《Princess with blue eyes | completed》30. Амь гуй!
Advertisement
Гурав хуваагдсан дайчид Сетен хааны ордны ойролцоо бүгд уулзалдав.Тэд бүгд чамгүй хол,бартааг давж энд ирсэн билээ. Тэд Сэүнийг биедээ хэд хэдэн жижигхэн шарх авсныг хараад юу болсныг асуухад Бэкхён тэдэнд яг л үлгэр ярьж байгаа мэт ярих ажээ.
"Одоо болно оо, орцгооё" хэмээн тушаал буулгаад Сэүн дайчдаа дагуулсаар хааны ордны том хаалганы урд ирэн зогсов. Тэгээд тэднийг харсан даруйдаа хамгаалагч нь зэвсгээ тэдэн рүү тулгалаа.
Тэд гараа өргөхөд Сэүн "Сетен хаантай уулзах гэж ирлээ. Хатангаа авмаар байна гэж дамжуул" гэхэд хамгаалагч нь бие бие рүүгээ хараад тэдний хойноос хутга биед нь ойртуулан тулгасаар хаалга руу оруулах нь тэр.
"Ингэхэд Каи та нар яаж хатан луунаас зугтав?"
Каи хачин гэгч нь инээмсэглэв. Тэгээд Лисаг ёвроход Лиса төв царай гаргалаа. Каи хөмсгөө хөдөлгөснөө "Юу ингэсэн юмаа хө. Хатанд 6 толгойтой хөх байсан юм. Тэд нарынх нь толгойг таслатал үхэтхийн унаад тэгээд бид нар энд байна цараааан" гээд чанга чанга инээлээ. Тэгтэл Лиса тэрний толгойг дэлсээд авав.
"Юу ярих гээд юу яриад байна аа айн? Зүгээр Чэёоны хэлснээр нөгөө зүгт гүйгээд энд ирээ биз дээ!" гээд ууртайхан шиг хэлэхэд Каи худлаа баахан инээгээд "Өө тийм байсан юм уу? Би зүүдлэсэн юм шиг байна"
Тэд явсаар дахин нэг том хаалганы өмнө тулж ирэхэд хачин царайтай нэг хүн тэднийг угтсан юм. Энэ ертөнцийн юм бүгд хачин байх юмаа. Ан амьтан, хүн дүрстэн нь ч хамгийн адгийн төрөл гэмээр.
"Хаантан та нарыг биш ганц гүнжийн нөхрийг ор гэлээ" гээд өнөө хүн хачин сөөнгө гэмээр хоолойгоор хүүрнэв.
Сэүнийг ганцааранг нь оруулах буруу мэт мэдрэмж төрж, тэд болдог бол дайраад ормоор санагдана. Гэхдээ хэрэв тийм үйлдэл гаргавал энд яаж ирсэн нь хий хоосон зүтгэл болох биз. Тэд Сэүнийг хаалгаар орж байгааг л харж үлдсэн билээ...
Сэүн явсаар Сетен хааны сууж байгаа сэнтийнх нь чанх урд ирэн зогслоо. Сетен хаан дулаахан харцтай хүн байх агаад хажууд нь зогсох нэгэн хэрцгий гэхэд дэндүү хэрцгий төрхтэй,тэрнийг бассан харцтай залуу зогсож байв. Тэр залуугийн нүд тэрний үл хүндэтгэж байгааг анзаарсан тул тэдэнд ямар нэгэн хүндэтгэл үзүүлсэнгүй.
Advertisement
"Шинэ хаан, тавтай морил" гээд Сетен хаан зөөлхөнөөр хэлэв. Тэгтэл Сэүн тэдний өөдөөс ямар ч нүүрний хувиралгүй ширтээд "Миний гүнж хаана байна? Яг одоо гаргаад ир!"
"Хүсэж байна уу?" Казар түүнийг ёжилсоор хэлэв.
