《{completed}While you were sleeping》~25~
Advertisement
Ингээд та хоёрыг эхнэр, нөхөр болсныг баталж байна. Хосууддаа аз жаргал хүсье.
~
~
~
- Сүйт залууг харсан хүн байна уу?
- Бас сүйт бүсгүй ч алга байна. Тэд хаашаа явчихав аа?
Хурмын нүсэр дуу чимээ, идээ ундаа, хүмүүсийн хөл хөдөлгөөнөөс зугтаан арын хувцас солих өрөөнд суух сүйт залуун төрх гунигтай үзэгдэнэ.
Хэсон "Орж болох уу?" гэхэд дотроос хэсэг чимээ гарсангүй. Удалгүй бүдэгхэн дуугаар "Болно оо." гэх дуулдана.
Хэсон дотогш орон сандал доош харан суух Сыхёны хажууд сууж "Чи яагаад энд байгаа юм бэ? Бүгд чамайг хайгаад байна. Жисүү хаана байгааг мэдэх үү?"
Cыхён "Би түүний одоо хаана байгааг мэдэхгүй байна. Ёслолын дараа тэр надад нэг тийшээ явчихаад ирье гээд өөр юу ч хэлэлгүй яваад өгсөн. Магадгүй тэр надаас зугтсан байх. Магадгүй тэр надтай байхыг хүсэхгүй байгаа байх. Арга ч үгүй биз дээ. Би түүнийг их олон удаа зовоосон. Эцэст нь тэр надаас явахаар шийдсэн бололтой." түүний нүдийг бүрхэх харуусал үнэрээх гүн гүнзгий аж.
Хэсон "Чи ингэж өөрийгөө зовоох шаардлагагүй шүү дээ. Чи түүнд хайртай. Тэр ч бас чамд хайртай гэдгээ хэлсэн. Та хоёр энэ бүхний эцэст хамтдаа энд ирсэн шүү дээ. Чи түүнтэй хамт байхдаа жаргалтай байдаг биз дээ."
Сыхён "Т-Тийм ээ. Би үнэхээр жаргалтай байдаг. Тэр л намайг жаргалтай болгодог."
Хэсон "Тийм бол энд ингээд суулгүй түүнийг хайж ол л доо."
Сыхён доош харан хэсэг чимээгүй суугаад гэнэтхэн дээш өндийн үүд рүү зүглэж хаалгыг онгойлгоход цасан цагаан хурмын даашинз өмссөн Жисүү түүний өөдөөс харан зогсож байлаа. Сыхён түүнийг чангаар тэврэн авахад түүний хацрыг даган халуун нулимс нь урсах аж.
_____________
-Таныг өнөөдөр хүрэлцэн ирсэнд баяртай байна. Та болгоомжтой яваарай.
Сыхён "Ирсэнд баярлалаа. Чамайг ирсэнд баяртай байна."
Хэсон "Зүгээр дээ. Харин намайг урьсанд баярлалаа."
Сыхён "Гэхдээ Тэхён огт харагдсангүй. Тэр ирээгүй бололтой. Ямар нэг ажил гарсан юм уу?"
Хэсон "Харин нэг тиймэрхүү л . . . Уучлаарай"
Advertisement
Сыхён "Зүгээр дээ. Нээрэн Жисүү чамайг гадаах цэцэрлэгт хүлээж байгаа байх. Чамтай ярилцах хэрэгтэй байна гэсэн."
Хэсон "Жисүү юу?"
~
~
~
Өнгө өнгийн цэцэгсээр чимсэн цэцэрлэгийн голд байрлах цагаан өнгийн модон саравчин дотор хурмын цагаан даашизтай зогсох Жисүү үнэхээрийн үзэсгэлэнтэй харагдана.
Хэсон "Чи надтай ярилцахыг хүссэн юм уу?" гэхэд Жисүү түүнрүү иргэн харж түүний өмнө ирж зогсоод "Баярлалаа" гээд түүнийг уйлсаар тэврэн авав.
Хэсон "Яагаад надад баярлаад байгаа юм бэ? Заза эхлээд тайвшир. Алив ийшээ суучих." гээд тэдний хажуугийн цагаан модон сандал руу заав. Тэд хэсэг чимээгүй суусны дараа Жисүү ам нээж "Чи мэдэхгүй байх л даа гэхдээ би маш эртнээс Сыхёнд сайн байсан. Чиний бодож байгаагаас ч эртнээс. Гэхдээ тэр үед Сыхён зөвхөн чамайг л гэдэг, чамд ухаангүй сайн байсан харин би түүний нүдэнд эмэгтэй хүн гэдэг утгаараа ч харагддаг байгаагүй. Гэсэн ч би түүнд сайн байсан. Тэгээд тэр над дээр ирэхэд хэдийгээр болохгүй гэж бодсон ч эцэст нь хүртэл би түүнийг хайрласаар байсан. Хэдийгээр чамд муу зүйл хийж байгаагаа ойлгож байсан ч, чамд ингэж хандаж болохгүйгээ мэдэж байсан ч . . . би чамайг намайг уучилна гэж бодоогүй. Гэтэл чи намайг уучилсан тиймээс чамд маш их баярлалаа." гэж хэлэхэд түүний нүднээс сувдан нулимс нь тасралтгүй урсана.
