《Princess with blue eyes | completed》27. ЗУГТААРАЙ!
Advertisement
Хотын төвийн захад маш том хана байсныг тэд анзаараагүйгээ хожим нь ухаарав. Тэнгэр баганадсан зузаан хананы цаана юу ч эс байж мэднэ. Эксо дайчид болон гүнжийн дайчдыг одоо Сэүн хамгаалж, дайчид бүгд хааныг хамгаалах ёстой. Сэүн гүнжийг хулгайлсан хүмүүсийг юу ч үгүй хөнөөнө гэж бодон зориг шулуудан явна. Тэдний хэн нь хаанд хананы цаадах ертөнц рүү явна хэмээн хэлээгүйн дээр өөр хэнд ч үг цухуйлгалгүй ордноос цувран гарцгаасан билээ.
Хананы наана ирэн зогсоход Жисү тэднийг түр зогсоогоод өөрийн судалсан бүхнээ хэлэхээр зэхлээ. "Эхлээд Хар ой байгаа. Тэр ой дотор юуг ч битгий бодоорой. Нас барсан хүн зэргийг бодох юм бол тэр хүний сүнс эсвэл хий үзэгдэл болон ирдэг. Ер нь бол онолын хувьд хүний бодлыг бодит болгодог газар гэсэн үг л дээ"гэсний дараагаар тэд бүгд толгой дохив.
"Хар ойн цаана юу байгаа юм?" гэж Каи асуухад Ружэ бага зэрэг инээмсэглэн "Тэрнээс ч аймар зүйл"
Жисү зүгээр л амандаа шившлэг уншсаны хананы завсар нүх гарч ирэв. Тэр нүх харанхуй байх нь Хар ой гэсний учрыг оллоо. Юу ч үл үзэгдэх хар ойн гүнд юу нуугдаж байгааг хэн ч мэдэшгүй нь.
"Болгоомжтой бас бие биетэйгээ ойр явна шүү" гэж Сэүн зарлиг буулгаад хамгийн түрүүнд нүх рүү оров.
Одоо л сэтгэл зүрхнээсээ хайрлаж байхад. Эцэст нь түүнд дурлаж байхад. Дахин нэг саад гарч ирээд надаас түүнийг булаагаад аваад явчихсан. Хэрэв тэр бүгдийг олвол юу ч үгүй болтол нь үнс болгоно гэдгээ өөрийн гараар тангараглая!
Хамгийн сүүлд Лухан нүх рүү орсон байх агаад айдас жихүүдэс хүрэм гүн хар өнгөт ой байх ажээ. Айдас нь биелэлээ олохвий хэмээн айн зүгээр л өөрийнхөө дуртай дууг аялан явна. Харин Лиса Каитай ойролцоо алхах бөгөөд хаанаас ч юм Жэнни гараад ирэх юм шиг санагдана.
Чэёон амандаа нэг зүйл үглэн явах ба хажууд нь Чанёол тэрнийг харан чухам юу гэж үглээд байгааг нь тааж ч чадахгүй байлаа. Уг нь Чэёоныг үлдээх гэсэн ч өөрөө явна гэж зүтгээд, ирээдүйг ч харна гээд дагаж ирсэн. Хар ойд орж ирсэн цагаасаа л амандаа үглэх нь тарни байх ажээ.
Advertisement
Хар ойн өнцөг булан бүрт зүрх савлуулам хачин дүрс бүхий бичиг, эвгүй байдалтай ургасан модод байх бөгөөд зарим модон дээр өөрийгөө бомилсон хүмүүсийн хүүр байх нь бүр ч жихүүдэс хүрэм юм.
Сэүн хамгийн урд нь тэднийг ахлан алхана. Харин хажууд нь Жисү болон Сухо, Бэкхён Чанёол Чэёон нар явж байлаа. Удаан алхсаар тэд Хар ойн гүнд иржээ. Илүү өтгөн манан татаж, хачин жигтэй дуу сонсогдож эхлэхэд Сэүн чимээгүй гэсэн дохио өгөөд том модны ард орон нуугдлаа. Чэёоны амьсгал давхцан Чанёолын гарнаас зуурах авахад бүгд Чэёон руу анхаарлаа хандуулах нь тэр.
