《{completed}While you were sleeping》~32~
Advertisement
Суян гайхсан хэвээр түүнээс ахин лавлан "Чи үнэхээр мэдээгүй байсан гэж үү?" Хэсон ч мөн гайхан дуу муутайхан "Ммм. . . , Би мэдүүгүй. Гэхдээ тэр яагаад хэлээгүй юм бол оо? хэрвээ би мэдсэн бол . . . " Түүнийг ийн хэлээд дуугаа хураахад Суян сулхан хоолойгоор "Чи мэдсэн бол яах байсан гэж? Түүнийг уучлах байсан уу?" хэмээн асуухдаа түүнээс ямар нэг зүйл хайх мэт харж байлаа.
"Тийм ээ. Үнэндээ би түүнийг аль хэдийн уучилсан. Зүгээр л хэрвээ би мэдсэн бол энэ бүхэн арай өөрөөр байж болох байсан байх. Түүнийг ядаж л тэгэж муухайгаар хэлэхгүй байх байсан. Тэр үргэлж л хаанаас ч юм гарч ирээд надад тусалдаг байсан. Үргэлж" Хэсон өвдгөө тэврэн чимээгүйхэн санаа алдан хэлэхэд Суян үл ялиг инээмсэглэн харсан боловч харцаараа өөр зүйл өгүүлэх мэт "Тийм ээ. Магадгүй тийм байх. Хэрвээ тэгсэн бол одоо магадгүй та хоёр хамтдаа байх байсан. Тэр хэзээд л чиний дэргэд, зөвхөн чиний л дэргэд байдаг байсан шүү дээ. Тэр чамайг хараад инээж байхад дахиж өөр хэн рүү ч тэгэж харж инээхгүй байх гэж бодогдохоор жаргалтай инээмсэглэдэг"
Хэсон түүнийг хоолойг сонсохдоо түүнээс хэзээ мэдрэгдэж байгаагүй тэр л гунигийн мэдрэн түүнийг дуудахаасаа эмээвч, эцэст нь намуухнаар "Суян?-" Түүнийг дуудахтай зэрэгцэн Суян ч мөн ам нээж "Хэсонаа чи мэдэх үү? . . . Намайг Сүнүд байсан гэдгийг.
Суян ийн хэлээд дээш толгойгоо өндийлгөн түүнрүү харахад түүний царайнд туссан гуниг түүнээс үүнийг хэлэхийн тулд гаргасан зоргийг нь ойлгуулахыг хичээх мэт. "Сүнүгийн төрсөн өдөр дээр та хоёр маргалдаад чи явсны дараа Сүнү сэтгэлээр их унаж нэлээд халсан байсан. Тэгээд би хэсэг ярилцаж сууж байгаад . . . Уучлаарай" тэрээр нүдээ даран ийн хэлээд "Бид удалгүй холдож, би явсан. Харин тэр үед Сүнүгийн хуучин найз охин нь бичлэг хийсэн байсан. Хэрвээ та хоёр хамт байхыг дахиж харвал чамд тэр бичлэгийг явуулна гэсэн учраас Сүнү чиний өмнө гэмшиж чамайг шархлуулахгүйн тулд өөрөө сүйгээ цуцлахаар шийдсэн. Тэгээд чамд хуучин найз охинтойгоо хатм байж хуурч байгаа мэт харадана, чамд дахиж сэтгэлгүй мэт дүр эсгэсэн байх. Гэхдээ тэр одоо ч чамд сэтгэлтэй хэвээрээ. Тэр зөвхөн чамайг л гэдэг."
Advertisement
Хэсоны хоолой багахан чичирхийлэн "Су-Суян" Түүний нэрийг дуудавч түүнийг харж чадалгүй доош харан хариу хэлж үл чадахад "Хэсонаа битгий надад санаа зовдоо. Надад эвгүй байна. Тэгээд ч буруу зүйл хийсэн хүн нь чи биш шүү дээ" хэмээн хэлээд Хэсон руу харан инээмсэглэхэд нар шиг гэрэлтдэг түүний инээмсэглэл нь гунигаа нууж ядахдаа бүрэнхийлж, яг л нар үүлний цагуур орсон мэт Хэсонд санагдав.
Хэсон үг үл дугаран Суян руу харалгүй доош харан хөнжлөө зуурсан гар луугаа ширтсээр суухад "Намайг уучлаарай би чамд үүнийг хэлэх ёсгүй байсан юм. Дэмий зүйл хэлсэн байна. Мартаарай. Би ч амиа бодсон хүн юм даа. Чамайг гомдоохийг хүсээгүй юм шүү" Суян ийг хэлэхэд түүнийг хоолойн өнгөнөөс гэмшсэн сэтгэлийг нь мэдэрч болохоор аж.
