《{completed}While you were sleeping》~26~
Advertisement
Хэдэн цагийн дараагаар тэд зорьсон газар болох Энэтхэгийн далайд орших арал улс Мальдивд газардав. Энэ улсын далайн усан дээр баригдсан амралтын газрууд тун үзэсгэлэнтэй бөгөөд харц булаам аж.
Жонкүк Жин хоёр ирсэн даруйдаа "Далай!!!" гэсээр бүх ачаагаа Намжүүн Жимин хоёр бариулаад цааш гүйн одов.
Намжүүн "Эднийг дээ. Том нь ч тэр бага нь ч тэр жаахан хүүхдээс ямар ч ялгаа алга. За ямар ч байсан хэдүүлээ байрлах газраа ачаагаа байрлуулъя."
______________
Жонкүк "Залуусаа хурдан наашаа хүрээд ирээ. Бүгдээрээ завин дээр сууцгаая."
Цэлмэг хөх тэнгэр дор үлгэр домгийн агуу их нууцыг өөртөө агуулах мэт номин ногоон өнгөөр туяарах далайн дээгүүр завьтай салхи татуулан хурдлахад ямар ч асуудал байлаа гэсэн бүгд мартагдах мэт . . .
Бүтэн өдөржин элдвийг хийсэн тэд нар буух үед хоолондоо орсны дараа өрөө өрөө рүүгээ зүглэхэд Тэхён Хэсон хоёр л хөтлөлцөн ойр тойрны үзэмжиийг бишрэн, өөрсдийн байр луу удаанаар алхаж байлаа.
Гэнэт Тэхён атгасан гараа тавин
"Би нэг тийшээ явчихаад ирье. Би удахгүй ээ" ийн хэлээд цааш эргэн шатаар доош бууна одов.
Хэсон түүнийг хүлээх зуураа өрөөндөө очин цэнхэр өнгийн судалтай цамц болон цагаан өнгийн даавуун шорт сольж өмсөөд, цонхоор гадагш харвал нар дөнгөж жаогаж буй далайн эргээр Жин ганцаараа алхаж байлаа.
Хэсон өрөөнөөсөө гаран түүнийг зүглэхэд Жин ч мөн адил түүнийг харан өөдөөс нь алхав. Тэд хажуугийн ресторанд орон хоёр аяга кофе захиалан гадаа зассан ширээнд сууцгаав.
Хэсон ширээн дээрээс аягатай кофегоо аван нэг балгаад "Энэ үнэхээр үзэсгэлэнтэй газар юм аа." хэмээн тэнгэр болон далайн хязгаар луу харцаа явуулсаар хэлэхэд Жин ч кофенаасаа амсаад, тэр зүг рүү ширтэн "Би бүгдийн мэдэж байгаа. Тиймээс чи надаас санаа зовох хэрэггүй дээ." хэмээн тайван дуугаар хэлэхэд Хэсон түүнийг гайхан хараад түүний хэлснийг тунгаан бодов.
Хэсон Жин рүү харан " Юуг тэр билээ?" гэхэд Жин " Чи биднийг аль эртнээс мэддэг байсан гэдгийг мэднэээ."
Хэсон хэсэг чимээгүй суусны дараа "Намайг уучлаарай. Би хэлэх хэрэгтэй байсан юм." ингэж хэлэхэд түүний царайнд хэдийн гэмшлийн дүр буусан байхыг харсан Жин "Битгий санаа зовдоо. Би чамайг Тэхёнд маш их хайртай гэдгийг ч бас мэднэ. Тиймээс чи санаа зовох шаардлагагүй дээ."
Advertisement
Жинийг ингэж хэлэхэд Хэсоны дотор хураад байсан бүхэн алга болох мэт тайвширлыг мэдрэв.
Жин инээмсэглэн "Чамтай анх уулзахдаа л ойлгосон. Магадгүй бусад маань ч гэсэн ойлгосон байх. Гэхдээ чи санаа зоволтгүй дээ. Чи яг одоогийнх шигээ л Тэхёны хажууд байхад болно. Цаадах чинь чиний хажууд байхдаа үнэхээр жаргалтай байгаа харагддаг. Тиймээс түүнийг цаашдаа ч бас сайн харж хандаж байгаарай. Тэгвэл би ч бас баярлана. Бусад маань ч бас адилхан бодож байгаа байх. Тэр заримдаа сэтгэл хөдлөлөө гаднаа ил гаргадаггүй хүчирхэг нэгэн шиг байдаг ч хэтэрхий хүүхдээрээ дүрсгүй болохоор сэтгэл нь их эмзэг нэгэн тиймээс би чамд итгэж болох уу?"
Хэсон түүний Тэхёныг гэх сэтгэл нь хамтлагийн гишүүндээ тавих анхаарал биш том ахын хувиар дүүдээ тавьж буй халамж гэдгийг ойлгож түүний итгэлд маш ихээр баярлан "Тэгнэ ээ. Би ч бас түүний хажууд энэ хэвээрээ үргэлж байхыг хүсч байна."
