《Princess with blue eyes | completed》31. Уучлаарай
Advertisement
Артур хаан чамархайгаа барин нүдээ аниад сууж байтал гаднаас хэдэн хүн орж ирээд гүнж ирлээ хэмээн мэдэгдэв. Тэгээд хажууд нь сууж байсан хатан ухасхийн босож өрөөнөөс гарлаа. Бүтэн амьсгаа авч биеэ суллав. Хэдэн хоног охиндоо болон дайчдад санаа зовж олигтой ч унтаагүй билээ. Тэгээд нүдээ хэд нухлаж урдаа тавьсан цайнаасаа балгав.
Гэнэтхэн тэнд дайчид гарч ирэхэд хаан хөмсгөө зангидан гайхсаар харах ажээ. Тэдний дунд хэдэн мянган жил уулзаагүй ах нь байсан нилээдгүй балмагдах нь тэр. Тэгээд удаанаар босож ахыгаа харан хэлэх үггүй боллоо. Эксо дайчид бүгд Артур хаанд бөхийн ёслож, хойш болон зогслоо. Сетен хааны хажууд Сэүн нуруугаа үүрэн зогсоно. Сэүн хурдхан хааны өрөөнөөс гарахын түүс болж,уруулаа зууж байв.
"Ах аа"
Сетен хаан дүүгээсээ харц буруулав. Харин удалгүй тэрний харц ширүүн болоод чанга чанга инээсээр ийш тийшээ харж байлаа. Сетен хаан дүүгийнхээ хажуугаар зөрөөд өөрийнх нь сууж байсан том сандал дээр очиж суулаа. Артур хаан төдийгүй тэнд байгаа бүх хүн гайхаж байв.
"Дүү минь,уулзалгүй удлаа. Миний хаан ширээг авсан чамд их сайхан байгаа байх даа. Царай чинь гэрэлтэж байна. Одоо хараал устсан уу? Чиний охины нүд их үзэсгэлэнтэй юм билээ. Ухаад авчихмаар" гээд духаараа харахад Артур хаан хөмхийгөө зуун удаанаар алхсаар түүний хажууд очин зогсож мөрнөөс нь чанга атгав.
Тэгээд гарных нь алга цэнхэр өнгийн туяа гаргаж, Сетен хааны толгой дээрх титмийг зөөлөн авлаа. Титэм өөрөөсөө хар утаа ялгаруулж барихын эцэсгүй болтол халж эхлэлээ. Сетен хааны нүд талимаарсан байх агаад удаанаар цавчилна.
"Ах аа, наашаа хар. Би Артур байна" гэж зөөлөн дуугаар Артур хаан дуугарахад Сетен дүү рүүгээ харав. Тэгэхдээ мөн л адил харц бурууллаа.
"Би энийг устгана. Тэгээд та энэ хараалаас чөлөөлөгдөнө. Анх орж ирэхэд чинь л биеэр чинь дүүрэн энэ титэмний хүч байгааг мэдэрлээ. Яг одоо энийг устга-"
Сетен чангаар дуугарав. "Үгүй ээ"
"Яагаад?"
"Намайг ч бас хороо. Би чиний охиныг хорьсон. Ал гэж тушаасан. Хүүгийнхээ амьдралыг там болгосон. Эхнэрээ өөрийн гараар үхэл рүү нь түлхчихсэн. Би бол мангас. НАМАЙГ АЛ. АРТУР НАМАЙГ АЛААЧ. ГУЙЯ НАМАЙГ АЛААД ӨГӨӨЧ" гээд уйлж эхлэхэд Артур ахынхаа гараас атгав.
Advertisement
"Уучлаарай ах аа. Би чадахгүй"
"Бид эхийн сүүгээр өссөн. Сүү цагаан байдаг шиг цус гаргалгүй намайг алж өгөөч. Энэ орчлонд хоёр нар байдаггүйн адилаар энэ гарагт хоёр хаан байх ёсгүй. Өчүүхэн би чиний энэ их мэдлэг,ёс суртахууныг хэзээ ч сурахгүй. Би хэзээ ч хаан болж чадахгүй. Аавын зөв байсан. Би анхнаасаа л хаан болох гэж төрөөгүй. Хаан болох байсан бол энэ хөл эрүүл байх байсан. Хувь тавилан намайг биш чамайг сонгосон. Надгүйгээр амьдарч байсан шигээ амьдар. Намайг бүр мөсөн март. Би бол тоос. Хоромхон зуурт оршдог тоос. Ахыгаа уучлаарай,дүү минь"хэмээн өчихөд Артур хааны нүдэнд сувдан нулимс үзэгдэнэ.
Сэүн урт танхимаар хурдтай гүйнэ. Араас нь ах нар ч бас хурдлан гүйцгээнэ. Нэгэн том хаалганы өмнө ирэн зогсоход Лиса хана даган сууж,Чэёон өвдгөө тэврэн суужээ. Харин Жисү нүдээ анин зогсож байлаа. Харах харц,үйл хөдлөл гээд бүгд хоосон. Сэүн удаанаар алхсаар юу болсныг асуулаа.
