《Princess with blue eyes | completed》35. Сүүлт одны өдөр
Advertisement
Neptune гарагийн цагаар сүүлт одны өдөр эхлэлээ. Сүүлт одны өдөр гэдэг нь яадаг өдөр вэ гэвэл 50 жилд нэг удаа сүүлт од Neptune гарагт харагддаг байв. Энэ өдөр хурим хийж буй хосууд дээр сүүлт одны жижиг хэсэг бууж ирвээс тэдний хайр бат гэдгийг илэрхийлдэг аж. Энэ өдөр хурим хийсэн хос одоогоор хоёр л байх агаад тэдний нэгэн дээр ч сүүлт одны хэсэг бууж ирээгүйн улмаас тэдний хурим болоогүй гэдэг. Энэ өдөрт хамгийн их айж байгаагаар Жисүг нэрлэж, хамгийн итгэл төгс байгаагаар Сэүнийг тодотгож байна. Жисү сүүлт одны хэсэг бууж ирэхгүй бол тэдний хурим болохгүй гэж айж байгаа хэрэг. Харин Сэүн өөрийн хайранд итгэлтэй байх бөгөөд тэдний хувь тавилан аль хэдийн зурагдаж,бие биенээ олсон тул бүр ч итгэлтэйгээр энэ өдрийг сонгосон буй.
Эхний үйл ажиллагаа хааны ордонд тангараг өргөөд хаан хатан хоёрт өөрсдөө өрх тусгаарлаж буйгаа мэдэгдэн өвсний төгөлд тусгай үрээр ургуулсан өвснүүд дундах сарнай цэцгийг шатаах ёстой. Үүний дараагаар тэд хайрын сүйх тэргэнд суун ард иргэдтэйгээ мэндчилэн сүүлт од харагдах газарт буун сүүлт од ирэх хүртэл хүлээнэ...
Жэнни хуримын даашинзаа өмсөөд нүүрээ будуулахаар суулаа. Түүний нүүрийг Лиса будаж өгөхөөр болсон байв. Тэд хөгжилдөн,өмнө нь болсон бүх зүйлээ эргэн ярилцах үед гаднаас Жисү Чэёон хоёр өөрсдийн болон Лисагийн даашинзыг барьсаар орж ирэх нь тэр. Жэнни албан ёсоор тэднийгээ өөрийн гэрч болгосон юм.
Лиса даашинзаа хараад ихэд баярлаж байв. "Жэнни! Энэ ч ёстой галзуу юмаа" гээд өөрийн өмсөх даашинзаа өөртөө тааруулан барилаа.
Тэднийг ийн бэлэн болж байх зуурт Эксогийн өрөөнд баахан том том хүмүүс ийш тийш холхилдон өөрсдийн хувцсыг энд тэндээс хайн явна. Эксод том өрөө гаргаж өгсөн байхад хүртэл өрөөнд зай алга. Сэүн бүх зүйлээ бэлэн болгосон тул буйдан дээр суугаад тэднийг ажиглаж байх ажээ.
"Хүүе ээ! Миний зангиаг харсан хүн байна уу?" хэмээн Тау асуухад Сэүн буйдангийн доошоо заав. "Өө,баярлалаа. Энд байсан байж"
"БЭКХЁН! ДУУТАЙ ФЛАШ ХААНА БАЙНА?" гэж Чанёолыг хашхирахад Сэүн цочиж, гараа зүрхэн дээрээ тавив.
"ЧАН АХАА,ТАНЫ ӨМДНИЙ ХАЛААСАНД БИ ТҮРҮҮН ХИЙСЭН ШТ"
Сэүн ийн хашхираад нүдээ эргэлдүүллээ. Бүгд л боломжийн насыг насалсан. Одоог хүртэл жаахан хүүхэд шиг хэвээр. Сэүн тэднийг орхин өрөөнөөс гарлаа. Тэр том танхимд бас бус зүйлсийг бэлдэх хүмүүсийг харчхаад эргэх замдаа Артур хаантай таарав. Тэд том тагт дээр ирэхэд иргэд тагтны доор цуглаж эхлэжээ. Ордонд тоотой хэдэн иргэд мөн зочдыг оруулах бол үлдсэн иргэд хуримыг ордны гадна талбайн том дэлгэцээр үзэх юм.
"Сандарч байна уу?" хэмээн Артур хаан асуусанд Сэүн хэсэг өөрийгөө сонсон чимээгүй байв. Тэгээд удалгүй толгойгоо бага зэрэг дохилоо.
