《{completed}While you were sleeping》21. Танилцуулмаар байна~
Advertisement
Байшингийн гадаах цэлгэр
хашаанд, шөнийн тэнгэрт гялалзах сая, сая оддын доор, зуны намуухан, дулаан салхинд зүлгэн дээр дэвссэн бүтээлэг дээр тухлан, гартаа барьсан шар айргандаа халан, элдвийг ярилцан, инээлдэх гурван хүн хэний ч сонирхолыг татахуйц аж.
Хацарт нь улаа бутран нэлээдгүй согтсон нь харагдах Хэсон ойр ойрхон найган нойрмоглоход Тэхён түүнийг түшиж авахаар байна байна өнгөлзөж байлаа.
- Алив ээ, та нар чинь яачихав аа? Арай согтчихоогүй биз дээ. Дахиад нэгийг-
гэсээр Хэсон эцэст нь Тэхёныг налаад унтчихав. Тэхён түүнийг арагш нь хэвтүүлээд, үсийг нь зөөлөн илж, чихнийх нь ардуур хийгээд духан дээр нь үнсээд ' Энэ хүнийг дээ дааж чадахгүй байж яаж гэж ингэж их уудаг байна аа? Маргааш толгой нь маш их өвдөх байх даа хэмээн түүнийг нүдээрээ бүүвэйлэх мэт харан инээмсэглэв.
- Чи түүнд маш их хайртай бололтой?
Жонсугийг ийнхүү асуухад Тэхён түүнрүү гайхан хараад, үг дуугаралгүй Хэсоны унтаж буй төрхийг нь харан инээмсэглээд,
- Тийм ээ, маш их хайртай.
Гээд гартаа барьсан шар айргаа балгав.
Яг одоо энд хэтрүүлэн уугаад унтаж буй нэгэн хатуу мэт боловч өөрөө ч хүлээн зөвшөөрөх дургүй айдасаа нууж, өөртөө хууртах эмэгтэй, түүнийг харан чимээгүй дороо инээмсэглэх ч эргэлзээ болоод итгэлийг хослуулсан нэгэн мөн тэдэнтэй ямар нэг байдлаар холбогдон, нөхөрлөсөн, тэдний энэ байдлыг хажуугаас нь харан инээмсэглэх танихгүй нэгэн байлаа. Уртаас урт шөнө дуусахад маргаашийн наран өндийж байв.
***
Дахин нэг наран мандахад өөр нэг шинэ өдөр эхэлж, миний өөр нэг амьдрал буйг сануулж байв.
Өглөө бүхэн би босоод эргэн тойрноо харахдаа аль нь жинхэнэ бодит болоход эргэлздэг. Энэ ертөнц үү? Эсвэл түүнтэй учирсан ертөнц үү?
Тархи минь хэдий хариултыг минь хэдэн мянган удаа давтан хэлэх боловч зүрх минь хүлээн зөвшөөрөхгүй, зөрүүдлэх юм. Тэр хажууд минь байхгүй байгаа энэ ертөнц надад илүү хуурамч санагдана.
Үнэхээр сонин . . . Хэрвээ хуучны би байсан бол одоогийн өөрийгөө хараад шоолж инээх байсан, бүр намайг эрс эсэргүйцэх байсан биз. Гэвч одоо би өөрийн буруу байсныг ойлгож байна. Түүний ачаар . . .
Advertisement
~
~
~
Ажилдаа явахаар гэрээсээ гарахад утас дуугарч Суюн залгаж байв. Миний шинэ гэр түүний гэртээ нэлээдгүй ойрхон бөгөөд хэд алхаад л очихоор тул бид өглөө ажилдаа хамт явдаг юм.
- Байна уу? Чи гэрээсээ гарч байна уу?
- Тиймээ одоо гарч байна.
- Би гэрийн чинь урд байна. Хурдан гараад ир.
- За одоохон.
Гадаа хэдийн өвлийн дунд сар айлчлан ирж, хаа сайгүй харагдах цагаан үзэмж. Сэрүүн салхи салхилан, жиндүүлэх хэдий ч сэтгэлд минь харин мөнхийн хавар айлчлан ирж, хэдийд ч намайг дотроос минь дулаацуулж байлаа.