"Хатан дотор байгаа. Хаан хаана байна? Тэд биеийн байдал хүнд байна гэсэн" хэмээн Аиринийг хэлэхэд Сэүн чимээгүй болон нүдээ гараараа дарлаа.
Гуйя,битгий надаас яваарай. Гуйж байна Жэнни.
Тэд бүгд шороо тоос болсон хувцсаа сольцгоохоор явахад Сэүн л хаалганы гадна үлдэв. Хэдий бага хугацаанд хамт байсан ч дурсах дурсамж тэдэнд их байлаа. Тархин дахь бүхнээ эхнээс нь бичлэг аятай харна. Тэгээд гарын алгандаа Жэннигийн хүчнүүдийг гаргаж ирэв. Ус,Гал,Шороо,Гэрэл.
Тэр таван махбод бүхий хүчнүүд нэг дор цугларч болдгийг мэдэх болов уу?
Тэр өөрийг нь аврахын тулд Сэүнийг өөртөө байж боломгүй их хүчийг гаргаж араатанг дарсныг анзаарах болов уу?
Тэр өөрийнх нь төлөө бүхнийг хийхэд бэлэн байгааг харж чадах болов уу?
Сэүнийг хаалганых нь гадна юуг ч үл анзаарч,бурханд залбиран сууж байгааг хэзээ нэг өдөр мэднэ тийм биз?
Сэүн Жэннид маш хурдан дурлаж,хамгаас их хайртайг анзаарах байх тийм үү?
Хаалга онгойн нэгэн шидтэн гарч ирэхэд хатны хашхирах дуу сонсогдов. Сэүн айж эхлэлээ. Өнөөх хүн Сэүнд бөхийн ёслочихоод ам нь эвлэхгүй хэсэг зогсов.
Advertisement
"Хаантан минь намайг уучлаарай. Бид гүнжийг аварч чадсангүй. Их хүнд шархадсан байна. Өршөөж хайрла!"хэмээн тэр эцэст нь хэлэхэд Сэүний амьсгаа давхцаж нүдээ анилаа. Тэгээд хэдэн сарын өмнө оньсгон ойд зүүд бодит болгогч энэ үйл явдлыг харуулж байсныг саналаа.
"ҮГҮЙ ЭЭ! НАМАЙГ БИТГИЙ ХААН ГЭЖ ДУУД. БИ ХААН БОЛМООРГҮЙ БАЙНА. БИ ТЭР ХАРААЛ ИДСЭН ХААН ЧИНЬ БИШ! ХАТАНГҮЙ ХААН ГЭЖ ХААНА БАЙСАН ЮМ. ТЭР ҮХЭЭГҮЙ. ҮГҮЙ!" гээд чангаар орилон өнөөх өрөө рүү ороход хатан Жэннигийн хажууд ухаан алдаад уначихсан,нэг хүн түүнийг өргөн гарлаа.
Сэүн удаанаар түүн рүү ойртвоос мэдрэгддэг тэр их энерги үгүй болжээ.
"Уучлаарай, тэнэг намайг уучлаарай. Эргээд ирээч дээ гуйя. Дахиж чамайг ганцааранг чинь үлдээхгүй. Үргэлж хажуудаа авч явж байна. Үнэн шүү. Буцаад ир л дээ. Намайг битгий уйлуулаач дээ. Гуйж байна. Тэр үед энэ удаа уйлаад дахиж битгий уйл гэж хэлсэн биз дээ? Одоо чи намайг уйлуулаад байна. Босож ирээд намайг тэвэр,үнс. Би чиний бүх зүйлд хайртай. Ганц ширхэг үс байсан ч хамаагүй би нандигнана. Чамтай байсан хэдэн хором хүртэл миний аз жаргалын хэмжүүр. Гуйя буцаад ирээч дээ. Гуйж байна Жэнни" хэмээн гүнжийг хөрсөн гарыг атгаж,хар үсийг нь зөөлөн илээд бүр илүү цурхиран уйллаа.
Эр хүн уйлах ёсгүй юм гэнэ лээ. Тэр үед үнэхээр өрөвдөлтэй харагддаг. Хэрэв уйлж байвал түүнд уйлахаас өөр сонголт үгүй байж.
Хаан гүнжийг амьсгал хураачихлаа гэх үгийг сонсоод ухаан мэдрэлгүй гүйсээр хаалга саван орж ирлээ. Бяцхан охин нь амь тавьж байхад тэр хаана байгаа вэ?