Сэүн хариу хэлсэнгүй.
"Түүнийг дагуулж яваад,хайрт гүнжтэй нь уулзуул" хэмээн Казар хэлээд чанга чанга инээв.
Өөр нэгэн хүн гарч ирээд Сэүнийг дагуулан тэрхүү өрөөнөөс гарлаа. Сэүнийг гарч ирэхэд дайчид юу болсныг асуухад Сэүн үл хариу өгөв.
Тэгээд эргэж хараад Жэнни рүү дагуулж яваа хүнээс "Энэ хүмүүсийг дагуулж явж болох уу?" гэж асуухад тэр хэсэг чимээгүй байж байгаад толгой дохиод тэд хамтдаа Жэнниг авахаар явсан юм.
Их олон шатаар доош буух үед энэ газар доорх хонгил,шорон хэмээн тэд таамаглаж байв. Төмөр хаалгыг онгойлгох гэж нөгөө хүн том мөнгөн их нарийн хийцтэй түлхүүрээр ийш тийш нь эргүүлж байлаа.
Сэүний уур хүрч,гараа чанга гэгч нь атгав. "Та нар түүнийг энд хорио юу!"
Хэсэг хугацааны дараа өнөөх хаалга нүсэр дуу гаргасаар онгойход урдаас нь хамгийн аймшигтай дүр зураг угтсан билээ. Сэүн хамгийн түрүүнд Жэнни рүү гүйн түүнийг тэврэн авлаа.
Цусандаа хутгалдсан цонхийсон царай,хувцсыг нь юу ч үгүй урж,түүгээр нь зарим нэг биенийх нь хэсэг үзэгдэнэ. Цэнхэр нүд...түүний нүд хүрэнтэж,яс нь цаашаа оржээ. Яаж ч харсан түүнийг амьсгал хураасан байна хэмээн харагдаж байлаа.
"ТА НАР ТҮҮНИЙГ МИНЬ ЯАЧИХ НЬ ЭНЭ ВЭ? ЯАГААД ЯАГААД! ЯМАР Ч БУРУУГҮЙ ТҮҮНИЙГ МИНЬ ЯАЖ ИЙМ БОЛГОЖ ЧАДАВ АА! АЛНА ДАА АЛНА" хэмээн хашхирах Сэүнийг хараад ах нар нь цөм дээшээ Сетен хаан руу гүйлдсэн юм.
"Сэүн" гээд Жисү Сэүнийг нэг сэгсчээд "Хар даа, тэр амьсгалж байна. Бид түүнийг авч явлаа. Чи энэ ертөнцийг зүйл дуусга. Тэр зүгээр болно оо"
Үүнийг сонссон Сэүнд 1%-ийн боломж байгаа юм байна хэмээн бодогдож шууд тэднийг яв хэмээв. Харин тэднийг гараас өмнө Жэннигийн духан дээр үнсэж "Уучлаарай" гэж шивнэсэн билээ.
Аирин сүрлэг том далавчаа нуруунаасаа гарган ирж, тэднийг ордон руу авч явав.
Advertisement
---------
Хэзээ ч өөрчлөгдөж байгаагүй түүний нүдний өнгө час улаан болон будагджээ. Хамгаалж чадалгүй,бэртээчихсэн түүнийх нь дүр зураг нүднээс нь бус оюун санаанаас нь бодит болгон харагдаж байв. Яг энэ мөчид энэхүү зүйлийг хийсэн өст хааныг маш ихээр үзэн ядаж, хороохыг хүснэ.
Сэүн урдаас нь гарч ирэх бүхнийг хайр найргүй урдаасаа зайлуулж байв. Тэгээд өнөөх хаалганы өмнө ирээд зүгээр л нэвтлээд орчих нь тэр. Ийн орж ирсэн Сэүнийг ах нар нь хараад мэл гайхаж,цэл хөхрөв. Хаан ч мөн айж буй айдас нь биелэлээ олж байгааг харав гэнэ.