Тэднийг ийн ярилцаж байтал Юнги Тэхёны хамт тэдэн рүү ирж яваа харагдав. Юнги Жиний хажууд ирэн "Та хоёр ч нэлээн дотно болцгоосон байна шүү. Юу ярьж байсан юм."
Жин "Бид нар мандахыг харж байлаа" гэхэд "Утгагүй юм. Хамт нар жаргахыг харах хүн чинь биш л юм шиг байх юм" ийн хэлээд Юнги Тэхёныг тохойгоороо нударчихаад Жиний цамцнаас нь зууран татсаар "Алив явья. Одоо бидний үүрэг дууссан тэднийг тайван орхиё." гээсээр аваад явав.
Далайн эрэг дээр үзэгдэх хүн үгүй бас анир чимээгүй. Бүгд маргаашийн эрч хүчээ авахаар өрөө өрөө рүүгээ амрахаар явсан аж. Гагцхүү Тэхён Хэсон хоёр л нуурын эрэг дээгүүр далайн бүлээн усанд хөлөө норгон гар гараасаа хөтөлсөөр алхацгааж байлаа.
Тэхён "Инээгээрэй. . . Одоо инээдтэй царай гаргаарай." Хэсон камер барин түүний зургийг дарах Тэхёны гараас хөтлөн нүүрээ янз бүр болгон зургаа авхуулж, дарайн эргийн уснаас түүнрүү цацан, хоорондоо жаахан хүүхдүүд мэт тоглох тэдний инээд цангинан.
Тэхён Хэсоныг нүдээ аниж байхыг хүсээд түүний ард гаран халаасандаа хадгалж байсан зүйлтээ гарган түүний хүзүүнд зүүж өгөөд хүзүүн дээр нь үнсэхэд Хэсон түүнрүү толгойгоо эргүүлэн тэдний харц болоод хамрын үзүүр тулахад бие биесийнхээ амьсгалыг мэдрэн Хэсон удаанаар түүний уруул руу дөхөхөд Тэхён уруулаа үл ялиг мушийлгаад, түүнийг өөр лүүгээ харуулан, бүсэлхийнээс нь татаад өөртөө ойртуулан бие биеийнхээ уруулыг мэдрэмжээр дүүргэн удаан үнсээд, энгэртээ наана тэвэрч далайн эрэг дээр нар жаргах гайхалтай мөчийг хамтдаа ширтэн зогсоход юу ч тэднээс үл үзэсгэлэнтэй харагдаж байлаа.
Advertisement
~Хэсон~
Хайр шархлуулдаг гэхдээ чамтай учирснаас хойш энэ миний мэдэх ганц зүйл болсон
Би хайрлахаас айсан, хэн нэгнийг хайрлах хэцүү санагдсан гэсэн ч бидний хайр намайг амьд гэдгийг минь мэдрүүлдэг
Бидний хайр намайг эдгээсэн тиймээс . . .
Би хэзээ ч гараа тавихгүй
Хэзээ ч чамайг шархлуулахгүй цаг хугацаа яг эндээ л зогсох болно
Бүх зүйл сайхан болно гэдэгт би итгэж байна. Чи л миний дэргэд үлдвэл . . .
~
~
~
Одод хэдийн түгэж, гадаа анир чимээгүйд автан харанхуйг гэрэлтүүлэх сарны туяа л үзэгдэнэ.
Хэсон улам бүр Тэхёны энгэрт шигдэж түүний дулааныг өөртөө шигээхэд Тэхён түүний бүхий л хэсгийг алгуурхан бөгөөд зөөлнөөр аргадангуй үнсэж, түүний үсийг болгоомжтойн аргагүй илэн хойш хийж өөрсдийн мэдрэмжүүдээ удаанаар солилцоход Тэхёны уруул зөөлөн буух газар бүрт Хэсон тог цохих мэт жирэлзэж түүнийхээ хайрыг улам ихээр мэдэрч байв.
(Хэсон )
"Би чамайгаа үнсье боломж гарах бүрт
Би чамайгаа хайрлая хором мөч бүхэнд.
Дэргэд минь чи л байгаасай
Чамд тохирох төгс нэгэн
биш байж мэдэх юм.
Алдаа дутагдалыг минь уучлаарай.
Чамгүйгээр энэ ертөнц тун бэрх санагдах юм.
Биднийг хүрэх бүрт энэ мэдрэмжийг би мэдэрдэг.
Чи намайг үнсэх бүрт би нисч чадах мэт санагдах юм.
Энэ бүхэн үүрд үргэлжлээсэй гэж хүсч байна
Догдлох зүрхийг минь чи сонсож байна уу?