"Жаахан л. Сүүлт одны хэсэг бууж ирэхгүй бол Жэннигийн урам хугарч,би өөрийгөө хараах байх. Бидний хайр тийм ч их биш юм байна гэх бодол төрөөд харж ч чадахгүй байхвий гэхээс л жаахан эмээж байна" гэж чин сэтгэлээ Артур хаанд хүүрнэсэн нь энэ байв. Түүний итгэл төгс байдалд хязгаар гэж байдаг юм байна. Айх айдас гэж харагдана. Хүссэнээр нь болохгүйн цагт надаас явчихвий дээ гэсэндээ айж байна.
Advertisement
"Чи өөртөө итгэлтэй байсан. Би чамаар ямагт бахархдаг. Нэг л өдөр хүрч ирээд миний,бидний аврагч болсон. Миний өөрийн гараар өсгөж чадаагүй охиныг надаас илүү ихээр хайрладаг. Миний хүргэн,бусдын хаан, охины минь түшиг болж байгаа чамд би маш ихээр талархаж явдаг. Битгий л гомдоогоорой. Нүднээс нь гунигийн бус баярын нулимс унагаарай. Миний ганц охин,чиний хайртай бүсгүй нуруун дээрээ хүнд ачаа тээж төрсөн. Харин одоо та хоёрын хайр ямар агууг хэлье. Чиний хайр агуу байх шалтгаан нь чиний нүд. Чи миний охиныг хайрын харцаар хардаг. Тэр өдрүүдэд алхам ч холдоогүй,үргэлж ширтэж байсан. Дараагийнх нь инээмсэглэл. Түүнийг хараад чи инээмсэглэдэг. Ертөнцийн бүх аз жаргалыг ганцхан хоромд харж байгаа мэтээр инээдэг. Чиний нүд хайр харуулдаг бол чиний бүх эд эрхтэн түүнийг хамгаалах гэдэг. Өөрийгөө бүү мохоо. Чиний зүрхэнд хайр байна"
Артур хаан ч мөн өөрийн сэтгэл зүрхэн дэх үгсээ шивнээд зөрөн явлаа. Сэүн инээж байв.
Миний зүрхэнд хайр байна.
Удалгүй хуримын ёслол эхлэлээ гэсэн бүрээ орон даяар дуугарч ордон руу иргэдийг оруулж эхлэлээ. Жэнни болон охид хамт зургаа авхуулж дуусаад хамт тэврэлдэн зогсоно.
"Blackpink in your area!" хэмээн Жисү хэлсэнд тэд гайхав. Чэёон нүдээ томруулан "Би энийг хэдэн жилийн өмнө харж байсан"
"Blackpink. Хар болон ягаан. Бидний хүч хараар дүрслэгдэнэ. Харин бидний үзэсгэлэнгоог ягаан гэж тодотгоё. Бид одооноос гүнжийн дайчид бус Blackpink боллоо" хэмээн Жисүг хэлэхэд сүүлийн өгүүлбэрийг Чэёон давтаж хэллээ.
Тэд дэмжицгээж байв. Чэёон инээсээр "Би үнэхээр үүнийг хараад их гайхаж байснаа санаж байна. Тэгэхэд харсан анхны сайхан зүйл минь байсан юм. Та нар мэднэ дээ. Би ихэнхдээ надад болон ойр дотны хүнд тохиолдох муу зүйлсийг хардаг. Та нар миний амьдралд гарч ирсэн хамгийн том бэлэг минь" гээд дээшээ харан нулимсаа тогтоох гэж хичээнэ.
"Битгий уйлаа Чэе. Бид бүгд бие биедээ хайртай. Тийм болохоор ирээдүйн бид илүү дотно,илүү хөөрхөн,илүү хүчирхэг болох болно. Та нар ёстой тэнэг шүү. Тэнэг мөртлөө өхөөрдөм" хэмээн Лиса хараад Чэёоны хацарнаас чимхэх нь тэр.
"Еүүхүү, би юунаас хоцорчихов?" гэх дуу гарахад тэд эргэн хараад "АИРИН!"