"Хэн түүнийг минь энд авчраад,зовоосон бэ? Хэн та нарыг надаас гүнжийг булаахыг зөвшөөрсөн юм айн? Та нарт тэрний мэдэрсэн бүхнийг хоёр,гурав бүр зуу дахин нугалж мэдрүүлье! НАДААС АМЬ ГУЙ,НОВШНУУДАА!" хэмээн Сэүнийг хорсолтой нь аргагүй хэлэхэд Казар хүзүүгээ дуугаргаад жуумалзав.
"ХЭЗЭЭ Ч ҮГҮЙ!"
Тэд бие биенийгээ зууран авахад Сэүн эхлэж түүний шанаадахад Казар хойш газар савагдан уналаа. Тэгээд босож ирээд уруулныхаа тэнд урсах цусаа гараараа шувтраад Сэүнийг өшиглөх гэхэд Сэүн өөрийг нь өшиглөх эрхийг түүнд өгсөнгүй бултав. Тэгтэл Казар инээд алдсаар гарныхаа үеийг дуугаргалаа.
"Эр хүн шиг үзье!" Сэүн ийн хэлээд гарнаасаа гал гаргаж ирэхэд Казарын нүд томрох нь тэр.
"Хүчээ нэгтгэчихсэн байжээ! Гүнж тэгээд л үхэхгүй байгаад байж. Хайр ч агуу юмаа!" гэхэд Сэүн толгой дохин жуумалзсаар өнөөх галаа Казар руу чиглүүлэв.
Казарын царайнд айдас тодроно. Түүний энэ үзэшгүй царай галнаас бий болсон юм. Тэгтэл дахин нэг удаа галаар наадуулах нь. Үүнийг азгүй гэдэг билүү?
Тэр гал түүнийг дахин галдахад тэр орь дуу гарган хашхирч,нүүрээ шаланд цохиж байв. Тэгвэл энэ гал унтарна гэж бодсон байх л даа. Сэүн түүний хажууд очин зогсоод ердөө гарын алгаа тэрэн рүү чиглүүлэхэд гал хормын дотор алга болов. Тэгээд Казарын урт үснээс зулгаан,өөр рүүгээ ойртуулах нь тэр.
"Галнаас айдаг бяцхан жаал байж яаж надаар оролдож яадав аа чи! Өвдөж байна уу? Өвддөг юм! Хорсож байна уу? Хорслоо гээд түүнийг өвдөлтийг гүйцэх үү! Үзэшгүй гэдэг үг чиний хамгийн тансаг үг байх тиймээ. Хэзээ ч надаас амь гуйхгүй гэсэн байх аа? Уг нь чамайг алахгүй байя гэж бодсон ч тэгж хэлсэн болохоор яалтай ч билээ дээ" гээд өрөвдөлтэй царай гаргаад дараа нь ёжилсон харцаар Казарыг ширтлээ.
"А-Амь ө-өршөө" хэмээн Казар гараа хавсрав.
Сэүн инээд алдсаар тэрнээс гараа хүчтэй гэгч нь авав. Үүнийг харсан ах нар нь хэлэх үггүй болсон байх ажээ.
"Эрхэм хүндэт Сетен хаан минь уучилж өршөө. Гэхдээ та бидэнтэй хамт явах боллоо. Би хүүд тань өөрийнхөө бяцхан хүчээ туршлаа. Тань дээр турших гэсэн ч нас намбыг тань бодоод Артур хаанд аваачиж өгье. Дүүгээ хэр Neptune гарагийг авч явааг аж. Тэгээд өөр дээрээ болон наад хараал идсэн тэнэг титэмдээ дүгнэлт хий!" гээд ширүүхэн хэлэхэд Сетен өөрийн байдлаа тавьсангүй. Сэнтийгээсээ удаан гэгч нь босож, дайчдыг урд очин зогсов.
