《Princess with blue eyes | completed》22. Сэүнд хэлэхгүй ээ
Advertisement
"ЯВААЧ! ЭНД ЮУ ХИЙЖ БАЙГАА ЮМ БЭ! ЧИ ШУУД ЯВАХ ЁСТОЙ БАЙСАН ЖЭННИ ЯВААЧ ДЭЭ ЗУГТ!" Сэүн Жэнниг хармагцаа хашхирах нь тэр.
Жэнни инээмсэглэв. Сэүнд зориулж. Жэнни хатан руу харан харцаа ширүүн болголоо.
Хатан инээвхийлэн, "Хүндэт гүнж та ирэв үү? Сонголтоо хийсэн л биз. Нэгийг нь сонго доо"
Жэнни тэдний харан, уур нь хүрч эхлэв. Тэдний царай сайнгүй харагдах агаад бүгд төмөр торонд сууцгаах ажээ. Сэүн Чэёон хоёр л хүлүүлсэн байв. Жэннигийн нүдний өнгө цэнхэр байсан бол хар болох нь бүгдийг нь гайхширууллаа. Нүдний өнгө нь хэзээ ч өөр өнгөтэй болж байгаагүй шүү дээ.
"Би Ervil сэлмийг сонгож байна!" гээд гараа сунгахад Жисү гарч ирэн сэлмийг гарт нь бариулав.
Хатан сэлмийг хараад айх ажээ. "Я-яаж? Хэн ч хаалгыг онгойлгох байтугай ойртож ч үзээгүй байхад та нар яаж авч чадав аа?" гээд царай нь илт барайгаад ирлээ.
Жэнни жуумалзан тэрний хувиралыг харна. Гэхдээ хатан ч мөчөөгөө өгсөнгүй. Өөр нэг урт сэлэм гаргаад ирэх нь тэр. Жэнни бүр ч их жуумалзав. Пистон тэрэнд сэлэмний эрдмийг заасны ач тус энд гарах нь. Хүч,шидтэй байхад сэлмээр яадаг байна гэж бодож байснаа эргэн санахдаа багшдаа баярлаж байлаа.
"Хоёр ялагч байж болохгүй учраас нэг мөсөн өөрт тустайгаар тулалдацгаая. Чи лусын дагина гэхдээ хөлтэй болж чадна. Би хүн учир энэ сүүл надад маш их саад болж байна" гэж учраа хэлж дуусаагүй байхад хатан урдаас нь дайрах нь тэр.
"Ширүүн байх чинь!" гэж уулга алдаад хүчээрээ дайрсан Хатныг хойш түлхэн унагав.
Хатан босож ирээд сэлмээ далайхад Жэннигийн нүд гүн хөх өнгөтэй болж хувираад хормын дотор бултан, түүний гарын бугалага хэсгийг зүсэж орхив. Хатан сэлэмийн хүчинд ориллоо. Зүсэх төдий орилож байгааг бодоход үнэхээр алж болох сэлэм байх нь. Тэр дахин Жэнни рүү дайрсан ч сэлмийг өөртөө ойртуулах боломж өгсөнгүй.
Харин эднийг тулалдахыг харсан Лиса эргэн төрхөндөө орохдоо цаг хугацааг зогсоосон юм. Тэр удаан гэгч нь хөдлөөд хажуудаа байсан лусын дагинасыг түлхэн хана руу шахах ажээ. Хүрэх тоолондоо ярвайн тэдний хүйтэн арьсыг үзэн ядаж байв. Тэгээд торонд байгаа залуусыг бүгдийг нь гаргахад Чэёон л ганцаараа тэрнийг ажиглан сууж байлаа.
Advertisement
"Ёооё! Чэёон цочих гэж. Уг нь бүгдийг нь хамруулсан юмсан" гэхэд Чэёон муухан инээлээ.
Лиса тэрний хажууд очин хүлээсийг нь тайлаад энгэртээ тэвэрлээ. "Их айсан уу? уучлаарай. Боломжийг хүлээж байлаа шүү дээ. За босож гүнждээ туслацгаая"
Хамгийн сүүлд Сэүнийг хүлээсийг тайлаад бүхнийг хэвэнд нь оруулахад Таугаас бусад нь илт гайхаж байлаа.
Жисү тэдэн дээр ирээд гаднаас орж ирэх лусын дагинасыг яаж зохицуулах талаар бодож байлаа.
Бэкхён "Тэд нар залууст дуртай гээ биз дээ. Бид нар хөлтэй байсан ч болоосой" гэхэд Жисү ч адилхан санаа алдлаа.
"Гараг сөнөх үеэр энэ сүүлтэйгээ л яваад байх юм уу? Хатан үхэхээр хэн бидэнд өнөөх юмаа цацаж өгөх болж байна аа?" Крис духаа үрчийлгэсээр асуулаа.
