тэрээр хөмсөг зангидсаар Рюжины энгэрээс зууран тусгаарлалттай өрөөнүүдийн нэг рүү түлхэн орууллаа.
-Ажлын хуваарьгүй өдрөөр дагах хэрэггүй гэж би чамд олон хэлсэн байхаа? Биднийг энд байгаа гэж хаанаас олж мэдсэн юм. Харваас ахлах сургуулийн сурагч байж хичээлээ яачихаав, бидэнд ингэж хүндрэл учруулахаа больчихвол дээрсэн!
-Юу вэ, ахаа.. Яагаад байгаа юм? Би Югёмын фэн хуудсыг ажиллуулдаг юм чинь үргэлж шинэ зураг оруулж мэдээллээр таслах ёсгүйг та мэдэж байгаа биздээ. Ингэж их хичээл зүтгэл гаргаж байхад гомдоож байна шүү.
Жаалхан охин хошуугаа унжуулан менежерийг аргалчих санаатай эрхлэх аргадахын хооронд ийн өгүүлсэн ч настай эр улам их уурлах аж.
- Фэн хуудас ажиллуулдаг нэрээр сасэн фэн хийгээд байгааг чинь гадарлаагүй гэж бодоо юу, яг одоо яв! Одоо явахгүй бол хар жагсаалтанд оруулна гэж мэдээрэй. Фэнүүдийн хар жагсаалтанд орвол тоглолт, уулзалт гээд алинд нь ч оруулахгүйг мэдэж байгаа биздээ.
Бүсгүй хэлэх үгээ олж ядан уруулаа хэмлэхэд "Ахиад л чи юу" гэх уцаартай хоолой сонсдов.
Югём үсээ арчингаа тэдэнрүү аажмаар дөхөх агаад менежер ч дуугаа намсган алдартантай мэндэлсэн болоод өрөөнөөс гарлаа. Ихэнхидээ хайртай алдартнаасаа "битгий ир, боль" гэх мэт үг сонссон фэн охид гомдсондоо фэнклубээс гарчихдаг тул энэ удаад ч бас тэр арга бүтэх болов уу гэж найдсандаа тэднийг хоёуланг нь үлдээж буй нь энэ.
Хаалга хаагдсан ч өрөө нам гүм хэвээр, Рюжин өөрийн мэдэлгүй залуу руу дальдчих ч үгүй ширтэх аж.
Бүтэн 3 сарын дараа хоёулхнаа ярилцаж байгаа учир жаалхан охины дотор түм буман оч цацарч буй мэт догдлол хөврөх ч Югёмын ууртай царай бүх л мэдрэмжийг нь хоослочих шиг.
-Хөөе жаалаа, эхлээд эрээ цээргүй бичвэрт нэрийг минь оруулсан. Тэгчихээд одоо бүр өдөр шөнөгүй дагаж сасэн фэний хийдэг ажлыг хийгээд л. Чамд ичих нүүр гэж алга уу?
-Уучлаарай, юу яриад байгааг чинь сайн ойлгохгүй л байна шүү. Сасэн фэн? Мэдэж байгаачлан би чиний фэн хуудсыг ажиллуулдаг, телевизийн байран дээр очиж зургийг чинь дарлаа гээд намайг тийм аймшигтай нэр томъёонд хамаатуулах хэрэггүй.
-Новш гэж , Шин Рю Жин! Худлаа мэдэн будилахаа болиод өг. Зүгээр л..дотуур байрны үүдэнд хонохоо боль. Хуваарьгүй өдөр энд тэндээс гарж ирж төвөг удах хэрэггүй. Чамаас болж галзуурах нь , бүтэн нойртой ч хонох арга алга.
Залуу хашгирах шахам ийн өгүүлэхдээ бүсгүйн нүүрэнд инээмсэглэл тодрохыг ажимагцаа өөрийгөө хянахыг хичээвч нэгэнт оройтжээ. Рюжины гар залуу эрийн хацар шанааг дагуулан илбэх агаад "Чи нэрийг минь санаж байжээ?" гэх ялдам хоолой дуулдав.
Бүсгүй Югёмыг ингэтлээ их уурлана гэж төсөөлж байгаагүй тул жаал тэвдсэн ч тэр өөрийг нь нэрээр нь дуудсан учир өдийг хүртэл хичээл зүтгэл нь талаар болоогүйд битүүхэндээ баярлах аж.
Рюжин нүдээрээ орчин тойрноо гүйлгэж харахдаа хүн байгаа эсэхийг нарийвчлан нягтлаад залуу эрийн энгэрээс зууран өөрлүүгээ татан үнслээ.
Хэдий хоромхон зуурын үнсэлт хэдий ч жаалхан охины дотор хэдэн зуун салют тэсрэх аятай тэвчихийн аргагүй баясал төрж тэр ч үүнийгээ гарамгай өнгөлөн далдалж дөнгөв.
Югём балмагдан хачин царайлсаар бүсгүй рүү ширтэхдээ үл ялиг цочсоныг дурдах нь зүйтэй. Хэдхэн хормын өмнө урд нь ичингүйрэн зогсож байсан гэнэн жаахан охин үгүй болоод эгээтэй л 9дүгээр сард уулзсан эрээ цээргүй бүсгүй зогсож байна уу гэлтэй.