"Хар ойн цаана Хатан луу байна. Бид буруу цагтаа ирчихэж. Тэр зулзагануудаа идэж байна шүү дээ. Бидний нэг нь гэмтэнэ. Жэннигийн хувцас энд тэнд тарчихсан байна" гээд чимээгүй болов. Чэёон өөрийгөө ч ойлгохгүй байв. Тэр холын зүйлийг хардаг мөртлөө Жэнниг алга болсныг харсан цагаас эхлээд ойрын зүйлүүдийг харж байгаагаа мэдэрч байх ажээ.
Гэнэтхэн газар хөдлөн, чихэнд нь хачин чимээ цуурайтахад бүгд чихээ гараараа дарлаа. Яг л хашхираан шиг. Модны цаанаас юм сүүдэгнэх үзэгдэн Сэүн Лэе хоёр илүү лавшруулан харахад айдас нэмэгдэв. Лэен ам хагас ангайн амьдралдаа харсан хамгийн хачин зүйл хэмээн бодож байх ажээ.
Тау үүнийг хараад гацаж түгдчин "Энэ сүнс үү" хэмээн шивэгнэхэд Лиса толгой сэгсэрлээ.
"Энэ Хар ойн сахиус. Хүний бодлыг бий болгогч чинь энэ шүү дээ" гээд Лиса чимээгүйхэн хэлэхэд Сахиус тэднийг чиглэн ирэх нь тэр.
Минсокын нүд томрон хурдан хурдан цавчилна. "Одоо яана аа? Наашаа ирээд байна шүү дээ. Ядаж байхад царай нь ямар заваан юм бэ? Аймшигийн киноны сүнснээс ч аймар юм" гээд бараг л чанга хэлчихэв. Үүний дараагаар Жундэ тэрний амыг дарсан бөгөөд энэ нь ойртсон байлаа.
Сахиус Сэүний царайнд тулан иржээ. Энэ бүхнээс үзэхэд яг л түүнийг алах гэж байгаа мэт харцтай Сэүнийг ширтэж байлаа. Сэүний харц аймшигтай ширүүн болж гарнаас нь хүчтэй гэрэл цацрав.э Бэкхён ч мөн хамжин гэрэл гаргахад Сахиус доош суун нүүрээ дарлаа. Мэдээж харанхуй газрын амьтан гэрэлээс айна шүү дээ. Хар ой бараг л тэр чигээрээ гэрэлтэх шиг болж байв.
Advertisement
"Явцгаая" Крисийг ийн хашхирахад тэд даган явлаа.
Ойн гүнээс амжилттай гарсан тэдэнд дахин нэг саад гарч ирнэ гэдгийг мэдсэн ч ийм хурдан гэж мэдсэнгүй. Яг урд нь аварга том луу хэдэн зуун зулзаганы хамтаар үүрэндээ аж төрж байсныг тэд олж харлаа.
/иймэрхүү луу шүү/
"Энэ яваа насандаа дэлхийгээс гараад их юм үзэх нь ээ!" хэмээн Чанёол луу өөд харан хэлэхэд Бэкхён ч мөн толгой дохив.
Харин гэнэт өнөө луу хүнгэнэтэл дуугарахад цөм цочиж, нуугдав. Луу үүрнээсээ гаран зулзагануудаа нэг нэгээр нь амаараа зуун зажилж эхлэх нь тэр. Тэдний ам ангайн хэн ч үл дуу гаргана. Амьтан хүртэл үр зулзагандаа хайртай гэдэг байтал энэ амьтан өөрөө идэж байна шүү дээ. Хөөрхийлөлтэй дуу гарган уйлагнах зулзагануудыг хажуунаас нь харахад сэтгэл сэртхийлгэм байх ажээ.
"Энэ юу вэ?" гээд Лэе тэдний урдаас даашинзны тасархай гаргаад ирэв. Сэүн түүнийг шүүрэн авч гарандаа атгаад хамартаа ойртуулахад Жэннигийн үнэр үнэртэв.
