《{completed}While you were sleeping》~24~
Advertisement
"Хэсон тусалж байгаад баярлалаа" Жин зуухан дээр хийх хоолоо амтлангаа хажуудаа аяга угаана зогсох Хэсонд хандан хэлэхэд Хэсон инээмсэглээд "Зүгээр дээ. Би ч бас тусалж байгаадаа баяртай байна"
Жин хариу инээмсэглэн "Уг нь бид чамайг угтаж авахаар их хичээсэн боловч эцэст нь бүтэлгүйтчихлээ. Уулаарай" Жин санаа зовнисон сонсогдоход Хэсон тэдний энэ найрсан байдалд баярлан "Харин ч би ингээд хамтдаа хоол хийсэн чинь үнэхээр дотно санагдаж байна" хэмээн инээмсэглэн хэлэв.
"Чамайг ингэж бодож байгааг мэдэхэд сайхан байна. Тэр хэдийг гал тогоонд оруулвал ийм л зүйл болно. Хар нүх л гэсэн үг" гэхэд Хэсон инээд алдан "Харин таны хоол хийх чадвар гайхалтай юм аа. Тэд ч ийм том ахтай үнэхээр азтай юм аа"
"Юу? . . . Аан, ммм. баярлалаа хэмээн дотроо бодсон бяцхан бодлоо өөртөө л хадгалахаар шийдэн өөр зүйл хэлэхийг хүссэнгүй. Тэднийг ийн ярилцан хоол хийж байх зуурт зочны өрөөнд байх бусдынх нь дуу улам чангаран, орилолдож яг л цэцэрлэгийн хүүхдүүд гэлтэй.
Бүгд орой хоолоо идэхээр ширээний ард тухлахад Жонкүк "Хөөх, энэ Хэсоны хийсэн хоол уу? Амттай харагдаж байна" гэсээр урдаа байх таваг руу савхаа явуулахад "Чиний хувьд бол эгч шүү, Жонкүкаа" Жимин ёжлонгүй хэллээ.
"Эээе, Тэгээд би л ганцаараа эгч гэж дуудах юм уу" гэж гомдлоход бүгд хэсэг чимээгүй болоод гэнэт дуу алдан инээлдэв.
"Зүгээр дээ. Бид нэг оных тэгэхээр чи намайг зүгээр л Хэсон гэж дуудаж болно оо" хэмээн Жонкүкийг аргадах мэт түүнийг өхөөрдсөөр хэлэхэд Жонкүк баярлан дуу алдсаар "Ашгүй дээ. Тэгвэл зүгээр л Хэсон гэж дуудаж байя" гэж хэлээд эргэн Хэсон руу харан "Гэхдээ яаж бидний насыг мэдсэн юм бэ? Уг нь бид зөвхөн нэрээ л хэлсэн гэж бодсон юм сан"
Хэсон анхнаасаа тэднийг мэддэг, дуу бичлэгийн үздэг фен нь гэдгээ мэдэгдэхийг хүсээгүй боловч өөрөө ч анзааралгүй хэлсэн үгээ сая л анзаарав.
Жин "Тэрийг би чамайг ингэх ч болов уу гээд Хэсонд хэдэн зүйл хэлсэн юм" гээд инээмсэглэхэд Жонкүк "Аан, тийм байх нь ээ. . . Гэхдээ Хэсонаа чи үнэхээр биднийг танихгүй гэж үү?" гэж асуухад тэрээр зүгээр л тоглоомоор асуугаагүй гэдгийг түүний нүднээс тодхон харж болохоор аж.
Advertisement
Хэсон эргэлзээ дундаа хариултаа шийдэж үл чадна . . . Хэдийгээр тэрээр үнэнийг хэлэхийг хүсэвч шүтэн бишрэгчийн хувиар Тэхёны хажууд үлдэх хэцүү болоод хүндээс гадна ихэнх айдолуудын адилаар тэднийг ч мөн шүтэн бишрэгчтэйгээ харилцаа тогтоохыг сайнаар хүлээж авахгүй гэдгийг дотроо сайн мэдэж байсан учир энэ нууцаа өөр хэнд ч мэдэгдэхгүй хэмээн шийдсэн билээ.
-Би-
Жин ширээн дээрээс хундагатай виногоо авангаа "Тэр биднийг мэддэггүй юм байна лээ. Яаж над шиг World Wide Handsome хүнийг танихгүй байж болдог байна аа. Агуйд амьдардаг байсан юм байх даа? гэж бодсон шүү." хэлээд чангаар инээд алдахад түрүүнээс хойш бүрхэн аваад байсан эвгүй уур амьсгал дорхноо сарнин алга болов.
