《{completed}While you were sleeping》~22~
Advertisement
Сөүл хотын дуусашгүй төөрдөг байшин шиг худалдааны төвүүдээр Суюныг даган хоёр цагийн турш хөлийн улаа эргэтэл явсан боловч надад зохих хувцас олдоогүйдээ ч юм уу, түүнд таалагдах нь олдоогүйдээ ч юм уу мэдэхгүй, эцэст нь гэхэд бид одоог хүртэл хувцсаа аваагүй л явж байна.
- Суён аа түр зуур жаахан амарч байгаад явцгаая л даа. Тэгэх үү?
гарнаас минь зууран, намайг чирсээр урд алхах түүний хаанаас нь ийм их эрч хүч гардаг байна аа? гэж бодогдохоор эрчтэй алхах Суён урагш алхсан хэвээр, хойш эргэн надруу харах ч үгүйгээр их л ширүүхэн өнгөөр
- Үгүй ээ! болохгүй бидэнд тэгэж байх цаг огт байхгүй. Ойлгож байна уу? Бидэнд одоо цаг хагасын хугацаа л байна. Тэгэхээр наад хоёр хөлөө аль чадахаараа хурдан хөдөлгө ойлгосон уу?
- Мэдлээ дээ. Гэхдээ ядаж гар тавьчихаж болохгүй юм уу даа. Би яг л эгчдээ загнуулсан хүүхэд шиг санагдаад байна.
- За чи юунаасаа ичдэг юм бэ? Тэгээд ч би чамайг дунд сургуульд байх үеэс л ингэж хөтөлдөг байсан шүү дээ.
- Гэхдээ . . .
Тиймээ Суюн бол дунд сургуулиас хойш надад анхаарал тавьж, дүү шигээ л халамжилдаг найз минь байсан. Одоо ч хэвээрээ.
Бид анх намайг дунд сургуульд дөнгөж шилжиж очоод байсан тэр нэгэн хаврын нарлаг өдөр танилцаж байсан.
Шилжиж очоод удаагүй, сургуульдаа дасаж чадахгүй, ангийнхандаа ойртож, нөхөрлөж чадаагүй ямар ч найзгүй байсан учраас би хичээл тараад гэр лүүгээ ганцаараа явдаг байлаа. Ганцаараа байна гэдэг миний хувьд тийм ч хэцүү биш харин ч надад энэ нь илүү амар санагддаг байсан.
*
Сургуулийн хашаанаас гарч явах үед ардаас хэн нэгэн шүгэлдэн, миний нэрийг чангаар дуудах үед толгойгоо хойш эргүүлэн харахад манай сургуулийн хэдэн танхай хөвгүүд байсан учир би нэг их тоолгүй урагш хараад алхсан. Гэтэл өнөөх хөвгүүд түргэн түргэн алхалсаар намайг тойрч зогсоод, тэр дундаас хамгийн өндөр нөхөр нь мөр лүү минь хүчтэй түлхээд,
- Хүн дуудаад байхад зогсохгүй юу?! хэмээн сүрдүүлгийн аясаар хэлэхэд би түүний хэлснийг үл тоох мэт түүн рүү ширүүн харц шидээд айхгүй байгаа мэт дүр эсгэж байсан ч яг үнэн гэвэл би дотроо бараг л ухаан алдах гэж байсан юм. Зүрх минь хүчтэй дэлсэх үед юу юугүй л нулимс минь гарчих гээд байлаа.
Advertisement
Гэтэл тэр үед хаанаас ч юм тэр.. гүйн гарч ирээд, бидний зүг заагаад,
- Багшаа энд байна.
Түүнийг ийн хэлэхэд нөгөө хэдэн хөвгүүд ум хумгүй гүйгээд явчихсан. Харин өнөөх охин над дээр гүйн ирээд гарнаас минь хөтлөн, намайг чирсээр урд минь гаран гүйсэн юм.
Үсээ хоёр хуваан шүлжсэн, намайг хөтлөн гүйх түүний инээмсэглэл тэр өдрийн нарнаас ч тодоор гэрэлтэж байсан. Үнэхээр гайхалтай . . .
Бид нэлээд удаан гүйснийхээ дараа нэгэн мухлагийн хажууд ирээд, нэлээд удаан амьсгаадан зогссон.
- Бид яагаад гүйсэн юм бэ? Яагаад тэндээс явсан юм?