"Миний охин, миний охин. Ааваараа битгий тогло л доо. Миний бяцхан үр их тоглоомтой юмаа даа. Аав нь чамд хууртахгүй шүү. Битгий ингэж тоглоод бай л даа. Аавынхаа төлөө гээд ертөнцийг бүтэн тойрч,ааваа зүгээр үү гээд өдөр бүр асуудаг охиноо ийм хурдан явуулчихаж чадахгүй. Уучлаарай. Аавыгаа өршөөгөөрэй. Мөлхөх үед,алхах үед,ярих үед,дуулах үед,бүх мөчүүдэд би чамтайгаа хамт байж чадаагүй. Миний буруу. Тэр ердөө чамайг л хамгаалах гэсэн бамбай. Миний охин. Миний өхөөрдөм үр"
Уйлж байна,миний төлөө.
Харамсаж байна,миний төлөө.
Гашуудаж байна,миний төлөө.
Инээгээрэй,миний төлөө
Жаргалтай бай,миний төлөө
Амьдар,миний өмнөөс...
Advertisement
- In Serial44 Chapters
Avatar: Awakened Gamer
This is the story of a man who transmigrated into the Avatar world as Sokka with a Gamer Interface. The Main Character will be smart. So no Shounen protagonist power-ups with no logic. **Disclaimers** -All copyrighted content is the property of its respective owner(s)
8 462 - In Serial53 Chapters
The Trials of The Fallen Paladin
Reincarnated into a fantastical world as a child on the edge of death, Klarric Tembleson gained new life when the goddess Aggard saved him by gifting a divine blessing. Since that moment, he had only one goal in life: to repay her by becoming her Sword. Betrayed by rivals jealous of the blessings he received, the Paladin Order, whom he devoted his life to, almost excommunicated Klarric. Saved by an unlikely source he must learn to rely upon new companions, all of whom have conflicting ambitions. Surrounded by dire conflict, Klarric must learn to find a new path in which to live and fulfil his goal. A single man controls the fate of the world in the world of The Trials of The Fallen Paladin.
8 196 - In Serial35 Chapters
This Onii-chan got Summoned to a Diffferent World
Shu Shikure, 17 years old NEET is a brother of twins, Amano Shikure and Amane Shikure. He is a overprotective big brother that love and care about his sisters more than everything. On a certain night, magic circle appears in his sisters room. His sisters were supposed to get summoned to another world, but Shu's Onii-chan instinct couldn't allow that to happen. So he instead was summoned when he jumped in and pushed his sisters away.Since he wasn't the targeted Hero, God didn't go easy on him. Watch how he adventures the new world and resist God's trick and trap to get back to his dear sisters.
8 138 - In Serial14 Chapters
Blinker
Just another typical reincarnation story where the protagonist gets sent to an RPG game-like world and tries his best to survive.
8 114 - In Serial51 Chapters
Harry Potter and the Shadow of the Dark Lord
In a twist of fate, Harry Potter finds himself saved from the killing curse by a charm that gave him memories from a man from another world. A man who knew about wizards and magic before he did, and holds the secrets of his world in his head. He grows up with the talent of a grown wizard, the love of a mother, and the many mysteries of the wizarding world hidden within a voice that was ever present in his mind. But his world turns on it’s head as he discovers that the other owner of the voice was Lord Voldemort himself, and he now had all the knowledge he needed to enslave the entire wizarding world. Fated friends became sworn enemies and destined enemies became inseparable friends. Join Harry in this new world under the shadow of the dark lord. Join my discord server to give me some ideas about the fanfic - https://discord.gg/bJagK5B7ut I do not own Harry Potter. Full credits go to the owner. Authors : Evolvingyanjing DemonsDescent
8 233 - In Serial32 Chapters
Wanna Join a Band? (TodoBakuDeku)
Izuku Midoriya was a college student, just trying to get his teaching degree. He had been living in the sam duplex house for a year now and hadn't had any problems with the elderly woman who lived below him. She was a quiet and lovely neighbor. Until she died. Sike, I'm not that terrible guys. She just got put into an assisted living thing. Which meant the bottom floor was up for rent and it didn't take long for Izuku's landlord to find a new tenant, or tenants. Katsuki Bakugou and Shoto Todoroki were the two guys that moved in below Izuku. They were also in a band. A very loud band. Izuku was close to going crazy with all the noise he now had to live with and the two wouldn't quiet down, even after he asked, multiple times. Eventually, Izuku listens to them practice so much, one of their songs gets stuck in his head. He takes out the trash, not even realizing that he was singing it softly to himself. Until the two boys hear him. ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~Izuku threw the bag into the dumpster on the side of the house, softly singing the lyrics that were now stuck in his head. "Hey, that's our song." A voice said from behind him. Izuku snapped his attention to the two guys sitting on the stairs of his front door. "It's stuck in my head because neither of you seem to have common courtesy to practice somewhere else." Izuku snapped back, not wanting to deal with either of the arrogant males.Shoto seemed unfazed by his attitude. "You've got a nice voice." He mused. Izuku eyed him suspiciously, not trusting his compliment. "Thanks I guess." He muttered. "Wanna join a band?"
8 134