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
* * *
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Хэсон дахин нэг удаа энэ газарт ирэхдээ хамгийн сүүлд байсан тэр газраа яг тэр цаг мөчдөө ирсэн байх бөгөөд сүүлийн хэдэн өдөр ч мөн адил байсныг санав.
Тэрээр Тэхёныг олохоор хашааныхаа хаалгыг татахад хэн нэгэн түүний нэрийг дуудах сонсогдож тэрээр хойш харвал Жонсуг өнөөх хүүхэд шиг гэнэн инээмсэглэлээр мишээсээр зогсож байлаа.
Хэсон "Жонсуг? Сайн уу?" хэмээн түүний урд очиход тэрээр ойр хавийг тойруулан хараад,
Жонсуг "Тэхёныг хайж байна уу?" гэхэд Хэсон гайхан "Тийм ээ. Чи яаж мэдсэн юм бэ?" гэж асуухад Жонсуг түүний гараас хөтлөн "Тэр надаас чамайг авч ирэхийг хүссэн юм." хэмээн инээмсэглэв.
Хэсон "Ямар нэг зүйл болсон юм уу? Тэр одоо хаана байгаа юм бэ?" гэвэл түүнийг гараас хөтлөн урд нь яаруухан алхах Жонсуг түүнрүү эргэн хараад "Уучлаарай. Би чамд хэлж чадахгүй. Гэхдээ удахгүй чи өөрөө мэднэ ээ" гээд урагш харан хурдан хурдан алхав.
Advertisement
- In Serial35 Chapters
Heretic King
The world ends, game system is invoked, yada yada. After the system set by God causes Thomas Crowe to go crazy, he swears he will kill God, thus getting deemed a Heretic. How will the story go from there? Will he slay God or will he die trying to resist?Mature cause curse words will be used and sex scenes described.. More tags as the story develops.There is references and terms used from other stories. I will link the references If I feel it's not as obviousIf you can give me your opinions in the comments it's my first time writing and I'd love some feedback.Credits to Yang_God_Of_Games_And_Power for the cover!
8 216 - In Serial21 Chapters
Chaos Paradox
Alric is a born noble to a family known for their unique dual element magic. he is thrown into a life of magic and darkness, follow his growth as he tries to overcome his own limits and cope in a world where he must always overcome those stronger than himself or be consumed by the politics of a kingdom that wishes him dead.
8 244 - In Serial17 Chapters
The Soul Princess
First, sorry if you have difficulties reading my fiction. I am not that good in English but I want to make better English for you guy. The general idea is here.If you have ideas of a way to help me I would like to know them. Thank you for your understanding. Did you imagine if your father is death and you have special powers? I imagined it. I want to tell you that some characters are inspired or pick of the video game Diablo 3 the reaper of souls. There gonna be references to it. Probably nephalems.In the story, the main protagonist wants to know why she different from others. she will also search for her father and her mom. during her adventures, she will find some monster who wants to kill her. example: Leoric the crazy king. also, archangel and demons want her power to protect the world or destroy it. Who will be the one who controls's her? Why archangels and demons are afraid of nephalems and her? So many questions.
8 175 - In Serial12 Chapters
Wishing You A Lousy B-Day
Being abandoned at birth and suffered a life of hardship, the MC has long since developed a twisted and ruthless personality. Upon meeting his birth father by accident, MC decides to take revenge by seducing his father’s partner, a mysterious and affluent young man. Turns out, things are not what they seemed, and bleeding hearts all shattered. A fun exercise in dog blood and heart poison.It hurt so bad, but it feels so good!Let's all suffer together lalala~
8 63 - In Serial33 Chapters
Adamantine Dragon in the Crystal World
In a fantasy world known as [Flow] there was a Demon Emperor whose power was so ridiculous that gods couldn't even compare to him. Then one day he got hit by a powerful curse and got banished to a completely different world. That's how it roughly happened. Roughly…After entering the New World our protagonist found his body being disintegrated and most of his magical powers useless...AN: Hey guys, this is my own first fiction. This is completely different from what I previously had in mind. I had even extended plans made for that one, but I'm still working on it. This one can be considered as a spin-off from the original series haha, please join our Demon Emperor in his journey! If you see any mistakes please point them out so I can fix them, thank you very much! I will use Japanese honorifics because they are cute haha. Without further ado, welcome to the prologue of the Arc 1: THERE IS NO REST FOR THE WEARY!
8 198 - In Serial17 Chapters
Prisoner 345 {the 100}
Aaliyah Stark. She was the youngest kid who got locked up on the ark at the age of 10. But she was innocent. All she did was wait for her death. Now 2 years later everything changes. She and 99 other delinquents and 1 stranger are being sent to the ground. What happens when they arrive? Will they survive? And what happens when Bellamy starts taking care of Aaliyah?-- I do not own the characters I only own Aaliyah and her storyline.--this is the first book.{ranked #1 in the100cw #2 in maywemeetagain #2 in abbygriffin}
8 100