Намайг ингэж асуусахад тэрээр хүндээр амьсгаадан, ташаагаа тулан зогсож, над руу хараад "Учир нь би ямар ч багш дуудаагүй гэхэд би түүнийг гайхан хараад удалгүй бид чангаар инээлдэн бие бие рүүгээ харах болгондоо дахин дахин инээсээр байсан юм.
Тэр гэнэт миний хойно байх мухлаг руу харан гэдэс нь дуугарахад нүдээ бүлтийлгэж ирээд чангаар инээд алдахад нь би түүний энэ байдлыг өхөөрдөн тэр мухлагаас хоёр ширхэг мантуун бууз аван түүнд өгөөд хажууд байх тоглоомын талбайн савлуур дээр суун идэцгээсэн. Тэр үед тэрээр надад өөрийгөө Жон Суюн гэж танилцуулаад, "Чи надад таалагдаж байна, найзууд болцгооё" хэмээн хэлэхэд үнэндээ гэвэл би дотроо үгээр хэлэмгүй ихээр баярлаж байсан юм. Би тэр үед ганцаараа байхдаа зүгээр байдаг байсан харин найзтай болсондоо жаргалтай байсан юм.
***
Тэр үед ч одоо ч тэр хажууд минь байгаад би маш ихээр талархдаг. Хэдийгээр тэр заримдаа үнэхээр сахилгагүй, бас үнэхээр чалчаа болдог ч тэр үргэлж хэрэгтэй үед минь хамгийн сайн анхаарал тавьж, тусалдаг яг л миний эгч шиг л байдаг байсан. Тэр бол миний мэдэх хамгийн сайн эгч бас хамгийн дотны минь найз.
Суён намайг хөтлөн алхсан хэвээр явж байгаад шилний цаанаас харагдах үзвэрт өлгөөтэй нэгэн даашинзны өмнө ирээд гэнэт зогсоод дээш хаяг руу нэг харчихаад намайн дагуулан дотогшоо оров.
___________________
***
- Би чамайг багийнхаа гишүүдтэй танилцуулмаар байна.
Тэхёны хэлснийг маш тодхон дуулсан ч буруу сонсон эсвэл буруу ойлгосон эсэхээ мэдэхгүй будилж, түүний хэлэх үгс чихний минь хажууд сонсогдож байвч улам холдон холдсоор бараг л сонсогдохгүй болж гагцхүү тэр үгс л толгой дотор минь эргэлдэнэ.
Advertisement
-Хэсон~аа байна уу? Намайг сонсож байна уу?
Тэхён миний нэрийг дуудах үед түүний хэлэх үгс тодорч эхлэв. Хэт огцом байсанд миний толгойд юу ч бодогдохгүй, хоосорчихсон мэт санагдаж, юу гэж хэлэхээ ойлгохгүй будилчихав.
- Чи юу гэж бодож байна? Гэхдээ- хэрвээ . . . Чи хүсэхгүй байвал дараа уулзсан ч болн-
- Үгүй ээ! Би хүсч байна!
- Юу?
Хэсон сандарсандаа болоод юу ч бодолгүй чангаар шуудхан ийн хэлэхэд Тэхён гайхан хэсэг зуур чимээгүй болоод утасны цаанаас учир нь үл олдох бөглүү чимээ гаргаад, хойлоогоо бага зэрэг засах нь дуулдаж, " Тэгвэл би чамайг орой 8 цагаас ажил дээрээс чинь очиж авья. Түр баяртай." хэмээн дуудлага тасрав.
~
~
~
- Хэсон~аа алив явцгаая.
Суюн ямар нэг чимээ өгөлгүйгээр сүнс мэт л гэнэт Хэсоны ширээний хажууд ирээд, гараараа ширээг хүчтэй цохиход хамаг анхаарлаа компьютер дээрээ өгөөд байсан Хэсон дуу алдан түүн рүү харав.
Тэдний цаахан талд усны шүүлтүүрний дэргэд кофе уун, хоорондоо инээлдэн зогссон хэсэг хүмүүс дотроос нэгэн ахимаг насны махлаг, намхан эр нүдний шилнийхээ ардаас үзэгдэх ширүүн нүдээр тэднийг харан,
- Юундаа орилсон юм. Чимээгүй байцгаа. Та нар ямар гэртээ байгаа юу?! Энэ бол ажлын байр шүү.
хэмээн нэлээдгүй зандрангуй өнгө аясаар тэдэнд хандан хэлэв.
- Юу гэнээ?! Өөрсдөө л харин түрүүнээс хойш чанга чанга инээлдээд байснаа санахгүй байгаа юм байх даа?