"Энэ...энэ гүнжийнх байна. Бид хурдлах хэрэгтэй" гэсээр хурдтай босоход тэд ч мөн даган бослоо. Гэтэл хурдтай босож байна гээд Каи хөлөө иртэй чулуу эсвэл модонд урчих нь тэр. Каин хөлийг даган цус урсахад Жисү хурдхан шиг цамцныхаа доороос уран боож орхилоо. "Бурхан минь! Хурдхан явцгаая. Хатан луу цусны үнэрийг тэр дорхноо олчих нь"
Гэвч энэ хэтэрхий оройтсон байв. Хатан луу тэднийг олж харсныг хэн ч анзаараагүй байсан юм.
"ХАРААЛ ИДЭГ! ЗУГТААРАЙ!" хэмээн Лухан орилоход Хатан луу тэдний ард зогсож байлаа...
-----------------
💫
🙏🙏🙏🙏🔥
Advertisement
- In Serial13 Chapters
The Twilight World
***Welcome, Heir of the Twilight World.*** These words delivered by a sudden blue window changed the life of Zach, a run-of-the-mill CS student about to graduate. His newly awakened power could have granted him infinite wealth. However, reality had other plans for him. After saving the life of his best friend, Zach discovers that the world is not as it seems. He enters a world where magic is commonplace. A world where traveling between dimensions to run an errand is another Monday, and mystical creatures are resources to be harvested. But this brand new world is also one of deception, violence, conspiracies, and hidden secrets. It's also lacking proper means of transportation. Will Zach survive his new environment? Will he discover the truth behind the origins of his power? Or will he fail in a horrible, yet somewhat hilarious way?
8 68 - In Serial11 Chapters
End of line
Emilie suffers from a devastating leukaemia with all the anxieties and fears associated with her condition.Her boyfriend, a dreamer and adventurer, comes every day to visit her in the hospital.She feels the end approaching and her strength abandons herEric gives her one last gift, a large geode from Tibet.This stone has a secret and a legend.For a short while he managed to make her dry her tears.After a miracle, the family reunited, they are about to radically change their lives because of Emilie's transformation into a beautiful red dragon. Happiness was at their doorstep but another event will make Emilie regret being still alive. Her mother has found the egg and the revenge of a red dragon is terrible.The poor little girl will have to learn what it means to be a dragon.Attention, unheard-of scenes of violence!
8 180 - In Serial65 Chapters
The Coffin Chronicles: Silver Blood
Benedict Blake always wanted to be a vampire. Then he became one. After years of obsession, Benedict finally found a vampire, but she refused to turn him. So, he took her blood and turned himself. But he did not become an ordinary vampire. Benedict was reborn as the first of his kind; the progenitor of a whole new vampire bloodline. The vampire community, however, is not fond of new things. Ancient vampires hunt him, some to eradicate him, and others to use him as a pawn in their own nefarious schemes. Alone beyond the veil of the paranormal, Benedict must master his new abilities and figure out who he can trust before being undead turns into being just plain dead. New chapters will be posted every Saturday.
8 238 - In Serial23 Chapters
World End My Life Start WEMLS
world end my life start or WEMLS It's the story of two friends that where studying when the world changed. What well happend to them? Will they survive? Stay as friends?
8 207 - In Serial4 Chapters
Hide and Seek
When the States are practically bored out of their mind, Hawaii has an idea! But can she stay focused on the game?
8 156 - In Serial20 Chapters
My Ruthless Mafia | TAEKOOK
Where Jeon Jungkook is mafia world, gang leader but not ruthless or cold but he show that side to the other people who are not close with him or who are his rivals but he just wanted to die since his family and his love killed by some rival he feel alone and anger inside his boby to take revenge and he don't want to live because he don't have any reason to live he feel like dying inside of his heart after death of his his family in his young age he feel Lifeless he have only one tgink to do take his revenge and go to his family and loveBut little de he know that his love is alive and Taehyung is a docter and very sweet docter who love kid so much and he also is 1 week pregnent with his husband but in shoting place his husband got died and now he is alone but not that alone he has his best friend who is treat him like his own brother Let see how there happy ending goes(gramitical mistakes)TopkookBottomtaeMpreg(no angst)Will be started on 1/April/2020 ✖ (SORRY I ALREDY HAVE STARTED THE STORY I COULD'NT STOP MYSELF)
8 91

