《Princess with blue eyes | completed》Epilogue
Advertisement
Бороо шаагин орох орой. Усан дусал газар дусаж,үнэр нь агаарт тархана. Хааны ордны цонхны цаана үзэгдэх хосууд. Тэд хамтдаа цонхоор харан зогсож,инээмсэглэх нь харагдах аж. Мөн тэдний хажуухан талд нойрсох бяцхан хүү. Ертөнцийн бүх аз жаргал хүүгийн алганд багтана.
Хаан Хатан хоёр хүүгээ өлгийдөн аваад аль хэдийнээ хэдэн сарыг ардаа үджээ. Хааны ордон нялх хүүхдийн уйлах дуунд сэрж,уйлах дуугаар зугаацна. Чимээгүй хааны ордон бяцхан ханхүүгийн ачаар дуу чимээ,хөл хөдөлгөөнд дарагддаг болсон юм. Ханхүүгийн хүч мэдэгдээгүй байгаа ба түүний хүчийг хэн заах нь мэдэгдэхгүй хэвээр,басхүү нууц байв. Авга ах нар нь ханхүүгийн хүчийг хэн заах талаар янз бүрийн тэмцээн зохиож явсаар нэг мэдэхэд нэг сар өнгөрч 12 ялагчтай болсон байх нь тэр.
"Өнөөдрийн тэмцээний ялагч хэн байв даа?" хэмээн Жэнни Сэүнээс асуухад Сэүн хөхрөөд "Лухан ах" гэв.
Тэд зохиосон тэмцээн бүртээ нэг нэгээрээ ялсаар 12 дох тэмцээнд Лухан ялжээ. Энэ тэмцээний нэр нь "Хэн хамгийн хурдан bubble tea уух вэ?" Лухан bubble tea-г ердөө 10 секундэд ууж дуусгасан. Чанёол энэний өмнөх тэмцээнд 750мл усыг 3 секундэд ууснаас үүдэн энэ тэмцээнийг зохиосон юм. Гарагийн иргэд дунд нээлттэй болсон тул алдартай дээрээ илүү алдарта болж Exo-гийн шинэ гаргасан цомог хэдэн зуун саяараа борлогдож, янз янзын зар сурталчилгаанд тоглож байгаа.
Өглөө нарны туяа тусаж,шувууд жиргэх нь үзэсгэлэнтэйеэ сонсогдоно. Бяцхан ханхүүгийн уйлагнах дуунаар Сэүн нойрмоглон босож суугаад хэсэг зуур нүдээ аних аж. Сэүн ханхүүг илүү чангаар уйлж эхлэх үед ухасхийн босож,Жэнниг сэрээхгүй гэсэндээ хурдхан ханхүүг аван өрөөнөөс гарав. Сэүн бяцхан ханхүүг тэврэн ийш тийш хөдлөн,уйлуулахгүйг хичээж байлаа.
"Ханхүү,уйлахгүй байж болох уу? Шөнө бас уйлаад ээжийгээ босгосон. Өдий том болчхоод уйлж унжаад л. Эр хүн биз дээ чи?" гэх мэтээр хүүтэйгээ ярих агаад ханхүү гэнэтхэн уйлахаа болин Сэүнтэй тоглоод эхлэх нь тэр. Сэүн инээд алдан хүүгийнхээ ямар өхөөрдөм байгааг гайхна.
Сэүн ханхүүг газар тавьчхаад өөрөө ариун цэврийн өрөө рүү явав. Ханхүү ход ход инээх сонсогдоход Жэнни сэрэн өндийгөөд эргэн тойрноо хэсэг харж байгаад орноосоо бослоо. Тэр ханхүүг газарт тоглоомоороо тоглон хэвтэж байгааг хараа авч тэвэрлээ. Жэнни ханхүүгийн булцгар хацрыг үнсэн,хүүгээ энхрийлэх нь үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байв.
Advertisement
Удалгүй үйлчлэгч нар тэдний хоолыг оруулж ирэх агаад Хаан, Хатан хоёр өрөөндөө дуудуулж байгааг хэлээд эргэн гарлаа. Сэүн хэдэн минутын дараа ариун цэврийн өрөөнөөс гарч ирэн эхнэрээ боссоныг анзаарч, хацар дээр нь үнсэх аж. "Дахиад унтахгүй яасан юм бэ? Өнөөдөр зохицуулах ажил байхгүй болохоор хүүгээ би харна шүү" гэв.