Оффис маягийн цагаан судалтай цамц болон цэнхэр жинсэн өмд өсч, гадуураа цагаан өнгийн пальто өмсөөд гадагш гарвал Суян дотроо оффис юбка болон цэнхэр ноосон цамц өмсөж дээгүүрээ саарал өнгийн пальто нөмрөөд задгай тавьсан байх бөгөөд тайрмал богино үстэй нь зохицоод үнэхээр эгдүүтэй харагдана. Ахлах сургуулиа төгссөн үеэс хойш тэр огт өөрчлөгдөөгүй. Миний мэдэх Суюн яг тэр хэвээрээ билээ. Эгдүүтэй хүүхэд шиг төрх, няхуур, хашир зан, хошин яриа болоод эрч хүчтэй хоолой гээд бүгд өөрчлөгдөөгүй.
Бид ажилдаа явахаар автобус хүлээн хэсэг зогссоны даараа удалгүй бараг хүнгүй шахуу бидний автобус ирэн зогсов.
Бид, хоёр хүний суудалтай хаалган талын суудал дээр суугаад дунд сургуулиасаа хойш өөрсдийн сонсох дуртай байсан дуугаа хамтдаа чихэвчээр сонсон толгойгоо хэмнэлд нь тааруулан дохиж, бие бие рүүгээ харан чимээ гаргалгүй амаа хөдөлгөн дуулав.
Яг л сургуульд хамтдаа өнгөрүүлсэн тэр олон хөгжилтэй өдрүүдийн адил одоо ч бидний нүүрэн дээр өнөөх дэггүй инээмсэглэл тодорч байлаа.
Автобуснаас бууж, ажил руугаа алхах замдаа бид сурсан зангаараа оройны төлөвлөгөөнийхөө тухай ярилцан алхаж байв.
- Чи орой тараад ямар төлөвлөгөөтэй байна?
- Онцын зүйлгүй дээ. Урьдын л адил аль болох эртхэн харихыг бодно доо.
- Ээ~ дахиад л уу? Надтай хамт яв л даа. Чамтай ойрд хамт гадуур явсангүйш дээ. Чи ингэхэд яагаад тэгтлээ гэр лүүгээ яараад байдаг юм бэ? Чамайг гэрт чинь хүлээж байгаа хүн байхгүй биз дээ?
Аа~ чи арай найз залуутай болоо юу? Тийм үү?
Advertisement
Хэмээн Хэсон руу зүтгэхэд тэрээр юу ч хэлэлгүй чимээгүй л алхав. Түүний энэ байдал Суяны бодлыг батлах мэт болоход тэрээр улам чангаар орилон,
- Тийм юм байна л даа. Тэгээд яагаад надад хэлээгүй юм бэ? Бид сайн найзууд шүү дээ. Ямар ч нууцаа хуваалцана гэж амалсан. Чи хэдийг хүртэл нуух гэж байсан юм бэ?
- Үгүй ээ, хэлэхийг хүсээгүйдээ биш. Зүгээр л чадахгүй байсан юм.
- Яагаад?
- Учир нь чи надад итгэхгүй байсан. Энэ үнэхээр ойлгоход хэцүү.
- Гэсэн ч хамаагүй ээ. Бид бол сайн найзууд. Тиймээс юу ч болсон байлаа гэсэн би чамд итгэх болно. Бас чамайг хэн хүнээс ч илүү сайн ойлгоно. Тиймээс чи надад хэлж болноо.
- Гэхдээ-
- Би чамайг хэлэх хүртэл чинь бүх хүнд сонсогдохоор чангаар орилон шүү. Хэсон найз залуу-
- Заза ойлголоо. Би хэлье.
Хэсон Суяны амыг дараад түүний чихэнд шивнэн хэлэв.
- Юу? Нээрэн гэж үү? Тэхён уу?!!!
- Чимээгүй л дээ!
Хэсон Суяны амыг чанга даран, тэдэн дээр анхаарал нь ирээд буй ойр тойрны хүмүүсд толгой дохин уучлал хүсээд Суюнд чимээгүй байхыг дахин сануулаад түүнээс гараа авав.