Cуяныг ийн хэлмэгц Хэсон "Гуйя, болиод өгөөчдээ! Үргэлж миний өмнөөс ганцаараа хэцүү бүхнийг авах гэдгээ болиод өг" өндөр өнгөөр бухимдангуй хэлэв.
Суян "Х-Хэсон аа?" гайхан хэлэхэд "Чи үргэлж ийм байсан. Үргэлж надад тусалж үргэлж намайг гэдэг байсан. Гэхдээ бид чинь найзууд биз дээ? Хэрвээ хэцүү байвал ганцаараа биш хамтдаа давж гарах хэрэгтэй биз дээ? Чи ганцаараа биш шүү дээ" гээд дээш өндийн түүнийг харахад Суян өнөөх л инээмсэглэлээ тодруулан "Ойлголоо. Гэхдээ үнэхээрзүгээр дээ"
Хэсон дахин дуугаа өндөрсгөн "Гуйя дахиад л хэрэггүй шүү, Битгий хэцүү санагдаж байгаа хэр нь инээмсэглээд бай л даа. Ч-Чамд хэцүү- . . . санагдахгүй байна гэж үү? Хэрвээ хэцүү байвал надад хэлж болно шүү дээ, Намайг налаад хүссэнээрээ удаан уйлсан ч би чиний хажууд чамайг тайтгаруулж өгнө. Чамтай хэр удаан ярилцсан ч чадна. Тиймээс . . . гуйж байна. Надад итгээч. Надад итгээд хэцүү зүйлсээ надтай хуваалцаач. Бас амиа бодсон хүн нь чи биш . . . Би. . . Үнэндээ би бүр анхнаасаа Сүнүд хайртай байгаагүй. Би зүгээр л өөрийгөө- хайртай учирч чадахгүй гэж боддог байсан байх. Би зүгээр л өөртөө итгэлгүй байсан. Би дараа нь өөрөө зовохоос, шархалж хоцрохоос айдаг байсан. Тиймээс ганц түүнийг л болно гэж бодсон байх. Гэхдээ эцэст нь тэр ч бас биш байсан, тэр ч явахаар шийдсэн. Гэхдээ үнэн гэвэл хэдийгээр тэр сүйгээ цуцлаагүй байсан ч би цуцлах байсан байх. Үлгэр дээр гардаг тэр хайранд итгэдэггүй байсан бяцхан охин том болоод тэр бүх ид шидийн гэмээр хайр боломжгүй гэж бодон эцэст нь өөрөө хайртайгаа учрахгүй гэж бодсон. Бодит байдал дээр тэр ид шид, гайхамшиг боломжгүй учраас тэр гайхалтай аз жаргалтай үлгэр ч бас боломжгүй гэдэгт итгэсэн. Тэгээд л зүгээр л би өөрөө хэн нэгнийг хайрлахыг хүсээгүй харин оронд нь зүгээр л миний төлөө байдаг, намайг хайрладаг хүнтэй таарахад л болно гэж бодсон. Тэгвэл хожим нь би шархлахгүй гэж бодсон. Гэтэл миний амиа бодсон энэ зангаас болж миний дэргэд байгаа нандин хүмүүсд минь хэцүү байдалд орж байгааг ч ойлгохгүй. Би үнэхээр хувиа хичээсэн хүн. Тиймээс намайг ч бас уучлаарай" хэмээн нулимстай нүдээр түүнийг харахад Суян түүнийг татан тэврээд "Зүгээр дээ. Найздаа хайртай шүү" тэд жаргалтайгаар хамтдаа нулимс дуслуулан тэврэлдэхэд тэдний хооронд ямар нэгэн зүйл улам бэхжиж байлаа.
Advertisement
"Суянаа чамаас гуйх нэг зүйл байна. Гэхдээ чи заавал туслан гэж амлаач" Хэсон Суяны гарыг атган итгэл тээнэ гуйхад Суян хариу толгой дохив.
Хэсон "Намайг эндээс гарахад туслаач. Би одоо шууд өөрөө ганцаараа бол гарч чадахгүй. Тиймээс чи миний хэлснийг хийх хэрэгтэй байна.
~
~
~
Cуян өвчтөний хувцсыг сольж өмсөөд эмнэлгийн халгаар буцан гарч ирэхэд Хэсон хэдийн таксинд сууна хөдөлсөн байлаа. "Болгоомжтой яваарай" амандаа зөөлөн шивнэн хэлэв.
Хэсон өндөр шилэн барилгын өмнө ирээд таксинаасаа бууна хурдлан гүйсээр тодогш орохдоо шарх болсон нүүрээ хар малгайгаараа даран явсаар үүдний хэсэгт очиход түүний урдаас хар малгай болон, маскаар царайгаа халхалсан хүн гүйнэ ирээд түүнийг дагуулан явав.