Жэнни хоолоо идэж,Сэүн бяцхан ханхүүг хооллон сууна. Сэүн ханхүүг хооллохдоо амных нь эргэн тойронд баахан хоол нялсан байгааг Жэнни хараад инээмсэглэлээ. Ханхүүг гэдсэндээ бүрэлдэж эхлэсэн цагаас эхлэн Сэүн ямар ч нөхөр,хааны гаргаж байгаагүй үйлдлүүдийг гаргаж,хэзээ ч харж байгаагүй үг хэл,үйл хөдлөлөөр илэрхийлдэг болсон бөгөөд энэ нь Жэннид тунчиг таалагдаж байгаа билээ.
Тэд хооллож дуусаад Артур хааны өргөө рүү явав. Өрөөнд нь орж ирмэгц Артур хаан бяцхан ханхүүг гялс тэвэрч аван,өхөөрдөж эхлэлээ. Сэүн Жэнни хоёр бие бие рүүгээ харц шидлэн, мөрөө хавчина.
"Юу вэ? Та хоёр энд юу хийж байгаа юм? Ажилгүй юм уу, явцгаа явцгаа. Бид хоёр өнөөдөр ханхүүг харчихна" гэж Артур хаан хэлээд тэдэн рүү том нүдлэн харлаа.
Жэнни үг хэлэх гэхэд Сэүн болиулж,толгой сэгсрээд "Боломж гэж бодохгүй байна уу? Явж болзоцгооё" хэмээн чихэнд нь зөөлөн шивнэлээ.
"Өө,нээрээ бид хоёр ажилтай шүү дээ. Ханхүүг харж өгдөгт баярладаг шүү. За баяртай" гэсээр Сэүн Жэнниг дагуулан өрөөнөөс гарав.
Жэнни Сэүн рүү хөмсгөө өргөн харна. "Юу вэ? Түрүүхэн л хүүгээ би харна энэ тэр гээд байсан байж"
"Төлөвлөгөө өөрчлөгдлөө. Хоёулаа өнөөдөр болзоно оо. Ойрд армаанчиклаагүй юм байна" гээд Жэннигийн гарнаас атган алхлаа.
Тэд эхлээд Эксогийн байранд ирсэн байв. Тэднийг хамтдаа харсан залуус баярлалдах ч ихэнх нь ханхүүг хаана байгааг хайж байлаа. Хэсэг тэнд хөгжилдөж байгаад Blackpink-ийн охидын бэлтгэл хийж байгаа газарт ирэв. Охид Жэнниг харан баярлаж, мөн л ханхүүг хаана орхисныг асууна.
"Та хоёр өнөөдөр юу хийх гэж байна даа? Энэ Сэүний урт хугацааны дараах амралт гэсэн тиймээ? Бөөнөөрөө зугаалганд явах уу?" гэсээр Жисү хамгаалалтынхаа малгайг тайлах агаад хажуунаас нь Лиса туслалцаж байлаа.
Advertisement
"Дараа нь л болъё. Өнөөдөртөө бид хоёр хоёулахнаа байх бодолтой байна. Тэгээд ирээд ханхүүг харна гээд ханхүүд амлалт өгчихсөн" гэж Сэүн хайнгадуухан хэлээд өндийв.
Чэёон толгой дохин "Цагийг сайхан өнгөрүүлээрэй. Ер нь бид гурав ч гэсэн одоо завгүй л дээ" гэсээр үсээ ардаа боох нь үзэгдэнэ.
Сэүн Жэнни хоёр тэндээсээ гараад зүгээр л гудамжаар алхаж явна. Жэнни ойрын үед гадуур гарч зугаалаагүй, Сэүн хэдэн хоногийн зайтайгаар гараг хооронд зорчин томилолтонд явсан юм. Ханхүүг төрснөөс хойш хоёулахнаа өнгөрөөсөн хугацаа хомс болохоор энэ өдрийг тэд тултал нь ашиглаж,дахин нэг дурсамжийг бүтээхийн тулд хичээж байв.
Хажуугаар зөрсөн хүн бүхэн тэдэнтэй мэндлэн,зургаа авхуулахыг хүсэх агаад тэр болгонд нь Сэүн эелдэгээр татгалзаж байлаа. Жэнни нөхрийнхөө үг,үйлдэл бүрийг ажиглан,өөрт өгсөн хувь тавиландаа талархах ажээ.
Тэд ойролцоох цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр очин суугаад тэнгэрийг ширтэнэ. Тэнгэр цэнхэр өнгөөр инээмсэглэн,цагаан өнгийг үүлнүүд тэнгэрт оршино. Нарны цацраг энд тэнд тусан илчээ түгээх ажээ. Нарнаас хурган модод зөөлөн сэрчигнэн найгана. Шувууд тэнгэрт дүүлэн жаргалтайяа үзэгдэнэ.
"Юу бодож байгаа юм?" хэмээн Жэнни Сэүнээс асуулаа.