Хэсон түүний мөрөөр зөөлөн тэвэрч энгэртээ наагаад "Зүгээр дээ. Намайг ингэж их бодсонд чинь баярлалаа. Гэхдээ өөрийгөө битгий буруутгаарай. Эцэст нь чи ч гэсэн жаргалтай байх эрхтэй шүү дээ. Чи одоо жаргалтай байгаа юу?
Жисүү "Тийм ээ. Би жаргалтай байна." хэмээн түүнийг тэврэн авав.
~
~
~
Хэсон "Тэхён хаана байгаа юм бол оо? Удахгүй өглөө болоод сэрчихнэ дээ. Царайг нь харсангүй. Утсаа ч авахгүй юм." гэсээр гэрийнхээ өмнө ирэв.
_____________
- Хөөе та наад сэрүүлгээ хэр удаан дуугаргах гэсэн юм бэ хурдан унтраалдаа!
Хэсон "Хэдийн өглөө болчихжээ" босон утсаа аван шалгавал нэг мессэж ирсэн байлаа.
Жонкүк: "Бид гучин минутын дараа очлоо. Хурдлаарай! ДАЛАЙ!!!
Advertisement
Хэсон босож угаалга үйлдсэний дараа, цэнхэр жийнсэн өмдөн дээрээ ягаан цамцаа өмсөн, хөнгхөн будалт хийж гарахад бэлэн болоод гал тогооны өрөөг зүглэв.
Хэрим унтлагийн хувцастайгаа гал тогоонд чанамалтай талх идэнгээ гар утас руугаа ширтсэн хэвээр "Та хаа нэг тийшээ зугаалах гэж байгаа юм уу?"
Хэсон шүүгээнээс цагаан шилэн аяга авч кофены машинаас кофе авангаа түүний өчигдөр шөнөжин том өрөөнд нь зүгээр байгаагүйг ойлгож, буйдан болон шалан дээгүүр тарсан чипсний хог, чихрийн цааснуудыг нүдээ гүйлгэн харангаа "Тийм ээ. Би амралтын өдрүүдээр ирэхгүй байх. Тийм болохоор гэрийг минь битгий л нураачихаарай даа."
Хэрим "За ойлголоо. Та өндөг идэх үү би шарсан юм." гэж утаснаасаа нүдээ хором ч салгалгүй хэлэхэд Хэсон аягатай кофегоо барин ширээний ард суугаад Хэримын заасан тавагтай өндгийг идсэний дараагаар цааш үүд рүү иргэн гутлаа өмсөх зуурт Хэрим "Хэнтэй хамт явах гэж байгаа юм?" гэж гал тогооны өрөөнөөс асуув.
Хэсон "Найзуудтайгаа". . . хэмээн хэлээд хэсэг бодол болон "Иргэж ирэхдээ чамд бэлэгтэй ирнэ ээ. Эсвэл тэднээс дараагийн удаад дахиж явбал чамтай хамт явж болох эсэхийг асууж болох юм?
Хэрим "Би яагаад хамт явахыг хүснэ гэж тэрний оронд надад бэлэгтэй ирээрэй."
Хэсон "Тийм л дээ. За би явлаа. Чи болгоомжтой байгаарай. Хэрэг гарвал надруу залгаарай."
Хэсон гэрийнхээ урд гарч ирэхэд хар өнгийн машины жолоочийн талын цонх багахан доошилж дотроос нь Жин "Хурдан суугаарай!" гэхэд машины арын хаалгыг дотроос нь Жимин онгойлгож түүнийг дотогш орохыг дохив.
Хэсон нүдээрээ гүйлгэн машин доторх хүмүүсийг харахад хоёр гишүүнээс бусад нь байлаа.
Хусог "Тэхён, Юнги хоёр энд байхгүй байгаа. Тэд онгоцны буудал дээр уулзацгаая гэсэн."
Хэсон бага зэрэг ичсэн өнгөөр "Ойлголоо." гэхэд Намжүүн түүнийг өхөөрдөн "Битгий санаа зов доо. Нээрэн би чамайг сэтгүүлч гэж сонссон юм байна. Надад их сонирхолтой байна. Ажлынхаа сонин хачинаас хуваалцаач."
Түүнийг яриаг таслан Жимин "Та хоёрын хэн нь түрүүлж сэтгэлээ илчилсэн бэ? Тэхён уу?"хэмээн хэнэггүй асуухад гэнэт бусад бүх гишүүд дуу нэгтэйгээр "Тийм шүү. Хэн нь юм бэ? Хэн нь түрүүлж үнссэн бэ?" гэсээр түүнийг олон олон асуултаар булан явсаар нэг мэдэх зорьсон газраа ирэв.
Хэсон машинаас буухдаа тэдний ирсэн газар түүний бодож байсан нисэх онгоцны буудлаас тэс өөр онгоцны буудал байгааг хараал гайхсан боловч удалгүй яагаад гэдгийг нь ойлгов.