Охид Аириныг ирсэнд баяртай байв. Бараг л охидын хамгийн дотны эгч нь болсон Аирин дүүгийнхээ хуриманд ирэхгүй байж чадсангүй. Аириныг орж ирээд удаагүй байтал Жэннигийн ээж орж ирэн Жэнниг шавдуулж эхэллээ. Танхимд аль хэдийнээ зочид цуглан,Сэүнийг орох дөхснийг хэлээд,хөтлөн авч гарлаа. Сүйт бүсгүйн гэрчүүд,Аирин нар өөр шатаар буун өөрсдийн байрандаа очиж зогсов.
Танхим дотор ойролцоогоор 500 орчим иргэд болон хааны зочид байх ажээ. Хөтлөгч залуу Сэүнийг орж ирэхийг хэлээд инээмсэглэн зогсоно.
Сэүн ихэмсэг төрхөө гаргасаар орж ирэх агаад танхимд байх охид бүсгүйчүүд дуу алдах ажээ. Эксогийнхон тэрний алхаж байгааг хараад золтой л чанга инээчихсэнгүй. Тэгэхээр тэдний бага дүү хуримаа хийж байна.
"За,баярлалаа. Сайхан алхалт байлаа. Харин одоо галактикийн хамгийн үзэсгэлэнт сүйт бүсгүй аавын хамтаар бэлэн болжээ. Түүнийг угтан авна уу" хэмээн хөтлөгч хэлсэнд Сэүн эргэн харж зогсоод хаалга онгойхыг хүлээлээ.
Advertisement
Хаалга онгойход Жэнни бус нэгэн үйлчлэгч эмэгтэй сандран гүйсээр "ГҮНЖИЙГ ХУЛГАЙЛЧИХЛАА. ХАТНЫ ДҮРД ХУВИРСАН АРААТАН БАЙНА. ГҮНЖ ҮХЭХ НЬ" хэмээн орилов. Сэүний нүд томрон хамгийн түрүүнд танхимаас гүйн гарах нь тэр.
||Зааз,тоглосон юмаа🤣||
Хаалга онгойн Жэнни Артур хаанаас сугадан зөөлөн алхана. Артур хаан охиноо ямар үзэсгэлэнтэйг бишрээд ханасангүй. Тэр дотроо ээж шигээ үзэсгэлэнтэй юм хэмээн бодож өөрийн хатан руугаа харах агаад хатан охиноо хараад нулимс нь цийлэгнэн,жижигхэн алчуураар нүдээ хөнгөхөн арчих нь үзэгдэнэ.
Урт хормойтой даашинзандаа түүртэлгүй алхсаар Сэүнийг урд ирэн зогсоход Сэүн Артур хаанд ёслов. Артур хаан Жэннигийн гарыг аван Сэүнд атгууллаа. Хөтлөгч тэднээр хуримын тангарагийг уншуулан,бие биенээс нь "тиймээ,зөвшөөрч байна" гэх үгийг сонсож байлаа.
"Бидэнд хосын бөгжийг авчирч өгнө үү" гэхэд том танхимын таазнаас Аирин сүрлэг далавчаа гарган эргэлдэн ниссээр газардаж,түүний далавч хамгийн эхэнд Сэүнд бөгжийг өгөхөд Сэүн Жэннигийн зүүн гарын ядам хуруунд зүүж өгөв гэнэ. Дараа нь Жэнни бөгжийг Аирины далавчнаас авч Сэүний баруун гарын ядам хуруунд эвлэгхэнээр зүүж өглөө.
Танхим дахь ёслол дуусч тэд өвсний төгөлд хүрэлцэн ирлээ. Тэнд маш олон шатсан гэх ул мөрийг үлдээсэн хараар харагдах дүрснүүд үзэгдэнэ. Харин тэдний зүглэж буй газар хамгийн онцгой нь байв. Шилэн хүлэмжинд ургуулсан өвснүүд болон голд нь ургасан ганц сарнай. Тэд үүнийг хамтдаа хийнэ. Цугтаа асаах модны үзүүрээс барин галыг асааж,сарнайн зүг чиглүүлэхэд зүрхэн хэлбэрт өвснүүд дүрэлзэн асаад хормын дотор шатаж дуусахыг харсан зочид болон гадаа дэлгэцээр үзэн байх иргэд алга ташина.
"Би чамд хайртай,Ким Жэнни" хэмээгээд Сэүн Жэннигийн уруул дээр үнсэв.