"Харин тийм ээ."
Хэсон дуу муутайхан ийн хэлсэн боловч түүний дотор гэмшил төрөх аж.
"Үнэндэ-" Хэсоны үгийг таслан чимээгүйхэн хоолоо идэж суусан
Юнги "Гэхдээ үнэхээр л бие биедээ сэтгэлтэй байхад айдол болон фен гэдэг үгс ямар ч утгагүй шүү дээ." гээд үргэлжлүүлэн хоолоо идэх бол бусад нь дор дороо хэсэг зуур бодолд автсан үзэгдэнэ.
Жимин "Гэхдээ Хэсон түрүүн ямар нэг зүйл хэлэх гэж байсан. Юу байсан юм?"
"Тэр бол-"
Тэхён "Маргааш бүгдээрээ хамтдаа амралтаар явцгаая." гэхэд Жонгүкийн нүд нь сэргэх шиг болж "Гайхалтай. Би үнэхээр аялалаар явмаар байсан юм. Ашгүй дээ!"
Жин "Хэсон ч бас үүнийг хэлэх гэж байсан биз дээ?" гээд инээмсэглэхэд
Хэсон "Т- Тийм ээ" дуу муутайхан хариулав.
Жонгүк "Би явж ачаагаа бэлдлээ."
гэсээр зул сарын бэлгээ задлах гэж буй бяцхан жаал шиг шатаар дээш хөл нь газар хүрэхгүй шахуу хурдлан гарав.
_______________
Бүгд гэрийн урд хаалган дээр Тэхён Хэсон хоёрыг гаргаж өгөхөөр гарч ирэхэд тэр дунд гагцхүү Жонгүк л үл үзэгдэнэ.
Намжүүн "Жонгүкийг уучлаарай. Цаадах чинь аялалаар явах гээд хэт хөөрчихсөн байна. Эцэст нь чамтай танилцсандаа баяртай байна. Цаашдаа Тэхёныг чамд даатгалаа шүү."
Түүний гаднаас нь харахад хүүхэд шиг хэрнээ үнэхээр л ахлагч хүний хувиар хариуцлагатай бас үнэхээр эелдэг яг л Хэсоны харж төсөөлдөг байсан нэгэн байв. Ганц ахлагч гэлтгүй багийн бусад гишүүд ч мөн адил үнэхээр хөгжилтэй, эелдэг байсанд Хэсон үнэхээрийн баяртай байлаа.
Advertisement
- Баяртай. Болгоомжтой яваарай.
_____________
Хэсон гэрийнхээ хашааны өмнө очоод "Өнөөдөр үнэхээр хөгжилтэй өдөр байлаа. Тэд үнэхээр миний бодож байснаас ч гайхалтай хүмүүс юм аа. Тэдэнтэй хамт байвал хором ч уйдахгүй байх аа."
хэмээн үл ялиг инээд алдсаар Тэхёныг харахад түүний харц од мэт гялтганан ганц л зүйл дээр буух аж.
Тэргэл саран тодоор гэрэлтэх шөнийн тэнгэр дор чимээ аниргүй бүрхэх Сөүлийн гудамжинд бие бие дээрээ тусах хоёр харц . . .
Тэхён хормын зуурт машиныхаа урдаас урагш нэг алхахдаа халааснаасаа гараа авч Хэсоны нүүрний өмнө тулан ирээд түүний хацраас татан үнсэв. Хэсон хэсэг зуурт будлин түүнийг ширтээд удалгүй дулаанхан болоод зөөлөн энэ мэдрэмжинд автан алгуурхнаар нүдээ анив.
Тэхён "За одоо орж амардаа. Маргааш өглөө эрт босох хэрэгтэй болохоор хэт оройтож болохгүй байх." гэхэд Хэсон үл ялиг толгойгоо дохиод хашааныхаа хаалгыг татан "Болгоомжтой яваарай" гэж хэлээд гэрийнхээ үүдэн дээр түүний явахыг харан зогсоод түлхүүрээ цоожиндоо хийхтэй зэрэгцэн Хэсоны гэрийн хаалга онгойж дотроос унтлагийн өмд, цамц өмссөн Хэрим нүүрэндээ цагаан маск зүүж гарч ирэх нь аймшгийн киноны дүртэй тун адилхан харагдахад Хэсон цочин арагш ухрав.