- Тэгээд? Энэ үнэхээр гэж үү? Чи яг жинхэнэ Тэхён гэдэг итгэлтэй байна уу? Энэ зүгээр л чиний зүүд байж магадгүй шүү дээ.
- Үнэхээр гээд байхад даа. Би бүр түүнтэй энэ ертөнцөд байхдаа утсаар холбогдсон юм чинь дээ.
- Тэгвэл ч магадгүй л юм байна. Гэхдээ ойлгомжгүй юм аа?
- Юу?
- Чи түүний зүүдэнд нь ордог гэсэн биз дээ? Тэгвэл яагаад тэр зөвхөн чамайг л зүүдлээд байгаа юм бол? Тэгээд ч зүүдэндээ та хоёр гэрэлсэн байгаад ямар нэг шалтгаан байгаа байх гэж бодогдохгүй байна уу?
- Харин л дээ? Зүүдэнд нь орох болсон нь шалтгаантай ч гэрэлсэн байгаагийн хувьд сайн мэдэхгүй юм. Би тэр тухай бодож үзсэн ч ямар нэг чухал шалтгаан байгаа гэж бодоогүй.
- Харамсалтай юм.
- Яагаад?
- Мэдсэн бол тэрийг чинь ямар нэг алдартан дээр туршиж үзэхгүй юу даа.
- Паахх~ чи нээрээ ёстой засрахгүй хүн шүү.
- За яахав дээ. Би ч гэсэн хайртайгаа учирмаар л байна шүү дээ. Тэгээд бүр тэр нь алдартан бол гээд Хэсон руу жуумалзав.
- Нээрэн тэр яг ямар хуу хүн бэ? Алдартай хүнтэй уулзах ямар санагдаж байна даа?
- Тэр бол зүгээр л хүн, ойлгосон уу? Хүнээс ялгаатай зүйл байхгүй.
- Аа мэдэхгүй. Түүний тэр зурчихсан мэт гадаад төрх нь лав хүнийх гэхээргүй
- Суюн?
- Заза ойлголоо доо. Тэр бол маш энгийн, энгийнээс энгийн залуу. Болсон уу? . . .
. . . Гэхдээ Сүнү нээрэн чамтай огт яриагүй юу?
- Үгүй ээ, түүнийг гадаад руу явснаас нь хойш нэг ч холбогдоогүй. Яасан?
- Зүгээр л, түүнийг чамайг орхиод хэл үггүй гэнэт явчихаад бүхэл бүтэн 5 сарын турш ямар нэг сураг чимээгүй байгаа болохоор л гайхаад л асуусан юм.
- Мэдэхгүй ээ. Магадгүй тэр ч гэсэн залхсан байлгүй дээ.
Тэд барилгын үүдээр орон цахилгаан шатны дэргэд ирэн хүлээн зогсох зуур Хэсоны утас дуугарав.
Дийдд~ дийд~ *утас дуугарах*
- Энэ тэр байна.
- Хэн тэр вэ? Сүнү юу?
- Үгүй ээ. Тэхён
Суюн нүдээ бүлтгийлгэн чанга хоолойгоор Хэсон руу гараа дохин,
- Чи тэгээд юугаа хийгээд байгаа юм бэ? Утсаа ав л даа.
Хэсон хариу толгой дохиод бага зэрэг хоолойгоо засан, дуудлагыг аван чихэндээ наагаад намуухан хоолойгоор дуугарав.
- Байна уу? Тэхён~аа
Суюн түүний ам руу орох гэж байгаа аятай өнгөлзөх бөгөөд Хэсоныг түүнрүү харахад Суюн түүнрүү гараараа дохин зогсов.
- Хэсон~аа, би Америкаас эргээд ирсэн.
Хэсоны нүд гэрэлтэн, баяртайн аргагүй мишээх бөгөөд түүний хоолойн өнгөнөөс нь ч түүний хэрхэн баярлаж байгааг мэдэж болохоор байв.
- Хөөх тийм үү? Гайхалтай. Тэгвэл одоо Солонгост байгаа байх нь ээ.