Жимин түүнийг дагуулан арын хаалгаар гаран доод давхрын зогсоолд ирэн машиндаа суумагц нүүрэндээ зүүсэн маскаа багахан доошлуулж "Чиний бие зүгээр үү? Гэнэт ямар хэргээр ирсэн юм"
"Тэхён хаана байгаа вэ? Би түүнрүү зөндөө залгасан ч түүний утас салгаатай байсан. Тэр ямархуу байна? Би түүнтэй уулзах хэрэгтэй байна. Намйаг Тэхён дээр хүргээд өгөөч" Хэсон яран хэлэхэд Жимин хэсэг чимээгүй болоод сулхан дуугаар "Уучлаарай би чамд тусалж чадахгүй. Тэр одоо хэнтэй ч уулзах боломжгүй байгаа. Уучлаарай"
Advertisement
- In Serial121 Chapters
In Pursuit Of Magic
Somehow, I find myself reborn in the world of Harry Potter as a no-name orphan. You know what that means: pursuing magic's secrets and uncovering the most tantalizing of mysteries this world has to offer! Oh, Voldemort? Why should I care? SI OC. A slow-boil, realistic journey of a man rediscovering his path in a world of great magic— whether for good, or for evil. Crossposted from FFNet
8 531 - In Serial30 Chapters
The Dark Veil
This story is about a seemingly average teenager named Dennzyte or Denny. Ever since he was a kid, he has strayed away from any contact with the outside world because he doesn't see the point.Does he really like being left alone? Yes and No. He likes it because he can escape from reality. But he hates them because he has to use them to escape from reality. The real story is that ever since he was a baby, he has not been able to see peoples faces, just a shroud of darkness where their heads should be. He feigns like he knows his parents or family. But he has never seen them.He acts as if it doesn't bother him but he is human. Right?Will he find a way out of this curse? Will he be able to see the people who have loved him since he was born? Find out in The Dark Veil.
8 152 - In Serial82 Chapters
Just A Reincarnation Story (Summoning Japan Edition)
As he closed his eyes, his life flashed before his eyes. Starting from birth, adolescence, adulthood, and then his death. He had witnessed his homeland decline from prosperity and died with regret for all the comrades he lost. Only to find himself awoken in the past as a young boy. With his memories of his previous life, he decided to use his advance knowledge for the prosperity of his homeland. His ancestors may have set the grounds for the Holy Milishial Empire to shine high in the sky, but he will make sure that it will shine victoriously. Forever. DISCLAIMER: (Nihonkoku Shoukan/Summoning Japan belongs to Minorou.)
8 124 - In Serial27 Chapters
Unstable World
Being trapped in another world could be a dream come true. Being trapped in an unstable world where everything changes from one life to the next is an adventure. Garrett Bates learns the hard way what it means to be a hero, even when one fails over and over and over and over. Garrett Bates was an average high schooler until he died. Now, brought before a strange being, he is told he can try to be a Hero for a new World, but with every death, the World changes. Can Garrett find a way to save a world that's different each time he tries? New Chapters every MWF at 12:05 PM EST. Can also be read here at: https://www.webnovel.com/book/unstable-world_17722995705536205
8 200 - In Serial64 Chapters
101 Writing Tips from an Exhausted Reviewer
I've been reviewing stories on Wattpad for a while now and, boy, has that been a journey. Your stories have made me gasp and squeal. Your stories have made me laugh and cry. But, from time to time, your stories have made me cringe. In commemoration of my review store hitting 100 reviews, I thought it was about time to break down my reviewing journey, with the help of a fellow reviewer, @awesomeSTG. This book will contain chapters regarding the common errors I see in stories, it will offer tips on how to make your story professional, and there will also be some sneaky rants about what people expect from a reviewer. Welcome to 101 Writing Tips from an Exhausted Reviewer, featuring two very exhausted reviewers: @ray_of_sunshine9 and @awesomeSTG.Or, as perfectly said by @awesomeSTG: Ladies and gentlemen, folks far and wide! Sharpen your quills, prepare your scrolls, and polish your fire-resistant armours, for we shall finally cool off your burning queries - or scorch you even more - with our word of wisdom (namely rants) and advice! Hear ye, hear ye!And the incredible cover is done by the very talented @g_beckford - thank you so much!
8 222 - In Serial14 Chapters
The Eighth Sin Emerges?(Meliodas X Reader!)
(Completed!)Y/N is a demon girl, but she's also the eighth sin that's been kept a secret from the world! Find out what will happen on her journey with Meliodas and Elizabeth along the way to find the six other sins!NOTICE: This will mainly follow the storyline of the show! Because of that, there WILL be a lot of action and fighting scenes! Achievements: •100 reads!•500 reads!•1K READS!•5K READS!•10K READS!•20K Reads!! •30K Reads!! Highest Ranking:#29 in Anime#1 in Gowther#1 in Meliodas#1 in thesevendeadlysins
8 78