"Левийн уусмалтай Нацороксидыг нэмээд тэр цацлага гарах болно. Хэрэв тунг буруу тааруулвал бүгд үхнэ. Тэгэхээр би үүнийг хийгээд та нарт өгнө. Сэүн чи яваад гүнжийг харж бай" Кёнсүүг ийм үг хэлсэнд бүгд хачин царайлан харлаа.
Сэүн хөмсгөө өргөн "Паа! Та бас ийм юм мэддэг юм уу?"
Кёнсүү төв царай гаргаад Сэүн рүү гараа далайх нь тэр. "Илүү дутуу юм яриад байвал алчихна шүү. Яваач таанууд! Ном унш! Судал! Шинэ бүхнийг олж мэд!" гээд цаашаа сэлээд явахыг харсан тэдэнд одоо лусын дагинасыг зохицуулах ажил үлдэв.
Жэннигийн эгэм хэсгээр том зүсэлт үүссэнээс биш тэрэнд бууж өгөх хүсэлгүй байв. Хатан хорсол дүүрэн тэрнийг ширтэж, үхэхгүйн төлөө хичээж байлаа.
"Чи муу юмаа. Яаж байгаад ийм муухай царайтай болчихсон юм бэ Элие хатантаан" гэхэд хатан бүр муухай царай гарган илүү хурдан хөдлөж байлаа.
Жэнни түүний сэлэмний доогуур шурган орж нөгөө талд гарч ирэхэд цаахан талд нь Сэүн тэрнийг хараад зогсож байлаа. Жэнни хаан руугаа инээмсэглэж байхад хооронд Хатан боломжийг ашиглан дайрах гэв.
"ЖЭННИ УРАГШААГАА ХАР" гэж Сэүнийг орилоход Жэнни урагш харан сэлэмнээс нь бултсан ч хацрыг нь шүргээд өнгөрчихөв.
Улаан өнгөт цус усанд уусан алга болов. Жэнни хацартаа хүрээд жижигхэн ч хорсох шархаа давуу тал хэмээн бодож байлаа.
Advertisement
"ХЭНД Ч БҮҮ БОЛОМЖ ОЛГО. ӨӨРИЙНХӨӨ ХЭН ГЭДГИЙГ НААД ҮЗЛИЙН АМЬТАНДАА МЭДРҮҮЛЭЭД ӨГ. ХУГАЦАА БАГА БАЙНА. Хэний хатан болох гэж байгаагаа санаарай Ким Жэнни. ЧИ У СЭҮНИЙХ" гэж хашхирах Сэүнийг хатан хараад анхаарал нь түүн рүү явсан байлаа.
"Яагаад чи минийх байж болоогүй юм бэ"
Жэнни тэрний хойно очоод "Тэр их хүнийг алсны төлөө" гээд яг сүүлнийх нь гол хэсэг Ervil сэлмийг байрлуулаад чанх урагш түлхэн түүний сүүлд сэлмээ зоов.
Хатан орь дуу гарган хашхирч, үхэтхийн унахад лусын дагинас ч бас орилож эхлэлээ. Жисү Жэнни дээр ирээд гарт нь хуурай зүйл атгууллаа. Мөн Сэүнд ч бас өгөв.
Жэнни хатны өмнө суугаад "Чи зөв амьдрах ёстой байсан юм Сүёон. Чиний жинхэнэ төрхийг мэдсэн цагаас Сэүнд юу ч хэлээгүй юм шүү. Би Сэүнд хэзээ ч хэлэхгүй ээ.Энэ чиний төлөө хийж чадах хамгийн зөв алхам. Чиний өөрчлөгдөх боломж,өөрчлөлтийг хийх хамгийн том зүйл Сэүний эрхтэн гэдгийг мэднэ. Гэхдээ би чамайг өөрчлөгдөх ёстой гээд Сэүнийгээ алж, эрхтэнүүдийг нь бүгдийг нь халуун дээр идэхийг нь хараад сууж чадахгүй нь. Дараа төрөхдөө сайн хүн болж төрөөрэй. Чи Сэүний зүрхэнд дэлхийд үхсэн Сүёон л болж үлдэх байх. Намайг уучлаарай" гэхэд түүний нүднээс нулимс гарч ирэн аньсгыг нь даган урслаа.
"Жэнни явцгаая" гэхэд Жэнни Сэүнийг харсандаа баярлан,хүзүүгээр нь гараа оруулан тэвэрлээ.
Тэд уснаас гарч ирэхэд далайн цаана харагдах тэнгэрийн ихэнх нь гал улаан өнгөтэй болсон байх ажээ.
Кёнсүү өнөөх гарандаа цацлагаа толгой дээр байрлуулаад "Яг зэрэг цацна шүү" гэхэд бүгд толгой дохилоо.
Цацлага толгой дээрээс нь хөл хүртэл агаар дээр хөвж байгаад тэдний сүүлийг өөрсдийнх нь хөл болгон хувиргалаа.
"Одоо явцгаая" Чанёол ийн хэлээд хөлөг рүүгээ эхлэж орлоо.
