《Princess with blue eyes | completed》01. Сайн уу? Neptune!
Advertisement
"Гэхдээ Пистон,энэ чинь шударга бус байна. Би ганц ч удаа энэ гарагаас гарч үзээгүй шүү дээ! Ядаж шинэхэн найзтайгаа Saturn-руу явчихаад ирье л дээ" хэмээн гуйх Жэнни Пистонд өвдөг сөгдөх нь холгүй гуйж байв.
"Үгүй ээ! Чиний энэ нүдийг тэр шидтэн анзаарахгүй байгааг хараагүй юу? Энэ бидний төрөлх гараг биш. Цуу яриа хормын дотор тарна. Бид явах хүртлээ эндээс хаашаа ч гарахгүй"гэж хатуухан хэлчхээд өөрийнхөө өрөө рүү орчихов.
Жэнни хамаг сүр сүлд нь алга болж буй амьтан шиг л урвагар царайлан явна. Тэр өөрийгөө гүнж,галактикийн хатан гэдгээ мэдэх ч үгүй. Хаягдсан хүүхэд л гэж боддог юм. Жэнни өөрийнхөө өрөөнд ороод өөрийн хүчээр бүтээсэн сансар огторгуй дотроо сууна. Тэрний хүч нь гэрэл,ус,шороо,гал гэсэн дөрвөн махбодиос бүрдэнэ.Мөн түүний ид шид бол юмсыг гараараа хөдөлгөж чаддаг ба анагаах ч шидтэй ажээ.
"Энэ насандаа гараг ертөнцийг харж үзэх боломж олдохгүй бололтой. Бусад хүмүүсийн нүд зүгээр хар бор өнгөтэй байхад минийх цэнхэр өнгөтэй...би ямар нэгэн буруу юм хийсэн байх л даа"хэмээн ганцаараа ярьж,дээшээ харан хэвтлээ.
Жэнни Neptune гарагийн ёсоор бол одоо 3500 настай. Аль хэдийнээ 3500 жил өнгөрч насанд биед хүрсэн. Пистон хааныг ир гэсэн тушаал хүлээн авбал шууд явна. Тэрнээс өмнөхөн гүнж гэдгийг хэлэх нь зүйтэй гэж бодож байв. Пистон Жэнниг ямар их хүчтэйг мэднэ. Түүнд хүчийг нь удирдаж сурахад ч ямар хүндрэлтэйг мэдэж,нэг ч зүйл үлдээлгүйгээр зааж өгсөөр 3500 жил өнгөрч,гүнж насанд хүрчээ.
Энэ өдрөөө хойш дахин 21 хоног өнгөрөхөд Пистонд хааны зарлиг ирсэн юм. Зарлигт бичихдээ "Гүнжийг даруй авч ир. Neptune гараг устах аюулд хүрлээ. Миний хүч бага багаар сорогдож байна. Пистон Гүнжийг нааш ир нь авч ир"гэсэн байв. Пистон үүнийг уншаад бүх зүйлсээ бэлдэн Жэннигийн сургуулилт хийдэг талбайд ирэхэд тэр жижигхэн амьтныг эдгээж байлаа.
"Жэнни, нааш ирээч ярих юм байна" гэхэд Жэнни Пистон руу харж толгой дохилоо.
Жэнни Пистоны хажууд суугаад юу ярихыг нь томоотой гэгч нь хүлээлээ. Пистон хоолойгоо засна. "Чи цэнхэр нүдээ үргэлж надаас асуудаг байсан. Одоо хариуг авмаар байна уу?"
Advertisement
Жэнни гайхаж маш олон асуусан асуултныхаа хариултыг авна гэхэд баярлаж байлаа. Түүний нүд ер бусын цэнхэр. Үүнийг өөрөө хэдэн мянгантаа бодсон. Яагаад ийм өнгөтэй юм бол?
"Чи бол Neptune гарагийн гүнж. Хэдэн сая жилийн өмнө чөтгөр ирж манай гарагийг хараасан юм. Хараал чамаар дуусгавар болох буй. Энэ хараал нь гарагийг уй гашуу,зовлонд автуулсан. Чиний өвөө их харгис хаан байсан. Тэрхүү чөтгөр ирээд хараасны дараа бүр ч харгис болж,гарагийн ард түмэн зовлон дунд аж төрсөн. Чи бол гарагийн гэрэл Жэнни! Чи сансар огторгуйгаар аялаж өөрийн эгэлгүй хүчтэнийг хайж,гарагийн хараалыг тайлах ёстой. Цэнхэр нүдэт хүчтэн болоод эгэлгүй хүчтэн нар гарагийн хараалыг тайлж,галактикийн хаан хатан болох учир буй"
Жэнни үүнийг учрыг олж ухаж ойлгоод хэрхэх ёстойг үл мэднэ. Хаягдсан гэж бодсон ч үнэндээ үгүй байж. Ганцаардам гэж бодтол хэдэн сая ард түмний хатан байх нь.
Жэннигийн нүдэнд гуниг хурж,нулимс нь аягандаа багтаж ядаж байв. "Яагаад одоо хэлж байгаа юм бэ? Өмнө нь хэлэх маш олон боломж байсан" гэхэд Пистон түүний өмнө сөгдлөө.
"Энэ бол миний тушаал. Хаан таныг ир гэж зарлиг буулгасан. Хааны хүч бага багаар сорогдож байна. Та гарагт хэрэг болж байна. Би танд бишгүй олныг заасан тэдний ач тусыг одоо гаргаж,төрөлх гарагаа аварна уу гүнжээ"хэмээхэд Жэнни Пистоныг тэврэн авлаа.