Утасны цаанаас дуулдах Тэхёны бүдүүн баргил хоолой намуухан бөгөөд үл ялиг сандарсан дуугаар,
- Ммм~ тэгээд би чамайг багийнхантайгаа танилцуулмаар байна.
****
Advertisement
- In Serial1064 Chapters
Master, This Poor Disciple Died Again Today
A silly cultivation novel about an airheaded master putting his foot in his mouth and his poor, clever disciple ducking the fall. In the midst of faking his death, Xiao Hui finds himself trucked and summarily reincarnated into a cultivation world. With great hopes for what is to come, he gets himself taken in by a sect and chosen by a powerful master, but his master seems to have a hole in his brain! What's a poor disciple to do? What Hui does best, of course! -Cultivation/progression fantasy -Neither grimdark nor fluffy, but interwoven with both silly and intense moments -Not your typical cultivation protagonist [participant in the Royal Road Writathon challenge]
8 1018 - In Serial67 Chapters
Adventuring In A Unique Xianxia Universe
A man's love and passion for the supernatural turned out to be his undoing as real mysterious mystical ghosts ended his and his close cousin's lives. But it wasn't totally hopeless as a God gives the two a rare chance to live in an...unique universe. Unique being the fact, it's the universe of three combined Xianxia novels plus Luke and his cousin have nothing but their freakish souls and sharp wits to survive this place.Although what was thought to be an utterly cruel universe turned out to be quite different? This time instead of the usual reincarnation tale, Luke experiences an adventurous new but similar universe along with several benefits and beautiful companions, enjoying this different cultivation life to the fullest.
8 149 - In Serial32 Chapters
Eightfold Warrior : Green Sword Honor
Joey has lost most of his memory - and there's an alien in his head. And it's fighting other aliens. Who want to get at it by killing Joey. I plan to post Thursday and Sunday, twice a week. Please leave a comment saying hello even if you're not absolutely sure this webnovel is for you. I love to hear from readers.
8 163 - In Serial182 Chapters
Riddick/ Against the Heavens
SUMMARY: In a world where magic and magical beasts are omnipresent, the nature's law of strong ruling over the weak is followed everywhere. Controlled by Immortals who transcended the limits of mortality this world has mages and warriors as it's elites, all with the same goal of becoming an immortal. In the vast universe this world is an unremarkable one with no treasures but countless dangers where mortals are seen as nothing but cannon fodder for the strong. Riddick was born in this world as a son of a mere mortal. Join him in his journey as he paves a path to the epitome of immortality. He starts his journey with a small dream but will soon realise his destiny as the fate shows its cruelty.IMP NOTE : My work has no relation to Vin Diesel's Riddick movie. This is not a Riddick fan fiction but some thing which will come under Xianxia genre. Edit #1 - Please understand that this is my first work and I have improved a lot till the current chapter. I have yet to rewrite the beginning chapters and I am aware that they aren't really good. Still I hope you can read past the book 1 so you can enjoy the book just like many others who wait for it.Edit 2 # - This is an initial draft and sooner or later, I will definitely rewrite it all into an authentic book.Thank you, Gsd reddy.
8 163 - In Serial8 Chapters
Ask lightbulb :D
Ask me questions cuz I'm bored
8 153 - In Serial116 Chapters
Bangtan's Whore [COMPLETE•BTS OT7]
"I am called the Siren because I can lure any man or woman. My specialty is to seduce and fuck my way in. Gain people's trust, then get them when they're at their most vulnerable."You are a seductive, lethal assassin.Your mission: Eliminate Mafia gang BTS/Bangtan.~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~R18+!!! If you're younger then read at your own discretion.Lots of smut, swearing, violence, slut shaming and major triggers/mentions to sexual abuse but not detailed.**No translations please~~~~~OT7 x Reader~~~~~Started 12th Aug 2022Completed 29th Aug 2022.BEST RANKS #1 btsot7#1 jacksonwang#1 ot7 x reader#2 bts mafia#2 rmDisclaimer - I do not give anyone permission to use any of my work. My work is original however one aspect within the story was inspired by the movie 'Wanted'. BTS members and any other celebrity mentioned are just characters in the story. Part of the cover photo/Pictures within the book were found on google and don't belong to me, credit goes to the rightful owners.
8 208