"Чанёол хөлгийн ахмад болчихсон юм уу?" Лухан том нүдэлсээр асуухад Жэнни мөрөө хавчив.
Тэднийг Vega гарагийн агаар мандлаас гармагц, гараг хурдацтай шатаж эхлэн, сүүлдээ дэлбэрэх нь тэр. Үүнийг хатсан Жэнни Сэүний энгэрт, түүний цамцыг нөмрөн суух ажээ.
------------------
😂
Advertisement
- In Serial134 Chapters
Rebirth: King To Superstar
"I just wanted to act my whole life." A regret of an old king who died of old age. Being transmigated into a young man's dead body in a new world filled with things such as phone and movies, he was fascinated.
8 3844 - In Serial22 Chapters
Dirty feet leaves footsteps behind (BL) - Shallow Steps
Everyone knew that the secretary Fu Hua also known as the ‘loyal guardian of Hua’ was a slave who turned traitor. There was no record of the crime he had committed, only rumors of his betrayal but everyone knew he but the hand that fed him once. Once he had been caught by the emperor only to never be heard from again, presumably killed off. Now the peace had returned to the country of Hua under the leadership of the Royal Emperor’s brother - Xiao Lan. While the emperor still lived, everyone knew his younger brother was really in charge of the nation. Not much was known about him except his love for his brother’s newest concubine and that he was under a curse. The other known fact was that he hated Fu Hua, his cursor and refused to see him one last time before he had been killed. Xiao Lan was cursed by fate and Fu Hua back to his 13 years old body and his hatred for the other bloomed. But the other was already dead and nothing could be done. Till one day Xiao Lan saw him - the one who had betrayed his trust all those years ago, the one he swore vengeance on and the one who broke his heart apart. This time the other would not escape his clutches Read Ahead on web novel: https://www.webnovel.com/book/dirty-feet-leave-footprints-behind-(bl)_20837887105284005###
8 114 - In Serial11 Chapters
The Copper Queen's Bride
Katya is in love with Azovka, the Mistress of Copper Mountain. Katya's fiancee Danilo dares carve Azovka an impossible flower of stone. They witness the ruthlessness of the Romanovs and clutches of corrupt Bailiffs in the Ural Mountains, where Azovka's Copper Men have ruled since they were first mined out of Mount Azov. But when Azovka begins to turns to stone, Katya fears the worst - and that Danilo will follow Azovka to a Hell of malachite shadow. With Baba Yaga's guidance, and the magick in her veins, Katya must save them all!retelling of pavel bazhov's "the stone flower"
8 195 - In Serial58 Chapters
God of Chaos
The god of destruction and everything bad is deceived by a group of colluding gods, and tricked into committing a cardinal offense. He was punished by Gaya, the primary god of creation, to reincarnate to the world of mortals. He vows to ascend to the world of the gods and get his revenge. This is my first take on eastern fantasy. Its a good mix of eastern (Chinese) and western (Greek Myth) fantasy. Hope you guys enjoy it. ******************************************************************************* Note: Thanks for reading guys, book 2 is almost completed. If you like the story and would like to help the author, please donate , rate and share the story. Every little bit helps. Also, all further releases will first be posted on Re-Library before being updated anywhere else. Thanks, ~Devine_Exodus
8 162 - In Serial125 Chapters
sHe: THE RISE OF THE NEW BREED (BOOK 1)
An airborne biochemical attack occurred, where the deadly Medusa Virus had leftover 4 billion women alone to defend themselves on earth... ...after it wiped out the entire male species worldwide. Those women, who were pregnant with the infected males' semen of the virus, soon gave birth to a Third Specie -- the new breed of mutilated-transgender - resulting in the co-existence of the androgynous male-boys. Many years later, the women-ruled government had taken measures, by containing some of these 'coming of age' boys, inside abandoned prisons --- so to secretly harvest their semen -- for the future propagation of womankind. This led to the shemale mutineers creating an insurrection, which soon spearheaded a prison breakout -- and next into, a civil war against the dominatrix government.
8 545 - In Serial35 Chapters
ice cream café ⸝⸝ graphic shop ii [ closed ]
𝐈 𝐂 𝐄 𝐂 𝐑 𝐄 𝐀 𝐌 𝐂 𝐀 𝐅 𝐄 ꒷꒦︶︶。˚ ✧꒦︶꒷ 、︶ ༉‧₊˚ ❝𝐈𝐓'𝐒 𝐒𝐎 𝐇𝐎𝐓, 𝐋𝐄𝐓'𝐒𝐁𝐔𝐘 𝐈𝐂𝐄 𝐂𝐑𝐄𝐀𝐌❞ ・︵ ⊹ ♡ ⋆。˚・︵︵・✧ ⁺ ⊹ in which hua makes graphicsfor you. i'm still an amateur! ・ ⊹ ꒷꒦︶︶˚₊ ꒷꒦ ︶︶꒷︶꒦ : : graphic shop: : closed!
8 208