~
~
~
Жонкүк "Тэхён, Юнги ах хоёр яасан юм бол оо? Хурдан явмаар байх юм."
Намжүүн "Удахгүй хүрээд ирэх байх аа. Жиминаа чи тэдэн рүү дахиад залгаад үз дээ". Жимин Тэхён, Юнги хоёрын утас руу ээлжлэн залгаад "Зөндөө залгасан боловч утсаа огт авахгүй байна."
Хусог "Тэд ирж байна!"
Бүгд Хусогийн заасан зүгт харвал нэлээд яарсан бололтой үл ялиг хөлс нь бурзайх Тэхён, Юнги хоёр ирж яваа үзэгдэнэ. Жин "За алив хурдан суугаарай. Хөдөлцгөөе"
Тэхён Хэсоны хажууд ирж суухад онгоц хөдлөн Хэсон Тэхёны төрхийг нүд салгалгүй ширтэж санаа зовсон хоолойгоор "Ямар нэг зүйл болсон юм уу?" гэж асуухад Тэхён "Юу ч биш дээ." гээд түүний гарнаас зөөлөн атгав. Хэсон дахин юм асуухгүй байхаар шийдээд чимээгүй Тэхёны мөрийг дэрлэн, бүсэлхийгээр нь тэврээд удалгүй зүүрмэглэн унтав. Харин Тэхён түүний толгойн дээр нь үнсээд цонхоор харагдах үзэмжийг ширтэн "Энэ гайхалтай байх болно оо"
Advertisement
-
In Serial14 Chapters
Bio Synthesis
Jake Steel is just your average gamer who on occasion, goes back to his favourite conquests to revel in the slaughter. Then one day life kind of gives him lemons and he decides he might as well get on with it. This isn't a story with some crazy thought out plot line originating from an unsuspecting dark past. Nope, this is just a story I'm weaving a day at a time to see how much creative crap my brain produces and if little old Jakey here can survive it. P.S: If you don't like it then feel free to throw a dollar coin at my face... via my paypal. P.P.S: If you do like it then I'll let you throw more coins at me. Whats a struggling Uni student to do? P.P.P.S: Definitely going to be course language in this story. Oh, and I don't own the cover photo or anything. Just a google images find.
8 76 -
In Serial28 Chapters
Torn World
Nathan Jones is an 18-year-old who has just recently been accepted into his favorite college. To celebrate, he invites his friends to a vacation on an island in the Bahamas that was just recently made tourist-friendly. Little did they know that the island was a magic portal into a different world like in the Light Novels that Nathan read in his spare time. In this world, there are demons roaming about and destroying kingdom after kingdom after escaping the Great Abyss made by the first hero of the land Liathys. Being 4 Legendary classes, it is up to these 4 friends to use their godly powers to restore peace to the world, all of them doing it in their own way. The original title was "In A Torn World Where Cheat Specs Save Our Lives", but I thought it was too long so I changed it to simply "Torn World".
8 130 -
In Serial70 Chapters
Psychic x Fantasy
Born as a super psychic, Psychi cannot live up to the expectations the world has for her. The faster she flies, the more she ought to do with each tick of the clock, and with how powerful she is, the responsibility is overwhelming for the otherwise ordinary schoolgirl. Her relationships crumble from her abilities while a threat looms over the world; an impossibly strong, demented psychic in hiding.However, when Psychi is weakened, a portal erupts from below and envelops her, summoning her to a new world. There, she is given no choice but to fight. The super-psychic that was in hiding was sent to the world long before her and amassed armies of monsters, threatening to end humanity. With the help of The Hero, the last remaining bastion of hope, Psychi resolves to fight to defeat Azad, the Monster King, and stands against his reign.On the other side, her ordinary brother, Jeremy, is left all alone, his parents long dead and his sister now vanished before his eyes. Afterward, a mysterious, blue-robed individual claims Psychi is trapped in another dimension, and that if he ever wants to see his sister again, he will first need the assistance of his sister's rival, Jana, a fellow super psychic whom she nearly killed on accident just moments before. A new chapter each Saturday and sometimes also on Wednesday. (The first chapter is mandatory to understand the story, but the two volumes are written so that you can read either one at your own pace.)World of Fantasy stars Psychi, and World of Psychics stars Jeremy.
8 193 -
In Serial49 Chapters
Private school || dnf
Class clown? Gay? Homophobic parents? George is on his last chance in school, and at home. Suspensions, school pranks, failing classes, coming out. Wait what? George's parents, or the devils as he would call them. Homophobic, strict, stupid and loud. When George annoys his parents for the last time they sign him up for private school and ship him off to America, but when George starts hanging out with his friends and they start getting along, does George really want to continue this 'war'?TW: Swearing 😍😙 in every chapter btw 😀School AU btw 💃Dreamnotfound✨✨I only ship their personas not them as real people 😌✌️There might be TW but I'll put a warning at the start! Love ya! -ya <3
8 100 -
In Serial10 Chapters
Attracted To You | Darlentina Endgame
A complicated and unsettling love story .
8 121 -
In Serial43 Chapters
BRUINS 3
Welcome to the most dangerous trilogy of women's soccer. (3/3)
8 214