Харин Сэүн багахан инээмсэглэв. "Чиний тухай,бидний тухай,бидний хүүгийн тухай,миний бүтээсэн,бүтээж байгаа бүх зүйлийг бодож байна"
"Хэцүү байна уу? Ядаргаатай санагдахгүй байна уу?"
"Үгүй ээ,бяцхан хүүгийнхээ инээж байгааг харах надад илүү урам өгдөг. Миний амьдралын утга учир чамайг хараад өшөө их хичээх хэрэгтэй гэж бодогддог. Залуудаа хичээвэл хөгшин болоод жаргана шүү дээ. Миний хийх ёстой зүйл болохоор гомдоллох эрх надад байхгүй"
Эмэгтэй хүн төрөхөөсөө л санаачилга,хариуцлагаа ухамсарлах чадвартай байдаг. Учир нь тэд биенээсээ нэг амийг салгадаг болохоор.
Харин эрэгтэй хүмүүс хэнэггүй,хариуцлага багатай байдаг авч аав болсныхаа дараа илүү зарчимч,санаачилгатай,хариуцлага үүрэх чадамжтай болдог билээ.
"Өлсөөд байна. Гэртээ очмоор байна. Хүүгээ санаад байна. Хүү рүүгээ явъя тэгэх үү?" гэж Жэнни уруулаа унжуулан,өхөөрдөм царай гаргах ажээ.
Сэүн түүний энэ үйлдэлд хайр нь гоожиж байв. "Тэгвэл гэртээ болзоцгооё"
-------------
А.Мишээл 2019.03.16💙
💙
💕🤣 🥰
💘
Advertisement
- In Serial19 Chapters
Titanomachy - A Mecha Pilot In Another World
As he waits for death in the ruins of a battlefield, mecha-pilot Pike is given a last chance at life - a new life, on a new world, one where Skill and magic reigns supreme. A world built on the gutted ruins of old technology, where ancient mechas become the foundations of new cities. Strange alien races, impossible odds, and endless war lie in his path.
8 141 - In Serial71 Chapters
The One Luna
Luna and his best friend Boni only wanted to play an upcoming MMORPG.But what happens when a System is introduced to Earth. Zombies spawn out of nowhere, beasts start to mutate, new races from a failed world appear out of nowhere.A new world where those who adapt the fastest will be rewarded. FIGHT. STRUGGLE. EVOLVE! Before you can even try to find out why these strange events have happened, you have to be strong enough to even survive in the first place and figure out what rules govern this new world!
8 208 - In Serial7 Chapters
Goblin+
Reincarnating into a goblin was not the plan. Being regarded as a "lesser being" by other races was not okay. Losing so many opportunities because he was green and ugly was not cool.It didn't matter though, he would rise above the masses. He would aim higher in this life, maybe be a king or perhaps even a god.After all, he was more than just a goblin. [aka Goblin+] ………………………….Join the mc in his rise to the top of the world. A LitRPG with the MC being reincarnated into to a goblin.
8 211 - In Serial6 Chapters
Understanding a cultivation world
A modern man armed with having read a few novels about cultivation is suddenly transmigrated to a cultivation world. He fights to both survive and thrive in this new archaic world full of arrogant young masters, demonic sects, and incredibly hostile wildlife. Note: In this story, I wanted to focus a lot more on what most novels skim past in regards to cultivation, namely the whole, spiritual growth aspect that seems to be entirely absent from the prosses of obtaining enlightenment the majority of the time, but the method of gaining cultivation. how it works, and what kind of world would develop around it are all things I wish to explore in this novel.
8 153 - In Serial54 Chapters
Perfect Storm
🚨Warning this book is VERY TOXIC 🚨2ND BOOK TO WHAT IS LOVE ?Love is never enough.
8 111 - In Serial23 Chapters
Save The Netherworld, Iruma-Kun!! || A WTDSIK Fanfiction
(This is a Welcome To Demon School, Iruma-Kun! Fanfiction)Iruma Suzuki. Age 8. Sold to a demon called Balam Shichiro because his parents wanted to be rich. Iruma hadn't had the best life with his original parents. From being arrested at just five because of them to nearly getting killed by a bear, he wished his luck would change. Then his parents sold him to a demon. Balam Shichiro. He thought he was dead, but Balam decides to take Iruma as his own son, raising him as a demon. Now, Iruma has more problems to deal with. From making sure nobody realized he was a human to trying to rank up, he had to do his best.Suddenly, a new villain arises in the demon world, and the Thirteen whose watched over the demon world for centuries, way longer than Iruma had been alive, start dissapearing, Now Iruma has to continue to rank up while also making sure his dad and his friends wasn't taken as well. Will Iruma be able to stay safe and rank up with his friends? Or will he be the next meal on the Demons plates?
8 64