-Югёмаа, нэгэнт чи сасэн фэн гэдгийг минь ойлгосон учраас ингэж муур хулгана шиг хөөцөлдөхөө боливол яаж байна? Одооноос сардаа нэг удаа надтай болзоонд яв, хаана хэзээ гэдгийг нь би хэлнэ. Татгалзаж аль эсвэл өнөөдрийнх шиг менежер чинь намайг хөөх гэж оролдвол өнгөрсөн долоо хоногт шагайгаа гэмтээсэн гэж зарлуулчихаад клубт зугаацаж байсан зургийг чинь фэн хуудас дээрээ нийтэлчихнэ шүү. Танай энтертаймент клуб орсон айдолуудыг хамтлагаас хөөдөг биздээ? Бас тийм хөгийн зүйл хийж фэнүүдээ хуурсныг чинь мэдвэл агасэ нар чиний дэргэд үлдэхгүй л болов уу.
Рюжин дайнд ялсан баатар шиг бардам гэгч нь инээмсэглээд хариу хүлээлгүй өрөөг орхилоо. Ингэхдээ залуу руу нүдээрээ ирмэхээ ч мартсангүй.
Югём байдал ингэж эргэнэ чинээ санаагүй тул хаалга налан суухдаа өөрийгөө бас бүсгүйг хэдэнтээ хараан зүхэв.
Юу гээч новшийн зүйлд хутгалдчихавдаа. Болзоо гэнэ шүү, хараал идэг.
Хэрвээ клубт байсан зураг цацагдвал хамтлагаасаа хөөгдөх нь гарцаагүй. Агасэ нар ч ахиж намайг харах хүсэлгүй болох учир ганцаарчилсан үзүүлбэрээр дагнаад нэмэргүй. Ядаж байхад Рюжиний ажиллуулдаг фэн хуудас миний фэн хуудсууд дундаас хамгийн олон дагагчтай болохоор цуурхал тэр дороо газар авах нь ойлгомжтой..
Муу галзуу хүүхэн, үнэхээр ацан шалаанд оруулахаар шийдчихжээ?
Залуу эрийн хилэнг тасалдуулан гар утасны вибратор дугаран зурвас ирснийг мэдэгдлээ. Рюжин хаанаас ч юм бэ Югёмын дугаарыг олоод авчихаж.
Advertisement
- In Serial539 Chapters
The Cursed Prince
This book is about baby-making.
8 877 - In Serial66 Chapters
White Wolf Legacy {Book One}
**COMPLETED**Growing up in the RedFang pack was not easy for Violet by any means. With her virtue forcefully stripped from her at the age of 11, Violet was branded a trouble maker and publicly humiliated by her pack. Violet prayed for the day she would finally meet her mate. When she turns seventeen, she meets him. Dimitri, the newest Alpha of the RedFang pack, fast, courageous and cold. No other male wolf could hold him down in battle. A wolf who could finally make Violet feel safe. But, there's a slight catch. There is one shewolf who has his heart and it isn't Violet. What happens when Violet is betrayed by the one person who she thought she could rely on? she runs fast, and promises to never look back. 1 year later....A large Rogue pack from the East have started a war against every pack in the country. Piliging there way through and murdering all in their path. They call him the Rogue King. He attacks packs from within, holding the Alpha and his wolves hostage, making the Luna's in each territory fight for the lives of their pack members. He calls it a 'survival' of the Luna's. The winner saves her mate along with their entire pack. Will the true Luna return to the pack she hasn't seen in a year? Will Violet answer the call of the Rogue King's challenge and save the pack and the one man who shunned her?Or will she run?
8 460 - In Serial71 Chapters
The First Fae Mate
Visena Sage knows two things for sure. Her name, and that she's part Faery. After waking in an unfamiliar realm with no memories (or clothes), Visena is dragged by the scruff to the Earth realm by two insulting and unusual strangers. They seem eager to take her to their leader, an unidentified enemy with unknown motives. However, in a potentially wonderful twist of fate, she is immediately rescued by a small group who use gibberish words to address one another.Alpha? Beta? Mates?The apparent damsel searches for answers while familiarising herself with the group's deliciously scented, cautious leader: Gideon Steel. Gideon seems intrigued by her blunt, confident approach and keeps a watchful eye on her as she navigates his strange world. Both seek answers to the same questions while feeling an unnatural pull to each other.Who is she? (Who is he?) What happened to her family?And is she really the damsel in this story?Happy reading ;) [Mature content: language, humour, violence and sex. 17 and up] ...~~~~~~~~~~~~~~~~Top tags to date:#11 Vampire of 209k#12 in werewolf of 198k #38 in romance of 1.98 mil#1 in Witch of 80.5k#1 in fairies of 12.5k#1 strong female lead of 7.7k#1 in faeries of 4.86k#1 in fairfolk of 180
8 426 - In Serial15 Chapters
Stay With Me (VegasPete)
Another VegasPete Fanfic
8 154 - In Serial18 Chapters
Falling For The Bad Boy (BoyxBoy)
Jace Jackson is a quiet and shy 16 year old boy with only one friend, the lovely Ella. He is a closet gay mainly because he doesn't want the bullying he goes through to get any worse than it already is. Meeting the schools 'bad boy' Aiden makes his life very eventful. Aiden Miller. He's cocky, loud and very troublesome. He has a new girl every other day and doesn't care to stop breaking hearts. His best friends Jacob and Mason always try to keep him out of trouble, nothing usually works, then he met Jace and things got a lot more serious than intended.
8 68 - In Serial12 Chapters
susunaru (random crack version
i was dared to do this so expect some random shit outta thisI do not own naruto oe anyother character in this...... 'story'?
8 94