Казар аавыгаа өрөвдөлтэй гэгч нь ширтэнэ. Үнэндээ аав нь түүний нүүрийг шатаачихсан билээ. Үгүй ээ аав нь биш...аавынх нь титэм...
"Каи бидэнд хүчээ харуулаач" гэхэд Каи хөмсгөө хөдөлгөөд хормын дотор бүгдийг нь ордон дотор,Артур хааны өмнө аваачлаа.
----------
Advertisement
- In Serial191 Chapters
MMORPG: I Can See Hidden Information
“In 2030, an anomaly transpired, and aliens invaded the earth! At this age where the world was about to be destroyed, the top talents of mankind gathered from all over the world to develop a holographic online game [Miracle]. All humans on earth would enter this game and battle against foreign invaders through holographic simulation. After Mike entered this game, he unexpectedly discovered that he could actually see all kinds of hidden information. “Elementary-class Alien Beast, Level: 1, Status: Frail…” “BOOS-class Alien Beast, Level: 10, Status: Excited…” “Leader-class Alien Beast, Level: 15, Status: Slacking. Will drop a piece of SS-grade weapon when killed…” “Old wooden crate with hidden SSS-grade equipment…” From then on, Mike used the system to quickly level up in [Miracle]. Gradually, when he looked back, he had become the world’s greatest existence!””
8 301 - In Serial21 Chapters
A Sorcerer's Footsteps
The mind maggots have hatched. Their little honey-coated silver tongues whispered sweet, sweet lovelies into their fleshy hosts. Only whispers though, only ever whispers and nothing more... To utter a single syllable just the tiniest bit too loud would surely frenzy their new homes, stopping them from performing their cattle-like tasks. Only one remained unnoticed by the charismatic boat flies that swarmed the lands, unseen by the eye's of nobles and peasants alike. An arcane apprentice, who mere months away from graduating to a fully-fledged magician of the empire. Without any idea as to why he was spared from the telepathic tongues of swarm, or even how they even came to be, he marches on. Forced to wander a world alone. Armed with nothing but a few spells, a gnawing feeling of hopelessness, and bushel of apples.
8 182 - In Serial14 Chapters
Infinity - Aria's Odyssey
Magic, Swords, Adventurers, Friends, Family, Prophecies, and the Meaning of Life. Everything that life holds, is everything that Aria will discover. A child of unique origin, Aria awakens to find herself in a ruined temple within a grove without any recollection. With little to no knowledge or common sense of the world around her, she begins her journey to find her purpose with the voice in her head to aid her in the world of Infinity. Will you come along?
8 88 - In Serial14 Chapters
Sistema de reacción multiversal
Aquí elegiremos al azar una serie, anime, películas ,cómic, videojuego para que reaccionen a los demás en el futuro pondré más historia de reacción relacionada a esta pero sin más preámbulo empezamos
8 198 - In Serial60 Chapters
The Tracking ✔
COMPLETED#11 Werewolf 1/20/19#2 Supernatural 2/9/19#53 Romance as 2/22/19JC Marshall does not want to be found.In the year 2020, the werewolf council has developed a tracking app where male werewolves can find their mate faster. At the age of fifteen, females are forced to create a profile with a small personality bio, their pack name, and one picture of their birthmark they have had since birth. It is believed and proved in many cases that the two mates share the same birthmark. In her unique case, JC's birthmark rest perfectly on her upper cheekbone, which she covers it easily with makeup and determination every day. What happens when her Alpha mate comes looking? What will JC do to make sure the life she planned stays perfect ?What lengths will she go to keep her dark secrets hidden?•••••••Reviews on first page !ALL RIGHTS RESERVED
8 94 - In Serial16 Chapters
[FIRST] Last One
Эгэл нэгнийг ч эгэлгүй болгож чадах тийм их хайрыг би чамаасаа л авсан юм шүү.
8 193