Ордноос гараад гадна цугласан иргэдтэй мэндэлсээр тэд хайрын сүйх тэрэгний хажууд ирлээ. Сэүн Жэннигийн нэг гараараа гарнаас нь барин,нөгөө гараараа даашинзных нь хормойг дээш өргөхөд туслан сүйх тэргэнд суулгав. Сүйх тэрэг тэнгэрт дүүлэн нисэж,Neptune гарагийн дээгүүр эргэлдэнэ. Иргэд дор бүрээ өөрийн хүчийг тэнгэр нисгэж,маш олон салхи,ус,гал,шороо,гэрлийн тэмдэгнүүдийг хийж байв. 3500 жилийн өмнө энэ тэнгэрт хүүхдийн тоглоом бий болж байсан бол энэ өдөр Хаан Хатны 5 махбод хүч тэнгэрт гэрэлтэж байх ажээ.
...Neptune хотын төвд буугаад тэд EXO-д зориулан зассан тайзны урд сандал дээр Жэнни болон охид очин суулаа. Эксогийнхон тайзны ард бужигнаж байхыг ч мэдэхгүй баярлан суух иргэд тэднийг тэсэн ядан хүлээж байв.
"I CAN'T BELIEVE~"
Харанхуй болж буй энэ үдэш Бэкхёны хоолой ертөнц даяар тарлаа. Тайзны урдуур татсан том хөшиг доош буухад EXO гарч ирэв. Бүгд хослолоор жигдэрч,үсний засалт,нүүрэн дэх инээмсэглэл гээд бүгд сэтгэл татам байх аж.
/Лухан,Крис хоёртой хослолтой зураг олж чадсангүй ээ. Уучлаарай🙏/
Тал талаас гэрэл тэдэн дээр тусаж,тэдний хоолой бусдын сонорт хүрэхэд тэд буцан амьдарч байгаагаа мэдэрч эхлэж байв. Өмнөх өмнөхөөсөө эрч хүчтэйгээр бүжиглэж,илүү ихээр хүчирхэг бас дур булаам хоолойн өнгөнүүд сонсогдоно. Мөн энэ боломжийг олгосон Жэннид тэд хамгийн ихээр талархаж байх аж. Хэрэв тэр буцаан дуу хөгжмийг өгөөгүй байсан бол энэ ертөнц илүү уйтгартай болох байсан шүү дээ.
Гоёмсог байсан бүх зүйл намайг урхидах мэт холбогдоно
Тэр газар дахь ертөнцийн бүгд гэж мэдсэн
Давхцах амьсгал,хариулт хайгаад завгүй нүд,хатаж буй миний уруул
Дуусашгүй үргэлжлэх энэ зам бидний
Дахиад илүү хол,илүү хол бүдэг бадаг энэ замыг дагана
Runin' I'm runin',chasing the sun
Урт өдрийг
Run Run Run Run
Бүтээсэн зам бүрт эцэст нь төгсгөл байдгийг мэдлээ...
Exo-Oasis
Эцэст нь бид бүгдийн хүсэн хүлээсэн цаг мөч ирлээ. Neptune гарагт сүүлт од харагдаж эхлэхэд иргэд дор бүрнээ залбиран,ширтэнэ. Сүүлт од үзэсгэлэнтэй нь аргагүй харагдах агаад Сэүн Жэнниг улам бүр өөртөө ойртуулан гарнаас нь атгалаа. Хэдэн минут өнгөрсөн ч сүүлт од удаанаар алга болж эхлэх мөчид айдас гарч ирэх нь тэр.
Гуйя...бидний хайрыг батлаач.
Түүхэнд анх удаа сүүлт од эргэн ирлээ. Буцан эргэж дахин Neptune гарагийн дээгүүр үзэгдэх мөчид нэг хэсэг нь сүүлт одноос өөр зүг рүү явж,жижигхэн хэлтэрхий Сэүн болон Жэннигийн гаран дээр бууж ирэх нь тэр.
Анх удаа сүүлт од хоёр удаа үзэгдлээ.
Анх удаа сүүлт одны хэсэг хосын хайрыг бататгалаа.
Анх удаа сүүлт одны өдөр хурим хийсэн хосын хурим цуцлагдсангүй.
Тусгай хүмүүс ирэн тэдний гарнаас сүүлт одны хэсгийг авч жижигхэн шилэн хоргонд хийгээд авч явав.
"Бурхан минь,итгэж чадахгүй нь ээ. Бид...үнэхээр бие биедээ зориулагдсан байж" гэж Жэнни уйлах шахаж хэлэхэд Сэүн түүний энгэртээ тэврэв.