"Пистон,би нас балчир. Таны хажуул миний туршлага юу ч биш шүү дээ. Би айж байна. Хэрэв гараг надаас болж мөхвөл яах вэ? Тэр эгэлгүй хүчтэн олдохгүй бол юу хийх хэрэгтэй вэ?"
Пистон гүнжийг өрөвдөж,энэ хахир хувь тавиланг үзэн ядаж байв. Хааны хүч алга болно гэдэг бол гараг мөхөхөд ойр буйн шинж. Харин гүнж эгэлгүй хүчтэнийг олохгүй бол буруугаар эргэж мэднэ. Үнэхээр хэцүү юм. Хараалыг тайлах өөр арга байхгүй гэж үү?
"Явцгаая! 3500 жил мөрөөдсөн эцэг эхээ харцгаая" гэхэд Пистон түүний юмыг бэлдээд нууж орхисон хөлгөө гаргалаа.
Хөлөг шинэ мэт гялалзаж,хормын төдийд асах нь тэр. Жэнни инээмсэглэж,эцэг эх,ард түмэнтэйгээ уулзна гэхээс сэтгэл нь догдлож байлаа.Жэнни хөлөгт суугаад хөлгийн бүх зүйлсийг харж байв. Жолоодлогын хэсгийг бүр ч их сонирхож байлаа. Үүнийг Пистон ч анзаарч Neptune гараг дээр очоод зааж өгнө гэж амлав.
Advertisement
Тэд Pistol Star гарагтай салах ёс хийж,анх удаа галактикийг харж буй Жэннид үнэхээр сонирхолтой байлаа.
/Pistol Star/
Гурван гэрлийн жилийн зайтай гараг тул туулах зам их. Жэннид бага зэрэг хэцүү санагдаж байв. Маш олон амь нас түүний нуруун дээр байна. Ганц л алдаа хийвэл бүгд сүйрнэ. Дахиад л ганцаардана. Жэнни өөрийн нүдэндээ хүрч үзээд хамгийн ихээр үзэн яддаг нүдээ зөөлөн иллээ. "Чи тэднийг аварч чадах уу?"
"Бид ирлээ Гүнжээ"Пистон Жэнниг унтаж байхад зөөлөн сэрээж,холоос харагдах гарагийг харуулав.
Жэнни норймог нүдээ нухаж,гарагийг хармагц нүд нь томрох нь тэр.
/Neptune/
"Энэ гараг миний нүд шиг цэнхэр өнгөтэй,үзэсгэлэнтэй юм"хэмээгээд инээд алдлаа.
"Тиймээ үзэсгэлэнтэй. Айж байна уу? Айх хэрэггүй дээ. Чиний хажууд бүгд бий. Гагцхүү галактик даяар эгэлгүй хүчтэнийг хайж,түүнд дурлаж,хараалыг буцаа. Гүнжээ та чадна. Би итгэж байна" гэхэд Жэнни толгой дохилоо.
Тэр Пистоны үгэнд маш их урам авч улам ихээр өөртөө итгэлтэй болсон байв. "Би чадна аа! Сайн уу Neptune! Гүнж Жэнни эргээд ирлээ"
-------------
😚💙
Advertisement
- In Serial38 Chapters
Sorcerer In The Women’s World
Weiss, who was a great sorcerer, was reborn. Not only did he return to his youth, but who was this sexy blonde girl in front of him?
8 378 - In Serial8 Chapters
The Core Summoner
Hundreds of thousands died when the first dungeon portals appeared on Earth. Curiosity killed them. Soon after that, the world changed. Ordinary people over the age of sixteen gained superhuman powers overnight. Reborn. Ryan is a D-ranked support mage that clears dungeon portals with his friends to support his mother and sister. During one of their dungeon runs, Ryan and his friends are attacked by a man that is searching for something. Defeated and broken, Ryan fails to escape the dungeon before the portal closes, trapping him inside. Stranded, with no way to return to Earth, Ryan wanders the Labyrinth. A universe of interconnected dungeons, filled with riches and monsters. Within the Labyrinth, he meets an unlikely ally that promises to give him the power to return to Earth. The power to grow stronger than he ever was. The power to avenge his friends. But power comes with a price. And the Labyrinth does not forgive, nor forget.
8 113 - In Serial14 Chapters
My second chance is as Dungeon Master?
One day, every human transmigrated and spread randomly from the earth into another world as games for a higher being. When Elias suddenly wake up, he realizes that everything around him seems familiar. His master and his friends are still alive. Most importantly, he remembers everything that will happen in the following years. He comes back to when every nightmare starts. This time, he won't let them sacrifice themselves for him. This time is his turn to protect them.
8 135 - In Serial7 Chapters
Anime Worlds System
The Anime Worlds System was created to fulfill the dreams of many, to allow you to experience the impossible and live the amazing. But, Not every anime is a pleasant, love-filled dream world, nor is every anime a dark, death-filled nightmare. Welcome to the Anime Worlds System and enjoy your long, long stay. Follow my Instagram, @Benfang322, or join the following Discord for updates on AWS. https://discord.gg/dz8Erwc
8 111 - In Serial45 Chapters
What if world is in TACTIC RPG mode (Tactical RPG World)
One fine day, lordol have a dream on preregistered of the certain event, on the next day, he suddenly noticed that his world took a drastic change. From its earlier peacefulness, he found himself in a world that seemed a dungeon with no escape, where everyone seeks for a safe zone, either by paying, stealing, or building one by using hunt materials earned through their fight for survival.
8 172 - In Serial4 Chapters
Les animaux
8 193