Хэрим "Саяны хүн хэн бэ? Таны найз залуу чинь юм уу?" гээд хаалга налан Хэсоныг байцаахад Хэсон хариу хэлэлгүй дотогш зүглэн алхахад Хэрим улам бүр лавлан "Арай Сүнү ах уу? Та хоёр эвлэрчихсэн байх нь ээ. Тэр нь ч танд дээр дээ. Угаасаа та Сүнү ахаас салвал дахиж таныг тоох олигтой хүн олдохгүй байлгүй. Ер нь яаж манай Сүнү ах таныг тоосон юм бол оо?" гэхэд Хэсон түүний энэ ярианаас хэдийн залхан хоолойгоор
"Чи манайд юу хийж байгаа юм? Аан нээрэн аав ээж хоёр эмээгийнх рүү явна гэж байсан бодвол чи явахгүй гэж зөрүүдэлсэн л биз. Тэгээд ч саяын хүн Сүнү биш. Чиний хэзээ ч төсөөлөхөөргүй хүн . . . Харин чи л наад муухай аашаа засахгүй бол чамд л найз залуу олдохгүй байх шүү! гээд дотогш орчихов."
Хэсон орондоо орон унтах хүртэл түрүүний үйл явдал л толгойд нь хэдэн мянган удаа эргэлдсээр байх бол Тэхён зүүдний орондоо зочлох хүртлээ зөвхөн Хэсоны царайг л төсөөлөлдөө хэдэн мянган удаа урлаж түүний урууланд тодрох инээмсэглэл үл арилна.
Advertisement
- In Serial55 Chapters
QQQQ
Have you ever noticed that the letter Q is unnecessary? It doesn't provide any function to the language. Any word spelled with it could just as easily be spelled with other letters. Does that mean it shouldn't exist? Of course not. In this universe, everything has a place. Cosmic balance, Karma, God's plan, the laws of physics—they're all trying to describe the same thing. There is nothing that exists without purpose, and nothing without purpose that can exist. You can take solace in knowing that, just like the useless letter Q, you have birthright to exist in this world. Nothing can take that from you. Unless a creator God breeds technicolor angel-beasts hellbent on ripping you out of reality, of course. When Mina learns that she was a cosmic accident—a being accidentally created without purpose—what was once an easygoing life starts to entwine with conspiracies, impossible occurrences, and deadly occult mysteries. Not to mention friends so dangerous and unpredictable they make the cosmic horrors look normal by comparison. When the questions never stop piling up, it's hard to know where to begin. But I'll give you a hint: they all begin with a Q.
8 229 - In Serial31 Chapters
Invisible Werewolf Dracula meets Vampire Mummy Frankenstein
Ebook and AudiobookOfficial siteWe've got TVTropes! They're back! Globetrotting outlaw Dracula finds a powerful ally in an Egyptian crypt—Frankenstein’s monster himself. Can these monsters thwart the werewolf regime and take back the night? An illustrated adventure. COMPLETE!
8 230 - In Serial44 Chapters
Lullaby (Fable Saga Book 2)
Sixteen-year-old Ashling Shields has had her whole life turned upside down for the second time in two years. As a freshman she was the sole survivor of a harrowing disaster. Now, in the summer before junior year, her life is once again spiralling out of control. The deadly force hunting her draws closer every day, and being entangled in the affairs of a world famous rock band doesn’t make life any easier - especially when there’s good reason to believe the band members are literally angels and demons. She’ll have to take control of her own destiny - before her destiny takes control of her. Don’t miss this riveting new instalment in the Fable Saga.
8 244 - In Serial14 Chapters
The Lost Scholar
He had long forgotten why he stood out in the snow watching the flakes fall gracefully onto his little hand, but he was certain he was waiting for something.
8 129 - In Serial13 Chapters
Vapid Recourse
In the past ten centuries humanity has been able to extend its lifespan, cure all diseases, and spread to the far reaches of the Galaxy. What happens, when we take the next step? What if the step after is taken for us? What if we have to pin it all on a farm boy, one that is not charged by the sun? A thousand years was not enough time to prepare for this. Answers to Ancient questions will be given. At the same time, in the galaxy nearest to the Milky Way, a Princess who as just come of age, must escape here fathers thumb to follow her destiny. Her destiny lies in the unification of these two galaxies. Can she find the mythical tigers before the ValRachna destroy everything. In the midst of it all a wayward Mithrin, outcast for is repeated failure, will try again to complete his task. Can he succeed in guiding his new Recipients on the path to reawaken the Ancients and crown the next Masters.
8 96 - In Serial7 Chapters
Cassie's Wedgie Routine
This is my first story. It's a fiction story about a younger sisters routine about receiving wedgies
8 106