Сэүн Жэннигийн үсийг хөнгөхөн илж, "Надад итгэж байгаа биз? Чи л итгэж байвал,чи л ганцхан миний талд байвал бусад намайг буруушааж байсан ч надад хамаагүй байх болно. Өглөө босоход хамт,өдөр зугаалахад хамт,орой орондоо ороход хамт байх үед миний амьдрал хамгийн сайхан нь болно. Чиний энэ үзэсгэлэнтэй цэнхэр нүд намайг үргэлж ширтээсэй. Насан туршдаа хайрлаж,үүрдийн хайрыг хамтдаа бүтээцгээе Хатан Жэнни"
Жэннигийн сэтгэл ихэд хөдөлжээ. Хатан Жэнни гэж дуудсанд хүртэл баярлаж байв. "Насан туршдаа хайрлаж,үүрдийн хайрыг хамтдаа бүтээцгээе Хаан Сэүн. Түрүүн хэлсэн шигээ өвдсөн үед,хэцүү үед,жаргалтай байх үед,инээх үед үргэлж хамт байгаарай. Ойлгов уу?"
"Хайртай шүү Ким Жэнни"
"Би ч гэсэн хайртай шүү У Сэүн"
"ҮНСЭЛЦЭЭРЭЙ ҮНСЭЛЦЭЭРЭЙ. ГАШУУН БАЙНА,ЧИХЭРЛЭГ БАЙНА,АМТТАЙ БАЙНА" гэж Бэкхёныг хашхирах үед Сэүн Жэнни хоёр инээсээр бие биенийгээ ширтэнэ.
Хайрын харцаар...
Ийнхүү галактик шинэ хатан хаантай боллоо.
--------------------
А.Мишээл 2019.02.12💙
💙
💙
😭💙
Advertisement
- In Serial41 Chapters
A Dance of Poison and Curses
For Liliana Rose her family is absolute. Her loyalty is absolute, and if her mother or father demanded anything of her she'd give it to them without a thought. Yet in the end she realized how little she'd given to her family, and how she was nothing in comparison to her parents. To that end Liliana chose to leave her family behind, setting out on a journey to find her own value, and a way to help cement her own legacy. What she found was something beyond her imagination, and it would eventually lead to her discovering her own place within the Empire.
8 221 - In Serial22 Chapters
Sekai-Ryouri
The home to the best culinary school in the world also happens to be the home to some of the shadiest pasts within the world. Not every student present is the person they make themselves out to be, and some have their hands covered in dirt, if not literal blood. The newest transfer student, Arthur Roma, fights to stake his claim in the school, though many students, including his own dorm-mate and the school's best cook, Rena Koboko stand in the way of his success. Come see the story of Sekai-Ryouri. Follow a number of students' path to the top, while the school life around them starts to bare their ugly colors.
8 176 - In Serial31 Chapters
HUMAN IN TROLLS WORLD
Meet Melody, a human girl, who loves music than any human in the world. Being the popular Dj and singer, which she ended up getting a title known as the GEN-X or 'GENERATION-X'.However, Melody feel down because everyone treat her like a Princess instead treating her as herself or find someone to love. Find out in this story
8 156 - In Serial34 Chapters
The Ripper
Let's get one thing straight I'm no hero nor villain, I do what I want when I want. Eric Lycan is a 29 year old man who was born with extraordinary abilities. These abilities caused him to have a horrible childhood with so many people after him, key amongst them being the government. After years of running Eric is tired of it all and decides it is time he stops running, it is time he fought back after all he has nothing left to loose. Book 1 in the Next Gen Superverse
8 178 - In Serial54 Chapters
The untold story of the first wife
In ancient Times, we have heard about stories of kings who were in polygamous marriages. And certain movies have romanticised their life with second or last wife. But I feel they didn't exactly show the feelings and griefs of a first wife rather they were made villains. So I got a thought why don't I write a story by myself and write what I want to see and show that? So this is my first try in wattpad and tell me your views about the story.#1 in india#3 in Cheating#6 in heartbreak #8 in historicalfiction#7 in betrayal
8 156 - In Serial6 Chapters
It's Not Over
Matt and Jenna haven't been having a good relationship so far, with Matt touring so much and Jenna at home alone, she has no one since she was moved with Matt to London thinking it was going to be the best but turns out to be the worst. All matts lies start to pile onto him when he returns over the winter for three months off and she finds out his dirty little secrets.
8 159