гэж уцаарлангуй хэлсэн боловч өнөөх эрэгтэй сонсоогүй бололтой цааш харан яриа өрнүүлж дахин чангаар инээлдэж эхлэв.
- Өөрсдөө зуслан дээрээ байгаа хүмүүс шиг л аашилж байх шив. Заза, тэр ч яахав. Хэсонаа хурдан бос, хоёулаа явцгаая.
- Гэхдээ хаашаа явна гэж вэ?
Суюн Хэсоны гараас хөтлөн түүнрүү ёжтой инээмсэглээд,
- Чи удахгүй мэднэ ээ.
- Ядаж хэлтсийн даргаас асуух хэрэгтэй байх аа.
- Зүгээр дээ. Би хэдийн зөвшөөрөл авчихсан байгаа.
Хэсон бушуухан цүнх, утсаа шүүрч аваад Суюныг даган ажлаасаа гарав.
Ажлынхаа урд гарч ирэн такси барихаар замын хажууд гараа өргөн зогсоход эсрэг урсгал дагуу гэрлэн дохион дээр хар өнгийн танил машин дотор Сүнүтэй төстэй нэгэн үзэгдэхэд дахин лавлан сайн харах гэсэн боловч амжсангүй. Гэрлэн дохио асан хөдлөөд явчихлаа.
Сүнүг гадаад руу явснаас хойш түүнээс ямар нэг сураг дулаагүй бөгөөд яагаад гэнэтхэн явах болсон талаар нь ч мэдээгүй юм. Тиймээс иргэж ирсэн эсвэл үгүй эсэхийг мэдэхгүй учир түүнийг өөр нэгэнтэй андуурсан байх хэмээн бодоод урдаа ирж зогссон таксинд сууна хөдлөв.
- Суюнаа бид хаашаа явж байгааг одоо хэлэхгүй юм уу?
- Чамд хувцас авахаар, . . . Чи арай анх удаа хадмуудтайгаа уулзах гэж байж ингээд явах гээгүй биз дээ?
Суюныг ийн хэлэхэд би гэнэт энэ тухай санаж, сандран чимээгүй болов. Тэхён удахгүй намайг багийн гишүүдтэйгээ танилцуулах юм байна шүү дээ. Маш ихээр санаа зовох хэдий ч түүнийхээ хэмжээгээр баярлаж байв.
'Энэ бүхэн үнэхээр болж байна гэж үү?
Энэ зөв гэж үү?'
***
Advertisement
- In Serial8 Chapters
If You Wish For Something Useless
Evelyn was a stranger and didn’t share a drop of blood with them.There was no place for an impostor who acted as a replacement for the sake of the graceful main character.‘If I’m meant to be kicked ou...
8 124 - In Serial53 Chapters
Manapocalypse
Mark and his sister Liz have grown up in a household that had always been preparing for the Apocalypse, but they never expected it to actually come to pass. Now, their family is struggling in a world where monsters appear from thin air and technology no longer works. They thought they were prepared, but who can really be ready for the end of civilization as we know it to? Follow the Randall family as they discover what happened to the world, why it ended, and what new abilities they all seem to have. Book 1 in completed, and book 2 is in a long, slow, and intermittent state, and will some day in the distant future be completed.
8 184 - In Serial27 Chapters
The Yew Wood Warrior
His homes broken, his friends captured, a young Warrior named Ivo must walk a thorny path to find his friends and rebuild his home, as well as take revenge on the people that ruined his life. The magical city of Enceling is full of dangers, but he must do what needs to be done.
8 196 - In Serial17 Chapters
Dungeon Core: Alex : Hiatuss Infinitetum
Alex was an average guy. He lived in an average house, in an average neighborhood and worked at an average job. One day while walking home he was looking at a short skirt a little too closely and didn’t see a car. In some kind of God like kidnapping his soul was taken from his rightful afterlife and forced into a dungeon core! A dungeon core under the control of a black robed necromancer bent on destroying the world. Will Alex learn what it is to be a dungeon? Will He help to destroy the world? Or will he find a new path? A path of his own design.
8 156 - In Serial32 Chapters
My fox boyfriend (Dream x Fundy)
Fundy, Dream, and their friends go to Youtube island.
8 143 - In Serial8 Chapters
Wii deleted you: Love potion AU
Just as Austin is about to shock eteled for last time, something unexpected happened.(Art is not mine)There are some spicy scenes, but there will not be any smut.Story is finished ✅OMFG 3K READS TYSM 😝😝3.4K reads lmao. Funny number 34 😍 (I'm so sorry 💀💀)
8 145

